Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: Д.А

Хариуцагч: Г газар холбогдох,

Гомдлын шаардлага: Г улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №11-0007 дугаар Шийтгэлийн хуудас-аар 50000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан, №11-0008 дугаар Шийтгэлийн хуудас-аар автомашины үнэ 7000000 төгрөгийг гаргуулах албадлагын арга хэмжээ авсан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдолтой хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Д.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагийнамжил, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Д.Аын шүүхэд гаргасан гомдол болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г улсын байцаагч Б.М нь Д.Аыг Г тухай хууль зөрчсөн гэж 50000 төгрөгийн торгууль оногдуулж, хураагдсан тээврийн хэрэгслийн үнэ болох 7 000 000 төгрөг гаргуулах албадлагын арга хэмжээ авсан. Г тухай хууль зөрчсөн асуудал гарснаас хойш 40 гаруй хоног өнгөрсөн байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.4.3-т ... тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан Б.Мд Зөрчлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4.5-д заасан эрхийн дагуу Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5.1-д заасан хугацаа хэтэрсэн байх тул зөрчлийн хэргийг хугацаа хэтэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангаагүй.

Зөрчил 2017 оны 06 дугаар сарын 19-нд гарсан. Зөрчлийн тухай хуулийн 1.4.3-т зааснаар тухайн үед дагаж мөрдөж байсан хууль болох Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5.1-д заасан ерөнхий хугацааны дотор буюу 3 сарын дотор захиргааны шийтгэл оногдуулахаар заасан. Д.Аын зөрчил гаргаснаас хойш 3 сарын хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 19-нд дууссан байдаг. Энэ хугацаа хэтэрсэн тохиолдолд захиргааны шийтгэл оногдуулах хугацаа хэтэрсэн гэж үзэж байна.

Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5.2-т зааснаар ... эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш 1 сарын дотор захиргааны шийтгэл оногдуулахдаа зөрчилд шийтгэл оногдуулах ерөнхий хугацаа 3 сарын хугацааны дотор тооцно гэж үзэж байна.

Д.Ат холбогдох Эрүүгийн хэргийг прокурор 2017 оны 9 дүгээр сарын 11 өдөр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг, гэтэл г улсын байцаагч Б.М нь Шийтгэлийн хуудас-аа 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр бичсэн гэх боловч Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2.6-д заасан хугацаанд танилцуулаагүй, 2017 оны 10 дугаар сарын 12 өдөр танилцуулснаар Зөрчилд холбогдогч шийтгэл оногдуулсныг 2017 оны 10 дугаар сарын 12 өдөр, өмгөөлөгчийн хамт очиж уулзсанаар мэдсэн болно.

Зөрчлийн хэрэг нээх үндэслэл нь Прокурорын байгууллагаас материал ирснээр зөрчлийн хэрэг нээх биш хянаж үзээд нээх үндэслэл байгаа эсэх талаар судалж үзэх ёстой байсан. Үүнийг судалж үзэхгүйгээгээр зөрчлийн хэрэг нээсэн нь хууль бус юм. Иймээс шийтгэл ногдуулсаныг үндэслэлгүй гэж үзээд байгаа юм. Мөн 14 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн машин, нийт хохирлын хэмжээ 200 000 гаруй мянган төгрөг байгаа. Авто машины үнэлгээг дахиад гаргахад 7 000 000 төгрөг гэж гарсан. Ийм харьцангуй хувиар тогтоогоод байна. Гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлыг авч хэрэгжүүлэх ёстой. Үнэлгээ нь шударга бус байна. Г тухай хууль, Зөрчлийн тухай хууль адилхан байгаа. Тэнд дээрдээд байсан зүйл байхгүй. Нэгэнт шийдвэр гаргасан хүн шийдвэрээ нотлох гэж оролцдог. Г улсын байцаагчийн үндсэн зорилго чинь шийтгэл ногдуулах зүйл биш шүү. Г улсын байцаагчид эрх олгох асуудал нь ямар байгууллагаас танд эрх олгосон юм бэ, зөрчлийн хэрэг нээх эрх бүхий албан тушаалтан мөн юм уу. Эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийн арга хэмжээг авсан гэж үзэж байгаа бол машиныг нь гаргуулаад улсын орлого болгочихвол яадаг юм бэ, 89000 км явчихсан машин өнөөдөр 7 000 000 төгрөгийн үнэлгээтэй байх уу. Эрх зүйн байдлыг нь эндээс харахад дээрдүүлсэн биш дордуулсан байна. Иймд:

1-рт: Зөрчлийн тухай хуульд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хугацаа хэтэрсэн байхад шийтгэл оногдуулсан.

2-рт: Зөрчлийн тухай хуулийн 1.4.3, 1.4.4-т заасныг зөрчсөн.

3-рт: Зөрчлийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2.6-д заасан үүргээ тогтоосон хугацаанд мэдэгдэж хүргүүлээгүй гэж үзэж байна.

Хариуцагч Г улсын байцаагч Б.М нь Зөрчлийн тухай хуулийн 1.4.4-т зааснаар хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн зарчмын заалтыг ноцтой зөрчиж иргэний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан байх тул Сайншанд дахь Г газрын улсын байцаагч Б.Мгийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны 11-0007 дугаар шийтгэлийн хуудсаар Д.Ат 50000 төгрөгийн торгууль оногдуулсан, мөн Б.Мгийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11-0008 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 29-92 УБВ дугаартай автомашины үнэ болох 7 000 000 төгрөгийг гаргуулах албадлагын арга хэмжээ авсан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч, Г улсын байцаагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дамираа овогтой Алтан-Очир нь 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Ханги хилийн боомтоор 29-92 УБВ улсын дугаартай УАЗ-220692 фургон маркийн тээврийн хэрэгслийг зориудаар тоноглон нуувч болгон давхар шал хийж 7 кг зэс, 32.9 кг гууль, 178.8 кг малын өлөн гэдсийг г хилээр хууль бусаар нэвтрүүлснийг хилийн хяналт шалгалтаар илрүүлж хойшлуулшгүй ажиллагаа явуулан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Ханги хилийн боомтын хэсгийн төлөөлөгч Ууганбаярт шилжүүлэн өгснөөр 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хэрэг бүртгэлтийн ажиллагаа нээсэн байдаг. Мөрдөгч үнийн дүн 227240 төгрөг хүрэхгүй байна гэсэнүндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага руу буюу прокурорт өгсөн. Прокурор 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлтийг хааж зөрчил шалган шийдвэрлэх тогтоолыг үйлдээд манай байгууллага руу шилжүүлсэн байсан.

Эрх бүхий албан тушаалтан би, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 5/03 тоот Хэрэг бүртгэлтийг хаасан хэргийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх тухай тогтоол болон Дорноговь аймгийн Цагдаагийн газар хуулбар үнэн тамгатай нийт 56 хуудас бүхий материалыг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гардан авч тогтоолд заагдсан дараах үйл ажиллагааг хийсэн. Үүнд:

1. 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж Дорноговь аймгийн прокурорын газраас зөрчлийн хэргийн 1719000043 дугаар авсан. 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөө зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг эхэлсэн.

2. Хүлээж авсан материалтай нэг бүрчлэн танилцахад эд зүйлд үзлэг хийгдсэн, 10 хүнээс гэрчийн мэдүүлгийг тодорхой авсан, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бичиг баримт болон холбогдох мэдээллийг гаргуулан авсан, эд хөрөнгийг битүүмжилсэн, 6 кадр фото зургаар баталгаажсан, шинжилгээнд зориулж дээж авч геологийн төв лабораториор шинжилгээ хийлгүүлж дүгнэлт гаргасан болон хөрөнгө үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-р тээврийн хэрэгсэл болон холбогдох барааны зах зээлийн хөрөнгийн үнэлгээг тус тус гаргуулан авч нотлох баримтыг хангалттай бүрдүүлсэн байсан.

3. Нотлох баримт хангалттай, тодорхой байсан хэдий ч холбогдогч шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд тээврийн хэрэгслийн үнэлгээнд санал нийлэхгүй, машины мотор цохисон, өнгө үзэмж муу гэсэн хүсэлт гаргасан байсан. Тиймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно гэснийг удирдлага болгон 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж хөрөнгө үнэлгээний Ашид билгүүн ХХК-р тээврийн хэрэгслийн үнэлгээг дахин хийлгэсэн. Ашид билгүүн ХХК-ийн 2017.09.20-ны өдрийн ХУД-117/10 тоотоор тээврийн хэрэгслийг 7 000 000 төгрөгөөр үнэлсэн тайланг хүлээн авсан. Тээврийн хэрэгсэл Д. Алтан-Очирын нэр дээр биш өөр хүний нэр дээр байсан учир тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдсэн.

