Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1013

 

 

 

 

 

 

 

2020        05        29                                      2020/ШЦТ/1013

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

 улсын яллагч Б.Ганзориг,

 шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0170/ 

 шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2601/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н, Д нарт холбогдох 2006 00460 0874 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 А.Д, Монгол улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төмөр замын дээд сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80б байр, 34 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, //,

Санга овогт Амарсайханы А.Д, Монгол улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “Ася” эмнэлэгт хүний их эмч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 901-104 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, //,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

1.Шүүгдэгч А.Д нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” зах худалдааны төвийн гадна талд хохирогч А.Дтой “холд, зайл гэсэн” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар зүүн гар тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн сарвууны чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарал бүхий “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт,

2.Шүүгдэгч А.Д нь  2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх зах” худалдааны төвийн гадна талд хохирогч А.Дтой “холд, зайл” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүгдэгч А.Дийн гэм буруугийн талаар.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч А.Д нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” зах худалдааны төвийн гадна талд хохирогч А.Дтой “холд, зайл” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар зүүн гар тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн сарвууны чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарал бүхий “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт А.Дийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба яллаж буй нотлох баримтаар хохирогч А.Дийн мэдүүлэг[1], гэрч Э.Мөнхжингийн мэдүүлэг[2], Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4092 дугаартай Шинжээчийн дүгнэлт[3] зэргээр нотолсон гэж дурьджээ.

Шүүх хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Дөөс “...Тухайн үед би Мөнхжин гэдэг охинтой болздог байсан. Тэгээд шинэ жилийн үдэшлэг тараад намайг ирээд аваач гэж хэлсэн. Бид 2 loft-оос гарахад А.Д гэдэг залуу Мөнхжинг явуулах хандалтгүй байсан. Би утсаар ярьж байсан болохоор нэг их тоогоогүй. Удалгүй А.Д яваад Мөнхжин бид 2 цаашаа таксинд сууж Баянзүрх захын хажууд очиж зогсоод хэсэг хугацаанд Мөнхжинг такситай нь үлдээчихээд буцаад ирсэн чинь А.Д гэдэг залуу Мөнхжинтэй таксины гадна юм яриад зогсож байсан. Би таксины мөнгийг нь өгчихөөд очоод юу болсон бэ? гэж асуутал А.Д нь “чи цаашаа зайл” гэсэн. Би чамайг ойлгосонгүй гэсэн чинь үгийн зөрүүгүй намайг цохьсон. Намайг цохиход шүд унаж байгаа нь хэлэнд мэдрэгдсэн. Би зайтай байхыг хичээсэн. Би энэ залуутай өмнө нь уулзаж байгаагүй, хэн гэдгийг нь ч мэдэхгүй болохоор зодолдох биш зайгаа барих ёстой гэсэн бодол надад төрсөн. Тухайн үед миний нүүрэнд ямар гэмтэл учрав гэдгийг би мэдэхгүй байсан. Тэр үед миний амнаас их цус гарч байсан учраас тухайн газрыг орхисон нь дээр юм байна гэж бодсон. Тэгээд би тухайн газраас Мөнхжинг орхиод явсан” гэж[4] мэдүүлж, гэм буруугийн талаар маргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Дийн сонгон авсан өмгөөлөгч Т.Мөнхтуяагаас: “...Прокурор хэт нэг талыг барьсан. Лам шиг хийсвэрлэж болохгүй. А.Дид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй гэж үзэж байна. Тогтоолоор өөрчлөлт оруулаад байгаа юм уу? эсвэл хүчингүй болгоод байгаа юм уу? гэдэг нь тодорхойгүй байна. А.Д хүн зодчихоод явсан нь буруу. Гэмт хэрэг цаг минут тутамд гардаг учраас гэмтлийн эмнэлэг 24 цаг ажилладаг. Тийм учраас тус эмнэлэг дээр цагдаа нь байж байдаг. Эмчтэй уулзаж үзүүлсэн бол эмч нь А.Дид цагдаад мэдэгд гэж хэлэх л байсан. Өмгөөлөгчийн зүгээс А.Дтой цагдаагийн байгууллага прокурор нь хуйвалдаад байгаа юм биш үү гэсэн таамаг дэвшүүлж байна. Шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг яагаад хүндэвтэр гарч байгаа вэ? гэдгийг ойлгохгүй байна. Яагаад урт хугацаа өнгөрсний дараа гэнэт гарч ирээд тийм гэмтлийн зэрэг тогтоогдож байгаа юм бэ? Мөрдөн шалгах ажиллагаа зохих ёсоор хийгдээгүй тул хэргийг прокурорт буцаах саналтай байна. Миний үйлчлүүлэгч А.Дийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна” гэж мэтгэлцсэн[5]

