Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 436

 

2020         06          04                                   2020/ШЦТ/436

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

улсын яллагч А.Нямсүрэн,

хохирогч Түмэн тулаас ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхтогтох, Хасү Мандал ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхзориг

шинжээч Ц.Түвшинцэнгэл,

шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэнгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн+, Т овогт Л.Э-д холбогдох эрүүгийн 1911 0014 71203 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 04-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 04-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторчин мэргэжилтэй, Мөнх Инж констракшн ХХК-д туслах ажилтан, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13-178 тоотод оршин суух хаягтай, урьд 2005 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Т овогт Л.Э

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах үйлдлээр:

2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Н.Батцэцэгээс “барилгын компанитай, Хангай хотхонд барилга барьж байгаа” гэж 350 ширхэг барилгын тулаас /сапут/ төмрийг 1 сарын хугацаатай түрээслэх нэрийдлээр “тоног төхөөрөмж түрээслэх” гэрээ байгуулан гэрээгээр халхавчлан залилж, улмаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслангаас авч яван 5.040.000 төгрөгний хохирол учруулсан,

Түмэн тулаас ХХК-ийн захирал В.Даянбалжидад “бэлхэд байшин барьж байгаа” гэж 2016 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр 400 ширхэг, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 400 ширхэг барилгын тулаас /сапут/ төмрийг 1 сарын хугацаатай түрээслэх нэрийдлээр “барилга угсралтын материал түрээслэх” гэрээ байгуулан гэрээгээр халхавчлан залилж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус компаний хашаанаас нийт 800 ширхэг барилгын тулаас төмрийг авч яван 17.600.000 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Б.Төгөлдөрт “Бэлхэд хятадуудтай нийлж барилга барьж байгаа” гэж барилгын тулаас 65 ширхэг пум, 650 ширхэг түгжээ. 28 ширхэг булан зэргийг 15 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр залилж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 2-73 тоот хашаанаас авч яван 2.715.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хасү мандал ХХК-аас “бэлхэд байшин барьж байгаа” гэж 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр барилгын туслах материал болох пум, труба зэрэг эд зүйлсийг “барилгын туслах материал түрээслэх” гэрээ байгуулан залилж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс авч яван 22.530.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Мөрөнд “өөрөө жижиг хаус барьж байгаа, байшин барихдаа ашиглана” гэж итгүүлэн түрээсийн гэрээ байгуулан залилж, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрүүдийн хоорондох хугацаанд 7 удаагийн үйлдлээр 1700 ширхэг барилгын тулгаар төмрийг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Г.Мөрөнгийн гражаас авч яван 18.360.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Түмэн тулаас ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхтогтох, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр 400 ширхэг в2 маркийн сапуд төмөр түрээслэхээр гэрээ байгуулсан. 2 сарын дараа нэмж 400 ширхэг турба авсан. Хохирлын хэмжээг үнэлгээгээр 17.600.000 төгрөгийг нэхэмжилж...” гэв.

Хохирогч Хасү Мандал ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай компаниас турба, пум зэргийг 2018 оны 7 дугаар сарын 27, 8 дугаар сарын 1, 8 дугаар сарын 4, 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд нийт 4н удаа гэрээ хийж авсан. Тэр бүгд хохирсон зүйлд үнэлгээ гаргуулсан тул 22.957.500 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Шинжээч Ц.Түвшинцэнгэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас ирүүлсэнээр үнэлгээ гаргасан марк нь тодорхой бие хэмжээ нь тодорхой биш учраас үнэлгээний хамгийн доод байдлыг нь үнэлсэн. Нөгөө үнэлгээний хувьд марк нь болон худалдаж авсан зүйл нь тодорхой байсан учир 18.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний хувьд хамгийн гол зүйл нь марк нь биш хэзээ ашиглалтад орсон нь чухал байдаг. Сапуд төмөртэй холбоотой мэдээлэл Монголын үнэлгээчдийн холбооны санд байдаг. Мэдээллийн санд 25.000-30.000 төгрөг байна гэж заасан байдаг...” гэв.

Хавтаст хэргээс дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 19-20-р хуудас/, хохирогч Б.Мөнхтогтохын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 145-147, 148-р хуудас/, хохирогч Б.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 243-244-р хуудас/, хохирогч Ж.Мөнхзориг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 60-61-р хуудас/, хохирогч Г.Мөрөн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 107-108-р хуудас/, гэрч Ц.Доржсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 26-27-р хуудас/, гэрч А.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 151-152-р хуудас/, гэрч Д.Батсүх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 249-250-р хуудас/, гэрч Ж.Зоригоо мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 109-110-р хуудас/, гэрч Л.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 24-25-р хуудас/, Дамно ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №ЧД2-19-116 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хавтаст хэргийн 35-36-р хуудас/, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №ЧД2-19-772 тоот үнэлгээний тайлан  /1-р хавтаст хэргийн 162-163-р хуудас/ 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  №ХУД2-19-598 дугаар үнэлгээний тайлан /2-р хавтаст хэргийн 4-5-р хуудас/, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №ЧД2-19-771 тоот үнэлгээний тайлан:  /2-р хавтаст хэргийн 66-67-р хуудас/, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №БЗ2-19-338 үнэлгээний тайлан  /2-р хавтаст хэргийн 114-115-р хуудас/,  шүүгдэгч Л.Энхсайхны мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 106-107-р хуудас/, /1-р хавтаст хэргийн 221-222-р хуудас/,  /2-р хавтаст хэргийн 26-27-р хуудас/, /2-р хавтаст хэргийн 74-75-р хуудас/, Шүүгдэгч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 64-р хуудас/ Тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээ /1-р хавтаст хэргийн 14-16-р хуудас/, Барилга угсралтын материал түрээслэн гэрээ /1-р хавтаст хэргийн 138-139-р хуудас/, Зарлагын баримт /1-р хавтаст хэргийн 140-р хуудас/, Түмэн тулаас ХХК-ийн бараа материалын тайлан /1-р хавтаст хэргийн 141-р хуудас/, Хасу мандал ХХК-ийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 54-57-р хуудас/, Тулгуур төмөр түрээслэх гэрээ, хүлээлцсэн акт /2-р хавтаст хэргийн 101-104-р хуудас/,  Шүүгдэгч Л.Эы иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтаст хэргийн 47-р хуудас/ Шүүгдэгч Л.Эы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 50-р хуудас/, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын №550 дугаар тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 127-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа. 

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Л.Э нь 2017 оны 5 дугаар сарын 13-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд хохирогч Н.Батцэцэгтэй “тоног төхөөрөмж түрээслэх гэрээ” байгуулан 350 ширхэг барилгын тулаас төмөр /сапут/-г 1 сарын хугацаатайгаар түрээслэн авах үйлдлээр гэрээгээр халхавчлан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Үүнд:

Хохирогч Н.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2017 оны 5 дугаар сард барилгын тулаас /сапут/ төмөр түрээслүүлнэ гэж зар тавьсан юм. Уг зарын дагуу Л.Э надтай холбогдож улмаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богинод байх манай зуслангийн хашаанд ирж барилгын тулаас төмөр буюу сапутыг 1 сарын хугацаатай 350 ширхэг төмрийг өдрийн 100 төгрөгөөр бодож тоног төхөөрөмж түрээслүүлэх тухай гэрээ хийж уг төмрийг өгч  явуулсан юм. Эхний сарын түрээсийг төлсөн харин дараагийн сараас нь эхлэн түрээсээ өгөхөө больсон юм. Энэ талаар асуухад би гадаадад, хөдөө явж байна зэргээр худлаа ярьж явсаар байгаад 2017 оны 9 сар болсон юм. Түүнээс хойш уг хүн сураггүй алга болсон би энэ хүний араас Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байх гэрийн хаягаар нь очсон боловч хаалгаа онгойлгож өгөөгүй. Манай барилгын тулаас төмрийг ачиж явсан портер загварын 85-77 УБЧ улсын дугаартай Доржсүрэн гэх жолоочтой ДЮ68031956-тай хүний утсыг олоод ярихад “уг төмрийг Хангай хотхон дээр буулгасан, тухайн залууг танихгүй гэж хэлсэн юм” Тэгээд би аргаа бараад цагдаагийн байгууллагад хандсан. ...Надаас 350 ширхэг нэг бүрийн үнэ нь 25.000 төгрөгийн үнэтэй барилгын тулаас төмрийг түрээслэнэ гэж авсан юм. Тухайн үед би тоног төхөөрөмж түрээслэх гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан. ...би түрээслүүлсэн төмрөө үнэлүүлсэн тэр үнэлгээгээр тооцож хохирлоо гаргуулна. Мөн надаас түрээсэлж аваад өдийг хүртэл алга  болсон цаг хугацааны түрээсээ мөн адил нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 19-20-р хуудас/

            Гэрч Л.Хүрэлбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр манай дүү Л.Э барилгын сапут авчирсан бөгөөд 5-6 хоногийн дараа аваад явсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25-р хуудас/

            Гэрч Ц.Доржсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би тухайн өдөр Цайз дээр өөрийн эзэмшлийн 85-77 УБУ улсын дугаартай портер загварын автомашинтай ачаанд явах гээд зогсож байхад махлагдуу биетэй өндөр нуруутай залуу ирж уулзаад зуслангаас төмөр ачиж өгөөч гэж хэлээд үнэ тохирч улмаар Яргайт орчмоос айлын хашаанаас 2 удаа портер машинаар зөөж тээвэрлэн хайлааст орчимд айлын хашаан дотор буулгасан юм” /1-р хавтаст хэргийн 26-27-р хуудас/

            Дамно ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №ЧД2-19-116 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан: Үнэлгээний дүн 5.040.000 /1-р хавтаст хэргийн 35-36-р хуудас/

            Тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээ /1-р хавтаст хэргийн 14-16-р хуудас/

            Шүүгдэгч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зар үзэж байгаад зарын дагуу барилгын сапут төмрийг түрээслүүлнэ гэсэн зар байхаар нь уг хүнтэй утсаар холбогдож яриад улмаар уг хүнтэй утсаар ярьж байгаад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино зусланд очиж 350 ширхэг сапут төмрийг 1 ширхэг төмрийг өдрийн 100 төгрөгөөр тооцож 1 сарын хугацаатай түрээслэсэн юм. Тухайн үед иргэн Н.Батцэцэгтэй утсаар яриад тохирсон байсан учраас 32-ийн тойргоос портер загварын автомашин хөлсөлж, уг газарт очсон. Тэгээд иргэн Н.Батцэцэгтэй бичгээр гэрээ байгуулж, 350 ширхэг сапут төмрийг машинд ачиж аваад Хайлаастын 84-ийн ойролцоо байх ах Хүрэлбаатарын хашаанд аваачиж буулгаад, түүнээс хойш 5-6 хоногийн дараа шиг санаж байна уг газраас төмрийг авч Дэнжийн – 1000-д явуулын хүнд 1 ширхэг төмрийг 6000 төгрөгөөр тооцож бусдад зарж борлуулсан. Н.Батцэцэгээс анх төмрийг авахдаа 1 сарын төлбөрийг өгсөн юм. Харин дараагийн саарас нь эхлэн утсаар холбогдож ярьж байсан, гэхдээ төлбөрийг нь өгөөгүй, ингэж явсаар байгаад би сүүлдээ дугаараа солиод уг хүнд дугаараа өгч байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 106-107-р хуудас/

Шүүгдэгч Л.Э нь 2016 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр Түмэн тулаас ХХК-ийн захирал В.Даянбалжидад “бэлхэд байшин барьж байгаа” гэж “барилга угсралтын материал түрээслэх” гэрээ байгуулан 400 ширхэг барилгын тулаас /сапут/ төмрийг 1 сарын хугацаатай түрээслэн авах, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 400 ширхэг барилыг тулаас /сапут/ төмрийг 1 сарын хугацаатайгаар түрээслэх тохиролцож гэрээгээр халхавчлан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилж  Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус компаний хашаанаас нийт 800 ширхэг барилгын тулаас төмрийг авч яван бусдад 17.600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Б.Мөнхтогтохын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2016 оны 9 дүгээр сарын 24-нд Л.Этай 30 хоногийн хугацаатай 400 ширхэг тулаасыг түрээслэж авахаа 50/16 дугаартай гэрээг байгуулж барьцаа болох 1.200.000 төгрөгийг барьцаа болгон үлдээж, 400 ширхэг тулаасыг /төмөр/ ачиж явуулсан. Мөн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахиж ирээд нэмж 400 ширхэг тулаас /төмөр/-ийг хэрэг болоод байна гэж 480.000 төгрөгийг барьцаа болгон үлдээгээд нэмж ачиж явсан. Түрээсийн хугацаа дуусаж 14 хоног цутгалт хийсний дараа бэхжилт болох хугацаа хэрэгтэй болоод авчирч өгөх байх гэж бодоод яриагүй. Гэрээний хугацаа дуусаад авчирахгүй удсан учир гэрээн дээр байгаа дугаар луу залгахад холбогдохгүй байсан. ...Тулаас нэг бүрийн үнэ нь 25.000 төгрөгийн, 800 ширхэг тулаас нь 20.000 төгрөгийн үнэтэй. Түрээс нь өвлийн зогсолтыг хасвал 15 сар гээд 800 ширхэг тулаасын түрээсийн мөнгө нь 28.000.000 төгрөг болж байна ”

“...надад анх хэлэхдээ бэлэхэд нэг хаус цутгах гээд 1 сарын хугацаатай түрээслье гээд гэрээ хийгээд 400 ширхэгийг аваад явсан. Дараа нь одоо санаж байгааагаар 7 хоногийн дараа 400 ширхэгийг дахин авч явсан ба энэ удаа бол ямар нэгэн гэрээ хийхгүйгээр аваад явсан юм. Нэг хийсэн гэрээн дээрээ үргэлжлүүлээд явчихаж байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 145-147, 148-р хуудас/

            Гэрч А.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Түмэн тулаас ХХК-д нягтлангаар ажилладаг юм. Иргэн Л.Э гэх хүн 2016 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр V2 маркын тулаас төмрийг гэрээ байгуулж түрээслэнэ гэж 400 ширхэг тулаас төмрийг түрээслэж 15 хоногоор бодож авсан. Л.Э эхний 400 ширхэг тулаас төмрийг гэрээгээр авахдаа урьдчилгаа гэж 600.000 төгрөгийг түрээсийн мөнгөний урьдчилгаанд бодож өгсөн. Ингээд гэрээнд заагдсан хугацаа дөхөж Л.Эд өгсөн тулаасуудаа буцаан авч төлбөр тооцоо хийх гэхэд алга болсон юм.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 151-152-р хуудас/

            Дамно ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №ЧД2-19-772 тоот үнэлгээний тайлан “Үнэлгээний дүн: 17.600.000 төгрөг” /1-р хавтаст хэргийн 162-163-р хуудас/

            Барилга угсралтын материал түрээслэн гэрээ /1-р хавтаст хэргийн 138-139-р хуудас/

            Зарлагын баримт /1-р хавтаст хэргийн 140-р хуудас/

            Түмэн тулаас ХХК-ийн бараа материалын тайлан /1-р хавтаст хэргийн 141-р хуудас/

Шүүгдэгч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Түмэн тулаас ХХК-аас авсан 800 ширхэг тулаас төмрийг 100 айл дээр барилгын материал зардаг залууд нэг ширхэгийг нь 6000 төгрөгөөр бодож зарсан. Тэр хүнийг харвал таних байх” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 221-222-р хуудас/

            Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хохирогч Б.Төгөлдөрт “Бэлхэд хятадуудтай нийлж барилга барьж байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыыг төөрөгдөлд оруулан барилгын тулаас 65 ширхэг, пум 650 ширхэг, түгжээ 28 ширхэг булан зэргийг 15 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр залилж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 2-73 тоот хашаанаас авч яван 2.715.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Үүнд:

            Хохирогч Б.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...болсон асуудлын талаар гэвэл 2018 оны наадмын өмнө фэйсбүүк цахим хуудсанд байдаг барилгачдын группт пум түрээслүүлнэ гэсэн зар тавьсан. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр 95770784 гэсэн дугаарын утсаар зарын дагуу ярьж байна пум түрээслэх үү гэхээр нь тиймээ гэж хэлсэн чинь одоо очоод уулзлаа гэж хэлээд хэсэг хугацааны дараа саарал өнгөтэй тоёота приус-20 загварын 39-71 УНК улсын улсын дугаартай машин унасан өөрийгөө Л.Э гэж танилцуулсан залуу ганцаараа ирж уулзсан. Тэгээд надаас пум, түгжээ, булан зэргийг 15 хоногийн хугацаатай түрээслэн авахаар болсон. 1 ширхэг пумг 1 хоногийн 250 төгрөгөөр, 65 ширхэг пум, 1 ширхэг буланг 1 хоногийн 250 төгрөгөөр 28 ширхэг, 650 ширхэг түгжээг багцаар нь 1 хоногийн 10.000 төгрөгөөр тооцож түрээслэн авахаар болсон. Ингээд би 15 хоногийн хугацаанд түгжээнд 150.000 төгрөг, пум 243.750 төгрөг, буланд 105.000 төгрөг, нийт 498.100 төгрөг авахаар болсон. Тухайн өдрөө мөнгийг чинь орой юм уу маргааш данс руу чинь шилжүүлчихье орой машин ирээд ачаа аваад явна портер явуулчихаад яръя гэж хэлсэн. Би тэгээрэй гэж хэлсэн. Орой 58-35 УНП улсын дугаартай цэнхэр өнгөтэй портер загварын машин ирээд ачаад явсан бөгөөд маргааш өдөр нь Л.Э миний 5024480380 дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн, үлдсэн 198.100 төгрөгийг маргааш нөгөөдөр өгнө гэж хойшлуулсаар өгөөгүй 15 хоног нь өнгөрөхөд Л.Э анх налтай холбогдож байсан дугаар нь холбогдох боломжгүй болсон. Би тэгээд барилгачдын групп болон нэлээд олон групп рүү Л.Эы зургийг нь тавиад энэ хүн луйварчин шүү таньж мэддэг хүн байвал холбогдоорой гэж зар тавьсан чинь Л.Эы 77887703 дугаарын утаснаас өөрөө залгаад чи тэр тавьсан зараа устгачихаа миний ажил жаахан удаашраад байна надад мөнгө өгөх ёстой хүмүүс өгөхгүй байна жаахан хүлээчих мөнгийг нь нэг мөсөн бодоод юмтай чинь хамт буцааж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь чи одоо хаашаа юм бэ гээд би уурласан. Гэхдээ тэр тавьсан зараа устгаагүй. Тэгээд л Л.Э ямар ч сураггүй болчихоор нь би анх ирсэн приус ирж пум ачиж явсан портер машинуудын араас нь эрэл сурал болоод явсан чинь портер бол яармагийн эцэс дээр зогсож ачаа ачдаг машин байсан бөгөөд очоод уулзахад Л.Э гэж хүнийг танихгүй тэр хүн намайг түрээслэсэн тэр хүн танайхаас ачсан юм аа тэнд буулгасан гээд буулгасан газраа зааж өгсөн. Тэр айл нь зуун айл худалдааны төвд “Түмэд” нэртэй сан техникийн хэрэгсэл зардаг дэлгүүр байсан бөгөөд эзэдтэй нь ороод уулзаад би болсон асуудлыг хэлсэн чинь манай Л.Э-с пум, түгжээ, булан зэрэг эд зүйл авсан нь үнэн, гэхдээ Л.Э ямар нэгэн асуудалд хамааралтай гэж юм хум хэлээгүй бид нар Л.Э-тай өөрсдөө холбогдъё гэхдээ би нар танайхаас юм аваагүй Л.Эд мөнгө өгч авсан гэж хэлсэн. Л.Э бид хоёрын хооронд ямар нэгэн бичгээр байгуулсан гэрээ хэлэлцээр байхгүй. 15 хоногийн хугацаатай авна гэж хэлээд түрээсийн мөнгөө дутуу өгөөд дээрээс нь авсан юмаа буцааж өгөлгүй алга болчихсон. ...минийх бол хүн амьтнаас хийсэн ажлынхаа ородн авсан ганц нэгийг нь худалдаж авсан гээд янз бүрийн л юмнууд байгаа. 1 ширхэг пумыг 40.000 төгрөгөөр буланга 40.000 төгрөгөө түгжээг 1 ширхэг нь 100 төгрөгөөр тус тус үнэлнэ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 243-244-р хуудас/

            Гэрч Д.Батсүх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...болсон асуудлын талаар гэвэл он сар өдрийг нь сайн санахгүй байна. 2018 оны наадмын дараа байсан миний 96000635 дугаарын утас руу танихгүй утаснаас залгаад сайн байна уу та сантехникийн дэлгүүрийн эгч үү гэхээр нь тиймээ гэж хэлсэн чинь надад барилгын пум байна та авах уу гэхээр нь би ямар учиртай юм бэ асуудалгүй юм байгаа биз дээ гэж хэлсэн чинь барилга дээр ажиллаж байгаад ажлынхаа хөлсөнд тооцож авсан юм асуудалгүй гэхээр нь би өнөөдөр амарч байна чи ирээд үзүүл гэж хэлээд хаягаа зааж өгөөд Бичил хороололд хашаанд уулзаад үзэж хараад буулгуулаад нийт 65 ширхэг пумыг 1 ширхэгийг нь 15.000 төгрөгөөр бодож авсан. Пум авчирсан хүнийг урьд нь харж байгаагүй, танихгүй хүн байсан бөгөөд өөрийгөө Л.Э гэж танилцуулж байсан. Харвал тэр залууг танина махлаг биетэй шардуу залуу байсан. Тэр залуугаас урьд нь юм авч байгаагүй огт танихгүй залуу байсан дэлгүүрийн гадна талын хаягнаас утасны дугаар авсан гэж өөрөө хэлсэн. Ер нь хямдхан барилгын материал зарах хүн байвал ярьж хөөрч байгаад авдаг юм. ...Тэгээд хэд хоногийн дараа 1 ширхэг пумд 1000 төгрөг нэмээд танихгүй хүнд зарсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа Л.Э зарсан пумы эзэн нь байна гээд нэг залуу над дээр ирээд уулзаад Л.Э гэх залуу та нарт пум зарсан уу гэхээр нь тэгсэн гэж хэлсэн чинь өөр тэр пум минийх ю байгаа юм надаас түрээслэж аваад та нарт зарсан байна та тэр залууг таних уу гэхээр нь танихгүй гэж хэлсэн чинь та нар надад мөнгө өгөхгүй бол цагдаад хандана гэхээр нь чи тэгвэл хандах газартаа ханд би ямар хулгай хийсэн юм уу чи өөрөө тэр хүнийхээ хамсаатан юм уу гэж уурласан чинь та нар тэр хүнийг олж өг гэхээр нь танихгүй хүнийг би яаж олдог юм бэ гэж хэлсэн чинь яваад өгсөн” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 249-250-р хуудас/

            Дамно ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  №ХУД2-19-598 дугаар үнэлгээний тайлан: “...Үнэлгээний дүн 2.715.000 төгрөг” /2-р хавтаст хэргийн 4-5-р хуудас/

            Шүүгдэгч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Төгөлдөрөөс авсан 65 ширхэг пум, 650 ширхэг түгжээ, 28 ширхэг булан зэргийг мөн 100 айл дээр танихгүй хүнд зарсан. Тэр хүнийхээ овог нэрийг мэдэхгүй зүс харвал танина” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 26-27-р хуудас/

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Хасү мандал” ХХК-тай “барилгын туслах материал түрээслэх” гэрээ байгуулан гэрээгээр халхавчилж  хуурч, “бэлхэд байшин барьж байгаа” гэж зохимол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан пум, труба зэрэг эд зүйлсийг залилж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс авч яван 22.530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Ж.Мөнхзориг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Л.Э гэх хүн манай компанид ирж пум 114 ширхэг, труба 6 метр-460 ширхэг, труба 4.5 метр-30 ширхэг, труба 3.5 метр – 160 ширхэг барилгын материалыг түрээслэхээр түрээсийн гэрээ хийж авч явсан. 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 2.250.000 төгрөг өгсөн. Уг нь труба 1 ширхэг бүрийн үнэ 1 өдрийн 100 төгрөг, пум нь 300 төгрөгөөр тохиролцож 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр дуусгавар болохоор гэрээ хийсэн. Гэтэл одоог хүртэл Л.Э гэх хүн сураггүй алга болж гар утсаа авахаа больсон. Одоо энэ хүнээс барилгын материалын үнэ 22.957.500 төгрөг болж байна энэ мөнгийг юм уу материалаа нэхэмжилж байна. ...Тухайн үед Л.Эд эдгээр материалуудыг аж ахуйн дарга Гомбосүрэн гэж хүн хүлээлгэн өгсөн байгаа баримтан дээр Л.Э, Гомбосүрэн хоёрын гарын үсэг байгаа. ...бэлхэд барилгад ашиглах гэж байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 60-61-р хуудас/

Дамно ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №ЧД2-19-771 тоот үнэлгээний тайлан: “Үнэлгээний дүн 22.530.000 төгрөг” /2-р хавтаст хэргийн 66-67-р хуудас/

            Хасу мандал ХХК-ийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 54-57-р хуудас/

Шүүгдэгч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан байгаа. Тийм болохоор одоо надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 74-75-р хуудас/

            Шүүгдэгч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хасу мандал ХХК-аас 600-аад труба, пум цөөн ширхэгийг материал бүр өдрийн 100 төгрөгийн үнэтэй түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулан эхний 2 сарын түрээсийн мөнгө болох 2.250.000 төгрөгийг өгсөн байгаа. Энэ компаниас авсан материалуудыг цааш нь өөр хүнд түрээслүүлчихсэн, зарим трубаг нь зарчихсан би яг ямар хүнд зарж борлуулсан гэдгээ мартчихсан байна.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 64-р хуудас/

            Шүүгдэгч Л.Э нь хохирогч Г.Мөрөнтэй барилгын тулаас төмөр /сапуд/ түрээслэх түрээсийн гэрээ байгуулан гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан залилж, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрүүдийн хоорондох хугацаанд 7 удаагийн үйлдлээр 1700 ширхэг барилгын тулгаар төмрийг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Г.Мөрөнгийн гражаас авч яван 18.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Үүнд:

            Хохирогч Г.Мөрөн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би өөрөө хувиараа барилгын тулаас төмөр түрээслэх ажлыг хийгээд таван жил болж байгаа юм. Ингээд 2017 оны 8 дугаар сарын 11-ны өдөр би зар интернет болон сонинд тавьсан байсан. Гэтэл надтай зарын дагуу Лхамсүрэнгийн Л.Э гэх хүн холбогдож тулаас түрээслье гэж ярьсан. Ингээд уулзаад Л.Э гэх хүнтэй төгсгөл хугацаагүй тулаас төмөр түрээслэх гэрээ хийсэн. Эхний ээлжинд 200 ширхэг тулаас төмөр нэг ширхгийг нь өдрийн 100 төгрөгөөр түрээслэсэн. Мөн 2017 оны 8 дугаар сарын 28-нд дахин тулаас төмөр хэрэгтэй байна гээд 250 ширхэг, 2018 оны 2 дугаар сарын 15-нд 120 ширхэг, 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 260 ширхэг, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 400 ширхэг, 2018 оны 3 дугаар сарын 11-нд 220 ширхэг, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 250 ширхэг тулаас төмөр буюу нийт 1700 ширхэг тулаас авсан. Би яагаад нэмж түрээслэсэн юм гэхээр барьж байгаа барилга дээр дутаад байна гэсэн. Мөн түрээслэх үедээ 10 юм уу 15 хоногийн мөнгийг нь төлж байсан. Би түрээсийн мөнгө гэх 200 ширхэг тулааснаас 400.000 төгрөг, түрээсийн төлбөр 300.000 төгрөг авсан. Ингэж явсаар байгаад сая 3 дугаар сарын 6-нд 720.000 төгрөг авсан. Уг 720.000 төгрөг нь тухайн үедээ түрээслэсэн нийт төлбөрт нь өгсөн юм. Тэгээд би ер нь сэжигтэй санагдаад чи надаас түрээслэж байгаа тулаас төмрийг хаана буулгаад байгаа юм гэхэд нэг дугаар өгдөг юм. Тэр дугаар руу залгахаар холбогдохгүй байсан. ...нэг ширхэг тулаас төмөр зах зээлд 20.000 төгрөгөөр зарагддаг юм. Нийт 34 сая төгрөгний хохирол учирсан. Мөн түрээсийн төлбөр гэх 13 сая төгрөг байгаа. Би нийт Л.Э-с 1.816.000 төгрөг авсан байгаа. Эхний 10, 15 хоногоор нь мөнгөө өгчихөөд үлдсэн хоногийнхоо мөн удахгүй өгнө гээд байнга холбогдоод байхаар нь итгээд байсан юм” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 107-108-р хуудас/

