Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 135/ШШ2017/00063

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01010/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 158-ын гудамж, 44  айлын байр, 11 тоотод оршин суух, Жалайр овогт Гиваапилын Баярмаа /РД: ХЕ70101101/-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, ГД-ийн 2 дугаар байр, 224 тоотод оршин суух, Тулгат овогт Загарсүрэнгийн Эрхэмбаяр /РД: ЙЙ73052518/-т холбогдох,

 

"32-97 УНГ улсын дугаартай, Тоёота маркийн суудлын автомашин гаргуулах тухай" нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Баярмаа нь 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн З.Эрхэмбаяртай хамтын амьдралтай байсан бөгөөд З.Эрхэмбаяр нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өмнөд Судан улсруу яваад 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр буцаж ирсэн боловч гэртээ ирээгүй. Түүнээс хойш тусдаа амьдрах болсон. Г.Баярмаа болон З.Эрхэмбаяр нар нь гэрлэлтийн баталгаагүй байсан. Г.Баярмаа өөрийн цалин орлогоор Тоёота маркийн 32-97 УНГ улсын дугаартай, суудлын автомашиныг худалдан авч, эзэмшиж байсан. Гэтэл тус машиныг З.Эрхэмбаяр нь 2013 онд авч яваад одоог хүртэл авчирч өгөөгүй байна. Иймээс тус автомашиныг З.Эрхэмбаяраас гаргуулж өгнө үү. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа автомашин эсвэл түүний 10,000,000 төгрөг гаргуулах гэж бичсэн байгаа боловч Г.Баярмаагийн өмчлөлийн автомашин гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Иймээс дээрх автомашиныг З.Эрхэмбаярын эзэмшлээс гаргуулж өгнө үү” гэв.  

Хариуцагч З.Эрхэмбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “З.Эрхэмбаяр миний бие Г.Баярмаагийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Баярмаа нь хариуцагч З.Эрхэмбаяраас 32-97 УНГ улсын дугаартай, Тоёота маркийн суудлын автомашин гаргуулах тухай шаардлага гаргажээ.

            Хариуцагч З.Эрхэмбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

C:\Users\yser\Desktop\Bayarmaa Erhembayar.docx

            Хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар түүний 99870395 дугаарын утсаар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 47 минутад мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Хэрэгт  авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр УНГ 32-97 улсын дугаартай, Тоёота маркийн суудлын зориулалттай автомашин нь нэхэмжлэгч Г.Баярмаагийн өмчлөлийнх мөн болох нь тогтоогдож байна./хх-5 дугаар хуудас/

            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан байх тул Г.Баярмаа нь өөрийн өмчлөлийн автомашинаа гаргуулахаар шаардах эрхтэй байна.

            Хариуцагч З.Эрхэмбаяр шүүхэд Г.Баярмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар өгсөн боловч зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаагүй, ямар учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

            Мөн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргана гэж тайлбартаа дурдсан боловч тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

            Нөгөө талаас Г.Баярмаагийн өмчлөлийн дээрх автомашиныг түүний эзэмшилд байгаа гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, татгалзсан тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй байх тул тус автомашиныг хариуцагч З.Эрхэмбаярын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Баярмаагийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзнэ.

            Тус шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагч З.Эрхэмбаярын өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хариуцагч нь энэхүү эрхээ эдэлж, өмгөөлөгч аваагүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх” үүргээ хариуцагч З.Эрхэмбаяр биелүүлээгүй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч З.Эрхэмбаярын хууль бус эзэмшлээс дээрх автомашиныг гаргуулж, нэхэмжлэгч Г.Баярмаад олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч З.Эрхэмбаяраас 32-97 УНГ улсын дугаартай, Тоёота маркийн суудлын автомашиныг гаргуулж, нэхэмжлэгч Г.Баярмаад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Эрхэмбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Баярмаад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           М.ОЮУНЦЭЦЭГ