4.2017.09.27-ны өдөр Д.Аын өмгөөлөгч Б.Дагийнамжил ЭБАТ-д хүсэлт гаргасан. Хүсэлтэнд Зөрчлийн тухай хуулийн 1.4.3 зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөгдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ. Тиймээс захиргааны зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гаргасан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно. Д.Ат холбогдох зөрчлийн асуудлыг хянан шийдвэрлэх хугацаа 2017.09.19-ний өдөр дууссан тул Д.Ат холбогдох зөрчлийн хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэж дурдсан байсан. Уг хүсэлттэй танилцаж 2017.09.29-ний өдөр Хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоол үйлдэж танилцуулсан. Учир нь: Дорноговь аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч А.Ууганбаяр 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2002 оны эрүүгийн хуулийн 175.1 дэх хэсэгт заасан Хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр..... улсын хилээр нэвтрүүлсэн бол... гэж хориглосон хязгаарласан эд зүйлийн үнийн дүн хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байх тул мөрдөгч эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналаа прокурорт гаргасан байдаг. Прокурор саналыг үндэслэж 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 5/03 тоот Хэрэг бүртгэлтийг хаасан хэргийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх тухай тогтоолд зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх СШГГ-т шилжүүлэхийг даалгасан байдаг. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно гэсэн заалтыг удирдлага болгож хэрэг бүртгэлийг хуулийн хугацаанд нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр прокурорын тогтоол гарснаас хойш 1 сарын дотор буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шийдвэрлэсэн болно.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.4.3 зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүнд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ мөн зөрчлийн тухай хуулийн 1.4.4-т Хүн хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтыг чанд баримтлан Г тухай хуулийн 290.2.2 болон 291.2 дахь заалтуудыг тус тус баримтлан шийдвэрлэсэн.

Эрх бүхий албан тушаалтны хувьд хүчин төгөлдөр, хугацаандаа, хуулийн заалтыг зөв бариад үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Дорноговь аймаг, Сайншанд дахь Г газрын г улсын байцаагч Б.М нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №11-0007 тоот Шийтгэлийн хуудас-аар иргэн Д.Аын, хязгаарласан барааг улсын хилээр гаргахыг завдсан зөрчилд Г тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу 50000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан 7 кг зэс, 32.9 кг гуулийг тус тус хураан улсын орлого болгож, 178.8 кг өлөн гэдэсний үнэ болох 53640 төгрөгийг гаргуулах албадлагын арга хэмжээ; №11-0008 тоот Шийтгэлийн хуудас-аар барааг г хилээр нэвтрүүлэх зорилгоор нуувч болгон зориудаар тоноглосон зөрчилд нь тухайн барааг г хилээр гаргахад ашигласан 29-92 УБВ дугаартай, Фургон маркийн автомашины үнэ болох 7000000 төгрөгийг гаргуулах албадлагын арга хэмжээг тус тус авчээ.

Тухайн зөрчлийн холбогдогч Д.Аоос Г улсын байцаагчийн дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч хүчингүй болгуулах гомдлын шаардлагын үндэслэлийг ...хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад шийтгэл оногдуулж Зөрчлийн тухай хуулийн 1.4.3, 1.4.4 болон зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, ... Зөрчлийн тухай хуулийн 1.4.4-т зааснаар хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн зарчмын заалтыг ноцтой зөрчиж иргэний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан... гэж, хариуцагчаасЗөрчлийн тухай хуулийн 1.4.4-т Хүн хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтын дагуу зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгож 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Прокурорын тогтоол гарснаас хойш 1 сарын дотор буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авсан хэмээн маргаж байна.

Зөрчилд холбогдогч Д.А нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших Ханги авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 29-92 УБВ улсын дугаартай, УАЗ-Фургон маркийн автомашинд давхар шал хийн тоноглож, малын өлөн гэдэс 178,8 кг , зэс 7 кг, гууль 32.9 кг-ийг тус тус г хилээр нэвтрүүлснийг нь г хяналт шалгалтаар илрүүлэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлснээр тус газраас 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн холбогдох ажиллагааг явуулсаны дүнд улсын хилээр нэвтрүүлсэн эд зүйлийн үнийн дүн нь тухайн үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу гэмт хэрэгт тооцогдох хэмжээнд хүрээгүй болохыг тогтоож улмаар уг үйлдлийг зөрчлийн шинжтэй гэх үндэслэлээр 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, тухайн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай саналыг харьяалах Прокурорт хүргүүлжээ. Дорноговь аймгийн Прокурорын газрын Прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Хэрэг бүртгэлтийг хаасан хэргийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх тухай 5/03 дугаар тогтоолоор, Хэрэг бүртгэлтийн хэргийг нь хаасан хэргийн хуулбарыг зөрчил шалган шийдвэрлэх Г байгууллага /Сайншанд дахь Г газар/-д шилжүүлэхийг мөрдөгчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Сайншанд дахь Г газрын г улсын байцаагч Б.М нь Прокурорын дээрх тогтоолыг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч мөн өдөр 1719000043 дугаартай Зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагааг явуулснаар иргэн Д.Аыг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгслийг нуувч болгон тоноглож хязгаарласан барааг г хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зөрчил үйлдсэнийг нь тогтоон улмаар уг зөрчилд нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №11-0007, №11-0008 дугаартай Шийтгэлийн хуудас-уудаар дээр дурдсан шийтгэл оногдуулж зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгасан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд уг зөрчил үйлдэгдсэн эсэх асуудлаар маргаагүй харин тухайн зөрчилд шийтгэлийн болон албадлагын арга хэмжээ авсан нь үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байна.

Эрх бүхий албан тушаалтны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №11-0007 дугаар шийдвэр /Шийтгэлийн хуудас/-ийн эрх зүйн үндэслэл болон уг шийдвэр гомдол гаргагчийн эрх, хууль ёсны сонирхлыг зөрчсөн эсэх тухайд:

Хариуцагч г улсын байцаагч нь дээрх шийдвэрийг гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Г тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.2-т заасныг тус тус үндэслэл болгосон нь хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Учир нь тухайн зөрчил 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Зөрчлийн тухай хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн бөгөөд эрх бүхий албан тушаалтан мөн өдрөөс дагаж мөрдсөн Зөрчил шалган шийдвэрлэх тухайн хуулийн дагуу тухайн зөрчлийг шалган шийдвэрлэж зөрчил үйлдсэн иргэнд шийтгэл оногдуулан албадлагын арга хэмжээг авахдаа Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ, 1.4 дүгээр зүйлийн 5-д ...оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж тус тус заасны дагуу тухайн зөрчил үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Г тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.2-т Тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ хуулийн 290.2.1-д заасан аргаар г хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл тийнхүү нэвтрүүлэхийг завдсан бол иргэнийг 30000-50000 төгрөгөөр... торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх гэж заасан зохицуулалтын хүрээнд зохих шийтгэлийг оногдуулж холбогдох албадлагын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ мөн зүйлийн 6.11-д г улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...11.21 дүгээр зүйл ...д заасан зөрчил, 2.4 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан ...зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1.10-т хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах, 7.3 дугаар зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан ... Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйл ...д заасан албадлагын арга хэмжээг авна гэж тус тус заасан эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийн хүрээнд гарсан үндэслэл бүхий шийдвэр байна гэж үзлээ.

Мөн гомдол гаргагч талаас ...зөрчил үйлдсэнээс хойш 3 сарын хугацаа өнгөрсөн байхад шийтгэл оногдуулсан нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн хэмээн маргаж байгаа нь ч үндэслэлгүй байна.

Эрх бүхий албан тушаалтнаас тухайн зөрчлийг шалган шийдвэрлэж холбогдогчид шийтгэл оногдуулах тухайн цаг үед Зөрчлийн тухай хууль /шинэчлэн найруулсан/ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байсан ба уг хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, 1.1-д Энэ хуульд 10-500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн гэж заасан байна.

Холбогдогч Д.Аын үйлдсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-д заасан буюу 10-500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил байх ба тухайн зөрчлийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тухайн зөрчлийг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн байхыг шаардаж байна.

Гэвч эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5-д ...оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан зохицуулалтын хүрээнд холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулсан Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэхгүйгээр тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд эрх бүхий этгээдээс Хэрэг бүртгэлтийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хааснаас хойш нэг сарын дотор буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр холбогдогч этгээдэд шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс ... хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно гэж заасан байх боловч уг зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно хэмээн заасан байх ба энэхүү 2 дахь хэсэгт заасан 1 сарын хугацаа нь мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацааны дотор багтана гэсэн ойлголт бус, харин холбогдох үйлдэл, эс үйлдэхүйг эхэлж эрүүгийн журмаар шалгаад хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор хэрэгжүүлэх тусгайлсан зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэм хэмжээнүүд нь зохицуулалтын хувьд тус тусдаа бие даасан байдлаар хэрэгжихээр байна.

Иймд хариуцагч эрх бүхий албан тушаалтны гаргасан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №11-0007 дугаартай Шийтгэлийн хуудас нь хуульд нийцсэн бөгөөд гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул уг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Эрх бүхий албан тушаалтны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №11-0008 дугаар шийдвэр /Шийтгэлийн хуудас/-ийн эрх зүйн үндэслэл болон уг шийдвэр гомдол гаргагчийн эрх, хууль ёсны сонирхлыг зөрчсөн эсэх тухайд:

Хариуцагч эрх бүхий албан тушаалтан дээрх шийдвэрийнхээ үндэслэлд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Г тухай хуулийн 291 дугаар зүйлийн 291.2 дахь хэсгийг үндэслэл болгон иргэн Д.Аын тээврийн хэрэгслийг нуувч болгон зориудаар тоноглосон гэх зөрчилд нь тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 7000000 төгрөгийг гаргуулах албадлагын арга хэмжээ авчээ.

Дээр дурдсан албадлагын арга хэмжээг авахдаа Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасны дагуу тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан Г тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлах нь үндэслэлтэй хэдий ч уг албадлагын арга хэмжээг эрх бүхий албан тушаалтан бие даан хэрэгжүүлсэн нь хуульд нийцээгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т заасан дээрх зохицуулалт нь процессын ажиллагааг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэсэн ойлголт бус зөвхөн зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүнд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээг л тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийнх нь дагуу шийдвэрлэх агуулгатай зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл аливаа үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох улмаар түүнд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл болон хэмжээг нь тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэж харин тухайн зөрчлийг шалган шийдвэрлэхтэй холбоотой үйл ажиллагаа /зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг ямар этгээд хэрхэн хэрэгжүүлэх гэх зэрэг/ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан процессын хуулиар зохицуулагдах учиртай.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Зөрчлийн тухай хуулийн Гуравдугаар бүлэг, Шийтгэл хэсэг дэх3.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн...д дараахь шийтгэл оногдуулна, 1.1-д торгох..., 1.2-т баривчлах..., 1.3-т эрх хасах..., Дөрөвдүгээр бүлэг, Албадлагын арга хэмжээ хэсэг дэх 4.1 дүгээр зүйлд Хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх, 4.2 дугаар зүйлд Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах, 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана, 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шидвэрлэнэ, 4.3 дугаар зүйлд Хохирол нөхөн төлбөр гаргуулах, 4.4 дүгээр зүйлд Албадан эмчлэх, 4.5 Албадан сургалт гэх зэргээр шийтгэлийн болон албадлагын арга хэмжээний төрлүүдийг нэрлэн заасан байна.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.9-д хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн ... д Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг авна, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн ....д Зөрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг... д заасан албадлагын арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийг шийтгэл оногдуулсан шийдвэр гарснаас хойш 24 цагийн дотор харьяалах шүүхэд гаргана" хэмээн тус тус заажээ.

Хуулиудын дээрх зохицуулалтуудаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь хуулиар харьяалуулсан зөрчлийг шалган шийдвэрлэж шийтгэл оногдуулах улмаар хуульд заасан албадлагын арга хэмжээг авах эрхтэй хэдий ч тухайн маргааны хувьд зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах албадлагын арга хэмжээг авах эрх хуулиар олгогдоогүй байна. Өөрөөр хэлбэл уг албадлагын арга хэмжээг Зөрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөвхөн шүүх авахаар харин эрх бүхий албан тушаалтны хувьд бол уг албадлагын арга хэмжээг авахуулах тухай хүсэлтээ харьяалах шүүхэд гаргаж шийдвэрүүлэх зохицуулалттай аж.

Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах энэхүү албадлагын арга хэмжээ нь тухайн зөрчлийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3/-д зааснаар захиргааны шийтгэлийн нэг төрөлд хамаарч байсан байх боловч түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр гагцхүү шүүхийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал болох нь дээр дурдсанаар тогтоогдож байгаагийн зэрэгцээ энэ нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эхэлсэн зөрчил шалгах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн явуулж, хянан шийдвэрлэнэ. ... гэж зааснаас тодорхой харагдаж байна.

Хариуцагч эрх бүхий албан тушаалтны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №11-0008 дугаар Шийтгэлийн хуудас-аар иргэн Д.Ат холбогдуулан барааг г хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор 29-92 УБВ улсын дугаартай, УАЗ Фургон маркийн автомашиныг нуувч болгон зориудаар тоноглосон зөрчилд тухайн автомашины үнэ болох 7000000 /долоон сая/ төгрөгийг гаргуулах албадлагын арга хэмжээ авсан шийдвэр нь хууль болон гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болох нь дээр дурдсанаар тогтоогдож байх тул тухайн шийдвэрийг гомдлын шаардлагын хүрээнд хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон