Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01731/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Капитрон банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 7 байр, 56 тоотод оршин суух, регистрийн дугаар РЭ79101066, Онин овогт Батлхагвын Батчимэгт холбогдох

 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 66 775 870 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тамирболд, нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбарын захирал Б.Байгаль, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тамирболд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:           

Иргэн Б.Батчимэг нь тус банктай 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр №3006/2013/125 тоот зээлийн гэрээ байгуулж 80 000 000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалттай зээлийг авсан. Зээлийг орон сууц худалдан авахад зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд зээлдэгч Б.Батчимэг нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 1-р хороолол, 7 байр 56 тоот, улсын бүртгэлийн Ү-2003003194 дугаартай, 000220935 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 55,5 м,кв талбайтай, 5 өрөө орон сууц барьцаалж, №3006/2013/125 “Орон сууцны барьцааны гэрээ” байгуулан зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа 2028 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр дуусах боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөг хүрээд байна.

 

Иймд зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Б.Батчимэгээс өнөөдрийн буюу 2016 оны 11 дүгээр  сарын  14-ний  өдрийн  байдлаар  үндсэн зээл 54 439 457 төгрөг, зээлийн хүү 12 323

 

C:\Users\Ankhgerel-PC\Desktop\Бичих\Капитрон банк-батчимэг.docx

413 төгрөг, нотариатын зардал 13 000 төгрөг нийт 66 775 870 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбар хариуцагч Б.Батчимэг, хамтран зээлдэгч Б.Отгонцэцэг нартай харилцан тохиролцож, 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар олгосон байх бөгөөд мөн өдөр Зээлийн барьцааны гэрээ байгуулан Дархан сумын 16-р баг, 1-р хороолол, 7 байр 56 тоот, 55,5 мкв талбайтай орон сууц, Дархан сум 8-р баг 17-р хороолол, 11б байрны 19 тоот 19 мкв талбайтай, Ү-2003010175, 000220915 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууц барьцаалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 10-20/

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгүүлэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар нэхэмжлэгч нь Б.Батчимэгээс шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ... хариуцагч Б.Батчимэг нь 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 300 000 төгрөг төлснөөс хойш төлөлт хийгээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан гэж тайлбарлаж байгаа болно.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ”, 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Б.Батчимэгээс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 66.775.870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Капитрон банк нь №3006/2013/125 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Б.Батчимэгтэй Зээлийн барьцааны гэрээ байгуулж, Б.Батчимэгийн өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум 16-р баг , 1-р хороолол, 7 байр, 56 тоот 55,5 мкв талбайтай, Ү-2003003194 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000220935 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Б.Батчимэг, М.Сэмжидмаа нарын  өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум 8-р баг ,17-р хороолол, 11б байр, 19 тоот 19 мкв талбайтай, Ү-2003010175 эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 000220915 дугаартай орон сууцыг барьцаалсан байх бөгөөд дээрх зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбар нь дээрхи барьцааны гэрээний дагуу Б.Батчимэгийн  өмчлөлийн  Дархан-Уул  аймаг Дархан сум 16-р баг , 1-р хороолол, 7 байр,

56 тоот 55,5 мкв талбайтай, Ү-2003003194 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000220935 дугаарт бүртгэгдсэн 5 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбар, хариуцагч Б.Батчимэг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Батчимэгээс 66 775 870 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг Дархан сум 16-р баг , 1-р хороолол, 7 байр, 56 тоот 55,5 мкв талбайтай, Ү-2003003194 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000220935 дугаарт бүртгэгдсэн 5 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 491829 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батчимэгээс 491829 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.   

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.АЛТАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч Б.Батчимэг нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан боловч тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д “Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Л.Энхсоёлоос 1 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Сампилд олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 39 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Энхсоёлоос 39 000  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНТУЯА