Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 253

 

 

 

 

 

 

 

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 30 дугаар байрны 47 тоотод байрлах, регистрийн дугаар 6032257, Скай Хөдөө Аж Ахуйн Нөөц  ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 13-А байрны 44 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЧИ 72120804, Цэдэвийнхэн овогт Цэдэвийн Отгонцэцэг,

 

Хариуцагч:Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 19-А байрны 12 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧЙ 57021372, Цэдэвийнхэн овогт Цэдэвийн Гантөмөр нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн 375 431 177төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Бат-Эрдэнэ, өмгөөлөгч Д.Намсрайжав, хариуцагч Ц.Отгонцэцэг, Ц.Гантөмөр, өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, Ц.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Скай Хөдөө Аж Ахуйн Нөөц ХХКомпани шүүхэд нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Япон улсын иргэн Asoo-тай хамтран 2015 онд байгуулсан Скай Групп Холдинг ХХКомпани болон Ц.Гантөмөрийн Хайрхан Трейд ХХКомпани 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай байх Скай Хөдөө Аж Ахуйн Нөөц ХХКомпанийг 2015 оны сүүлээр байгуулж хамтран ажиллахаар болсон.Гэвч Хайрхан Трейд ХХКомпани мөнгөнийбололцоогүй шалтгаанаар компанид оруулах хөрөнгөө өгөөгүй байгаа байгаа бөгөөд Скай Групп Холдинг ХХКомпаниас 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хамтарсан компанид оруулсан хөрөнгө болох 100 000 ам доларыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэг сарын хугацаатай, хүүгүй зээлж аваад эргүүлж өгөхгүй байна.Ц.Гантөмөр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх шаардлагатай, гадаад явахад мөнгө хэрэгтэй гээд гуйсан тул би нэгэнт хамтран ажиллахаар компани байгуулсан, итгэл даах чадвартай хүн гэж итгэж байсан тул 100 000 ам долларыг Худалдаа хөгжлийн банкаас чекээр бэлнээр гаргаж Ц.Гантөмөрт өгсөн, бэлэн мөнгө гаргасны шимтгэлд 250 ам доллар төлсөн.Би Ц.Гантөмөрт хамтарсан компанийн мөнгийг зээлдүүлэхдээ Японы хөрөнгө оруулагчтай утсар ярьж танилцуулахад Asoo тухайн зээлийн асуудлаар гэрээг бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуул, хүүгүй байж болно, барьцаатай байх хэрэгтэй, зээлийг нэг сард багтаан төлөх хариуцлагыг хангаж хугацаа хэтрүүлбэл хоногийн 0,5 хувийн алданги төлөх заалтыг гэрээнд тусгахыг анхааруулсныг Ц.Гантөмөрт хэлэхэд зөвшөөрч Гачууртад байдаг дүүгийнхээ амралтын зориулалттай байрыг барьцаална, маргааш гадагш явах тул охин, дүү хоёроо явуулаад гэрээ хийлгэчихнэ гэж хэлсэн.Иймд 2015 оны 12 дугаар сарын 31-нд Ц.Гантөмөрийн дүү Ц.Отгонцэцэг, миний хүү Б.Алтан-Өлзий нар нотариат дээр очиж 100 000 ам долларын гэрээ хийж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан Тохой 13130 гудамж 113/14 барилгын 2 тоотод байрлах хөрөнгийг барьцаалсан.Энэ мөнгө бол хөрөнгө оруулалттай хамаагүй.Би санамж бичигт гарын үсэг зурсан боловч энэх хэрэгт хамаагүй.Иймд дээрх гэрээний дагуу Ц.Гантөмөрөөс 100 000 ам доллар, алданги 50 000 ам доллар, бэлэн мөнгө гарсны шимтгэл 250 ам доллар нийт 375 431 177 төгрөгийг гаргуулан олгож өгнө үү, дээрх мөнгийг сайн дугаар төлөөлөөгүй нөхцөлд барьцааны хөрөнгөөс хуульд заасны дагуу гаргуулахыг хүсэж байна гэв.

