Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 0374

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

            улсын яллагч М.Энхбаатар /Чингэлтэй дүүрэг/,

            шүүгдэгч О.Ө,

шүүгдэгч О.Өб , тэдгээрийн өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.Ө, Б овогт О.Өб нарт холбогдох 1911004870341 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 2 хүүхэд, зээ,  дүү нарын хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ...-р хороо, Шадивлан ...-р гудамж ... тоотод оршин суудаг, урьд

2004 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 5 жил 2 cap хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 cap 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 cap хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл 2 cap 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт О.Ө /РД:..../;

 

2. Монгол улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ...-р хороо, Шадивлан ...-р гудамж ... тоотод оршин суудаг, урьд 1997 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 218 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 1997 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

1998 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 360 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

1998 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 569 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ял оногдуулж, өмнөх 360 дугаартай шийтгэл тогтоолоор оногдуулсан ялаас заримыг нь нэмж, 1 жил 6 capын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 7 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 469 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3  жилийн хорих ял оногдуулсан,

2000 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 423 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх 469 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 29 хоногийн ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, 3 жил 6 cap хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 9 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

2005 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 cap хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

2008 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 cap баривчлах ялаар шийтгүүлсэн,

2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 4 жил хорих ял оногдуулсныг 2009 оны 09 сарын 30-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолоор 3 жил 1 cap болгон өөрчилж, 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх  тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 14 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт О.Өб /РД:.../;

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

1. Яллагдагч О.Ө, О.Өт, О.Өб  нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... хороо Булгийн ... тоотод оршин суух иргэн Г.Э-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийнх нь хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, хувцас болон бусад эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан,

2. Яллагдагч О.Ө, О.Өб  нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Нуурын ... тоот хашаанд оршин суух иргэн Т.Нгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийнх нь цонхоор нэвтрэн орж Сони маркийн 40 инчийн 465.540 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан,

3. Яллагдагч О.Ө, О.Өб  нар нь бүлэглэн  2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... хороо Нуурын ...  тоотод оршин суух иргэн Ж.Ггийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж Самсунг маркийн 42 инчийн зурагт, ор хөнжлийн давуу, ноолууран цамц, Түрк наапа зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 882.794 төгрөгийн хохирол учруулсан,

4.Яллагдагч О.Ө, О.Өб  нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо Рашаантын ... дүгээр гудамж ... тоотод оршин суух иргэн Б.Эийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийнх нь дээврийн цонхыг хагалан нэвтрэн орж Сони маркийн 42 инчийн зурагт, эмэгтэй, эрэгтэй хүний куртик зэрэг 993.253 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан;

5. Яллагдагч О.Ө, О.Өб  нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... хороо Рашаантын .... тоотод оршин суух иргэн С.Бгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж мөнгөн бөгж, гинжний хослол, гоёлын ээмэг, гоо сайханы хэрэгсэл, сахлын машин, манан хөөрөг, куртик, бугуйн цаг, хонины мах, бууз зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 636.800 төгрөгийн хохирол учруулсан,

6.Яллагдагч О.Ө нь ганцаараа 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Бага Нарангийн ... тоотод оршин суух иргэн О.Бгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж Нөтөбүк, нүүрний крем, үнэртэй ус, ойн медаль, TCL маркийн 49 инчийн ЛСД зурагт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.265.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Яллагдагч О.Ө нь ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайран дүүргийн ... дугаар хороо Баганарангийн ... тоот оршин суух иргэн Д.Бгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж Самсунг маркийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Яллагдагч О.Ө нь ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух иргэн Г.Гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж Тошиба маркийн 42 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Яллагдагч О.Ө нь ганцаараа 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо Хангай ... тоотод оршин суух иргэн Ж.Сийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж зургийн аппарат, эмэгтэй хүний трико, үсний шампунь, үсний хайч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 182.200 төгрөгийн хохирол учруулсан,

10. Яллагдагч О.Ө нь ганцаараа 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... хороо Рашаантын ... тоотод оршин суух иргэн Э.Аы хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж Самсунг маркийн 42 инчийн зурагт, монетон бөгж зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 867.000 төгрөгийн буюу бусдад нийт 6.292.587 төгрөгийн хохирол учруулсан;

11. Яллагдагч О.Өб  нь ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, Хангай ... тоотод оршин суух иргэн Д.Сын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж гэрт нь байсан Самсунг маркийн 40 инчийн 539.400 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Ө шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн хулгайн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Харин Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэх 3 хэргийг үйлдээгүй. Энэ хэргүүдийг Б , Ч гэх хүмүүс үйлдсэн. Намайг ломбарданд тавиад өг гэхээр нь хүргэн, охины хамт тавих гэхэд 1 зурагт  нь эвдэрхий байсан. Ломбарданд тавих гээд явж байхад эдгээр хүмүүс холоос хараад зогсож байсан юм. Сая цагдаатай хамт хайгаад олдоогүй. Манай охин дүү саяхан Саппоро  дээр явж байхыг харсан гэсэн. ” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч О.Өб  шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би үйлдсэн бүх хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтуудыг судална гэж,

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс: “...шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлах нотлох баримт байхгүй” гэцгээв.

 

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:

Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч О.Ө, О.Өб , О.Өт нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, Булгийн ... тоотод оршин суух иргэн Г.Э-гийн орон байранд нэвтэрч,  хувцас болон бусад эд хөрөнгийг нь нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан  болох нь:

Хохирогч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би ...гадуур ажилтай явж байгаад 12 цаг өнгөрөөгөөд ирсэн чинь манай байшингийн хаалга нь онгорхой байсан юм. Тэгэхлээр нь би У гэж орилоод, байшин онгорхой байна хүн орсон юм уу гэхэд мэдэхгүй гэсэн. Тэгэхлээр нь би байшин руу орсон чинь байшингийн 2 давхарт хүмүүс дуугараад байхаар нь манай хүү л ирсэн юм байх гэж бодоод Б  гээд дуудсан чинь дуугарахгүй чимээгүй болчихсон юм. Тэгэхлээр нь дээшээ гарсан чинь дээд давхарт 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн байж байсан. Манай дээд өрөөнд байсан том хайрцагтай хувцас бусад эд зүйлсийг скотчдоод янзалчихсан байсныг нь бүгдийг нь задлаад хаячихсан юм авч байгаа бололтой ундуй сундуй болчихсон байж байсан. Та нар юу хийж байгаа юм бэ гэсэн чинь өөрөө дараа нь болоорой, бид нар авах юмаа авч байна гэж хэлсэн. Тэгэхлээр нь би гарцгаа гэсэн чинь юмаа авч байж гарна гээд байхаар нь чирч гадагш гаргасан. Би өөрөө цагдаа дуудах гэхэд тэд нар зугтаах гээд байхаар нь чирэлдэж байж арай гэж цагдаа дуудаж бариулсан юм. ...Би энэ хүмүүсийг бол манай гэрээс эд зүйл авч явсныг нь бол хараагүй. Зүгээр гэрт ороод манай байшингийн эд зүйлсийг ухаад хулгай хийхээр завдаж байх үед нь би орж барьж цагдаад өгсөн юм...” гэх мэдүүлгүүд /1хх-ийн 132-133х, 134-136х, 137-139х/,

 

Гэрч Ж.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 12 цагийн үед манай нөхөр Э  над руу утсаар яриад гэрт хулгайч орчихсон байна гэж хэлсэн. Манай нөхрийг зах орчхоод гэртээ 12 цагийн үед ирэхэд байшин дотор нь 3-н хүн байсан гэсэн. 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн байсан гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 141-142х/,

 

Гэрч Ц.У ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө жаахан шуураад би нойр муутайхан хоносон. Өглөө 08 цаг өнгөрч хашааны цасыг цэвэрлээд үүд хүртлээ цэвэрлээд гэр рүү ороод галаа түлчхээд хэвтэж байсан чинь унтчихсан байсан. Унтаж байхад гэнэт Э  ахын дуу гараад У гээд дуудахаар нь би яасан гэхэд байшин яагаад онгойчихсон юм гэхээр нь мэдэхгүй цоожтой л байсан шүү дээ гэж хэлсэн. Ингээд босоод гадагш гарч байшин руу очиход байшин дотроос 1 эмэгтэй, 2 эрэгтэй нийт 3 хүн гараад ирчихсэн байсан. Тухайн үед гартаа юм бариагүй байсан. Бүгдээрээ согтуу байсан ба байшингийн 2 давхарт орчихсон юм онгичоод зогсож байхад нь Э  ах гаргаж ирсэн гэсэн. Ингээд цагдаа дуудсан юм. Алаг машинтай цагдаа ирээд уг хүмүүсийг аваад явсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 143-144х/,

 

Гэрч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Согоот-113” чиглэлд цагдаа жолооч Ч.Б-ы хамтаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд тухайн өдрийн 11 цаг 26 минутад Согоот-10-аас Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо Булгийн ... тоотод гурван хүн эзэнгүй байшин ухаж байхад нь барилаа гэх 86801066 дугаарын утаснаас ирүүлсэн дуудлагын дагуу очиж шалгахад дуудлага өгсөн гэх нэрийг нь үл мэдэх гэрийн эзэн нь гэх эрэгтэй хүн 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүнийг барьчихсан байхад нь очиж барьж Цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Уг хүмүүс бүгдээрээ согтуу байсан. Эдгээр гурван хүн нь бүгдээрээ ах дүү улсууд байсан. Гаднаас нь харахад байнгын архи уудаг шинжтэй хүмүүс байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 145х/,

 

Гэрч Ч.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ...эргүүлийн офицер Э.М-ийн хамтаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд тухайн өдрийн 11 цаг 26 минутад Согоот-10-аас Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо Булгийн ... тоотод гурван хүн эзэнгүй байшин ухаж байхад нь барилаа гэх 86801066 дугаарын утаснаас ирүүлсэн дуудлагын дагуу очиж шалгахад гэрийн эзэн нь 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүнийг барьчихсан байсан. ...Гэрээс ямар нэгэн эд зүйл аваагүй үйлдэл дээрээ баригдсан байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 146-148х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2. Яллагдагч О.Ө, О.Өб  нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 07-91 тоот хашаанд оршин суух иргэн Т.Нгийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж Сони маркийн 40 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан болох нь:

Хэргийн газарт үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 29-36х/,

 

Хохирогч Т.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүлээрээ Хөвсгөл аймаг Мөрөн суманд ээж, аав дээрээ очиж цагаан cap хийхээр очсон. Тэгтэл 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хамт ажилладаг Т  ... гэсэн өөрийн утсаар манай нөхөр лүү залгаад танайд гал түлэх гээд ирсэн чинь хулгай орсон байна, би цагдаа дуудчихлаа гэсэн. Тэгээд би өөрийн төрсөн дүү Д , хүргэн дүү Н нарт утсаар гэрт хулгай орсон байна, та 2 очоод үзээдэх гэсэн. Манай 2 дүүг ирэхэд хулгай хийсэн 2 согтуу хүнийг манай ажлын жижүүр Т , цэвэрлэгч Н нар явуулахгүй байлгаж байсан гэсэн. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан гэсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 40-42х/,

 

Гэрч Ц.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ...-р сургуульд жижүүрийн ажилтай бөгөөд манай сургуульд багшилдаг З, Н гэх эхнэр нөхөр хоёр 2 хоногийн өмнө Хөвсгөл аймаг руу явах болоод надад түлхүүрээ өгөөд өдөрт нэг удаа очоод галлаад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд ...өнөөдөр бас 13 цагийн үед ирсэн чинь хашаанд танихгүй бүдүүн эмэгтэй явж байхаар нь гайхаад “юу хийж байгаа юм бэ” гэсэн чинь “Б  гэдэг хүний гэрийг хайж байна” гэсэн ба өөр нэг залуу байшингийн тагтан дээр зурагт буулгах гээд зогсож байхаар нь би хулгай хийж байгааг нь ойлгоод цагдаад дуудлага өгсөн. Тэр хооронд тэр танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр зугтаасан ба цагдаа нар ирээд бариад авсан...” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 43-44х/,

 

Гэрч Д.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т  надад Н багш гэр орон эргээд өдөрт 1 удаа очоод галлачхаад байж байгаач гэж хэлсэн. Та надтай цуг яваад гэрийг нь галлачхаад ирэх үү гэхээр нь би зөвшөөрч бид хоёр цуг 13 цагийн үед Н багшийн гэр рүү очиход хашааных нь хаалга онгорхой байсан. Дотогш ороход 1 бүдүүн эмэгтэй хашаанд зогсож байсан. Тэр эмэгтэй хашааны голд зогсож байсан ба “та юун хүн бэ” гэж асуусан чинь Б  эгчийнхийг хайж явна гэж хэлсэн. Тухайн үед Т  бид хоёр гэрийнх нь хаалга руу очсон. Тэр эмэгтэй ч зөрөөд хашааны хаалгаар гараад явсан. Бид хоёр хаалгыг нь онгойлгох гээд чадахгүй зогсож байгаад сургуулиас хүн дуудаад ирээч гэж Т  хэлэхээр нь би гарах санаатай хашааны хаалга руу явж байхад Н багшийн байшингийн 2 давхрын тагтан дээр нэг эрэгтэй хүн гараад ирсэн. Тэгэхлээр нь би эргээд “чи юун хүн юм бэ” гэж асуусан чинь юу ч дуугарахгүйгээр дээрээс тагтаар дамжиж буугаад хашаанаас гараад явчихсан. Би Т-тэй яриад энэ хүн хулгай хийх гэж орсон байна гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Ингээд цагдаа нар ирж гэрийнх нь хаалгыг нь онгойлгож ороод үзлэг хийсэн. Нөгөө хулгай хийх гэж байсан хоёр хүнийг аваад явсан. ...байшинд хулгай хийж байсан хүмүүс ямар нэгэн эд зүйл авч яваагүй. Тагтан дээр нь тэр айлын зурагтыг нь ягаан өнгийн бүтээлэгт боогоод тавьчихсан байсныг нь би харсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 45-47х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

3. Шүүгдэгч О.Ө, О.Өб  нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо Рашаантын ... дүгээр гудамж ...тоотод оршин суух иргэн Б.Эийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, Сони маркийн 42 инчийн зурагт, эмэгтэй, эрэгтэй хүний куртик зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 65-72х/,

 

Хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн үед өөрийн хүүхдээ 17 дугаар сургууль хүргэж өгөөд алхаад ирж явтал манай гэрийн мансартнаас хар куртиктэй залуу зурагт буулгаж байсан. Би хашааны гадна гүйж ирээд цагдаад дуудлага өгсөн юм. Би гаднаас нь ажиглаж байхад нөгөө хүн манай байшин дотор дээврийн хэсэгт байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирж дээш гарч тэр танихгүй залууг барьж авсан юм. Цагдаа дуудаад хашааны завсраар харж байхад хашаан дотор ногоон куртиктэй эмэгтэй зогсоод байсан. Энэ үед ногоон куртиктэй эмэгтэй манай мансартан дээр байсан залуутай юм яриад байх шиг байсан. ...Манай дээр мансартан дээр байсан 42 Sony телевизор, 3 ширхэг куртикийг аваад хашааны хаалганы хажууд тавьсан байсныг би буцааж авсан. Мөн манай дээр давхрын вакуум цонхны шилийг хагалсан байсан” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 80-81х/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 86-87х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03/100 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн №2 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь папилон санд MN000510000426, 2712406, 49223, MN005210001266, М0000НЦГ00335, MN0000ШШГ03684 дугааруудаар бүртгэгдсэн О.Өын зүүн гарын долоовор хурууны хээтэй тохирч байна” гэсэн дүгнэлт /3хх-ийн 102-106х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

4. Шүүгдэгч О.Ө, О.Өб  нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... хороо Нуурын ...  тоотод оршин суух иргэн Ж.Ггийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж Самсунг маркийн 42 инчийн зурагт, ор хөнжлийн давуу, ноолууран цамц, Турк напан дээл зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж, 882.794 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 197-199х/,

 

Хохирогч Ж.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би орой ажил дээр байж байхад ... дугаараас хамтран амьдрагч Л өөрийн утсаар гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь би шууд гэртээ ирсэн чинь цагдаа нар ирээд зураг, хээ аваад байж байсан. Манайхаас зурагт, Турк хар напан богино дээл,  саарал өнгийн урдуураа гурвалжин захтай ноолууран цамц, ор хөнжлийн давуу, хар хилэн өмд, сахлын машин зэрэг эд зүйлүүд байхгүй алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 201-203х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 06/566 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардасууд нь Гарын хээний нэгдсэн санд О.Б нь MN000510000426  дугаараар 1 удаа, О.Ө нь MN000510007387, MN000510010193,  MN005210010252,  MN005310001199, MN000НЦГ00475, 2508501 дугаараар 6 удаа бүртгэгдсэн байна” гэх /1хх-ийн 224-227х/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 230-231х/,

 

Ломбардын камерын бичлэгийн зургийг дарж авсан ахмад Л.Тын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн мөрдөгчийн илтгэх хуудас /1хх-ийн 210х/,

 

Гэрч Я.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ойролцоогоор 15-16 цагийн орчимд л болов уу гэж бодож байна. Намайг ломбард дээрээ сууж байхад манай ломбардад 40 орчим насны согтуу эмэгтэй хүн 40-42 инчийн болов уу гэмээр “Самсунг” маркийн хар өнгийн зурагтыг нэг талдаа шаргал өнгийн нөгөө талдаа улаандуу өнгийн цацагтай бүтээлэгт ороочихсон авч орж ирсэн. Танайх зурагт авах уу гэхээр нь би зурагтыг нь холбож харчхаад тэр эмэгтэйн царайг харсан чинь ер нь нэг л биш санагдаад манайх зурагт авахгүй гэж хэлсэн. Тэр эмэгтэй нь махлагдуу биетэй хүн байсан ба сүртэй ш дээ гэж хэлээд гарсан. Би ажил дээрээ байж байхад орой нь над руу цагдаагаас явж байна гэж хүн ирсэн. Би энэ талаар цагдаа нар хэлж манай ломбардын камерт бичигдсэн дүрсийг нь үзүүлсэн. Тэр цагдаа нь уг хүнийг хараад таньж байсан ба дүрсийг нь зургаар аваад явсан юм. ...Би тэр эмэгтэйг өөрийг нь хараад л нэлээд архи уудаг бололтой царайтай урд нь тэр хавиар байнга л архи уугаад яваад байдаг эмэгтэй байсан учраас зурагтыг нь авахгүй гэж хэлсэн. ...Нэг залуутай цуг явж байх шиг байсан. Анх гаднаас орж ирэхэд 1 жижигхэн биетэй залуу орж ирээд зурагтыг нь газарт тавьчхаад камераас нуугдаад байгаа бололтой царайгаа нуугаад гараад явчихсан. Тэр жижигхэн биетэй бор залуу байсан. Тэр залуугийн царайг нь сайн харж чадаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 208-209х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

5. Шүүгдэгч О.Ө, О.Өб  нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... хороо Рашаантын .... тоотод оршин суух иргэн С.Бгийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, мөнгөн бөгж, гинжний хослол, гоёлын ээмэг, гоо сайханы хэрэгсэл, сахлын машин, манан хөөрөг, куртик, бугуйн цаг, хонины мах, бууз зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж 636.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 12-17х/,

 

Хохирогч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, Рашаантын ... тоот гэрээсээ гараад ажилдаа явчхаад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн таамбарын цонхыг хагалаад зочны өрөөнөөс Platinium Horse Oil гэсэн бичигтэй гоо сайхны ком 1 хос, RSCX-5800 маркийн саарал өнгийн сахлын машин 1 ширхэг, ногоон өнгийн дунд гарын шинэ цагийн хөөрөг 1 ширхэг, манай нөхрийн хөх өнгийн хавар намрын куртик 1 ширхэг, Sieko маркийн цагаан өнгийн эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, 1 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг мөнгөн гинж, 2 ширхэг гоёлын ээмэг зэрэг эд зүйлс мөн хөргөгчид байсан 4-5 кг орчим хонины мах, 4-5 кг бууз зэрэг эд зүйл хулгайд алдагдсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. ...Би тухайн үед бор өнгийн эмэгтэй куртик, мөнгөн бугуйвч, мөнгөн тоногтой  ширэн бүс алдсаныг мэдээгүй, сүүлд мэдсэн. Эдгээр зүйлээ нэмж нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /3хх-ийн 22-24, 5хх-ийн 49х/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 32-36х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03/081 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн №6 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь папилон санд MN005310001199, ММ0000НЦГ00475, MN00510007387, MN000510010193, 25085018 MN005210010252 дугааруудаар бүртгэгдсэн Оргойн Өийн зүүн гарын эрхий хурууны хээтэй тохирч байна” гэх дүгнэлт /3хх-ийн 41-46х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

6. Шүүгдэгч О.Ө нь ганцаараа 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Бага Нарангийн ... тоотод оршин суух иргэн О.Бгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж зөөврийн компьютер, нүүрний крем, үнэртэй ус, ойн медаль, TCL маркийн 49 инчийн ЛСД зурагт зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.265.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 5-10х/,

 

Хохирогч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2019 оны 03 дугаар 11-ний өглөө би 9 цагт гэрээ цоожлоод эхнэрийн хамт ажилруугаа явсан. Тэгээд 11 цаг 40 минутын үед эхнэр бид хоёр байж байх үед хадам ээж Эрдэнэцэцэг 90264949 гэх дугаарын утаснаас залгаад гэрт чинь хулгай орсон байна, гэр рүүгээ хурдан оч гэсэн. Тэгээд гэртээ очиход хажуу айлын М  хулгай хийсэн хүнтэй хамт сууж байсан. Тэгээд байж байх үед эргүүлийн хоёр цагдаа ирээд хулгай хийсэн гэх эмэгтэйн биед үзлэг хийгээд эхнэрийн үнэртэй ус, нүүрний крем, миний Чингэлтэй дүүргийн медаль гарч ирсэн. Ажлын газарт ашиглаж байсан улаан хүрэн өнгийн “Acer” маркийн зөөврийн компьютер, 2015 онд Компьютер ланд дэлгүүрээс 500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөн манай зурагтыг авч гарч байхад нь Ж.М гэх хүн таслан зогоож буцааж авсан байдаг. Хэрэв аваагүй бол манай зурагтыг аваад явах байсан байх. Харин алдагдсан зөөврийн компьютер олж аваагүй ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 14-15, 5хх-ийн 51х/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан: “алдагдсан эд зүйлс нийт 1.265.000 төгрөг” /2хх-ийн 38-41х, 47-49х/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл: “Насанд хүрээгүй гэрч Э.А  нь 3 номертой О.Өийг заасан тухай” /2хх-ийн 24-25х, 32-35х/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Он сарыг нь одоо сайн санахгүй байна. Өглөө 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Бага нарангийн ... тоотод байрлах гэрээсээ гартал ногоон өнгийн куртик өмссөн, шар бор өнгийн үстэй 40-50 орчим насны үрчгэр царайтай эмэгтэй хүн манай хажуу талын 2-3-6 тоотоос ягаан саарал холимог өнгийн орны бүтээлгэнд боосон зурагт тэврээд гарч байхаар нь Ж  гэж эгчид хажуу талын айлын хашаанаас нэг танихгүй эгч зурагтыг нь тэврээд гарч байна гэж хэлтэл Ж  эгч гараад манай гудамжны хойд талын айлын ахад хэлсэн. Тэр ах гарч тэр хулгай хийсэн хүнийг барьж авсан. Би болсон үйл явдлын талаар аавдаа ... дугаар руу залгаж хулгай хийгээд байх шиг байна гэж хэлтэл ямаршуу хүн байна, ногоон өнгийн куртиктэй, тайрмал үстэй эмэгтэй хүн байна уу гэж хэлэхээр нь би тийм байна гэж хэлээд удалгүй цагдаа нар ирсэн. ...Мөн аав тухайн эмэгтэй хүнийг өглөө гэрээсээ гарахдаа харсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 27-28х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

7. Шүүгдэгч О.Ө нь ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайран дүүргийн ... дугаар хороо Баганарангийн ... тоот оршин суух иргэн Д.Бгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж Самсунг маркийн 42 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 73-76х/,

 

Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 14-ний орой Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Бага нарангийн ... тоотод байрлах гэртээ ирчхээд явсан ба тухайн үед бүх зүйл зүв зүгээр байсан. Тэгтэл маргааш нь хадам эгч А утсаар залгаад гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үед гэртээ ирээд хартал хаалганы цоожийг лоомбоор цохиж онгойлгоод орны хажууд байрлах зурагтын тавиур дээрээс Samsung маркийн 42 инчийн ЛСД зурагтыг цэнхэр, ягаан өнгийн цэцэгтэй хөнжлийн даавуунд боогоод явсан байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 103-104х/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “зурагт 500.000 төгрөг” гэх /2хх-ийн 105-107х/,

 

Гэрч Ө.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр бид хоёр буцаад гэртээ ирээд байж байтал ээж Ө дахиад утсаар залгаад нөхрийг гараад ир гэж хэлсэн ба манай нөхөр Э гарч яваад удалгүй ягаан, цэнхэр өнгийн цэцэгтэй орны нимгэн даавуунд боосон зурагт тэврээд ороод ирсэн. Тэгэхээр нь би нөхрийгөө гарсан хойгуур ээжээс хаанаас авсан талаар нь асуутал найзын зурагт гэж хэлсэн ба тухайн зурагтыг манай гэрт 1 хоносон. Тухайн зурагт нь саарал өнгийн хүрээтэй, Samsung гэсэн бичигтэй 40 инчийн ЛСД зурагт байсан ба 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ээж Ө тухайн зурагтыг нь аваад гарсан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 133-134х/,

 

Гэрч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд гэртээ байж байтал хадам ээж дахиж залгаад  хойд гудамжинд уначихсан байна, ирээд ав гэхээр нь би гараад очтол ахиад нэг зурагтыг ягаан цэнхэр өнгийн цэцэгтэй орны даавуунд боочихсон байсан. Тэгэхээр нь би ахиад юун зурагт хаанаас авчихсан юм гэхэд намайг “дуугүй аваад яв, хэргийг нь би өөрөө хүлээчихнэ” гэхээр нь би тухайн зурагтыг  гэртээ оруулаад орны доогуур хийсэн. 2 дахь зурагт нь ямар брендийнх болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 127-129х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

8. Шүүгдэгч О.Ө нь ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух иргэн Г.Гийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж Тошиба маркийн 42 инчийн ЛСД зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 119-122х/,

 

Хохирогч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр буюу гурав дахь өдрийн өглөө 07 цагийн үед гэрээсээ гараад хаалга түгжээд гараад өдөр 14 цагийн үед ирэхэд хаалганы цоож газар унасан байхаар  нь яваад ороход тошива брендийн 42 инчийн зурагтыг орны цэнхэр, бор өнгийн цэцэгтэй бүтээлгэнд боогоод аваад явсан байсан.  Хар өнгийн Тошиба  гэсэн бичигтэй, зурагт асаахад зүүн талын дэлгэц дээр хар өнгийн 5х5 хэмжээтэй толботой байгаа. ” гэх мэдүүлэг /2хх-ийн 149-150х/,

 

Гэрч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... дугаар хороо орбитын ... тоотод байх гэртээ унтаж байтал 11 цагийн үед хадам ээж Ө нь эхнэрийн ... дугаар луу залгаад эхнэр ярьсан ба эхнэр “ээж чамайг хойд талын гудамжны үзүүр дээр хүрээд ир гэж байна” гэхээр нь очтол хадам ээж Ө зогсож байсан ба нэг бор өнгийн цэцэгтэй орны бүтээлгэнд боосон зурагт хашааны буланд тавьчихсан наадахаа авчих гэхээр нь юун зурагт юм бэ гэж хэлтэл “наадахаа авчих” гэсэн. Тэгээд би тухайн зурагтыг тэврээд гэртээ орсон... 13 цагийн үед Хадам ээж Ө архи уучихсан орж ирээд манай найзын зурагтыг ломбардад тавь гэхээр нь бид 3 гараад Толгойтын эцсийн “Төгөлдөр” дэлгүүрийн хажуу талын тунамал гэдэг санагдаж байна, ломбардад тавих гэтэл зурагтын хажуу талаараа хар зураас гарсан байсан учир авахгүй гэсэн. Тэгээд буцааж даавуунд нь боогоод хажуу талын “Төгөлдөрбуян” дэлгүүрийн хажуу талын зурагт засварт 20.000 төгрөгөөр худалдаад хадам ээж Өт 20.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 86-88х/,

 

Гэрч Ө.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ээж Ө 11 цагийн үед утсаар залгаад Ог гаргачих гэхээр нь би Ог гаргатал удалгүй О ээжийн хамт бор цэнхэр өнгийн орны бүтээлгэнд боосон нэг зурагт бариад аваад ороод ирсэн ба тухайн үед манай найзын зурагт гэж хэлсэн. ...Толгойтын эцсийн буудлын Тунамал гээд шар хаягтай ломбардад өгөх гээд бүтээлгээс нь гаргатал Тошиба гэсэн бичигтэй 42 инчийн зурагт байсан ба манай нөхөр зурагтыг нь асаатал дэлгэцэн дээрээ хар толботой байсан, ломбардын хүн манайх ийм зурагт авахгүй гэсэн тэгтэл тэгвэл наад зурагтыг чинь засварт өгнө гээд Толгойтын хажуу талын засварт 20.000 төгрөгөөр өгчихсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 91-93х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 152-154х/

 

Шүүгдэгч О.Өээс 2 хүний хэмжээтэй дотор тал ягаан гадна хэсэг нь цагаан дэвсгэр дээр ягаан, цэнхэр өнгийн цэцэгтэй орны бүтээлгийг хураан авсан тухай тэмдэглэл /2хх-139х/

Иргэн П.Эгаас Тошиба хар өнгийн 42 инчийн ЛСД зурагт /дэлгэцийн баруун дээд буланд хар өнгийн толботой/ хураан авсан тухай тэмдэглэл /2хх-143х/,

 

Хохирогч Г.Гт “Тошиба” маркийн зурагт, орны бүтээлэг зэргийг  хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх-155х/  зэрэг нотлох баримтуудаар,

 

9. Яллагдагч О.Ө нь ганцаараа 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо Хангай ... тоотод оршин суух иргэн Ж.Сийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж зургийн аппарат, эмэгтэй хүний трико, үсний шампунь, үсний хайч зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж 182.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 185-189х/,

 

Хохирогч Ж.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 11 цагаас 14 цаг 40 минутын орчим гэрийн хаалганы цуурга эвдэж хулгай орж Самсунг маркийн мөнгөлөг саарал зургийн аппарат,  үсний олон үйлдэлт индүү, шинэ трико, шинэ трико, шампунь зэрэг эд зүйл байхгүй байсан. ...Хүү маань гэрээс гарахдаа гэрийнхээ хаалганы цүүнд нь зузаан төмөр даруулга хийгээд Хятад төмөр цоожоор цоожлоод гарсан байсан. Тэгтэл цоожийг нь хөшиж эвдэж ороод эд зүйл хулгайлан авсан байсан юм.” гэх мэдүүлэг /2хх-ийн 192х, 193х, 194-196х, 5хх-ийн 55х/,

 

Насанд хүрээгүй гэрч М.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг гэртээ ирэхэд манай гэрийн хашааны хаалганы цоож зүгээр байсан ба би хашааныхаа хаалгыг цоожоор нь онгойлгож дотогш ороход манай хашаанд байх таван ханатай монгол гэрийн цоож нь газарт хэвтэж байсан. Би гайхаад гэр лүүгээ яваад орсон чинь гэрийн бүх юм сандайчаад цацаад хаячихсан байсан. Би тухайн үедээ айж сандраад уйлаад ээж рүүгээ утсаар ярьж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 197-198х/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 201-204х/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “бор өнгийн хагас богино хавар намрын куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн юүдэнтэй, цайвар өнгийн цүнх зүүн талаараа үүрсэн, гартаа юм бариагүй 40-45 орчим насны эмэгтэй гудамжны баруун талын хашааг дагаж алхсаар гудамжны зүүн талд байрлах саарал өнгийн төмөр хаалгатай хашааны гадна очиж том хаалгыг түлхэн дотогш орж ....уг эмэгтэй гартаа цагаан  өнгийн тортой зүйл бариад гарч анх ирсэн зүг рүүгээ алхав” гэх тэмдэглэл /2хх-ийн 212-214х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

10.  Шүүгдэгч О.Ө нь ганцаараа 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... хороо Рашаантын ... тоотод оршин суух иргэн Э.Аы монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж Самсунг маркийн 42 инчийн зурагт, монетон бөгж зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж 867.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 119-124х/,

 

Хохирогч Э.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би өглөөний 06 цагийн үед ажилдаа яваад 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо Рашаантын ... тоот гэртээ эхнэр, хоёр хүүхдээ дагуулаад ирэхэд манай хашааны хаалга онгорхой, хашаан дотроо ороход гэрийн хаалга онгорхой байдалтай байсан. Тэгээд манай эхнэр гэрт хулгай орсон байсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан үйл явдал болсон. ...Манай гэрээс зурагт, монетон бөгж, хуримын том бөгж зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байна. ...Би зурагтаа буцааж авсан. Монетон бөгж, хуримын том монетон бөгж олдоогүй. Үнэлгээний газар монетон бөгж, хуримын том монетон бөгжийг 507,400 төгрөгөөр үнэлсэн үүнийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 129х, 130х/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 140-141х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

11. Шүүгдэгч О.Өб  нь ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, Хангай ... тоотод оршин суух иргэн Д.Сын байшингийн цонхыг хагалан нэвтэрч, Самсунг маркийн 40 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан болох нь:

 

Хохирогч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, Хангайн ... тоотод хашаа байшинтай бөгөөд тэндээ амьдрахгүй, эхнэрийнхээ дүүг буулгачихсан байгаа юм. Тэгтэл өнөөдөр 18 цаг өнгөрч байхад эхнэрийн дүү Ш  миний утас руу залгаад танай байшингийн цонхыг хагалаад хулгайч ороод зурагт аваад гарч байхад нь барьж авлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь байшиндаа иртэл урд талын гурван цонхны голын цонхыг хагалаад дотогш нэвтэрч гэрийн эд зүйлүүдийг ухаж төнхсөн байсан. Зурагтаа буцаагаад авчихсан юм чинь надад хохирол байхгүй юуг нь ч үнэлэх вэ дээ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 237-238х/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 242-243х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч О.Ө, О.Өб  нар нь дангаараа болон үйлдлээрээ бүлэглэж хохирогч нарын амьдардаг монгол гэр, байшинд нэвтрэхдээ эзэнгүй, хүнгүй, сул байдлыг далимдуулан хаалганы цоожийг эвдэх, цонхыг хагалах зэрэг хууль бус аргыг хэрэглэн орж, эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан, авахыг завдсан дээрх үйлдлүүдийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно.

 

Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсаныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх бөгөөд тэдгээр нь бүлэглэж, хохирогч нарын орон байранд үргэлжилсэн үйлдлээр нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцохоор байна.

Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ө нь ...би Чингэлтэй болон Сүхбаатар дүүрэгт үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрнө, харин Сонгинохайрхан дүүргийн 3 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, Ч, Б  гэх хүмүүс үйлдсэн, тэдгээр хүмүүс нь Толгойтын эцэст архи уугаад явж байдаг, би зөвхөн тэдгээрийн хулгайлсан эд зүйлийг нь ломбардад тавих, зарах зэргээр тусалсан гэж мэдүүлсэн боловч дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн болно. Үүнд:

Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн гэх хэрэг нь О.Б, Г.Г, Д.Б гэсэн хохирогчтой хэрэг байх бөгөөд хохирогч О.Бгийн хэргийн хувьд, насанд хүрээгүй гэрч Э.А  нь хохирогчийн гэрээс ямар зүс царайтай, хэд орчим насны хүн хулгай хийгээд гарч явж байхыг харсан талаар мэдүүлсэн төдийгүй зургаар таньж олуулах ажиллагаагаар тухайн этгээдийг заахдаа шүүгдэгч О.Ө гэж заасан, улмаар шүүгдэгч О.Өийн биеэс хохирогч О.Бгийн алдагдсан эд зүйлсийн зарим нь гарч ирсэн.

-хохирогч Г.Г, Д.Б нарын хэргийн хувьд гэрчээр мэдүүлэг өгсөн Ө.Б, Ц.Э нарын мэдүүлэгт ...О.Ө нь “хөл муу, уначихлаа, ирээд аваадах” хэмээн утсаар дуудаж, очиход нь зурагтуудыг бүтээлгэнд боосон байдалтай хажуудаа тавьсан, гудамжинд зогсож байдаг, “дуугүй аваад яв, хэргээ өөрөө даачихна” гэх мэтээр хэлдэг, тухайн үед  О.Өтэй хамт болон ойр орчимд нь зогсож байсан хүн байгаагүй талаар  дурдагдсан,

мөн Б , Ч /бүтэн нэрийг мэдэхгүй гэх/ хочтой хүмүүс Толгойт хавиар архи уугаад явдаг гэсний дагуу ажиллагаа явуулахад тийм нэртэй хүмүүс байдаггүй, хамт архи ууж байгаагүй, харин О.Ө гэх эмэгтэйг бол танина гэх гэрч Ж.Бийн мэдүүлэг /5х-ийн 59х/, мөрдөгчийн тэмдэглэлүүд авагдсан, шүүгдэгч О.Өээс хохирогч Г.Гийн эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудтай байх тул шүүгдэгч О.Өийн “дээрх 3 хэргийг би үйлдээгүй” гэх мэдүүлэг нь үгүйсгэгдсэн болно.

Иймд шүүгдэгч О.Ө, О.Өб  нарыг дангаараа болон бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нарын үйлдэл нь 3 буюу түүнээс дээш  удаа үйлдэгдсэн шинжтэй боловч тэдгээр нь гэмт хэрэг үйлдэж олсон  ашиг орлогыг  өөрийн болон гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулах,  амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгон тогтвортой ашигласан байдал, өөр бусад нөхцөл байдал тогтоогдоогүй тул байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэхээргүй байгааг тэмдэглэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч О.Ө 10 удаагийн үйлдлээр, О.Өб нь 6 удаагийн үйлдлээр бусдын орон байран нэвтэрч эд зүйл хулгайлснаас 5 удаагийн үйлдлийг бүлэглэж үйлдсэн байна.

Шүүгдэгч О.Өлийцэцэг, О.Өб  нарын бүлэглэж үйлдсэн  5 удаагийн үргэлжилсэн үйлдлээс, иргэн Г.Э , Т.Н, Б.Э нарын эд хөрөнгийг хулгайлж байх явцдаа баригдан эд хөрөнгийг буцаан өгсөн байх тул хохирогч Г.Э , Т.Н нарт төлөх төлбөргүй, харин хохирогч Б.Эт төлбөл зохих шууд хохиролгүй боловч  цонх хагалсны төлбөр болох 50.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу дээрх иргэдэд учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй байх тул хохирогч С.Б, Ж.Г нарт учирсан хохирлыг тэдгээрээс хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Тодруулбал, шүүгдэгч О.Өийн хувьд:

тэрбээр шүүгдэгч О.Өб тай бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад 1.519.594 төгрөгийн хохирол, ганцаараа үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад 3.314.200 төгрөгийн хохирол, нийт 4.833.794 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч О.Ө нь /ганцаараа үйлдсэн/ хохирогч Г.Гт зурагтыг буцаан хүлээлгэн өгсөн, түүнд төлөх төлбөргүй, хохирогч О.Бд 1.015.000 төгрөгийн эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн, одоо 250,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, хохирогч Э.Аад 359.600 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хүлээлгэн өгсөн, одоо төлбөл зохих үлдэгдэл 507.400 төгрөг  байна.

Иймд шүүгдэгч О.Өээс нийт 2.221.697 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Эт 22.500 төгрөг, хохирогч Ж.Ст 182.200 төгрөг, Э.Аад 507.400 төгрөг, Ж.Гд 441.397 төгрөг, С.Бд 318.400 төгрөг, О.Бд 250.000 төгрөг, Д.Бд 500.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Өб ын хувьд:

Тэрбээр шүүгдэгч О.Өтэй бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад 1.519.594 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Ж.Г, С.Б, Б.Э нарын хохирлыг барагдуулаагүй, дээрх хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар тогтсон тул шүүгдэгч О.Ө-с нийт 782.297 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Гд 441.397 төгрөг, С.Бд 318.400 төгрөг, Б.Эт 22.500 төгрөгийг олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өт 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч О.Ө т 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэдгээрт оногдуулах хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч “Шүүгдэгч О.Ө-ын хувьд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруу дээр маргаагүй, анхнаасаа хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлж ирсэн, шүүгдэгч О.Ө нь Сонигохайрхан дүүргийн 3 үйлдлээс бусдыг хүлээн зөвшөөрч мэдүүлж ирсэн, тэдгээрийн хохирол төлөх боломж зэргийг харгалзан хамгийн доод боломжит хэмжээгээр нь хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.Ө  нь 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, О.Ө нь 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр дангаараа болон бусадтай бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдлийн оролцоо, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ, учруулсан хохирол төлбөрийг төлж барагдаагүй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал /О.Ө  нь 10 удаа, О.Ө нь 3 удаа ял шийтгэгдэж байсан/, засарч хүмүүжээгүй, нийгэмшээгүй зэрэг байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Ө-ийг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Ө-ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Ө нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 307 хоног цагдан хоригдсон /3хх-ийн 196-198х, 3хх-ийн 204-206х, 3хх-210-211х, 3хх-217-219х, 4хх-112-113х, 4хх-225-226х, 5хх-ийн 5-6х, 15-16х, 27х, 43-45х, 84х, 121х, 172х/,

Шүүгдэгч О.Ө нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 256 хоног цагдан хоригдсон /3хх-ийн 146-147х, 3хх-ийн 153-155х, 3хх-ийн 167-169х, 3хх-ийн 170-173х, 3хх-ийн 181-184х, 4хх-ийн 170-173х, 4хх-ийн 245-249х, 5хх-ийн 5-6х, 15-16х, 27х, 43-45х, 69-70х/ байх тул  тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 38а дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч /шүүгдэгч/ О.Өт Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авсан /5хх-ийн 73-74х/-ыг хүчингүй болгож, энэ тухай Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдэхээр тогтов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, тус хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Өийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч О.Ө ыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Ө-ийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Ө-ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Ө, О.Ө  нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө-ын цагдан хоригдсон 307 хоногийг, шүүгдэгч О.Ө-ийн цагдан хоригдсон 256 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өээс 2.221.697 /хоёр сая, хоёр зуун хорин нэгэн мянга, зургаан зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Эт 22.500 /хорин хоёр мянга таван зуу/ төгрөг, хохирогч  Ж.Ст 182.200 /нэг зуун наян хоёр мянга, хоёр зуу/ төгрөг, Э.Аад 507.400 /таван зуун долоон мянга, дөрвөн зуу/ төгрөг, хохирогч Ж.Гд 441.397 /дөрвөн зуун дөчин нэг мянга, гурван зуун ерэн долоо/ төгрөг, хохирогч С.Бд 318.400 /гурван зуун арван найман мянга, дөрвөн зуу/ төгрөг, хохирогч О.Бд 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Д.Бд 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг,

-Шүүгдэгч О.Ө-аас 782.297 /долоон зуун наян хоёр мянга, хоёр зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Э-т 22.500 /хорин хоёр мянга таван зуу/ төгрөг, Ж.Г-д 441.397 /дөрвөн зуун дөчин нэг мянга, гурван зуун ерэн долоо/ төгрөг, хохирогч С.Б-д 318.400 /гурван зуун арван найман мянга, дөрвөн зуу/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч О.Өт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдэж, шүүгдэгч О.Ө-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч нар гардан авснаас хойш эсхүл тэдгээрт хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ө, О.Ө нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