Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 328

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн

улсын яллагч М.Очбадрах

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин

гэрч Э.Ц, Ч.Б

шинжээч Б.Ламчин

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902007950386 дугаартай, 2 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1... оны ... дугаар сарын ...-нд ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; ... хамт .... дүүргийн .... дугаар хороо, .... дугаар гудамж, ....тоотод хаягийн бүртгэлтэй, ... дүүргийн .... дугаар хороо, ... хотхон, ... дүгээр байр, ... тоотод оршин суух,

ял шийтгэл: 1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар,

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

.... дугаарын регистртэй, Ж... овогт Б...ын Б

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1.... оны ... дугаар сарын 1...-нд ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа, дипломатч мэргэжилтэй, “....” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3; ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байр, ... тоотод хаягийн бүртгэлтэй, ... дүүргийн ... дүгээр хороо, ... хотхон, ... дүгээр байр, ... тоотод оршин суух, ялгүй, ... дугаарын регистртэй, Бууч овогт Б. Б

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рома таун” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Хинт” лоунжид Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Э.Цд өгсөн,

мөн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Бэд өгсөн,

шүүгдэгч Б.Б 2019 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ...хотхоны ....дүгээр байрны орчим байрлуулсан өөрийн эзэмшлийн .... ... улсын дугаартай, Тоёота марк икс маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий гялгар уутны хамт нийт 0,3816 грамм /0,0179 грамм шавар, 0,0200 грамм ургамал/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би мэдүүлэг өгөхгүй, болсон асуудлын талаар цагдаад мэдүүлсэн.

Б, Ц хоёртой ажлын шугамаар танилцсан найзууд. Би анх 2015 онд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэж байсан. Би Турк улсад 4 сарын хугацаанд байсан. Тэнд өргөн хэрэглэгддэг. Би хүнээс шавар олж авч бэлтгэж борлуулсан зүйл байхгүй. Энэ хэрэг дээр өс хонзонгийн асуудал байсан. Б баригдсан оройноо над руу яриад би уулзсан газруудаа хэлсэн. Чи ирээд цагдаатай уулзах байх гэсэн. Тэгэхээр нь чи яагаад намайг хэлж байгаа юм бэ гэхэд чи намайг барьж өгсөн биз дээ гэсэн. Тэгэхээр нь би тийм зүйл байхгүй. Би уулзах газарт нь очиж уулзана. Чамтай ч гэсэн уулзана гээд явж очсон. Би мөрдөн байцаагчдаа одоог хүртэл нэг л мэдүүлгээ өгч байгаа. Би машинаас буугаад арктай байр руу орсон зүйл байхгүй. Б бид хоёр машинд манай гэрийн гадаа хэрэглэсэн. Би хэрэглэснээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Бусдад өгсөн гэдэг дээр маргаж байна. Сая хоригдож байх хугацаанд яагаад ингэж байгаа юм гэж асуухад би чамайг гэж бодсон байсан. Хэн намайг барьж өгснийг ойлголоо. Шүүх хурал дээр чамайг гэм буруугүй гэдгийг чинь хэлнэ гэж байсан. Би өөрөө баригдаж ял авч байсан учир тэр өдөр Бэд олон төрлийн юм хэрэглээд яваад байвал баригдана шүү. Хүн баригдаж байж ойлгодог юм байна лээ гэж хэлсний улмаас чи намайг бариад өгчихлөө гэсэн сэрдэлтээр би чамайг хэлсэн гэдгээ өөрөө надад хэлж байсан.

Б анх удаа хэрэглэж байгаа бол машинаас нь 3-4 төрлийн хуулиастай мөнгө, шатсан зүйл гарч ирнэ гэж байхгүй. Би тэдгээрийг ерөөөсөө мэдэхгүй. Би тухайн үед маш бага хэмжээгээр хэрэглэсэн учир надад нөлөөлөөгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа ойлгож маш их гэмшиж байна. Б над руу залгаад завтай бол намайг нэг тийшээ хүргээд өг гэж хэлсэн. Замаараа Бг аваад хүрээд ирээч гэхээр нь Бг аваад 10 дугаар хороололд очоод Быг авсан. Тэндээсээ Их дэлгүүр оръё гэсэн. Тэнд очоод нэг хүнтэй утсаар ярьж гарч яваад 10 минут орчимын дараа машинд ирж суугаад эндээс хөдөлье гэсэн. Усан оргилуурын хажуу талын зогсоол дээр зогсоод боодолтой шавар гэх зүйлийг Бд гаргаж өгсөн. Энэ талаар хүнд хэлвэл чамайг ална гэсэн учир би айгаад мэдүүлэг дээрээ хэлж ярьж чадаагүй. Тэгээд Б буусан. Би тухайн үед маргааш ажилтай явахгүй бол болохгүй гэхэд намайг тэгвэл Хүүхдийн 100-д буулгачих гэсэн. Хүүхдийн 100 очиход энд буухаа болилоо. Баянмонгол хороолол руу хүргээд өг гэсэн. Тэнд очоод зогсоол дээр зогсоход Б нь өөрөө эхэлж боодолтой шавар гэх зүйл гаргаж ирээд татсан. Дараа нь намайг сор гэхээр нь сонирхож сороод хажуудаа тавьсан. Тэгээд салаад гэр, гэр рүүгээ явсан гэв.

 

Гэрч Э.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Б нь манай найзын найз юм. Би өнгөрсөн жилийн 5 дугаар сард Монголд ирсэн. Дундуур нь 9 дүгээр сарын эхээр Тайван явж ирсэн. Ирэхэд Б надад америкт байдаг нутгийн юмтай чинь адил юм гээд надад өгсөн. Бид хоёр өмнө шавар өгөлцөж авалцахаар ярьсан зүйл байхгүй. Ямар зорилгоор надад өгснийг нь мэдэхгүй байна. Тухайн үед би Лоунж нээх гээд Быг ажилд авах гэж уулзсан. Б өмнө мансууруулах бодис хэрэглэдэг байсан эсэхийг нь би мэдэхгүй. Хэдий хэмжээний юм надад өгснийг нь мэдэхгүй байна. Асаагуурны хажууд наасан бор юм байсан. Тухайн бодисыг надад өгөхөд Б бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Би гадаадад сурч байхдаа мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Тухайн өдөр Б бид хоёр өдөр 12-01 цагийн үед Зайсангийн тэнд уулзаж надад асаагуурт наалдсан бор юмаа өгсөн. Тэр өдөр бид хоёр уулзаад өдөржин цуг явж байгаад үдээш хойш салаад явсан. Авсан зүйлээ 4-5 хоногийн дараа хэрэглэсэн. Б надад төмөр цаасан дээр тавиад шатаагаад хэрэглээрэй гэж зааж өгсөн. Тухайн үед би Быг ажилд авах гэж байсан учир хүндээр хүлээж авалгүй хэрэглэсэн гэв.

 

Гэрч Ч.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Б, Б хоёртой цуг байсан. Тухайн өдөр би Бтэй ажлаасаа гэр рүүгээ дайгдах гэж явсан. Замаараа Быг 10 дугаар хорооллоос очиж авсан. Быг очиж авна гэдгийг тухайн үед би мэдээгүй. Би Бтэй найзууд. Харин Бтай найз нөхдийн холбоогүй. Их дэлгүүрийн урд арктай байрны гадна зогсоход машинаас Б буусан. Бууж орж ирчихээд надад ямар нэг зүйл өгөөгүй. Би Баас мансууруулах бодисны төрлийн зүйл аваагүй. Мансууруулах бодисны талаар би мэднэ. Тэгэхдээ хол байхыг хичээдэг. Надад Бийг дарамталж байсан зүйл байхгүй. Б бид хоёрын хоорондоо муудалцсан, өс хонзонгийн харилцаа үүссэн зүйл байхгүй. Б, Б нар нь хоорондоо мансууруулах бодисны талаар маазарч ярьж байснаас нээх сүртэй зүйл яриагүй гэв.