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: “...прокурор нэг талыг баримталсан гэж байна. Хэрэгт хамааралтай гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд 2 шүүгдэгчийг яллах хангалттай үндэслэл тогтоогдож байгаа бөгөөд нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эхний саналаа дэмжинэ. Шалтгаант холбоо тогтоогдсон тул шалтгаант холбоог үндэслэж шинжээчийн дүгнэлт гарсан” гэж харилцан мэтгэлцсэн болно. Харин шүүгдэгч А.Доос мэдүүлэг өгөөгүй.[6]

Шүүхээс эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

Эрүүгийн 2006 00460 0874 дугаартай хэргийн хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан баримтаар Э.Мөнхжин нь мөрдөн байцаалтад гэрчээр тогтоогдож 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлэг өгөхдөө: “...Би тэр хоёрыг хэн хэнийгээ яаж цохиж байсныг одоо санахгүй байна...” гэж тэрээр мэдүүлсэн бөгөөд хэрэг учрал болох үед Э.Мөнхжин хажууд нь зогсож байсан гэрч болохыг А.Д, А.Д хэн аль нь мэдүүлдэг[7]

Мөн шүүгдэгч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...А.Д намайг тухайн үед хэрхэн, яаж, зодож цохисон талаар мэдэхгүй байна...”[8] гэж хэн түүний эрүүл мэндэд хохирол учруулсныг хэлж мэдэхгүй байдаг.

А.Дийн Цагдаагийн байгууллагад гаргасан[9] “...Мөнхжингийн найз А.Д дахин ирж, тэр хоёр таксинаас холгүй ярилцаж байв. Таксинд мөнгийг нь өгөөд тэдэн дээр очоод юу болсныг нь асуухад А.Д илэрхийгээр явахыг шаардаж хараал тавьсан. Тухайн үед юу болоод байгааг ойлгоогүй байсан учир “би чамайг ерөөсөө ойлгосонгүй” хэмээн хэлэхэд үгийн зөрүүгүй нүүр лүү цохисон. Уг цохилтын улмаас хэлэнд минь үүдэн шүд мэдрэгдсэн учир түүнээс зай авахыг хичээсэн боловч тэр зуураад дахин 2 цохиж газар унасан. ...Хэргийн газар тухайн үед А.Д, Мөнхжин, би, таксины жолооч болон А.Дийн найз байсан” гэх өргөА.Д, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А.Дөөс хууль сануулж хохирогчоор авсан: “...Намайг зодуулж байхад яг хажууд Мөнхжин байсан. Таксины жолооч ч гэсэн харсан байх. А.Дийн эрэгтэй найз нь бид нараас нилээд зайтай зогсож байсан. Тэр найз нь болсон хэргийг харсан байх ...А.Дтой уулзахаас хэд хоногийн өмнө Мөнхжинтэй уулзаж болсон явдлын талаар асуухад ёстой мэдэхгүй, гэхдээ А.Д өөрөө гараа хугалсан байх гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг зэргээс харахад хэрэг учрал гарах үед байсан хөндлөнгийн гэрч болох таксины жолооч болон А.Дийн найз гэх гэрчүүдээс мэдүүлэг, тайлбар аваагүй, орхигдуулсан, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийгдсэн.

Хэрэг учрал болсон 2019 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнөөс хойш 3 сар гаран хугацаа өнгөрсний дараа буюу 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр А.Дийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан байдаг. Мөн дүрс оношилгооны эмч С.Чулуунсүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Зөвлөгөөн авах бичиг”-ийн[10] дагуу А.Дийн зүүн сарвууны 2 байрлалын рентген зургаар зүүн гарын чигчий хурууны алга ясанд зөрүү багатай, хөндлөн сэлтэрсэн хугаралтай” Энд 2019.12.15 /СД-1ш/” гэж бичжээ.

Ийнхүү дээрх эмчийн “зөвлөгөөн авах бичиг”-т үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргасан нь бодит байдалд нийцэхгүй, хэргийн үнэн бодит байдлыг тогтооход учир дутагдалтай гэж үзнэ. Эмч зөвлөгөө өгч, дүрс, оношилгоогоор А.Дийн гарыг үзэж, онош тавьсан болохоос түүний биед учирсан гэмтлийг хаана, хэзээ, ямар цаг хугацаанд, хэн учруулсан болохыг тогтоох боломжгүй юм.

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар ямар нэгэн нотлох баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчаас 1 ширхэг Сиди-г нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд хуралдаанд оролцогч талуудын эсэргүүцлээр нотлох баримт биш харин мэдээллийн чанартай гаргаж өгч байгаа гэх үндэслэлээр шүүхэд өгснийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арванзургадугаар бүлгийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж хуульчилжээ.

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2020 оны 01 дүгээр сарын 06-ны тогтоолын[11] Тогтоох хэсгийн 2.4 дэх заалтад он, сар, өдрийг засварласан байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

Хохирогч А.Дтой “холд, зайл” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар зүүн гар тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн сарвууны чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарал бүхий “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт А.Дийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, яллаж буй дээрх нотлох баримтуудаар А.Д нь А.Дийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй, эргэлзээ бүхий байна.

Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл цагаатгах талын нотлох баримт авагдаагүй, хувийн байдлын талаарх нотлох баримт байхгүй байгаа нь прокуророос зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулж, хэт нэг талын баримталсан болохыг тэмдэглэх нь зүйтэй. (Шүүхийн хэлэлцүүлэгт А.Дийн өмгөөлөгч Т.Мөнхтуяагаас хувийн байдлын талаар нотлох баримт гаргаж өгч, хавтаст хэрэгт бэхжүүлэн тусгуулсан болно) Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл дутуу, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй гэж үзсэн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүхээс шүүгдэгч А.Дийг гэм буруугүй гэж үзэж, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгч А.Дийн гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Д нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх зах” худалдааны төвийн гадна талд хохирогч А.Дтой “холд, зайл” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч А.Д гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүгдэгч А.Дийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Д намайг тухайн үед хэрхэн, яаж, зодож цохисон талаар мэдэхгүй байна. ...ямар ч байсан миний урдаас цохилцоод л байсан. Би А.Дийн нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисон ...хэд цохисныг би мэдэхгүй байна. ...Тэгээд баарнаас гараад Мөнхжингийн араас таксинд сууж дагаж яваад Баянзүрх захын гадаа ирээд Мөнхжинтэй уулзаж байсан юм... Тухайн үед миний зүүн гарын савхан яс хугарсан. А.Д намайг гараараа цохиход нь би зүүн гараараа хаахад миний гарыг цохисон..., Тухайн шөнөдөө гэмтлийн эмнэлэгт очиж зураг авахуулахад зүүн гарын савхан яс хугарсан байсан... Би А.Дийг Цагдаагийн байгууллагад өргөА.Д гаргасан талаар огт мэдээгүй...” гэх мэдүүлэг[12],

2. Хохирогч А.Дийн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр найзтайгаа уулзах гээд шөнө 03 цагийн үед “Айлофт” бааранд очсон. Тэгээд би найзыгаа аваад явах гэсэн чинь манай найзын найз гэх залуу манай найзыг явуулах шинжгүй юм яриад зогсоод байсан. Тэгээд би найзыгаа аваад Баянзүрх захын ойролцоо очоод би найзыгаа такситай хамт үлдээсэн. Намайг ирэхэд нөгөө залуу араас дагасан юм уу мэдэхгүй таксинаас холгүй нөгөө 2 юм яриад зогсож байсан. Би нөгөө 2 дээр очоод “юу болсон бэ?, яасан бэ?” гэсэн чинь нөгөө залуу намайг “эндээс зайл” гээд хараал хэлсэн. Тэгэхээр нь би “юу гэнээ ойлгосонгүй” гээд хэлсэн чинь миний нүүр рүү цохисон. Миний хэлэнд үүдэн шүд хөА.Дсөн нь мэдэгдсэн. Нөгөө залуу дахиад намайг цохиод авсан...” гэх мэдүүлэг[13],

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1220 дугаартай актын Дүгнэлт хэсэгт:  "1.А.Дийн биед баруун дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг хугацаагаар түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөА.Дмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[14],

4. Гэрч Э.Мөнхжингийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ангийхан “Ай лофт” гэдэг нэртэй бааранд орсон. Тэнд А.Дтой таарсан. Тухайн үед миний сууж байсан бааранд А.Д ирээд бид хоёр таксинд суугаад Баянзүрх дүүргийн захын гадна ирж зогсоод А.Д нэг тийшээ явсан. Би машиндаа суугаад байж байсан чинь А.Д ирсэн. Гэтэл А.Д ирээд явъя гэж хэлсэн чинь А.Д нь А.Дд хандаж “бид хоёр юм ярьж байна, чи цаашаа байж бай” гэж хэлсэн. ...Би тэр хоёрын хэн, хэнийгээ яаж цохисон эсэхийг одоо санахгүй байна. Би тэгээд больцгоо гээд салсан. А.Д ганцаараа таксиндаа суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг[15], 5. А.Дийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], 6. А.Дийн иргэний үнэмлэхний лавлагаа[17] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.Дийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч А.Д нь өөрт учирсан эмчилгээний зардлын нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэсэн.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч А.Дид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Дид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            А.Д, А.Д нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохилтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  А.Дд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  А.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч А.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

6. Хохирогч А.Д нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

            7. А.Д, А.Д нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Д, А.Д нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 


[1] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал

[4] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[5] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[6] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[7] Хавтаст хэргийн 20 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 7 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 29 дүгээр тал

[11] Хавтаст хэргийн 22 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 10-13 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал

[15] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал

[16]Хавтаст хэргийн 38 дугаар тал

[17] Хавтас хэргийн 39 дүгээртал