Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 202

 

 

 

 

 

 

 

2020       03        09                                   2020/ШЦТ/202 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Т.Цэнд-Аюуш,

Хохирогч Ж.Б,

Хохирогч Т.Б,

Хохирогч Д.Оюунчимэг,

Хохирогч Б.Оюунчимэг түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

Хохирогч Ч. Ц, Р. Бнарын өмгөөлөгч Ш.Э

Шүүгдэгч С. Ц, С. Л, С. М тэдгээрийн өмгөөлөгч Б.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С  Ц, С  М, С ийн Л нарт холбогдох эрүүгийн 2016 2502 0877 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн технологийн инженер мэргэжилтэй, “” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3 охин, зээгийн хамт, Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Зайсангийн  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт С ийн Ц д /РД,

-Монгол Улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр охины хамт, Баянгол дүүргийн  дугаар хороо,  дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух хаягтай,  оны 0 дугаар сарын -ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 105 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Сийн М /РД: /,

-Монгол Улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн  дугаар хороо,  тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт С ийн Л /РД/,

 

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч С.М, С. Ц, С. Л нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “манай компани төслийн зээл авахаар боллоо, хөрөнгө оруулалтын 7.8 тэрбум төгрөг авахаар боллоо, зээл авахаар мөнгийг нь өсгөөд өгье” гэх мэтээр төслөө хэрэгжүүлэх боломжгүй бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,

- 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Т.Б г “2 дүүгийн хамт зээл авах гэж байгаа, зээл гаргахаар мөнгийг чинь өгнө” хэмээн хуурч  Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы гудамж 1558 А тоотод байрлах 416 мкв амины орон сууцыг газрын хамт, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэлт миллион” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиулан 35.000.000 төгрөгний,

- 2013 онд Монгол улсын Засгийн газраас зарласан “Экспортыг дэмжих импортыг орлох 888” төслийн шалгаруулалтад спорт хувцасны төсөл боловсруулж оролцон шалгарч 2.25 тэрбум төгрөгний хөнгөлөлттэй зээл авах байсан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд урьд нь авсан байсан 1.3 тэрбум төгрөгний зээлээ төлөхийн тулд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр уг банкны зээлийн барьцаанд хохирогч Р.Бын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 12 дугаар байрны 27, 63, 64 тоот нийт 4 өрөө бүхий 3 байрыг, мөн түүний баз хүргэн болох хохирогч Ч. Цын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж 12 дугаар байрны 12 тоот 4 өрөө байрыг 2 тэрбум төгрөгний барьцаанд тавиулж,

- 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хохирогч С.Б ээс 2011 онд үйлдвэрлэгдсэн тоёото лексус 570 маркийн автомашиныг 108.000 ам доллароор худалдаж авахдаа 1 сарын дотор мөнгийг нь бүрэн төлж барагдуулна хэмээн хуурч, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт худалдах, худалдан авах гэрээ байгуулан С. Мнь 165 сая төгрөгний үнэтэй автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, мөн өдөр хохирогч Б.А улсын дугаартай 125 сая төгрөгний үнэ бүхий автомашиныг 78.000 ам доллароор худалдан авахаар тохиролцож, мөнгийг 1 сарын дотор бүрэн төлж барагдуулна хэмээн машиныг нь авч,

- Яллагдагч Ч.М, С. Ц нар нь бүлэглэн дээрх аргаар 2013 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр хохирогч Б.О ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо  дугаар хорооллын  дугаар байрны  тоот 2 өрөө 58.9179 м.кв талбайтай байрыг 158.000.000 төгрөгөөр худалдан авна хэмээн хуурч “Ориент Инвест” банк бус санхүүгийн байгууллагад 50.000.000 төгрөгний барьцаанд тавиулан, 2014 оны 01 сард бараа материал авах мөнгө хэрэгтэй байна хэмээн хуурч 23600000 төгрөгийг,

 -2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Д.О с манай компани тендерт оролцоод Аж үйлдвэрийн яамнаас дэмжигдээд 7 тэрбум төгрөг авах гэж байгаа, манай дүүгийн компани 2 тэрбум төгрөг авах гэж байгаа, барьцаа хөрөнгө шаардлагатай болоод байна, чи эд хөрөнгөө барьцаалах юм бол 1 тэрбум төгрөгийг нь аваарай, би чиний барьцаалсан хөрөнгийг 1 сарын дотор чөлөөлөөд өгчихнө гэж хэлж Аж үйлдвэрийн яамны бичиг мөн оёдлын үйлдвэрийн гэрчилгээг үзүүлэн Баянзүрх дүүргийн нутагт байх “Шилэн зах” худалдааны төвийн В1, 1 дүгээр давхруудыг банк бус санхүүгийн байгууллагад 100.000 ам долларын барьцаанд тавиулан зээл авч 50000 долларыг авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Хохирогч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...  М нь гэрээ хийснээс хойш сарын дараа чимээгүй болсон тул би дүү нартайгаа ярилцаж энэхүү хэргийн араас хөөцөлдөж эхэлсэн. О д  очиж М ыг 2 ширхэг 5.70 авто машиныг барьцаанд тавьсан эсэх талаар асуухад “хүний юмыг хүнд үзүүлэхгүй” гээд хариу хэлээгүй. Би Буян-Оршихоос итгэмжлэл авч энэхүү хэрэгт оролцох болсон. Ингээд үүний араас хөөцөлдөж эхлэхэд тэрээр Б, Э дарга миний найз болно бүтнэ, би Э ыг эмнэлэгт эргэж очих гэж байна гэх зэргээр хэлдэг байсан. Миний машины мөнгийг тэр дор нь өгөөгүй түүний араас 2 жил гаруй хугацаанд гүйж хөөцөлдсний эцэст мөнгө олж авсан. Үүнд .. компанийн авсан зээлээс надад 50.000.000 төгрөгийг өгсөн. Би уг мөнгөнөөс үлдсэн мөнгийг өг Б ын нөхрийн бие муу байна гэхэд маргааш нөгөөдөргүй өгнө гэж хэлдэг байсан. Тэрээр надад Төвдийн гэх үхэх гэж байгаа 2 гөлөг өгсөн боловч өнөөх гөлөг нь 3-4 хоногийн дараа үхсэн. Гэтэл надад 500.000 төгрөгөөр үнэлж өгсөн гөлөгөө 5.000.000 төгрөгөөр үнэлж өгсөн гэж цагдаад хэлсэн. Ингээд цагдаа тухайн үед 5.000.000 төгрөгийн гөлөг гэж юу байдаг юм гээд загинаж байсан. М нь урьд 1997 онд Эрүүгийн хуулийн 148.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт улсыг онц ноцтой буюу 197.000.000 төгрөгөөр хохироосон гэмт хэрэгт 6 жилийн хорих ял эдэлж суллагдаж байсан архаг рецедив гэмт хэрэгтэн гэж үзэж байна. Тэрээр надаас “3.000.000 төгрөг зээлчих Хөрөнгө оруулалтын банкны хүмүүсийг хоолонд оруулах хэрэгтэй байна гэхэд би 3.000.000 төгрөг өгсөн. Гэтэл үүнийг канондаж дахин өгсөн мэтээр хэрэгт хавсаргасан байна. Мөн Голомт банкны хүмүүсийг хоолонд оруулах гэж байна гээд 1.000.000, 800.000 төгрөгийг тус тус надаас авч байсан. Гэтэл эдгээр мөнгийг канондож буцааж өгсөн юм шиг харагдуулсан. Мөн миний гарын үсгийг эдгээр өндөр түвшиний мэргэшсэн гэмт хэрэгтнүүд дуурайлгаж зурсан. Би эдгээр архаг рецедив гэмт хэрэгтнүүдийг цагдан хориулах тухай удаа дараа хэлж байсан. Гэтэл байцаагч уулзаж болохгүй гэдэг байсан. Би өргөдөл өгснөөс хойш ажилтай юм шиг цагдаад 9 цаг гэхэд очиж идэвхтэй хөөцөлдсний дараа 1 авто машины 140.000.000 гаруй төгрөгийг авсан. Шүүгдэгч нараас болоод бид сэтгэл санааны болон эд хөрөнгөөр маш их хохирч байна. Тэр ч байтгуай би ах дүү, хамаатан садантайгаа хагаралдаж маргалдсан байдаг. Шүүгдэгч нар улсаас төслийн зээлийг авч үйл ажиллагаагаа явуулах ёстой болохоос бидний өрийг төлөх ёсгүй байсан. Би шүүгдэгч нарыг цагдан хорих саналыг 2014 оноос хойш удаа дараа гаргаж байхад цагдаа нар хүлээн авааагүй. Үүнээс хойш хохирогч нар нэмэгдсэн байна. Би анх 186.000.000 төгрөгөөр хохирсон. Уг мөнгөнөөс 142.000.000 орчим төгрөгийг өгсөн. Иймд үлдэгдэл 40.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна...” гэжээ.

 

Хохирогч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Намайг манай хамаатны ах М тай танилцуулсан. Үүний дараа 2011 оны 10 дугаар сарын 11 өдөр “” банк бус санхүүгийн байгууллагад дуудсан. М нь 15 хоногт 35.000.000 төгрөг хэрэгтэй байна гэхэд би өөрийн хашаа байшинг барьцаанд тавьж 35.000.000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш 2012 онд уулзахад “үйлдвэрлэл явагдаж байна. Үйлдвэрлэсэн хувцаснаас аваарай, Дүгэрээс банк бус санхүүгийн байгууллагыг нь худалдаж авах гэж байгаа” тул санаа зоволтгүй гэж хэлсээр өдийг хүрсэн. Тухайн үед надад анхны танилцуулгын хувцас гээд эмэгтэй хүний попволк майк зэрэг хувцас өгсөн нь үнэн. Би 2013 оноос хойш  Мтай уулзахад хүндрэлтэй болж утас зэрэг нь ойр ойрхон солигдох болсон. Тэдний компаний нэр дээр Онцгой байдлын газрын орчим буюу 19-д байрлах үйлдвэрийн байртай байсан. Гэтэл 2014 онд уг байрыг найзынхаа нэр дээр шилжүүлсэн удахгүй мөнгийг өгнө гэж хэлсэн. Иймд одоо Дүгэрээс 2016 оны байдлаар 104.853.000 төгрөгийг надаас нэхэмжилсэн. Би энэхүү хэрэгт хохирогчоор тогтоогдох болсон шалтгаан нь хэрэв би иргэний журмаар шийдвэрлүүлэх тохиолдолд хүү, алданги тооцох байсан. Би энэхүү хэрэгт хохирогчоор тогтоогдох бус иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох байсан. Харин банк бус санхүүгийн байгууллага жинхэнэ хохирогчоор тогтоогдох байсан гэж үзэж байна. Эцэст нь шүүгдэгчийг 10 жилийн хугацаанд миний хохирлыг төлөх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Иймд “” компанийн гишүүдээс өөрийн хувийн орон сууц болон газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлж авахуулах хүсэлттэй байна. Энэхүү хэргийн дараа эдгээрт хүмүүст холбогдуулан гомдол гаргах асуудал байх тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

 

Хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт “... 2014 оны 12 дугаар сараас эхлэн би найзаараа дамжуулж шүүгдэгч М тай танилцаж байсан. Тэрээр 7 тэрбумын төслийн зээл авах гэж байгаа тул үл хөдлөхөө барьцаанд тавьж мөнгө аваад өг гэхэд би зөвшөөрч Банязүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шилэн зах худалдааны төвийн В1, 1 дүгээр давхруудыг “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж 100.000 ам долларын зээлийг 1 сарын хугацаатай авсан. Уг мөнгө нь төгрөгөөр 200.000.000 төгрөг болсон. Уг мөнгөнөөс 100.000.000 төгрөгийг би өөрөө авч хэрэглэсэн. Үлдэгдэл 100.000.000 төгрөгийг М, Ц нар авсан. 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 12000 ам доллар авч “Ард кредит”-д өгсөн. Мөн дараа нь 20.000.000 төгрөгийг өгсөн. Энэ нь зээлийн хүүд тооцогдсон. Би өөрийн 1.5 тэрбумын хөрөнгөө 200.000.000 төгрөгийн барьцаанд тавьж төлөх боломжгүйд хүрч эцэстээ өөрийн дүүд 165.000.000 төгрөгт алдаж байхаар гээд тэдний банкнаас зээл авахуулж үл хөдлөхийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн. 2015 онд банк бус санхүүгийн байгууллагаас долларын зээл авсан. 100.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй авсан. Ингээд 3 жил хүү төлсөн. 1 жилийн хүү 48.000.000 төгрөг тэгэхээр 3 жилийн хүү болох 144.000.000 төгрөг дээр үндсэн зээл 100.000.000 төгрөг нийт 244.000.000 төгрөгөөс 70.000.000 төгрөгийг надад болон банк бус санхүүгийн байгууллагад өгсөн. Мөн 3.000.000 төгрөгийг өгсөн гэв. Ингээд үлдэгдэл 171.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

 

Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт “...С. Мнь 2010 оны 10 дугаар сард миний 2 өрөө байрыг хамаатны ахдаа түрээслүүлж байсан. М с би 2013 онд түрээсийн гэрээг сунгах уу гэж асуухад “гэрээг сунгахгүй ээ ах нь 10 гаруй тэрбумын төсөл авах гэж байгаа тул байрыг зах зээлийн үнээс өндөр үнээр буюу 158.000.000 төгрөгөөр худалдаж авъя тэр болтол түрээсийн гэрээ хийх шаардлагагүй” гэх санал тавьсан. Уг байрыг “Ориент Инвест” банк бус санхүүгийн байгууллагад 50.000.000 төгрөгөөр 1 сарын хугацаатай барьцаанд тавьж мөнгийг М хүлээлгэж өгсөн. Гэтэл 1 сарын хугацаа дууссан тул “Ориент Инвест”-ээс надруу залгаж эхэлсэн тул би энэ талаар хэлсэн. Тэгэхэд дахиад 2 сарын хугацаагаар сунгаад өг “нөгөө ажил чинь бүтэхгүй шатанд болоод цаг хугацааны асуудлаас болж хойшлогдоод байна” гэхэд би дахин 2 сар сунгасан. Эхэндээ би түрээсийн мөнгийг өгдөг байсанд итгэж байсан. Мөн манай ахад 10 гаруй тэрбумын баримт бичиг үзүүлж итгэл төрүүлсэн. Ингээд 2014 оны 5 дугаар сараас эхлэн банк бус санхүүгийн байгууллагаас удаа дараа төлбөрийн нэхэмжлэх ирж, шаардлага тавьж гэртээ тайван суух боломжгүй болсон. Иймд шүүгдэгч нарыг банкнаас зээл авах боломжтой байсан эсэх талаар лавлахад “найдваргүй зээлдэгч болсон тул зээл авах боломжгүй болсон” тухай хэлсэн. Энэ хугацаанд түүний бүх эд хөрөнгө Төрийн банкны барьцаанд байсан байдаг. Тэгээд тэдний Этүгэн оффис дээр очиход болж бүтнэ гээд л хэлдэг байсан. Ингээд 3-4 жил өнгөрсний дараа миний байрыг шүүхийн шийдвэрээр хураан авч би орох оронгүй болсон. Мөн надаас 23.600.000 төгрөгийг авсан. Уг мөнгийг авахдаа тоног төхөөрөмж гаалиар оруулж ирж байгаа түүний татварыг төлөх гэсэн юм гээд авсан. Энэ талаар асуухад тэдний компани татвараас чөлөөлөгдсөн тул татвар төлөх шаардлагагүй байсан. Би  Мыг урьд ял шийтгэл хүлээж байсан талаар мэдээгүй байсан. Тэрээр манай ахаар дамжуулж миний итгэлийг олж байсан. Би шүүгдэгч нартай хамтарч ажиллах талаар гэрээ хийж байгаагүй. Энэхүү хэрэгт миний бие 3 өмгөөлөгч авч үйлчлүүлсэн байдаг. Би өдөр ирэх сэтгэл санаа болон эд хөрөнгөөр хохирч байна. Би өнөөдрийг хүртэл орох оронтой болох байх гэсэн итгэл найдвартай байсаар шүүх хуралдаанд орж байна. Би иргэний гэрээгээр халхавчилсан залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Иймд байрны 115.013.307 төгрөг болон 23.600.000 төгрөг нийт 138.613.307 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна ...” гэжээ.

 

Хохирогч Б.О өмгөөлөгч Д.Ч шүүхийн хэлэлцүүлэгт “... Шүүгдэгч С. Ц, С. М, С. Л нарыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдэж нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон гэж үзэж байна. Учир нь С. Ц, С. Мнар нь бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б. Обайрыг 50.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж мөнгийг өөрсдөө авч хэрэглэсэн. Мөн 23.600.000 төгрөгийг зээл нэрээр хуурч буюу тоног төхөөрөмжийн татварт өгнө гэх нэрийдлээр авсан боловч татвараас чөлөөгдсөн байсан байдлаас харахад уг гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2013 оны үед 10.3 тэрбумын зээл олгох эсэх талаар бодитой шийдвэр гараагүй байсан. Чингис бондоос 800.000.000 төгрөгийг  Ц авсан байдаг. Үүний дараа 10.3 тэрбумын зээлийг хүссэн уг зээлийг бүтнэ гэж 2013 оны 12 дугаар сард Б.О хэлж зээлтэй холбоотой баримтуудыг үзүүлсэн байдаг. Энэ нь 10 дугаар хавтаст хэргийн 69-73 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтад Чингис бондоос санхүүжүүлэх хурлын тэмдэглэлд 23.200.000 төгрөг, нэмэлтээр 23.200.000 нийтдээ 46.400.000 төгрөгийг  компаний төсөлд зээл олгохоор шийдвэрлэсэн байдаг.  Гэтэл 2013 онд 10.3 тэрбумын бодит зээл олгох шийдвэр гаргаагүй шүүгдэгч нар нь зээл авах хүсэлтээ л гаргаж байсан боловч дэмжээгүй. Мөн 21 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр хуудсанд авагдсан Хөгжлийн банкны 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн албан бичигт “” ХХК нь Хөгжлийн банкид аливаа зээлийн хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд” гэж дурдсан. Иймд хохирогч нарыг залилсны дараа буюу 2016 оны 7 дугаар сард Засгийн газраас дэмжиж тухайн зээлийг олгохоор дэмжсэн. Иймд хохирогч нарыг залилсан цаг хугацаа нь зээл олгоотой хамааралгүй байна. Иймд шүүгдэгч нар нь хохирогч нарын итгэлийг ашиглан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын тухайд Б.О нь шүүгдэгч  М,  Ц нарын хүсэлтээр байраа барьцаанд тавиулж байраа эргүүлж авч чадаагүй алдсан. Байрны үнэлгээ 115.013.307 төгрөг, шүүгдэгч нарт 23.600.000 төгрөгийг өгсөн байх тул нийтдээ 138.613.307 төгрөгийг нэхэмжилж байна. Энэхүү гэмт хэргийн хор уршиг нь хохирогчийн байрыг барьцаанд тавиулж 50.000.000 төгрөгийг авч болон түүний хүүг Оюунчимэг нь төлөх боломжгүй байсан учир Орент инвестээс иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр түүнээс 72.100.000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Улмаар Б. Обайрыг 2017 онд албадан чөлөөлүүлж Орентэд шилжүүлсэн. Иймд шууд учирсан хохирол буюу 50.000.000 төгрөг, хор уршиг нь 65.013.307 төгрөг байна. Мөн 23.600.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнийг  Маас 20.000.000 төгрөгийн өгсөн гэх боловч уг мөнгө нь байрыг хураагдах хүртэл түрээслэж байсан түрээсийн мөнгөд оруулсан байх тул шүүгдэгч нараас 138.613.307 төгрөгийг гаргуулж Б.Оюунчимэгт олгож өгнө үү. Мөн Голомт банк нь 2013, 2014 онуудад шүүгдэгч нарт зээл олгохоос татгалзаж байсан тухай албан бичгүүд хавтаст хэрэг авагдсан байгаа...” гэжээ.

 

Хохирогч Ч. Ц, Р. Бнарын өмгөөлөгч Ш.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч нар нь залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Залилах гэмт хэргийн гол шинж нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгө түүний эрхийг шилжүүлж авахыг хэлдэг. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолд заасан байдаг. Уг тогтоолын 12 дугаар зүйлд “Гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, барьцаалсан эд хөрөнгө нь үүрэг гүйцэтгүүлэгч гэрээний үүргийн шаардлага хангуулж авахад ямар нэгэн саад бэрхшээлгүй, боломжтой байх ёстой тул барьцааны эд хөрөнгө үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг анхнаасаа хангах боломжгүй байсан ба энэ байдлыг үүрэг гүйцэтгэгч, мэдэж, санаатайгаар нуун далдалсан нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ” гэж заасан. Тэгэхээр хохирогч  Ц, Б нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэдгийг анхнаасаа мэдэж байсан хэрнээ үүнийг нууж эрхийг нь шилжүүлж авчихаад барьцааны гэрээ байгуулсан байдаг. Иймд залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.  Ц, Б нарт шүүгдэгч  Ц,  М нар нь бусдад ямар нэгэн төлөх төлбөргүй, ашигтай төсөл хэрэгжүүлэх гэж байгаа тухай ярьж итгэлийг нь олсон байдаг. Хохирогч нар зээлийн барьцаанд тавих гэж байгаа тухай мэдсэн бол байраа барьцаанд тавиулахгүй байсан. Одоо 2015 оны 1 дүгээр сараас хойш 5 жил өнгөрсөн байх тул зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Хохирогч Ц ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг  дугаар хороо, Сөүлийн гудамжны  дугаар байрны тоот, Бын өмчлөлийн  тоот 138.15 мкв,  тоот 137,29 мкв байрыг Голден ассет хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 1.400.131.449 төгрөгөөр үнэлсэн.  Цын байрыг 1.416.929.862 төгрөгөөр үнэлсэн. Ингээд нийт 1.817.061.311 төгрөг болж байна. Иймд уг мөнгийг шүүгдэгч нараас гаргуулж банкинд олгуулж, банкнаас хохирогч нарын байрыг барьцаанаас чөлөөлүүлж гаргуулахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү. Учир нь тухайн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдохоор байна. Хохирогч нар ах дүү нараас байрны хагас төлбөрийг аваад гэрчилгээг өгч чадахгүй байдалд байна. Иймд шүүгдэгч нарыг миний үйлчлүүлэгч нарт хохирол учруулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцож өгнө үү ...” гэжээ.

 

Шүүгдэгч С. Ц шүүхийн хэлэлцүүлэгт “... Манай “” компани нь 2006 оноос эхлэн оёдлын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсээр ирсэн. Миний 2 дүү Англи улсад Оргил бүтээгдэхүүний загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан. Ингээд хувцас загварын төслөө хэрэгжүүлж экспортод гаргах зорилгоор Монгол улсад ирж төслийг холбогдох яам, засгийн газарт танилцуулахад дэмжсэн. Эхний ээлжинд жижиг дунд үйлдвэрийн сангаас 800.000.000 төгрөгийн зээл авсан. Уг зээлээр Япон улсаас тоног төхөөрөмж авч үйлдвэрээ байгуулж мөн Япон улсад экспортод бүтээгдэхүүнээ гаргах гэрээ хэлэлцээр хийсэн. Гэвч 800.000.000 төгрөгөөр босгосон үйлдвэрлэл маань тусгай зориулалтын тоног төхөөрөмж, технологийн бүтэц дутагдаж байсан тул холбогдох яаманд хандсан. Ингэхдээ Монгол улсад хувцас загварын цогц үйлдвэр байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх төслийг холбогдох яамд танилцуулснаар дэмжсэн. Үүнээс бид 2 тэрбумын хөрөнгө оруулалт хүсэж байсан. Үйлдвэрээ 21 аймагт нээж үйлдвэрлэл явуулах зэрэг нилээд далайцтай ажлыг хийхээр төлөвлөж гэрээ контракт бүгдийг хийж 10.3 тэрбумын зээл олгох боломжтой гэх дүгнэлт хийгдсэн. Мөн Япон улсын засгийн газрын хэмжээний 15 сая долларын бодит гэрээ хийгдсэн байсан. Үүнтэй холбоотой бид үйлдвэрлэл явуулж байсан. Энэ хугацаанд хохирогч нартай хамтран ажиллах нөхцөл боломж бүрдэж байсан боловч цаг хугацааны үйл явдлаас болоод тодорхой хэмжээний хохирол хүлээсэн. Ингээд Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд төлөх их хэмжээний зээлийн үлдэгдлээс хамаарч үйл ажиллагаа цаашид жигд явуулах боломжгүйд хүрсэн. “Эм Ти Эш” компанид 2 тэрбум, “” компанид 7.8 тэрбумын хөрөнгө оруулалт батлагдсан боловч зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирсан тул үйл ажиллагаа хэвийн ажиллахад хүндрэлтэй болсон хэдий ч бид үйл ажиллагаа цаашид үргэлжлүүлэн хэвийн явуулах бодолтой байсан.  М, Л нар нь епропын хувцас загварын чиглэлээр ажиллаж байсан бодит бололцоонд үйл ажиллагаагаа явуулж байсан тул бид анхнаасаа хүмүүсийг залилах санаа бодол байгаагүй. Хамгийн гол зорилго нь Монгол улсад хувцасны цогц үйлдвэрийг нээж, ажлын байрыг нэмэгдүүлэх хүсэлтэй байсан боловч цаг хугацаа, банкны шаардлага, олгогдох мөнгөний хэлбэлзэл зэргээс хамаарч эрсдэлд орсон. Бид хохирогч нарын хохирлыг барагдуулж, үйл ажиллагаагаа явуулна...” гэжээ.

Шүүгдэгч С. М шүүхийн хэлэлцүүлэгт “... Хохирогч Б. О байрыг би бурхан болсон ахдаа түрээслүүлж амьдарч байсан. Үүнээс өөр зээлийн асуудал бидний дунд байгаагүй. Ингээд 2013 оны 4 дүгээр сарын 13-нд Засгийн газрын тогтоолоор 10.3 тэрбумын хөрөнгө оруулалт батлагдаж Голомт банкиар олгогдох байсан. Үүнтэй холбоотой нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Голомт банк шалгаж үзээд барьцаа хөрөнгө, эргэлтийн хөрөнгө дутагдалтай байна гэх 2 шалтгаан тавьсан. Тухайн үед Баттулга сайд үйлдвэр дээр ирж танилцаж 10.3 тэрбумын хөрөнгө оруулалтын олгох боломжтой тул тусгай үйлдвэрүүдээ бий болго гэж хэлсэн. Төслийн ерөнхий аудитор Зангад гэж хүн байсан тэрээр Барс группын захиралтай танилцуулж А тай ярилцахад Барс-2 захыг тавъя Эм Би Си компани батлан даах тухай хэлсэн. Үүнтэй холбоотой захын эргэлтийн хөрөнгөөр зээлийн эргэн төлөлтийг хийх тухай Голомт банктай 2-3 удаа уулзсан. Мөн Баттулга сайд Голомт банкны Б тай уулзахад тэрээр одоо зээл олгон гэх боловч зээл гаргадаггүй байсан. Ингээд Засгийн газраас зээлийг Төрийн банкиар дамжуулж олгуулах санаачилга гаргаж бид Б захиралтай уулзсан. Тэрээр зээл олгоё харин Голомт банкинд байх эх үүсвэрийг манай банкруу татах хэрэгтэй гээд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамруу бичиг хүргүүлсэн боловч за гээд алга болдог байсан. Эдийн засаг хөгжлийн яам, Голомт банк, Хөгжлийн банк, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дөрвөлсөн гэрээ байгаа учир шилжүүлэх боломжгүй гэж хэлсэн. Хэрэв шилжүүлэх бол Төрийн банкийг дэд зээлдэгч бол гэхэд Төрийн банк “бид арилжааны банкны дэд зээлдэгч болохгүй” гээд татгалзсан. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгуулах хүсэлтийг гарахад Голомт банкнаас тодруулсан зүйлгүй. Мөн Барс группын захирал Б ын батлан даах гэж орж байсан эсэхийг тодруулахыг хүссэн боловч шалгаагүй байдаг. Бид Б.Оюунчимэгтэй адил хэцүү байдалд орсон. Түүнд 23.000.000 төгрөгийг өгөхөд байрны түрээсэнд суутган гэхэд би зөвшөөрсөн. Би ямартай ч түүнийг байртай болгоно. ХохирогчБ. ийн тухайд 2 ширхэг 5.70 машин авсан. Б ын нөхөр Хосоогоос 05-70 улсын дугаартай саарал өнгийн 5.70 машиныг 78.000 доллароор худалдаж авч сарын дараа мөнгийг өгөхөөр тохиролцсон. Энэ үед бидний зээл баттай гарах  нөхцөл бүрдсэн байсан. Ингээд Хосоогийн бие муудсан тул Б итгэмжлэлээр түүний мөнгийг нэхэж байсан. Ингээд Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт өргөдөл өгөхөд 2 машин 330.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Би Б д 260.000.000 төгрөгийг өгсөн боловч Б нь 145.000.000 төгрөгийн өгсөн гэдэг. Гэвч Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс мөнгө өгсөн авсан баримтыг нягтлаадБ. ийн гарын үсгийг криминалистикын шинжээч мөн байна гэж үзээд 230.000.000 төгрөгийг өгсөн гэдэг нь тогтоогдсон. Харин 30.000.000 төгрөгийг баримтгүй өгсөн үүнтэй маргалдаад байх зүйлгүй. Мөн Бгээс Буян-Оршиход мөнгө өгөөгүй нь тогтоогдсон. Ингээд Б с иргэний хэргийн шүүхэд хандаж 130.000.000 төгрөгийг нэхэмжлэхэд би зөвшөөрсөн. Хохирогч Д.О н хувьд “Шилэн зах”-ыг ажилуулдаг байсан. Мөн энэ үед Засгийн газрын 888 төслийн хүрээнд биеийн тамирын төслөөс 10.3 тэрбумыг авах боломжтой гэж хэлсний дагуу Эрдэнэбат сайд дээр О  хамт орж танилцаж байсан. Үндэсний хөрөнгө оруулалтын банктай манай компани нь 2008 оноос эхлэн хамтран ажиллаж 800.000.000 төгрөгийн зээл олгосон. Д.Оюунчимэг нь бидний төслийг дэмжье шилэн захаа 21 аймагт даавуу материалын төв болгох санаатай хамтран ажиллах байсан. Түүнээс 50.000 долларыг авсан. Би 100.000.000 орчим төгрөгийг буцаагаад өгсөн тул үүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас тогтоож хэрэгсэхгүй болгосон. Хохирогч Б ын  хувьд түүний ах нь Орос улсад Жин Лайбс компани ажиллуулдаг байсан тул бид анхны хувцасны худалдааг тухайн газарт нээж бөөний төв нээлгүүлэх зорилготой байсан. Ингээд Б ын  хашаа байшинг банк бус санхүүгийн байгууллагад тавьж 35.000.000 төгрөгийн авсан. Үүнээс 25.000.000 төгрөгийг төлсөн гэж үзэж байна. Гэвч хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна. Намайг Англи улсад байх үед 2006-2008 онуудад Буянгийн Жаргалсайхан нь захиа бичиж Монгол улсад өөрийн үйлдвэрээ нээж ажилла гэдэг байсан. Мөн Голомт банкны Б ын гэрчээр асуулгах хүсэлттэй байна. Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь 2 тэрбумын зээлийг олгосон хэрнээ сүүлийн 7.8 тэрбумын зээлийг олгохгүй байхад ТУЗ-ын хуралд би өөрийн биеэр очиход Б,  Ц нар байсан. Ингээд нилээд маргалдсны үндсэн дээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг шүүхэд өгөхөд 4 тэрбумын зээл олгоё  шүүхээс материалаа татаад авчих гэсний дагуу шүүхээс нэхэмжлэлээ татаж авсан.  2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хөгжлийн банкинд яамнаас албан бичиг ирсэн. Ингээд Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалтын банкруу мөнгийг шилжүүлэх процесс үлдсэн байсан. 2016 оны 7 сарын 02-ны өдөр зээлийн гэрээ хийж Хөгжлийн банкруу очсон. Гэтэл 7 дугаар сард Б.Оюунчимэгээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт хандсан тул  Ц эгч бид хоёрыг 2 сарын хугацаанд саатуулсан тул банкруу очиж чадаагүй. Гараад ирэхэд Хөгжлийн банкны захирал өөрчлөгдсөн байсан. Ямартай ч миний бие хохирогч нарыг анхнаасаа залилах санаагүй байсан. Хохирогч Б,  Ц нар нь Японы “Super region” компанитай 15 сая долларын хамтран ажиллах гэрээ хийсний дараа цагдаагийн байгууллагад хандсан. Б,  Ц нар нь Үндэсний хөрөнгө оруулалтын маргаантай байх үед тухайн хуралд хамтран оролцож байсан учир бидэнтэй хамтарч Элгэн компани гэх компаниар хамтарч 50 хувийн оролцоотой ажиллах гэж байсан. Ингээд Б,  Ц нар нь эхнэртэйгээ Япон улсад нууцаар очиж тухайн компанитай хамтръя гэх саналыг тавьсан байсан. Тэгэхээр Б,  Ц нар нь зээл бодитой авах гэж байгаа талаар мэдэж байсан. Бид ямар ч үйл ажиллагаа явуулахгүйгээр хий хоосон зээлийн тухай яриагүй тодорхой хэмжээний үйлдвэрлэл эрхэлж үйлчилгээ явуулж байсан. Иймд хүмүүсийг залилах санаа зорилго байгаагүй...” гэжээ.

Шүүгдэгч С. Л шүүхийн хэлэлцүүлэгт “...Би М ийн хамт Англи улсад хамтарч 30 гаруй үйлдвэрт загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан. Ингээд Монгол Улсын иргэн төрийн дээд албан тушаалтангуудаас Монгол Улсад ажиллах санал тавьсны үндсэн дээр бид ирсэн. Бид Англид 7 хоногт 3.000.000 орчим төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Бид ирээд ажлын байрыг нэмэгдүүлэх хувцас загварын салбарт ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн ирсэн. Тэгснээс бид хэн нэгнийг залилах санаа зорилго байгаагүй бүх зүйл болох байх гэж итгэсэнд буруудсан. Ингээд Япон улсын компанитай хамтарч ажиллаж даруухан үйлдвэрлэлээ явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Голомт банкнаас манай компанид зээл олгох тухай судлагдаж байсан эсэхийг тодруулаач өгөөч гэхэд Голомт банк судлагдаж байгаагүй гэдэг. Гэтэл энэ тухай баримттай и-мэйл байдаг. Бид хохирлыг барагдуулна ...” гэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт “... Шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хууль ёсны байх зарчмыг баримтлах ёстой. Мөн хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор нь цагаатгах болон яллах талын нотлох баримтыг аль ч талаас бүрэн дүүрэн шалгаж тогтоосны дараагаар хэргийг шүүхэд шилжүүлэх хэрэгтэй. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс цагаатгах байр суурьтай оролцох хүсэлттэй байх хэдий ч шалгагдаагүй нотлох баримтууд байна. Хэргийн талаар бүрэн дүүрэн шалгаж тогтоосон зүйлгүй, нотлох баримтыг прокурор хангалттай шалгаж тогтоогоогүй байдаг. Яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгч нарыг “манай компани төслийн зээл авахаар боллоо, хөрөнгө оруулалтын 7.8 тэрбум төгрөг авахаар боллоо, зээл авахаар мөнгийг нь өсгөөд өгнө гэх мэтээр хэлж төслөө хэрэгжүүлэх боломжгүй бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” гэх гэмт хэргийн шинжийг дурдсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудлыг хангалттай нотолсон байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжийг тогтоох шаардлагатай. Гэмт хэргийн аль нэг шинж нь байхгүй бол гэмт хэрэг гэж үзэхгүй. Мөн хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж зааснаар дээрх нотлох баримтуудыг тусгасан байна гэж заасан. Гэтэл яллах дүгнэлтэд болон хохирогч нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлгээр хохирлын тооцоо маш их зөрүүтэй байна. Хохирогч нарт учирсан бодит хохирол, хор уршгийг тал бүрээс тогтоож банк болон банк бус санхүүгийн байгууллагыг энэхүү хэрэгт холбогдуулан татаж оруулах нь зүйтэй байна. Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад банкны зээлийн асуудлуудыг нарийн шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шийдвэрлэхгүй орхигдуулсан. Улсын яллагч нь зээл авах боломжгүй байсан гэж ярьж байна. Гэтэл аль 2013 оноос зээл авах хүсэлтүүдийг гаргаж банкинд хандсан албан бичгүүд байдаг. Голомт банкны хуулийн хэлтсийн ажилтны албан бичигт уг хэрэгт хүн томилох шаардлагагүй гэж үзэж байна гэх албан бичгийг ирүүлснийг үнэлээд холбогдуулахгүй байж болохгүй. Гэтэл тухайн албан бичиг ирүүлснийг шууд хүлээн авч цаашид шалгаагүй байдаг. Холбогдох банкуудыг шалгаснаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн үү гэдгийг тогтоох боломжтой байсан. Хэрэв холбогдох банкийг шалгасан бол банкийг татах боломжтой байсан. Тухайлбал төрийн төслийн мөнгийг Голомт банк өөрийн актив хөрөнгөөр олгож дамжуулах харилцаа явагдаж байсан. Иймд дээрх байдлыг шалгаж тогтоосноор миний үйлчлүүлэгч нарын хэргийг шийдвэрлэх боломжтой байна. Шүүгдэгч нараас хохирогч нарыг олон жилийн хугацаанд хохирсон хохиролд маргахгүй байгаа. Тухайн үед шүүгдэгч нараас хохирогч нартай хамтын ажиллагааны гэрээ хийсэн. Энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд “хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх” гэж зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Иймд гэрээний эрсдлийг залилах гэмт хэргийн шинжид оруулж болохгүй. Эдгээр хүмүүс нь хоорондоо ярилцаж тохиролцож гэрээ хийсэн байх тул үүнийг шалгах шаардлагатай байна. Уг хэрэгт хяналт тавьж байсан өмнөх улсын яллагч шүүх хуралдаанд энэхүү хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Гэвч манай байгууллага босоо удирдлагатай тул хэргийг шүүхэд заавал шилжүүлэх шаардлагатай байсан тул хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг гэж мэдүүлж байсан. Үүнтэй холбоотой банкны үйл ажиллагаа болон хэрэгт шалгагдах ёстой нөхцөл байдлуудыг нарийн тогтоож өгөөгүй байдаг. Жишээлбэл 13 дугаар сарын цалин гэж байдаг. 10, 11 дүгээр сард ямар нэгэн мөнгөний хэрэгцээ гарахад 13 дугаар сарын цалин гэж буудаг болох нь ийм бичиг баримтаар нотлогддог гээд хүнээс мөнгө зээлээд дараа нь 13 дугаар сарын цалин нь өөрөөс хамаарахгүй шалтгаанаар олгогдохгүй байх тохиолдолд зөндөө гардаг. Улсын яллагч гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо бодит байдлыг нуух замаар гэдгийг ямар нотлох баримтаар нотолж байгааг яллах дүгнэлтэд тусгаагүй байдаг. Хамтран ажиллах гэрээний цаг хугацаа нь хохирогч нараас мөнгө авсан цаг хугацаасанаа өмнө байгууллагдсан байдгаас үзэхэд иргэний эрх зүйн харилцаа явагдсан гэдгийг харуулж байна. Хохирогч Т.Б ын г хохирогчоор оруулсан нь хуульд нийцэхгүй байна. Түүнийг иргэний нэхэмжлэгчээр оролцуулах хэрэгтэй байсан. Харин банк бус санхүүгийн байгууллага нь хохирогчоор тогтоогдох ёстой байсан. Хэргийг 2016 онд хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хэргийг 2018 онд сэргээхдээ хуульд  байхгүй үндэслэлээр сэргээсэн нь хууль зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.8 дугаар зүйлд “Энэ хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон бол хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг дээд шатны прокурор хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлнэ” гэж заасан үндэслэлд дурдсан зүйлс тогтоогдохгүй байх тул үндэслэлгүйгээр сэргээгдсэн шийдвэр хүчингүй болгох хэрэгтэй байна. Хохирогч Б.Оюунчимэгээс 73.600.000 төгрөгийг залилан авсан гэж байна.  М нь хэрэгт авагдсан нотлох баримтаар түүнд 20.000.000 төгрөгийг 2 удаа өгсөн байдаг. Харин шүүхийн хэлэлцүүлэгт  М нь О  нэхэмжилсэн мөнгийг төлнө гэдгээ илэрхийлсэн тул үүнийг улсын яллагч бүрэн дүүрэн шалгаж тогтоох хэрэгтэй. 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан тул байрыг барьцаанд тавьж мөнгө өгсөн байдаг. Үүнийг иргэд хоорондын иргэний эрх зүйн харилцаа явагдаж гэрээ байгууллагдсан тул гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул гэмт хэрэг биш гэж үзэж байна. Мөн хохирогч Б нь хохиролгүй гэж байна. Буян-Оршиход хамаарах хохирлын тухайд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний шүүхийн шийдвэр гарсан байх тул үүнийг гэмт хэрэг гэж үзэхгүй. Хохирогч Д.Оюунчимэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Үүнтэй холбоотой тодорхой хэмжээний мөнгийг төлсөн. Гэтэл хохирлын тооцоо зөрүүтэй байдлыг шалгаад хэргийг сэргээсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гомдлыг хянасан албан тушаалтан, прокурорын зүгээс мөрдөгч, прокурорын шийдвэр, ажиллагааг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэр гаргана” гэж зааснаар сэргээсэн нь хуульд нийцэхгүй байх тул уг шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна. Мөн хохирогч Б,  Ц нарын хувьд гэрч Оюундарь нь миний үйлчлүүлэгч нартай танилцуулсан байдаг. Тэрээр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “ компанийг өртэй шүү” гэдгийг хэлж байсан гэж мэдүүлдэг. Иймд хохирогч нар тухайн үед өртэй байсныг мэдэж байсан байна. Япон улс руу хамт явж хамтран ажиллах хүмүүстэй уулзсан байх тул гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж үзэж байна. Монгол банкны шинжээчийн дүгнэлтээр 2 тэрбумтай холбоотой зээлд банк журам зөрчсөн байна гэж дүгнэсэн. Үүнд банк яагаад шалгагдахгүй байна вэ үүнтэй холбоотой хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд өмчлөх эрхийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Харин иргэний эрх зүйн харилцаа явагдсан талаарх баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан байна. Гэмт хэргийн шинжийг тодорхойлохын тулд мөнгөний эх үүсвэр яагаад олгогдоогүй вэ гэдгийг тогтоох шаардлагатай байна. Иймд миний үйлчлүүлэгч нарын гэм бурууг шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэжээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч С. Ц, С. М, С. Л нар нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  1. Яллагдагч С. М, С. Ц, С. Л нар нь бүлэглэн хохирогч Т.Б ын г залилсан хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Т.Б ын  “...2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ний гүйцэтгэх захирал С. Мгишүүд болох С. Ц, С. Л нарт тэдний хүсэлтээр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 23-р хороо, Баатархайрханы 1 дүгээр хэсэг 1558 тоотод байрлах хувийн орон сууц болон 416 мкв газрын хамт “Итгэлт миллион” ББСБ-ын захирал Дүгэр гэх хүнд барьцаалан 35.500.000 төгрөгийн зээлийг авсан. “” ХХК-ны гүйцэтгэх захирал С. Мнар нь удахгүй банкнаас зээл гарах гэж байгаа, зээл гарахаар чиний үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгнө гэж надад итгүүлэн миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавиулчхаад одоог хүртэл огт мөнгө өгөөгүй, би 35.500.000 төгрөгнөөс огт мөнгө авалгүй бүх мөнгийг “” ХХК-ний дээрх хүмүүс авсан. ...Надад гомдолтой байна би үл хөдлөх хөрөнгөө Банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлж авмаар байна.  Маас би ямар нэгэн мөнгө авах санал хүсэлт гээд байх зүйл байхгүй. Би өөрийнхөө орон сууц болон газрыг буцааж авмаар байна. Тэрнээс би мөнгө нэхэмжлэхгүй. Харин “Итгэлт миллион” ББСБ надаас 115.000.000 төгрөг нэхэмжлээд миний ордерыг өгөхгүй байгаа...” гэх мэдүүлэг /19-171, 21-166/-р тал,