Шинжээч Б.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Шинжилгээнд ирүүлсэн 30 гэж дугаарласан гялгар уутанд өвс болон шаврыг цуг хийсэн байсан. Тухайн бодиснуудаас дээж авахад хангалттай хэмжээний дээж байвал 0.1 грамм, дээж, маш бага хэмжээтэй байвал аравын хасах зургаагаас аравын хасах есөн зэргээс бага хэмжээний дээжинд шинжилгээ хийх боломжтой. Өөрөөр хэлвэл бодисын үлдэгдлээс илрүүлэх боломжтой. Тийм учраас шинжилгээнд ирүүлсэн 2 дээж маань маш бага хэмжээтэй байсан учир бага хэмжээний дээжийг авч хийсэн. Аравын хасах зургаа гэдэг нь 1 граммыг сая хуваасан гэсэн үг. Тэгэхээр тийм бага хэмжээнийх байсан ч мэдэрдэг. Шээсэнд хийж байгаа багаж маань аравын хасах 12 хүртэл бүр илүү мэдэрдэг. Шээсэнд хийсэн шинжилгээний үр дүнгээр тухайн хүний шээсний дээжээс гарсан бол тухайн хүн хэрэглэсэн, тухайн хүнд үйлчилсэн байна гэсэн үг. Анх надад ирэхдээ ургамал, шавар хоёр нь цугтаа наалдчихсан ирсэн. Сүүлд граммыг нь тус, тусад нь гаргах хэрэгтэй байна гэхээр нь нарийвчлан салгаж аваад тус тусад нь граммыг нь гаргасан байгаа. 0,1 грамм 0.0001 грамм хоорондоо ялгаа байхгүй. Манай багаж нь 0.1, 0.0001 байсан ч мэдрэх мэдрэмж нь ялгаагүй. Их хэмжээний дээж байвал уусмалуудаар шингэлж бэлддэг. Шавар мэт зүйл, өвс мэт зүйл хоёр нь хоёулаа 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын конвецэд багтсан тетрагидроканнабинол гэх бодисыг агуулдаг. Ургамал дотроос дахин боловсруулалт хийгээд гаргаж авсныг шавар гэж ойлгож болно. Нөгөөх нь яг ургамлаараа байгаа гэсэн үг гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Быг 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рома таун” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Хинт” лоунжид Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Э.Цд өгсөн,

мөн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Бэд өгсөн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Бийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 29 дүгээр байрны орчим байрлуулсан өөрийн эзэмшлийн 68-06 УНИ улсын дугаартай, Тоёота марк икс маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий гялгар уутны хамт нийт 0,3816 грамм /0,0179 грамм шавар, 0,0200 грамм ургамал/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Дээрх гэмт хэргүүд үйлдэгдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн

гэрч Б Г “… 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Б, Б нартай уулзсан. 20:00 цагийн үед Бтэй утсаар яриад намайг Хан-Уул дүүрэг рүү дөхүүлээд өгөөч гэтэл Б хоёулаа ханиндаа нэг хүнтэй уулзаадахъя гээд Бийн машинтай яваад 10 дугаар хорооллын тэнд очоод Бтай уулзсан. Быг аваад Б бид гурав Их дэлгүүрийн баруун талд байдаг “Хаан бууз” гэсэн цайны газартай байрны аркаар ороод дотор хэсэгт нь зогссон. Тэнд зогсоод Б машинаас буугаад явсан. Б 10 орчим минутын дараа буцаж машинд суусан. Б яах гэж машинаас бууснаа хэлээгүй. Тэгээд бид гурав тэндээс хөдлөөд Нарны гүүр даваад би Хан-Уул дүүргийн тэнд байдаг Монгол дээд сургуулийн үүдэнд буусан. Намайг буулгачихаад Б, Б хоёр явсан. Их дэлгүүр рүү очоод Б, Б нар жаахан юм олж авна гээд хар тамхины төрлийн бодисын талаар ярьсан. Тухайн үед Б, Б нар юм олно гэж ярьж явж байгаад Б машинаас буусан. Би Б, Б нартай нэг их уулзаад байдаггүй ээ. Яагаад гэхээр би Б, Б нарыг хар тамхи хэрэглэдэг гэдгийг нь мэддэг болохоор зайгаа барьчихсан байсан. Би тэр өдөр Бийн машины урд хэсэгт, Б хойно нь суусан. Харин Б жолоо барьж явсан” /1хх-н 47-48/ гэсэн,

гэрч Э Цы “... 2019 оны 9 дүгээр сарын үед Баар бартендер хийх зорилгоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын E-Март дэлгүүрийн хойно байрлах ажил дээрээ уулзсан. Харин дараа нь би Тайван улс руу ажлаар явчихаад буцаж ирээд өдрийг нь санахгүй байна, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байх, Бтай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Рома байр орчим дахиад уулзахад Б надад ногоон өнгийн асаагуур өгөөд танай америкт байдагтай адилхан монгол юм байгаа юм гээд надад асаагуур дээр наалдсан байсан “шавар” гэх бодисыг өгсөн. Би хэмжээг нь хэлж мэдэхгүй байна. “Шавар” гэх бодисыг аваад бүгдийг нь нэг дор хэрэглэсэн. Би Баас авснаас хойш 4-5 хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 20-ны үеэр хэрэглэсэн. Б надад “шавар” гэх бодис өгснийг харсан хүн байхгүй. Бид хоёр хоёулахнаа байсан. 98000602 гэсэн Бын дугаараар түүнтэй холбогддог байсан. Б энэ талаар намайг хэлвэл ална шүү гээд сүрдүүлээд байсан болохоор би айсандаа хэлээгүй.

2019 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр “шавар” гэх бодисыг хэрэглэсэн санагдаж байна. Би өөрийн хэрэглэсэн “шавар” гэх нэршилтэй мансууруулах бодисыг Баас авсан. Тухайн үед Бтай Рома хотхоны “Хинт” нэртэй лоунжид 2019 оны 9 дүгээр сарын 14, 15-ны үед өглөөгүүр уулзахдаа авсан. Б надад уг “шавар” гэх бодисыг зүгээр өгсөн. Надад худалдсан, зарсан асуудал байхгүй. Б надад асаагуур дээр багахан хэмжээний шавар өгсөн. Яг хэмжээг нь хэлж мэдэхгүй байна. Уг асаагуурыг нь би тухайн үед хаячихсан.

Баас авсан “шавар” гэх бодисыг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Зайсангийн “КFC” түргэн хоолны газрын гадна ганцаараа хэрэглэсэн” /1хх-н 165, 186, 2хх-н 22/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Батбаярын Л “... делта-9 тетрагидроканнабинолыг агууламжтай мансууруулах бодисыг хэрэглэсэн тохиолдолд тухайн хүний нас, хүйс, архаг хууч өвчин, хэрэглээний хэр хэмжээнээс шалтгаалан харилцан адилгүй хугацаанд хүний биед хадгалагддаг. ... ШШҮХ-ийн 5514, 6266 дугаартай дүгнэлтүүдийг гаргахад дээжийг граммлаж аваагүй. Манай шинжилгээ хийдэг техник, тоног төхөөрөмж нь 10-6 грамм хэмжээний дээжинд шинжилгээ хийдэг. ... Шинжилгээнд хүргүүлсэн “өвс”, “шавар” гэх бодисонд нүдэнд харагдах хог шороо байгаагүй” /2хх-н 29-30/ гэсэн мэдүүлгүүдээр

түүнчлэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 4-7/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 8-11/, хүний биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 12-15, 23-24, 27-28/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх-н 30/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-н 38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5514 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн AQ 0244825 гэсэн серийн дугаартай МУ-ын 100 төгрөгийн дэвсгэрт, AU 7822053 гэсэн серийн дугаартай МУ-ын 50 төгрөгийн дэвсгэрт, АТ 7101069 гэсэн серийн дугаартай МУ-ын 50 төгрөгийн дэвсгэрт, АН 7934083 гэсэн серийн дугаартай МУ-ын 10 төгрөгийн дэвсгэрт, “30” гэж дугаарласан гялгар уут бүхий өвс, шавар мэт зүйл нь 0,3819 грамм, тугалган цаас нь хар өнгийн зүйлээр бохирлогдсон байсан ба шинжилгээнд тэнцэнэ.  

2. Шинжилгээнд ирүүлсэн AQ 0244825 гэсэн серийн дугаартай МУ-ын 100 төгрөгийн дэвсгэрт, AU 7822053 гэсэн серийн дугаартай МУ-ын 50 төгрөгийн дэвсгэрт, АТ 7101069 гэсэн серийн дугаартай МУ-ын 50 төгрөгийн дэвсгэрт, АН 7934083 гэсэн серийн дугаартай МУ-ын 10 төгрөгийн дэвсгэрт, “30” гэж дугаарласан гялгар уут бүхий өвс, шавар мэт зүйлд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн.

3. Делта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.

4. Шинжилгээнд ирүүлсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаасанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.” /1хх-н 51/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5511 дугаартай:

  1. Шинжилгээнд “Б.Б ШУ8908125.. 10.01.2019” гэж хаягласан 80 мл

орчим шэсийг хуванцар саванд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б ШУ8908125.. 10.01.2019” гэж

хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

  1. Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын

жагсаалтад багтдаг болно.” /1хх-н 56/ гэсэн дүгнэлт,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5630 дугаартай:

  1. Шинжилгээнд ирүүлсэн зориулалтын хуванцар савтай шээсний дээж нь

хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Б 2019.10.04” гэж хаягласан шээсэнд

тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.

  1. Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын

жагсаалтад багтдаг” /1хх-н 61-62/ гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5631 дугаартай:

  1. Шинжилгээнд ирүүлсэн зориулалтын хуванцар савтай шээсний дээж нь

хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Ц УУ92062678 2019.10.05” гэж хаягласан

шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.

  1. Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын

жагсаалтад багтдаг” /1хх-н 65-66/ гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6266 дугаартай:

  1. Шинжилгээнд ирүүлсэн 30 гэж дугаарласан гялгар уутанд байсан шавар

мэт зүйл нь 0,0179 грамм байв. /бодит жин/.

  1. Шинжилгээнд ирүүлсэн 30 гэж дугаарласан гялгар уутанд байсан өвс мэт

зүйл нь 0,0200 грамм байв. /бодит жин/ /1хх-н 166-167/ гэсэн дүгнэлт,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 188-191, 192-194/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул

Жанцан овогт Батжаргалын Быг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Бууч овогт Баавгайн Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

 

 

Хавтаст хэрэгт нэр бүхий шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.Бийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 91/, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 92/, Эрүүгийн хариуцлага хүлээж авсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 93/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 95/, Бүрэн дунд болон Суурь боловсролын гэрчилгээний хуулбарууд /1-р хх-н 97, 98/, “Мунчулуу” ХХК-иас ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хүргүүлсэн Тодорхойлолт /1-р хх-н 99/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 288 дугаартай шийтгэвэр /2-р хх-н 01/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1238 дугаартай:

  1. Б.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан

гэх баримт мэдээлэл үгүй байна.

  1. Б.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  2. Б.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  3. Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах

чадвартай байсан байна.

  1. Б.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
  2. Б.Бэд сэтгэцийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга

хэмжээ авах шаардлагагүй байна.

  1. Б.Б нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх

шинж тэмдэг үгүй байна.” /1-р хх-н 74/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.Бын Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 120/, Эрүүгийн хариуцлага хүлээж авсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 121/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-н 124-125/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-н 138-153/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1326 дугаартай:

  1. Б.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж

байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

  1. Б.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  2. Б.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  3. Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах

чадвартай байсан байна.

  1. Б.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
  2. Б.Бд сэтгэцийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга

хэмжээ авах шаардлагагүй байна.

  1. Б.Бд мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай

гэх шинж тэмдэг үгүй байна.” /1хх-н 196-197/ гэсэн дүгнэлт гэсэн баримтууд авагджээ.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Б, Б.Б нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

            Тухайлбал, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нийгэмд хорт үр дагавар ихтэй, хохирогчгүй гэмт хэрэг учир олон нийтийн хамарч цаашид тархах магадлал их, мансууруулах бодист дадал болсон хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг төдийгүй хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодогт энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул, уршиг оршдог.

 

Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлагын зорилгыг “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар ихтэй гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, нөгөө талаасаа бусад хүмүүсийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

 

            Нөгөөтэйгүүр шүүгдэгч нарын хувийн байдлаас үзвэл тэдгээрийг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн талаарх мэдлэг, мэдээлэл анхнаасаа огт байхгүй байж гэж үзэх ямар ч үндэслэлгүй.

            Жишээ нь: шүүгдэгч Б.Б урьд өмнө нь 2 удаа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, шүүгдэгч Б.Б “мансууруулах бодис хэрэглэсэн” үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд зааснаар 15 хоног баривчлах шийтгэл хүлээж байжээ.

            Үүнээс гадна шүүгдэгч Б.Б, Б.Б нар мөрдөн шалгах ажиллагааны явцад мансууруулах бодисыг хэрхэн яаж, хаанаас, хэнээс олж авдаг талаарх эх сурвалжаа бүрэн гүйцэт тодорхой мэдүүлэхгүй, бүрхэг мэдүүлж байгаа байдлыг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй.

            Иймд шүүгдэгч Б.Б, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялуудыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүх энэ хэргийг прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хэмжээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцсэн болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөниий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тугалган цаасны хэлтэрхий, мөнгөлөг цаас, “30” гэж дугаарласан гялгар уутны хамт 0.3819 грамм жинтэй “өвс, шавар” бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар устгаж, хариуг шүүхэд мэдэгдэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

AQ0244825 серь дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AU7822053 серь дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АТ7101069 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АН7934083 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг тухайн байгууллагаар дамжуулан “Монголбанк”-д хүргүүлж,

“Б” гэж хаягласан хойшлуулшгүй ажиллагааны явц байдлыг бэхжүүлсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор М.Очбадрах Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 75 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор яллагдагч Б.Бийн өмчлөлд бүртгэлтэй, 68-06 УНИ улсын дугаартай, “Тоёота марк икс” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэнийг хүчингүй болгох санал гаргасныг шүүх хүлээж авав.

 

Шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 12 хоног, Б.Бийн цагдан хоригдсон 14 хоногийг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Ж овогт Б Быг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд,

Б овогт Б Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Б.Б, Б.Б нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Б.Бын цагдан хоригдсон 12 хоног, Б.Бийн цагдан хоригдсон 14 хоногийг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 75 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Б.Бийн өмчлөлд бүртгэлтэй, 68-06 УНИ улсын дугаартай, “Тоёота марк икс” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөниий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тугалган цаасны хэлтэрхий, мөнгөлөг цаас, “30” гэж дугаарласан гялгар уутны хамт 0.3819 грамм жинтэй “өвс, шавар” бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар устгаж,

хариуг шүүхэд мэдэгдэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

7. Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох AQ0244825 серь дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AU7822053 серь дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АТ7101069 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АН7934083 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраар дамжуулан “Монголбанк”-д хүргүүлсүгэй.

 

8. “Б” гэж хаягласан хойшлуулшгүй ажиллагааны явц байдлыг бэхжүүлсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б, Б.Б нарыг “цагдан хорьсон”-г хэвээр байлгасугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,  

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.ЖАНЧИВНЯМБУУ