Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2017/00089

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2016/01591/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарьдаргалж,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 10 дугаар байр, 602 тоотод оршин суух, Боржигин овгийн Гончигдоржийн Одбаяр, /РД:ТЗ68092872, утас:9939 8490/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13дугаар баг, 1 дүгээр хороолол, 25 дугаар байрны 15 тоотод оршин суух, Очирзангийнхан овгийн Наранхүүгийн Лхагважаргал, /РД:ПЮ76031712, утас:9902 2943/-д холбогдох

5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Н.Лхагважаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Н.Лхагважаргал нь 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөнгө байвал зохих хэмжээний хүүтэй зээлээч гэж гуйгаад надаас 5,000,000 төгрөг зээлж аваад явсан. Энэ зээлдүүлсэн мөнгөө би удаа дараа нэхэж очиход мөнгө байхгүй гэж хэлээд өнөөг хүртэл өгөхгүй байна. Иймд Н.Лхагважаргалаас 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч Г.Одбаяр нь өмнө нь хариуцагч Н.Лхагважаргалыг таньдаг байсан. 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Н.Лхагважаргал нь мөнгө зээлээч гэж Одбаярт хүсэлт тавьсны дагуу Одбаяр нь Лхагважаргалд 5,000,000 төгрөгийг зээлж гарын үсэг зурж баримт үйлдсэн байгаа. Зээлдүүлсэн 5,000,000 төгрөгөө удаа дараа нэхсэн боловч өгөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одбаяр, Лхагважаргал нарын хооронд гарын үсэг зуралцаж хийсэн баримт нь эх хувиараа байгаа, нотариатаар гэрчлүүлээд байх шаардлагагүй, хариуцагч өөрөө миний гарын үсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ байдлаас харахад хариуцагч нь гарын үсэг зурсан тодорхой байна. Иргэний хуулийн 40-р зүйлд зааснаар санаа зорилго нэгдээд хэлцэл хийсэн учир энэ нь хүчин төгөлдөр хэлцэл байна. Эхнэр Алтанцэцэгийн хувьд бол мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж хуульд заасан боловч өөрөө хүлээн зөвшөөрвөл өгөх эрхтэй, энэ мөнгө гэр бүлийн дундын хөрөнгөөс гарсан учир Алтанцэцэг мэдүүлэг өгөх эрхтэй, хууль сануулж мэдүүлэг авсан. Алтанчимэг нь Лхагважаргалаар эд зүйл хийлгээд тухайн үед нь мөнгийг нь өгдөг байсан гэж мэдүүлдэг, хариуцагч бол 5,000,000 төгрөгийг ямар ч гэсэн авсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ

 

Хариуцагч Н.Лхагважаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Г.Одбаяр манай ажил дээр ирж 5,000,000 төгрөгийг авчирч өгсөн. Тэр өдөр үсчиний салоны тавилгыг хийгээд талд нь орж байсан. Тавилыг жилийн хугацаанд цувуулж хийж дуусгасан. Тэр 5,000,000 төгрөгөнд салоны бүх тавилгыг хийхээр тохирсон би 5,000,000 төгрөг зээлсэн гэдэг бичиг хийж өгөөгүй, Алтанчимэг гэх хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Алтанчимэг нь надаар бас тавилга хийлгэж байсан боловч мөнгөө өгч байгаагүй, өрөндөө манай эхнэр хүүхэд үсээ засуулаад явж байсан. Ажил хийх явцад бараа материал эд зүйл дутахаар Одбаяр нь өөрөө авч өгч байсан тэрний мөнгийг нь өгч байсан гэж яриад байх шиг байна. Би ажлын хөлсөө л авсан. Салоны бүх ажил нь дуусаад ирэхэд ийм зүйл ярьж байна өмнө нь ийм зүйл ярьж байгаагүй. Энэ асуудлаар өмнө нь Одбаяр таньдаг Цагдаагаараа намайг дарамтлуулж байсан дараа нь тэр талаар өөрт нь хэлэхэд уучлаарай тийм зүйл болсон гэж хэлж байсан. гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.Лхагважаргал нь Одбаярын гэрт нь 43 нэр төрлийн модон эдлэл хийж өгсөн байна лээ. Нэхэмжлэгч талаас нотлох баримт гэж үзээд байгаа баримтан дээр хариуцагч би гарын үсэг зураагүй гэдэг. Техник техниологи хөгжсөн ийм үед хүний гарын үсгийг хуурамчаар тавих янз бүрийн арга байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар бичмэл нотлох баримтыг нотариатаар батлуулаагүй бол нотлох баримт гэж үнэлэхгүй гэж заасан байдаг. Энэ нь хуульзүйн үндэслэлгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Хэрвээ үнэхээр мөнгө зээлсэн бол нөхцөлөө бичээд хугацаагаа тусгаад бичих ёстой гэтэл тэгээгүй. Иймд энэ баримтыг нотлох баримтаас хасаж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн мөнгө авч байгаа гэдгийг нотолж гэрчээр асуугдаж байгаа хүн нь Одбаярын эхнэр Алтанцэцэг байдаг. Нөхрийнх нь нэхэмжлэлийг эхнэрээр нь гэрчлүүлээд ийм зүйл байж болохгүй, эхнэрийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Алтанчимэгийн мэдүүлэг тухайн үед Лхагважаргал нь салонд модон эдлэл хийж өгч байсан талаар нотолдог, Одбаярын зүгээс Н.Лхагважаргалд мөнгө зээлүүлсэн талаарх асуудлыг мэдэхгүй гэдэг. Тийм учир Одбаярын эхнэрийн салонд модон эдлэл хийж өгсөн нь тодорхой байна. Энэ хийж өгсөн ажлын хөлсөө цувуулж өгчихөөд түүнийгээ зээлсэн гэж үзэж байгаа нь болохгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ гаргаж байгаа нь хуулийн шаардлага хангахгүй байна. Иймд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Одбаяр нь хариуцагч Н.Лхагважаргалаас 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Одбаяр нь хариуцагч Н.Лхагважаргалд 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөг зээлдүүлсэн тул /хэргийн 24 дүгээр хуудас / гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа бөгөөд хариуцагч Н.Лхагважаргал дээрх бичвэрт бичигдсэн гарын үсэг минийх мөн гэхдээ мөнгө зээлсэн тухай баримтад гарын үсэг зураагүй, би мөнгө зээлээгүй, харин гэр бүлийх нь хүний салоны тохижилт хийсний ажлын хөлс 5 000 000 төгрөг авсан гэж тайлбарлаж, энэ талаар нотлох баримт ирүүлэн татгалзаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар зохигч, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцээнд оролцох бөгөөд бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй байна.

Хариуцагч Н.Лхагважаргал нь 5 000 000 төгрөг зээлж аваагүй гэж байгаа боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болгож байгаа нотлох баримтийг үгүйсгэсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хяан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ирүүлээгүй байна.

Түүний хариу тайлбарт ирүүлсэн ... үсчин гоо сайханы ажлын байрыг засварласан, хийсэн эд зүйл, авсан эд зүйлийн тооцоо гээд 43 нэрийн зүйлийг жагсаан бичсэн жагсаалт нь нь нотлох баримтийн шаардлага хангахгүй буюу холбогдох санхүүгийн баримтгүй байна.

Нөгөө талаар Г.Одбаяр, түүний гэр бүлийн ажиллуулдаг гоо сайханы салонд тодорхой ажил үйлчилгээ үзүүлсэнийг үгүйсгэх боломжгүй ч хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны маргааны зүйл 5 000 000 төгрөг зээлдүүлсэн тухай маргаан бөгөөд хариуцагч Алтай салонд тохижилт хийсэн гэж байгаа тул энэ талаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн, хариуцагчаа тодорхойлон нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна.

Дээрх 5 000 000 төгрөгийг ажлын хөлсөндөө тооцон авсан гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримтийг шүүхэд ирүүлээгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар шүүх хуралдаан зохигчийн хүсэлтийн дагуу хойшлуулах үед энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж байсан байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн буюу 5 000 000 төгрөгийг Н.Лхагважаргалд хүлээлгэн өгсөн нь хэргийн 24 дүгээр хуудаст байгаа нотлох баримтаар нотлогдож байгаа, хариуцагч Н.Лхагважаргал нь маргааны зүйл болж байгаа 5 000 000 төгрөгийг хүлээн аваагүй гэдгээ нотлоогүй тул шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй байна.

Талууд 5 000 000 төгрөгийг хэлэлцэн тохиролцон хүлээн авахдаа зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн тул зээлийн гэрээг байгуулсанд тооцох болно.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэж өгөөгүй тул хариуцагч Н.Лхагважаргалаас 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Одбаярт олгох үндэслэлтэй байна.

Хэргийн 4, 45-73 дугаар хуудаст байгаа нотлох баримтууд давхардсан, хуулбар хувь, хэрэгт ач холбогдолгүй байх тул дээрх нотлох баримтыг хэргээс хасч шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсоны дараа зохигчдод, баримтуудыг нэрлэн бичиж буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныгудирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1- д зааснаар хариуцагч Н.Лхагважаргалаас 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Лхагважаргалд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хас банк төрийн сан 100190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 95,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 47,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Г.Одбаярт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.