Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 0669

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Ж,

Улсын яллагч Р.О,

Хохирогч Д.Б ,

Гэрч Б.Б , Б.А ,

Шүүгдэгч Х.Ж , түүний өмгөөлөгч Б.Б,

Шүүгдэгч А.Б , түүний өмгөөлөгч Н.Н,

Шүүгдэгч Н.М , түүний өмгөөлөгч О.Б,

Шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар : 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Б овогт Б-ын Х , Б овогтой Х-гийн Ж , М овогтой А-гийн Б , Б овогтой Н-ийн М нарт холбогдох эрүүгийн 1908 0579 30726 дугаартай хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

1. Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай. эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “Таван толгой “ХХК-нд хамгаалагч ажилтай, ам бүл-6, ээж, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошуу 10 дугаар гудамж 17 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй. Б овогтой Н-ийн М /УП.........../,  

2. Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал Овоогийн 37 дугаар гудамж 09 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй. Б овогт Б-ын Х  /УП............/,

3. Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эцэг, эх, ах дүү нарын хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 28 дугаар гудамж 1359 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,  Б овогтой Х-гийн Ж  /МФ............/, 

4. Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, авто засварын газарт засварчин ажилтай гэх, ам бүл-6. эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал Овоогийн 38 дугаар гудамж 85 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, М овогтой А-гийн Б  /УП.............../, 

            Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Н.М  нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уулзвар-21” нэртэй зочид буудалд Х.Ж , А.Б . Б.Х  нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Д.Б , Д.Б нарт хүч хэрэглэх үйлдэлд өдөөн турхирч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг,   

Шүүгдэгч Б.Х  нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уулзвар-21” нэртэй зочид буудалд Х.Ж , А.Б . Н.М  нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, А.Б тай бүлэглэн иргэн Д.Б-г , мөн А.Б , Х.Ж  нартай бүлэглэн иргэн Д.Б д тус тус хүч хэрэглэн зодож, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэргийг,   

Шүүгдэгч Х.Ж  нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уулзвар-21” нэртэй зочид буудалд А.Б , Б.Х , Н.М  нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, А.Б тай бүлэглэн иргэн Д.Б д хүч хэрэглэн зодож, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн,

Мөн яллагдагч Х.Ж  нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уулзвар-21” нэртэй зочид буудлын 1 давхрын коридорт иргэн Д.Б гийн нүүрэн хэсэгт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд “баруун, зүүн нүдний дотор булан хэсгийн цус хуралт, хамрын нуруу, цох, духны баруун дээд хэсгийн зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг А.Б тай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийг,

Шүүгдэгч А.Б  нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уулзвар-21” нэртэй зочид буудалд Х.Ж , Б.Х , Н.М  нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, Х.Ж тай бүлэглэн иргэн Д.Б-г  зодож, Б.Х тай бүлэглэн иргэн Д.Б д тус тус хүч хэрэглэн зодож, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн,

Мөн шүүгдэгч А.Б  нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уулзвар-21” нэртэй зочид буудлын 1 давхрын коридорт иргэн Д.Б гийн нүүр, толгой хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, хөлөөрөө нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд “баруун, зүүн нүдний дотор булан хэсгийн цус хуралт, хамрын нуруу, цох, духны баруун дээд хэсгийн зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Х.Ж тай бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :  

Хохирогч Д.Б гийн...Би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой 17 цагийн үед найз Б-тэй  21 дүгээр хороололд уулзсан. Б  тухайн үед нэг эмэгтэй найзтайгаа цуг ирсэн юм. Бид гурав Орчлон хороололд манай найз охинтой уулзчихаад 21-р хороололын замын ард байдаг “Уулзвар 21” нэртэй зочид буудалд орсон юм. Бид гурав буудалд орохдоо 2 ширхэг 2.5 литрын том савтай пиво, 1 шил 0.75 литрын Экс нэртэй архи авч орсон. Б  бид хоёр эхлээд пиво уусан, нөгөө охин ерөөсөө пиво уугаагүй. 21 цаг өнгөрч байхад хамт байсан охин гэртээ очих хэрэгтэй байна гээд Орчлон хороололд гэрт нь цуг ирээд 1 цаг гаран болсон. Би орчлон хороололд байхдаа найз охин Х , Х гийн танил дүү С-тай  хамт буудалдаа очиж байж байгаад тэр хоёр хүнд очиж юм үзүүлнэ гэхээр нь буудлаас гаргаж автобусны буудал оруулж өгсөн, нөгөө хоёр жаахан байж байгаад ирээд намайг аваарай гэж хэлсэн. Б  бид хоёр Орчлон хороолол ороод Б гийн найз охиныг аваад буцаад буудалдаа очсон. Б  бид гурав пивоо ууж дуусгасан. Б  дахиад пиво авахаар гараад нэг пиво авч ирсэн. Бид гурав пиво уух гэсэн чинь аяга байхгүй байна гээд Б  аяга аваад ирье гээд өрөөнөөс гараад явсан. Тэгсэн буудлын коридорт хүмүүс муудалцаад байхаар нь хаалгаар шагайгаад харсан чинь М  гэдэг банди нь “энэ нөгөө Далай гээд банди мөн байна” гэхээр нь би Б г өрөө рүү оруулаад хаалга хаасан чинь хаалгыг гаднаас нь түлхээд 4 банди ороод ирсэн. Тэгснээ энэ өрөө камергүй юм чинь өрөөнд нь нухаад хаячихья, чи Далай мөн биз дээ би чамайг танина, манай танил ахыг цэрэгт байхад чи түрүүч нь байсан гэлүү гэснээ манай ах цагдаад байдаг юм, чи он жав нь гэлүү гээд утгагүй юм яриад, зодох шинжтэй байхаар нь би тэд нараас гуйгаад “та нар хүнтэй андуураад байгаа юм биш үү, би яасан юм, ямар юм буруу хийсэн юм” гэж хэлсэн чинь арай гайгүй болоод М  найзуудыгаа “та нар өрөөндөө орж бай” гээд өрөөнд нь оруулаад М  надтай юм яриад өрөөнд суугаад байсан. Тэр үед гаднаас манай найз охин Х , С  хоёр орж ирээд Б гийн найз эмэгтэйг хараад уурлаад Х  бид хоёр хоорондоо маргалдсан. Тэр үед М  өрөө рүүгээ орсон байсан юм.

Тэгсэн М  өрөөнд орж ирснээ чи миний куртикийг цус болгосон байна гэхээр нь би “найз охиноо гарч бай” гэж хэлээд Х , С  хоёрыг дагуулж гараад тэр чигээрээ явах гэсэн чинь цүнхээ өрөөнд мартсанаа санаад буцаад өрөө рүү ганцаараа орсон чинь М  манай өрөөнд сууж байснаа “чи миний куртикийг угааж өг” гээд байсан. Тэгснээ М  “наад архиа задалчих, яасан харамлаад байгаа юм уу, би эсвэл авч өгөх үү” гээд Б гээр архи задалуулснаа эхлээд энэ найздаа хийгээд өгчих гэж хэлсэнээ надад 3 удаа аягатай архи уулгасан. Тэр үед өрөөний хаалга онгорхой М гийн найзууд нь орж гараад л байсан. М  бид хоёр 1 давхарын 00 өрөө ороод би М гийн куртикийг угааж өгөөд байж байсан. Тэгсэн Х  гэдэг найз нь ирснээ наад бандиа одоо явуулчих гэж байсан чинь М  “чи миний гутлыг цус болгосон байна” гэхээр нь “би тэгвэл арчаад өгье” гэж хэлсэн чинь энэ гутал үнэтэй гутал гээд юм яриад байхаар нь би “чи одоо битий асаад байгаарай” гээд М тай муудалцсан чинь найзууд нь бид нар дээр ирээд зарим нь салгаад, зарим нь дайраад байсан. Тэгээд М  нь Б  бид хоёрыг гараад ир камернаас гарье гээд дуудаад байсан. Нэг мэдсэн чинь Б  1 залуутай нь муудалцаад зодолдож эхэлсэн чинь тэд нар намайг нийлээд зодож эхэлсэн би тэгээд ухаан алдсан. Хэн нь намайг яаж цохисоныг мэдэхгүй байна. Тухайн үед миний хажууд найз охин Х , түүний танил дүү С  нар хараад байж байсан. Тэгээд ухаан орсон чинь цагдаа ирсэн би зодуулсан байсан. М  гэдэг залуу нь надаас хэрүүл хийх шалтгаан хайгаад муудалцаж байгаад л зодсон. Миний биед учирсан гэмтлийг хэн яаж учруулсаныг мэдэхгүй ухаан алдсан байсан. М гийн найзууд нь л намайг зодсон...” гэх мэдүүлэг /хх-14-15/,  

Хохирогч Д.Б гийн...Тухайн үед би Б , түүний найз охин нартай буудалд орсон байсан, архи пиво авч, уусан...М  нар манай өрөөнд орж ирсэн, М  надтай 2019 оны 6 сард тус буудалд болсон асуудлыг ярьсан. Манай эхнэр бас ирээд намайг Б гийн найз охинтой хардаад бид 2 маргасан...Би эхнэрээ гэрт нь хүргэж өгөх гэж байгаад гараа төмөрт зүссэн байсан, тэгээд буудлын өрөөнд хамт архи ууж, ярилцаж байхдаа М гийн гутал, куртек, Ж-ын  футболкыг цус болгосон байсан...Эдгээр асуудлаас болж буудлын өрөөнд бид зодолдоогүй, эвлэрсэн байсан...Харин буудлын 1 давхарын 00-ийн өрөөнд би М гийн цус болсон куртекийг угааж өгөөд, гутлыг нь угаахаас дургүй хүрээд угаахгүй, давраад байгаарай гэж хэлээд маргаж байхад найзууд нь бууж ирээд маргаан, зодоон болсон тухай мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/   

Хохирогч Д.Б-г ийн...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр найз Б-тай  18 цагийн үед 21-р хороололд уулзаад найз Э  гэдэг охины хамт 21-р хороололын замын ард байдаг зочид буудалын 2 давхарт өрөөнд орсон. Бид гурав орохдоо 2 ширхэг 2.5 литрын пиво, 1 шил 0.75 литрын Соёрхол архи авч орсон юм. Бид гурав өрөөндөө байж байгаад гараад Орчлон хороололд гэрт нь оруулчихаад буцаад буудалдаа гурвуулаа цуг ирсэн. 22 цаг хүртэл буудалд байсан бөгөөд авсан байсан пиво уусан...Би 22 цаг өнгөрч байхад дахиад пиво авах гээд гарсан чинь буудлын өрөөний үүдэнд хэдэн банди нар байсан бөгөөд намайг шоолж инээгээд байсан. Би дэлгүүр орчихоод буцаад өрөө рүүгээ орохдоо тэр банди нар руу хандаад “яасан” гэж хэлсэн. Тэгсэн 4 банди над руу дайраад яасан гэнээ хөөе гээд дээрэлхэх гээд байсан чинь Б  өрөөнөөс гарч ирээд намайг өрөө рүү оруулсан чинь нөгөө банди нар гаднаас хаалгыг түлхээд өрөөнд ороод ирсэн. Тэгсэн шар цамцтай банди нь Б г харснаа чи нөгөө Б  мөн биз дээ гэхээр нь биш гэж хэлсэн чинь чи мөн л байна, би чамайг мэднэ ш дээ, манай ах чамайг мэддэг юм, манай ах ахлах дэслэгч тэр гээд юм яриад байсан. Тэгээд дөрвүүлээ дээрэлхэх гээд байхаар нь би архинаасаа нэг хийгээд шар цамцтай М  гэдэг бандид нь хийж өгсөн. Би тэгээд “өрөөнөөс гарч болохгүй юм уу” гээд хэлсэн чинь “та нар хөөгөөд байгаа юм уу, архиа харамлаад байгаа юм уу, аваад өгье хөөе” гээд хэрүүл өдөөд Б-тай  нилээн юм ярьсан. Тэгж байснаа Б , М  хоёр өрөөнөөс гараад явсан. Тэгээд чанга, чанга дуугараад байхаар нь яваад очсон чинь М , Б г “чи миний үнэтэй гуталыг цус болгочихлоо, энийгээ арч гээд байсан” бас куртикээ угаалах гээд байсан. Энэ үед Б гийн найз охин, найзынхаа хамт өрөөнд орж ирсэн байсан. Тэгсэн өндөр нуруутай, шивээстэй бандийн фудволкийг Э  угааж өгсөн...Буудлын 1 давхарт хүлээн авагчийн өрөөний өмнө Б , М  хоёр эхэлж муудалцаад байсан бөгөөд М  нь гутлаа арчуулах гээд байсан. Би тэр банди нараас “одоо болиочээ” гэж зөндөө гуйсан. Тэгсэн намхан нуруутай чёлктой үстэй нөхөр нь намайг “ална шүү, чи зайл, намайг хэн гэдгийг мэдэх үү” гэхээр нь би “чамд бол зодуулдаг нь би биш” гэж хэлээд бид хоёр барьцалдаж аваад би мөргөсөн чинь намайг энд тэндээс олуулаа цохиод зодоод газар унагахаар нь би нүүрээ дараад хэвтсэн. Намайг хэвтэж байхад хэн нь мэдэгдэхгүй энд тэндээс цохиод байсан. Тэгээд босоод ирсэн чинь Б  ухаан алдсан шалан дээр хэвтэж байхаар нь “яаж байгаа юм гэсэн чинь” нэг банди нь ирээд Б г өшиглөчихөөр нь би тэр залууд хандаж чи яагаад хүн цохиж байгаа юм гээд тэр залууд нүүрээ өгөөд нэг цохиулсан. Тэгээд байж байтал удалгүй цагдаа ирсэн. М  гэдэг бандиас бусад нь цагдаа ирэхэд зугтаагаад явсан байсан. Би зодуулахдаа нүүрээ дарсан байсан болохоор гэмтэж бэртээгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч Э.Х гийн...Тухайн үед би С гийн хамт Б , Б  нарын байсан буудалд орчихоод гарсан. Тухайн үед Б  бид 2 муудалцсан байсан. Буудалд ороход хажуу талын өрөөнд 5 залуу байсан бөгөөд өрөөнөөс гарч ороод, хоорондоо маргаад байгаа шинжтэй байсан...С  бид хоёрыг Б , Б  2 буудлаас гаргаж, сургуулийн буудал руу дөхүүлж өгсөн. Бид 2 гадуур алхаж байгаад буцаад буудалд нь очиход тэр 2-ын байсан өрөөнд 1 эмэгтэй, Б , Б  тэгээд хажуу талын өрөөнд байсан хэдэн залуус ороод ирсэн, хоорондоо юм яриад, муудалцах гээд байсан. Тэгээд С  бид 2 Б г дагуулаад буудлаас гарсан чинь Б  цүнхээ үлдээсэн байна гээд буцаад буудалд орчихоод удаад байхаар нь буцаад буудал руу ороход Б , Б  2 нөгөө залуустай муудалцаад 1 давхарт байсан...М  гэдэг банди нь Б г “чи хувцас цус болголоо, заваарууллаа” гээд хэрүүл өдөөд явуулахгүй байсан. Тэгсэн гэнэт бөөнөөрөө хоорондоо зодолдоод эхэлсэн. Б г намхан нуруутай бор царайтай духаараа үсээ хажуу тийшээ болгосон залуу нүүр рүү нь цохиж унагаад өшиглөсөн чинь Б  ухаан алдчих шиг болсон. Б г бас өндөр шивээстэй цагаан фудволктой залуу гараараа цохисон. М  гэдэг банди бол цохиж зодоогүй маргалдаад л зодох гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 34/,

