Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2017/00188/и |
Дугаар | 135/ШШ2017/00150 |
Огноо | 2017-01-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 135/ШШ2017/00150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00188/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ****** хороо, ******хороолол, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* *******, /РД:*******/
“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Б.******* би 1961 онд төрсөн. Би Москва хотод дээд сургууль төгсөж ирээд Эрдэнэт хотод ажиллаж байгаад Дархан хотод ажиллахаар ирсэн. Дархан хотод ирээд Ахуй үйлчилгээний удирдах газрын сүлжмэлийн тасагт нь 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр сүлжигчээр ажилд орсон. Ахуй үйлчилгээний удирдах газарт ажиллаж байгаад мэргэжлийнхээ дагуу ажиллахаар болж 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа халагдсан. Түүнээс хойш ажиллаж байгаад 55 нас хүрээд тэтгэвэрт гарах гэтэл Ахуй үйлчилгээний удирдах газарт ажилд орсон болон гарсан тушаал нь байхгүй байсан. Одоо Ахуй үйлчилгээний удирдах газарт 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь тухайн үеийн нэрээр Дархан хотын Ахуй үйлчилгээний удирдах газарт 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл хувцас захиалга оёдлын үйлдвэрийн сүлжмэлийн тасагт сүлжмэлчинээр ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргасаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Тухайн үеийн нэрээр Ахуй үйлчилгээний удирдах газар 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр сүлжмэлчинээр авч ажиллуулав, мөн 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөв гэсэн бичвэртэй 291857 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, гэрч ******* мэдүүлэг... Б.******* нь Дархан хотын Ахуй үйлчилгээний удирдах газарт 1990-1992 оны хооронд сүлжмэлийн тасагт сүлжигч оёдолчиноор ажиллаж байсан ... гэх гэрч Ч.Оюунчимэгийн мэдүүлэг ...1980-1993 он хүртэл сүлжмэлчин хийж байсан. Намайг анх 1980 онд ажилд ороход Б.******* тус байгууллагад байгаагүй ба 1980 онд Б.******* ажилд орсон. Б.******* 1990-1992 он хүртэл ахуй үйлчилгээний газарт сүлжмэлчинээр ажиллаж байсан ...гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд ******* регистр бүхий ******* *******г тухайн үеийн нэрээр Ахуй үйлчилгээний удирдах газарт сүлжмэлчинээр 1990 оны дүгээр 01 дүгээр сарын 15-наас 1991 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл сүлжмэлчинээр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан ******* регистр бүхий ******* *******г тухайн үеийн нэрээр Дархан хотын Ахуй үйлчилгээний удирдах газарт сүлжмэлчинээр 1990 оны дүгээр 01 дүгээр сарын 15-наас 1991 оны 06 дугаар сарын 20-ныг хүртэл Ахуй үйлчилгээний удирдах газарт сүлжмэлийн тасагт сүлжмэлчинээр ажиллаж байсныг тогтоосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 01 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