Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 215

 

 

 

 

 

 2020      03          16                                      2020/ШЦТ/215

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Д.Агар,

Хохирогч А.О,

Шүүгдэгч Ч. Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б д холбогдох 2003 0000 00043 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ч Б, регистрийн дугаар /РД/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч Ч. Бнь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Тэлмүүн товер”-ийн зүүн урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “гэрэл бүдэг асдаг болсон” гэх хөдөлгөөнд ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийн хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө...” гэх заалтыг зөрчисны улмаас гэрлэн дохио бүхий явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч А. О мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б ын “... Хэрэг болсны дараагаар би хохирогчид цагдаа дуудах уу гэхэд яахын бэ гэж хэлсэн. Тэгээд цагдаад бүртгүүлж, томографийн зураг авахуулсан. Ингээд 20 хоног эмнэлэгт хэвтүүлсэн эмчилгээний зөрдлыг төлсөн...” гэх мэдүүлэг,   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.О ийн “... Шинэ замын ойролцоо явган хүний зам дээр гэнэт мөргүүлсэн. Тэгээд Б нь би таныг мөргөчихлөө гээд бид 2 гэмтлийн эмнэлэг орж томографийн зураг авахуулсан. Одоо эмнэлгээс гадуур эмчилгээ хийлгэж байна. Шүүгдэгчээс хохиролд 1.509.420 төгрөгийг төлсөн. Би одоо 2.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,  

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-9/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч. Б өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг  дэвсгэр шинэ замын уулзварын явган хүний гарцаар зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч байтал цэнхэр өнгийн жижиг машин араас мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/-р тал,

Шүүгдэгч Ч. Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр “... 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Тэлмүүн товер”-н зүүн урд замд ийн 9 дүгээр хороо, “Тэлмүүн товер”-н зүүн урд замд “Hyundai Airwave” маркийн 0 улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан эмэгтэй хүнийг машиныхаа зүүн урд талын гэрлээр мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1493 дугаартай “... А.О биед дух ясны хугарал, тархи доргилт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн сарвууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/-р тал,

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №888003 дугаартай “... Hyundai Airwave” маркийн 0 улсын дугаартай автомашины баруун талын ойрын гэрлийн тусгалын эрчим 7500 кандел байгаа нь стандарт шаардлага хангахгүй...” гэх дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаартай “... Жолооч Ч. Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “гэрэл бүдэг асдаг болсон” гэх хөдөлгөөнд ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийн хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө...” гэх заалтыг тус тус зөрчсөн байна...” гэх дүгнэлт,  

Хохирлын баримтууд /хх-ийн 50, 58-59/-р тал,

Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 71-88/-р тал,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 60/-р тал зэрэг болно.

 

НЭГ. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болох, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч Ч. Б нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Тэлмүүн товер”-ийн зүүн урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “гэрэл бүдэг асдаг болсон” гэх хөдөлгөөнд ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийн хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө...” гэх заалтыг зөрчисны улмаас гэрлэн дохио бүхий явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч А. О мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-9/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч. Б өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг  дэвсгэр шинэ замын уулзварын явган хүний гарцаар зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч байтал цэнхэр өнгийн жижиг машин араас мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/-р тал,

Шүүгдэгч Ч. Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр “... 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Тэлмүүн товер”-н зүүн урд замд ийн 9 дүгээр хороо, “Тэлмүүн товер”-н зүүн урд замд “Hyundai Airwave” маркийн 0 улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан эмэгтэй хүнийг машиныхаа зүүн урд талын гэрлээр мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1493 дугаартай “... А.Обиед дух ясны хугарал, тархи доргилт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн сарвууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/-р тал,

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №888003 дугаартай “... Hyundai Airwave” маркийн 0улсын дугаартай автомашины баруун талын ойрын гэрлийн тусгалын эрчим 7500 кандел байгаа нь стандарт шаардлага хангахгүй...” гэх дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаартай “... Жолооч Ч. БМонгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “гэрэл бүдэг асдаг болсон” гэх хөдөлгөөнд ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийн хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө...” гэх заалтыг тус тус зөрчсөн байна...” гэх дүгнэлт,  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч. Бгэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Ч.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь санамсаргүй болгоомжгүйгээр үйлдэгддэг хэдий ч нөгөө талдаа иргэний эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хор хохирол учруулж, цаашлаад иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд халддагаараа нийгмийн аюулын шинж чанар нь тодорхойлогддог.

Ч. Б үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэсний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ч. Б үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч, хохирогчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Ч.Б д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гурав. Бусад асуудлаар.

 

          Шүүгдэгч Ч. Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

   Хохирогч А.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.509.420 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ч. Б нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, хохирогч А.Ошүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах гэм хорын болон эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

          Мөн хэрэгт шүүгдэгч Ч. Б 950014 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хавсаргаж ирүүлснийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Ч Б ыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Ч. Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Ч. Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          4. Хохирогч А.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ч.Б ас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

          5. Хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Ч. Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 950014 дугаартай үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Өлзийтүвшинд даалгасугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР