Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шагдаргомбын Төмөрбаатар |
Хэргийн индекс | 151/2016/00902/И |
Дугаар | 03 |
Огноо | 2017-01-17 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 03
Хас банкны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 151/ШШ2016/01141 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарт холбогдох
“Зээлийн гэрээг цуцлаж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 56.967.799,72 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нар нь 2014 оны 10 сарын 03-ны өдөр Хас банктай 1300010862 дугаартай зээлийн гэрээ байгуулж 40.000.000 төгрөгийн холимог зориулалттай, жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай,
2015 оны 03 сарын 26-ны өдөр Хас банктай 1300013066 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай, жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай,
2016 оны 02 сарын 05-ны өдөр Хас банктай 1300014820 дугаартай зээлий гэрээ байгуулж 26.500.000 төгрөгийн эргэлийн хөрөнгийн зориулалттай, жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай тус тус авсан.
Дээрх зээлүүдийн барьцаанд Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг 17 дугаар байр 1-8 тоотод байрлах Г000106261, Ү1427000140 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 27.7 мкв орон сууц, Төв аймаг Зуунмод сум 3 дугаар баг нисэх БЗ-4 тоотод байрлах Г000185062/Г1427002379 гэрчилгээтэй болон улсын дугаартай 70 мкв талбайтай газар, Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг номт 24 дүгээр байрны зүүн талын 4 тоот 24 мкв талбайтай граж, Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг номт 24 дүгээр байрны зүүн талын 4 тоот 24 мкв талбайтай гражийн газар, Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг Номт 24 дүгээр байрны зүүн талын 3 тоот 24 мкв талбайтай газар, Төв аймаг Сэргэлэн сум 1 дүгээр баг 9 дүгээр зөрлөг 5-1 тоотод байрлах Г000399543/Г1419001211 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 700 мкв талбайтай газар, Гал тогооны болон зочны өрөөний ком тавилга зэрэг тус тус хөрөнгүүдийг барьцаалсан.
Зээлдэгч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргахгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний 3.2.1, 3.2.5, 3.2.10, 3.3, 3.4 дэх заалтуудыг зөрчиж зээл төлөхгүй, өнөө маргааш гэж аргацааж, зээлийг төлөхгүй байх хандлагыг байнга гаргасаар байна.
Зээлдэгч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нар нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дээрх зээлүүдийг 34-116 хоногоор төлөлгүй хугацаа хэтрүүлж байгаа ба зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах байдалтай байна.
Үүнд: 1300010862 гэрээний хувьд үндсэн зээл 18 126 312 54 төгрөг, зээлийн хүү 816 200 63 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8 646 төгрөг, нийт 18 951 19 68 төгрөг,
1300013066 гэрээний хувьд үндсэн зээл 9 166 048 54 төгрөг, зээлийн хүү 405 013 79 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн 2470 82 төгрөг, нийт 9 573 533 15 төгрөг,
1300014820 гэрээний хувьд үндсэн зээл 25 763 888 89 төгрөг, зээлийн хүү 2 649 843 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 29 375 төгрөг, нийт 28 443 106 89 төгрөгийн тус тс үлдэгдэлтэй байна.
Иймд 1300010862, 1300013066, 1300014820 дугаар бүхий зээлийн гэрээнүүдийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.6, 5.1.7, 5.1.9, 5.2 дахь заалтуудыг үндэслэн банкны санаачилгаар 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцлах хүсэлтийг гаргаж байгаа ба зээлийн гэрээний 4.1, 4.2, 4.6-т заасны дагуу зээлийн нийт төлбөр болох 56.967.799,72 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 720.996 төгрөгийн хамт Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцаат зээлийн гэрээгээр барьцаалуулсан.
Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг 17 дугаар байр 1-8 тоотод байрлах Г000106261, Ү1427000140 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 27.7 мкв орон сууц, Төв аймаг Зуунмод сум 3 дугаар баг нисэх БЗ-4 тоотод байрлах Г000185062/Г1427002379 гэрчилгээтэй болон улсын дугаартай 70 мкв талбайтай газар, Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг номт 24 дүгээр байрны зүүн талын 4 тоот 24 мкв талбайтай граж, Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг номт 24 дүгээр байрны зүүн талын 4 тоот 24 мкв талбайтай гражийн газар, Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг Номт 24 дүгээр байрны зүүн талйн 3 тоот 24 мкв талбайтай газар, Төв аймаг Сэргэлэн сум 1 дүгээр баг 9 дүгээр зөрлөг 5-1 тоотод байрлах Г000399543/Г1419001211 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 700 мкв талбайтай газар, Гал тогооны болон зочны өрөөний ком тавилга болон бусад хөрөнгөөр зээлийн төлбөрийг гаргуулж, зээлийн гэрээг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бямбахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Хас банк, хариуцагч Г.Дуламжав, Д.Дэмбэрэлдулам нартай 2014 оны 10 сарын 03-ны өдөр 1300010862 тоот гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийн зээл, 2015 оны 03 сарын 26-ны өдөр 1300013066 тоот гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийн зээл, 2016 оны 02 сарын 05-ны өдөр 1300014820 тоот гэрээ байгуулан 26.500.000 төгрөгийн зээлүүдийг олгосон.
Нэхэмжлэлийн шаардлага бол зээлдэгч маань зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу ззээлээ эргэн төлөх үүрэгтэй боловч төлөөгүй.
Банкны зүгээс бичгээр болон амаар удаа дараа шаардлага тавьж байсан боловч төлөлт хийхгүй, гэрээний үүргээ зөрчсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 10862 тоот гэрээнд 2016 оны 06 сарын 30-наас хойш эргэн төлөлт хийхгүй 42 хоногийн хугацаа хэтэрсэн, 13066 тоот гэрээнд 2016 оны 06 сарын 08-наас хойш эргэн төлөлт хийхгүй 64 хоногийн хугацаа хэтэрсэн, 14820 тоот гэрээнд 2016 оны 03 сарын 18-наас хойш эргэн төлөлт хийхгүй 146 хоногийн хугацаа хэтэрсэн байна.
Иймд зээлийн гэрээний 5.1-5.2-д заасны дагуу банкны зүгээс зээлийн гэрээг цуцалж, 3 зээлийн нийт төлбөрт 56967799.72 төгрөг гаргуулж, зээл төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Дуламжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа...Миний бие нь 2014 оны 10 сарын 03-ны өдөр Хасбанкнаас анх 40.000.000 төгрөгийг 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан энэ мөнгөө 2016 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл хугацаандаа төлж байсан. Дээрх мөнгөнөөс 18 126 312 төгрөг үлдсэн байсан. Хүү нь сарын 2 хувийн хүүтэй энэ зээл 2017 оны 10 дугаар сард зээлийн тохиролцсон хугацаа дуусна.
2015 оны 03 сарын 26-ны өдөр Хас банкнаас 15.000.000 төгрөгийг 25.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авч 2016 оны 06 сарын 08-ны өдөр хүртэл төлж байсан. Одоо үлдэгдэл 9 166 048 төгрөг үлдсэн Энэ зээл нь 25.2 хувийн хүүтэй ба сараар тооцвол сарын 2.1 хувийн хүүтэй юм. Энэ зээлийн тохиролцсон хугацаа 2018 оны 3 дугаар сард дуусна.
Дараагийн зээлийг 2016 оны 02 сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 26 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай 25.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Энэ зээлийг 2016 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл нийт 3 жилийн мөнгө болох дунджаар бодоход 4.000.000 орчим мөнгө төлдөг байсан. Энэ зээлийн хугацаа 2016 оны 2019 оны 09 дүгээр сард дуусах байсан.
Зээлээ хугацаанд төлөөд явж байтал миний том охин 25 настай Д.Дуламсүрэн 2015 оны 11 дүгээр сараас эхлэн маш хүндээр өвдсөн. Онош нь Уушигны артерын даралт ихсэх өвчин гэсэн оноштойгоор уушигны бүх судас нарийссан, зүрхний бүх судас томорсон гэсэн оноштойгоор гэнэт амьсгалын дутагдалд орж эрчимтэй эмчлэгдэх шаардлагатай болж бид бизнесийн олсон ашгаа охины эмчилгээний төлбөрт зарцуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн.
2015 оны 12 сараас 2016 оны 01 дүгээр сарын эхэн хүртэл сахиуртай Төв аймгаас Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Манайх хоёр охинтой том охин маань залуу хүн тул бид түүнийгээ хөл дээр нь эхний ээлжинд босгож авах зорилгоор бүх хөрөнгөө түүнд харамгүй зарцуулж эхэлсэн. Дараагийн охин маань одоо 12 дугаар ангид суралцдаг. Энэ үед аав, ээж бид хоёр охиндоо анхаарал тавьж чадахгүй болсон. Охиноо сахихын хажуугаар эмнэлэг рүү байнга хоол цай зөөж явсаар бидний бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалтай болсон. Тухайн үед бид нар зөвхөн шинжилгээнд гэхэд 3.000.000- 4.000.000 төгрөгөөр Гранд, Гялс төвд шинжилгээ өгч байсан. Энэ эмнэлгээс гараад хүүхэд маань өөрөө явж чадахгүй тэргэнцэртэй байсан учир 2016 оны 01 сарын 13-ны өдрөөс Өвөрмонголын Сурна гэдэг эмч дээр зүү эмчилгээ хийлгэх болсон. Үүний зардал нь 7 хоногт 1.500.000- 2.500.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэж байсан. Энэ маягаар 7-8 удаа зүү тавиулж зүүнд 15.000.000- 16.000.000 төгрөг гарч байсан. Одоогоор Өвөрмонгол болон Тайваны эм уудаг сардаа 2.500.000- 3.000.000 төгрөг гардаг. Гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн боловч бид банкинд өр зээлтэй учир гадаадад явж эмчлүүлж чадаагүй юм.
Манай гэр бүлд хүнд өвчин гэнэт тохиолдож, санхүүгийн хүндэрсэн байдлыг харгалзан үзэж дээрх 3 зээлийн төлөгдөөгүй саруудын мөнгийг нөхөн төлж цаашид гэрээнүүдийг тохиролцсон хугацаа дуусах хүртэл үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Анхан шатны шүүх: - Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-д зааснаар нэхэмжлэгч Хас банк, хариуцагч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын хооронд байгуулсан 2014 оны 10 сарын 03-ны өдрийн 1300010862, 2015 оны 03 сарын 26-ны өдрийн 1300013066, 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 1300014820 тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө тус тус цуцалж,
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нараас 1300010862 тоот зээлийн гэрээний үүрэгт 18 951 159.68 төгрөг, 1300013066 тоот зээлийн гэрээний үүрэгт 9 573 533.15 төгрөг, 1300014820 тоот зээлийн гэрээний үүрэгт 28 443 106.89 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банкинд олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 1300010862 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц, Г.Дуламжавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн газраас ,
1300013066 тоот зээлийн гэрээний гүйцэтгэлийг Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц,
Г.Дуламжавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн газар,
Г.Дуламжавын өмчлөлийн үл хөдөлөх эд хөрөнгийн Ү-1427003093 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших 10.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Г.Дуламжавын эзэмшлийн 000426652 тоот эрхийн гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших гарашийг, 2.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн гал тогооны ком, 2.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн зочны өрөөний тавилгаар,
1300014820 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц, Г.Дуламжавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1427003093 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байр зүүн талд 3 тоотод орших 10.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн гараж, Г.Дуламжавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1427002883 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших 10.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн гараш, С.Дэмбэрэлдуламын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1419001211 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Баянбүрд 9 дүгээр зөрлөг гудамж 5-1 тоотод орших 5.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Д.Дуламсүрэнгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1419001212 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Баянбүрд 9 дүгээр зөрлөг гудамж 5-3 тоотод орших 5.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Г.Дуламжавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Г.Дуламжавын эзэмшлийн 000426652 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 24 байрны зүүн талын 4 тоот гараш, Г.Дуламжавын эзэмшлийн 000610349 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 24 байрны зүүн талд орших гарашаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас 2.880 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод нөхөн олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 723.879 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нараас тэмдэгтийн хураамж 726.759 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.Дуламжав, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нар давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.16-ны өдрийн 151/ШШ 2016/01141 тоот шийдвэрээр хариуцагч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын хоорнд байгуулсан 2014.10.03-ны өдрийн 1300010862, 2015.03.26-ны өдөр байгуулсан 1300013066, 2016.02.05-ны өдөр байгуулсан 1300014820 тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлаж, 1300010862 тоот зээлийн гэрээний үүрэгт 18.951.159,68 төгрөг, 1300013066 тоот зээлийн гэрээний үүрэгт 9.573.533,15 төгрөг, 1300014820 тоот зээлийн гэрээний үүрэгт 28.4443.106,89 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн.
1. Хариуцагч Г.Дуламжав би нөхрийн хамт анх Хас банкнаас 2014.10.03-ны өдөр 40 сая төгрөгийг 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан нь үнэн. Би энэ мөнгийг 2016 оны 06.30 жил гаруй хугацаанд хугацаандаа төлж явсан энэ мөнгөний үлдэгдэл нь одоо 18,126,312 төгрөг үлдсэн. Энэхүү зээлийн эцсийн хугацаа нь дуусаагүй 2017.10 дугаар сард дуусна.
2. Мөн 2015.03.26-ны өдөр би Хас банкнаас 15.000.000 төгрөгийг 25,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авч мөн 2016.06.08-ны өдөр хүртэл төлж байгаад 9.166.048 төгрөг үлдсэн. Мөн энэ зээлийн эцсийн хугацаа нь 2018.3 дугаар сард дуусна.
3. 3 дахь зээлийн 2016.02.05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 26.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай 25,2%-ийн хүүтэй авсан. Энэ зээлийн хугацаа нь 2019 оны 9 сард дуусна. Дээрх зээлүүдийг хугацаанд нь төлөөд явж байтал миний том охин 25 настай Д.Дуламсүрэн маань 2015.11 дүгээр сараас эхлэн уушгины артерын даралт ихсэх өвчин, уушгины бүх судас нарийссан, зүрхний бүх судас томорсон гэсэн оноштойгоор маш хүндээр өвдөж манай гэр бүл эдийн засгийн хүнд байдалд гэнэт орсон. Өвчин гэдэг хүнд хэлж ирдэггүй юм билээ. Бид цэцэг шиг хүүхэд гараагүй хүнтэй суугаагүй охиноо амьд гаргаж авахын тулд бүх байгаа мөнгө хөрөнгөө эхний ээлжинд түүнд л зарцуулах болсон. Энэ байдлыг удаа дараа Хас банкинд хэлж байсан боловч танай гэрийн гачигдлыг ойлгож байна.
Гэсэн ч нэгэнт гэрээ байгуулж хугацаагаа тохиролцсон тул төлөх л ёстой гээд байсан. Мөн миний охин 2015 оны 12 сараас 2016.1 дүгээр сараас эхлэн сахиуртай аав нь сахиж, Төв аймгаас Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Би өдөртөө дэлгүүртээ орлого хийж олсон мөнгөө оройдоо охиныхоо эмчилгээнд аваачиж өгч байсан. Манай дараагийн охин 12-р ангид сурдаг. Манайх 2 охинтой. Бид тухайн үед Улаанбаатар хотод Гранд, Гялс төвүүдэд шинжилгээ өгүүлж зөвхөн шинжилгээнд 3.000.000-аас 4.000.000 төгрөг зарцуулж байсан. Эмнэлгээс гарахдаа охин маань өөрөө хөл дээрээ явж чадахгүй тэргэнцэртэй байсан. Бид охиноо хөл дээр нь босгож авахийн тулд хаана ямар сайн эмч эмнэлэг байна гэж судлаж явж байгаад 2016.01.13-ны өдрөөс Өвөрмонголын Сурна гэдэг эмч дээр зүү эмчилгээ хийлгэсэн. Энэ эмчилгээг 7 хоног хийлгэсэн түүний зардал 15.000.000 16.000.000 төгрөг болсон. Үүнээс хойш Өвөрмонгол Тайваны эм ууж сардаа 2.500.000-3.000.000 төгрөг зарцуулж байж охиноо хөл дээр нь босгож авч чадсан. Тухайн үед эмч нар яаралтай гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн боловч бид банкны зээлтэй байсан тул гадаадад явж эмчлүүлж чадаагүй юм. Одоо бидний бизнесийн ажиллагаа хэвийн явагдаж байгаа тул дээрх зээлүүдийн хугацаандаа төлөгдөөгүй хүү алдангийг эхний ээлжинд төлөөд цашид зээлээ хэвийн үргэлжлүүлэх саналыг удаа дараа Хас банкинд тавьсан боловч хугацаа дуусаагүй байгаа зээлүүдийн бүх гэрээг бүгдийг цуцлаж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Манай охиныг өвдсөн гэдгийг Төв аймгийн хүмүүс болон Хас банкныхан өөрсдөө мэдэж байгаа энэ талаар маргаагүй.
Хас банкнаас нэхэмжилж байгаа 3-н зээлийн үлдэгдэл нь хүү алдангитайгаа одоо нийт 56.967.799,72 төгрөг нэхэмжилж байгаа. Гэтэл барьцаанд тавьсан эд зүйл түүний үнэлгээ нь дээрх мөнгөнөөс хэд дахин илүү харагдаж байгаа бөгөөд 8-н нэр төрлийн үүнд орон сууц 4-н гараж, 3-н газар барьцаалсан харагдаж байна. Ер нь манай өмгөөлөгчийн зүгээс банк түрүүчийнхээ зээлийг төлж дуусаагүй байхад дахин зээл өгч өөрсдөө эрсдэлд орсон. Мөнх анх зээлийн барьцаанд тавьсан хөрөнгөнүүдийг дараачийн зээлийн барьцаанд давхардуулан тавьсан. Анхны зээлийн 40 сая төгрөгнөөс 18.126.312 төгрөг үлдсэн байхад түүний барьцаанд тавьсан 53.000.000 төгрөгний 2 өрөө орон сууц 5.000.000 төгрөгний газар, 2 дахь зээлийн 15.000.0000 төгрөгнөөс 9.166.048 төгрөгөнд мөн дээрх 53.000.000 төгрөгний үнэтэй орон сууц, 5.000.000 төгрөг, 10.000.000 төгрөгний үнэтэй газрууд, 2.000.000 сая төгрөгний үнэтэй гараж, газар, 3 дахь гэрээнд дээрх өмчүүдээс гадна 4-н гараж, 3-н газар нь барьцаа хөрөнгө үнэлгээ хэвээр байгаа, түүнээс хасагдаж тооцоогүй байж дээрх 8-н төрлийн эд зүйлээр зээлийн үүргийн гүйцэтгэлйг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хас банк шүүхэд өгсөн нотлох баримтуудаас нэг бүрчлэн тооцож хүү, алдангийг нарийвчлан гаргасан баримт байхгүй байсан. Үүнийг шүүгчээс асуухад эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх ёстой түүнээс харагдана гэж тайлбарлаж байсан.
Мөн шүүхэд 10862 тоот гэрээг эргэн төлөлт хийхгүй 42 хоног нэг сар гаруй, 133066 тоот гэрээнд эргэн төлөлт хийхгүй 64 хоног, 2 сар, хэтэрсэн. 14820 тоот гэрээнд эргэн төлөлт хийхгүй 146 хоног хэтэрсэн гэж шүүхийн шийдвэрт дурьдсан байна. Энэ талаар нарийн гаргасан баримт яригдсан зүйл байгаагүй шүүх өөрөө л бодож гаргаж тавьсан хугацаа байна. Энэ хугацааны мөнгөө бид төлж цаашид гэрээг хэвийн үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Анхан шатны шүүх болон Хас банк бидний хүндэтгэн үзэх шалтгааныг огт авч үзсэнгүй хэнд ч өвчин зовлон ирж болно. Иймд бидний энэ байдлыг харгалзан үзэж гэрээнүүдийг цаашид хэвийн журмаар эцсийн хугацааг нь хүртэл үргэлжлүүлэх боломж олгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Ер банкнуудын гэрээ автоматаар нэгдсэн нэг журмаар хийгдсэн байдаг. Мөн гэрээнүүдээс урьдчилан хувь авч биднийг давхар хохироодог. Ер нь тэр гэрээнд зээлдэгч өөрчлөлт оруулах, санал хэлэх хийх бараг эрхгүйгээр хийгддэг гэдгийг банкнаас зээл авч байгаа хүн бүхэн мэднэ. Ямар ч банк хэзээ ч за та энэ гэрээнд ямар зүйл нэммээр байна, мөн ямар заалтыг хасмаар байна гэж хэзээ ч тохиролцож хийдэггүй. Гэтэл шүүхээс талуудын хооронд байгуулсан 1300010862, 1300013066,1300014820 тоот зээлийн гэрээнд зээлдэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлэх, эсхүл төлөхгүй байх, төлөх хугацааг сунгах зэрэг нөхцлүүдийг тусгаагүй байгааг дурдах нь зүйтэй гэжээ. Ямар ч хүнд түүний ар гэрт хүнд өвчин зовлон хэлж ирэхгүй. Үүнийг урьдаас таамаглаж үзэх харах боломжгүй шүү дээ. Төлөх хугацааг сунгах санал зээлдэгч тавьж болно болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хуулиар хориглоогүй гэж үзэж байна. Банк ер нь бол хохироогүй. Би анхны болон 2 дахь зээлийн ихэнх мөнгийг хүүгийн хамт төлчихсөн явж байсан. Үүнээс тодорхой хэмжээний ашиг олсон байгаа шүү дээ гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргаантай харилцааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу шийдвэрлэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хариуцагч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэл нь нотлогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Хас банкны тавьсан гурван удаагийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлага нь хуулийн үндэслэлтэй эсэх талаар хангалттай дүгнэлт хийсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн байна.
Хариуцагч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нар нь 2014 оны 10 сарын 03-ны өдөр Хас банктай 1300010862 тоот зээлийн гэрээ байгуулж 40 сая төгрөгийг 36 сарын хугацаатай, 2015 оны 03 сарын 26-ны өдөр Хас банктай 1300013066 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 2016 оны 02 сарын 05-ны өдөр Хас банктай 1300014820 тоот зээлийн гэрээ байгуулж, 26.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд дээрх 3 удаагийн зээлийн гэрээгээр зээлдүүдэгч гэрээний зүйл буюу мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, зээлдэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан байдал нь Монгол Улсын Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалт шаардлагад нийцсэн, олгосон зээлүүд нь зээлдэгчийн дансанд бүрэн шилжиж орсон, захиран зарцуулах эрхтэй болсон байх ба энэ талаар зохигчдын хэн аль нь маргаагүй байна. Нэгэнт зээлийн гэрээ бодитойгоор хийгдсэн, зээл олгогдсон зээлийн мөнгийг хариуцагч тал хүлээж авсан учраас банкны зүгээс уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг болон зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг шаардах эрхээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн нь хуулийн үндэстэй байна.
Зээлдэгч нарын зээлийн гэрээний талаар хүлээсэн үүргийн зөрчлийн хэмжээ, гүйцэтгээгүй үүргийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн нотлох баримтад үндэслэгджээ.
Зээлдэгч нар нь 2014 оны 1300010862 тоот зээлийн гэрээний буцаан төлөх үүргийг 2016 оны 06 сарын 30-наас хойш биелүүлээгүйгээс 71 хоног хэтрүүлсэн, 2016 оны 04 сарын 04-ны зээл төлөлтийг хийгээгүй, 2015 оны 1300013066 тоот зээлийн гэрээний буцаан төлөлтийг 2016 оны 06 сарын 08-нд төлснөөс хойш төлбөр хийгээгүй, зээлийн төлбөрийн графикт хугацааг зөрчиж байсан.
2016 оны 1300014820 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчил, 2016 оны 03 сард нэг удаа буцаан төлөлт хийснээс өөрөөр огт төлөлт хийгээгүй 116 хоног хэтрүүлсэн зөрчил гаргасан байна. Зээлдэгчийн гаргасан гэрээний үүргийн дээрх зөрчлийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлд заасан ялимгүй зөрчил гэж үзэн зээлийн гэрээг цуцлахгүй байх зохицуулалтанд хамааруулах боломжгүй байна.
Хариуцагч нарын зүгээс дээрх гурван зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 60 буюу түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн байгаа болон энэ хугацааны төлбөр нь зөвхөн шүүхэд хандах хүртэл хугацаагаар авч үзэхэд 10,0 сая орчим төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа учир шүүх ялимгүй зөрчил гэж үзэж, хариуцагч талын гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хас банкны зүгээс эрхээ хэрэгжүүлэхээ мэдэгдээгүй, төлбөрөө шаардаагүй, үүрэг гүйцэтгэх тодорхой хугацаа тогтоогоогүй гэж үзэх боломжгүй бөгөөд 2016 оны 05 сард гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч талаас шаардаж байсан зэрэг байдалд шүүх эрх зүйн дүгнэлт хийж үндэслэлтэй шийдвэрлэжээ.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, үгүйсгэх нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ӨРНӨНДЭЛГЭР
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ш.ТӨМӨРБААТАР