Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2017/00111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2016/00152/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум, Цагаан-Овоо ***** багт байрлалтай “******* *******” ХХК, /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум, ******** баг, ******** гудамж, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: ********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД:********/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******** гудамж, ******* тоотод оршин суух,******* овгийн /РД:********/,

Хамтран хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хотхон, ******* тоотод оршин суух, /” ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ овгийн /РД:ЧД65082071, утас:9909 7950/-нарт холбогдох,

 

 “Буудайн үнэ болох 19,372,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хамтран хариуцагч “ ” ХХК-ийн төлөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Миний бие Х.******* нь ******* ******* ХХК-ийн нягтлан бодогчоор ажилладаг. Манай компаниас Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн “ ” ХХК, “ ” үйлдвэртэй ******* өгөх тухай гэрээний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 16-нд өгсөн 3 чиргүүлтэй машин *******наас, 2 чиргүүлтэй машины 52,2 тн *******г цавуулаг муутай учир дангаар нь хийх боломжгүй гээд хашаандаа урд нь үнэ тохирч буулгаж авсан 14.7 хувийн цавуулагтай16 тн *******н дэргэд буулгаж, хамт хучиж хамгаалаад байсан 68,2 тн *******г 11 дүгээр сарын 28-нд авч “Чого” ХХК-нд зарахаар очиход “ Комплекс” ХХК, “ Групп” ын үйлдвэрт ******* авахад нь зуучилж байсан Э.******* нь той хуйвалдан манай компанийн зөвшөөрөлгүйгээр “ Комплекс” ХХК-ийн захирал ******* гуай зар гэсэн гэж худал хэлж 11 дүгээр сарын 26, 27-нд “ ” ХХК-д зарсан байсныг бид мэдсэн. ...Иймээс Д., Э.******* нараас 19,372,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анх манай компаниас Сонгинохайрхан дүүргийн “ Комплекс”ХХК, “ ” үйлдвэртэй ******* өгөх тухай гэрээний дагуу 2014.11.16-ны өдөр ******* өгсөн. 3 чиргүүлтэй машин *******наас 2 чиргүүлтэй машины 52,2 тн *******г цавуулга муутай учир дангаар нь хийх боломжгүй гээд хашаандаа урд нь үнэ тохирч буулгаж авсан 14,7 хувийн цавуулгатай 16 тн *******н дэргэд буулгаж, хамт хучиж хамгаалаад байсан 68,2 тн *******г 11.28-ны өдөр авч “Чого” ХХК-д зарахаар очиход “ Комплекс”ХХК-ийн “ ” үйлдвэрт ******* авахад нь зуучилж байсан Э.*******, Д. гэгчтэй хуйвалдааныг манай компанийн зөвшөөрөлгүй “ Комплекс” ХХК-ийн захирал “******* гуай зар гэсэн” гэж худал хэлсэн байсан. Тухайн үед *******г М., Э.*******, Д. нар хамт явж зарсан байсан. Тэгээд би Хүрэлбаатар захирал руу залгаад “би 400,000 төгрөгөөр *******г зарахаар болсон, 30,000 төгрөгийг нь би өөртөө ашиг болгон авч, 20,000 төгрөгийг нь аваад 350,000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, чи арай хямдхан зарах гээд байна, наадах чинь бараг 500,000 төгрөгөөр зарах *******, чи яахаараа ийм хямдхан зардаг юм бэ” гэхэд харин өөрөө хурдан борлуул гэж хэлсэн гэсэн тайлбар өгсөн. Тэр тайлбар нь хэрэгт байгаа. Энэ *******ны маргаан ингэж эхэлсэн. М.гийнд будааг зөөсөн хоёр жолоочийг олоод нэгийг нь дагуулаад гахайн ферм дээр нь очсон. Би гахайн ферм дээр нь очоод миний *******г зөвшөөрөлгүйгээр бага үнээр зарсан байна гэдэг учир байдлаа хэлэхэд надад М.гийн утасны дугаарыг өгсөн. Би М.тай яриад би тухайн үед М.гаас *******г хэдээр зарсан юм бэ гэхэд хэдээр авсан үнээ хэлэхгүй байсан. М. нь би Э.******* гэдэг хүнийг танихгүй, Д. гэдэг хүнээс *******г худалдан авсан гээд Д.ын утасны дугаарыг надад өгсөн. Би Д.той яриад “та нар яахаараа миний *******г миний зөвшөөрөлгүй хүнд бага үнээр өгдөг юм” гэж хэлсэн чинь Д. нь “цагдаа, шүүх болоод яах вэ, би М.г таньдаг юм, М.тай дахин уулзаад таны ярьж байгаа үнийн талаар М.тай ярилцаад танд буцаагаад маргааш хариу хэлье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Д. над руу залгаад “би М.тай будааны үнийн талаар таны ярьж байсан үнээр тохирлоо, бид нар олон хүнтэй харьцдаг учраас дараа дараагийн *******г авахдаа таны санал болгосон 400,000 төгрөгийн үнээр *******ны үнийг төлье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи тэгвэл манай тамгын хэлтэс дээр очоод албан ёсны актаа бичиж өг” гэж хэлэхэд Д. нь “тэгье” гэж хэлээд зөвшөөрч, Би Хангайг явуулсан. /он сарыг тайлбартаа бичсэн байгаа/. Цамбагарав дээр уулзаад “М. нь гахайн аж ахуй дээр ажилтай, уулзах завгүй гэж байна, би өнөөдөр М.туй уулзаад, маргааш хоёулаа М.тай уулзъя” гэж хэлээд санаа зоволтгүй, “ ” ХХК найдвартай гэж хэлсэн байсан. Над руу Д. бас ярьсан. Д. ярихдаа “М. нь танай данс руу хийх байсан мөнгийг андуурч, миний данс руу хийсэн байна. Уг нь 10,000,000 төгрөг шилжүүлнэ гэж байсан чинь 4,000,000 төгрөг над руу шилжүүлсэн байна. Би тань руу энэ мөнгийг шилжүүлье та дансаа өгчих гэж хэлсэн. Би дансаад өгөхөд над руу 4,000,000 төгрөг хийсэн байсан. Маргааш нь над руу залгаад “М. нь 5,000,000 төгрөг шилжүүлэх байсан, 4,000,000 төгрөг шилжүүлсэн байна гээд над руу тэр 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд Д. надад нийт 8,000,000 төгрөг өгсөн. Би сүүлд М.тай өөрөө уулзсан. Гэрчийн мэдүүлгээр *******г 400,000 төгрөгөөр зарахаар тохирсон байсан. Э.******* өөрөө энэ талаар сайн мэдэж байгаа. Э.******* надаас асуухдаа та *******гаа хэдээр зарах юм бэ гэж асуусан. Тэгэхэд нь би 350,000-450,000 төгрөгийн хооронд зарна. Сайн чанарын ******* нь 450,000 төгрөг, хогтой ******* нь 350,000 төгрөгөөр зарагдаж байгаа. Гэхдээ тийм их хэмжээгээр ******* байхгүй гэж хэлсэн. Тэгтэл Э.******* нь та жаахан үнийг нь буулгах тал дээр нь ярихгүй юм уу гэхээр нь би надад худалдан авагч их байгаа учраас үнэ дээр ярихгүй гэсэн хариу өгсөн. Э.******* би өөрөө 2 тн *******гаа хариуцна гэж хэлсэн. Харин Д.оос 400,000 төгрөгийг авах ёстой. Сүүлдээ 300,000 төгрөгөөр бодож 1,900,000 төгрөгийг Д. нь Э.*******т өгсөн байсан. Тэгээд би Д.оос 1,900,000 төгрөгийн тээврийн хөлс, 2 тн *******ны үнэ 400,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа. Д. надад “та 350,000 төгрөгөөр зарсан *******ны зөрүү мөнгөө М.гаас аваарай, би төлөхгүй гэдэг зүйл ярьж, М.г шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Одоо *******ны зөрүү үнийг М.гаас нэхэмжилж байна. Анх 19,372,000 төгрөгийг нэхэмжилснээс 5,000,000 төгрөгийг нь Д. шүүх хуралдааны явцад өгсөн. Одоо 14,372,000 төгрөгөөс Д.оос нийт 7,580,000 төгрөг нэхэмжилснээс 3,310,000 төгрөгийг М.гаас төлөх ёстой гэж бодож байна. Э.*******аас 6,792,000 төгрөгийг тус тус гаргуулж, “Бургалдайн*******” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү : Э.*******т Д. нь 1,900,000 төгрөгийг өгсөнийг тооцон  3,972,000 төгрөг  нийт 5,872,000 төгрөгийг Э.*******аас нэхэмжилж байгаа, Жолоочийн тээврийн хөлсийг компани хариуцна гэж гэрээндээ заасан учраас мөн будаа худалдан авсан компани надад өгөх ёстой *******нхаа үнээс хассан байгаа учраас нэхэмжилсэн Тэр 2,000,000 төгрөгийг Золбаяраас гэж явуулсан байсан учраас М.г явуулсан байх гэж бодсон. Тухайн үед би М.гийн нэрийг сайн мэддэггүй байсан. 27,177,000 төгрөгийг 66,2 хувьдаа хуваахаар 400,000 төгрөг гарч байгаа. Тэжээлийн будааг 450,000 төгрөгөөр авч байсан. Хамгийн гол нь М. нь ажил болгож тэнд би 3 хүн дагуулж очоод будаагаа авъя, ярилцъя гэж байхад М. нь утсаа авахгүй алга болсон. Мөн байраа ч зааж өгөхгүй алга болсон учраас хариуцлагыг хүлээх ёстой. Миний 450,000 төгрөгөөр зарах ёстой байсан будааг Д. нь М.д 350,000 төгрөгөөр зарсан учраас би зөрүү мөнгийг нь нэхэмжилж байгаа. Тээврийн хөлсийг Д. нь төлөх ёстой. Би будаагаа ачуулах гээд ирж байхад будаагаа ачуулахгүй алга болсон. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ

 

Хариуцагч Д. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Б.******* будаа зараад өгөөч гэж хэдэн удаа ярьж, дээж болон будааны шинжилгээний бичгийг авчирч үзүүлсэн. Тэгээд “ ” ХХК-д хандахад захирал М. өөрийн биеэр хүрэлцэн ирж үзээд 1 тонныг нь 300,000 төгрөгөөр тооцож худалдаа хийсэн бөгөөд тухайн байгууллага нь төлбөрийг бага багаар цувуулсаар хэдэн сарын дараа төлбөр надад ирэх тоолонд “******* *******”  ХХК-ийн дансаар шилжүүлж байсан. 2014 оны 11 дүгээр сард тэжээлийн будаа 200,000-250,000 төгрөг байсан. Төлбөр төлөгдөөгүй явж байх хооронд *******н хомсдол болж тэжээлийн ******* 1 тонн нь 450,000 төгрөг хүрч байсан. Тэр үед Х.******* гэгч хүн 1 тонн 500,000 төгрөгөөр үнэлж их хэмжээний мөнгө нэхсэн. ...66 тонн *******г 300,000 төгрөгөөр бодож 19,800,000 төгрөгөөр “ ” ХХК-иас авсан нь үнэн. Үүнээс 14,000,000 төгрөгийг дансаар олгосон. Буудайг хотоос 120 км явж “ ” ХХК буулгах хүртэл тээврийн зардал ачиж буулгасан ажилчидын хөлс, мөн дундын зуучлалын зардалд 50,000 төгрөгийг 1 тонн дутмаас хасч 16,500,000 төгрөг олгох болсон. Миний зүгээс үлдэгдэл 2,500,000 төгрөгийг өгөхөд бэлэн байна.” гэжээ.

 

Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:           

 “...Намайг Булган аймагт явж байхад Х.******* залгаад 300-400 тн ******* байна боломжийн үнээр борлуулаад өгөөч гэж ярьсан. Би Булганаас буцах замдаа “******* *******” ХХК дээр очиж Х.*******ийн үтрэм дээр “ Комплекс” ХХК-ийн захирал ай хамт будааг үзэж дээж авч явсан. ...Нийт 360 гаруй тонн будааг “ Комплекс” ХХК авсан. 3 машин буюу 68 тонн *******н цавуулаг нь 12-14 хувь байснаас болж хийх боломжгүй болсон. ...Бид Х.*******эд будаагаа буцааж авахыг шаардсан. Будаагаа авахгүй байсааар машины тэвшин дээр 10 гаруй хоносон. Би будааны дээжийг авч МХЕГ-ын лавлагаа лаботорид дахин шинжлүүлж хүнсэнд тохирхгүй гэсэн баталгаа авсан юм.Тухайн үед тэжээлийн будаа 1 тонн нь 150,000-200,000 төгрөгийн үнэтэй байсан. Х.*******, Б. нар нь хоорондоо будааны үнэ хөлсийг өөр хоорондоо өгөлцөж авч байсан. Би будааны мөнгөнөөс аваагүй. Иймээс нэхэмжлэлийн шаарлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Манайх будаа дамнан борлуулж, худалддаг компани, ын үйлдвэр биш учраас сайн чанарын будаа авах шаардлага байхгүй. Манайх 4000 гахайтай, гахайн аж ахуйтай. Зах зээл дээр хамгийн хямд, боломжтой тэжээлийн будаа л хэрэглэдэг компани юм. Жилдээ манай компани 1000 гаран тонн будаа нөөцөлдөг. Баруун бүсээр будаа нөөцөлж явж байгаад манай компаний ажилтнууд Д. гэдэг хүнтэй танилцаж, будаа авахаар болоод харилцан тохиролцоод хот руу орж ирэхээрээ надтай уулзаарай гэж ярьсан. Би Х.*******, Хүрэлбаатар, Э.******* нарын хэнийг нь ч танихгүй. Өнөөдөр миний будаа авсан харилцагч бол Д. юм. Д. нь тэр байгууллагаас будаагаа ачаад манай компанид ганц пүүлүүлээгүй, баруун бүсийн бүх ачаа барааг пүүлдэг “Дунд-Уртын хүү” гэдэг газар хүртэл пүүлүүлсэн байгаа. Д.той тохирохдоо 1 сарын дотор төлбөр тооцоог төлж барагдуулахаар будааг 350,000 төгрөгөөр бодож, падаан дээр гарын үсэг зураад энэхүү падаан нь санхүүгийн баримтад орсон байгаа. 12.31-ний өдөр бүх төлбөр тооцоог хийхээр тохирсоны дагуу нийт 27,177,000 төгрөгийг төлсөн. Х.******* над дээр ирсэн. Тэгэхдээ “та будааны мөнгийг битгий өгөөрэй, танаас дансны хуулга баримт материалаа авъя” гээд манай санхүү дээр ирсэн байсан. Тэгэхээр нь би “би танд өгөхгүй, яагаад гэвэл би таныг танихгүй, тантай хэлцэл хийгээгүй, та харин надаас Д.ын утсыг аваад Д.ыг надтай уулзуулж болно” гэж хэлсэн. Би Х.******* гэдэг хүнтэй харьцаагүй, хэлцэл хийгээгүй. Манайх бол гахайн ферм учраас тэжээлийн будаа хэрэглэдэг. Зах зээл дээр 200,000-300,000 төгрөгийн янз бүрийн будаа байгаа. Тэр будаа ачсан өдрөөс хойш би Д.ын царайг хараагүй. Х.******* нь намайг 2,000,000 төгрөг данс руу нь шилжүүлсэн гэж яриад байна. Хэрэв таны данс руу би мөнгө шилжүүлсэн бол та тэр баримтаа гаргаад ир гэж хэлмээр байна. Би Х.*******ийн дансанд нэг ч төгрөг хийгээгүй. Би зөвхөн Д. гэдэг хүнтэй харьцаж байсан. Мөнгө шилжүүлсэн бүх баримтууд Д.ын данс байгаа. Намайг хариуцагчаар татаж байгаад харамсаж байна. Надаас тн тутмын зөрүү гэж нэхэмжлээд байгаа мөнгийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн надад холбогдуулан гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү: Манайх ургацын үед 1000 гаран тн будаа авдаг. Хашааны цаанаас будааны зургийг авчхаад энэ миний будаа гэж ярьж байгаа бол энэ нь үнэнд нийцэхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Х.*******ийн 68,2 тн будаа нь зах зээлийн үнээр 400-450 төгрөг байдаг. Гэтэл Д., Э.******* нарын хувьд 350 төгрөгөөр “ ”ХХК-д зарсан байдаг. М.гийн тайлбараар бол Д. нь будааг 27,177,000 төгрөгөөр зарсан гэж байна. Д.оос “ ”ХХК-д хэдэн төгрөгөөр будааг зарсан бэ гэдэг тоо баримтын хувьд зөрүүтэй байдаг. Д.ын тайлбараас харахад 450 төгрөгөөр зарсан юм шиг, гэтэл дансны хуулгаас нь харахаар 23,877,000 төгрөгөөр зарсан юм шиг харагддаг. Хамгийн сүүлд М.гийн тайлбараар бол 27,177,000 төгрөг байдаг. Эндээс харахад 350,000 төгрөгийн будааг Д. нь худалдсан, М. нь 350,000 төгрөгөөр бодож будааг авсан байна гэж харагддаг. Ямар ч байсан 66,2 тн дээр талууд маргадаггүй, харин үнийн зөрүүн дээр л маргадаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар будааг 400,000 төгрөгөөр худалдсан гэж харагддаг. Тэгэхээр тооцоо хийхэд шүүх хурал болохоос өмнө анхны нэхэмжилсэн дүн бол 19,000,000 төгрөг байгаа. Энэ 19,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг нь Д. төлсөн. Үлдэгдэл 14,000,000 төгрөгийг хэн нь хариуцах вэ гэдэг асуудал яригдаж байна. Үнэхээр хариуцагч нарын бусдын өмнө хүлээсэн үүрэг тодорхой бус байвал тэнцүү хариуцна гэдэг хуулийн заалтыг шүүх анхаарах байх. Хариуцагч Э.*******, Д., М. нарын оролцоо байгаа учраас хариуцлагаа хүлээх ёстой. Өнөөдөр шүүх хуралдаанд хариуцагч Э.*******, Д. нар ирээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд, талуудын гаргаж байгаа тайлбараас харахад нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримт байхгүй байгааг шүүх анхаарна уу. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү  Д., Э.******* нарыг хариуцагчаар татсан байгаа. Д.ын данс руу орсон Хаан банкны дансны хуулгаас харахаар 23,877,000 төгрөг байдаг. “ ” ХХК нь өмнөх тайландаа бичсэн тооцоогоор 21,177,000 төгрөг гэсэн байгаа. Д.ын бусдын будааг зараад хууль бусаар олсон орлого нь аль юм бэ гэдгийг шүүх харгалзан үзэх байх. Будаа нь 450,000 төгрөгөөр үнэлэгдэх байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой байна. Хавтаст хэрэгт цугларсан материалаар хариуцагч нарын яг хэдэн төгрөг авсан бэ гэдгийг тооцоолох гэхээр үнийн дүнгүүд хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй байгаа учраас хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэсгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна Тогтоож байгаа баримт нь өөрөө эргэлзээтэй байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжилж байгаа үнийн дүнг хариуцагч нараас тэнцүү хувааж гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-нь хариуцагч Э.*******, Д., “ ” ХХК-д холбогдуулан 19 372 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж ...  14 372 000 төгрөгөөс Д.оос 7,580,000 төгрөг нэхэмжилснээс 3,310,000 төгрөгийг “ ” ХХК-иас, үлдэх 4 270 000 төгрөг Д.оос,  Э.*******аас 6 792 000 төгрөгийг тус тус гаргуулж ******* Буудай ХХК-г хохиролгүй болгож өгнө үү гэснийг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “ Комплекс” ХХК-ийн хашаанд буулгасан “******* *******” ХХК-ийн 68.2 тонн *******г хариуцагч Д , Э.******* нар “ “ ХХК-д худалдсан талууд энэ талаар маргаангүй болно.

Нэхэмжлэгч 68.2 тонн *******г сайн чанарын, 1 тонныг 400 000 төгрөгөөр  борлуулж байсан будааг, хариуцагч нар зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан гэж, хариуцагч Э.*******, Д. нар  ... Х.******* гуай  Булган аймаг явж байхад 300-400 тонн будаа байна боломжийн үнээр зараад өгөөч  гэж санал болгосоноор  Бургалтайд  үтрэм дээр нь очиж үзээд, Комплекст буусан будаанаас цавуулаг 12-14 хувьтай, хоруутай 68 тонн будааг буцааж авахыг шаардахад аваагүй, тэр будааг тэжээлийн будааны үнээр ХХК-д  борлуулсан, үүнээс харилцан тохиролцсоноор будааг борлуулсаны, ачилт буулгалтын хөлс зэргийг тооцсон гэж  маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 68.2 тонн сайн чанарын будааг зөвшөөрөлгүй, бусдын хадгалалтад байхад нууц далд аргаар авч борлуулсан гэж байгаа боловч энэ талаар эрх бүхий байгууллагад шалгуулан тогтоосон баримтгүй, мөн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн хураасан будаа Улаанбаатар хотод гэрээний дагуу будаа нийлүүлсэн газрын хашаанд хадгалагдаж байгаа талаар хариуцагч нар мэдэх боломжгүй байх тул талуудын хооронд будааг худалдан борлуулахаар харилцан тохиролцож байсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч маргааны зүйл болж байгаа хүнсний улаан будааг сайн чанарын, тухайн үед  1 тонныг 400 000 төгрөгөөр  зах зээлд борлуулж байсан 68.2 тонн  будаа гэж нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлж байгаа боловч энэ талаар нотлох баримтийг хариуцагч Э.*******, Д. нар харилцан тохиролцсоноор будааг борлуулсаны хөлс, ачилт буулгалтын хөлсийг тооцож авсан гэж байгаа боловч мөн энэ талаарх нотлох баримтийг шүүхэд ирүүлээгүй байна.

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй байна.

 

Хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Улаанбаатар хот    Комплекс ХХК-ийн хашаанд байсан “******* *******” ХХК-ийн  хүнсний улаан ******* 66.2 тоннийг 350 000 төгрөгөөр “ ” ХХК-д худалдсан болох нь “ ” ХХК-ийн будааг пүүлж хэмжиж авсан талаарх ачаа пүүлсэн тодорхойлолт, мөн компанийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орлогын баримт, будааний үнийг Д.од шилжүүлж байсан талаарх ХААН банкны депозит дансны хуулга, орлогын мэдүүлэг, бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг ХХК-ийн хариу тайлбарт хавсарган ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд “******* *******” ХХК-ийн будааг “ ” ХХК-д худалдаад үнийг шилжүүлэн авсан атлаа Д. шилжүүлээгүй, тооцоо нийлүүлээгүй тул төлөгдөөгүй будааны хэмжээг 66.2 тонн, 1 тоннын үнийг 350 000 төгрөг нийт 23 177 000   гэж тогтоох нь зүйтэй байна.

Үүнээс  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өмнө төлөгдсөн 12 000 000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн 5 000 000 төгрөгийг хасаж тооцон 6 177 000 төгрөгийг  Д.оос гаргуулан “******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Д. ... тээврийн зардалд 1 870 000 төгрөгийг 2 жолоочид бэлнээр, Э.*******т 2 000 000 төгрөг төлсөн, хөдөлмөрийн хуулинд зуучлах ажил худалдаагаар ашиг олж болох талаар байдгийг, тухайн улаан *******г хүргэхэд 130 км 2 талдаа 300-гаад км замд хувийн тэргээр шатахуун зарцуулж ирж очсон зэрэг зардал, зарлага ихээр гардагийг мэдүүлэх  байна ... гэж хариу тайлбартаа дурдсан боловч дээрх будааг “ ” ХХК-д худалдан борлуулж өгсөнд өөрт ногдох хөлс, тээврийн зардал зэргийг хэрхэн тооцох байсан талаарх болон  “ с” ХХК-ийн хашаанаас “ ” ХХК-д будааг  хүргүүлэхэд зарцуулсан тээврийн зардалын тооцооний талаарх нотлох баримтийг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир энэ үүргийг харилцан тооцох боломжгүй, мөн дээрх будааны үнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч “ ” ХХК-иас зарим хэсэг болох 3 310 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

“ ” ХХК хэргийн хариуцагч Д.оос будааг хүлээн авсан энэ талаарх  баримтыг үйлдэн хүлээн авсан будааны үнийг бүрэн шилжүүлсэн буюу “******* *******” ХХК-тай гэрээгээр үүрэг хүлээгээгүй тул  хариуцлага хүлээх үндэслэлгүй байна.

 Хариуцагч Э.*******аас нэхэмжилж буй тээврийн зардал 66.2 тонн / 60 000 төгрөг/ 3 972 000 төгрөг, Д.оос ашиг болгож авсан 1 900 000 төгрөг, дутаасан  2 тонн улаан будааны үнэ  920 000 төгрөг нийт  6 792 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасанаас тээврийн зардал гэж тооцсон 3 972 000 төгрөгийг ямар үндэслэлээр Э.*******аас  нэхэмжилж байгаа нь  болон  хаанаас хаана тээвэрлэсэн зардалыг тооцож байгаа нь тодорхойгүй байна

Нөгөө талаар “  с” ХХК-д гэрээний дагуу нийлүүлж байсан будааны тээврийн зардалд тооцох нийт дүнгээс 66.2 тонн будааны тээврийн зардлыг тухайн байгууллага төлбөл зохих төлбөрөөс хасаж шилжүүлсэн тул тээврийн зардалаа гаргуулна гэж байгаа боловч энэ талаархи  болон Д.оос ашиг болгож авсан 1 900 000 төгрөгийг гаргуулна гэж байгаа болох нотлох баримтийг ирүүлээгүй байна.

Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... Х.******* бид 2 уулзаад 600, 700 кг дутах бол 2 пүүний хооронд байдаг асуудал, 1.3 тонн улаан будааны үнэ нэхэмжлэнэ гэж байсан, ашиг болгож өгсөн 1 200 000 төгрөг, дутсан будаа 1.3 тонн надад хамааралтай, тээврийн зардал  “ с” ХХК  гаргаж, тус компаниас нэхэмжлээгүй болно гэсэн байна.

Иймд дутсан 2 тонн будааны үнийг “ ” ХХК-д тушаасан будааны үнээр тооцож 700 000 төгрөгийг Э.*******аас гаргуулж “******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн  ...14,372,000 төгрөгөөс Д.оос 7,580,000 төгрөг нэхэмжилснээс 3,310,000 төгрөгийг “ ” ХХК-иас, үлдэх 4 270 000 төгрөг Д.оос,  Э.*******аас 6 792 000 төгрөгийг тус тус гаргуулж “******* Буудай” ХХК-г хохиролгүй болгож өгнө үү .. гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас 6 927 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул 7 445 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Э.*******, Д. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хариуцагч Э.******* “...Х.******* бид хоёрын хооронд мөнгөний асуудал дууссан гэж үзэж байгаа тул шүүх хуралд очих боломжгүй байна...” гэж, хариуцагч Д. Би зуучлалынхаа мөнгийг аваад нэхэмжлэгч талд өргүй болсон гэж үзэж байгаа тул шүүх хуралд оролцохгүй...гэж тайлбар хэлэн, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адил үзэж, нэхэмжлэгч, хамтран хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хариуцагч нарын оролцоогүйгээр явуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлйин 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар Д.оос 6 177 000 төгрөг, Э.*******аас 700 000 төгрөг гаргуулан “******* *******” ХХК-д олгож “ ”  ХХК-ийг хариуцлагаас чөлөөлж, 7,445,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254.810 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.оос нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 6 177 000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 113 782 төгрөг, хариуцагч Э.*******аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 700 000 төгрөгт тохирох 21 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учиртайг мэдэгдсүгэй.

 

4. Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