 

- Гэрч Д.Д ийн “2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай байгууллага дээр “” ХХК-ны захирал С. Ц, С. М, Т.Б нар орж ирсэн. С. Ц манай байгууллагаас урьд 40 сая төгрөгийн зээл авч Төв аймгийн Ахуй үйлчилгээний барилгыг барьцаалсан байсан тэр зээлийн үлдэгдэл 35,5 сая төгрөгийг Т.Б ын  нэр дээр шилжүүлж Т.Б ын  Баянзүрх дүүргийн 23-р хороо, Баатархайрханы гудамж  тоот хаягт байрлах хувийн орон сууц, үйлчилгээний зориулалттай байшин, газрыг барьцаалан энэ өдрөөс эхлэн гэрээ байгуулсан, 100 тоот зээл болон барьцааны гэрээг Т.Б хүлээн зөвшөөрөөд баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Т.Б ын  зээлийн гэрээнд С. Ц хамтран зээлдэгчээр оролцсон. С. Ц 2011 оноос хойш Т.Б ын  35.500.000 төгрөгийн зээлнээс 2012 оны 10 дугаар сарын 26-ний өдөр 4,3 сая төгрөгийн зээлийн хүүнд 700.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2 сая төгрөг тус тус төлсөн. Нийт үндсэн зээлээс цувуулж 6,3 сая төгрөг, хүүнээс 700,000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг,

- Зээлийн гэрээ, эргэн төлөх хуваарь, барьцааны гэрээ,

 

  1. Яллагдагч С. Ц, С. М, С. Л нар нь бүлэглэн хохирогч Р.Б. Ч. Ц нарыг залилсан хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Р.Бын “... Ц бид 2 нэг айлын баз хүргэнүүд байгаа юм. Танил Оюундарийн таньдаг “” ХХК-ны захирал Л,  Ц нар хувцасны чиглэлээр төсөл бичиж шалгарчихсан, санхүүжилт хөрөнгө авах дээрээ тулчихаад байгаа юм байна, хамгийн гол банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө дутаад байгаа юмаа, барьцаа хөрөнгө байвал туслаач ээ гэж байна чи юу гэж бодож байна уулзаж ярилцаж үзэх үү гэсэн. Тэгээд би ахад танд хэрэгтэй мөн тус болохоор бол тавьчихаа би зөвшөөрч байна гэсэн. Тэгээд Л,  Ц, Мийгаа гэж дуудаад байдаг Мягмарсүрэн шиг санагдаад байна энэ ах дүү нартай уулзаж байсан. Тэгээд төслөө сайхан танилцуулж яриад олох ашиг, үйл ажиллагааг танилцуулсан. Ингээд зөвшөөрсөн бөгөөд тэрбум төгрөгний барьцаа хэрэгтэй байна гэсэн, тэгэхээр нь ах бид хоёр 4 байр гаргахаар нэг байрыг нь 250 сая төгрөгөөр тооцож бодож авах юм байна даа гэж бодож ойлгосон тэгээд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, Сөүлийн гудамжны 12 дугаар байрны 27 тоот 138,15 мкв, 63 тоот 137,29 мкв, 64 тоот 138,15 мкв талбайтай нийтдээ 413,59 мкв талбай бүхий орон сууцны итгэмжпэлийг Лд хийж өгсөн. Энэ байрыг 1 жилийн дараа буцаагаад суллаад өгнө гэж ярьж байсан. Мөн энэ талаар “” ХХК-ны албан бичиг бий. Тэгээд итгэмжпэл хийж өгсний дараа 2015 оны 01 дугаар сарын 11-ний өдөр Үндэсний хөрөнгө оруулалтын банк дээр дуудсан очиход  Ц ах бид 2-ыг барьцааны гэрээнд гарын үсэг зураач ээ гэсэн тэгээд гарын үсэг зурсан тэгээд л салцгаасан. 6 сарын дараа банкнаас яриад нөгөө зээл авсан хүмүүс 6 сар зээлийнхээ хүүг төлсөнгүй, ингээд энэ асуудал хүндрээд байна танай барьцаа хөрөнгөтэй ярина шүү гэсэн. Тэгээд судлаад нөгөө нөхдүүдийг олж уулзахад өмнө нь 1,3 тэрбумын зээл авч байсан бөгөөд түүнийгээ төлж чадаагүй өртэй тэгээд саяны төслийн санхүүжилт болох 2 тэрбум төгрөг орж ирэхэд өмнөх зээлийг нь хаачихсан үлдэгдэл 700.000 сая төгрөгөө бэлнээр гаргаад авчихсан байсан. Тэр гурвыг өр төлбөртэй байсныг мэдэж байсан бол хэзээ ч байраа тавихгүй, төсөл шалгарч Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан зээл авч төслийн үйл ажиллагаагаа явуулах юм байна л гэж ойлгосон болохоос өмнөх өр төлбөрийг суутгаад нааш цааш нь гэсэн асуудал байсныг нь мэдсэн бол хэзээ ч байраа тавихгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-79/-р тал,

- Хохирогч Ч. Цын “...Оюундарь 2 жилийн өмнө “’ ХХК-ийн захирал С. Л “” ХХК-ны захирал С. Ц нартай намайг танилцуулж улмаар 2013 онд Засгийн газраас зарласан экспортыг дэмжих, импортыг орлох 888” төсөлд биен тамир спортын хувцасны төсөл боловсруулаад оролцсон чинь шалгарчихлаа, барьцааны хөрөнгө дутаад байна гэж С. Л, С. Ц нар хэлсэн. Тэгээд төслийн холбогдох материалтай танилцаад олох ашиг хөрөнгө оруулалтын талаар Засгийн газрын тогтоол шийдвэрийг нь үзэж харж танилцсан, тэгээд дэмжээд туслаад өгөөч ээ гэсэн. Ингээд би өөрийн баз хүргэн Бтой уулзаж ярилцаад өөрийн нэг, мөн Бын 3 нийт 4 байрыг банкны баталгааны барьцаанд тавихаар болсон. Тухайн үед би Л,  Ц нарыг хэдэн төгрөгний зээл авах гэж байгааг мэдээгүй, барьцаа хөрөнгө л дутагдаад бид нараас тусламж авч байна даа л гэж ойлгосон. Ингээд 6 сарын дараа банк бид нар луу утсаар яриад энэ хүмүүсээ олж өгөөч ээ хүүгээ төлөхгүй байна гэсэн. Тэгээд л энэ асуудлыг мэдсэн тус банкнаас 2 тэрбум төгрөгний зээл авсан байсан бөгөөд өөрсдөө ямар ч барьцаа гаргаагүй Б бид 2-ын 4 байрыг барьцаалсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-77/-р тал,

 

- Гэрч Ц.О ийн “…2014 онд шиг санагдаж байна С. Л, С. Ц хоёр надтай ирж уулзаад “зээл авах гэсэн боловч банкны барьцаа хэрэг болоод байна, хэрвээ банкинд барьцаа зээл тавьчих юм бол зээлээ авчих гээд байна" гэж хэлсэн. Харин энэ үед “Экспортыг дэмжиж импортыг орлох 888 гэдэг төсөлд Л,  Ц хоёр шалгарсан байсан бөгөөд зээлээ Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас авахаар болсон байсан. Ижээд би өөрийн танил  Цтай уулзаж үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлсэн чинь Б гэдэг хүнтэй уулзаж улмаар би Л,  Ц хоёртой  Ц, Б хоёрыг уулзуулсан. Гэхдээ би барьцаа хөрөнгө заавал тавь гэж хэлээгүй. Хэрвээ уулзаад итгэл үнэмшил олох юм бол барьцаагаа тавь л гэж хэлсэн. Гэтэл 2015 оны 06 дугаар сар байсан байхаа  Ц над руу утсаар яриад “над руу сая банкнаас ярилаа нөгөө хоёр чинь банкны хүүгээ төлөхгүй алга болсон байна, тэгээд манай байрыг хураана гээд байна. гэж хэлсэн. Энэ үед л би  Цыг барьцаа гаргаж зээл авч өгснийг мэдсэн. Улмаар  Цтай уулзаад яагаад банкны хүү төлөхгүй байгаа талаар асуухад ажил хэвийн явагдаж байгаа, Япон улс руу экспортлох талаар гэрээ хийчихсэн байгаа, удахгүй үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлнэ” гэж хэлэхээр нь итгэсэн. Мөн сүүлд авсан зээлийн зарцуулалтын талаар асуухад  Ц нь 2 тэрбум төгрөгийн зээлийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас авсан боловч банк нь урд авсан зээлийн үлдэгдлийг суутгаад авчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /12-81-р хуудас/-р тал,

 

- Гэрч О.Ө ийн “...Би “” ХХК-д зээл олгож байгаагүй харин ”” ХХК-нь 2 удаагийн зээл авсан бөгөөд уг зээлийг би судлаж зээлийг олгож байсан. Анх 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “” ХХК-ны захирал Л нь “экспортыг дэмжих, импортыг орлох 888” төслийн хүрээнд шалгарсан оёдлын үйлдвэрийн төсөлд эргэлтийн хөрөнгийн зээл авахаар гэрээ хийсэн. Би бүгдийг нь судалж улмаар зээл олгохоор болж 2014 оны 12 дугэар сарын 26-ны өдөр 1,2 тэрбум төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай өгсөн. Үүний дараа дээрх зээл дуусгавар болоогүй байхад “” XXК нь Засгийн газраас хэрэгжсэн “экспортыг дэмжих, импортыг орлох 888” хөтөлбөрийн хүрээнд зээл олгох шийдвэр гарч улмаар барьцаа хөрөнгөд 4 ширхэг байрыг холбогдох итгэмжпэл зөвшөөрөл авсны дагуу барьцаалахаар шийдвэрлэсэн. Зээлийн гэрээ хийгдэх үед байраа барьцаалуулахаар итгэмжлэл хийсэн хүмүүс нь өөрсдийн биеэр ирж зээлийн гэрээтэй танилцан зөвшөөрч гарын үсэг зурсан. Улмаар 2014 оны 12 сарын 26-ны өдөр С. Л нь чек бичиж бэлнээр авсан. Уг өдөр С. Л нь 1,2 тэрбум зээлийн үлдэгдэлээ төлж зээлээ хаасан. Харин сүүлд авсан зээлийг “” ХХК-нь 2015 оны 03 сарын 25-ны өдөр 14,794,520 төгрөгийг, 2015 оны 04 сарын 25-ны өдөр 1,288,628 төгрөгийн хүүний төлбөрийг тус тус төлсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-84/-р тал,

  1. Яллагдагч С. Ц, С. М, С. Л нар бүлэглэн 2014 оны 03 сарын 13-ны өдөр хохирогч Ж.Б, Б.Буян-Орших нарыг хуурч эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан хэргийг үйлдсэн болох нь :

- Хохирогч Ж.Бгийн “...2014 оны 03 дугаар сарын 13-ний өдөр “Да хүрээ” техникийн зах дээр байх үед  М Л нар нь уулзаад 78.000 ам долларын үнэтэй  улсын дугаартай лексус 570 маркийн автомашиныг сарын дотор төлбөрийг барагдуулна. Манай компаний хамтран ажиллах Япончууд ирэх гэж байгаа юм. Голомт банкны 7,8 тэрбум төгрөгний зээл бүтэж байгаа гээд бичгээ үзүүлээд нотариат орж гэрээ байгуулаад авсан. 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр С. МС. Л нар нь улсын дугаартай хар өнгийн эмблемтэй лексус 570 маркийн автомашиныг 105,000 ам долларын үнээр бодож Бархассүрэн, Отгонбаяр нар оношлогоонд оруулаад гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн байсан. Дээрх 2 машиныг 183,000 ам долларын 10 хувь буюу 18300 ам долларыг урьдчилж авсан, үлдэгдэл 164700 ам долларыг сарын дараа өгөх ёстой байсан боловч төлбөрийг төлөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/-р тал,

-Дахин мэдүүлэхдээ “С. Мын гаргаж өгсөн 230.774.000 төгрөгийн мөнгөний тооцоо дээрээс харахад нийт 145.774.000 төгрөг өгснийг зөвшөөрч байна” /хх-ийн 37/-р тал,

-Хохирогч Б “...С. Мяг бүтэн 78,000 долларыг өгч чадахгүй. Харин урьдчилгаа 10 хувийг нь өгөөд үлдэгдэл мөнгийг нь сарын дараа өгнө. Иймд, нотариатын газраар орж гэрээ хийх үү гэсэн. Нөхөр бид 2 ярилцаж байгаад зөвшилцөлд хүрсэн. Урьдчилгаа болох 7800 долларыг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-35-36/-р тал,

-Худалдах, худалдан авах гэрээ 105000 доллар 570 маркийн автомашин С. Л, худалдах худалдан авах гэрээ 138.840.000 төгрөгөөр 570 маркийн машин С. Л /хх-ийн 17-110/-р тал,

  1. Яллагдагч С. М, С. Ц нар бүлэглэн хохирогч Б.Оюунчимэгийг залилсан хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Б. О“… 2010 оны 10 дугаар сараас эхэлж миний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 13-р хороолол  тоот 2 өрөө байрыг  М түрээслэж ирсэн юм.  Мт сарын 300 ам.доллароор түрээслэж байсан юм. Тэгээд түрээсийн хугацаа 1 жилд сунгагдаад п явж байгаад 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сүүлийн гэрээ дуусаад гэрээ сунгах уу гэтэл ах нь одоо түрээсийн гэрээ хийхгүй, ах нь энэ байрыг чинь худалдаж авъя гэсэн. Тэгээд  М надад хэлэхдээ би одоо 10 тэрбум төгрөг авах гэж байна, зээл авахаараа чамд 200.000.000 төгрөгийг банкны хүүгээр зээлээд хэрэглүүльө гэсэн юм. Тэр үед би итгээгүй юм. Тэгсэн хамгийн сүүлд удлаа гэхэд 2013 оны 12 сар гэхэд багтаж орж ирнэ гэж хэлж байсан. Тэгэхээр нь би бэлэн мөнгөө гар дээрээ авч байж өгнө гэсэн чинь надад би тоног төхөөрөмж оруулж ирж байгаа зураг харуулсан ба энэ тоног төхөөрөмж ороод ирсэн, орон нутаг болгонд үйлдвэрээ нээж байгаа юм. Миний төсөл батлагдсан гэсэн юм. Тэгэхээр нь би бас итгэхгүй байгаад байсан чинь  М, төрсөн эгч  Ц 2 ирээд чи ахдаа байраа тэгвэл 50.000.000 төгрөгөөр барьцаанд тавиад өгчих гааль дээр байгаа тоног төхөөрөмж ороод ирсэн, энэ гааль дээр мөнгө хэрэгтэй байна, наад байраа Орент банк бус санхүүгийн байгууллага дээр таньдаг хүн байгаа Уянга гэдэг, энэ газарт тавья гэсэн юм. Тэгээд тэр газарт нь очоод байраа 50.000.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд гараад ирсэн 50.000.000 төгрөгийг нь  М өөрөө ирээд тоолоод аваад явсан. Тэгээд би мөнгөө өгөөд  Цад мөнгөө өглөө шүү гэсэн чинь за найдвартай, нэг сарын дотор угаасаа чөлөөлөөд авна гэсэн. Тэгээд дараа нь ахиад 2014 оны 01 сард  М ах утасдаад ахад нь хэдэн төгрөгний хэрэг болоод байна, нөгөө мөнгө нь бүтэх гээд банкны хурлаар ороод байна, өнөө маргаашгүй мөнгө бүтлээ ойр зуурын мөнгө хэрэг болоод байна гээд дахин дахин залгаад өрдөөсөө амраахгүй байхаар нь би за яахав гээд гэрээс бэлнээр 23.200.000 төгрөг аваад явсан. Энэ мөнгийг авахдаа  Ц эгчтэй хамт ирээд аваад явсан. Одоо байрны мөнгө 113.000.000 төгрөг мөн бэлнээр авсан 23.600.000 төгрөг ингээд бодит хохиролд нь 136.300.000 төгрөг үүн дээрээс энэ хугацаанд 4 өмгөөлөгч авсан нийт 10.000.000 төгрөг зарсан энэ мөнгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг/ХХ-ийн 9-41/-р тал,

 

-Иргэний нэхэмжлэгч Б.Г ийн “... М нь надад дүү О  байрыг зах зээлийн үнээс бараг 30 хувь шахуу илүү үнээр, миний зуслангийн байшинг бараг 60 хувь илүү үнээр худалдаж авахаа амлаад хамт газар дээр нь очиж үзэж байсан.  М нь над руу утсаар бараг тасралтгүй өдрийн 10-20 удаа залгаж гуйж мөнгө олоод өгөөч О  байрыг тавиулаад өгөөч гэж байсан. Хүн тасралтгүй залгаад олон дахин ярихаар бүр үнэмшил төрдөг юм байна лээ. Энэ бүхнээс болоод ямар ч байсан том үйлдэлтэй баян хүмүүс байна эр хүнд мөнгөний хэрэг гарахгүй яахав гэж би бодсон.  Мт мөнгө ороод ирвэл асуудалгүй амлалтаа биелүүлчих юм байна гэдэгт би бүрэн итгэсэн. Банкны ажилтнуудыг авилгалдах мөнгө хэрэгтэй байна, гааль дээр ирсэн тоног төхөөрөмжөө авах хэрэгтэй байна гээд байсан тэгээд миний дүү О болон хүргэн М нараас 20.600.000 төгрөгийг надаас 3,000,00 төгрөгийг нийт 23,600,000 төгрөгийг С. М, С. Ц нар нэмж авсан боловч миний мөнгийг өгөөгүй. Би дүү Оюунчимэгээс 3,000,000 төгрөгийг нэхдэг байсан одоо энэ мөнгөө  Ц,  М нараас нэхэмжилж байна. Би боломжтой хүн биш ч гэсэн өөрт байгаагаа хамж шимээд л 3,000,000 төгрөг болгож  Мт өгч байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-81/-р тал,

 

Шинжээч С.Оюунгэрэлийн “...Б. Оэзэмшлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо,  дугаар хороолол дугаар байрны  тоот байр нь хэмжилт хийхэд 58,9179 м.кв талбайтай болсон, 59 мкв талбайгаар тооцож үнэлгээг гаргасан. 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 115.013.307 төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогдсон..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-123/-р тал,

-Гэрч Д.М “...Эхнэр О түүний ах Г нарт байрыг чинь өндөр үнээр авна, мөнгийг нь 14 хоногийн дараа өгнө гэж санал тавьсан талаар би утсаар сонсоод эргэлзэж эхэлсэн.  М нь хэдхэн хоногийн дараа 10 тэрбум төгрөгийн зээл авна гэж хэлээд төслийн бичиг баримт үзүүлээд, Г ахыг үйлдвэр дээрээ аваачиж үзүүлсэн байгаа юм. Энэ мэтээр олон хоног эргүүлдэж, 20 гаруй удаа утсаар залгаж гуйсан учраас эцэст нь бид өндөр үнээр зараад 3 өрөө болгох боломж байгаа мэт санагдаж гэрээ хийж “Ориент инвест” ББСБ-д байраа барьцаалсан..” гэх мэдүүлэг/хх 8-6/-р тал,

-Хамтран ажиллах гэрээ /хх-ийн 1-80/-р тал,

-Зээлийн гэрээ /9-р хх-ийн 61-65/-р тал,

5. Яллагдагч С. Ц, С. Мнар бүлэглэн хохирогч Д.О ийг залилсан болох нь:

- Хохирогч Д.О  “... Тухайн 2 хүн нь манай компани нь аж үйлдвэрийн тендерт оролцоод 7 тэрбум төгрөг авах гэж байгаа, манай дүүгийн компани 2 тэрбум төгрөг авах гэж байгаа гэж хэлсэн. Чи эд хөрөнгөө барьцаалчих юм бол тэр зээлнээс 1 тэрбум төгрөг аваарай. Бид 2 чиний барьцаалсан хөрөнгийг чөлөөлөөд өгчихнө гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шилэн зах худалдааны төвийн В1, 1 дүгээр давхаруудыг банк бус байгууллагын барьцаанд тавихаар болсон.  Ц,  М нар өөрсдөө гүйж хөөцөлдөж байгаад “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллагыг олж бид нар эд хөрөнгөө тавьсан. 100.000 ам.долларыг 1 сарын хугацаатай тавьж авсан гэж бодож байтал 1 жилийн хугацаатай байсан. 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 12000 ам.доллар авч “Ард кредит” ББСБ-д өгсөн. Дараа нь 20 сая төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 27-нд 1 сая төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1.5 сая төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5 сая төгрөг өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5000 ам.доллар авсан. Тэрнээс өөр мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг, /18 дугаар хх-ийн 205/-р тал,

 

-Гэрч П.Н“...  М нь төсөв батлагдсан 7.8 тэрбум төгрөг байгаа барьцаа байвал банкнаас зээл гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээд шилэн зах дотор  М,  Ц хоёрыг О тэй уулзуулсан. Нэг удаа очиж уулзахад 60 гаран сая төгрөг төлсөн гэж байсан...” гэх мэдүүлэг, /18 дугаар хх-ийн 209/-р тал,

 

- Гэрч М.Н ын “... О нь манай эхнэр байгаа юм. “Ард кредит” ББСБ-с 100.000 ам.доллар авсан. 500.000 ам.долларыг нь  М,  Ц нар авсан. Зээлийн гэрээг 7 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар зээлүүлсэн.  Ц,  М нар Оюунчимэг бид 2-т хэлэхдээ танай авч байгаа зээлийг 100 хувь бид 2 дааж төлнө, 1 сарын хугацаатай байхад болно гэж байсан. Эхний санхүүжилт оронгуут эд хөрөнгийн зээлээс чөлөөлж өгнө гэж амаар тохиролцсон...” гэх мэдүүлэг /18 дугаар хх-ийн 208/-р тал зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс “...Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс хохирогч Т.Б ын  мэдүүлэг /хх-ийн 19-171, 21-166/, гэрч Д.Д мэдүүлэг, хохирогч Р.Бын мэдүүлэг /хх-ийн 12-79/, хохирогч Ч. Цын мэдүүлэг /хх-ийн 12-77/, гэрч Ц.О ийн мэдүүлэг /хх-ийн 12-81/, гэрч О.Ө ийн мдэүүлэг /хх-ийн 12-84/, хохирогч Ж.Бгийн мэдүүлэг /хх-ийн 30-31, 18-37/, хохирогч Б.Буян-Оршихын мэдүүлэг /хх-ийн 17-36/, худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 17-110/, хохирогч  Б. Омэдүүлэг /хх-ийн 9-41/, иргэний нэхэмжлэгч Б.Гийн 8-81/, шинжээч С.О ийн мэдүүлэг /хх-ийн 13-123/, гэрч Д.М ийн мэдүүлэг /хх-ийн 6-8/, хамтран ажиллах гэрээ /хх-ийн 1-80/, зээлийн гэрээ /хх-ийн 9-ийн 61-65/, хохирогч Д.О  мэдүүлэг /хх-ийн 18-205/, гэрч П. ийн /хх-ийн 18-209/, гэрч М.Н ын мэдүүлэг /хх-ийн 18-208/ ...” баримтуудыг,

 

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Т “...Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс хохирогч Б.О т мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 35-36/, /1хх-ийн 41-43/, /1хх-ийн 47-52/, зээлийн гэрээ /1хх-ийн 61-65/, үйлдвэр хөдөө аж ахуйн яамны албан бичиг /1хх-ийн 68/, /1хх-ийн 70/, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан тоот /1хх-ийн 71-76/, үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын албан бичиг  /1хх-ийн 74/, хамтын ажиллагааны гэрээ /1хх-ийн 77-80/, албан бичиг /1хх-ийн 78/, гадаад хуйвуулгын хуулга /1хх-ийн 84-94/, /1хх-ийн 202/, аж үйлдвэрийн яамны  албан бичиг /1хх-ийн 203/, сонгон шалгаруулалтын хурлын тэмдэглэл /2хх-ийн 68-76/, Голомт банкинд төсөл хэрэгжүүлэх захирлын албан бичиг /2хх-ийн 77/, /2хх-ийн 81-96/, /2хх-ийн 97/, /2хх-ийн 100/, хэлцэл хийсэн зургууд /2хх-ийн 103-108/, гэрч Н ийн мэдүүлэг /2хх-ийн 105-108/, гаалийн бүрдүүлэлтийн барааны мэдүүлэг /2хх-ийн 111/, шүүхийн шийдвэр /2хх-ийн 112-116/,  компанийн албан бичиг /2хх-ийн 145-146/, яллагдагч нарын мэдүүлэг /2хх-ийн 150-155/, прокурорын даалгавар /2хх-ийн 178/, барааны баримтууд /3хх-ийн 50-51/, гэрч Пүрэвдоржийн мэдүүлэг /3хх-ийн 69-70/, гэрч Хишигжаргалын мэдүүлэг /3хх-ийн 71-78/, бараа авсанай холбоотой баримтууд /3хх-ийн 85-90/, прокурорын тогтоол /3хх-ийн 107-108/, хэргийг сэргээсэн прокурорын тогтоол /3хх-ийн 113-114/, гэрч Ундраагийн мэдүүлэг /3хх-ийн 125/, хөгжлийн банкаас Чингэлтэй дүүрэгт хүргүүлсэн мэдэгдэл /3хх-ийн 130-140/, аж үйлдвэрийн яамны сайдын тушаал /3хх-ийн 135-137/, аж үйлдвэрийн яамны сайдын тушаал /3хх-ийн 138/, аж үйлдвэрийн яамны албан бичиг, гэрээ /3хх-ийн 140, 141-170/, аудитын дүгнэлт /4хх-ийн 102-108/, /4хх-ийн 80/, /4хх-ийн 81-84/, /4хх-ийн 86-95/, /4хх-ийн 295/,  компанийн зээлийн тухай  мэдээлэл /6хх-ийн 18-250/, мэдүүлэг /7хх-ийн 197/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /7хх-ийн 239-243/, шүүгчийн захирамж /7хх-ийн 247/, гэрчүүдийн мэдүүлэг /8хх-ийн 3-8/, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /8хх-ийн 23-26/, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /8хх-ийн 81-85/, гэрч Тулгаагын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /8хх-ийн 90-92/,  компанитай холбоотой гэрээнүүд /8хх-ийн 128-143/, 50.000.000 төгрөгийг авсан тухай гар бичмэл /9хх-ийн 14/,  Маас мөнгө хураан авсан тэмдэглэл /9хх-ийн 35-36/, барьцаат зээлийн гэрээ /9хх-ийн 61-65/,  Цтай холбоотой баримт /9хх-ийн 77/, хөдөлмөрийн сайдын хамтран ажиллах санал /9хх-ийн 78/, албан тоот /9хх-ийн 79/, хамтын  ажиллагааны гэрээ /9хх-ийн 80/, гаалийн бичгүүд /9хх-ийн 88-94/, хуулбар  баримтууд /9хх-ийн 95/, аж үйлдвэрийн яамны төсөл /9хх-ийн 205/, /10хх-ийн 1-59/, /10хх-ийн 68-82/, төрийн банкны албан бичиг /10хх-ийн 83/, хөдөө аж ахуйн яамны сайдын албан бичиг /10хх-ийн 84-87/, /10хх-ийн 88-105/, гэрчүүдийн мэдүүлэг /10хх-ийн 106-109/, /10хх-ийн 112/, иргэний хэргийн шүүхийн шийдвэр /10хх-ийн 113-117/, аж үйлдвэрийн яамнаас  компанид ирүүлсэн албан бичиг /10хх-ийн 147/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тухай тогтоол /10хх-ийн 148/, прокурорын тогтоол /10хх-ийн 162-164/, гэрч Б н мэдүүлэг /11хх-ийн 67/ гэрчүүдийн мэдүүлэг /11хх-ийн 69-78/, /11хх-ийн 85-90/, прокурорын тогтоол /11хх-ийн 107/, хэргийг сэргээсэн тогтоол /11хх-ийн 113/, гэрч Ундраагийн мэдүүлэг /11хх-ийн 125-127/, хөгжлийн банкны албан бичиг /11хх-ийн  130/, үндэсний хөрөнгө  оруулалтын банкны албан бичиг /11хх-ийн 157/, хөгжлийн банкнаас үндэсний хөрөнгө оруулалтын банкинд илгээсэн албан бичиг /11хх-ийн 166/, хохирогчийн мэдүүлэг /12хх-ийн 76-77/, гэрч Оюундарийн мэдүүлэг /12ххийн 81/, гэрч Тулгын мэдүүлэг /12хх-ийн 82/, зээлийн эдийн засагт Өнөрцэцэгийн мэдүүлэг /12хх-ийн 84-85/, Э гийн мэдүүлэг /12хх-ийн 96/,  компанийн ажилчдын мэдүүлэг /12хх-ийн 87-96/, голден пэйж аудит компанийн дүгнэлт /12хх-ийн 98-116/, Монгол банкны албан бичиг /13хх-ийн 36/, үндэсний хөрөнгө оруулалтын банкны албан бичиг /13хх-ийн 62/, шинжээчийн дүгнэлт /15хх-ийн 236-238/, /16хх-ийн 14/, прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол /16хх-ийн 206/,Б. ийн мэдүүлэг /17хх-ийн 1/,  Мын мэдүүлэг /17хх-ийн 60-61/, шүүгчийн захирамж /17хх-ийн 174/, хамтран ажиллах тухай гэрээ /17хх-ийн 190/, /17хх-ийн 211/,  Мын мэдүүлэг /17хх-ийн 224/,  О  мэдүүлэг /18хх-ийн 183/, иргэд хоорондын зээлийн гэрээ /19хх-ийн 3/, хамтран ажиллах гэрээ /19хх-ийн 5/, прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол /19хх-ийн 61/, хэргийг сэргээсэн прокурорын тогтоол /19хх-ийн 65/, Б ын  гаргасан гомдол /19хх-ийн 161/, хохирогч Б ын  мэдүүлэг /19хх-ийн 170-171/, /19хх-ийн 214/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /20хх-ийн 24/, прокурорын тогтоол /20хх-ийн 70-71/, /20хх-ийн 21/, шүүх хуралдааныг тэмдэглэл /21хх-ийн 50-53/, шүүгчийн захирамж /21хх-ийн 54-60/, Голомт банкны албан бичиг /21хх-ийн 85/, /21хх-ийн 101-103/ зэрэг ...” баримтуудыг,

 

            Хохирогч Б. О өмгөөлөгч Д.Ч г “...Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс хамтын ажиллагааны гэрээ /1хх-ийн 80/, зээлийн мэдээллий сангийн тодорхойлолт /8хх-ийн 157-160/, дансны хуулга /8хх-ийн 162-164/, /9хх-ийн 35-36/, хөрөнгийн үнэлгээний тайлан /13хх-ийн 218-229/, шинжээчийн мэдүүлэг /13хх-ийн 123/, зээл олгохоор дэмжиж байсан тухай баримт /13хх-ийн 62-63/, Хөгжлийн банкны албан бичиг /21хх-ийн 124/, Чингис бондын санхүүжилтийн хурлын тэмдэглэл /10хх-ийн 69-73/, Голомт банкны имэйлийн хуулбар /21хх-ийн 179-182/, хохирлын тооцоотой холбоотой баримтууд /21хх-ийн 190-191/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалъя гэв. ...” баримтуудыг,

 

            Хохирогч Ч. Ц, Р. Бнарын өмгөөлөгч Ш.Энхтөр “...Хохирогч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс үндэсний хөрөнгө оруулалтын банктай байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ /12хх-ийн 30-46/, хөрөнгийн үнэлгээний тайлан /13хх-ийн 154-205/  ...” баримтуудыг тус тус шинжлэн судлуулна гэжээ.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С. М, С. Ц, С. Л нарыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нар нь бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, залилан мэхэлж хохирогч нарт хэрэгжих эсэх нь тодорхойгүй төслийн бичиг баримт үзүүлж хуурч мэхлэн бусдыг төөрөгдөлд оруулж, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан, болох нь:

Хохирогч Т.Б ын  мэдүүлэг /19-р хх-ийн 171, 21 дүгээр хх-ийн 166/-р тал, гэрч Д.Дүгэрийн мэдүүлэг,

Зээлийн гэрээ, эргэн төлөх хуваарь, барьцааны гэрээ,

Хохирогч Р.Бы мэдүүлэг /12-р хх-ийн 79/-р тал,

Хохирогч Ч. Цын мэдүүлэг /12-р хх-ийн 77/-р тал,

Гэрч Ц.О ийн мэдүүлэг /12-р хх-ийн 81/-р тал,

Гэрч О.Ө ийн мэдүүлэг /12-р хх-ийн 84/-р тал,

Хохирогч Ж.Б гийн мэдүүлэг /17 дугаар хх-ийн 30-31/-р тал, /18 дугаар хх-ийн 37/-р тал,

Хохирогч Б.Б ын мэдүүлэг /17 дугаар хх-ийн 35-36/-р тал,

Худалдан авах гэрээ /178 дугаар хх-ийн 110/-р тал,

Хохирогч Б. О мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 41/-р тал,

Иргэний нэхэмжлэгч Б.Г ийн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 81/-р тал,

Шинжээч С.Оюунгэрэлийн дүгнэлт /13 дугаар хх-ийн 123/-р тал,

Гэрч Б.М ний мэдүүлэг /8 дугаар хх-ийн 6/-р тал,

Хохирогч Д.О  мэдүүлэг /18 дугаар хх-ийн 205/-р тал,

Гэрч П.Нямгэрэлийн мэдүүлэг /18-р хх-ийн 209/-р тал,

Гэрч М.Наранбатын мэдүүлэг /18-р хх-ийн 208/-р тал зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг “... залилан мэхлэх гэмт хэрэг бус харин иргэний шинжтэй маргаан...” түүнчлэн бизнес эрхлэх гэж байсан бөгөөд “...бусдыг залилах ямар нэгэн санаа оноо байгаагүй...” мөн “... төслийн хөрөнгө оруулалтын мөнгөөр хохирогч нарын хохирлыг барагдуулах бус харин хамтарч ажиллаад олсон ашгаараа хохирлоо төлөх гэж байсан...” талаараа тус тус мэдүүлж байгаа боловч дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Хэдийгээр шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт төслөөс авсан зээлээрээ үйлдвэрлэл явуулж олсон ашгаараа хохирогч нарын хохирлыг нөхөн төлөх байсан гэж тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч С. Ц нь анх хохирогч нартай уулзахдаа өөрийн төслийг холбогдох баримтын хамт танилцуулж, төслийн зээл гарахаар барьцаанд тавьсан хөрөнгүүдийг тодорхой урамшууллын хамт эргүүлэн төлөх талаар санал тавьсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

Хэрвээ төслийн санхүүжилтээр мөнгөн хөрөнгө орж ирвэл шүүгдэгч нар нь ямарваа нэгэн бизнес хийх бус харин хохирогч нарын хохирлыг нөхөн төлөх санаа зорилго агуулсан мөн хэрэгжүүлэх боломжгүй төслийн материалыг үндэслэн бодит байдлыг нуух замаар хохирогч нарт их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай байна.  

Түүнчлэн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас зээлийн гэрээ хийж 2 тэрбум төгрөгийн зээл авсан байх бөгөөд тухайн зээлийг зориулалтын бусаар буюу  компанийн зээлийг төлөх зорилгоор авсан байх бөгөөд ямар нэгэн байдлаар үйлдвэрлэл үйлчилгээ явуулах аливаа үйлдэл хийгээгүй болох нь харагдаж байна.

 

Прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс “... Холбогдох банкуудыг шалгаснаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох ёстой байсан, миний үйлчлүүлэгч нарын үйлдэл нь иргэний шинжтэй маргаан учраас хэргийг прокурорт буцааж өгнө үү..” гэх саналыг гаргажээ. 

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдох банк санхүүгийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудаас холбогдох тайлбар мэдүүлгүүдийг авсан байх бөгөөд өмгөөлөгчийн саналд дурдагдсанаар тухайн байгууллагуудыг зайлшгүй шалгах шаардлагатай гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

 

Өөрөөр хэлбэл шүүхээс “... Шүүгдэгч нарыг төсөл сонгон шалгаруулалтанд оролцоогүй, тухайн төсөл нь анхнаасаа зохиомол зүйл байсан талаар болон тухайн үйл явдлыг үгүйсгэсэн дүгнэлт огт хийгээгүй бөгөөд гагцхүү хэрэгжих эсэх нь тодорхой бус байхад болон хэрэгжих боломжгүй болсон байхад бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон болно.

 

Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ гагцхүү хуульд захирагдан хавтас хэрэгт авагдсан баримтын хэмжээнд, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтууд болон оролцогч нарын тайлбар мэдүүлгийг үндэслэн хөндлөнгийн байр суурьнаас талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэр гаргасан болохыг дурдаж байна.

 

Хохирогч Б оос залилсан гэх тээврийн хэрэгслийн асуудлаар талууд иргэний журмаа маргаан үүсгэж Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан байх бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэх, өөрчлөх хууль эрх зүйн боломжгүй.

 

Түүнчлэн хохирогч Ч. Ц, Р. Б нарыг залилсан гэх үйлдлийг шүүх “... гэрээнд тулгуурласан иргэд хоорондын эд хөрөнгийн шинжтэй маргаан гэж үзсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болж байна...” Талуудын хооронд харилцан тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ байсаар байтал энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тодруулсан зүйл байхгүй, шууд залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэн ял халдаах оролдлого хийснийг буруутган тэмдэглэж байна.

Иймд дээрх үндэслэлээр Ч. Ц, Р. Бнарыг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад хохирогч Ж.Б гийн хохирол бүрэн төлөгдсөн гэж харагдахаар байх тул шүүгдэгч нарыг хохирогч Ж.Бд төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.  

 

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 413,913,307 төгрөгийг гаргуулж,

-Хохирогч Б. 138.613.307 төгрөгийг,

-Хохирогч Т.Б д 104.000.000 төгрөгийг,

-Хохирогч Д.О 171.300.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Шүүх шүүгдэгч С. Ц, С. Л, С. Мнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэдээ “...Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад дараах хүндрүүлэн үзэх нөхцөл байдлыг авч үзэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар “санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж үзэж байна. Шүүгдэгч С.Цэрэннадмдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. С. Ц нь энэхүү хэрэгт 2 хоног баривчлагдсан уг хоногийг эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгч С. Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6  дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. С. Л нь 2 хоног баривчлагдсан уг хоногийг эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгч С. Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Хохирогч Б.Оюунчимэг, Д.Оюунчимэг нарын хохирлыг шүүгдэгч С. Ц, С. Мнараас гаргуулах, бусад хохирогчид ногдох хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хадгалах, битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдуулах...” саналыг,

 

Хохирогч нарын өмгөөлөгч Ш.Энхтөр эрүүгийн хариуцлагын талаар “... Миний үйлчлүүлэгч нарын хохирлын асуудлыг шийдвэрлээгүйд харамсалтай байна. Шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийн тухайд тусгайлан гаргах саналгүй байна...” гэх саналыг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Чинзориг эрүүгийн хариуцлагын талаар “... Ял шийтгэлийн тухайд тусгайлан гаргах саналгүй. Харин шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1  дүгээр зүйлийн эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг харгалзан үзэж өгнө үү. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршиг их хэмжээний байна. Тухайлбал хохирогч О  хувьд тэрээр орох оронгүй байраа алдсан. Иймд шүүгдэгч нарын үйлдсэн хэрэгт санал болгосон улсын яллагчийн ял шийтгэл төдийлөн тохиромжгүй хөнгөн ял шийтгэлийн санал гаргасан гэж үзэж байна...” гэх саналыг,

Хохирогч Б.Оюунчимэг эрүүгийн хариуцлагын талаар “... Тусгайлан гаргах саналгүй...”,  

Хохирогч Т.Б эрүүгийн хариуцлагын талаар “... Тусгайлан гаргах саналгүй...”,

Хохирогч Ж.Б эрүүгийн хариуцлагын талаар “... Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан ялын санал дэндүү хөнгөн байх тул шүүгдэгч нарын ялыг хүндрүүлж хуульд заасан хорих ялын хамгийн дээд хэмжээгээр буюу 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч нарын өмгөөлөгч 450.000 төгрөгөөр торгох торгуулийн санал гаргаж байгаа нь ёс зүйгүй байна. Учир нь энэ хэрэгт хохирогч нарт онц их хэмжээний хохирлыг учруулсан байдаг. Маш их гомдолтой байна...” гэх саналыг,

Хохирогч Д.Оюунчимэг эрүүгийн хариуцлагын талаар “...Тусгайлан гаргах саналгүй...”,

Шүүгдэгч С. Ц эрүүгийн хариуцлагын талаар “... Хохирогч нарын хохирлыг барагдуулна...” гэх саналыг,

Шүүгдэгч С. Л эрүүгийн хариуцлагын талаар “... Хохирлыг барагдуулна...” гэх саналыг,

Шүүгдэгч С. Мэрүүгийн хариуцлагын талаар “... Хохирогч нарын хохирлыг барагдуулна..” гэх саналыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч “... Шүүхээс нэгэнт миний үйлчлүүлэгч нарыг гэм буруутайд тооцсон тул өмгөөлөгчийн зүгээс санал дүгнэлтээ хэлэх нь зүйтэй байна. Энэхүү хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдаг тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хохирогч Бд 2011 оны 10 дугаар сард, хамгийн сүүлд хохирогч Оюунчимэгт 2015 оны 1 дүгээр сары 09-ний өдөр хохирол учирсан гэж үзвэл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх шинэ хууль батлагдсан боловч тэр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлд хамаарах авлига албан тушаалын гэмт хэрэгт хамаарлтай байх тул хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд хамааралгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн хэрэглэх нь зүйтэй. Ингээд миний үйлчлүүлэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн.  М нь урьд ял шийтгэл эдэлж байсан нотлох баримт байгаа боловч ялтайд тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь торгох торгуулийн 450-14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санкцтай. Хохирогч нарын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах тохиолдолд торгуулийн ялын хамгийн доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан энэ хуулийн тусгай ангид заасан торгох ялын хамгийн бага хэмжээгээр торгох ял шийтгэж өгнө үү гэх саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2011-2015 онуудад үйлдэгдсэн байх бөгөөд түүнээс хойш даруй 5 жилийн хугацаа өнгөрсөн, шүүгдэгч нар нь тухайн цаг хугацаанд хохирол төлөх талаар бодитой ямар арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд шүүх ганцхан шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбарт үндэслэн торгуулийн ял шийтгэх боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч нарын тайлбар зэргээр “... шүүгдэгч нар нь хохирогч нарт учирсан бодит хохирлыг ямар эх үүсвэрээс хэрхэн төлөх нь тодорхой бус, энэ талаар нотолсон баримт хавтас хэрэгт авагдаагүй...” байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгч нар, хохирогч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбар, хохирогч нарын тайлбар, тэдгээрийн өмгөөлөгчдийн санал, тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч С. Цад “... 4 жилийн...” ,

Шүүгдэгч С. Лд “... 3 жилийн...”,

Шүүгдэгч С. Мт “...6 жилийн хорих...” ялыг тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл оролцоо, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлөгдөөгүй байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзсэн болно.  

 

Гурав. Бусад асуудлаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С. Ц нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, С. М, С. Л нар нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, тэдгээрийн цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдаж байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С. Ц, С. М, С. Л нарт холбогдох хохирогч Ч. Ц, Р. Б нарыг залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Боржигон овгийн Сэрээтэрийн  Ц, Б овогт С ийн  М, Б овогт С ийн Л нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С. Цыг 04 жил, С. Лг 03 жил, С. Мыг 06 жилийн хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүдэгч С. Цад оногдуулсан 04 жил, С. Л д оногдуулсан 03 жил, С. Мт оногдуулсан 06 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С. Л, С. М нарын урьдчилан цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С. Ц, С. Л, С. М нараас 413,913,307 төгрөгийг гаргуулж,

-Хохирогч Б.Оюунчимэгт “... 138.613.307 төгрөгийг...”,  

-Хохирогч Т.Бд “... 104.000.000 төгрөгийг...”

-Хохирогч Д.Оюунчимэгт “...171.300.000 төгрөгийг...” тус тус олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-1 ширхэгийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С. Ц, С. Л, С. Мнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С. Ц, С. Л, С. Мнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Х.ИДЭР