Гэрч Б.Б гийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уулзвар-21” зочид буудалд хүлээн авагчаар 1 жил орчим ажиллаж байна. Уг буудалд манай эгч Нэргүй бас хүлээн авагчаар ажилладаг. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой харанхуй болсон байхад манай эгч Нэргүйгийн хүү М  нь Ж  гэдэг найзынхаа хамт буудалд ирээд хүлээн авагчийн өрөөнд нэг гоймон дэвтээж идсэн. Тэр хоёрын араас төд удалгүй М гийн найз Б , Х  хоёр ирсэн. Би тэд нарыг өрөөнд олуулаа байгаад байхаар нь эгчийн дүү нар юм ярих гээд байгаа бол үүдний өрөөнд сууж байгаад гараарай гэж хэлээд 1 давхарын 8 номерын өрөөнд оруулсан. Тэгсэн үүдний өрөөнд хүмүүс орох гэхээр нь би тэд нарыг дээшээгээ 3 номер руу орчих тэгээд ширээ, орны толгой нь эвдэрсэн байгаа хадаад өгөөрэй гэж хэлээд тэд нарыг оруулсан. Тухайн үед 4 номерын өрөөг 2 залуу 1 хүүхэн хоногоор авсан байсан. Би өрөөнд сууж байсан чинь 1 давхарт М  найзуудтайгаа нийлээд 4 номерын 2 залуутай муудалцаад байхаар нь би очиж болиулаад өрөө өрөөнд нь оруулсан. Тэгэхэд тэд нар бүгдээрээ архи уусан байдалтай байсан. Би М г найзуудтай нь 1 давхараас дээш нь оруулахад архи уусан байсан гэдгийг нь мэдээгүй. Би 1 давхар руу буугаад өрөөндөө сууж байсан чинь төд удалгүй араас М , 4 номерт орсон байсан Б  гэдэг залуутай юм яриад буудлын үүдэнд нилээн удаан зогсоод юм яриад байсан. Тэгсэнээ манай өрөө рүү хоёулаа орж ирээд бид хоёр эвлэрчихлээ, одоо хэрэлдэхгүй гээд зогсож байсан. Б гийн найз Б  гэдэг залуу 2 давхараас бууж ирээд яачихваа чи гээд Б гаас асуусан чинь М тай учраа олчихлоо гэж Б  нь хэлсэн. Б  нь Б гийнхээ хажууд М  чи яагаад над руу томроод байгаа юм гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд М , Б  хоёр 00 өрөө орчихоод 20 орчим минут болоод 00 өрөөнөөс гарч ирсэн. Тэгэхэд М гийн куртик, гутал нь цус болсон байхаар нь би “чиний куртик цус болсон байна ш дээ, яагаад цус болсон юм гэж асуусан чинь М , Б гийн гараас нь цус гараад цус нь гоожсон юмаа гэж хэлсэн. М  Б д хандаж хөгшөөн гутал цус болсон байна, арчаад өгчих гэж хэлсэн...Б гийн найз Б  нь М  руу хандаж “чи яасан том пизда вэ, чи яахаараа хүнээр гутлаа арчуулдаг юм” гээд М  руу дайраад байхаар нь би тэр залууг “чи одоо юу гээд байгаа юм, наад хоёр чинь хоорондоо ярилцаж байгаа юм биш үү” гэж хэлсэн. Тэгээд би тэд нарыг өрөө рүүгээ орцгоо гээд хөөгөөд явуулсан чинь бүгд өрөөндөө орсон. Удаа ч үгүй Б  нь “Далай пизда минь чи яагаад байгаа юм бэ, хоёулаа үзье” гээд 1 давхарт бууж ирээд хоорондоо маргалдаад араас нь найзууд нь бүгд бууж ирсэн. Б , М  хоёрыг эхлээд Б  салгаад байж байсан чинь Б  гэдэг залуу нь Х ыг гараараа цохиод зодоон эхэлсэн чинь Х  Б г цохиод, Б г Ж  нь зодоод, Б г Х , Б  нар зодсон. Тухайн үед зодоон болж байхад Б гийн найз охин, буудлын өрөөнд байсан 1 хүүхэн, Б гийн найз охины дүү гээд эмэгтэй бас манай дүү Анужин байсан. Тэгсэн Б , Б  нартай хамт орсон охин цагдаад дуудлага өгсөн ...”гэх мэдүүлэг /хх-39-40/,  

- Гэрч А.А-гийн ...Тухайн орой намайг буудалд ирэхэд 4 номерын өрөөг 2 залуу, 1 хүүхэн авсан байсан бөгөөд тэд нар дээр өндөр залуугийн эхнэр, дүүтэйгээ ороод хоорондоо маргалдаад, өндөр залуу эхнэрээ хараагаад, нулимаад, хэрэлдсэн чинь эхнэр нь дүүгээ дагуулаад буудлаас гарсан, гарч ороод юм хийгээд л яваад байсан. Тэгсэн шөнө 01 цагийн үед Б  гэдэг өндөр залуу нь М г өдөөд хоорондоо маргалдаад, найзууд нь бууж ирээд бөөн зодоон болсон.../хх-42/,    

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13429 дугаартай “...Д.Б н биед баруун, зүүн нүдний дотор булан хэсгийн цус хуралт, хамрын нуруу, цох, духны баруун дээд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45/,

- Шүүгдэгч Н.М гийн:...2019 оны 11 дүгээр сарын 04 -ний өдөр би найз Ж тай Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 шар автобусны буудлын ард уулзаж пабад суугаад хоёр, хоёр шил пиво уучихаад юм яриж сууж байгаад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Уулзвар 21 нэртэй зочид буудалд манай хамаатны эгч тэр өдөр жижүүртэй хонож байсан болохоор тэр буудал руу очсон, очоод нэг давхарт нэг өрөөнд ороод Ж  бид хоёр Сэнгүр нэртэй 2 литрийн пиво нэгийг уугаад байж байхдаа Х , Б  хоёрыг хамт сууя гээд дуудсан. Удалгүй Х , Б  хоёр ирээд бид нар дэлгүүрээс 0.75 граммтай Хараа нэртэй архи, 2 литртэй Сэнгүр пиво аваад нөгөө Уулзвар 21 нэртэй зочид буудлын 2 давхарт 3 дугаартай өрөөнд ороод архи, пиво уугаад сууж байсан чинь Х  бид хоёр 00 орох гээд явж байх үед коридорт Б  гэх залуу таараад Х т хандан чи муүхай хараад байгаа юм уу гэж хэлэн хэрүүл өдөөд Б  хамт явсан Билгүүндайлай гэх залуугаа гараад ир гэж дуудсан юм, тэгсэн чинь Б  4 дугаартай өрөөнөөс гарч ирэх тэр үед 3 дугаартай өрөөнөөс манай найзууд болох Ж , Б  хоёр гарч ирээд Б , Б  нартай бид нар маргалдаж байгаад Б  бид хоёр хуучин нэгнийгээ зүс таних болохоор эвлэрээд Б , Б  нарын хамт 4 дугаартай өрөөнд орсон чинь Б  нь надад өөрсдийнхөө ууж байсан архинаас хийж өгөөд одоо бүгдээрээ танилцъя гэж хэлээд танилцаад байж байх үед Б  өрөөнөөс гарч ороод, найз охинтойгоо муудалцсан гээд яваад байх үедээ гараа зүсчихсэн цус гараад явж байгаад миний гутал дээр, куртик хоёр дээр цус дусаачихаар нь би Б д хандан чи андаа, миний шинэ гутал дээр цус дусаачихлаа гэж хэлсэн чинь Б  нь надад хандан угаагаад өгье гээд Б  бид хоёр 00-ын өрөө ороод Б  бид миний күртикны цусыг угааж арилгачихаад 00-ын өрөөнөөс гараад буудлын гадаа гарч Б  бид хоёр хоорондоо юм ярьж байгаад буцаад буудал руу орсон. Буудлын 1 давхарын үүдэнд Б , Х , Ж , Б  нар хоёр охин бүгдээрээ 1 давхарт байж байгаад Б  нь манай найз Х ын нүүр рүү нь духаараа мөргөөд зодоон эхэлсэн. Тэгээд Б г Ж  цохиод, мөн Б  цаанаас ирээд Б г толгой хэсэгт нь хоёр цохисон чинь Б  газар унаад өгсөн тэгээд удалгүй зодоон маргаан дуусаад буудалд үлдээд Ж , Б , Х  гурав буудлаас гараад явсны  дараа цагдаа ирсэн юм. Ж  нь Б г нүүр хэсэгт нь 2 удаа цохиж, Б  Б г 2 удаа толгой руу нь цохиод Б  газар унаж харагдсан, Х ыг Б  духаараа мөргөөд Х  Б гийн нүүр, толгой хэсэг рүү нь цохиж байгаа харагдаж байсан. Тухайн үед бол маргалдаж зодолдсон Ж , Б , Х , Б , Б  нар хоорондоо гар хөлөөрөө цохилцож, зодолдож байсан, гартаа ямар нэгэн зүйл бариагүй гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/, 

Шүүгдэгч Х.Ж ын:...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би цэргээс  халагдаж ирээд гэртээ байсан чинь манай найз М  над руу утсаар яриад надад хандан уулзах уу гэхээр нь тэгье гэж хэлээд М тай Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 5 шарын автобусны буудлын ард байх нэг пабад хоёр хоёр шил пиво уучихаад юм яриж сууж байх үед М  надад хандан хоёулаа манай нэг эгчийн буудалд очиж жаахан ууж сууя, Х , Б  хоёрыг тэр буудалд дуудчихна гэхээр нь за тэгье гээд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны байх / нэрийг нь сайн мэдэхгүй байна/ нэг буудалд М  бид хоёр ирээд, 2 Сэнгүр нэртэй пиво уугаад байж байсан чинь гаднаас Х , Б  хоёр ирээд бид дөрөв нийлээд ууж байсан Сэнгүр пиво ууж дуусгаад 2 давхар руу өөр өрөөнд ороод дэлгүүрээс 0.75 грамтай Хараа нэртэй 1 литрийн хэмжээтэй 1 ширхэг, Сэнгүр нэртэй пиво аваад нөгөө буудлынхаа нэг өрөөнд ороод Х , Б , М  бид дөрөв тэр архи пивоо ууж байж байгаад Х , М  хоёр 00 ороод ирье гээд гараад явсан. Бид нарын байсан өрөөний хажуу талын өрөөнд байсан 2 залуутай М  муудалцаад байсан тэгэхээр би гараад М д хандан ингэж болохгүй гээд, өөрсдийнхөө байсан өрөө рүү аваад орсны дараа М  00 ороод ирье гээд ахиад гараад явахаар нь би удалгүй араас нь гарсан чинь М  2 давхарын 00-ын өрөөнд тэр Б  гэх залуутай маргалдаад гутал муухай болголоо гээд байж байхаар нь би М г тэр Б  гэдэг залуутай битгий маргалд гэж хэлээд аваад буцаад өрөөндөө орсон юм. Гэтэл Б , Х  хоёр өрөөндөө байхгүй байхаар нь өрөөнөөсөө доошоо 1 давхар руу буусан чинь Б  гэдэг залуутай хамт явсан танихгүй залуу манай найз Х ыг хананд шахаж боогоод нүүр рүү нь мөргөж байгаа харагдсан, мөн М  Б-тай  барилцаад зууралдаж байхаар нь ойр байсан болохоор Б , М  хоёр руу очоод салгасан чинь Б  миний нүүр рүү тохойгоороо 1 удаа цохихоор нь би зөрүүлээд Б г нүүр рүү нь гараараа 2 цохиод байж байсан чинь Б  хажуугаас хүрч ирээд Бүлгүүндалайг нүүр рүү нь 2 цохисон чинь Б  нь ухаан алдаад газар унасан юм. Тэгхээр нь би М , Х , Б  нарт хандан одоо болъё гэж хэлээд буудлаас Б ,  Х  хоёрыг авч гараад М  буудалд үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/, 

Шүүгдэгч Б.Х ын:.. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой Б  бид хоёр Б ийн гэрт байж байсан чинь М  Б  руу утсаар яриад Ж  бид хоёр хамт байна, та хоёр хүрээд ир гэж ярихаар нь Б  бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутагт байх нэрийг нь мэдэхгүй байна нэг зочид буудалд ирсэн чинь 1 давхарт М , Ж  хоёр гоймон идээд сууж байсан. Тэгээд 1 давхарт М , Ж , Б  бид нар Сэнгүр нэртэй 2 литрийн пиво нэгийг хувааж уучихаад дээшээ 2 давхар руу 00-ийн хажуугийн өрөөнд орсон. Тэр өрөөнд орох үедээ бид нар 0.75 грамтай Хараа нэртэй архи, 2 литр Сэнгүр пиво авч ороод, ууж байгаад би 00-ийн өрөө ороод бие засчихаад гараад ирсэн чинь бид нарын орсон байсан өрөөний хажуу өрөөний хүмүүс хоорондоо маргалдаад нэг охин уйлаад байхаар нь би хаалганы нь үүдээр өнгөрч байхдаа тэр өрөөнд байгаа хүмүүсийг харчихаад би өрөөндөө орсон юм. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа М өрөөнөөсөө гараад нөгөө хүмүүс маргалдаад байсан өрөөнд ороод тэр Б  гэх залуутай маргалдаад байхаар нь Ж  бид хоёр тэр маргаан болоод байгаа өрөө рүү орсон чинь М  Б  гэх залуутай маргалдаад байгаа бололтой байхаар нь бид нар одоо ингэж болохгүй ээ гэж ярилцаад тэр өрөөнд суугаад Б , Б  нартай танилцаад сууж байхад Б  гадагшаа гарчихаад орж ирэхдээ гарнаас нь цус гарчихсан орж ирээд байж байгаад удалгүй М , Б  хоёр хамт гадагшаа гараад явсан юм. Тэр хооронд Ж , Б , Б  бас нэг охин бид нар архи хувааж уугаад байж байсан чинь гаднаас М , Б  хоёр орж ирээд дээр, М  нь миний гутал дээр цус дуссан байна угааж өг гээд Б д хэлсэн чинь Б  нь тэр гутал угааж чадахгүй гэж хэлээд М , Б  2 маргалдаад байж байсан чинь гаднаас 2 охин орж ирсэн чинь Б , Б  2 найз охидууд ирсэн буудлаас гарлаа гээд гарахаар нь М , Ж , Б  бид нар бас хамт гараад доошоо 1 давхарт буусан чинь Ж , Б  2 хоорондоо юм яриад зогсож байсан. Б  тэр 2 руу очоод юм хэлээд байхаар нь би очоод Б д хандан чи зүгээр байж байгаач гэтэл Б , Х , Ж , Б  нар хоёр охин бүгдээрээ 1 давхарт байж байгаад Б  нь манай найз Х ын нүүр рүү нь духаараа мөргөөд зодоон эхэлсэн юм, тэгээд Б г Ж  1 удаа цохиод, мөн Б  цаанаас ирээд Б г толгой хэсэгт нь хоёр цохисон чинь Б  газар унаад өгсөн тэгээд удалгүй зодоон маргаан дуусаад буудалд үлдээд Ж , Б , Х  гурав буудлаас гараад явсаны дараа цагдаа ирсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 106-107/,

Шүүгдэгч А.Б ийн:...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр оройхон 21 цагийн үед би Х ын хамт гэртээ байж байсан чинь манай найз М  над руу утсаар  залгаад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх нэрийг нь сайн мэдэхгүй байна/ нэг зочид буудалд хүрээд ирээч гэхээр нь Х  бид  хоёр очсон чинь Ж , М  хоёр нэрийг нь санахгүй байна зочид буудлын 1 давхарт өрөөнд байхаар нь уг өрөөнд байсан, М , Ж  хоёрын ууж байсан 2 литр Сэнгүр пиво хувааж уучихаад, бид нар дээшээ 2 давхар руу өөр өрөөнд орохоор болсон...Тэгээд  М  бид хоёр гадна дэлгүүрээс Хараа нэртэй 0.75 гр нэг шил архи, Сэнгүр нэртэй 2 литр пиво 1 ширхэгийг аваад хоёр давхар руу өрөөнд ороод уусан. Бид нарын байсан өрөөний хажуугийн өрөөнд чанга чимээ гараад байсан чинь М  өрөөнөөсөө гараад нөгөө хажуугийн өрөө рүү орохоор нь араас нь Ж  бид хоёр тэр өрөө рүү юу болоод байгаа талаар асуусан чинь М тэнд байсан хоёр залууг танидаг гэж хэлэхээр нь Жавхаланбаяр бид хоёр гарч яваад өөрсдийн байсан өрөөндөө ороод байж байсан чинь 2 давхрын 00-ын өрөөнд М гийн гутлыг цус болголоо гээд маргалдаад байсан тэгээд тэндээс Ж , Б , М , Х , Б  бид нар бүгд доошоо 1 давхар руу буугаад 1 давхарын коридорт Ж  Б-тай  маргалдаад, Б-тэй  Х  маргалдаад байж байгаад Б  нь манай Х ыг нүүр рүү мөргөөд зодоон эхэлсэн юм, тэгээд би Б г толгой руу нь 2-3 удаа гараар цохисон чинь Б  доошоо суухаар нь би цаашаа яваад Б  гэх залуу руу очоод нүүр рүү нь 2 удаа цохисон чинь Б  гэх залуу нь газар унаад нь толгой руу нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн юм...Миний харсанаар Б  эхлээд Х ыг нүүрүү нь мөргөсөн тэгсэн чинь  Х  буцаагаад Б г нүүр рүү нь цохиж Б г доошоо суусан байх үед нь Х  нуруу руу нь хөлөөрөө өшиглөж харагдсан, Б  Ж  хоёр харилцан нэг нэгийгээ цохиж харагдсан, яг хэдэн удаа цохисонг би сайн хараагүй. Би Б г нүүрэнд нь 1 удаа цохисон чинь Б  доош суухаар нь толгой руу нь 2 удаа цохисон, Б гийн нүүр рүү нь 2 удаа гараар цохисон, Б гийн толгой руу нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн, өөр хүн цохиж зодоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/,

Х.Ж , Н.М , А.Б , Б.Х  нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-24, 26, 28-29, 31-32/,  

- Эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 64/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэгдэл: /хх-52-62/:  

2019-11-05 01:10:23-д хар өнгийн хувцастай туранхай биетэй өндөр нуруутай Б  үүд хэсгээс алхаж араас нь шар өнгийн цамцтай М  алхаж ирээд авагчийн өрөө рүү оров.../хх-ийн 52/,  

2019-11-05 01:11:47-д үүд хэсгээс С  гарч ирэх ба араас нь цагаан өнгийн цамцтай хар өнгийн өмдтэй Ж  үүд хэсгээс хүлээн авагчийн өрөө рүү ороход, араас  нь саарал өнгийн, хагас ханцуйтай, энгэр хэсэгт бичиглэлтэй фудволктой, хар өнгийн өмдтэй Б  түүний араас саарал өнгийн юүдэнтэй цамцтай, хар өнгийн өмдтэй Б  халаасандаа гараа хийсэн байдлтай үүд хэсгээс гарч ирээд хүлээн авагчийн энд бүгд оров.../хх-ийн 53/,

2019-05 01:12:01 -д Б  М гийн хүзүүний ар хэсгээс нь баруун гараараа  хөтөлж гарч ирээд үүд хэсэг рүү түлхэж байгаа харагдах ба араас нь Ж  ирээд өрөөний үүд хэсэгт зогсож байснаа буцаад өрөө рүү оров. 

2019-11-05 01:12:21 -д Б г Х  түлхээд Б  нь ухарсан байдалтай өрөөний үдээр гарч ирэхэд өрөөнөөс Ж , Б , Б  гарч ирээд Ж , Б  хоёр хоорондоо юм яриад Ж  Х ыг араас нь түлхээд холдуулах үйлдэл хийгээд нэг нэгийгээ түлхэлцэхэд Х ын гараас гар утас шалан дээр унахад Б  тонгойж газраас утасыг үүд хэсэгт зогсож байгаа С , Х  хоёр дээр ирээд хоорондоо юм ярьж Х  гар утсыг Х т өгөв.../хх-ийн 54/, 

Б  Б  нар хүлээн авагчийн өрөөний үүдэнд зогсоод юм ярьж үүд хэсэгт Б  М  хоёр нэг нэгийнхээ цээж рүү гараараа түлхэлцэхэд Ж , Б  хоёр Б г татав. Б  ханцуйгаа хойш шамлаад М гийн гарнаас бариад зогсож байхад М  Б г урдаас нь хойш түлхэв. Б , Хүсэлбатаар нар камерны дор урд хэсэгт зогсож байхад Б  рүү гараараа заагаад куртикээ тайлаад, Х ыг түлхээд өөрөөсөө холдуулахад Ж   Х ын хойноос нь татахад Х , Ж ыг буцаагаад хойш түлхэв /хх-55/,

Б , Ж  хоёр хоорондоо юм яриад “нэг нэг рүүгээ дайрах” үйлдэл хийхэд Х  хоёр тийш түлхэж холдуулаад, Б  Х  хоёр хоорондоо юм ярьж байгаад Б  куртикээ өмсөхөд Х  энгэрнээс нь цээж рүү нь түлхэхэд Ж  Х ын араас нь татаж холдуулахад Ж-ын  гарыг түлхээд Б-тай  муудалцаад юм яриад зогсож байхад, Б  ирж зогсоод,  Х  Б  нар хоорондоо муудалцаж М  үүд хэсгээс ирэх ба Б  араас нь татсан байдалтай ирэхэд Б  холдуулах ба Ж  Б  хоёр муудалцахад Х  Ж ыг татаж Б гаас холдуулаад үүд хэсэг рүү түлхэж холдуулав. /хх-56/ 

            Ж  дээр Б  очиж ярилцаж байгаа харагдаж, наад талд нь Б  Х  хоёр хоорондоо юм ярилцаад зогсох ба үүдний хэсэгт М г Б  тэвэрсэн байдалтай хананд шахсан байлаа.../хх-ийн 56/,  

Б  нь Х ыг Б гаас холдуулаад өрөөний гол хэсэгт очоод дал мөр хэсэгт нь зүүн гараа тавихад Х  гарыг нь толгой дээгүүрээ давуулж түлхэж холдуулаад хоорондоо муудалцав. 

Б  Х  хоёр хоорондоо юм яриад Б  Х ын 2 гарны бугалганы урд хэсгээс нь гараараа барьж байгаад Х ыг татаад хүзүү дээгүүр гараа тавиад хүлээн авагчийн өрөөний үүд хэсэгт очоод хоорондоо юм ярьж байхад М  Б  дээр гүйж ирээд гарнаас нь барьчихаад үүд хэсэг рүү буцаад гарахдаа гараа гозолжуулаад Б г дуудаж байгаа харагдав.../хх-ийн 57/,  

Б  Х  хоёр хоорондоо юм яриад Б  Х ын 2 гарны бугалганы урд хэсгээс нь гараараа барьж байгаад Х ыг татаад хүзүү дээгүүр гараа тавиад хүлээн авагчийн өрөөний үүд хэсэгт очоод хоорондоо юм ярьж байхад М  Б  дээр гүйж ирээд гарнаас нь барьчихаад үүд хэсэг рүү буцаад гарахдаа гараа годолжуулаад Б г дуудаж байгаа харагдав.../хх-ийн 57/, 

Б , Ж , Х  нар юм яриад Х  халааснаасаа утас гаргаж ирээд зогсож байхад Б  Ж ыг тэврээд юм яриад зогсож байхад Хүсэпбаатар Б д гар утсаа өгчихөөд Б г Ж аас татаж  Б-тэй  юм яриад цээж рүү нь түлхэхэд Б  Х ын хүзүүний урд хэсгээс барьж хүлээн авагчийн өрөөний урд очиж заамдалцахад Анужин хажуу талаас салгах үйлдэл хийхэд Б  хана руу Х ыг түлхэж байгаад толгойгоороо мөргөх үйлдэл хийх үед Б , Ж  хоёр зууралцсан байдалтай харагдаж байв.../хх-ийн 58/,

Х  Б г баруун гараараа цохиход үүд хэсгээс Б  гүйж ирээд Б гийн араас нь толгой хэсэгт баруун гараараа 3 удаа цохиж Х  нийлж нь дараад Х , Б  хоёр хөлөөрөө цээжин бие хэсэгт нь өвдөглөж, Ж  Б гийн цээж рүү нь шахаад хана руу түлхсэн зогсож М  Б  руу алхаж ирээд гараараа далайсан ба 00 өрөөний урд Х  газар унасан Б гийн цамцыг дээш шуусан Б  Б-г  татаж байснаа тавиад Б , Ж  хоёр дээр ирээд Б гийн нүүр толгой хэсэг рүү баруун гараараа нэг цохиод буцаад цохиод, буцаад Б , Х  хоёр дээр очиход Б гийн цамцыг дээш нь шууж Х  татсан байдалтай байхад нь Б  Б гийн цээж хэсэг рүү нь нэмж цохив.../хх-ийн 59/,   

Ж  Б г хана руу шахсан зогсож байгаад баруун гараараа эхлээд цохиход Б  бултахад зүүн гараараа Б гийн баруун гарыг дарж байгаад нүүр нь гараараа цохиход Б  араас нь ирээд Б гийн нүүр хэсэгт нь 2 удаа цохиод Ж  1 удаа цохиход Б  газар унахад Б  нүүр лүү нь баруун гараараа нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөхөд  оноогүй, дахин өшиглөсөн...баримт /хх-60/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох :    

Шүүгдэгч Х.Ж , А.Б  нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уулзвар-21” нэртэй зочид буудлын 1 давхрын коридорт иргэн Д.Б г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :   

- хохирогч Д.Б н...тухайн үед би М гийн гутал, куртикийг цус болгосон байсан ба М  бид хоёр 1 давхарын 00 өрөө ороод би М гийн куртикийг угааж өгсөн...М  “чи миний гутлыг цус болгосон байна, энэ гутал үнэтэй гутал” гээд юм яриад байхаар нь одоо битий асаад байгаарай гээд М тай муудалцсан чинь найзууд нь ирээд зарим нь салгаад, зарим хэд нь дайраад байсан...Намайг нийлээд зодож эхэлсэн, би ухаан алдсан...Миний хажууд найз охин Х , түүний танил дүү С  нар хараад байж байсан тухай мэдүүлэг /хх-14-15/,

- шинжээчийн дүгнэлт:...Д.Б н биед баруун, зүүн нүдний дотор булан хэсгийн цус хуралт, хамрын нуруу, цох, духны баруун дээд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../хх-44-45/,

- гэрч Э.Х гийн..Тухайн үед М  гэдэг банди нь Б г “чи хувцас цус болголоо, заваарууллаа” гээд хэрүүл өдөөд явуулахгүй байсан. Тэгсэн гэнэт бөөнөөрөө хоорондоо зодолдоод эхэлсэн. Б г намхан нуруутай бор царайтай духаараа үсээ хажуу тийшээ болгосон залуу нүүр рүү нь цохиж унагаад өшиглөсөн чинь Б  ухаан алдчих шиг болсон. Б г бас өндөр шивээстэй цагаан фудволктой залуу гараараа цохисон. М  гэдэг банди бол цохиж зодоогүй гэх  мэдүүлэг /хх-34/,

- гэрч Б.Б гийн...тухайн үед Б г Ж  нь зодож байсан тухай мэдүүлэг /хх-39-40/,  

- шүүгдэгч Х.Ж ын...Би Б  гэх залууг нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-74/,

- шүүгдэгч А.Б ийн...Б гийн нүүр рүү нь 2 удаа гараараа цохисон. Б гийн толгой руу 1 удаа хөлөөрөө өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-84-85/

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл :…Ж  Б г хана руу шахсан зогсож байгаад баруун гараар эхлээд цохиход Б  бултахад зүүн гараар Б гийн баруун гарыг дарж байгаад нүүрт нь цохиход, Б  араас нь ирээд Б гийн нүүр хэсэгт нь 2 удаа цохиод, Ж  1 удаа цохиход Б  газар унахад Б  нүүр рүү нь баруун гараараа нүүр хэсэгт өшиглөхөд  оноогүй, дахин өшиглөсөн.../хх-60/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.   

Шүүгдэгч Х.Ж , А.Б  нар бүлэглэн Д.Б г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд холбогдох хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал  дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нар гэмт үйлдлээр санаатай нэгдэн хамтран оролцсон байх бөгөөд хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахад шүүгдэгч нарын хамтарсан нийлмэл үйлдэл хавсран нөлөөлсөн байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзнэ. 

Шүүгдэгч Х.Ж , А.Б  нар тус гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020.01.10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг, мөн 1 дэх хэсэгт “санаатай” гэж өөрчлөлт оруулсан боловч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч нарын үйлдэл нь гэм буруугийн хэлбэрийн хувьд “санаатай” эсэхийг шүүх зайлшгүй тогтоох ёстой тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг санаатай хэлбэрээр тооцож, тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзнэ.           

Иймд шүүгдэгч Х.Ж , А.Б  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч нар гомдол, саналгүй болохоо бичгээр илэрхийлсэн /хх-144-145/, хохирогч Д.Б  гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 250.000 төгрөг хүлээж авсан, гомдол, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн тул  шүүгдэгч Х.Ж , А.Б  нарыг тус хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.   

 

Харин тус эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн яллах, цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.М , Х.Ж , А.Б , Б.Х  нарыг “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл, нотлох баримт эргэлзээтэй бөгөөд хангалтгүй болох нь дараах үндэслэлтэй байна. Үүнд :         

1. Шүүгдэгч нарын гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах буюу танхайрах сэдэлт, зорилгыг агуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

Хэрэгт цугларсан : - Хохирогч Б.Б гийн мөрдөн байцаалт /хх-14-15/ болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,  

- Х.Ж , Н.М , А.Б , Б.Х  нарын гэрчээр /хх-24, 26, 28-29, 31-32/, мөн яллагдагчаар өгсөн /хх-74-75, 85-86, 96-97, 106-107/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг,

- гэрч Б.Б  /хх-39-40/, гэрч А.Анужин нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх сурвалжаас үзэхэд :       

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уулзвар-21” нэртэй зочид буудалд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 5-ны шөнийн 01 цаг хүртэлх хугацаанд М , Ж , Б , Х  нар, мөн Б , Б , Э  нар тус тус бага бус хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба энэ хугацаанд буудлын коридорт Б  нь Х ыг “муухай хараад байгаа юм уу” гэж хэлэн харилцан хэрүүл өдсөн, мөн Б гийн найз охин тухайн буудалд ирж улмаар  Б гийн найз охин гэх Э тэй Б г хардан маргаан болсон байх ба энэ зохисгүй чимээ шуугиант явдлаа болихыг тэдэнд М  нар мэдэгдсэн, түүнчлэн М  нь тухайн үед Б г таних явцдаа түүнд 2019 оны 6 сард тус буудлаар үйлчлүүлэхдээ ээж болон буудлын хүлээн авагчийг доромжилсон Б гийн зүй бус үйлдлийг хэлсэн зэрэг харилцан яриа, харилцаа талуудын хооронд үүсч байсан гэх боловч тухайн үед буудлын өрөөнд тэд харилцан хүч хэрэглэсэн үйлдэл огт гаргаагүй, харин харилцан эвлэрч улмаар хамтдаа архи, пиво хувааж уусан болохоо шүүгдэгч Н.М , Х.Ж , А.Б , Б.Х  мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлэхээс гадна энэ хүрээнд хохирогч Б  мэдүүлсэн байна.        

М , Ж , Б , Х  нарын мөрдөн байцаалтад гэрч, яллагдагчаар өгсөн, мөн шүүх хуралдаанд өгсөн “олон тоо”-ны мэдүүлгийг бүхэлд нь “худал” гэж үзэх, үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.    

2. М , Ж , Б , Х  нар, мөн Б , Б  нарын тус тусын согтолтынх нь зэрэг ямар байсан эсэхэд “ялгамж” гарган тодорхойлсон баримтгүйгээс гадна тухайн согтуурсан этгээдүүд тухайн буудлын өрөөнд харилцан муудалцсан, зохисгүй үг хэллэгээр ярилцсан гэх боловч тухайн үедээ харилцан эвлэрсэн, харин тус буудлын өрөөнд хүч хэрэглэсэн үйлдлүүд хийгдээгүй байх тул тухайн тохиолдолд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх бодит боломжгүй.      

3. М , Ж , Б , Х  нар, мөн Б , Б  нарын хооронд үүссэн харилцан хүч хэрэглэсэн үйл явдал нь “Уулзвар-21” нэртэй зочид буудлын 1 давхарт болсон байх нь М , Ж , Б , Х  нарыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай бөгөөд эргэлзээгүй үндэслэл, баримт болохгүй бөгөөд харин тухайн маргаан, зодоон үүссэн үндэслэл, шалтгаан болон хохирогч нарын зүй бус, хууль бус үйлдэл хэрхэн нөлөөлсөн эсэх зэргийг тал бүрээс нь бодитой, бүрэн тогтоосноор шийдвэрлэгдэх асуудал юм.               

Тухайн зочид буудлын өрөөнд байхдаа Д.Б  нь өөрийн эхнэртэй маргалдсан улмаар эхнэртэйгээ буудлын гадаа гарах, гэрт нь хүргэж өгөх болон тус буудалд буцаж ирэх явцдаа гарын хуруугаа гэмтээсний улмаас М , Ж , Б , Х  нартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн, харилцаж байх явцдаа М гийн гутал, куртек, мөн Ж-ын  футболкыг тус тус “цус” болгосонтой холбоотойгоор М  нь Б д тухайн цусыг арилгах, угаах шаардлага тавьсан байх ба Б  нь угааж, цэвэрлэж өгөхийг анхлан зөвшөөрсөн байна.  

Гэвч Б  нь тухайн буудлын 1 давхарт 00-ийн цус болсон зарим зүйлсийг угааж цэвэрлэсэн гэх боловч цус болсон гутлыг нь угааж цэвэрлэхээс татгалзаж буюу гутал угаахаас дургүйцэн “битгий давраад байгаарай”, ”битгий асаад байгаарай” хэмээн М тай маргаан үүсгэсэн, энэ үйл явдалтай холбоотойгоор М , Б  нарыг Ж  салгах ородлого хийх явцдаа Б-тай  харилцан маргалдаж түүнийг зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, харин Б г өмөөрөн Б  нь “чи яасан том “п...” вэ, яахаараа хүнээр гутлаа арчуулдаг” юм хэмээн М  руу дайран улмаар Х ын нүүрэн тус газар мөргөсний улмаас Х , Б  нар Б н бие махбодид халдсан болох нь :       

- гэрч Б.Б гийн “...М  Б д хандаж хөгшөөн гутал цус болсон байна, арчаад өгчих гэж хэлсэн чинь...Б гийн найз Б  нь М  руу хандаж “чи яасан том пизда вэ, чи яахаараа хүнээр гутлаа арчуулдаг юм ” гээд М  руу дайрсан... Удалгүй Б  нь “Далай пизда минь чи яагаад байгаа юм бэ, хоёулаа үзье” гээд 1 давхарт бууж ирээд хоорондоо маргалдаад араас нь найзууд нь бүгд бууж ирсэн.  Б , М  хоёрыг эхлээд Б  салгаад байж байсан чинь Б  гэдэг залуу нь Х ыг гараараа цохиод зодоон эхэлсэн чинь Х  Б г цохиод, Б г Ж  нь зодоод, Б г Х , Б  нар зодсон...гэх мэдүүлэг /хх-39-40/,   

- гэрч А.А-гийн ...Тухайн орой намайг буудалд ирэхэд 4 номерын өрөөг 2 залуу, 1 хүүхэн авсан байсан бөгөөд тэд нар дээр өндөр залуугийн эхнэр, дүүтэйгээ ороод хоорондоо маргалдаад, өндөр залуу эхнэрээ хараагаад, нулимаад, хэрэлдсэн чинь эхнэр нь дүүгээ дагуулаад буудлаас гарсан, гарч ороод юм хийгээд л яваад байсан. Тэгсэн шөнө 01 цагийн үед Б  гэдэг өндөр залуу нь М г өдөөд хоорондоо маргалдаад, найзууд нь бууж ирээд бөөн зодоон болсон.../хх-42/,    

- хохирогч Б.Б гийн...М  “чи миний гутлыг цус болгосон байна, энэ гутал үнэтэй гутал гээд юм яриад байхаар нь “чи одоо битий асаад байгаарай” гээд М тай муудалцсан чинь найзууд бид нар дээр ирээд зарим нь салгаад, зарим нь дайраад байсан...Нэг мэдсэн чинь Б  1 залуутай нь муудалцаад зодолдож эхэлсэн...” тухай мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-14-15/, мөн...би М гийн гутлыг цус болгосон байсан, гэхдээ гутал арчихаас дургүй хүрээд арчихгүй, давраад байгаарай гэж хэлснээс маргаан үүссэн тухай шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, 

- Х.Ж , Н.М , А.Б , Б.Х  нарын гэрчээр /хх-24, 26, 28-29, 31-32/, мөн яллагдагчаар өгсөн /хх-74-75, 85-86, 96-97, 106-107/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг,  

- хохирогч ба шүүгдэгч нарын харилцан үйлдлүүд, мөн шүүгдэгч нар харилцан бие биенийхээ үйлдлийг салгах ородлого хийж байсан тухай баримтат мэдээлэл буюу камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байх тул Х.Ж , Н.М , А.Б , Б.Х  нарыг “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл хангалтгүй харин тухайн маргаан, зодоон анхлан хохирогч нарын зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэл, баримттай байна.       

4. Тухайн маргаан, зодоон болсон гэх зочид буудлын үйл ажиллагааг эрхлэн хариуцах хувь болон хуулийн этгээд хэн болох нь тодорхойгүй буюу хохирогч, хохирогчийн төлөөлөгч тогтоогдоогүй, бусад шалган тогтоовол зохих ажиллагаа хийгдээгүй байх тул аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж таамаглах боломжгүй.      

Шүүх яллах, цагаатгах талын нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд гэмт хэрэг болсон үйл явдалд холбогдох дээрх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул шүүгдэгч Н.М , Х.Ж , А.Б , Б.Х  нарыг “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл, нотлох баримтгүй буюу гэмт хэргийн шинж бүрэн хангагдаагүй гэж дүгнэв.  

Иймд шүүгдэгч Н.М , Х.Ж , А.Б , Б.Х  нарыг “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, харин шүүгдэгч нарт холбогдох тухайн гэмт хэргийн шинж бүрэн тогтоогдохгүй тухай шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн дүгнэлтийг хүлээж авсан болно.      

Н.М , Х.Ж , А.Б , Б.Х  нарт холбогдох “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тэдний болон зарим хохирогч нарын үйлдлийг хүний биед халдах болон холбогдох бусад зөрчлийн шинжтэй эсэхээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг үгүйсгэхгүйг тэмдэглэх нь зүйтэй.      

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х.Ж , А.Б  нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Б.Б гийн зүй бус, хохирогч Д.Б-г ийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Х.Ж , А.Б  нарыг хууль зөрчсөн зан үйл хийхэд өдөөж, хүргэсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдал үүссэн гэж үзнэ.  

Шүүгдэгч Х.Ж , А.Б  нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлсөн, тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Б.Б гийн зүй бус, хохирогч Д.Б-г ийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн нь  тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгч Х.Ж , А.Б  нарт хамаарах хөрөнгө орлого, эрхэлсэн тодорхой ажилтай гэх нотлох баримтгүй байна. 

Шүүгдэгч А.Б  нь гэмт хэрэг үйлдсэн 2019.11.05-ны өдөр 17 нас 8 сар 2 хоногтой /хх-117, 153/ байсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болно.  

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлууд, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Ж т 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Б т 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.    

Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD буюу компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч Н.М , Б.Х  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тус тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ж , А.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйл, 36.2 дугаар  зүйлийн 1,  2, 4 дахь  заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:         

    

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар  шүүгдэгч Н.М , Б.Х , Х.Ж , А.Б  нарт тус бүр холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Шүүгдэгч Х.Ж , А.Б  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж ыг 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б ийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж , А.Б  нарт тус бүр оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

5. Шүүгдэгч Х.Ж , А.Б  нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.        

            6. Уг хэргийн эд мөрийн баримт болох 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэвээр үлдээсүгэй.       

            7. Шүүгдэгч Н.М , Б.Х  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосгуай.    

8. Уг тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Х.Ж , А.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.         

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г. Г