Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 528

 

 

 

 

 

 

 

 

  

  2020           05           25                                      2020/ШЦТ/528

 

 

    

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Г.Л- түүний өмгөөлөгч С.Дангаасүрэн,

хохирогч Д.П- түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Д овогт Г-ын Л-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005011230537 дугаартай хэргийг  2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын 12-ны өдөр .............. аймаг .... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ....... аймаг .... сум ... дугаар баг ........ оршин суух хаягтай, ........ дүүргийн .. дугаар хороо ...... дугаар байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт Г-ын Л-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Л- нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны орой Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... хотхоны ....... дугаар байрны ....... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.П-той зүй бус харьцааны улмаас шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүү ясны хугарал, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, хүзүү баруун хацар, эрүүний доор зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, дух баруун зовхинд зөөлөн эдийн няцрал буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Л- мэдүүлэхдээ: “Найз П-той 5 шарын автобусны буудал дээр уулзсан. Тэгээд ....... хотхоны ....... тоотод очсон. Манай гэрт байж байгаад бид хоёр хамт үс засуулахаар гарсан. Үсээ засуулаад буцах замдаа хоёр пиво уусан. Бид хоёрыг ууж байх үед манай дүү үсчин орохоор гарсан. Тэгээд манай дүү үсчин олж үсээ засуулж чадалгүй буцаж ирэхдээ 1 том пиво аваад ирсэн. Тэрийг уусан. Тэгэж байтал манай дүүгээр видео колл хийлгээд манай дүүг таних уу гээд яриулаад байсан. Манай дүү би сайн танихгүй юм байна гэж хэлж байсан. Намайг барилдаад давдаггүй гэж ярьж байхад нь би тэрийг буруугаар ойлгоод ийм асуудал гарсан. Тухайн үед бид хоёр цэргийн тухай ярьж байсан. Тэрнээс хойш болсон зүйлийг согтуу байсан болохоор санахгүй байна” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.П- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр бид хоёр 5 шард уулзсан. Би Л-тай маргалдаагүй. Дүүтэй нь ам мурийснаас болоод муудалцсан. Миний дээрээс Л- цохиж байсныг санаж байна, өөр зүйл сайн мэдэхгүй байна. Би өглөө эмнэлэгт сэрсэн” гэв.

 

Шүүгдэгч Г.Л- нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны орой Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... хотхоны ....... дугаар байрны ....... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.П-той зүй бус харьцааны улмаас шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Д.П-ын “2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн үед найз Л-тай 5 шарын автобусны буудал дээр уулзахад дүү нь гэх залуутай хамт ирсэн. Бид гурав Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... хотхоны ....... дугаар байрны 11 дүгээр давхарт цахилгаан шатнаас буугаад баруун гар талын эхний зүүн тал руу харсан бор өнгийн хаалганд гэрт нь очиход хүнгүй байсан. Замаасаа 2,5 литрийн 2 шил пиво авсныгаа Л- бид хоёр хувааж уусан. Л-ын дүү гарах гэхээр нь нэг шил пиво нэмж авчруулсан. Эхний пивыг ууж байхдаа  дүү нь та нарын үе харьсан, та надтай барилдаад барахгүй гээд үгээр идээд байсан. Хоёр дахь пивоо ууж эхлээд нилээн согтсон. Би Л-тай юунаас болсныг мэдэхгүй, бид хоёр ямар ч байсан маргаж байтал Л- намайг цохиод байсан. Нэг сэргэсэн би айлын хаалга тогшоод цагдаад дуудаад өгөөч гэж байсан. Цагдаа ирээд түргэн дуудаж намайг өгч  явуулсан. Би Л-ын гэрээс яаж гарснаа санахгүй байна. Шатан дээр сууж босоод бариул түшээд явж байснаа мэдээд байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийн зөв тогтоосон байна. Миний санаж байгаагаар Л- миний нүүр лүү нилээн хэдэн удаа цохиод байсан. Тухайн үед уг гэмтлүүд миний биед учирсан байх зодуулж байгаад ухаан алдаад унасан. Би танай дүү намайг барахгүй гэтэл Л- харин танай дүү намайг барахгүй гээд маргаж байснаа санаад байна.

... Гэмтлийн эмнэлэгт үзүүлж хувийн эмнэлэгт томографикийн зураг авхуулсан. 1 дүгээр эмнэлэгт эрүүний хагалгаанд орж хамраа тэгшлүүлсэн. Сонгдо эмнэлэгт нүдээ үзүүлсэн. Мөнгөн гүүр эмнэлэгт нуруугаа үзүүлсэн. Гомдолтой байна. Л- эрүүний хагалгаанд ороход 1.600.000 төгрөгийг гарган өгсөн бөайгаа. 6 сарын дараа эрүүний хадаасыг авхуулна. Эрүү эдгэсний дараа хамрын хагалгаанд орох шаардлагатай гэсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/

 

Гэрч Б.М-ын “... Л- ах найзтайгаа цэрэг ярьж байгаад юу болсынг мэдэхгүй гэнэт хоёулаа  маргаж байгаад найз нь босч ирээд куртикээ өмсөөд Л- ахыг алив пизда минь босоод ир пиво багадаад байна, пиво авч өгөхгүй бол гэрт нь нүдчихээд  явчихна шүү гээд байсан. Л- ах газар дээшээ харж хэвтчихээд одооунтаж амар гэтэл бацаан минь миний урдаас ингэж хэлдэг болсон уу, алив бос гээд татаж чангаагаад байсан. Би хажуунаас нь одоо болно, унтаж амар гэтэл хоёулаа намайг дуугүй  унт гээд байсан. Хоёулаа бие засах өрөө рүү ороод хэнийг нь мэдэхгүй нэг нь бөөлжөөд инээлдээд  байснаа заамдалцаад гараад ирсэн. Нэгнийгээ чи шаа, би шаа 10 жил нөхөрлөчихөөд шаахгүй чи тавь, би тавь гээд зогсож байгаад салаад газар хэвтээд нэгнийгээ үнсээл тэврэлдэж байснаа дахиад босч ирээд хоорондоо цохилцоод эхлэхээр нь би буруу хараад хэвтэж байснаа дахиад босч ирээд салгатал найзынх нь хамраас цус гарчихсан Л- ахын цамц нь урагдчихсан байсан. Би одоо унтацгаа гэтэл найз нь чи намайг хөөх гээд байгаа юмуу гэтэл Л- ах чи миний найзыг хөөлөө унт пизда минь босч ирвэл ална шүү гээд хоёулаа томорч байгаад бүтэн нэг пиво олсноо пиво байна, чиний ээлж, миний ээлж гээд нэгэндээ аягалж өгч байгаад талыг нь асгачихсан. Найз нь би наад пивыг чинь ганцаараа уугаад дахиж авхуулна шүү гэтэл Л- ах энийгээ уучихаад унтъя гээд хоорондоо ярьж байхад нь би чихэндээ утасныхаа чихэвчийг зүүгээд унтаад өгсөн.

... Л- ах найзтайгаа харилцан цохилцоход найзынх нь хамраас цус гарчихсан байсан. Л- ахын цамц нь урагдчихсан байсан. Тухайн үед манай гэрт бид гурав л байсан. Би бол найзад нь огт гар хүрээгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3802 дугаартай:

“1. Д.П-ын биед эрүү ясны хугарал, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, хүзүү баруун хацар, эрүүний доор зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, дух баруун зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Г.Л-ын яллагдагчаар өгсөн “... Би П-той уулзсан чинь чи л намайг зодчихлоо гээд гээд бид хоёр 1 дүгээр эмэнэлэг рүү явчихаад би П- болон П-ын ээжийн хамтаар гэртээ ирсэн чинь манай өрөөний шал 2 хэсэг газарт цус болчихсон угаалтуур суултуур бөөлжис болчихсон байсан. Тэгээд би гэрээ цэвэрлээд П-т аяга шөл хийж өгчихөөд ажил руугаа явсан. Орой хоорондоо маргалдаад П-ын хамраас цус гарчихсан таны цамц урагдчихсан байсан гэж хэлж байсан. ... Би П-ын эмчилгээний зардалд нийт 2.600.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Г.Л-д холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч Д.П- 2.600.000 төгрөг авсан гэж мэдүүлсэн тул хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон төлбөр төлөгдсөн байх тул шүүгдэгч Г.Л-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Хохирогч Д.П- нь цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Л- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Г.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Л- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Г-ын Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Л-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Г.Л-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Л-д торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  Г.Л- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Д.П- нь цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