 

Хариуцагч Ц.Отгонцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ц.Гантөмөр ахын охин Г.Долгормаа над руу яриад хүрээд ир гэсний дагуу очиход Б.Алтан-Өлзий ирсэн байсан.Би 100 000 далларыг ямар учиртайг асуухад Б.Алтан-Өлзий зүгээр албаны шугамаар ярилцаж байгаа юм, Япон явуулах юм  гэсэн.Би 100 000 ам долларын зээлийн гэрээ, барьцааны гэрээг Б.Алтан-Өлзийтэй хийж гарын үсэг зурсан.Би энэ 100 000 ам долларыг огт аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Ц.Гантөмөр шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Японы даавууны үйлдвэртэй хамтарч ажиллахаар болж би борлуулалтыг хариуцахаар болсон.Хамтарсан компани байгуулж ашгаа хуваана гэж Скай Хөдөө Аж Ахуйн Нөөц ХХКомпанийг байгуулсан.Надад 250 000 ам долларын хэрэг байна гэхэд туслахыг зөвшөөрч ярилцаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр санамж бичиг үйлдээд 250 000 ам доллараас энэ онд багтаагаад 100 000 ам долларыг өгөхөөр болсон.Санамж бичигт хүү, алданги тооцохгүй гэж гарын үсэг зурсан.Хамтарсан компани байгуулахдаа Asoo болон гурвуулаа тус бүр 100 000 ам доллар өгөхөөр тохирсон.Энэ 100 000 ам долларыг 12 дугаар сарын 29-ний өдөр надад өгсөн.Хайрхан Трейд ХХКомпаниас Скай Хөдөө Аж Ахуйн Нөөц ХХКомпани руу мөнгө орсны дараа гэрчилгээ гарсан.Энэ мөнгийг авахад хүү болон алдангийн талаар яриагүй.Санамж бичигт заасны дагуу Asooгаас 100 000 ам доллар авсан гэж ойлгосон, хамтарсан компанийн ашигт суутгаад явна гэж тохирсон.Энэ бол үйл ажиллагааны зардлаас тооцохоор надад тусалж мөнгийг өгсөн бид компаниа байгуулсан гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Скай Хөдөө Аж Ахуйн Нөөц ХХКомпани хариуцагч Ц.Отгонцэцэг, Ц.Гантөмөр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн төлбөрт 100 000 ам доллар, алдангид 50 000 ам доллар, банкны шимтгэлийн 250 ам доллар нийт 150 250 ам доллар буюу 375 431 177 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч Ц.Гантөмөр 100 000 ам долларыг санамж бичигт дурдсаны дагуу Япон улсын иргэн Asooгаас авсан гэж ойлгосон, хамтарсан компанийн ашигт суутгаад явна гэж тохирсон гэж тайлбарлаж байх боловч Ц.Гантөмөр нэхэмжлэгч байгууллагаас 100 000 ам долларыг авсан болох нь нэхэмжлэгч байгууллагаас Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн итгэмжлэл болон мөнгө хүлээн авсан чек, мөнгөний нэгжийн баримт, талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Скай групп холдинг Монгол ХХКомпани Хайрхан Трейд ХХКомпанийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан Санамж бичгийн 4-т “хоёр талын хүсэлтийн дагуу Хайрхан Трейд ХХКомпани Монгол улсын цэргийн оёдлын үйлдвэр болон цагдаагийн оёдлын үйлдвэрүүдийг хувьчлан авах үйл ажилагаанд Скай групп холдинг Монгол талаас 250 000 ам долларын зээлийг гаргаж өгнө, зээлийн нөхцөл Монгол улсад явагдаж байгаа даавууны эхний шатны гэрээ болох оёдлын холбооны 300 000 метр даавууны худалдааны гэрээ мөн SMBC болон Монголын арилжааны банкинд нээх L/C нээх нөхцөл боломжтой гэсэн тохиолдолд зээлийг хүүгүйгээр олгоно, зээлийн хугацааг тухайн зээл олгох үед хоёр талын шийдвэрээр батална, зээлийн эргэн төлөлтийн хувьд хоёр талын хамтын компанид орж ирсэн Хайрхан Трейд ХХКомпанийн ашгаас шууд төлөгдөх байдлаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.

 

Үүнээс үзэхэд энэхүү санамж бичигт дурдсан 250 000 ам долларын 100 000 ам долларыг Хайрхан Трейд ХХКомпани авсан байна гэж үзэх боломжгүй байх бөгөөд хариуцагч Ц.Гантөмөр 100 000 ам долларыг Скай групп холдинг Монгол ХХКомпаниас биш Скай Хөдөө Аж Ахуйн Нөөц ХХКомпаниас зээл авсан байна.

 

Өөрөөр хэлбэл Ц.Гантөмөр нь Хайрхан Трейд ХХКомпанийн захирал болохоор энэхүү 100 000 ам доларыг Хайрхан Трейд ХХКомпани авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Скай Хөдөө Аж Ахуйн Нөөц ХХКомпани Ц.Гантөмөр нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан хэлцэл амаар байгуулагдсан байхад нэхэмжлэгч байгууллагын захирлын хүү Б.Алтан-Өлзий, хариуцагчийн дүү Ц.Отгонцэцэг нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг нөхөж хийсэн байна.

 

Дээрх гэрээний талууд болох Б.Алтан-Өлзий, Ц.Отгонцэцэг нарын хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх үйл явдал болоогүй, мөнгийг бодитоор өгч, авалцаагүй, байхад зөвхөн Н.Бат-Эрдэнэ, Ц.Гантөмөр нарын хүсэлтээр зээлийн болон барьцааны гэрээг хийсэн гэдэгт талууд маргахгүй байна.

 

Гэхдээ нэхэмжлэгч байгууллага болон хариуцагч Ц.Гантөмөр нар нь Б.Алтан-Өлзий, Ц.Отгонцэцэг нарт зээлийн гэрээ хийх эрхийг баталгаажуулсан итгэмжлэлийг олгоогүй учраас тэдний хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээнд дурдсан нөхцлийг Скай Хөдөө Аж Ахуйн Нөөц ХХКомпаниас Ц.Гантөмөрт олгосон зээлийн нөхцөлд адилтган тооцох үндэслэлгүй юм.

 

 Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заасан байдаг бөгөөд Ц.Отгонцэцэгийн төлөөлөх бүрэн эрх хуулийн дагуу үүсдэг төлөөлөх эрх биш байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэж заасан байгаа нь төлөөлүүлэгч Ц.Гантөмөр нь Ц.Отгонцэцэг болон нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчид буюу Г.Бат-Эрдэнэд Ц.Отгонцэцэгийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр Ц.Отгонцэцэг бүрэн эрх олгогдох тухайг зохицуулсан байна.

 

Түүнээс Ц.Гантөмөр нь зөвхөн Ц.Отгонцэцэгт бүрэн эрхийн талаар амаар мэдэгдсэн байгааг төлөөлөгч Ц.Отгонцэцэгт хариуцагчийг төлөөлөгч бүрэн эрх олгогдсон байна гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан байх тул дээрх зээлийн үүрэгт нэхэмжлэгч байгууллага анз шаардах эрхгүй байна.

 

Нөгөө талаар мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцэл Скай Хөдөө Аж Ахуйн Нөөц ХХКомпани Ц.Гантөмөр нарын хооронд амаар хийгдсэн учраас банкнаас бэлэн мөнгө гаргасны шимтгэлийн мөнгийг хэрхэн төлөх талаар тохирсон байдал нь нотлогдоогүй байхад нэхэмжлэгч байгууллага шаардаж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Нөгөө талаар үүрэг үүсээгүй талуудын хооронд хийгдсэн хэлцлийн дагуу Ц.Отгонцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан Тохой 13130 гудамж, 113/14 барилгын 2 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгөөр Скай Хөдөө Аж Ахуйн Нөөц ХХКомпани Ц.Гантөмөр нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээний үүргийг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Цэдэвийн Гантөмөрөөс 232 658 000 /хоёр зуун гучин хоёр сая зургаан зуун тавин найман мянган/ төгрөгийг гаргуулан Скай Хөдөө Аж Ахуйн Нөөц ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 142 773 177 /нэг зуун дөчин хоёр сая долоон зуун далан гурван мянга нэг зуун далан долоон/ төгрөг болон Цэдэвийн  Отгонцэцэгт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан Тохой 13130 гудамж, 113/14 барилгын 2 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн Скай Хөдөө Аж Ахуйн Нөөц ХХКомпанийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 035 104 /хоёр сая гучин таван мянга нэг зуун дөрвөн/ төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гантөмөрөөс 1 321 240 /нэг сая гурван зуун хорин нэгэн мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг гаргуулан Скай Хөдөө Аж Ахуйн Нөөц ХХКомпанид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д заасныг баримтлан зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    З.ДОРЖНАМЖИН