            Гэрч Ж.Зоригоо мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 3 дугаар сарын эхээр санагдаж байна яг өдрийг нь санахгүй би машинтайгаа 32-ийн тойрог дээр байж байхад 30 орчим насны залуу ирээд сапуд төмөр ачих уу 200 ширхэг гэсэн 805 дугаар ангийн ойролцоо байдаг Хүч нийгэмлэгийн зүүн талд байрлалтай байх шиг санагдаж байна байшингийн хажууд граж байсан гражийн үүдэнд ухарч тулгаж зогсоод 200 ширхэг сапуд төмөр ачаад дэнжийн 1000-н цагаан байрны ойролцоо байх айлын хашаанд уг төмөрөө буулгасан. Тухайн үед би 60.000 төгрөгөөр явсан. Тэгээд 32-ийн тойрог дээр байж байтал мөн 470 унасан залуу 2-3 хоногийн өмнө 200 сапуд төмөр ачиж дэнжийн мянгад буулгасан жолооч байна уу гэж асуусан тэгэхээр нь би байна гэж хэлтэл та хаана ямар газар буулгаснаа заагаад өг гэхээр нь би  төмөр буулгасан айлыг зааж өгсөн” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 109-110-р хуудас/

            Дамно ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №БЗ2-19-338 үнэлгээний тайлан: “Үнэлгээний дүн 18.360.000 төгрөг” /2-р хавтаст хэргийн 114-115-р хуудас/

            Тулгуур төмөр түрээслэх гэрээ, хүлээлцсэн акт /2-р хавтаст хэргийн 101-104-р хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Л.Э нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2016 оны 9 дүгээр сарын 24-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хохирогч Н.Батцэцэг, Түмэн тулаас ХХК, Б.Төгөлдөр, Хасү мандал ХХК, Г.Мөрөн нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар “барилга барьж байгаа, барьж буй барилгад ашиглана” зэргээр бусдыг төөрөгдөлд оруулж залилж бусдын эд хөрөнгө болох барилгын тулаас төмөр, труба, пум зэрэг эд хөрөнгийг өөртөө хууль бусаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 66.245.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

            Шүүгдэгч Л.Э нь барилгын материал, тоног төхөөрөмж түрээслэх гэрээг хохирогч нартай амаар болон бичгээр тохиролцон байгуулж барилгын тулаас төмөр /сапут/, пум, труба, булан зэргийг түрээслэх нэрийдлээр өөртөө ашиг олох, эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор бодит байдал дээр барилга бариулаагүй, барилгын ажилд хэрэглэхгүй байсан боловч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан нь залилах гэмт хэргийн шинжтэй байна.  

            Шүүгдэгч Л.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг  удаа дараа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасны дагуу Л.Эы үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч Л.Э нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

            Иймд Л.Э үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж  бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийнхуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд заасан гэмт хэрэг үйлдсэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Л.Э нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч Н.Батцэцэгт 5.040.000 төгрөгийн хохирол, хохирогч Түмэн тулаас ХХК-д 17.600.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Төгөлдөрт 2.715.000 төгрөгийн хохирол, хохирогч Хасү мандал ХХК-д 22.530.000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Мөрөнд 18.360.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна. Шүүгдэгч Л.Эы хохирогч Н.Батцэцэгт 1.080.000 төгрөг, Түмэн тулаас ХХК-д 1.680.000 төгрөг, Б.Төгөлдөрт 300.000 төгрөг, Хасү мандал ХХК-д 2.250.000 төгрөг, Г.Мөрөнд 700.000 төгрөгийг тус тус барьцаа, түрээсийн төлбөрт зэрэгт шилжүүлснийг Л.Эы төлөх төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Л.Э нь хохирогч Н.Батцэцэгт 3.960.000 төгрөг, хохирогч Түмэн тулаас ХХК-д 15.920.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Төгөлдөрт 2.415.000 төгрөгийн хохирол, хохирогч Хасү мандал ХХК-д 20.280.000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Мөрөнд 17.660.000 төгрөгийн буюу нийт бусдад 60.235.000 төгрөгийн төлөх төлбөртэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Л.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Л.Э нь урьд гэмт хэрэгт холбогдож ял, эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч ял, эрүүгийн хариуцлагатай холбогдох эрх зүйн үр дагавар арилсан байна. Шүүгдэгч Л.Э нь үргэлжилсэн үйлдлээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор гэм буруугийн санаатай хэлбэрээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байна. Иймд шүүгдэгч Л.Эы үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ. 4 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Л.Э-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон 28 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлээ.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон