Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2017/00116

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

 

Хэргийн индекс:135/2017/00081/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Д.Оюундарь   би,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Хараагийн 4 дүгээр гудамж, 76 тоотод оршин суух, Тугтан овгийн Бат-Эрдэнийн Насанжаргал, /РД:ТГ77112761, утас: 9940 9757/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, 1 дүгээр хороолол, 5 дугаар байрны 1-5 тоотод оршин суух, Бөртэ овгийн Данжингийн Ганзориг, /РД:ТЯ77081012, утас:9939 3382/-холбогдох

 

“3,450,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны  01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянаад         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Насанжаргал нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн  шаардлагадаа:

“...Би Д.Ганзоригтой хамтын амьдралтай байж байх үед 2000 онд охин Оюун төрсөн. Энэ үед Ганзориг өөр хүүхэнтэй амьдрах болж охин бид хоёрыг хаясан. Би 2001 онд шүүхэд шүүхэд албан ёсоор нэхэмжлэл гаргаж, шүүх уг хэргийг 2001 оны 04 дүгээр сарын 16-нд авч хэлэлцээд Ганзоригийн охин Оюуны төрсөн эцэг мөн гэдгийг албан ёсоор тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр манай охин “Эмпати” гэдэг нэртэй ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа бөгөөд сургуулийн дотуур байрны төлбөрийг Д.Ганзоригоос гаргуулах шаардлагатай болсон тул 3,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Д.Ганзориг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Миний бие тус нэхэмжлэлийн мөнгийг сар болгон шат дараалалтай төлж барагдуулна, жишээ нь: сард 2 удаа цалин буудаг бөгөөд 1 цалин дээр 500,000 төгрөг төлөх боломжтой. Үндсэндээ сард 1,000,000 төгрөг төлж энэхүү мөнгөн нэхэмжлэлийг барагдуулахаа мэдэгдэж байна.” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Насанжаргал нь хариуцагч Д.Ганзоригт холбогдуулан 3,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ганзориг нь ... Миний бие тус нэхэмжлэлийн мөнгийг сар болгон шат дараалалтай төлж барагдуулна, жишээ нь: сард 2 удаа цалин буудаг бөгөөд 1 цалин дээр 500,000 төгрөг төлөх боломжтой. Үндсэндээ сард 1,000,000 төгрөг төлж энэхүү мөнгөн нэхэмжлэлийг барагдуулахаа мэдэгдэж байна ...  гэж хариу тайлбар ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийн дагуу ирүүлсэн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Насанжаргалын 3,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ганзориг ... Миний бие тус нэхэмжлэлийн мөнгийг сар болгон шат дараалалтай төлж барагдуулна, жишээ нь: сард 2 удаа цалин буудаг бөгөөд 1 цалин дээр 500,000 төгрөг төлөх боломжтой. Үндсэндээ сард 1,000,000 төгрөг төлж энэхүү мөнгөн нэхэмжлэлийг барагдуулахаа мэдэгдэж байна... гэж хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Б.Насанжаргал нь тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 408 дугаартай шүүгчийн захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Д.Ганзоригоос тэмдэгтийн хураамж 70,150 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлого болгосугай.

 

  3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ОЮУНДАРЬ