Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 0603

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М............л даргалж, шүүгч Л.Баатар, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

Улсын яллагч Х.А.............г,

Иргэдийн төлөөлөгч С.Бадамхорлоо,

Шүүгдэгч Г.М.........яа, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1141) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Г............тарын М.........яаг

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалт,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 0154 дугаартай 34 хавтаст хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Г............тарын М.........яа, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт ................................................, Урьд

1. Налайх дүүргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан[1],

2. Нийслэлийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн 2 жилийн хорих ялаар тогтоосон.[2]

- Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар шүүгчийн захирамжаар 1986 оны Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 7 cap 14 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, [3]

3. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 55 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн[4],

- Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 141 дүгээр шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.1 дэх заалтад зааснаар түүний эдлээгүй үлдсэн 3 cap 1 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан,[5]

4. Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 234А тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлсэн,[6]

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 218 дугаар шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 5 жил 9 cap 11 хоногийн хорих ялаас чөлөөлж, нэн даруй сулалсан[7],

5. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 346 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял шийтгүүлж 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан[8],

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Г.М.........яа нь:

Хулгайлах гэмт хэрэг

1. 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ........ тоотод байрлах иргэн Д.Ц..........мидын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг арматурын төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч 42 инчийн "Sony" маркийн зурагт, “DJ” зургийн аппарат, "Sony" маркийн камер зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 855.000 төгрөгийн хохирол учруулсан /2014250008132/,

2. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн ........, ........ тоотод байрлах иргэн П.Б........нгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрийн хаалганы цоожийг хөшиж нэвтэрч “Samsung” маркийн 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан /201525030067/,

3. 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 37-07 тоотод байрлах иргэн О.Б.......хын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг цуургаар нь хөшиж нэвтэрч 42 инчийн зурагт, үнэртэй ус, эрэгтэй хүний малгай, 2 ширхэг хивсэнцэр зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан /201501080043/,

4. 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн .........., Дүүргийн 11-493 тоотод байрлах нийтийн байрны 9 тоотод байрлах иргэн Г.Б..........нийн өрөөнд нэвтрэн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан /20155010275/,

5. 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн .........., Дүүргийн 2-68-а тоотод байрлах иргэн З.Г............рийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цоожийг хөшин нэвтэрч “Samsung” маркийн 16 инчийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан /201525010473/,

6. 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 14-15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ........ тоотод байрлах Г.Э........яагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхыг хөшиж хууль бусаар нэвтэрч “Elko” маркийн 40 инчийн зурагт, мөнгөн ээмэг, бөгжний хослол, 3 граммын алтан бөгж, 3 граммын монетон эрэгтэй бөгж, эрэгтэй хүний 12 граммын өргөн мөнгөн гинж, 6 граммын эрэгтэй хүний нарийн мөнгөн гинж, “Swarovski” шигтгээтэй ээмэг бөгж, марк нь тодорхойгүй гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.820.000 төгрөгийн хохирол учруулсан /201525030342/,

7. 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2....... тоотод байрлах иргэн Г.Н.......ны хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч “Sony” маркийн 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан /201525010774/,

8. 2015 оны 05 дугаар сарын 07-ний өдөр 15-22 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо ......... тоот хашаанд байрлах иргэн Ж.Э............гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхоор нэвтэрч монетон том жижиг өрөөсөн ээмэг 2 ширхэг, эмэгтэй хуримын бөгж 1 ширхэг, эрэгтэй монетон бөгж 1 ширхэг, эрэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй мөнгөн ээмэг, бөгж, зүүлт 2 хос, эмэгтэй мөнгөн бөгж, зүүлт 1 ээмэг хос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.345.000 төгрөгийн хохирол /201525030573/,

9. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 07-13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, ............ тоотод байрлах иргэн Д.Д............нгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны цонхоор нэвтэрч “Next” маркийн 40 инчийн зурагт, савхин хүрэм, караоке тоглуулагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 490.000 төгрөгийн хохирол учруулсан /201526030381/,

10. 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны ........ тоотод байрлах Н.Г........вын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж “Samsung” маркийн 40 инчийн зурагт, хээтэй ягаан орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан /201525030706/,

11. 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн .........., ...... тоотод оршин суух иргэн Д.Ч........тын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхыг хагалан нэвтэрч хөөрөг, мөнгөн аяга, төмөр таслагч, цахилгаан өрөм, цахилгаан харуул зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 405.000 төгрөгийн хохирол учруулсан /201525030694/,

12. 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо .............. тоотод байрлах Б.Б..............нгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалгыг нь түлхүүрээр нь онгойлгож хууль бусаар нэвтэрч “Haier” маркийн 47 инчийн зурагт, “Toshiba” брэндийн цүнхтэй “Lenovo” маркийн зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, хөнжлийн даавуу, гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 785.000 төгрөгийн хохирол учруулсан /201525030812/,

13. 2015 оны 06 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .........., "Дэлгэр Тэс" ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн иргэн Л.О..............гийн лангуунаас хүүхдийн өлгий, живх, гар нүүрийн саван зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 444.000 төгрөгийн хохирол учруулсан /201525010996/,

14. 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн ........, ....... тоотод байрлах иргэн Г.Б..............рын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрийн амбаарын цоожны төмрийг хөшин нэвтэрч “Samsung” маркийн 40 инчийн зурагт, даалинтай хөөрөг, мөнгөн аяга, мөнгөн ээмэг бөгжний хослол зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 770.000 төгрөгийн хохирол /201525030791/,

15. 2015 оны 06 дугаар сарын 11-ний шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... тоотод байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох "Өгөөж" хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэж, цонхыг нь хагалан хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Ц.Г.......гт 439.690 төгрөгийн хохирол учруулсан /201525030804/,

16. 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, .......... тоотод байрлах Н.Н.......рын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхыг төмрөөр хөшиж хууль бусаар нэвтэрч “НКС” маркийн 48 инчийн зурагт, удирдлага, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 985.000 төгрөгийн хохирол учруулсан /201526020833/,

17. 2015 оны 06 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, .............. тоотод оршин суух Б..........рын байшинд хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн LED зурагт хулгайлан 873.800 төгрөгийн хохирол учруулсан /201525011150/,

18. 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны .............. тоотод байрлах О.М..............гайн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхыг түлхэж хууль бусаар нэвтэрч “Panasonic” маркийн 39 инчийн зурагт, “Jordan” брэндийн 42.5 размерын пүүз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан /201525030917/,10.

19. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн .........., Сургуулийн ....... тоотод байрлах иргэн О.Э............гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны цонхыг хөшиж нэвтрэн саарал өнгийн жижиг манан хөөрөг, том гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн архины хундага, алтан бөгж, монетон бөгж, номин шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 670.000 төгрөгийн хохирол учруулсан /201525030933/,

20. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн .........., Дүүргийн ....... тоот иргэн Т.О.......нгийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч “Samsung” маркийн 42 инчийн зурагт, MNBC олон суваг хүлээн авах төхөөрөмжийн удирдлага зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 708.392 төгрөгийн хохирол учруулсан /201525011258/,

21. 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд ........ тоотод байрлах Б.Б.......маагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “Samsung” маркийн LED зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 576.400 төгрөгийн хохирол учруулсан /201525011275/,

22. 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хоросг ........ тоотод байрлах Б.Н............ржийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн амбаарын хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч 39 инчийн "Funai" маркийн LCD зурагт, хээтэй ягаан орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан /201525030940/,

23. 2015 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .........., ............ тоотод оршин суух иргэн Б.Д...........пилийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч “Sharp” маркийн 42 инчийн зурагт, тамхи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 512.912 төгрөгийн хохирол учруулсан /201525011260/,

24. 2015 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  10 дугаар хороо,  ........ тоотод оршин суух иргэн Ч.А............гийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч “Monel” маркийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар aвч бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан /201525011493/,

25. 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын ....... тоотод оршин суух иргэн Б.П..............балын хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч “Sony” маркийн 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан /201525011565/,

26. 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн .........., дүүргийн .... тоотод байрлах Д.А..........аагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 2 ширхэг том гарын мөнгөн аяга, “Polo” брэндийн пельник, богино савхин хүрэм, үсний хайч, сахлын машин зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 485.000 төгрөгийн хохирол учруулсан /201525011517/,

27. 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, ................... тоотод оршин суух иргэн Б.С...................тын хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч “Sharp” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан /1706008061743/,

28. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 12-17 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ............-а тоотод байрлах иргэн М.М...........рийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожны даралт төмрийг хөшиж нэвтэрч "Funai" маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан /201525031560/,

29. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо ............ тоотод байрлах Т.О............гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтэрч “Philips” маркийн 47 инчийн зурагт, "Nokia-U" маркийн гар утас, хүүхдийн саван, оо, сойз, цацлага, пүүз, тосон харандаа, фломастер, том хүний нарны шил, хөлс дарагч, хавар намрын солонгос савхи, “Reebok” брэндийн пүүз зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 775.100 төгрөгийн хохирол учруулсан /201525031769/,

30. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ...... тоотод байрлах Т.Н...........рэлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байх болох байшингийн хаалганы цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч монетон ээмэг бөгж, зүүлт, эмэгтэй хүний урт, богино савхин куртик, 20 кг цул мах, мөнгөн бүрмэл 6 ширхэг хундагатай гүц, чихрийн таваг, амны цаасны хайрцаг, “Swarovski” шигтгээтэй гоёлын төмөр бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 610.000 төгрөгийн хохирол учруулсан /201525031740/,

31. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, ..... тоотод байрлах иргэн Б.Э...........маагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны цонхоор нэвтэрч дунд гарын хятад хийцийн манан хөөрөг, хөөргөний даалимба, дунд гарын шүрэн толгойтой мөнгөн хөөрөг, нэг цэнгийн сорьцгүй алтан бөгж, бага гарын зэс аяга, эрэгтэй хүний савхин дээл, хромон 39 размерын гутал, хавар намрын эмэгтэй өсгийтэй гутал, жижиг бор иштэй хутга, 50 кг хонины мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.980.000 төгрөгийн хохирол учруулсан /201525012872/,

32. 2016 оны 09 дүгээр сарын 22-ноос 29-ний өдрийн хооронд
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ............. байх иргэн
Б.Б.......маагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг эвдэн
нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч
2.942.600 төгрөгийн хохирол учруулсан,/201626012411/

33. 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8-р хороо, Зүүн .............. байрлах М.Б.............тарын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны вакум цонхны салхивчаар хууль бусаар нэвтэрч “Funai” маркийн 46 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан /201625032042/,

34. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, .............. тоотод байрлах иргэн Ю.Э..............гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалгаар нэвтэрч “Samsung” маркийн 51 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан /201626012476/,

35. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн .......... Дүүргийн .......... тоотод байрлах Б.Х..........нгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтэрч "LG" маркийн 42 инчийн зурагт, ягаан шигтгээтэй мөнгөн бөгж, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж, хатан сүйх хэлбэрийн мөнгөн бөгж, чигчий хурууны ембүүтэй мөнгөн бөгж, зааны хэлбэртэй шигтгээтэй шаргал өнгийн хүзүүний зүүлт, эрэгтэй хүний талсттай голоороо тасарч сэв суусан монетон бөгж, эмэгтэй хүний монетон бөгж, гоёлын цагаан шигтгээтэй өргөн бугуйвч, Chanel-ын логотой бөгж, ээмэгний хамт хосоороо, дотроо олон тасалгаатай хуванцар материалтай дугуй таваг, орны бүтээлэг, цэнхэр ягаан зүүлт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.112.000 төгрөгийн хохирол учруулсан /201625013942/,

36. 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15-17 цагийн хооронд Баянзүрх
дүүргийн .........., ............ тоотод байрлах Л.М............рын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтэрч биет 100.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 680.000 төгрөгийн хохирол учруулсан /201625013906/,

37. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн .........., Дүүргийн 5-103 тоотод байрлах Б.Б............гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн цоожны цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч “Honda” маркийн 42 инчийн зурагт, “LG” маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 620.000 төгрөгийн хохирол учруулсан /201625014092/,

38. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 2-26-Г тоотод байрлах Э.Отгонбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч “Elko” маркийн 32 инчийн зурагт, эрэгтэй хүний савхин куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 330.000 төгрөгийн хохирол учруулсан /201625032306/,

39. 2016 оны 11 дүгээр сарын 12-19-ний хооронд Баянзүрх дүүргийн .........., Дүүргийн 13-490 тоотод байрлах Т.Байгалмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт хууль бусаар нэвтэрч "Toshiba" маркийн 42 инчийн зурагт, орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан /201625014293/,

40. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 37-17 тоотод байрлах И.Бадамхүүгийн байнга амьдрах монгол гэрийн амбаарын завсраар хууль бусаар нэвтрэн том, жижиг гарын мөнгөн аяга, "TCL" маркийн 32 инчийн зурагт, зургийн аппарат, орос шүрэн толгойтой мөнгөн халбагатай дунд гарын усан манан хөөрөг, шар өнгөтэй шавар мэт зүйлээр хийсэн жижиг хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан /201625014234/,

41 2016 оны 11 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,  Монелын 1-3 тоотод байрлах Х.Алтанхуягийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн вакум цонхыг хагалж нэвтрэн "Samsung" маркийн 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан /201625014119/,

42. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн .........., Дүүргийн .............. тоотод байрлах Г.Ц............балын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожны цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч бөөгийн зан үйлд хэрэглэдэг 2 ширхэг ямар нэгэн чимэглэлгүй цулгуй мөнгөн бугуйвч, 2 ширхэг луу, могой хэлбэртэй мөнгөн бөгж, цулгуй дунд гарын мөнгөн аяга, дунд хэсгээр нь алтаар бүслүүрдэж бүрсэн байсан жижиг мөнгөн аяга, тахил дээр байсан 50.000 төгрөг, 4 талтай булган малгай зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 355.000 төгрөгийн хохирол учруулсан /201625014292/,

43. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороо 55-5 тоотод байрлах Б.Ш...........ярын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожны цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан /201625032356/,

44. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, ............ тоотод байрлах Б.М............нгийн хүн байнга амьдрах өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн "Sharp" маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан /201625014375/,

45. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн .........., ........... тоотод байрлах М.Б...........лын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн амбаарын цоожны цүүг эвдэн хууль бусаар нэвтэрч "Samsung" маркийн 32 инчийн зурагт, "Samsung" маркийн дижитал зургийн аппарат, цэнэглэгч, үнэртэй ус зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 675.000 төгрөгийн хохирол учруулсан /201725010086/,

46. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн .........., Дүүргийн .............. тоот М.С..........мын хүн байнга амьдрах орон байр болох өвлийн байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн биет 60.000 төгрөг, сейфийг эвдэж дотор нь байсан эмэгтэй хүний алтан ээмэг, гинж, кулон, цаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.230.000 төгрөгийн хохирол учруулсан /201725010188/,

47. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороо, .............. тоотод байрлах Н.А............гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч булган шуб, биет 20.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулсан /201725030290/,

48. 2016 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .........., Дүүргийн 7-333 тоотод байрлах Ц.Ц...............нгийн хүн байнга амьдрах өвлийн сууцны цонхыг хадаасаар нь салган хууль бусаар нэвтэрч 16.4 инчийн "Sony Viao" маркийн зөөврийн компьютер, "Samsung" маркийн 14-15 инчийн зөөврийн компьютер, "Nikon D-40" маркийн хагас мэргэжлийн зургийн аппарат, "I phone 4" маркийн гар утас, биет 11.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.201.000 төгрөгийн хохирол учруулсан /201725010316/,

49. 2016 оны 12 дугаар сарын 29-өөс 2017 оны 01 дүгээр сарын 28-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хар шороотын амны задгай тоот иргэн М.Г..............хийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хагалан, хаалгыг эвдэн нэвтэрч бойлуур, төслийн зуух, уртасгагч, цахилгаан хөрөө, гийр төмөр зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.125.000 төгрөгийн хохирол учруулсан /201726010369/,

50. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг ................ тоотод байрлах Ж.Х................үүгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч зурагт, унадаг дугуй, хөөрөг, зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан /201725030537/,

51. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12-р хороо, .............. тоотод Г.О...............р.лийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч “Samsung” маркийн 42 инчийн зурагт, орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.360.000 төгрөгийн хохирол учруулсан /201725020853/,

52. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Д............... тоотод И.Э..............тарын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны хаалганы цүүг хөшиж 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч И.Н...............гт 250.000 төгрөгийн хохирол учруулсан /201725030854/,

53. 2017 оны 04 дүгээр сарын 21-нээс 22-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ................ тоот иргэн Б.С...............гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалгыг эвдэн нэвтэрч зурагт, дуран, мөнгөн аяга 2 ширхэг, ээмэг бөгжний хослол зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.870.000 төгрөгийн хохирол учруулсан /201726010868/,

54. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7-р хороо, .................... тоотод байрлах Г.О................гсийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн хаалганы цоожийг хөшиж хууль бусаар нэвтэрч “Funai” маркийн 32 инчийн зурагт, 2 хос мөнгөн ээмэг, бөгж 2 ширхэг, нарийн мөнгөн гинж, солонгос хуурамч гоёлын монетон ээмэг, кулон зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан /201725031083/,

55. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчдын .................... тоотод байрлах Л.Б...........лын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн амбаарыг түлхэж хууль бусаар нэвтэрч 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан /201725031164/,

56. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргин 11-р хороо, ................. тоотод байрлах М.Б...................вын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж “Sharp” маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 350.000
төгрөгийн хохирол учруулсан /201725021189/,     

57. 2017 оны 05 дугаар сарын 17-ноос 25-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ...... тоот иргэн Ж.С.................гийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч буриад 13 хос гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 515.000 төгрөгийн хохирол учруулсан /201725011967/,

58. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо ......... тоотод байрлах Б.Г.........рэлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхны рамыг нь эвдэн хууль бусаар нэвтэрч эрэгтэй хүний пүүз 2 ширхэг, унагдаг дугуй, хөөрөг, даалин, зургийн аппарат зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 680.000 төгрөгийн хохирол учруулсан /1706008180314/

59. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 5-р хороо  ........... тоотод байрлах Н.Э...........дахын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхны салхивчийг рамаар нь түлхэж хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө 1.300.000 төгрөг, эмэгтэй хүний хос алтан ээмэг, мөнгөн унжлагатай ээмэг, эрэгтэй мөнгөн бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол 2 ширхэг, цагаан сувдан хүзүүний зүүлт, тасархай, хугархай мөнгөн эдлэлүүд зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.709.000 төгрөгийн хохирол учруулсан /1706009080365/,

60. 2017 оны 08 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8-р хороо, ........... тоотод байрлах Т.Т...........лын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн амбаарын хаалганы цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч “Acer” маркийн l-З техникийн үзүүлэлттэй зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан /1711003880125/,

61. 2017 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Налайх дүүрэг, 2 дугаар хороо, ............ тоот иргэн Б.О...................гийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Hitachi” маркийн 37 инчийн зурагт, зөөврийн компьютер, 10.000 төгрөг, 10 кг мах, дугуй хийлэгч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 436.000 төгрөгийн хохирол учруулсан /1707001130202/ ,

62. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн .........., .............. тоотод байрлах Б.М............лын хүн байнга амьдрах байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн "Lenovo" маркийн зөөврийн компьютер, алтан бөгж, мөнгөн ээмэг, зүүлтийн хослол, монетон ээмэг, архи, хувцас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.134.000 төгрөгийн хохирол учруулсан /1711004070101/,

63. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ........... тоотод оршин суух иргэн Г.М..............нгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг эвдэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.923.200 төгрөгийн хохирол учруулсан /1708010011235/,

64. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн .........., Сургуулийн 31-629 тоотод байрлах Г.Т...........тохын хүн байнга амьдрах монгол гэрт хууль бусаар нэвтрэн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан /1711004850100/,           

65. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ...... тоот иргэн М.А.......ярын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн аяга, хөөрөг, бүс, хэт хутга зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 21.050.000 төгрөгийн хохирол учруулсан /1708011391252/,

66. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ................ тоотод суух иргэн Ц.О..........тын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг түлхэн нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бага гарын мөнгөн аяга 6 ширхэг, хуучин мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс, эмээлийн чимэглэл, ээмэг бөгж, гинж кулоны хослол зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 10.935.000 төгрөгийн хохирол учруулсан /1708012891250/,

Дээрэмдэх гэмт хэрэг

1. 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн .........., ................ тоотод байрлах иргэн Т.О................тын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг хөшин эвдэж нэвтрэн 32 инчийн зурагт, MNBC олон сувагт телевизийн антен зэрэг эд зүйлсийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүч хэрэглэн авахаар заналхийлж довтлон дээрэмдэж бусдад 680.000 төгрөгийн хохирол учруулсан /201525020432/,

2. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ............. тоотод байрлах иргэн Д.О............яагийн гэрт орж ширээн дээр байсан цагаан өнгийн "LG" маркийн мэдрэгчтэй гар утсыг нь хүнтэй ярих гээд байна уу гэж зэвсгийн чанартай зүйл болох хутга барин айлган сүрдүүлж хүч хэрэглэн давтан үйлдлээр дээрэмдэн авч 70.000 төгрөгийн хохирол учруулсан /201626010154/,

3. 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13-р хороо .......................... тоотод насанд хүрээгүй хохирогч Т.А.............гийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэний дараа насанд хүрээгүй хохирогч Т.А.............гийн “Nokia” маркийн гар утас, LG маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэрэгт

4. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, .......................... тоотод Б.Ш..........................тарын гэрт 12 настай, хохирогч М.Нямбаярыг Б.Ш..........................тарын хүүхдүүд болох бага насны буюу 3, 7 настай хоёр хүүхэдтэй хамт байхад нь эд хөрөнгийг нь авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, 3 ширхэг мөнгөн аяга, “Dell” маркийн зөөврийн компьютер, цэнэглэгч, , “Samsung”, “LG” маркийн гар утаснуудыг дээрэмдэхдээ хутга буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн /1706013810165/,

5. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо .................... тоотод Б.Х....................мыг гэртээ байхад нь эд хөрөнгийг нь дээрэмдэхээр хүч хэрэглэж довтолсон,

Хүчиндэх гэмт хэрэг

1. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ............. тоотод байрлах иргэн Д.О............яагийн гэрт орж биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хутга тулган хүүхдийг чинь ална шүү гэж айлган сүрдүүлэн хүч хэрэглэн хүчиндсэн /201626010154/,

2. 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13-р хороо, .......................... тоотод насанд хүрээгүй хохирогч Т.А.............гийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн,

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг

  1.  
  2.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М.........яа мэдүүлэхдээ: “...2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Д.Ц..........мидын гэрээс “Sony” маркийн зурагт хулгайлсан гэх үйлдлийг би үйлдээгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хохирогч Б.......хын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэх хэрэгт шалгагдан цагдан хоригдож байсан. Харин Б.......хын гэрт орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөн Н.......рын гэрээс эд зүйл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэхдээ Н.......рын гэрт би “Бат-Энх” гэх залуутай хамт үйлдсэн. 1.4 буюу 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр А..........аагийн гэрт орсон гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би Налайх дүүргээс цагдан хоригдож байхад цагдаагийн албан хаагч надтай ирж уулзаад хувийн батлан даалтад гарган гээд энэ хэргийг надад өгсөн. Мөн хохирогч Г............рийн хүн байнга амьдрах орон байранд орсон гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Баянзүрх дүүргийн цагдаагийн цагдаа мөрдөгч Батзориг надад хэрэг даалгасан. 1.6 буюу Э...........маагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэх зүйлийг “Отгонбат” гэх залуутай бүлэглэн үйлдсэн. 1.7 буюу Д............нгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэх үйлдлийг “Бат-Энх” гэх залуутай бүлэглэн үйлдсэн. М...........рийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдлийг хийхдээ Баасансүрэнтэй хамт үйлдсэн. 1.9 буюу Ч........тын гэрээс эд зүйл авсан гэх үйлдлийг үйлдээгүй. 1.10 буюу Э............гийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1.11 буюу Б........н, 1.12 буюу Б..............р, 1.13 Э............г, 1.14 Г.Э........яа, 1.15 буюу Б..............н, 1.16 буюу Г.......г, 1.17 Н............рж, 1.18 буюу Г........ва, 1.20 буюу Одоннцэцэг нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд орсон гэх үйлдлийг би үйлдээгүй. Учир нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байцаагч Билгүүтэй надад энэ хоёр хэргийг өгсөн. Мөн 1.19 буюу М..............гайгийн гэрт нэвтэрсэн үйлдлийг би “Отгонбаатар” гэх залуутай бүлэглэн үйлдсэн. 1.21 буюу Н...........рэлийн гэрт нэвтэрсэн үйлдлийг Отгонбаатартай бүлэглэн үйлдсэн. 1.22 буюу Отгонбаярын гэрт нэвтэрсэн үйлдлийг Загдсүрэн гэх залуутай бүлэглэн үйлдсэн. 1.23 буюу Алтанхуягийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд “Отгонбаатар” гэх залуутай бүлэглэн үйлдсэн. 1.24 буюу М............рын гэрт нэвтэрсэн гэх үйлдлийг үйлдээгүй. 1.25 буюу Х..........н, 1.26 буюу Б............г, 1.27 буюу Ц............бал, 1.28 буюу Байгалмаа, 1.29 буюу М.Б...........л, 1.30 буюу М............н, 1.33 Ц...............н нарын гэрт нэвтэрсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ үйлдлийг О.......н, Батзориг хоёр надад даалгасан 1.31 буюу Бадамхүүгийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрсэн. Энэ үйлдлээ Отгонбаттай бүлэглэн үйлдсэн. 1.32 буюу С..........мын гэрт нэвтэрсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1.34 буюу М............лын гэрт нэвтэрсэн үйлдлийг Бат-Энхтэй бүлэглэн үйлдсэн. 1.35 буюу Т...........тохын хүн байнга амьдрах орон байранд нэвтэрсэн үйлдлийг Отгонбаатартай бүлэглэн үйлдсэн. 1.36 буюу Э...........дахын гэрт нэвтэрсэн үйлдлийг Нарангэрэл, Отгонбат нартай бүлэглэн үйлдсэн. 1.37 буюу Ганхүлэгийн үйлдлийг Баасансүрэнтэй бүлэглэн үйлдсэн. 1.38 буюу Ш...........ярын гэрт нэвтэрч эд зүйл авсан гэх үйлдлийг Загдсүрэнтэй бүлэглэн үйлдсэн. 1.39 буюу Т...........л, 1.40 буюу А............г, 1.41 буюу О................гс гэрт нэвтэрсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1.43 буюу Б...........лын гэрт нэвтэрсэн үйлдлийг Отгонбаатартай бүлэглэн үйлдсэн. 1.44 буюу Э..............тарын гэрт нэвтэрсэн гэх үйлдлийг Отгонбаатартай хамт үйлдсэн. 1.45 буюу , 1.46 буюу О...............р.лийн гэрт нэвтэрсэн гэх үйлдлийг үйлдээгүй. 1.47 буюу Б...................вын гэрт нэвтэрсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ хэргийг би Батсайхан, Онон, Нарангэрэл нартай бүлэглэж үйлдсэн. 1.48 буюу Баярмагнай, 1.50 буюу П..............бал гэрт нэвтэрсэн гэх үйлдлийг байцаагч Батзориг, Батжаргал гэх хоёр хүн надад энэ хэргийг даалгасан. Тиймээс би хүлээн зөвшөөрөхгүй байна. 1.49 буюу С.................гийн гэр нэвтэрсэн үйлдлийг би Баасансүрэн, Нарангэрэл нарын хамт үйлдсэн. 1.51 буюу А.......ярын гэрт нэвтэрсэн гэх үйлдлийг дэслэгч Мягмаржав надад даалгасан учраас би энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1.52 буюу Алтэнцэцэг 1.53 буюу Н.......н, 1.54 буюу “Дэлгэр Тэс” ХХК-ний үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн О..............гийн лангуунаас эд зүйл авсан гэх үйлдэл, 1.55 буюу Д...........пилийн гэрээс эд зүйл авсан гэх үйлдлийг үйлдээгүй би тухайн үед хөлөө хугалсан гэртээ байсан. 1.56 буюу С...................т, 1.57 буюу Б..........нэ, 1.59 нарыг гэрээс эд зүйл авсан гэх хэргийг би үйлдээгүй. Энэ хэргүүдийг Батзориг байцаагч надад даалгасан. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй байна. 1.59 буюу О..........т, 1.60 буюу М..............н, 1.61 буюу Э..............г, 1.62 буюу Г..............х, 1.63 буюу Б.......маа, 1.64 буюу С...............г, 1.65 буюу О.......н нарын гэрт нэвтрэн эд зүйл авсан гэх үйлдлийг би хийгээгүй. Мягмаржав байцаагч намайг авч явж энэ хэргийг надад даалгасан. 1.66 буюу О...................гийн гэрт нэвтрэн эд зүйл авсан гэх үйлдлийг үйлдээгүй. 1.58 буюу Баатарын гэрт нэвтэрсэн үйлдлийг Отгонбаттай бүлэглэн үйлдсэн.

2.1-ийг би Отгонбаттай бүлэглэж үйлдсэн. Энэ гэмт хэрэг нь Отгонбатаас болж гарсан учраас би энэ зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.2-ыг би энэ хэргийг үйлдээгүй.

2.3-ыг би үйлдээгүй. 7 дугаар сарын 27-ны өдөр батлан даалтад гарсан байсан. Арынх нь айлыг ухсан. Хүчиндсэн зүйл огт байхгүй.

2.4-ийн тухайд Отгонбаатар хажуу айл руу нь орсон байсныг би тус айл руу орчихлоо гэж бодоод яваад ортол намайг барьж аваад миний тархийг хагалж, гарыг маань хазсан. Прокурорын яриад байгаа шиг зүйл болоогүй. Би эд зүйл аваагүй. Энэ хэргээс болж 34 хоног өлсгөлөн зарласан.

2.5-ын айлыг Бат-Энх зааж өгсөн. Хүч хэрэглэсэн дээрэм үйлдээгүй.

3.1, 3.2-ыг би хийсэн гэж хүлээсэн. Гэхдээ би хийгээгүй, хүчиндээгүй. Хэрвээ хүчиндсэн бол өнгөний өвчин авах байсан. Би өнгөний өвчингүй. А.............гийг ч гэсэн би хүчиндээгүй. Намайг буруутгаад байгаа хүчингийн хэргүүдийг би хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед А.............гийг цусны шинжилгээ өгөөгүй.

4.1-ийг би Бат-Энхтэй үйлдсэн. Түлхсэн үйлдлээ бол хүлээн зөвшөөрнө.

4.2-ыг би үйлдээгүй, зодож, цохисон зүйл байхгүй. Настай хүн байсан. Харин ч би өөрөө хохирсон. Цагдаагийн байгууллагад очсон хүн нь би гэв.

Би хэргээ нэгтгэж шалгуулах хүсэлттэй байна. Баянгол дүүргээс Энхбаяр гэдэг хүн ирж мэдүүлэг авсан.

Булган аймагт 4 хэрэг үйлдсэн.

2016 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд Булган аймагт хамаатныхаа гэрт очсон нэг байшингаас 12 ширхэг мөнгөн аяга, мөнгөн эдлэл, хүүхдийн хувцас авсан. Шинэ хороонд байдаг Монгол гэрээс зурагт, notebook авсан. 37-70 дугаартай машинаар Отгонбаатар, Баасансүрэн, бид гурав Хожуу ухаарал нэртэй газраас тоосгон байшингийн цонхоор ороод мөнгөн эдлэл, хувцас, зургийн аппрад, жижиг хивсийг авсан. Мөн энэ байшингийн доод талын дүнзэн байшингаас мөнгөн аяга, зурагт авч хотод авчирч зарсан.

            Сэлэнгэ аймагт 4 хэрэг үйлдсэн.

            2017 оны 8 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ рүү Отгонбаатар, Э..............тар, Эрдэнэмуна, жолооч Баагийтай хамт приус 20 машинаар явсан. Сэлэнгэд нэг давхар байшингаас зурагт авсан. Гаалийн байрнаас хойшоо яваад байдаг гэр хорооллоос, Чүдэнзний ар гэдэг газраас зурагт, notebook, эмэгтэй хүний хувцас авсан. Аймгийн төв рүү орохоос өмнө байдаг гэр хорооллоос байшинтай айлаас зурагт авсан. Мөн монгол гэртэй айлаас 6 ширхэг мөнгөн аяга, хуучны хэрэглэл авсан.

            Дархан аймагт 3 хэрэг үйлдсэн.

            Байрны өргөтгөлд байрлалтай дэлгүүрээс тамхи, хайрцаганд байсан 300.000 төгрөг авсан. Толгойтын гэр хороололд байрлах Байшингаас том зурагт, мөн нэг Байшингаас монетон эдлэл, зурагт, notebook зэргийг авсан.

            Чингэлтэй дүүргийн хэрэг

            Шадивлангаас 2017 оны 8 дугаар сард Отгонбаатартай хамтран нэг айлаас 17 ширхэг мөнгөн аяга, алтан бөгж, монетон эдлэл авсан. 2017 оны 8 дугаар сарын сүүлээр Салхитын 1 дүгээр буудлын сейф эвдэж, монет, алтан эдлэл мөнгөн, бэлэн 1,600,000 төгрөг зэргийг авсан.

Баянзүрх дүүргийн хэрэг:

2017 оны 4 дүгээр сард 1 дүгээр хэлтсийн урд талын гэр хороололд байрлах байшин руу ороод алтан бөгж, монетон эдлэл, цаг авсан. Шархадны 9 дүгээр хороололд байрлалтай нэг байшингаас зурагт, notebook авсан. 2017 оны 8 дугаар сард 065 дугаар цэргийн хашааны ард талын монгол гэртээ айлаас 39 инчийн зурагт авсан. 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Жамсран уулын өвөрт байх байшинтай айлаас 8 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс эрэгтэй, эмэгтэй, монетон гинж цуглуулга авсан. Энэ хэргийг Отгонбаатартай бүлэглэн үйлдсэн. Хойд талынхан гудамжинд байрлах цэнхэр хаалгатай байшингаас 55 инчийн зурагтыг орны буйданд ороогоод авсан. Мөн notebook, гинжийг авсан гэв. Жамсран уулын энгэрт байшинтай айлаас том зурагт авсан. Дунд дархид монгол гэрээс том зурагт авсан. Мөн энэ газарт байрлах нэг байшингаас зурагт авсан. Энэ бүх үйлдлийг Отгонбаатартай бүлэглэн үйлдсэн. Гачууртын шар хоолойн аманд байрлах гэрээс луу орсон бөөгийн хэрэглэл авсан. Мөн 2 давхар байшингаас 30см өндөртэй 2 ширхэг бурхан авсан. Энэ үйлдлийг Отгонбаатар Отгонбаттай бүлэглэн үйлдсэн. Гачууртын эцэст байшингаас зурагт авсан.

Сүхбаатар дүүрэгт:

Дунд Дархи-Эхээс 2017 оны 4 дүгээр сарын сүүлээр О................гст өгдөг зурагтыг авсан ба игэний нэхэмжлэгч Батболдод зарсан. 2017 оны 4 дүгээр сард Хангай хотхоны хэсэгхэн гэр хорооллоос зурагт, notebook авсан. 2017 оны 8 дугаар сард Долоон буудлын далангийн доод талын айлаас зураг, 1 ширхэг мөнгөн аяга авсан. 2017 онд япон цэргийн оршуулгийн газраас зурагт, notebook авсан Отгонбаатартай бүлэглэн үйлдсэн. Сэлэхийн эцэст  2 давхар зурагт нөт бүк 4 ширхэг мөнгөн аяга, гинжийг авсан. Нэг зуслангийн байшинтай айлаас Хашаа дотор зуслангийн цэргийн даргийн гэрээс 300 гаран медал, 2 ширхэг мөнгөн аяга, notebook авсан. 2017 оны 4 дүгээр сард ногоон нуурд байрлах Монгол гэртэй айлаас зурагт авсан. 2017 оны 4 дүгээр сард 32 тойргын зүүн талын гэр хорооллоос зурагт, савхин куртиг авсан. Энэ үйлдлээ Баасансүрэнтэй бүлэглэн үйлдсэн. Ар согоотын орчмоос зуслангийн айлаас бурхан, мөнгөн аяга, 2 ширхэг хөөрөг, зурагт, шинэ хувцас зэргийг Баасансүрэн, Отгонбаатар бүлэглэн авсан.

Налайх дүүрэгт

2016 оны 12 дугаар сард Гордокоос приус машины 4 дугуй, батериа, дугуй хийлэгчтэй хамт авсан. Өвөршандад байрлах монгол гэрээс их хэмжээний монетон гинж, ээмгэ, notebook зэргийг авсан. 2017 оны 4 дүгээр сард 4 дүгээр хороонд байрлах улаан тоосгон дэлгүүрээс хүнсний зүйл авсан. Налайхын 37 дугаар байр луу орж 7-8 ширхэг мөнгөн аяга, нэг notebook авсан. 2017 оны 8 дугаар сар Өвөршандад байрлах байшингаас зурагт, notebook, 2017 оны 4 дүгээр сард Өвөршандад байрлах Монгол гэрээс монет гинж, мөнгө, мөнгөн аяга, зурагт авсан. Мөн 4 дүгээр хороо байшингаас зурагт 4 мөнгөн аяга, Уурхайн доод гэр хороололд байрлах Монгол гэрээс эмэгтэй хүний савхин куртиг, гинж, бөгжтэй, 6 ширхэг мөнгөн аяга, notebook авсан

Баянгол дүүрэгт

Цэнхэр өнгийн машинаас 7.000.000 төгрөгийг авсан. Энэ хэргийг Баасансүрэн Нарангэрэл Баасансүрэнгийн эхнэр Уянга, Бат-Энх нартай бүлэглэн үйлдсэн. 3-4 дүгээр хорооллын хойд талын гэр хорооллоос зурагт, notebook8 зурагтыг Хархоринд өгсөн. Мөн Энхбаярын зам орчим байшингаас том зурагт, 2 ширхэг мөнгөн аяга авсан. Сүхбаатар дүүргийн тоосгоны үйлдвэрийн эцэс орох замд байрлах нэг байшингаас бэлэн мөнгө 30.000.000 төгрөгийг 6 хувааж авсан. Нарангэрэл, Баасансүрэн, Отгонбаатар, Уянга, Онон нартай бүлэглэн үйлдсэн.

Хан-Уул дүүрэгт

Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд байрлах гэрт мөнгөн эмээл хазаарын хамт, нэг давхарт цайны гүц, домбо авсан...” гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Үүнд:

1.Улсын яллагч: “...яллах дүгнэлтийн хавсралтад дурдснаас гадна, 5 дугаар хавтаст хэргийн 5, 7 дугаар хавтаст хэргийн 196, 186, 202, 210, 215, 221, 223, 233, 235, 244 9 дүгээр хавтаст хэргийн 71, 82, 23, 222, 239, 10 дугаар хавтаст хэргийн 143, 144, 142, 141, 30 дугаар хавтаст хэргийн 70, 31 дүгээр хавтаст хэргийн 39, 92-126, 32 дугаар хавтаст хэргийн 1-д авагдсан нотлох баримт,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...1 дүгээр хавтаст хэргийн 15, 18, 21, 22, 23, 26, 27, 65, 68, 162, 190, 201, 192, 216, 218, 184, 240, 250, 2 дугаар хавтаст хэргийн 1, 26, 30, 37, 76, 79, 87, 68, 85, 89, 92, 95, 98, 100, 103, 108, 128, 129, 136, 137, 149, 150-151, 152, 153, 155, 160, 172, 3 дугаар хавтаст хэргийн 18, 5 дугаар хавтаст хэргийн 48, 49, 189, 6 дугаар хавтаст хэргийн 54, 55, 65, 125, 127, 117, 7 дугаар хавтаст хэргийн 100, 161, 165-166, 9 дүгээр хавтаст хэргийн 30, 31, 32, 33, 10 дугаар хавтаст хэргийн 135, 13 дугаар хавтаст хэргийн 130, 44, 112, 122, 123, 126, 130, 17 дугаар хавтаст хэргийн 119, 156, 172, 119-120, 171, 176, 181, 178, 183,  21 дүгээр хавтаст хэргийн 200, 208, 221, 22 дугаар хавтаст хэргийн 7-8, 235, 221,  27 дугаар хавтаст хэргийн 202, 155, 154, 151, 218, 207, 213, 226, 207, 168, 171, 162, 28 дугаар хавтаст хэргийн 22, 25, 40-41, 106, 107, 100-101 зэрэг нотлох баримт шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.М.........яад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

1. Улсын яллагч: Шүүгдэгч Г.М.........яаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Г.М.........яад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

А. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг

1. Шүүгдэгч Г.М.........яа нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 14 дүгээр гудамжны 342 тоот буюу “Нарантуул” Олон Улсын худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн чингэлэгтэй бараа, бүтээгдэхүүн хадгалдаг хашаан дотор байрлуулсан байсан “Porter” маркийн тээврийн хэрэгсэл дээрээс хоёр ширхэг усны савыг буулгаж байхад тус хашааг харж байсан иргэн Я.С...................маа нь мэдсэн байна. Улмаар шүүгдэгч Г.М.........яагаас хохирогч Я.С...................маа нь “Юун хүн бэ, наад саваараа яах гэж байгаа юм, хэн ав гэсэн юм, эзэнд нь хэлсэн юм уу, би утсаар яриад асуугаадахъя” гээд хашааны хаалга руу явахад түүний араас нь очин баруун гараас нь татан газар унагаж баруун сүүж дээр нь дэвссэн болох нь;

- Хохирогч Я.С...................маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүүхдийнхээ хашаанд очоод байж байгаад гараад ирсэн чинь хашаан дотор байсан портер машин дээрээс нэг залуу 2 ширхэг усны савыг буулгаад тавьчихсан зогсож байхаар нь "Юун хүн бэ, наад саваараа яах гэж байгаа юм, хэн ав гэсэн юм" гэж асуухад "Би авах гэж байна" гэж хэлэхээр нь "Эзэнд нь хэлсэн юм уу би утсаар яриад асуугаадахъя" гээд хашааны хаалга руу явахад нөгөө залуу миний баруун бугуйнаас татаад хашаанаас гаргахгүй газар унагаад баруун талын сүүж дээр дэвссэн. Тэгээд ёолж байхад гаднаас манай хүүхдийн хашаанд тээшээ хадгалдаг нэг эмэгтэй хашааны хаалгаар орж ирэхэд нь нөгөө залуу зөрөөд гараад гүйсэн. ...Тэр залуу дээрээс дэвсэхээр нь би ёолоод хэвтсэн чинь битгий жүжиглээд бай гэж хэлээд халааснаасаа жижиг эвхдэг хутга гаргаж ирээд байж байхад гаднаас хаалга дуугарсан чинь гараад гүйсэн. Тэр залуу хар малгайтай дээгүүрээ бэлтгэлийн хар хөх өнгийн хослол өмссөн 30 гаран насны туранхай залуу байсан. ...Би тэр хүнийг харвал танина...”  гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 169-172),

- Гэрч Д.Б...........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Нарантуул зах дээр ширээ, сандал зардаг наймаа хийдэг юм. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ...өөрийн зарах бараагаа хадгалдаг ...чингэлгээс бараа авах гээд ...хашаа руу орох гэхэд өөдөөс дээгүүрээ цэнхэр өнгийн биеийн тамирын цамцтай бараан өнгийн хувцастай хүн дайрчих шахаад гүйгээд гарахаар нь араас нь гайхаж хараад хашаан дотор орсон. Тэгэхэд хашаан дотор хашааны эзний ээж нь гэж настай эмэгтэй газар хэвтчихсэн ёолоод байж байхаар нь “Яасан бэ” гэж асуухад “Саяны чамтай зөрөөд гарсан хүн чинь намайг зодоод” гэж хэлэхээр нь “Яагаад зодож байгаа юм” гэсэн чинь “Эмээг нь газар унагаад өшиглөөд” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (10 хавтаст хэргийн 173-175),

- Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 14 дүгээр гудамжны 342 тоот хашааны гэрэл зургийн үзүүлэлт (10 дугаар хавтаст хэргийн 168),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 13827 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун шуу гөлтгөнөн боолттой, баруун гуяны гадна хэсэгт хагалгааны шархтай.

2016.10.03-ны Рентгенд: ...Баруун дунд чөмөг ясны хүзүү хэсэгт хугаралтай харагдана...ДҮГНЭЛТ:

1. Я.С...................маагийн биед баруун дунд чөмөг ясны дээд хүзүүний далд хугарал, баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.

6. Учирсан гэмтэл нь өөрийнх нь гараар үүсэх боломжгүй...” гэх  дүгнэлт (10 дугаар хавтаст хэргийн 177),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...Я.С...................маа намайг гэрээсээ гарч ирэхэд 30 гаран насны танихгүй бор царайтай залуу хашаан дотор байсан портер машинаас 1 усны сав буулгаж байсан. ...Би тэр хүний царайг одоо ч харсан танина. ...Тэр хүний харц нь мөн байна. Тухайн үедээ малгайтай, дээгүүрээ бэлтгэлийн цамцтай, канттай өмдтэй, надаас өндөр нуруутай...байсан. ...8 дугаарт байрлах яллагдагч Г.М.........яагийн зургийг зааж энэ хүн мөн байна гэв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (22 хавтаст хэргийн 41-46),

- Хохирол, хор уршгийн 458.904 төгрөгийн баримт (11 хавтаст хэргийн 229-230),

 

2. Шүүгдэгч Г.М.........яа нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо хороо Консулын 7 дугаар гудамжны 214 тоотод хашаанд Б.Х....................мыг гэртээ байхад орж ирсэн байна. Улмаар эд хөрөнгөө өг гэж шаардан “ална шүү” гэж айлган сүрдүүлж Б.Х....................мыг гэрээс гарч зугтаахад гараас нь барьж аван гэрийн үүдний амбаарын тавиур дээр байсан заазуурыг авч шилэн хүзүү болон хоёр гарын шуу, зүүн хөлийн таваг, эрүү зэрэгт цохисон болох нь;

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...гэрийн онгорхой хаалганы доод босгосноос амбаарын төв рүү 50 см зайд цус мэт зүйл тусаж тогтсон. ...түүнээс баруун урагш 25 см зайд ягаан өнгийн саравчтай малгай доош харсан байдалтай... амбаар ...байх тосгуурын гадна ирмэг дээр цус мэт зүйл тусаж тогтсон ...амбаарт байх усны тэрэгний хөндлөн төмрийн хажууд 10 см урттай үс дугуйрсан ...амбаарт байх дугуйнаас 15 см зайд цус мэт зүйл тусаж тогтсон ...амбаар доторх модон тавиур дээр ...шар өнгийн барзгар хуванцар иштэй 28 см урттай, ажлын хэсэг нь 15.6 см, нөгөө заазуурын баруун талын бариулын ар хэсэгт хагарсан 11 см урттай ажлын хэсэгтэй, 16.5 см урттай хоёр ширхэг заазуур зэрэгцүүлж тавьсан байх ба дуудлагад очсон ахлах ахлагч ...шар иштэй заазуурыг амбаарын гаднах гишгүүрийн хажууд тогтсон тогтоол уснаас авч гаргаж тавьсан гэсэн өгүүлэлтэй байлаа...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (22 хавтаст хэргийн 183-188),

- Хохирогч Б.Х....................мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн үед гэртээ зурагт үзээд гэрийн баруун талын орон дээрээ хэвтэж байтал гаднаас үл таних эрэгтэй хүн ороод ирсэн. Тэр хүн хурдан орж ирсэн болохоор би бараг босож чадаагүй. Өндийгөөд ирэхэд намайг шууд заамдаад мөнгө өг, мөнгөн аяга байна уу гэсэн. Би байхгүй гэхэд ...шүүгээ онгойлгож үзүүлсэн. Тэгтэл гар утсаа өг гэсэн. Тухайн үед би утсаа дүүгийндээ үлдээсэн байсан учир утас байхгүй гэхэд худлаа ярь утасгүй хүн гэж байдаггүй юм гэж хэлсэн. ...Намайг орилоход дуугүй бай орилоод байвал чамайг ална шүү гэсэн. ...Би за гээд өндийхөд түүний гар нь суларсан учир би мултарч амбаар руу зугтаасан. Намайг гэрийн үүдэн дээр бариад авсан. ...Тэр хүн миний ар талаас мөрөн дээгүүр гараа оруулж барьж авсан. Тэгээд ...амбаарын тавиур дээр байсан заазуурыг аваад миний дээрээс заазуураар цохисон. ...дахиад миний шилэн хүзүү болон хоёр гарын шуу, зүүн хөлийн таваг, эрүү зэрэгт заазуураар заазуурдсан. ...Намайг заазуурдсан хүн туранхай 170см орчим өндөртэй, хар бор царайтай, саравчтай хар малгай, нимгэн силкэн материалтай урдуураа цахилгаантай хүрэм, хар өмд, хар ботинктой байсан... Би тэр хүнийг дахиж харвал танина. Царай төрхөөр нь танина... ” гэх мэдүүлэг (22 хавтаст хэргийн 217-220),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 10764 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Доод эрүүнд хөндлөн, шилэн хүзүүнд хөндлөн, духны баруун дээд хэсэг, баруун шуунд ташуу хоёр ширхэг, зүүн шуу, зүүн тавхайн дээд хэсэгт мэс заслын оёдол бүхий зах ирмэг тэгш шархтай. Баруун шуу хавдартай, цус хуралттай, бугуйн үе хөдөлгөөн хязгаарлагдсан, нуруугаар олон тооны зураасан өнгөц зах ирмэг тэгш зулгаралтуудтай....ДҮГНЭЛТ

1. Б.Х....................мын биед тархи доргилт, эрүү, хүзүү, дух, баруун шуу, зүүн шуу, зүүн тавхайд шарх, баруун шууны цус хурал, зөөлөн эдийн няцрал, нуруун зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (22 хавтаст хэргийн 235),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 78 дугаар дүгнэлт:

“...2018.01.04-ний өдөр баруун гарын бугуй үений 2 байрлалын рентген зургаар: Шуу ясны доод булуунд зөрүүгүй, хөндлөн хугаралтай, үенд гэмтэлгүй, бороололт үүссэн байдалтай, ир үзүүртэй зүйлийн цавчигдсан байдлаар үүсэх боломжтой ШШҮХ-н ШЭШГ-н дүрс оношилгооны их эмч... 2018.01.05-ны өдөр гэжээ...ДҮГНЭЛТ

1. ШШҮХ-н ШЭШГ-н шинжээч эмч Г.Энхтайваны гаргасан 10764 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна.

2. Б.Х....................мын биед баруун шуу ясны хугарал, эрүү, хүзүү, дух, баруун шуу, зүүн шуу, зүүн тавхайд шарх, баруун шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (23 хавтас хэргийн 02-03),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 273 дугаар дүгнэлт

“...1. Урьд гаргасан 10764 дугаар дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. бүрэлдэхүүнтэй гаргасан 78 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Б.Х....................мын биед тухайн үед баруун шуу ясны хугарал, эрүү, хүзүү-дух, баруун шуу, зүүн шуу, зүүн тавхайд шарх, баруун шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ.

3. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц их үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (23 хавтаст хэргийн 06-07),

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тэмдэглэл (22 хавтаст хэргийн 190, 205),

- Хохирогчийн өвчний түүх (22 хавтаст хэргийн 208-214),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...таних зургийг 3 гэж дугаарт тэмдэглэн. ...Хохирогч Б.Х....................м үзүүлэхэд би энэ залууг өмнө нь харахад зуйван, хар царайтай, жижигхэн нүүртэй давхраагүй нүдтэй, сахалгүй, сахлын оромтой байсан. Энэ зураг дээрх хүн мөн байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (23 хавтаст хэргийн 21-23) зэрэг нотлох баримтаар хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Б. Хүчиндэх гэмт хэрэг

1. Шүүгдэгч Г.М.........яа нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 46 дугаар гудамжны 639а тоотод Д.О............яаг хүүхдээ харан гэртээ байхад орсон байна. Улмаар орны доороос хүүхдийн баас арилгадаг хутгыг авч хүүхдийг чинь ална шүү гэж айлган Д.О............яатай хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 46 дугаар гудамжны 639а тоот хашаа байна. ...гэмт этгээд хурьцал үйлдсэн гэх орны бүтээлэг дээрээс 4 ширхэг үс хурааж авав, ...гэмт этгээд бэлэг эрхтнээ арчсан гэх цамцыг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (5 хавтаст хэргийн 160-161, 157-159),

- Хохирогч Д.О............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ 2 сартай хүүхэдтэйгээ хамт байж байсан. Тэгтэл 14 цаг 35 минутын орчимд манай байшингийн хаалгаар танихгүй хүн орж ирснээ нэг нэр хэлээд “тийм хүн байна уу? би найзыгаа хайж явна” гэхээр нь би тийм хүн байхгүй гэж хэлээд цэнэглэж байсан утсаа толины урдаас аваад эргээд харахад тэр хүн ...хүүхдийн орны доод талд байсан цэнхэр өнгийн иштэй хутгыг барьчихсан “Чи хүн рүү залгах гэж байна уу” гэж хэлээд гарт байсан утсыг булаагаад явчихсан. Хутга барьж байсан учраас айгаад буцааж утсаа авч чадаагүй. ...Тэгээд “Надад мөнгө хэрэгтэй байна, мөнгө гаргаж өг” гэж хэлсэн. Би “Мөнгө байхгүй хэрэгтэй юмаа ав” гэж хэлсэн чинь “Надад юм хэрэггүй ганцхан мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би надад мөнгө байхгүй гээд цүнх авдраа үзүүлээд надад ямар ч мөнгө байхгүй гэсэн чинь тэр залуу битгий юм хайгаад бай гэж хэлснээ “Тэгвэл чи надтай унт” гэсэн. Тэгэхээр нь би “Та юу яриад байгаа юм бэ, та хэрэгтэй юмаа аваад гараач” гэж хэлсэн чинь “Тэгвэл би хүүхдийг чинь ална шүү” гэж хэлснээ куртикээ тайлаад орны хөлөн дээр тавиад намайг орон дээр түлхэж өөрийнхөө өмдийг бас доош нь шувтлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнээ хийсэн. “Болиоч ээ та хүүхэд уйлаад байна” гэсэн чинь “Би мэдэж байна зүгээр байгаарай, дуугүй байгаарай” гэж хэлсэн. Тэгээд хөдөлж байснаа миний бэлэг эрхтэн дотор дур тавиад өөрийнхөө бэлэг эрхтнийг сугалснаа удалгүй дахиад миний эрхтэн рүү бэлэг эрхтнээ хийгээд дахиж дур тавьснаа бэлэг эрхтнээ орны толгойн дээр байсан ягаан өнгийн цамцаар арчсанаа өмдөө татсан. Тэгээд би орон дээрээс босоод өмд дотоожоо өмссөн. Тэр залуу орны доороос хутга аваад гартаа хутга бариад гэрт зогсоод гарах шинжгүй байхаар нь би “Одоо манай гэрт эмч нар ирнэ та яв” гэж хэлсэн чинь явахгүй зогсоод байхаар нь би гэрт байсан 0.75 литрийн “Чингис” нэртэй архийг гаргаж өгсөн. Тэгтэл тэр залуу миний өгсөн архийг куртикнийхээ дотор халаасанд хийгээд нэг минут орчим зогсоод байхаар нь би "Эмч нар ирнэ та яв л даа" гэсэн чинь гартаа барьж байсан хутгаа шүүгээн дээр тавьчхаад гараад явахаар нь би ...арын хашааны айлын хашаанд байсан хүмүүст “Манай гэрт танихгүй хүн орж ирээд намайг хүчиндчихлээ тэр хүн энд ойрхон байна” гэж хэлээд тэр залууг зааж өгсөн. ...Намайг утсаар ярьж байхад машинтай залуу намайг хүчиндсэн залуугийн араас яваад удалгүй намайг хүчиндсэн залууг барьж ирснээ "Энэ чамайг хүчиндсэн хүн мөн үү" гэж асуухаар нь би “Мөн байна” гэсэн. Тэгээд би түүнээс “утсаа авъя” гэсэн чинь тэр залуу “Чи надад өгөө биз дээ” гэснээ миний утсыг гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 173-175, 10 хавтаст хэргийн 137-138),

- Гэрч Б.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хашаандаа ойр зуурын юм хийгээд байж байсан чинь 15 цагийн орчимд манай урд хашаан дээр нэг охин орилоод байхаар нь би яваад очсон чинь нэг хүн хутга тулгаж байгаад намайг дээрэмдээд явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь "Ямар хүн бэ" гэсэн чинь "Урд гудамжинд явж байна" гэсэн. Тэгээд урд гудамж руу харсан чинь нэг эрэгтэй хүн явж байхаар нь би араас нь гүйсэн. Тэр залуу гудамжаар явж байгаад жалгаар гарсан. Тухайн залууг хутгатай гээд байхаар нь би тэр залууг дуудаагүй араас нь дагаад айл руу орох нь уу үгүй юу гэдгийг нь харсан чинь тэр залуу айл руу орохгүй яваад байсан. Тэгээд манай дүү Ганхуяг машинтайгаа замыг нь хааж зогсоод би араас нь очиж барьж хутгатай байж магадгүй гэж бодоод биеийг нь тэмтэрч үзсэн чинь хутга байхгүй байсан. Тэр залуугийн өврөөс нь архины 2 шил унасан. Тэгээд машинд суулгаад урд айлын гадаа очоод машинаас буулгаад урд айлын охинд “Энэ хүн мөн үү” гэсэн чинь “Мөн” гэж хэлсэн.

Тэгээд урд хашааны эмэгтэй "Утас хаана байна" гэсэн чинь тэр залуу цагаан өнгийн утас гаргаж өгч байсан. Удалгүй цагдаа нар ирэхээр нь тэр хүнийг цагдаад өгсөн. Тэгсэн урд айлын охин намайг хүчиндсэн гээд орилоод дайраад байсан...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 179-180),

- Гэрч Г.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ унтаж байсан чинь манай баз хүргэн Дамдиндорж гэрт орж ирээд Зоригоо ах урагшаагаа хүний араас явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би машинаа асаагаад Зоригтбаатарын араас гүйцээд очсон чинь урд айлын хүүхний гэрт ороод хамаг юмыг нь аваад явсан хүн гэнээ алга болчих шиг боллоо гэж хэлсэн чинь хажуу хашааны булангаар хар куртиктэй эрэгтэй хүн гарч ирээд чигээрээ урагшаагаа алхаад явсан. Тэгээд бид 2 дагаад явсан чинь тэр хүн жалга гараад явсан. Машин явж болохгүй Зоригтбаатар ах араас нь явган дагаад явсан. Би жалгыг тойроод машин замаар гүйцээд урдуур нь орж машинаа зогсоогоод машинаас буусан чинь Зоригтбаатар ах тэр залууг араас нь барьж аваад бид 2 газар хэвтүүлээд биед нь Зоригтбаатар ах хутга байгаа үгүйг тэмтэрч үзсэн. Тэр залуугийн өврөөс нь архины 2 шил унасан. Нэг нь Чингис нэртэй 0,75 литрийн бүтэн архи байсан. Нөгөө архи нь тал шил архи байсан. Тэр залууг... машиндаа суулгаад нөгөө айлын гадаа ирсэн чинь урд айлын хүүхэд наад залуу чинь мөн байна намайг хүчиндсэн гээд байсан. Тэгснээ утас аваад ир гээд тэр залуугаас цагаан өнгийн утас авсан...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 177),

- Гэрч Б.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албанаас 15 цагийн орчимд “1 дүгээр хороо, Толгойтын 36-693а тоотоос танихгүй хүн орж ирээд мөнгө нэхээд хүчирхийлээд явлаа гэсэн дуудлага ирлээ оч” гэсний дагуу уг тоотод очиход уг айлын гадаа хар өнгийн машин байсан. Машин дотор нь 3 залуу сууж байсан. Тэгсэн дуудлага өгсөн айлаас 20 гаран насны эмэгтэй хүн гарч ирээд “машины ард суудлын зүүн талд нь сууж байсан туранхай хар бор царайтай өндөр залуу руу заагаад энэ залуу намайг хүчирхийлсэн” гэхээр нь би тэр залууг тухайн машинаас буулгаад өөрийнхөө машинд суулгахад хохирогч эмэгтэйн нөхөр нь гэх залуу машинтай хүрч ирсэн. Тэгээд хохирогчийг нөхөртэй нь дагуулаад гэр лүү нь орж юу болсон талаар асуухад хохирогч эмэгтэй намайг гэрт байж байсан чинь гаднаас танихгүй эрэгтэй хүн орж ирээд мөнгө нэхээд хүүхдийн баасны хутга хоолойд тулгаж байгаад намайг хүчиндэж гар утсыг авсан. Би одоо гар утсаа авсан гэж хэлснээ ногоон иштэй хутга өгсөн. Тэгэхээр нь би гэрээс тэр хутгыг аваад хүчиндсэн гэх залууг аваад Толгойтын дэд хэсэг дээр авчирсан...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 178),

- Гэрч С.Бямбабаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 15 цаг өнгөрч байхад манай эхнэр Д.О............яа над руу ...залгаад манай гэрт нэг хүн орж ирээд хүчирхийлчихлээ. Миний утсыг аваад явсан хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа яваад очсон чинь...эхнэр Д.О............яа намайг хүчиндсэн гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 181-182),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Бактериологийн шинжээчийн 1326 дугаар дүгнэлт:

“...1. С.Бямбабаатарын гэх цус нь О/1 бүлгийн харьяалалтай байна.

2. С. С.Бямбабаатар нь ...тэмбүү өвчингүй байна.” гэх дүгнэлт (5 хавтаст хэргийн 200),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 1295 дугаар дүгнэлт:

“...2. Д.О............яагийн үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн.

3. Д.О............яа нь ...бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна. Уг өвчнийг хэзээ ямар замаар авсан, хэзээнээс өвчилсөн болон үе шатыг тогтоох боломжгүй.

4. Д.О............яа нь В/lll/ бүлгийн цустай байна...”  гэх  дүгнэлт (5 хавтаст хэргийн 184-186),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2055 дугаар дүгнэлт

“...2. Г.М.........яагийн цус АВ IY бүлгийн харьяалалтай байна.

3. Г.М.........яа нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна...” гэх дүгнэлт (5 хавтаст хэргийн 188-189),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Тусгай шинжилгээний хэлтсийн шинжээчийн 865 дугаар дүгнэлт:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн дотоож, ариун цэврийн хэрэглэлд үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна.

2. Илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь хүнийх мөн байна.

Илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь аутосомын ДНХ-ийн D3S1358 локусын 16/16, THO1 локусын 6/9, D21S11 локусын 29/31, D18S51 локусын 14/14, Penta E локусын 15/19, D5S818 локусын 11/12, D13S317 локусын 8/10, D7S820 локусын 9/11, D16S539 локусын 9/13, CSF1PO локусын 12/12, Penta D локусын 12/12, vWA локусын 17/17, D8S1179 локусын 11/12, TPOX локусын 8/8, FGA локусын 22/23 гэсэн аллель бүхий эрэгтэй хүнийх байна...” гэх дүгнэлт (6 хавтаст хэргийн 59-60),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн Тусгай шинжилгээний хэлтсийн шинжээчийн 866 дугаар дүгнэлт:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн ноосон цамцанд үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна.

2. Илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь хүнийх мөн байна.

Илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь аутосомын ДНХ-ийн D3S1358 локусын 16/16, THO1 локусын 6/9, D21S11 локусын 29/31, D18S51 локусын 14/14, Penta E локусын 15/19, D5S818 локусын 11/12, D13S317 локусын 8/10, D7S820 локусын 9/11, D16S539 локусын 9/13, CSF1PO локусын 12/12, Penta D локусын 12/12, vWA локусын 17/17, D8S1179 локусын 11/12, TPOX локусын 8/8, FGA локусын 22/23 гэсэн аллель бүхий эрэгтэй хүнийх байна...” гэх дүгнэлт (6 хавтаст хэргийн 62-63),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Тусгай шинжилгээний хэлтсийн шинжээчийн 1700 дугаар дүгнэлт:

“...1. 843 дугаартай Д.О............яагийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь аутосомын ДНХ-ийн D3S1358, ТНO1, D21S11, D18S51, Penta Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PО, Penta D, vWA, D8S1179, ТРОХ, FGA гэсэн локусын аллелиар Г.М.........яагийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

2. 865, 866 дугаартай Д.О............яагийн гэх ягаан өнгийн цамц болон дотоож, ариун цэврийн хэрэглэл зэрэгт илэрсэн үрийн шингэн эр бэлгийн эс нь аутосомын ДНХ-ийн . . . гэсэн локусын аллелиар Г.М.........яагийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт (6 хавтаст хэргийн 65-66),

- Эд зүйлийн үнэлгээнд “...“LG” маркийн гар утас 70.000 төгрөг...” гэх баримт (5 хавтаст хэргийн 171),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...Цагаан өнгийн “LG” маркийн мэдрэгчтэй гар утас, цэнхэр иштэй хутгыг Д.О............яад хүлээлгэн өгөв...” гэх баримт (5 хавтаст хэргийн 170),

2. Шүүгдэгч Г.М.........яа нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн .......... Хангайн 24 дүгээр гудамжны 100 тоотод 17 настай Т.А.............гийг өвөөгийнхөө гэрийг харж байхад нь орсон байна. Тэрээр байшинд орохдоо хүний нэр асуун таних уу гэх байдлаар харилцаа үүсгэж, хохирогчийг эгч рүүгээ залгахад хэн рүүгээ залгаад байгаа юм гэж гар утсыг нь булаан улмаар Т.А.............гийн хоолойг боож, дуугарвал ална шүү гэх зэргээр айлган сүрдүүлж хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн .........., Хангайн 24 дүгээр гудамжны 100 тоот ...айл байна. ...Хэрэг учрал болсон гэх байшингийн үүдний амбаарын хаалгаар дотогш ороход... уг байшингийн гол хэсэгт зуух байрлуулсан нэг өрөө бүхий байр байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (21 хавтаст хэргийн 176-182),

- Насанд хүрээгүй хохирогч Т.А.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ...өвөө, эмээгийнхээ гэр болох Сүхбаатар дүүргийн .......... Хангайн 24 дүгээр гудамжны 100 тоотод амьдарч байсан. ...2017 оны 8 дугаар сарын 04-ний өглөө 10 цаг 20 минутын орчим ...унтаж байтал гэтэл нэг чимээ гарах шиг болсон. Тэгээд сэрээд ...цонх руугаа хартал нэг өндөр эрэгтэй хүн хоёр гараа саравчлаад цонхоор харж байсан. ...Манай өвөөгийн хашаан дотор вакум цонхны үйлдвэр байдаг бөгөөд тэдний ажилчид байна ...гэж бодоод хаалга онгойлгосон чинь тэр хүн шууд орж ирээд орон дээр суугаад “сайн байна уу? Баагий байгаа юу” гэсэн. Тэгэхээр нь би “мэдэхгүй байна” ...гэхэд ... “чи ер нь хэдтэй юм” гэхээр нь би “17, 18-тай” гэж хэлсэн. ...тэгтэл ахтайгаа ганц унтчих гэсэн. Би шууд гар утсаа аваад Алтантуул эгч рүү залгасан боловч утас нь дуудаад авахгүй байж байтал намайг боогоод утас шүүрч аваад “хэн рүүгээ залгаад байгаа юм” гээд утас шүүрч авсан. ...Тэгээд л шууд намайг дараад дээр гараад “хувцсаа тайл, ...дуугай бай хөдөлбөл ална шүү” гэж хэлсэн. Миний дээр байхдаа “хэлээ хөх” гээд би үгүй гэсэн чинь хоолой боож миний уруул дээр үнсэж байсан. Удалгүй миний дээрээс босож зарахаар юм байна уу гэж нэхэж эхэлсэн. ...тэгээд шкаф, хөргөгч зэргийг ухаж үзээд, ...авдрын тагыг хуу татаж авчихсан. Тэгээд ухаж байснаа авчихаар юм алга байна гэсэн. Мөн эмээгийн орон дээр байсан чемоданыг надаар ухуулсан. ...миний гар утас цэнэглээтэй байсныг харчхаад энэ чиний утас юм уу гээд аваад халаасандаа хийсэн. ...Тэр хүн дөрвөлжин нүүртэй 30-40 орчим насны, бор царайтай, баруун чихний ар талдаа 3-4 см хэмжээтэй аянга мэт шивээстэй, 170-180 см өндөр, том нүдтэй...хүн байсан. ...Гэрээс эмээ Баасанхүүгийн “Nokia” маркийн гар утас, “LG” маркийн гар утас авч явсан... Тэр хүн намайг цохиж зодоогүй гэхдээ 2 гараараа 2 удаа боосон. Хүзүүний 2 талд хурууны хэмжээтэй улайсан. Надтай бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг (21 хавтаст хэргийн 186-188),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10009 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Хүзүүний зүүн дээд хэсэгт 1.3х1см хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай...ДҮГНЭЛТ

1. Т.А.............гийн охин хальс нь 3.6 цагийн түвшинд суурь хүрсэн хуучин урагдалттай байна.

2. Т.А.............гийн үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй.

3. Т.А.............г нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

...5. Т.А.............гийн биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт (21 хавтаст хэргийн 196-198),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын 4171 дугаар дүгнэлт:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн жинсэн өмдний ард талд лого татах, чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралд байна...” гэх дүгнэлт (21 хавтаст хэргийн 205-207),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын 7723 дугаар дүгнэлт

“...1. Ногоон өнгийн фудволк дээрх толбо дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрч байна.

2. ...Нуруу хэсэгт anhmaa 04 гэсэн бичигтэй ногоон өнгийн футболка дээрх эр бэлгийн эс, үрийн шингэн, үтрээний шүүрлийн холимог толбонд бүлгийн харьяалал тогтоох шинжилгээ хийх боломжгүй учир ДНХ-ийн шинжилгээ хийж генотипыг тогтоох боломжтой...” гэх дүгнэлт (21 хавтаст хэргийн 208),

- Хохирогч Т.А.............гийн иргэний үнэмлэхийн хуулбарт “...төрсөн он, сар, өдөр 1999/11/05...” гэх баримт (22 хавтаст хэргийн 10)

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоолд “...Т.А.............гийн өмсөж явсан YM гэсэн ар хэсэгт шаргал өнгийн бичигтэй цэнхэр өнгийн жинсэн өмд, Anhmaa 04 гэсэн бичигтэй ногоон өнгийн даавуун футболка зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх баримт (21 хавтаст хэргийн 247),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 156 дугаар тайланд “...Nokia, LG маркийн хэрэглэж байсан гар утаснууд нийт 65.000 төгрөг...” гэх баримт (22 хавтаст хэргийн 99-100),

- Гэрэл зургаар таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд “...Т.А.............г нь Б эгнээний баруун талаас хоёр дахь эгнээ, зүүн талаас гурав дахь эгнээнд байрлах №3 гэсэн дугаартай халзан толгойтой залуу мөн байна. Тухайн үед хэрэг болох үед уг залуугийн царайг сайн харсан учир би таньж байна, давхраатай нүдтэй, өтгөн хөмсөгтэй, сахал хуузтай залуу байсан гэснийг тэмдэглэлд тусгав...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (22 хавтаст хэргийн 7-9, 12-13),

- Шүүгдэгч Г.М.........яагийн содон шинж тэмдэг: “...Баруун чихний доор хээ шивсэн...” гэх баримт (2 хавтаст хэргийн 133) зэрэг нотлох баримтаар хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.

 

Г. Хулгайлах гэмт хэргийн талаар

1. 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 10 дугаар гудамжны 266-а тоотод байрлах нийтийн байрны 8 тоот буюу иргэн Д.Ц..........мидын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг арматурын төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч 42 инчийн "Sony" маркийн зурагт, “DJ” зургийн аппарат, "Sony" маркийн камер зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 865.000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан болох нь,

- Хохирогч Д.Ц..........мидын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед түрээсийн өрөөнийхөө хаалгыг цоожлоод явсан. ...Зах дээр ажиллаж байгаад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож байхгүй, хаалга онгорхой байсан. Тэгээд гэртээ ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд “Sony” загварын 42 инчийн зурагт, 12,1 мегапикселийн зургийн аппарат, 12,1 мегапикселийн Sony камер зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 15, 5 дугаар хавтаст 24)

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 4-8),

- Хохирол, хор уршгийн 865.000 төгрөгийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 13, 22 хавтаст хэргийн 67),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2014 оны 12 сарын 08-ны үдээс хойш байсан цагийн баримжаа мэдэхгүй байна. Нарантуул зах орохоор явж байгаад нийтийн  байр байхаар нь ороход нэг давхрын хамгийн мухрын айл цоожтой байсан. Цоож нь гаднаа зүүлттэй байсан болохоор нь хүнгүй гэдгийг нь мэдсэн. Цоожийг нь богино арматурын төмрөөр хөшиж эвдсэн бөгөөд гэрт нь ороод 42 инчийн зурагт, 2 ширхэг зургийн аппарат  авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 28-29),

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл "...Г.М.........яагийн зааснаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн урд талын замаар ертөнцийн зүгээр зүүн тийш гудамжаар явж ...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 10 дугаар гудамж 266а тоот ...ногоон өнгийн дээвэртэй цагаан өнгийн нийтийн байрыг заав...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 151, 9 хавтаст хэргийн 52),

 

2. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн ........, Яргайтын 19 дүгээр гудамжны 295 тоотод байрлах иргэн П.Б........нгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрийн хаалганы цоожийг хөшиж нэвтэрч “Samsung” маркийн 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч П.Б........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14-15 цагийн хооронд Яргайтын 19-р гудамжны 295 тоот гэрээсээ гарч эмнэлэгт хэвтсэн аавыгаа гаргаад ирэх хооронд гэрийн хаалганы цоожийг хөшин нэвтэрч орж 40 инчийн Samsung smart загварын хар өнгийн зурагтыг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 233-234)

- Хохирлын 400.000 төгрөгийн үнэлгээ (6 хавтаст хэргийн 224)

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Яргайтын 19-р гудамжаар явж байгаад 295 гэсэн хаягтай хашааны завсраар нь харахад хүнгүй юм шиг байсан. Ингээд тэр хашааг давж ороод тэр айлын хаалгыг нь эвдэн орж том хавтгай дэлгэцтэй 40 инчийн Samsung маркийн зурагт хулгайлж авсан...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 249-250),

 

3. 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 37 дугаар гудамжны 07 тоотод байрлах иргэн О.Б.......хын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг цуургаар нь хөшиж нэвтэрч НКС маркийн 42 инчийн зурагт, үнэртэй ус, эрэгтэй хүний малгай, 2 ширхэг хивсэнцэр зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 560.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч О.Б.......хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би 12 цагийн үед ...гэртээ ...ирэхэд манай гэрийн үүдний амбаарын цоожийг цуургаар нь хөшиж онгойлгоод гэрийн цоожийг эвдээгүй тавыг нь хөшиж хаалга онгойлгоод гэрт хулгай орсон байсан. ...гэрийн хойморт тавиур дээр байсан хавтгай дэлгэцтэй зурагт байхгүй байгаа харагдахаар нь би ...Налайхын цагдаад мэдэгдсэн. Цагдаагийнхан ирээд үзлэг хийж зургийг нь авсны дараа гэртээ орж эд зүйлсээ бүртгэж үзэхэд НКС гэсэн нэртэй 42 инчийн хавтгай дэлгэцтэй хар өнгөтэй ...зурагт, манай эхнэрийн нэрийг нь мэдэхгүй үнэртэй ус, 2 ширхэг орон дээр тавьдаг хивсэнцэр, эрэгтэй хүний малгай зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Ингээд цагдаагийнхан манай хашаанд гарсан байсан гутлын мөрийг хөөсөөр байгаад 1 дүгээр хороо, Баянзүрхийн 1 дүгээр гудамжинд айлын хашаанд очоод гэрт нь ороход манайхаас алдагдсан бүх зүйлүүдийг нэг танихгүй залуу хулгай хийгээд гэртээ авчирсан байсан. Ингээд би тэр айлаас өөрийн алдсан бүх зүйлээ буцааж тоо ёсоор нь бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 54-56, 7 хавтаст хэргийн 153),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 32-35),

- Хохирол, хор уршгийн 560.000 төгрөгийн үнэлгээ (10 хавтаст хэргийн 80, 22 хавтаст хэргийн 76),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 01 сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 1-р хороо Уурхайчдын 663 тоотод оршин суух ээжийнхээ гэрээс 4-р хороонд найзындаа очихоор 13 цагийн үед ганцаараа гарсан юм. Ингээд 4-р хороогоор найзынхаа гэрийг хайж явж байхад нэг айлын хашаанд хаалга онгорхой байхаар нь хашаанд яваад ороход үүдэндээ амбаартай нэг гэр цоожтой байсан. Би амбаарын хаалганы бариулаас татаж цоожны даруулгыг тахийлгаж онгойлгоход гэрийн хаалга нь бас цоожтой байхаар нь бариулаас нь татаж мөн адил мулт татаж онгойлгож тэр айлд ороод хойморт байсан хавтгай дэлгэцтэй хар өнгийн телевизорыг авч хоёр ширхэг ногоон хивсэнцрээр зурагтаа ороогоод, ил байсан үнэртэй ус, эрэгтэй хүний нэхий малгай зэрэг эд зүйлсийг хулгай хийж аваад тэр айлаас гараад шууд 1-р хороонд ээжийндээ ороод авсан зүйлүүдээ тавьчхаад байж байхад араас цагдаа ирж барьсан" гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 81-82),

4. 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн .........., Дүүргийн 11 дүгээр гудамжны 493 тоотод байрлах нийтийн байрны 9 тоотод буюу иргэн Г.Б..........нийн өрөөнд нэвтрэн Dell маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 522.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Г.Б..........нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн ..........ны 11 дүгээр гудамжны 493 тоот нийтийн байранд ганцаараа өрөө хөлсөлж амьдардаг юм. 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 16 цаг 40 минутын үед гэрээсээ гарч хүнсний дэлгүүр орчхоод нэг их удалгүй гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой, цоож байхгүй, цүү нь бага зэрэг хазайчихсан байсан. Гэр лүү орж харахад ширээн дээр байсан миний Dell маркийн 17 инчийн зөөврийн компьютер алдагдсан байсан..." гэсэн мэдүүлэг (27 хавтаст хэргийн 39),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (27 хавтаст хэргийн 21-26),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Г.М.........яагийн гэмт хэрэг үйлдсэн газраа зааж байгаа бичлэг байв...” гэх тэмдэглэл (27 хавтаст хэргийн 35),

- “Дамно” ХХК-ийн 2018 оны 10 сарын 12-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний БЗ1-18-1137 дугаартай тайланд: “...Dell маркийн 17 инчийн зөөврийн компьютер 520.000 төгрөг...” гэх баримт (27 хавтаст хэргийн 40-41),

- “Дамно” ХХК-ийн 2018 оны 11 сарын 29-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний НЦГ-18-327 дугаартай тайланд: “...Хятад  цагаан цоож 2.100 төгрөг...” гэх баримт (27 хавтаст хэргийн 43-44),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хашааны хаалга нь онгорхой дотроо давхар нийтийн байр байсан. Хаалгаар нь ороход урагшаа харсан ногоон хаалга байсан. Тэр хаалгыг төмрөөр хөшиж орсон. Нүдэнд ил зөөврийн компьютер харагдахаар нь аваад гарсан. Нарантуул орж танихгүй хүнд зарсан...” гэх мэдүүлэг (27 хавтаст хэргийн 54-55),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны Баянзүрх дүүргийн .........., дүүргийн 11-493 тоот хашаанд улаан өнгийн дээвэртэй 2 давхар нийтийн байр байх бөгөөд уг байрны 1 давхрын 9 тоот хаалганы цоожийг эвдэж хулгай хийсэн гэв гэх тэмдэглэл (27 хавтаст хэргийн 58-70),

 

5. 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн .........., Дүүргийн 2 дугаар гудамжны 68а тоотод байрлах иргэн З.Г............рийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цоожийг хөшин нэвтэрч “Samsung” маркийн 16 инчийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч З.Г............рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 10 цаг өнгөрч байхад би ажилдаа явсан. Тэгэхдээ би гэрээ цоожлоод гарсан. Тэгээд охин Ц..........мид түрүүлж ирээд гэртээ орчихсон байсан. Би барагцаагаар 14 цагийн үед гэртээ ирэхэд та хаалгаа онгорхой орхиод явсан юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би тэгэх ёсгүй дээ хаалгаа түгжээд гарсан гэж хэлсэн. Хар өнгөтэй Samsung маркийн 14 инчийн зөөврийн компьютер алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 190-191),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (З хавтаст хэргийн 184-186, 201-204),

- Хохирлын 600.000 төгрөгийн үнэлгээ (10 хавтаст хэргийн 74),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нарантуул зах руу очих зорилгоор дүүргийн буудал дээр буугаад урагшаа цагдаагийн хэлтсийн баруун талаар гудамжаар ороод 2-3 гудамж өнгөрөөд явж байтал үзүүрийн хашааны хаалга нь онгорхой байхаар нь очоод хартал хаалга нь цоожтой 2 цонхтой тоосгон байшин байсан. Хаалга нь цоожтой байхаар нь завсраар нь хөштөл хаалга нь онгойсон. Тэгээд ороход дотор талын хаалга нь цоожгүй, ...гэр рүү ороход зурагтын ...хажууд зөөврийн Samsung маркийн компьютер байхаар нь авч гарсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 95),

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл “...би дахид зөөврийн компьютер хулгай хийсэн айл байгаа гэж замчилсаар ...БЗД 13-р хороо 2-р гудамж 68а тоот ертөнцийн зүгээр урагш харсан хашааны үүдэнд зогсоож би энэ айлаас зөөврийн компьютер хулгай хийсэн гэж заасныг бэхжүүллээ. Уг хашаанд нэг давхар улаан өнгийн тоосгон байшин байрлах ба яллагдагч Г.М.........яа би энэ айлын хамгийн зүүн талын буюу гал тогооны өрөөний цонхоор орж зөөврийн компьютер хулгай хийсэн гэв. Уг айлд ороход Зундуй овогтой Г............р гэх хүн байсан ба манай гэрээс 2015.03 сард хулгай орсон цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа гэв...” гэх тэмдэглэл (9 хавтаст хэргийн 52-56),

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл "...Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баруун талаар урагш гэр хорооллоор оруулан 3 давхар шар дэлгүүрийн урд гудамжинд зогсоож машинаас буугаад зүүн талдаа блокон хашаатай гаднаа ямар нэгэн номер дугаар байхгүй бор өнгийн банзан хашаатай хуучин цэнхэр төмөр хаалгатай улаан тоосгон байшинтай айлыг зааж энэ айлд орж зөөврийн компьютер авч байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5 хавтаст хэргийн 14 дэх талын ар, 20),

 

6. 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 14-15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-ийн 9 дүгээр гудамжны 428а тоотод иргэн Г.Э........яагийн байшингийн цонхыг хөшиж хууль бусаар нэвтэрч “Elko” маркийн 40 инчийн зурагт, мөнгөн ээмэг, бөгжний хослол, 3 граммын алтан бөгж, 3 граммын монетон эрэгтэй бөгж, эрэгтэй хүний 12 граммын өргөн мөнгөн гинж, 6 граммын эрэгтэй хүний нарийн мөнгөн гинж, “Swarovski” шигтгээтэй ээмэг бөгж, марк нь тодорхойгүй гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.820.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь, 

- Хохирогч Г.Э........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр гэрээсээ хамгийн сүүлд би 10 цаг гэж гараад явсан. Би гэрээсээ гарахдаа хаалга үүдээ түгжээд цонхоо шалгаад явсан. 19 цагийн үед манай том хүү Эрдэнэмөнх над руу залгаад “Ажлаас ирсэн чинь гэрт хулгай орсон байна зурагт байхгүй" гэж хэлсэн. ...гэртээ ороод шалгахад гэрийн хойморт байсан 42 инчийн зурагт, хажуу талын шүүгээн дээр байсан хар өнгийн хайрцагт хийсэн байсан ээмэг, бөгж, гинж байхгүй байгаа талаар хэлчхээд Чингэлтэй дүүргийн цагдаа дээр ирээд мэдүүлгээ өгчхөөд буцаад гэртээ ирээд гэрт байдаг утсаараа тоглох гээд хайсан боловч олдохгүй байсан...” гэх мэдүүлэг (8 хавтаст хэргийн 51-52),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8 хавтаст хэргийн 35-40),

- Хохирлын 1.820.000 төгрөгийн үнэлгээ (10 хавтаст хэргийн 94),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 04 сарын 06-ны өдөр Дэнжийн мянга худалдааны төв орчхоод гудамж уруудаад явж байсан. Гэтэл саарал өнгийн модон хашаатай, хашаан дотор цагаан өнгийн өвлийн сууц байсан. Тухайн байшингийн хаалганы дэргэд байсан цонхыг хашаанд байсан төмрөөр хөшиж онгойлгож ороод том өрөөнд байсан зурагт, үнэт эдлэлийг нь аваад гарсан. ...би тухайн хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг (8 хавтаст хэргийн 78-79),

 

7. 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2б хэсгийн 1759 тоотод байрлах иргэн Г.Н.......ны хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч “Sony” маркийн 40 инчийн зурагт, бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 620.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Г.Н.......ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай баруун айлын хөгшин Мөнхөө эхнэрийн утас руу залгаж “хаалга чинь эвдэрсэн байна. Хулгай орсон байж магадгүй” гэж хэлэхээр нь гэртээ яаран ирсэн чинь манай гэрийн хаалгыг эвдэж хар өнгийн 40 инчийн Sony маркийн зурагт, ягаан өнгийн бүтээлэг алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг (26 хавтаст хэргийн 61-62)

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг (26 хавтаст хэргийн 57-58)

- Хохирлын 620.000 төгрөгийн үнэлгээ (26 хавтаст хэргийн 64)

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг 2015 оны 04 сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 23-р хороо, 2/б гудамжны 1759 тоотоос иргэн Г.Н.......ны гэрт хууль бусаар нэвтэрч зурагт хулгайлсан хэрэгт яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (26 хавтаст хэргийн 65),

 

8. 2015 оны 05 дугаар сарын 07-ний өдөр 15-22 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 36 дугаар гудамжны 626 тоот хашаанд байрлах иргэн Ж.Э............гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхоор нэвтэрч монетон том жижиг өрөөсөн ээмэг 2 ширхэг, эмэгтэй хуримын бөгж 1 ширхэг, эрэгтэй монетон бөгж 1 ширхэг, эрэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй мөнгөн ээмэг, бөгж, зүүлт 2 хос, эмэгтэй мөнгөн бөгж, зүүлт, 1 хос ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.345.000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан болох нь

- Хохирогч Ж.Э............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 05 дугаар сарын 07-ны өглөө 05 цаг 30 минутын үед би гэрээсээ гараад ажил руугаа явсан. Тэгээд орой 22 цагийн үед би нөхөртэйгөө хамт гэртээ ирэхэд 2 цонхны салхивч онгорхой хулгай орсон байсан. ...Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 102-104),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7 хавтаст хэргийн 90-93), 

- Хохирлын 1.345.000 төгрөгийн үнэлгээ (7 хавтаст хэргийн 105),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...нэг гудамжаар ороод уул өөд дээшээ өгсөн явахад нэг улаан хүрэн өнгийн хашаатай айл байхаар нь хашааг нь нүдэхэд хүн гарч ирэхгүй болохоор нь хүнгүй байна гэж мэдээд хаалгыг нь өшиглөхөд онгойсон. Би явж ороход нэг тоосгон байшин байсан ба вакум цонхных нь жижиг цонхыг нь түлхэж ороод шүүгээ болон бусад бүх газрыг нь нэгжиж үзсэн. Тэр айлд нэг авдар байсан бөгөөд тэр авдраас би олон тооны эмэгтэй хүний монетон болон мөнгөн гинж зүүлт, бугуйвч, мөн эрэгтэй хоёр бөгж байхаар нь авсан. ...Тэр айлаас эмэгтэй хүний ээмэг 2, эрэгтэй, эмэгтэй бөгж 2, эмэгтэй хүний зүүлт 1, бугуйвч 1, эрэгтэй эмэгтэй хүний мөнгөн гинж, зүүлт бугуйвч, жижиг алх шиг зүйл зэргийг хулгайлсан. Санаж байгаагаар энэ л байна...” гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 116-117),

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “... Г.М.........яа Чингэлтэй дүүргийн 15-р хороо Жаргалантын 27 гэх гудамж оров. Уг гудамж дагуу 30 орчим метр явж зүүн гар тийш эргэж дахин баруун гар тийш эргээд гудамжнаас дээш 30 гаруй метр явахад сэжигтэн Г.М.........яа би энэ айлаас хулгай хийсэн гэж улаан хүрэн өнгийн төмөр хашааны хаалгатай, блокон хашаатай, блокон хашааны дээрээсээ 3 дахь блокон дээр Щ5 гэх тэмдэглэсэн...” гэх тэмдэглэл (7 хавтаст хэргийн 98, 101),

 

9. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 07-13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 971 тоотод байрлах иргэн Д.Д............нгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны цонхоор нэвтэрч “Next” маркийн 40 инчийн зурагт, савхин хүрэм, караоке тоглуулагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 490.000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан болох нь,

- Хохирогч Д.Д............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр манай байшингийн вакум цонхыг түлхэн орж 40 инчийн Next маркийн зурагт, миний өмсдөг хар өнгийн савхин куртик алдагдсан. Урд талдаа 2 дөрвөлжин хэлбэрийн халаастай, хар өнгийн савхин куртик байсан. Зурагтаа олж авсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 158-161,185),

“...манайхаас Next маркийн 40 инчийн зурагт, савхин хүрэм, караоке тоглуулагч алдагдаад зурагтын тавиур эвдэрсэн байсан юм...” гэх мэдүүлэг (10 хавтаст хэргийн 75-76),

- Гэрч С.Энхтайвангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээсээ гараад ойролцоох “Уянга” нэртэй дэлгүүрт ороод худалдагчтай нь юм яриад байж байтал гаднаас нэг 30 гаран насны эрэгтэй хүн орж ирээд худалдагчаас “ гадаа байгаа Prius машины жолооч нь байна уу” гэж асуусан. ...Тэгэхээр нь би “чи яах гэж байгаа юм бэ” гэж асуутал надад хариулахдаа “машин хөлсөлж юм зөөх гэсэн юм” гэж хариулсан. Тэгээд дэлгүүрээс гарахаар нь би араас нь гартал зам дагуу явж байсан нэг суудлын цагаан өнгийн маркийг нь мэдэхгүй машиныг гар өргөж зогсоогоод явах талаар тохиролцож байгаа үйлдэл хийж байгаа нь ажиглагдсан. Хэсэг ярилцаж байснаа цаашаа яваад өгчихсөн. Харин нөгөө машин нь зогсоод үлдэхээр нь би тэр машин руу очоод жолооч залуугаас сая юу гэж ярьсан бэ гэтэл машинд чинь юм хийж авч явъя гэж байна гэсэн. Би тэр жолоочтой яриад байж байтал нөгөө залуу замын цаанаас нэг хар өнгийн миний барагцаалж байгаагаар 40-42 инчийн зурагт барьчихсан хүрээд ирсэн. Тэгэхээр нь би жолооч залуугийн хамт “чи хаанаас юун зурагт бариад хаашаа авч явах гэж байгаа юм бэ” гэтэл “миний зурагтаа, манай эгчийн зурагт, би ломбардад тавихаар авч явж байна” гэж хариулсан. Тэгтэл жолооч залуу би явахаа болилоо гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу зүгээрээ асуудалгүй манай зурагт, миний эгчийн зурагт гээд зурагтаа тэврээд автомашины арын хаалгыг нээж байгаад хойд талын сандал дээр тавих гээд байсан. Тэр хооронд би тус залуугийн зургийг өөрийнхөө хар өнгийн гар утсаараа 1 кадр зураг авчихсан. Тухайн үед тэр залуу тамхи татаж байсан. Яг тэр үед нь жолооч залуу чи буу, боль гээд машиндаа түүний барьж явсан зурагтыг хийлгээгүй тэр залуу зурагтаа аваад газар тавьсан. Тэгэхээр нь би чи тэгвэл иргэний үнэмлэхээ гаргаад ир гэж хэлэхэд энгэрээсээ иргэний үнэмлэхээ гаргаж ирээд надад хальт тулгаж харуулсан болоод миний нүүрэн тус газар хальт цохиод цаашаа нэг гудамжаар ороод зугтаагаад гүйчихсэн. Миний харснаар тэр залуу ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг, гэрэл зураг (4 хавтаст хэргийн 162-163, 196),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 хавтаст хэргийн 132-138),

- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл (4 хавтаст хэргийн 153), Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (4 хавтаст хэргийн 154-155), Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (4 хавтаст хэргийн 156),

- Хохирлын 490.000 төгрөгийн үнэлгээ (10 хавтаст хэргийн 77),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...вакум цонхыг нь хагалаагүй цоожтой хэсгийг нь түлхэж ороод зурагтын тавиур дээр цонхны харалдаа байсан 40 инчийн Next маркийн өнгөт зурагтыг нь орсон цонхоор нь авч гарсан. ...Хар өнгийн савхин куртик болон жижиг караоке тоглуулагчийг хаячихсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 203),

 

10. 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Дэнжийн 24 дүгээр гудамжны 289б тоотод байрлах Н.Г........вын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж “Samsung” маркийн 40 инчийн зурагт, хээтэй ягаан орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 430.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Н.Г........вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 24 дүгээр гудамжны 298б тоотод байрлах гэрээсээ эхнэр бид хоёр хамт ажилдаа яваад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдсэн байдалтай цоож гэрийн дээд талд байсан. Гэр лүүгээ ортол манай гэрийн баруун хойд талын модон авдар дээр байсан 40 инчийн Samsung маркийн зурагт, хээтэй ягаан өнгийн орны бүтээлгийн хамт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (8 хавтаст хэргийн 232-233),

- Гэрч С.Чаминчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдсэн байдалтай гэрийн дээд талд тавьсан байсан. Тэгэхээр нь Г........ва бид хоёр гайхаад гэртээ ортол модон авдар дээр байсан 40 ичийн LED зурагт, хээтэй ягаан өнгийн ор бүтээсэн байсан бүтээлэг алга болсон байсан...” гэх мэдүүлэг (8-хх 234)

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8 хавтаст хэргийн 221-224),

- Хохирлын 430.000 төгрөгийн үнэлгээ (8 хавтаст хэргийн 243, 10 хавтаст хэргийн 91, 22 хавтаст хэргийн 83),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...саарал өнгийн модон хашаатай айлын гадуур явахад хашаанд байх монгол гэр эзэнгүй цоожтой байхаар нь хашааны хаалгыг онгойлгож ороод цоожийг төмрөөр эвдэж онгойлгоод гэрээс Samsung маркийн 40 ичийн зурагт хулгайлаад гарч такси барьж Нарантуул зах руу очиж таньдаг ченж нарт 180.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (9 хавтаст хэргийн 2-3),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...улаан өнгийн хашаатай айлын өөдөөс харсан саарал өнгийн модон хашаатай хашаан дотроо нэг байшин, байшингийн урд нэг монгол гэр байсан гэх бөгөөд түүний яв гэсэн чигт явахад түүний хэлсэн хашаа байшин монгол гэр байх бөгөөд тухайн айлын хүнтэй орж уулзахад Н.Г........ва гэх хүн байх бөгөөд 2015.05 сард манай гэрээс зурагт хулгайд алдагдсан байсан гэх бөгөөд сэжигтэн Г.М.........яа нь тухайн айлын монгол гэрийн хаалгыг хашаанд байсан төмрөөр хөшиж цоожийг нь гэрийн дээд талд нь тавиад гэрийн хойморт байсан зурагт авч Нарантуул зах дээр худалдсан гэж хэлсэн” гэсэн тэмдэглэл (8 хавтаст хэргийн 248-249, 9 хавтаст хэргийн 34),

 

11. 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн .........., Сургуулийн 19 дүгээр гудамжны 306б тоотод оршин суух иргэн Д.Ч........тын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхыг хагалан нэвтэрч хөөрөг, мөнгөн аяга, төмөр таслагч, цахилгаан өрөм, цахилгаан харуул зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 455.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Д.Ч........тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 01-ний орой 18 цагаас 22 цагийн хооронд манайд хулгай орсон. Тэр үед 18 цагаас 22 цагийн үед би Сүхбаатарын талбай дээр байсан. Тэгээд 22.20 цагийн үед гэртээ ирээд хаалгаа онгойлгоод ороход манай урд талын цонхны шил хагараад газар унасан байсан. Тэгээд эд зүйлээ бүртгээд үзсэн чинь манай гэрээс хөөрөг, мөнгөн аяга, төмөр таслагч, цахилгаан харуул зэрэг зүйлүүд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 105, 7 хавтаст хэргийн 150),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 хавтаст хэргийн 83-87),

- Хохирлын 455.000 төгрөгийн үнэлгээ (6 хавтаст хэргийн 95, 22 хавтаст хэргийн 77),

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл “...сэжигтэн Г.М.........яа зүүн гар тал руу эргэ гэхэд Чингэлтэй дүүргийн 13-р хороо сургуулийн 19-р гудамж оров. Гудамж дээш 50 гаруй метр явахад сэжигтэн Г.М.........яа би энэ айлаас 2015 оны 06 сард хулгай хийсэн гэж цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашааг зааж байв...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 100-102, 103),

 

12. 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын А-ийн 9 дүгээр гудамжны 167 тоотод байрлах Б.Б..............нгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгож хууль бусаар нэвтэрч “Haier” маркийн 47 инчийн зурагт, “Toshiba” брэндийн цүнхтэй “Lenovo” маркийн зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, хөнжлийн даавуу, гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 765.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь, 

- Хохирогч Б.Б..............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрээсээ 9 цаг гээд гараад явсан. Манай 10 настай дүү Итгэл ганцаараа үлдсэн. Итгэл 11 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарсан гэж байсан. Тэгээд 16 цагийн орчим ирэхэд хашааны хаалга онгорхой, гэрийн хаалга хаалттай гэрт ороход эмх замбараагүй байдалтай байсан гэж надад Итгэл хэлсэн. Гэрээс 47 инчийн зурагт, Lenovo зөөврийн компьютер, Toshiba маркийн цүнхтэйгээ, дунд гарын мөнгөн аяга, Nokia 6070 маркийн гар утас 1 ширхэг алдагдсан. Эд зүйлсийг гэрийн баруун талд байсан орны бүтээлгээр бүтээгээд аваад гарсан байсан. Мөн гэрийн цоож байхгүй байсан....” гэх мэдүүлэг (8 хавтаст хэргийн 107-108),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8 хавтаст хэргийн 86-92),

- Хохирлын 765.000 төгрөгийн үнэлгээ (8 хавтаст хэргийн 112, 22 хавтаст хэргийн 82),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутагт ганцаараа явж байхад улаан өнгийн төмөр хаалгатай хашаан дотор улаан өнгийн тоосгон байшин байсан бөгөөд тухайн байшингийн дэргэд 1 ширхэг монгол гэр байсан. Би тухайн монгол гэрийн цоожийг газраас төмөр авч хөшиж эвдэж ороод 47 инчийн хар өнгийн зурагт, мөнгөн аяга, зөөврийн компьютер байхаар нь аваад явсан. Тухайн хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг (8 хавтаст хэргийн 132-133),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл "...би 2015.06.05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороо Хүчит Шонхор худалдааны төвөөс Далан давхрын оршуулгын газрын урд талын шинэ замаар ганцаараа алхаж явсан. Замын урд талын эхний гудамжаар урагш эргэж явсан гэх замаар 500 орчим метрийн зайнд явахад Чингэлтэй дүүргийн 7-р хороо .............. тоот саарал өнгийн модон хашаатай шаргал өнгийн төмөр хаалгатай, хашаан дотроо улаан тоосгон өвлийн сууц 2 ширхэг, монгол гэр нэг ширхэг байх бөгөөд М.........яа энэ миний хулгай хийсэн айл мөн байна, би монгол гэрийн хаалганы цүүг газар байсан төмрөөр хөшиж ороод гэрийн хоймор хэсэгт байсан зурагтыг орны бүтээлгээр боогоод зөөврийн компьютерыг цүнхтэй нь үүрээд мөнгөн аяга, гар утсыг нь халаасандаа хийгээд гарч явсан...” гэх тэмдэглэл (8 хавтаст хэргийн 128, 9 хавтаст хэргийн 32),

 

13. 2015 оны 06 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .........., "Дэлгэр Тэс" ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн иргэн Л.О..............гийн лангуунаас хүүхдийн өлгий, живх, гар нүүрийн саван зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 444.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Л.О..............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн ..........ны нутагт байрлах “Дэлгэр Тэс” ХХК-ийн оффисын байрны нэг давхрын урд талын хана дагуу павильоныг түрээслэн орос өлгийний худалдаа эрхэлдэг. 2015 оны 06 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө манай павильоны урд вакум цонхны салхивчийг түлхэж хулгайч орж эд зүйл алдагдсан..." гэх мэдүүлэг (26 хавтаст хэргийн 109)

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (26 хавтаст хэргийн 95-102),

- “Дамно” ХХК-ийн 2018 оны 10 сарын 12-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний БЗ1-18-1140 дугаартай тайланд: “...6 нэр төрлийн эд зүйлс 444.000 төгрөг...” гэх баримт  (26 хавтаст хэргийн 110-111),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2015 оны 06 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хажууд байрлах дэлгүүрийн арын цонхоор ороод өлгий зардаг тасгаас хүүхдийн өлгий, 3 боодол памперс, саван зэргийг хулгайлж аваад памперснаас 1-2 боодлыг охиндоо аваачиж өгсөн. Бусдыг нь явуулын хүмүүст зарчихсан" гэсэн мэдүүлэг (26 хавтаст хэргийн 125-126),

 

14. 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн ........, Яргайтын 33 дугаар гудамжны 32 тоотод байрлах иргэн Г.Б..............рын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрийн амбаарын цоожны төмрийг хөшин нэвтэрч “Samsung” маркийн 40 инчийн зурагт, даалинтай хөөрөг, мөнгөн аяга, мөнгөн ээмэг бөгжний хослол зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 770.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Г.Б..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хулгай гардаг өдөр би охинтойгоо 12 цаг 30 минутын орчим гэрээ түгжээд ажил руугаа явсан. 13 цаг 30 минутын орчим “Бүрэн Плаза” дэлгүүр гэр лүү явсан. Тэгээд удалгүй 10 минутын дараа манай хүү Өсөхбаяр над руу утсаар залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би ...шууд гэртээ 13 цаг 50 минутын орчим ирэхэд гэрийн баруун талын далан руу харсан хашааны хаалга онгорхой гэрийн үүдний амбаарын цоожны даруулгыг хөшөөд газар хаячихсан гэрийн хаалга онгорхой дотор ороход хувцасны шургуулгуудыг онгойлгож хувцаснуудыг газар тарааж хаячихсан гэрийн хойморт байсан 40 инчийн LED зурагт, хувцас хийдэг шургуулгад байсан хөөрөг даалин, мөнгөн аяга, мөнгөн хос ээмэг бөгж зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 37-38, 148),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7 хавтаст хэргийн 18-23),

- Хохирлын 770.000 төгрөгийн үнэлгээ (7 хавтаст хэргийн 46, 189-190),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хашаандаа 32 тоот гэсэн хаягтай хашаа байсан ба хашааны хаалга нь онгорхой байхаар нь хартал хашаанд ногоон өнгийн амбаартай ганц гэр байсан. Амбаарын хаалганд хар өнгийн төмөр дөрвөлжин даруулгатай цоожоор цоожилсон байхаар нь хүнгүй байна гэдгийг нь мэдээд даруулгыг нь хөшөөд орсон. Ингээд энэ айлаас хавтгай дэлгэцтэй зурагт, мөнгөн аяга, нэг жижиг хөөрөгтэй хамт аваад гарсан. ...Нарантуул зах дээр очоод хөөрөг, мөнгөн аяга, зурагтыг нь нийлүүлээд явуулын хүнд 200.000 төгрөгөөр зараад тэр мөнгөө үрээд дуусгасан...” гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 60),

 

15. 2015 оны 06 дугаар сарын 11-ний шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 30 дугаар гудамжны 488 тоотод байрлах “Өгөөж” хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэж, цонхыг нь хагалан хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Ц.Г.......гт 579.690 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан болох нь,

- Хохирогч Ц.Г.......гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн хугацаа дуусаад бараагаа тоолж дараагийн түрээслэгч нартаа өгөхөөр болж 16 цагийн үед дэлгүүрээ цоожилж яваад маргааш өглөө 09 цагийн үед ирэхэд дэлгүүрийн гадна талын 2 вакум цонх хагарсан байсан ...Манай дэлгүүрээс нийт 18 нэр төрлийн бараа алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (8 хавтаст хэргийн 148-149),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8 хавтаст хэргийн 139-144),

- Хохирол, хор уршгийн 579.690 төгрөг үнэлгээ  (8 хавтаст хэргийн 153-155, 22 хавтаст хэргийн 63),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...23 цагийн үед гэртээ харих гээд гудамж уруудаад явж байхад гудамжны үзүүрт "Мини маркет" нэртэй хүнсний дэлгүүр вакум цонхтой, цонх нь төмөр хаалттай байхаар нь ойр хавиас нь төмөр хайж олоод хамгаалалт төмрийг нь хөшиж байгаад вакум цонхыг нь хагалж ороход хоосон байхаар нь цаашаа явахад нарийн коридортой модон хаалга цоожтой байхаар нь хаалгыг нь эвдэж онгойлгож ороход хүнсний дэлгүүр байсан. Бэлэн мөнгө хайгаад олдохгүй байхаар нь архи тамхи зэрэг эд зүйл авч гараад зам дээр гарч такси бариад Хужирбулан руу явсан...” гэх мэдүүлэг (8 хавтаст хэргийн 168-170),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл “...М.........яа нь булан эргээд нэг дэлгүүр нэртэй 2 билүү 3 давхар дэлгүүр байсан. Тэр дэлгүүрийн төмөр хаалтыг газраас урт төмөр авч хөшөөд цонхоор нь ороод нарийн коридороор явж өнгийг нь санахгүй байна түгжсэн хаалга байсныг эвдэж ороод эд зүйл авсан" гэсэн тэмдэглэл (8 хавтаст хэргийн 167, 9 хавтаст хэргийн 33),

 

16. 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 16 дугаар гудамжны 141б тоотод байрлах Н.Н.......рын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхыг төмрөөр хөшиж хууль бусаар нэвтэрч “НКС” маркийн 48 инчийн зурагт, удирдлага, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.060.000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан болох нь,

- Хохирогч Н.Н.......рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 15-ны өглөө ажилдаа явахаар 06 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарсан. Тэгтэл орой 19 цаг 30 минутын үед манай дүү Наранцогт "Гэрт хулгай орчихсон байна" гэж хэлсэн. Тэгээд очтол гал тогооны өрөөний жижиг цонх хагарчихсан, том өрөөний том цонхны салхивч нь онгорхой байсан тул би хаалгаа онгойлгоод ороход том өрөөнд байсан 48 инчийн LCD зурагт, удирдлагатайгаа байхгүй, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга байхгүй гэр доторх эд зүйлс маань эмх замбараагүй болгочихсон байсан. Алдагдсан зурагтаа олж авсан....” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 34-35, 5 хавтаст хэргийн 30),

- Гэрч Н.Наранцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ очиход хүн байхгүй байсан бөгөөд би хаалгаа онгойлгоод ороход том өрөөний цонхны салхивч нь онгорхой байшин доторх эд зүйлс нь эмх замбараагүй байсан тул би шууд Н.......р ах руугаа залгаад гэрт хулгай орсон юм шиг байна, хамаг юм эмх замбараагүй болчхож гэж хэлэхэд намайг чи юманд битгий хүрээрэй цагдаа дуудаадахъя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг 2-хх 38),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 19-23),

- Хохирлын 1.060.000 төгрөгийн үнэлгээ (10 хавтаст хэргийн 83, 22 хавтаст хэргийн 81),

- Гэрч Ж.Чулуунбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр намайг Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15 дугаар гудамжинд явж байхад нэг туранхай бор царайтай залуу хүрч ирээд "Ах аа та намайг доошоо ломбард хүргээд өгөөч, зурагтаа ломбардад тавих гэсэн юм буцаж ирээд эхнэр хүүхдээ аваад эх нялхсын эмнэлэг явах гэсэн юм" гэж хэлэхээр нь "За" гэж хэлээд өөрийнхөө 42-12 УБТ улсын дугаартай Hyundai Accent маркийн саарал өнгөтэй машинаараа тухайн залууг хорооллын 11 дүгээр байранд байрлах ломбардад хүргээд зурагтаа тавихаар болсон. Намайг тэр залуу “зурагт дамжлаад оруулаад өгөөч тэгэхгүй бол унагаагаад алдчих гээд байна” гэж хэлэхээр нь би тухайн залууд туслаад зурагтыг нь дамжилж оруулж өгчхөөд буцаж гараад машиндаа суусан....” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 39),

- “Ийст Мандшир” ХХК-ийн барьцаат зээлийн 92604 дугаартай гэрээнд: “...Г............тарын М.........яа зээлдэгч, ...барьцааны зүйл: НКС зурагт, удирдлага,... зээлийн дүн 170.000 төгрөг...” гэх баримт (2 хавтаст хэргийн 26),

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл (2 хавтаст хэргийн 27), Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2 хавтаст хэргийн 30), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2 хавтаст хэрийн 32)

- Иргэний нэхэмжлэгч Д.Алтанхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр намайг ажил дээрээ буюу Баянгол дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр байрны 220 тоотод байрлах "Ийст мандшир" ХХК-ны ломбардаа ажиллуулж байхад байж байхад цагаан өнгийн саравчтай малгайтай бараан царайтай залуу орж ирээд "Танайд зурагт барьцаанд тавих гэсэн юм" гэж хэлэхээр нь би "Манайх зурагт авна" гэж хэлэхэд тухайн залуу буцаж гараад дахиж орж ирэхдээ нэг хөгшин ахтай зурагт дамжлаад орж ирсэн. Зурагтыг нь харахад БНХАУ-д үйлдвэрлэсэн НКС брэндийн 48 инчийн зурагт байсан тул би тухайн зурагтыг 170.000 төгрөгөөр барьцаанд авсан. Тухайн үедээ манай эхнэрийн бие нь өвдөөд гэж хэлж байсан. Энэ мөнгөө нэхэмжилнэ...”  гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 37),

- Шүүгдэгч Б.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би тухайн цонхыг газар байсан нэг төмрөөр хөшөөд онгойлгох гэж байгаад тухайн цонхыг нь хагалчихсан. Би шууд цонх руу гараа хийж онгойлгоод тухайн байшингийн цонхоор орсон. Тухайн байшинд ороод том өрөөнд нь байсан том нимгэн дэлгэцтэй зурагтыг авч гарахдаа тухайн айлын шүүгээ зэргийг нь онгойлгож харахад авчихаар зүйл харагдаагүй. Зурагт, мөнгөн аяга авч гараад хашаагаар гарахад хашааны буланд саарал өнгийн Accent маркийн машин байх шиг байсан. Би тухайн машинд суугаад хорооллын нэг ломбард очоод тухайн зурагтаа 170.000 төгрөгөөр тавьсан ба дунд гарын мөнгөн аягыг нь хороололд байрны дунд 40 гаруй нас ах, эгч хоёрт 50.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 47-48),

 

17. 2015 оны 06 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар хэсгийн 1558 тоотод оршин суух Б..........рын байшинд хууль бусаар нэвтрэн орж Samsung маркийн 42 инчийн LCD зурагт хулгайлан 873.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Б..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 24-ний шөнийн 01 цаг өнгөрөөгөөд ...гэртээ ирэхэд гэрийн хаалга онгойхгүй байхаар нь гайхаад хартал цонх онгорхой зурагт алга болсон болохыг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Үүнээс гадна хутга, нүдний шил, зургийн аппарат зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (27 хавтаст хэргийн 109),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (27 хавтаст хэргийн 102-104),

- “Дамно” ХХК-ийн 2018 оны 11 сарын 29-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний НЦГ-18-321 дугаартай тайланд: “... 4 нэр төрлийн эд зүйлийг 873.800 төгрөгөөр үнэлсэн...” баримт (27 хавтаст хэргийн 110-111),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 06 сарын сүүлээр явж байгаад Баянзүрх дүүргийн 23-р хороо, Баатархайрхан гэсэн гудамж руу орж нэг хашаа руу ороход шохойдсон цагаан байшин байсан. Уг шавран байшингийн цонхыг түлхэж ороод 42 инчийн зурагт хулгайлаад зах дээр зарсан...” гэх мэдүүлэг (27 хавтаст хэргийн 118),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: “...Баянзүрх дүүргийн 23-р хороо, .............. тоот хашаа нь зүүн тийш харсан ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны баруун хойд хэсэгт байх байшингийн цонхоор орж хулгай хийсэн гэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (27 хавтаст хэргийн 68),

 

18. 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 5 дугаар гудамжны 348 тоотод байрлах О.М..............гайн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхыг түлхэж хууль бусаар нэвтэрч “Panasonic” маркийн 39 инчийн зурагт, “Jordan” брэндийн 42.5 размерын пүүз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч О.М..............гайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг өнгөрч байхад байшингаа түгжиж гараад орой 19 цаг орчимд гэртээ ирэхэд манай байшингийн цонхыг онгойлгоод хулгайч орж том өрөөний хойморт байсан "Panasonic" маркийн зурагт, "Jordan" нэртэй пүүз зэргийг хулгайлсан байсан....” гэх мэдүүлэг (11 хавтаст хэргийн 12)

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (10 хавтаст хэргийн  247-249, 11 хавтаст хэргийн 08-10),

- Хохирлын 550.000 төгрөгийн үнэлгээ (11 хавтаст хэргийн 13),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 06 сарын 25-ны өдөр шиг санаж байна. Тухайн өдөр би түрүү булчирхайн хагалгаанд орох гээд мөнгө хэрэгтэй байсан. Хулгай хийх гээд Чингэлтэй дүүргийн нутаг болох Нарантуул-2 худалдааны төвөөс урд зүгт Булгийн 5 дугаар гудамжны нэг айлаас эд зүйл хулгайлсан. Хэдэн тоот гэдгийг нь санахгүй байна. Уг айлын хашаан дээгүүр нь харж байгаад хашааны хаалгыг онгойлгож орсон. Байшингийн урд болон зүүн талд нь хоёр ширхэг монгол гэр байсан. Би байшингийн цонхоор харахад хүнгүй байхаар нь байшингийн зүүн талд байх цонхыг түлхээд орсон. Ямар ч байсан байшингийн нэг талд байх ганц сондгой цонхоор орсон. 40 инчийн том хар өнгийн LCD зурагт аваад гарах гэж байхад үүдний хэсэгт байсан сүүлийн үеийн цагаан өнгийн пүүз авсан...” гэх мэдүүлэг (11 хавтаст хэргийн 61),

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл “...Булгийн 5-р гудамжны баруун талын үзүүрээс явган явж гадуураа блокон хашаатай ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны гадаа зогсох ба уг хашааны хаалга нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан байв. Би уг айлын хашааны хаалгыг нь онгойлгож орсон, байшингийн урд хэсэгт 2 ширхэг монгол гэр байсан, тэгээд би улаан тоосгон байшингийн 1 давхрын урд талын цонхоор харахад эзэнгүй байхаар нь баруун талын сондгой 1 цонхыг нь түлхэж орсон. Уг цонхоор ороод 40 инчийн LCD зурагтыг авсан, үүдний хэсэгт очиход цагаан өнгийн надад таарахаар пүүз байхаар нь авчихсан...” гэх мэдүүлэг (11 хавтаст хэргийн 62-63, 64 дэх талын ар),

 

19. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн .........., Сургуулийн ТКБ-ийн 29  дүгээр гудамжны 54 тоотод байрлах иргэн О.Э............гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны цонхыг хөшиж нэвтрэн саарал өнгийн жижиг манан хөөрөг, том гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн архины хундага, алтан бөгж, монетон бөгж, номин шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 740.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч О.Э............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 01-ний өглөө 08 цаг 30 минутын үед ажилдаа явчхаад орой 18 цаг 30 минутын орчимд ирэхэд байшингийн хаалга үүд цоожтой цонхнууд хаалттай байсан. Хаалгаа онгойлгоод ортол байшингийн үүдэнд байрлах амбаарыг цоожилсон харин байшингийн хаалга хаалттай онгорхой орхисон байсан бөгөөд намайг гэрт ирэхэд хаалга хаалттай байсан. Би гайхаад бороо ороод салхинд хаагдсан байх гэж бодоод галын өрөө лүүгээ ороод ажиглахад том өрөөний тавилган дээр байсан бүс үүдний хэсэгт шидэгдсэн байсан. Тэр үед би гайхаад том өрөө лүүгээ шагайхад хамаг эд зүйл бусниулсан байдалтай байхаар нь гадаа гараад үзэхэд үүдний амбаарын жижиг цонхыг онгойлгон ороод буцаад дутуу хаасан байдалтай байсан болохоор би цагдаад энэ тухай ирж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 157, 7 хавтаст хэргийн 152),

 “...Би алтан ээмэг алдаагүй, алтан бөгж л алдсан. Тухайн үед байцаалт авч байсан байцаагч нь андуурч л бичсэн байх. Алтан бөгжийг үнэлүүлсэн байгаа. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (10 хавтаст хэргийн 84-85),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 хавтаст хэргийн 139-144),

- Хохирлын 740.000 төгрөгийн үнэлгээ (6 хавтаст хэргийн 155),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би ЧД 13-р хороо 17-р сургуулийн урд байх ТКБ-ын 54 тоот ногоон өнгийн төмөр хаалгатай, улаан өнгийн тоосгон байшингийн үүдний амбаарын цонхыг хагалж ороод алтан бөгж, монетон ээмэг, дунд гарын хөөрөг, их гарын, дунд гарын мөнгөн аяга аваад буцаж гарахдаа хаалгыг нь эвдлээд гарч явсан...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 132),

 

20. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн .........., Дүүргийн 12 дугаар гудамжны 497а тоот иргэн Т.О.......нгийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч “Samsung” маркийн 42 инчийн зурагт, MNBC олон суваг хүлээн авах төхөөрөмжийн удирдлага зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 708.392 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Т.О.......нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Нарантуул зах орчхоод 14 цаг өнгөрөөгөөд Баянзүрх дүүргийн 13-р хороо дүүргийн 12 дугаар гудамжны 497а тоотод байх гэртээ ирэхэд байшингийн үүдний амбаарын жижиг цонхыг онгойлгоод мод түшүүлээд тавьсан байсан. Гэрт байсан 42 инчийн LCD зурагт алдагдсан, олон суваг татдаг төхөөрөмжийн удирдлагыг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг (29 хавтаст хэргийн 15),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн “...цэнхэр өнгийн төмөр хаалгатай,, хаалганы шон дээр 497 гэх бичигтэй, хашаан дотроо нэг монгол гэр, нэг байшин байх ба байшин нь 2 цонхтой...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (29 хавтаст хэргийн 6-11),

- “Дамно” ХХК-ийн 2018 оны Хөрөнгийн үнэлгээний БЗ1-18-1139, НЦГ-18-329 дугаар тайлангуудад: “Samsung маркийн 42 инчийн зурагт 698.392 төгрөг, MNC олон сувгийн төхөөрөмжийн удирдлага 10.000 төгрөг...” гэх баримт (29 хавтаст хэргийн 17-18, 20-21),  

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянзүрх дүүргийн ..........ны дүүргийн ....... тоотод байх байшинд нэвтэрч зурагт хулгайлсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж байгааг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (29 хавтаст хэргийн 31),

 

21. 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 37 дугаар гудамжны 1929 тоотод байрлах Б.Б.......маагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “Samsung” маркийн 37 инчийн LED зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 587.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Б.Б.......маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 07 дугаар 02-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 37 дугаар гудамжны 1929 тоот гэрээсээ гараад ажил руугаа явсан. Орой 23 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрийн хойморт байсан зурагт, аяны гудас зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (25 хавтаст хэргийн 46-47),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 37-1929 тоот, блокон хашаатай, улаан тоосгон байшин байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (25 хавтаст хэргийн 38-42),

- “Дамно” ХХК-ийн 2018 оны 11 сарын 29-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний НЦГ-18-322 дугаар тайланд: Samsung маркийн 37 инчийн LED зурагт 559.600 төгрөг, аяны гудас 16.800 төгрөг, хонины мах 3 кг 11.400 төгрөг…” гэх баримт (25 хавтаст хэргийн 48-49)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 07 сарын 08-ны өдрийн 02/706 дугаар дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн №3, 4, 7 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Тэнцэж байгаа хэргийн газраас бэхжүүлсэн №3 дугаартай гарын мөр бүртгэгдсэн Г............тар овогтой М.........яагийн зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна...” гэх баримт (25 хавтаст хэргийн 54-59),

 

22. 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хоросг Хувьсгалчдын Г-ийн 777 тоотод байрлах Б.Н............ржийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн амбаарын хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч 39 инчийн "Funai" маркийн LCD зурагт, хээтэй ягаан орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 610.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Б.Н............ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 09 цагийн орчим эхнэр хүүхдийн хамт гэрээ түгжээд гарсан. Манай хашаанд байдаг айлд 16 цаг хүртэл хүнтэй байсан. Бид нар орой 20 цагт гэртээ ирэхэд гэрийн гаднах амбаарын цоож байхгүй байсан. Тэгээд цаашаа ортол гэр онгорхой гэрийн хойморт байсан 39 инчийн Funai маркийн зурагт алга болсон байсан...” гэх мэдүүлэг (8 хавтаст хэргийн 204-205),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8 хавтаст хэргийн 180-184, 194-195),  

- Хохирлын 610.000 төгрөгийн үнэлгээ  (8 хавтаст хэргийн 206, 22 хавтаст хэргийн 65),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... монгол гэрийн амбаарын хаалганы цоожийг нь хашаанд байсан төмрөөр хөшиж эвдлээд гэрт орж, гэрийн хойморт хэсэгт байсан хар өнгийн зурагтыг авсан...” гэх мэдүүлэг (8 хавтаст хэргийн 216),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл "....сэжигтэн Г.М.........яа би энэ айл руу орж гэрийн хоймор хэсгээс нь зурагтыг нь авсан гэж Чингэлтэй дүүргийн 7-р хороо ........ тоот айлын хашааг заав...” гэх тэмдэглэл (8 хавтаст хэргийн 213, 9 хавтаст хэргийн 33),

 

23. 2015 оны 07 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .........., Дүүргийн 9 дүгээр гудамжны 394 тоотод оршин суух иргэн Б.Д...........пилийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч “Sharp” маркийн 42 инчийн зурагт, тамхи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 517.792 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Б.Д...........пилийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2015 оны 07 дугаар сарын 06-ны орой төрсөн дүүгийндээ хонохоор явсан. Маргааш өглөө 8 цагийн үед манай хашаанд байдаг нөхрийн дүүгийн эхнэр Гэрлээ утсаар залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Манай гэрээс 37 инчийн Sharp маркийн зурагт алдагдсан, нөхрийн Parlament гэдэг тамхи алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (26 хавтаст хэргийн 173-174),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (26 хавтаст хэргийн 145-149),

- “Дамно” ХХК-ийн 2018 оны Хөрөнгийн үнэлгээний НЦГ-18-328, БЗ1-18-1138 дугаар тайлангуудад “...3 нэр төрлийн эд зүйлийг 517.792 төгрөг...” гэх баримт (26 хавтаст хэргийн 175-176, 178-179),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 07 сарын эхээр орой захаас гараад алхаж яваад тэр айлыг харсан. Мөнгөгүй байсан учир Налайх явж чадаагүй. Нөгөө айлаа харахад хашааны хаалга нь онгорхой байсан. Ороход 3-4 гэртэй айл байсан. Нохой хуцаж дайраагүй. Амбаарын гадна талд зүүлттэй байсан цоожийг хөшиж онгойлгоод ороход гэрийн хаалга онгорхой байсан. Гэрийн хоймор байсан зурагтыг аваад шууд гарсан...” гэх мэдүүлэг (26 хавтаст хэргийн 186-187),

 

24. 2015 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  10 дугаар хороо 4 дүгээр хэсгийн  196в тоотод оршин суух иргэн Ч.А............гийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч “Monel” маркийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар aвч бусдад 520.000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан болох нь,

- Хохирогч Ч.А............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 21-ний орой 17 цаг өнгөрөөгөөд гэрээ цоожлоод нөхрийн хамт байгууллагаараа салхинд гарахаар явсан. Ингээд 2015 оны 07 дугаар сарын 22-ны орой 17 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга эвдээд 42 инчийн LED зурагт хулгайлсан байсан. Монгол гэрийн хаалгыг 200.000 төгрөгөөр үнэлнэ, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (26 хавтаст хэргийн 13)

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (26 хавтаст хэргийн 06-09),

- “Дамно” ХХК-ийн 2018 оны 11 сарын 29-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний НЦГ-18-330 дугаар тайланд: “...Monel маркийн 42 инчийн LED зурагт 360.000 төгрөг, 5 ханатай гэрийн хаалга 160.000 төгрөг...нийт 520.000 төгрөг...” гэх баримт (26 хавтаст хэргийн 15-16),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны  07 сарын 21-22-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4-р хэсэг, 196в тоотод оршин суух Ч.А............гийн гэрийн хаалгыг эвдлэн орж 42 инчийн Monel маркийн зурагт хулгайлсан гэж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрнө. Энэ айлаас авсан зурагтаа би Сансарт байрлах нэрийг нь мэдэхгүй байна ломбардад 200.000 төгрөгөөр тавьж байсан. Ломбардаа зааж өгч чадна...” гэх мэдүүлэг (26 хавтаст хэргийн 24),

 

25. 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 53 дугаар гудамжны 10б тоотод оршин суух иргэн Б.П..............балын хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч “Sony” маркийн 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.202.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Б.П..............балын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа явсан. Тэгээд ажил дээрээ байж байтал хажуу айлын Чанцалдулам эгч танай гэр чинь онгорхой байна, та нар гэрийнхээ зурагтыг аваад явчихсан юм уу гэж утсаар хэлсэн. ...Манайхаас 43 инчийн Sony маркийн зурагт удирдлагатайгаа алдагдсан байсан. Дөрвөлжин хятад цагаан цоож алга болсон...” гэх мэдүүлэг (25 хавтаст хэргийн 139),

- Хэргийн газарт үзлэг хийсэн “...Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монелын 53 дугаар гудамжны 10б тоотод цоохор хаалгатай монгол гэр байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (25 хавтаст хэргийн 132-135),

- Хохирлын 1.200.000 төгрөгийн үнэлгээ (25 хавтаст хэргийн 140), “Дамно” ХХК-ийн 2018 оны хөрөнгийн үнэлгээний НЦГ-18-331 дугаар тайланд: “...Хятад цагаан цоож 2.100 төгрөг...” гэх баримт (25 хавтаст хэргийн 141-142),

 

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг 2015 оны 07 сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 5-р хороо, 53-10б тоотод оршин суух Б.П..............балын гэрт хууль бусаар нэвтэрч зурагт хулгайлсан үйлдэлд яллагдагчаар татаж байгаа тогтоолтой танилцлаа. Дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (25 хх 157)

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл: “...Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монелийн гэрлэн дохионы урд талаас хойш чиглэн явахад замын баруун гар талд 53 дугаар гудамж руу орон дээшээ өгсөж явахад урагшаа харсан хашааны шонгийн дээд талд хаяг дээр 10 гэсэн бичигтэй саарал өнгийн төмөр хаалгатай хашааг зааж энэ айлаас хулгай хийсэн гэснийг гэрэл зургаар бэхжүүлж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (25 хавтаст хэргийн 159),

 

26. 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн .........., Дүүргийн 3 дугаар гудамжны 99 тоотод байрлах Д.А..........аагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 2 ширхэг том гарын мөнгөн аяга, “Polo” брэндийн хүрэм, богино савхин хүрэм, үсний хайч, сахлын машин зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 485.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Д.А..........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг болж байхад гэрээсээ гараад орой 19 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэрээсээ гарахдаа хаалгаа түгжээд цонхоо шалгаад гарсан. Манай гэр вакум цонхтой, салхивчиндаа тортой байсан. Тэгтэл салхивч онгорхой, торыг нь аваад хаясан байсан. Шүүгээнд байдаг жижиг савнаас цулгуй том гарын мөнгөн аяга 2 ширхэг, ...поло хүрэм, хар өнгийн хагас богино эмэгтэй савхи зэрэг эд зүйлс алга болсон. Мөн үсний хайч, сахлын машин, хөргөгчид байсан 5-6 кг орчим мах зэрэг алга болсон...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 121-122),

- Гэрч Б.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..манай гэрээс хоёр ширхэг дунд гарын мөнгөн аяга, ээжийн өмсөж байсан өвлийн куртик, савхин хүрэм зэрэг эд зүйл алдагдсан байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 33),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 114-118),

- Хохирлын 485.000 төгрөгийн үнэлгээ (2 хавтаст хэргийн 119, 10 хавтаст хэргийн 88),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын сүүл 8 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс доош уруудаад 2 давхар тоосгон дэлгүүрийн...урд талын гудамжинд хашаандаа ганц тоосгон байшинтай айл байсан. Уг айлын вакум цонхыг төмрөөр хөшиж дотогш орж хоёр мөнгөн аяга, савхин куртик байсныг хулгайлсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 152)

“...2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн үед Нарантуул зах орох замд эзэнгүй айл байсан уг айлын хашааны баруун хойд талын хашаа нь онгорхой байхаар нь ороод байшингийн зүүн талын вакум цонхны баруун талын салхивчийн түлхэж онгойлгон орсон. Хувцасны шүүгээг онгойлгож үзэхэд дотроо тасалгаа маягийн зүйл байхаар нь онгойлгож үзэхэд 2 ширхэг мөнгөн аяга байсныг аваад хувцасны шүүгээнээс нь эмэгтэй хүний савхин куртик, хагас богино хүрэм, өдөн юүдэнтэй эмэгтэй хүрэм зэргийг аваад гадагш гарсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 165-168),

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэлд "...Дүүргийн 3-р гудамжаар оруулан зүүн тийш явсаар хойшоо харсан хуучин саарал өнгийн банзан хашаатай бор өнгийн явган төмөр хаалган дээр цагаан будгаар хээ зурж чимэглэсэн 99 гэсэн тоот хаягтай айлын гадна зогсоогоод машинаас бууж айлын хашаанд дээгүүр өнгийн харж энэ айл мөн байна араар нь орж байсан хашааны банз нь одоо ч хэвээрээ байна гэснийг тэмдэглэл тусгав...” гэсэн тэмдэглэл (5 хавтаст хэргийн 14 дэх талын ар, 20),

 

27. 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 3 дугаар гудамжны 14 тоотод оршин суух иргэн Б.С...................тын хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч “Sharp” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 128.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Б.С...................тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэрийн үүдний амбаарын цүүг эвдэн гэрт хулгай орж 32 инчийн Sharp маркийн зурагт алдагдсан байсан... Манай гэрийн хаалганы цүүг мултлаад хулгайч орсон байсан хаалганы цоож зүгээр байсан нэмж үнэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (26 хавтаст хэргийн 223-224),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...................... тоот нь 2 талаараа банзан хашаатай, голдоо цэнхэр өнгийн зэвэрсэн төмөр хаалгатай байв..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (26 хавтаст хэргийн 208-214),

“Дамно” ХХК-ийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний БЗ1-18-123 дугаар тайланд: “...Sharp маркийн 32 инчийн LCD зурагт нь 128.000 төгрөг...” гэх баримт (26 хавтаст хэргийн 226-227),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “..Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, ................... тоотоос зурагт хулгайлсан гэж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (26 хавтаст хэргийн 228),

 

28. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 12-17 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 31а тоотод байрлах иргэн М.М...........рийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожны даруулга төмрийг хөшиж нэвтэрч "Funai" маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч М.М...........рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ 12 цаг 30 минутын орчим гараад орой 17 цагийн орчимд ирэхэд манай гэрийн хаалганы цүүг нугалаад хаалга онгойлгоод гэрт байсан 32 инчийн "Funai" маркийн зурагт алдагдсан байсан....” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 235),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 хавтаст хэргийн 226-227, 5 хавтаст хэргийн 05-06),

- Хохирлын 200.000 төгрөгийн үнэлгээ (4 хавтаст хэргийн 233),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 10 сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг нь мартсан байна. Ямар ч байсан 10 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгаас дээшээ өгсөөд ертөнцийн зүгээр баруун талын уул руу өгсөөд жалганы хажуу талд байх монгол гэрийн хаалганы цоожны даруулгыг хөшиж ороод дотроос нь 32 инчийн Funai маркийн зурагт хулгайлж авсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 242-243),

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл “...............а гэсэн цайвар өнгийн ногоон модон пайз байлаа. Хашааны хаалгаар орвол хашааны баруун хойд хэсэгт зүүн урд зүгт тийш харсан хаалгатай монгол гэр байв" гэсэн тэмдэглэл (4 хавтаст хэргийн 250, 5 хавтаст хэргийн 01-04),

 

29. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 2 дугаар гудамжны 138 тоотод байрлах Т.О............гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтэрч “Philips” маркийн 47 инчийн зурагт, "Nokia-U" маркийн гар утас, хүүхдийн саван, оо, сойз, цацлага, пүүз, тосон харандаа, фломастер, том хүний нарны шил, хөлс дарагч, хавар намрын солонгос савхи, “Reebok” брэндийн пүүз зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 775.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Т.О............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай нохойны урд баахан хоолны амтлагч цацаад асгасан байсан. Гэртээ ороод харсан чинь 47 инчийн "Филиппс" маркийн зурагт алга болсон байсан. Манай гэрийн жижиг цонхоор ороод үүдээр гарсан байдалтай байсан. Тэгээд гэрийн ганц нэг юм онгичоод буулгасан байдалтай үүдэнд хоол хүнс мах зэргийг уутанд хийгээд бэлдээд бас манай гэрт байсан 32 инчийн зурагтыг хүртэл үүдэнд бэлдээд тавьсан байсан. Зурагтаас гадна манай нөхрийн хавар намрын солонгос савхи, Reebok маркийн пүүз бас жижиг сажиг хүүхдийн саван, оо сойз, дэвтэр үзэг бал, миний нарны шил зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг (11 хавтаст хэргийн 49),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (11 хавтаст хэргийн 35-38),

- Хохирлын 775.100 төгрөгийн үнэлгээ (11 хавтаст хэргийн 54, 14 хавтаст хэргийн 209, 22 хавтаст хэргийн 84),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2015 оны 11 сарын дундуур шиг санаж байна. 32-ийн автобусны буудлын ойролцоо явж байгаад Булгийн 2-р гудамж руу орж хулгай хийсэн. Тухайн хулгай хийсэн айлын гадна хаалга нь ногоон өнгөтэй байсан. Хашаан дотор 2 өвлийн байшин, нэг ногоон өнгөтэй зуны ч юм шиг жижиг амбаар байсан. Би улаан тоосгон байшин буюу гараашийн хажууд байх цонхоор нь орсон. Би том өрөөний зүүн хойд талд байх хананд өлгөсөн байсан филиппс маркын зурагтыг авч цонхоор нь гарсан..." гэх мэдүүлэг (11 хавтаст хэргийн 60),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл “...2015 оны 11 сарын дундуур шиг санаж байна. 32-ийн автобусны буудлын баруун хойно байрлах Akuma авто засвар үйлчилгээний төвийн урд хэсэгт байх гудамжаар ороод Булгийн 2-р гудамж гэсэн цэнхэр өнгийн хаягтай гудамжны урд зүгт харсан ногоон өнгийн төмөр хаалгатай банзан хашааны гадаа ирээд ...уг хашааны хойд хэсэгт байх 1 давхар улаан тоосгон байшингийн баруун талын цонхыг түлхэж ороод хананд байсан зурагт авсан. Гудамжинд явж байсан хүнд зарсан гэж хэлэв...” гэх тэмдэглэл (11 хавтаст хэргийн 62-63, 64)

 

30. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10 дугаар гудамжны 522 тоотод байрлах Т.Н...........рэлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байх болох байшингийн хаалганы цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч монетон ээмэг бөгж, зүүлт, эмэгтэй хүний урт, богино савхин куртик, 20 кг цул мах, мөнгөн бүрмэл 6 ширхэг хундагатай гүц, чихрийн таваг, амны цаасны хайрцаг, “Swarovski” брэндийн  шигтгээтэй гоёлын бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 610.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Т.Н...........рэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ... гэртээ ирэх үед гэрийн хаалга онгорхой гэрт хулгай орсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс миний хэрэглэдэг монетон ээмэг, бөгж, зүүлт, ээжийн урт богино хоёр савхин куртик, 20 кг цул мах, мөнгөн бүрмэл архины 6 ширхэг хундагатай гүц, чихрийн таваг, амны цаасны хайрцаг, Swarovski гоёлын төмөр бөгж зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг (11 хавтаст хэргийн 116),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (11 хавтаст хэргийн 98-99, 102-103),

- Хохирлын 610.000 төгрөгийн үнэлгээ (11 хавтаст хэргийн 117, 14 хавтаст хэргийн 212),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би энэ гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Би 2015 оны 11 сарын 20-ны өдөр би жаахан халамцуу байдалтай явж байгаад үдийн цайны цагаар шиг санаж байна. Нарантуул-2 худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойд талын гудамжаар орж баруун талаасаа 4 билүү, 5 дахь айлын гадна талаас нь ажиглаж харж байгаад хашааны хаалгаар орсон. Хашааны хаалга ногоон өнгөтэй байсан. Хашаан дотор 2 байшин байсан. Би том өрөөнд байсан зурагтыг бэлдээд газар тавьчхаад эд зүйлийг нь ухаж үзтэл монетон ээмэг, бөгж, зүүлтийн хослол байхаар нь авсан. Эмэгтэй хүний урт богино хоёр савхин дээл, гадуураа бүрмэл тавгийн ком, хундагатай гүц байсан....” гэх мэдүүлэг (11 хавтаст хэргийн 134),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл “...хойд зүг рүү гудамж руу эргэсэн зам байгаа. Гудамжны үзүүрт Булгийн 10 гэсэн бичигтэй гэсний дагуу Булгийн 10-р гудамж руу ороод явж байхад сэжигтэн Г.М.........яа 522 тоот хаалганы гадна очиж хашааны завсраар хараад энэ мөн байна гэж хэлсэн...” гэх тэмдэглэл (11 хавтаст хэргийн 135-138),

 

31. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 3 дугаар гудамжны 18 тоотод байрлах иргэн Б.Э...........маагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны цонхоор нэвтэрч дунд гарын хятад хийцийн манан хөөрөг, хөөргөний даалимба, дунд гарын шүрэн толгойтой мөнгөн хөөрөг, нэг цэнгийн сорьцгүй алтан бөгж, бага гарын зэс аяга, эрэгтэй хүний савхин дээл, хромон 39 размерын гутал, хавар намрын эмэгтэй өсгийтэй гутал, жижиг бор иштэй хутга, 50 кг хонины мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.980.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Б.Э...........маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 08 цаг өнгөрч байхад гэрээсээ нөхөр Энхбаатарын хамт ажил руугаа явсан. ...Орой 18 цагийн орчим манай хүү Баттөр над руу залгаж гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирэхэд жижиг өрөөний вакум цонхыг түлээний сүхээр гөжөөд онгойлгочихсон байсан. Ороход гал тогооны өрөөний хөлдөөгчийг ухаж 2 хонины мах, нэг өрөөл мах..., гэрийн хувцасны шүүгээний малгай хийдэг шургуулгад байсан сүүлийн үеийн дунд гарын ясан халбагатай халтар манан хөөрөг, ягаан зүү ороож хатгасан даалин, шүрэн толгойтой мөнгөн толгойтой мөнгөн халбагатай мөнгөн хөөрөг дээрээ хээ цохиж хийсэн хөх өнгийн пүүсүүн дээр зүү ороож хатгасан жижиг уутан даалин, сүүлийн үеийн дундаж гарын шаравтар зэсэн аяга “Энхбаатарт дурсгав” гэсэн бичигтэй, эмэгтэй хүний нэг цэнгийн гар хийцийн кольцо бөгж, 39 размерын өмсгөлтэй орос хромон гутал, эмэгтэй хүний 38 размерын гадсан өсгийтэй урт түрийтэй бор ногоон өнгийн гутал, эрэгтэй хүний 46-48 размерын өвлийн дотортой хар өнгийн хиймэл үстэй захтай хагас богино хар өнгийн савхин куртик, цагаан сараар махан дээр тавьдаг байсан бор иштэй хутга зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 23),

- “...Би цагдаагийн байгууллага дээрээс хулгайд алдсан мөнгөн хөөрөг, хятад хийцийн манан хөөрөг, хромон гутал, хөөрөгний даалимба, савхин хүрэм зэргээ бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо үлдсэн эмэгтэй хүний хавар намрын өсгийтэй гутал, дунд гарын зэс аяга, жижиг бор иштэй хутга, 1 цэнгийн сорьцгүй алтан бөгж, 50 кг хонины мах зэргээ аваагүй байгаа...” гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 146-147),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 хавтаст хэргийн 82-89),

- Хохирлын 1.980.000 төгрөгийн үнэлгээ (4 хавтаст хэргийн 97),

- Иргэний нэхэмжлэгч Г.Мандахбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 11 сарын сүүлээр урт цагааны худалдааны төвд ажил дээрээ байж байхад орой 18 цаг өнгөрч байсан байх. Тэгэхэд гаднаас цүнх үүрсэн туранхай бор залуу орж ирээд савхин куртик үзүүлээд зарна гэхээр нь үзэхэд үнэ тохироогүй. Учир нь савхин хүрмээ 50.000 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгээд авахгүй гэхэд мөнгөн хөөрөг, халтар манан хөөрөг, хромон гутал гаргаж ирсэн. Тэгээд бөөнөөр нь базаад хямдхан 200.000-д авчих гэхээр нь жаахан хямдруулаад 130.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 101-102),

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 99),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02/1161 дугаартай дүгнэлтэд “...6 дугаартай гарын мөр нь 2015 оны 04 дүгээр сарын 24-нд папилон санд MN0000СБД01626 дугаараар бүртгэгдсэн Боржигон овгийн Г............тарын М.........яагийн баруун гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт (4 хавтаст хэргийн 104-109),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 24-р хороо Ногоон хашаатай хаалга нь онгорхой байхаар нь ороод үзтэл хаалга нь цоожтой эзэнгүй байшин байсан. Би вакум цонхыг түлхэж онгойлгож цонхоор нь ороод авдар байхаар нь онгойлгоод үзэхэд 2 хөөрөг байсан 1 хөөрөг нь шүрэн толгойтой мөнгөн хөөрөг байсан. Нөгөө хөөрөг нь бор шаргал өнгийн шүрэн толгойтой хөөрөг, эрэгтэй хүний хар өнгөтэй савхин куртик, хромон гутал, 1 цэнгийн алтан бөгж, зэс аяга байхаар нь аваад эргээд орсон цонхоороо гарч 16-р хорооллын автобусны буудал дээрээс автобусанд сууж урт цагаан орж тэнд байдаг нэг гуталчинд авсан бүх эд зүйлээ нийтэд нь 80.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 125),

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл “...уг заасан газарт ороход Г.Мандахбаатар, Р.Пүрэв нар байсан ба үл таних 30-35 насны залуугаас савхин хүрэм, хромон гутал, шинэ цагийн халтар манан хөөрөг, мөнгөн хөөрөг зэргийг 130.000 төгрөгөөр худалдаж авсан гэхдээ хугацаагаа сайн санахгүй байна гэж байсныг тэмдэглэв...” гэх тэмдэглэл (5 хавтаст хэргийн 13, 9 хавтаст хэргийн 53, 55),

 

32. 2016 оны 09 дүгээр сарын 22- 29-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зуслангийн 15-1535 буюу ............. байх иргэн Б.Б.......маагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг эвдэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.060.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Б.Б.......маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баруун салааны Баян-Уулын амралтын задгай тоотод байрлах зуслангийн байшиндаа иртэл манай байшингийн гадна талын хаалга онгорхой вакум цонхны хаалт төмрийг эвдэлж автомашины дугуй, дуран, жимсний нухаш, хутга, эвхэгддэг төмөр ор зэрэг эд зүйл хулгайлсан байсан ...” гэх мэдүүлэг (28 хавтаст хэргийн 138-139),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн “Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Зуслангийн 15-1535 тоот гэх боловч ямар нэг хаяггүй баруун тийш харсан саарал өнгийн төмөр торон хашаа байна. Хашааны зүүн хойд буланд шаргал өнгийн дүнзэн байшин ...байх ба том өрөөний зүүн хойд хананд 2х1.4м хэмжээтэй харанхуй өрөө байрлах бөгөөд уг өрөөнөөс 4 ширхэг дугуй алагдсан гэх тул уг хэсгийг 4 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл,  гэрэл зураг (28 хавтаст хэргийн 131-135),

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны Хөрөнгийн үнэлгээний 18/135 дугаар тайлан: “...5 нэр төрлийн эд зүйлийг 2.881.400...” гэх баримт (28 хавтаст хэргийн 141-142), “Дамно” ХХК-ийн 2018 оны Хөрөнгийн үнэлгээний НЦГ-18-333 дугаар тайланд: “...6 нэр төрлийн эд зүйлийг 179.200 төгрөг...” гэх баримт (28 хавтаст хэргийн 145-148),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Баян-Уулын амралтын задгайд байх байшингаас эд зүйл хулгайлсан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (28 хавтаст хэргийн 169-170),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны “...Г.М.........яа нь Баян-Уул амралтын газраас урд байх шаргал өнгийн дүнзэн байшинг зааж миний хулгай хийсэн айл мөн байна гэснийг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл (28 хавтаст хэргийн 166-168),

 

33. 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8-р хороо, Зүүн Тасганы 7 дугаар гудамжны 107 тоотод байрлах М.Б.............тарын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны вакум цонхны салхивчаар хууль бусаар нэвтэрч “Funai” маркийн 46 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч М.Б.............тарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 21 цагийн орчим эхнэрийн хамтаар ажлаасаа буугаад гэртээ ирсэн чинь байшингийн баруун хойд талын цонх нь онгорхой гэрийн хаалга цоожтой байхаар нь гэрээ онгойлгоод орсон чинь гэрийн том өрөөний зүүн талын хананд байсан хар өнгийн 46 инчийн хавтгай дэлгэцтэй Funai маркийн зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (19 хавтаст хэргийн 184-186),

- Гэрч Г.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...21 цаг өнгөрөөгөөд гэртээ ирээд гэрийн хаалганы цоожоо онгойлгоод орсон чинь унтлагын өрөөнд байна хар өнгийн хавтгай дэлгэцтэй 46 инчийн Funai зурагт байхгүй, шалан дээр баахан явсан бололтой шавхай болчихсон... байсан...” гэх мэдүүлэг (19 хавтаст хэргийн 187),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Чингэлтэй дүүргийн 8-р хороо Зүүн .................” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (19 хавтаст хэргийн 174-180),

- Хохирлын 250.000 төгрөгийн үнэлгээ (19 хавтаст хэргийн 197),

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл “...Чингэлтэй дүүргийн 8-р хороо Зүүн тасганы 7-р гудамжинд ирээд ертөнцийн зүгээр урагш харсан 107 дугаартай ногоон өнгийн төмөр хаалгатай, блокон хашаатай айлыг зааж уг хашаанд байх саарал өнгийн шавар байшингийн цонхыг түлхэж ороод зурагт хулгайлсан гэж заав..." гэх тэмдэглэл, гэрэл зураг (19 хавтаст хэргийн 208-209),

 

34. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 3 дугаар гудамжны 03 тоотод байрлах иргэн Ю.Э..............гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалгаар нэвтэрч “Samsung” маркийн 51 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.002.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Ю.Э..............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 14 цаг өнгөрөөгөөд Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо .............. тоотод байх гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож, толь нь байхгүй тотгоны эсгий буучихсан хаалга хаалттай байхаар нь яваад ортол гэрийн хойморт цагаан өнгийн тавиур дээр байсан 51 инчийн LCD зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (28 хавтаст хэргийн 18-20),

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд:“...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 3 дугаар гудамжны 03 тоот байх ба саарал өнгийн хаалгатай, хашаанд байх ногоон хаалгатай гэрт хулгайч орж эд зүйл хулгайлсан...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (28 хавтаст хэргийн 04-07),

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны Хөрөнгийн үнэлгээний тодорхойлолтод 18/134 дугаар тайланд: “Samsung маркийн 51 инчийн зурагт 1.000.000 төгрөг...” гэх баримт (28 хавтаст хэргийн 22-23), “Дамно” ХХК-ийн 2018 оны Хөрөнгийн үнэлгээний НЦГ-18-326 дугаар тайланд: “...Хятад цоож 2.100 төгрөг...” гэх баримт (28 хавтаст хэргийн 26-27),  

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянхошууны ойролцоо хулгай хийх гээд явж байгаад цагаан өнгийн төмөр хаалгатай хашаанд байх гэр эзэнгүй юм шиг байхаар нь гэрийн цоожийг эвдэж ороод Samsung маркийн 51 инчийн зурагтыг хулгайлсан. Ломбардад тавих гээд явж байхад таксины жолооч нь надад зарчих гэхээр нь 300.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (28 хавтаст хэргийн 37-38),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны “...Г.М.........яагийн зааснаар явж Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, .............. тоот хашааг зааж миний хулгай хийсэн айл мөн байна. цагаан өнгийн төмөр хаалгатай модон хашаа байгаа....” гэх тэмдэглэл, гэрэл зураг (28 хавтаст хэргийн 43-44),

 

35. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн .......... Дүүргийн 3 дугаар гудамжны 84 тоотод байрлах Б.Х..........нгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтэрч "LG" маркийн 42 инчийн зурагт, ягаан шигтгээтэй мөнгөн бөгж, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж, хатан сүйх хэлбэрийн мөнгөн бөгж, чигчий хурууны ембүүтэй мөнгөн бөгж, зааны хэлбэртэй шигтгээтэй шаргал өнгийн хүзүүний зүүлт, эрэгтэй хүний талсттай голоороо тасарч сэв суусан монетон бөгж, эмэгтэй хүний монетон бөгж, гоёлын цагаан шигтгээтэй өргөн бугуйвч, Chanel-ын логотой бөгж, ээмэгний хамт хосоороо, дотроо олон тасалгаатай хуванцар материалтай дугуй таваг, орны бүтээлэг, цэнхэр ягаан зүүлт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.157.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь, 

- Хохирогч Б.Х..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрээс 42 инчийн "LG" маркийн зурагт, ягаан шигтгээтэй мөнгөн бөгж, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж, хатан сүйх хэлбэрийн мөнгөн бөгж, чигчий хурууны ембүүтэй мөнгөн бөгж, зааны хэлбэртэй шигтгээтэй шаргал өнгийн хүзүүний зүүлт, эрэгтэй хүний талсттай голоороо тасарч сэв суусан монетон бөгж, эмэгтэй хүний монетон бөгж, гоёлын цагаан шигтгээтэй өргөн бугуйвч, Chanel-ын логотой бөгж, ээмэгний хамт, дотроо олон тасалгаатай пивор материалтай дугуй таваг, хуримын хос бөгж зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Ягаан өнгийн туулайны зурагтай орны бүтээлгээ үнэлэхгүй. Галын өрөөний цонх онгорхой байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (12 хавтаст хэргийн 213),  

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (12 хавтаст хэргийн 192-198),  

- Хохирлын 1.157.000 төгрөгийн үнэлгээ (12 хавтаст хэргийн 203, 14 хавтаст хэргийн 210, 22 хавтаст хэргийн 69),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...он сарыг нь мэдэхгүй байна. 10 сарын дундуур байсан байх Нарантуул зах орох гэж явж байгаад Номинтой байрны харалдаа гэр хороололд байх хашаандаа байшинтай айл байсан ба хаалга нь онгорхой байхаар нь эзэнгүйг нь мэдээд орсон. Тэр айлын цонхоор нь орсон санаж байна. Тэр айлаас маркийг нь санахгүй байна. Зурагт, мөнгөн аяга, бөгж зэрэг эд зүйл авсан..." гэх мэдүүлэг (12 хавтаст хэргийн 215),

 

36. 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15-17 цагийн хооронд Баянзүрх
дүүргийн .........., Дүүргийн 11 дүгээр гудамжны 541 тоотод байрлах Л.М............рын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтэрч биет 100.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 680.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Л.М............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ...гэрийнхээ хаалгыг онгойлгоод ороход гал зуухны өрөөний цонх онгорхой ширээн дээр эхнэрийн цүнх байсан ба түүн дотор түрийвчтэй 100.000 төгрөг, ширээн дээр байсан миний цай уудаг мөнгөн аяга, том өрөөний шүүгээн дээр ус хийгээд дотор нь дун хийчихсэн байсан жижиг мөнгөн аяга, мөн... 3 ширхэг мөнгөн аяга алдагдсан...” гэх мэдүүлэг (12 хавтаст хэргийн 168-169),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (12 хавтаст хэргийн 132-135),

- Хохирлын 680.000 төгрөгийн үнэлгээ (12 хавтаст хэргийн 170),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр байсныг нь санахгүй байна. Нарантуул захаас буцаад явж байхад гудамжийг нь сайн санахгүй байна. 540 бил үү 541 бил үү хүрэн бор өнгийн хашаатай айл байсан. Хашааны хаалга нь онгорхой байсан. Уг хашаа руу ороод байшингийн цонхыг түлхэж ороод жижиг шүүгээн дотроос дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн аяга байсныг авсан...” гэх мэдүүлэг (12 хавтаст хэргийн 181-182),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл “...БЗД 13-р хороо Дүүргийн 12-р гудамж 541 тоот айлын гадна очиход энэ айлаас 5 ширхэг мөнгө аяга, булган малгай авсан гэж мэдүүлж байх ба мөн айлын эзэн гэртээ байхгүй эзэнгүй байсныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл (12 хавтаст хэргийн 142, 148),

 

37. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн .........., Дүүргийн 5 дугаар гудамжны 103 тоотод байрлах Б.Б............гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн цоожны цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч “Honda” маркийн 42 инчийн зурагт, “LG” маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 620.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Б.Б............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ...15 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн цоожийг цүүгээр нь эвдээд хулгай орсон байсан. 42 инчийн "Honda" маркийн зурагт, LG-100 маркийн ...гар утас алдагдсан...” гэх мэдүүлэг (12 хавтаст хэргийн 241-242),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (12 хавтаст хэргийн 221-228),

- Хохирлын 620.000 төгрөгийн үнэлгээ (12 хавтаст хэргийн 229),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “....БЗД 13-р хорооны нутагт байрлах улаан тоосгон худгийн хажуугийн хашаанд байшинтай, гэртэй айл байсан. Түүний гэрийн хаалгыг онгойлгож 32 инчийн зурагт, дэлгэгддэг утас зэргийг авсан...” гэх мэдүүлэг (12 хавтаст хэргийн 182, 244),

 

38. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 2 дугаар гудамжны 26г тоотод байрлах Э.Отгонбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч “Elko” маркийн 32 инчийн зурагт, эрэгтэй хүний савхин куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 330.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Э.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...17 цагийн үед гэртээ ирэхэд хаалганы цоож эвдэрсэн байдалтай хаалга онгорхой байсан. Гэртээ яваад орсон чинь манай гэрийн хойморт байсан 32 инчийн "Elko" маркийн зурагт, савхин куртик алга болсон байсан...” гэх мэдүүлэг (11-хх 154)

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл "...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 11 цаг 20 минут 8 секундэд эхлэх ба камерын баруун дээд булангаас хар өнгийн куртик, саарал өнгийн өмд, хар өнгийн гуталтай зүүн гарын сугандаа зурагт хавчуулсан байдалтай (сэжигтэн Г.М.........яа) эрэгтэй хүн алхах бөгөөд 11 цаг 20 минут 17 секундэд камерын хяналтаас гарлаа...” гэх тэмдэглэл (11 хавтаст хэргийн 151),

- Хохирлын 330.000 төгрөгийн үнэлгээ (11 хавтаст хэргийн 149),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2016 оны 11 сарын эхээр санагдаж байна. Би нэг хуучин таньдаг ах болох Сэрчим ахын гэрт нь очоод тэндээсээ гараад явж байгаад энэ айлыг хараад эзэнгүй гэдгийг нь мэдээд цоожийг нь хашаанд нь байсан жижиг богино төмөр олж эвдлээд гэрт нь орсон. Тухайн үед тэр айлын хашааны хаалга нь онгорхой байсан юм. Гэрт нь ороод хойморт нь байсан хар өнгийн LCD зурагт, нэг эрэгтэй хүний савхин куртик аваад явсан...” гэх мэдүүлэг (11 хавтаст хэргийн 159-160),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл “...Оргил худалдааны төв дээр ирж тус худалдааны төвийн эсрэг талын гудамжаар орж 150 метр явахад Чингэлтэй дүүргийн 14-р хороо Хандгайтын 2-р гудамжны 26г тоот айлын гадаа очиж хашааны завсраар харж байгаад энэ айлаас 32 инчийн Elko маркийн зурагт хулгайлсан гэж хэлэв. ...Хашаа руу ороход 2 монгол гэр байх ба баруун талын гэрээс зурагт хулгайлсан гэж хэлэв...” гэх тэмдэглэл (11 хавтаст хэргийн 135, 137),

 

39. 2016 оны 11 дүгээр сарын 12-19-ний хооронд Баянзүрх дүүргийн .........., Дүүргийн 13 дугаар гудамжны 490 тоотод байрлах Т.Байгалмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт хууль бусаар нэвтэрч "Toshiba" маркийн 42 инчийн зурагт, орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Т.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай хоёр хүү, хүргэн Эрдэнэцогт нар...гэрт ирж галаа түлчхээд зурагт үзээд явсан...тэрнээс хойш эзэнгүй байж байгаад 11 дүгээр сарын 19-ны өдөр би Эрдэнэтээс гарахдаа хүүхдүүддээ гэртээ очиж гал түлж бай гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүд гэртээ ирэхэд гэр нь онгорхой ...байсан гэсэн. Намайг гэртээ ирэхэд гэрт хүн хоносон шинжтэй орон дээр гудас хөнжил тавиад өндөр дэрийг толгойг нь доош харуулаад тавьсан байсан. Манайхаас 42 инчийн "Toshiba" маркийн зурагт, орны бүтээлгийн хамт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (13-хх 39).

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (13 хавтаст хэргийн 25-29)

- Хохирлын 500.000 төгрөгийн үнэлгээ (13 хавтаст хэргийн 37),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би энэ хэргийг хийсэн. Зурагт авсан маркийг нь санахгүй байна удирдлага нь байсан...” гэх мэдүүлэг (13 хавтаст хэргийн 44-45),

 

40. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 37 дугаар гудамжны 17 тоотод байрлах И.Бадамхүүгийн байнга амьдрах монгол гэрийн амбаарын завсраар хууль бусаар нэвтрэн том, жижиг гарын мөнгөн аяга, "TCL" маркийн 32 инчийн зурагт, зургийн аппарат, орос шүрэн толгойтой мөнгөн халбагатай дунд гарын усан манан хөөрөг, шар өнгөтэй шавар мэт зүйлээр хийсэн жижиг хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч И.Бадамхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ...гэрийн гадна талын амбаарын баруун талын хэсгийг татаж байгаад гэр лүү хулгайч орсон байсан. Гэрийн баруун хойд талд байх бор өнгийн шүүгээний хамгийн дээд талын шургуулгад байсан том гарын болон жижиг гарын мөнгөн аяга, мөн 32 инчийн "TCL" маркийн зурагт, ...зургийн аппарат, орос шүрэн толгойтой мөнгөн халбагатай дунд гарын усан манан хөөрөг, шар өнгөтэй шавар мэт зүйлээр хийсэн жижиг хөөрөг зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (13 хавтаст хэргийн 179-180),

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (13 хавтаст хэргийн 172-176),

- Хохирлын 3.700.000 төгрөгийн үнэлгээ үнэлгээ (13 хавтаст хэргийн 181, 22 хавтаст хэргийн 88),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 сарын эхээр байх сайн санахгүй байна ... айлын хашааны хаалга жаахан онгорхой байсан. Завсраар нь харахад хашаандаа хоёр нохойтой байсан. Хоёр нохой нь нэлээд цаана байсан болохоор хашаа руу нь яваад орсон... амбаар гэр хоёрын завсраар нь орсон юм байна. Гэрийн хаалга нь онгорхой байсан бөгөөд гэрт нь ороход гэрийн хойморт нь зурагт байсан. Шургуулгад хоёр ширхэг бор өнгийн хөөргөнүүд байсан. Ямар хөөрөг байсныг мэдэхгүй байна. Хоёр ширхэг мөнгөн аяга, бас нэг саарал өнгийн зургийн аппарат байсныг авсан ...” гэсэн мэдүүлэг (13 хавтаст хэргийн 204),

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагааны “...Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт шар автобустай айл байгаа гэж мэдүүлсний дагуу хайж явсаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, БАӨ-н 37-17 тоотод байрлах айлд ирж энэ айл мөн байна гэв...” тэмдэглэл (13 хавтаст хэргийн 194, 195),

 

41. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,  Монелын 1 дүгээр гудамжны 03 тоотод байрлах Х.Алтанхуягийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн вакум цонхыг хагалж нэвтрэн "Samsung" маркийн 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Х.Алтанхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр ...18 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, хашааны хойд талд байрлах байшингийн жижиг өрөөний цонхны салхивч онгорхой, хагарсан байдалтай, рамаар нь хугалаад хулгай орсон байсан. Том өрөөний хойморт зурагтын тавиурт байсан хар өнгийн 42 инчийн зурагт алдагдсан. Зурагтыг бүрэн бүтэн хүлээж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (12 хавтаст хэргийн 78-79, 89)

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (12 хавтаст хэргийн 68-71),

- Мөрдөгчийн тэмдэглэл “...2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр цагдаагийн хэлтсийн хүлээлгэн танхимд урд шалгагдаж байсан Г............тарын М.........яатай таарахад би өөрийн зурагтаа авч явсан. Цагдаа нар бариад ирчихлээ гэсэн тул зурагтыг түр эд мөрийн баримтын өрөөнд хийгээд Г............тарын М.........яа дахин ирээгүй тул мөрдөн байцаагч Алтансүхэд хар өнгийн зурагтыг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл (12 хавтаст хэргийн 99),

- Хохирлын 500.000 төгрөг үнэлгээ (12 хавтаст хэргийн 75),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (12 хавтаст хэргийн 100),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 сарын 20-ны 14 цагийн үед БЗД 5-р хороо Монелийн 1-р гудамж 3 тоот төмөр гөлмөн хаалгатай хашааны хаалгаар орж цагаан өнгийн дан байшингийн жижиг салхивчаар орж байшингийн хойморт байсан 43 инчийн зурагтыг авч яваад хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг (12 хавтаст хэргийн 93, 113)

 

42. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн .........., Дүүргийн 11 дүгээр гудамжны 485-г тоотод байрлах Г.Ц............балын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожны цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч бөөгийн зан үйлд хэрэглэдэг 2 ширхэг ямар нэгэн чимэглэлгүй цулгуй мөнгөн бугуйвч, 2 ширхэг луу, могой хэлбэртэй мөнгөн бөгж, цулгуй дунд гарын мөнгөн аяга, дунд хэсгээр нь алтаар бүслүүрдэж бүрсэн байсан жижиг мөнгөн аяга, тахил дээр байсан 50.000 төгрөг, 4 талтай булган малгай зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 355.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Г.Ц............балын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 3...15 цагийн орчим гэрээсээ гарч 20 цагийн орчим гэртээ ирэхэд байшингийн цонх онгорхой байсан. Цонхоор хөшиг намираад байж байсан. Хашаанд байсан тахилгын гэрийн хаалга бас онгорхой байсан. Эд зүйлээ шалгаж үзэхэд бөөгийн зан үйлд хэрэглэдэг 2 ширхэг ямар нэгэн чимэглэлгүй цулгуй мөнгөн бугуйвч, 2 ширхэг луу, могой хэлбэртэй мөнгөн бөгж, цулгуй дунд гарын мөнгөн аяга, дунд хэсгээр нь алтаар бүслүүрдэж бүрсэн байсан жижиг мөнгөн аяга, тахил дээр байсан 50.000 төгрөг, 4 талтай булган малгай зэрэг эд зүйлс байхгүй байсан. Байшингаас бол эд зүйл алдагдаагүй байсан. Хамаг юмыг нь онгичоод орхисон байсан. Намайг гэрээс гарахад бөгс дарсан хар хөх өнгийн куртиктэй, ноосон малгай өмссөн туранхайдуу залуу эргэлдээд байсан...” гэх мэдүүлэг (13 хавтаст хэргийн 11-12),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (12 хавтаст хэргийн 249-250, 13 хавтаст хэргийн 01-03),

- Хохирлын 355.000 төгрөгийн үнэлгээ (13 хавтаст хэргийн 15),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “....би энэ хэргийг үйлдсэн нь үнэн. Нарантуул зах орох гэж яваад л энэ хэргийг хийсэн. Би уг айлаас авсан мөнгөн аягануудыг Нарантуул захын алт мөнгөн эдлэл авдаг хүмүүст 180.000 төгрөгөөр зарсан. Булган малгайг нь хуучин савхи авдаг газар аваачиж эрэгтэй хүнд 40.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (13 хавтаст хэргийн 14),

 

43. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 55 дугаар гудамжны 05 тоотод байрлах Б.Ш...........ярын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожны цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч TCL маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Б.Ш...........ярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хашаа Зина гэдэг хүний хашаа бөгөөд би сарын 30.000 төгрөгөөр түрээслэн амьдарч байгаа юм. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би гэрээсээ 13 цагийн үед эхнэр хүүхдээ дагуулаад гэрээсээ гараад ээж Жаргалмаагийн гэрт очиж хоноод хоёр хоногийн дараа 11 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга хаалттай цагдаа нар ирээд үзлэг хийгээд явчихсан байсан. Гэрээс зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (18 хавтаст хэргийн 12-13),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (18 хавтаст хэргийн 5, 8-10),  

- Хохирлын 250.000 төгрөгийн үнэлгээ (18 хавтаст хэргийн 19),

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл “...Чингэлтэй дүүргийн 9-р хороо 55 дугаартай цагаан байрны хойд талын залгаа ертөнцийн зүгээр хойд зүгт харсан цэнхэр болон ногоон өнгөтэй төмөр хаалгатай, банзан хашаатай айлыг зааж уг айлын хашааг давж ороод монгол гэрийн хаалгыг эвдээд зурагт хулгайлсан гэж зааж байв...” гэх тэмдэглэл (18 хавтаст хэргийн 34, 35),

 

44. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 2 дугаар гудамжны 5 тоотод байрлах Б.М............нгийн хүн байнга амьдрах өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн "Sharp" маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Б.М............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ...манай гэрийн цонх, хашааны хаалга онгорхой байсан гэж ээж хэлсэн. Гэрээс 32 инчийн "Sharp" маркийн зурагт алдагдсан. Манай гэрт шинэ гутал байсан боловч аваагүй үлдээсэн байсан.…” гэх мэдүүлэг (13 хавтаст хэргийн 82),

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (13 хавтаст хэргийн 73-77),

- Хохирлын 380.000 төгрөгийн үнэлгээ (13 хавтаст хэргийн 85),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 сарын дундуур байсан шиг санаж байна. Хашаандаа улаан өнгийн тоосгон байшинтай айлын хойд талаар нь тойроод хажуу хашаагаар нь давж орсон. Уг айлын байшингийн яндангаар нь утаа гарахгүй байхаар нь би хүнгүй гэж мэдсэн. Давж ороод байшингийн баруун тийш харсан цонхоор орсон шиг санагдаж байна. Гэрт ороход их тохилог байрын цэвэрхэн айл байсан бөгөөд хойморт байсан тавилга дээр зурагт байсан. Ямар зурагт байсныг санахгүй байна. Уг зурагтыг авсан...” гэх мэдүүлэг (13 хавтаст хэргийн 84),

 

45. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн .........., Дүүргийн 11 дүгээр гудамжны 524б тоотод байрлах М.Б...........лын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн амбаарын цоожны цүүг эвдэн хууль бусаар нэвтэрч "Samsung" маркийн 32 инчийн зурагт, "Samsung" маркийн дижитал зургийн аппарат, цэнэглэгч, үнэртэй ус зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 675.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч М.Б...........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ...19 цагийн орчим ...гэртээ ирэхэд гэрийн үүдний амбаарын цоожийг мулт татаад хаячихсан газар хэвтэж байсан бөгөөд гэрийн хаалга угаасаа цоожгүй байсан. Гэрт ороход гэрийн хойморт байсан 32 инчийн "Samsung" маркийн зурагт удирдлагын хамт, жижигхэн хар саарал өнгийн зургийн аппарат цэнэглэгчийн хамт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (13 хавтаст хэргийн 64),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (13 хавтаст хэргийн 49-52),

- Хохирлын 675.000 төгрөгийн үнэлгээ (1З хавтаст хэргийн 62, 22 хавтаст хэргийн 70),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 сарын эхээр байх аа Нарантуул зах орох гэж явж байгаад эзэнгүй айл байхаар нь хаалганы цоожийг эвдэж ороод марк болон инчийг нь санахгүй байна. Зурагт аваад Нарантуул зах орж зарсан...гэх мэдүүлэг (1З хавтаст хэргийн 66),

 

46. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн .........., Дүүргийн 9 дүгээр гудамжны 415 тоот М.С..........мын хүн байнга амьдрах орон байр болох өвлийн байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн биет 60.000 төгрөг, сейфийг эвдэж дотор нь байсан эмэгтэй хүний алтан ээмэг, гинж, кулон, цаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч М.С..........мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ...20 цагт гэртээ ирэхэд... гэрийн хаалга цонхонд ямар нэгэн эвдрэл байхгүй, жижиг өрөөний салхивч онгойсон ...том өрөөний баруун талын цонхыг онгойлгож орхисон байсан. Манай гэрээс биет 60.000 төгрөг, сейфийг эвдэж дотор нь байсан эмэгтэй хүний алтан ээмэг, гинж, кулон алдагдсан...” гэх мэдүүлэг (13 хавтаст хэргийн 223-224),

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (13 хавтаст хэргийн 210-214),  

- Хохирлын 1.350.000 төгрөгийн үнэлгээ (13 хавтаст хэргийн 222),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... байшингийн цонхон дээр очиж харахад ямар нэгэн хамгаалалт байгаагүй. Тухайн үед би бээлийтэй байсан болохоор цонхыг нь түлхэхэд онгойсон. Дээрх айлын сейфийг нарийн төмрөөр хөшиж онгойлгосон. Сейфээс алтан гинж зүүлттэй нь авсан. Бэлэн мөнгө байсныг авсан 50-60 мянган төгрөг байсан. Би тэр айлаас авсан мөнгөөрөө 1 шил архи аваад Долоон буудал руу харихаар явсан. Тэгээд буудал дээр юм зардаг хүнд үзүүлэхэд алтны сорьц байхгүй байна гээд алт биш гээд байхаар нь би 100.000 төгрөгөөр зарсан ... Би дээрх хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг (13-хх 238)

 

47. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 29 дүгээр гудамжны 402 тоотод байрлах Н.А............гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч булган шуб, биет 20.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Н.А............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 20 цаг 40 минутын орчим ...гэртээ ирсэн чинь хаалга онгорхой байхаар нь гэртээ орсон. Тэгтэл гэрийн эд зүйл эмх замбараагүй ...гэрээс булган шуб, 20.000 төгрөг алдагдсан байсан....” гэх мэдүүлэг (18 хавтаст хэргийн 121),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (18 хавтаст хэргийн 79-84),

- Хохирлын 420.000 төгрөгийн үнэлгээ (18 хавтаст хэргийн 92),

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл “...Чингэлтэй дүүргийн 9-р хороо цахилгаан станцын баруун хойд хэсэгт ертөнцийн зүгээр урд зүгт харсан ногоон төмөр хаалтай банзан хашаатай айлыг заагаад уг хашаанд байх монгол гэрээс шуб болон бэлэн 20.000 төгрөгийг гацуур модон дээрээс авсан...” гэх тэмдэглэл (18 хавтаст хэргийн 141-142)

48. 2016 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .........., Дүүргийн 7 дугаар гудамжны 333 тоотод байрлах Ц.Ц...............нгийн хүн байнга амьдрах өвлийн сууцны цонхыг хадаасаар нь салган хууль бусаар нэвтэрч 16.4 инчийн "Sony Viao" маркийн зөөврийн компьютер, "Samsung" маркийн 14-15 инчийн зөөврийн компьютер, "Nikon D-40" маркийн хагас мэргэжлийн зургийн аппарат, "I phone 4" маркийн гар утас, биет 11.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.201.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Ц.Ц...............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ...дүү Доржсүрэнгийн гэрт очиж хоносон. Маргааш нь 14 цагийн орчим дүүгээ гэрт очоод гал түлчих гэж хэлсэн. Тэгтэл над руу дүү яриад “...хашааны хойд зүгт харсан явган хаалга дэлгээтэй, амбаарын цонхны шилийг аваад доош нь газар тавьчихсан байна” гэсэн. Манай гэрээс орны ард байсан 16.4 инчийн "Sony Viao" маркийн зөөврийн компьютер, 14-15 инчийн "Samsung" маркийн зөөврийн компьютер, "Nikon D-40" маркийн хагас мэргэжлийн зургийн аппарат, "I Phone-4" маркийн гар утас, охины цуглуулж байсан биет 11.000-12.000 төгрөг зэрэг алдагдсан....” гэх мэдүүлэг (14 хавтаст хэргийн 15-16),

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (14 хавтаст хэргийн 01-05),

- Хохирлын 1.190.000 төгрөгийн үнэлгээ (14 хавтаст хэргийн 14, 211),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...тэр айлын амбаарын цонхоор нь ороход байшингийн дотор хаалга онгорхой байсан. Тэгээд орж орны хойд талд байсан 2 ширхэг зөөврийн компьютерыг авсан. Мөн зургийн аппарат аваад эргээд цонхоороо гараад явсан. Би дээрх айлаас авсан эд зүйлийг захын урд явуулын хүнд зарсан...” гэх мэдүүлэг (14 хавтаст хэргийн 26-27),

 

49. 2016 оны 12 дугаар сарын 29-өөс 2017 оны 01 дүгээр сарын 28-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хар шороотын амны задгай тоот иргэн М.Г..............хийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хагалан, хаалгыг эвдэн нэвтэрч бойлуур, төслийн зуух, уртасгагч, цахилгаан хөрөө, гийр төмөр зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.465.500 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан болох нь,

- Хохирогч М.Г..............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эхнэр Туяагийн хамт СХД-ийн 24-р хороо Хар шороотын амны задгайд байх зуслангийн байшингаа эргэх гээд очиход цонхыг нь хагалсан, үүдний төмөр хаалгыг эвдэж хулгайч ороод дотроос ахуйн хэрэглээний эд зүйлийг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг (28 хавтаст хэргийн 64-66),

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (28 хавтаст хэргийн 54-60),

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны Хөрөнгийн үнэлгээний 18/138 дугаар тодорхойлолтод: “...5 нэр төрлийн эд зүйл 1.125.000 төгрөг...” гэх баримт (28 хавтаст хэргийн 68-69), “Дамно” ХХК-ийн 2018 оны Хөрөнгийн үнэлгээний НЦГ-18-323 дугаар тайланд: “..2 нэр төрлийн эд зүйл 340.500 төгрөг...” гэх баримт (28 хавтаст хэргийн 70-71),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...Батлан даалтад гараад Баянхошуу, Баруун салаа орчмоор хулгай хийсэн. Жижиг модон хашаатай бор шар өнгийн  алаг 2 давхар байшин эзэнгүй байхаар нь баруун талын цонхоор орох гээд түлхсэн чинь хагарчихсан. Хамгаалалтыг эвдэх гэхэд болохгүй байхаар нь хаалганы цоожийг нь төмрөөр хөшихөд хаалга онгойсон. Байшин руу ороод мөнгө болчихоор зүйлийг хайж байгаад бойлуур, төслийн зуух, уртасгагч залгуур, цахилгаан хөрөө зэргийг авч гараад такси барьж авч явсан...” гэх мэдүүлэг (28 хавтаст хэргийн 106-107),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны “...Хар шороотын ам гэх газарт ирэхэд Г.М.........яа нь миний хулгай хийсэн айл 2 давхар саарал өнгийн гол хэсгээрээ шар өвлийн сууц байсан гэж зааж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (28 хавтаст хэргийн 102-104),

 

50. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг Хувьсгалчдын Б-ын 4 дүгээр гудамж 227 тоотод байрлах Ж.Х................үүгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч зурагт, унадаг дугуй, хөөрөг, зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Ж.Х................үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 сарын 06-ны өглөө 8 цагийн үед ажилдаа яваад манай эхнэр охин хоёр 11 цаг 40 минутын үед гэрээсээ гарсан. Манай охин Гунгаамаа нь 17 цагийн үед хичээл нь тараад Энхбаясгаланг цэцэрлэгээс нь аваад гэртээ очсон чинь байшингийн үүдний амбаарын хаалганы доод хэсгийн банзыг нь хугалсан байхаар нь над руу залгаж айгаад орж чадахгүй байна гэсэн. Би манай хашаанд амьдардаг Дээгий ахындаа орж хэлээд хамт орчих гэж хэлсэн. Манайхаас 32 инчийн зурагт, унадаг дугуй, Dell маркийн i-5 зөөврийн компьютер, цагаан хаш хөөрөг зэрэг эд зүйлс алга болсон байсан. ...цагдаа нар манай зүүн талын гудамжнаас зурагт, унадаг дугуй зэргийг олоод авчирсан байсан...” гэх мэдүүлэг (18 хавтаст хэргийн 223-224)

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын Б-4 дүгээр гудамж ертөнцийн зүгээр баруун зүгт харсан хашааны хаалгатай гудамж байх бөгөөд гудамжны урд хэсэгт баруун зүгт харсан хаалганы дээд буланд цэнхэр өнгийн төмөр дээр 0227 гэсэн дугаартай саарал өнгийн блокон хашаатай, саарал өнгийн гадагш онгойдог автомашин ордог том төмөр хаалгатай хашаа байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (18 хавтаст хэргийн  191-199),

- Хохирлын 1.333.000 төгрөгийн үнэлгээ (18 хавтаст хэргийн 225),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...173 дугаар цэцэрлэгийн баруун талд ертөнцийн зүгээр зүүн урд зүгт харсан цэнхэр өнгийн төмөр дээр 0243 гэсэн дугаартай саарал өнгийн автомашин ордог том төмөр хаалгатай хашааны зүүн хойд буланг зааж ...хураан авсан 32 инчийн зурагт байсан гэснийг тэмдэглэлд тусгав...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (18 хавтаст хэргийн 199, 203)

- Гэрч Б.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ажлын өрөөндөө сууж байхад 7-р хорооны иргэн ...ногоон өнгийн унадаг дугуйг түрж орж ирээд энэ дугуй гудамжинд байна гэсэн. ...удаагүй хулгай орсон дуудлага ирсэн. ...нэг залуу ороод ирсэн. Тэр хэлэхдээ манай хашааны үүдэнд нэг зурагт байна, нохой хуцаад байхаар нь хаалганы гадаа гарч харахад үүдэнд нэг хар өнгийн зурагт байна гэж хэлсэн. ...унадаг дугуй, зурагт хоёроос ул мөр бэхжүүлж авч хохирогч иргэнд таниулахад хохирогч иргэн өөрийн эд зүйлийг таньсан...” гэх мэдүүлэг (19 хавтаст хэргийн 19-20),

- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд: “иргэн...Б.Батбуянаас хашааны үүдэнд зурагт байна гэх мэдээллийг дагуу шалгахад Elko брэндийн хар өнгийн 32 инчийн LED зурагт байсныг түр хураан авав" гэсэн тэмдэглэл (18 хавтаст хэргийн 221),

- Эд мөрийн баримтаар түр хураан авсан эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...саарал эрээн өнгийн даавуугаар ороосон үрүүлтэй ногоон өнгийн унадаг дугуй, Elko гэсэн бичигтэй хар өнгийн гадартай, хар өнгийн шилэн суурьтай 32 инчийн зурагтыг ажиллуулж үзэхэд хэвийн ажиллаж байсныг бүрэн бүтэн Ж.Х................үүд хүлээлгэн өгөв” гэх баримт (18 хавтаст хэргийн 222),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: “...Чингэлтэй дүүргийн нэг Цагдаагийн хэсэг байдаг гэж заасны дагуу явахад Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 7 дугаар хороо цагдаагийн хэсгийн баруун талд блокон хашаатай ертөнцийн зүгээр баруун зүгт харсан төмөр хаалгатай хашааг зааж уг хашаанд байх байшин дотроос ...эд зүйлс хулгайлсан гэж заав...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (19 хавтаст хэргийн 30, 33), 

 

51. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12-р хороо, Хангайн 7 дугаар гудамжны 280 тоотод Г.О...............р.лийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч “Samsung” маркийн 42 инчийн зурагт, орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Г.О...............р.лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 24-ны ...орой 17 цагт ажлаа тараад гэртээ иртэл манай хашааны гадна хаалганы цоожийг онгойлгоод гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгож манай гэрээс орны бүтээлэг, зурагт алга болсон байсан...” гэх мэдүүлэг (19 хавтаст хэргийн 239),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 7 дугаар гудамжны 280 тоотод...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (19 хавтаст хэргийн 228-231),

- Хохирлын 1.360.000 төгрөгийн үнэлгээ (19 хавтаст хэргийн 236),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 03 сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17-р сургуулийн харалдаа замын урд байрлах нэг ногоон өнгийн хаалгатай хашааны хаалга нь гаднаасаа юмаар тэвхэдсэн байхаар нь гаднаас нь онгойлгож явж ороод хаалганы цоожийг нь хөшөөд орж зурагт авсан....” гэх мэдүүлэг (19-хавтаст хэргийн 250),

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: “...Сүхбаатар дүүргийн 12-р хорооны нутагт байрлах ертөнцийн зүгээр хойш харсан ногоон өнгийн төмөр хаалгатай монгол гэртэй айлыг зааж уг монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж ...зурагт авсан гэж хэлэв...” гэх баримт (20 хавтаст хэргийн 73, 78, 80),

 

52. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнжийн 36 дугаар гудамжны 13 тоотод И.Э..............тарын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны хаалганы цүүг хөшиж “Samsung” маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч И.Н...............гт 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч И.Н...............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Э..............тар нь Чингэлтэй дүүргийн 9-р хороо 36-13 тоотод ганцаараа оршин суудаг юм. 2017 оны 04 сарын 05-ын өдөр өглөө 09 цагаас 23 цагийн хооронд гэрийнх нь хаалганы гадна талын цоожийг эвдлээд гэрээс нь 32 инчийн Samsung маркийн зурагтыг хулгайч аваад гарсан байсан. Э..............тар нь өөрөө бичиг мэдэхгүй, сэтгэцийн өөрчлөлттэй хүнтэй ярилцаж чадахгүй хүн. ...2016 оны 5 сард "Номин" их дэлгүүрээс Э..............тарт 32 инчийн Samsung маркийн LED зурагтыг 700.000 төгрөгөөр худалдан авч өгч байсан юм...” гэх мэдүүлэг (19 хавтаст хэргийн 125-126, 127)

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (19 хавтаст хэргийн 110-115),

- Хохирлын 250.000 төгрөгийн үнэлгээ (19 хавтаст хэргийн 128),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: “...Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутагт байрлах ямар нэгэн дугаар байхгүй, ногоон өнгийн төмөр хаалгатай банзан хашаатай, ертөнцийн зүгээр баруун тийш харсан хаалгыг зааж эндээс уг хашаанд байсан байшингийн хаалгаар орж зурагт хулгайлсан гэж зааж байв. Уг хаяаг нь Чингэлтэй дүүргийн 9-р хороо дэнжийн 36-13 тоот...” гэх баримт (19 хавтаст хэргийн 152-153),

 

53. 2017 оны 04 дүгээр сарын 21-нээс 22-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 8 дугаар гудамжны 01 тоот иргэн Б.С...............гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалгыг эвдэн нэвтэрч зурагт, дуран, мөнгөн аяга 2 ширхэг, ээмэг бөгжний хослол зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.870.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Б.С...............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 15-16 цагийн орчим дүү Баярмагнай утсаар яриад “эгчээ би танайхыг эргэхэд хулгай орсон байна хурдан ир” гэж хэлсэн. Ингээд намайг ирэхэд манай гэрийн цонхоор хулгай ороод том өрөөнд зурагтын тавиур дээр байсан зурагт, дуран, мөнгөн аяга, алтан ээмэг, бөгж гэх мэт эд зүйлийг аваад явсан байсан..." гэсэн мэдүүлэг (28 хавтаст хэргийн 205-206),

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...цэнхэр өнгийн төмөр хаалгатай Баянхошуу 8 1 гэсэн бичигтэй улаан өнгийн модон хашаа байна. Хашаанд цагаан өнгийн голдоо хаалгатай хаалганы 2 талд тус бүртээ 2 цонхтой..” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (28 хавтаст хэргийн 198-202),

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны Хөрөнгийн үнэлгээний 18/136 дугаар тодорхойлолтод: “5 нэр төрлийн эд зүйл 1.870.000 төгрөг...” гэх тайлан (28 хавтаст хэргийн 208-209),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “..хашааны хаалгаар орж цагаан өнгийн шавар сууцны модон цонхыг хагалж дотогшоо ороод зурагт, орос дуран, 2 мөнгөн аяга, алтан ээмэг бөгж хулгайлаад цонхоороо буцаж гараад такси бариад явсан...” гэх мэдүүлэг (28 хавтаст хэргийн 213-214),  

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлд: “...ажиллагааг Г.М.........яагийн мэдүүлгийн дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ................ тоот айлаас хулгай хийсэн гэж заав...” гэх баримт...” гэх баримт, гэрэл зураг (28 хавтаст хэргийн 179-180),

 

54. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчдын Г-ын 10 дугаар гудамжны 819 тоотод байрлах Г.О................гсийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн хаалганы цоожийг хөшиж хууль бусаар нэвтэрч “Funai” маркийн 32 инчийн зурагт, 2 хос мөнгөн ээмэг, бөгж 2 ширхэг, нарийн мөнгөн гинж, солонгос хуурамч гоёлын монетон ээмэг, кулон зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Г.О................гсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...18 цагийн үед гэртээ буцаад ирэхэд өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдлээд, цоож нь байхгүй болчихсон байдалтай, хаалга нээлттэй байсан. Тэгээд цагдаагийн байгуулагад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд алдагдсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд 32 инчийн фунай маркын зурагт, ...хар мөнгөн хослол (ээмэг, гинж, кулон) 2014 онд 30.000 төгрөгөөр худалдаж авсан мөнгөн ээмэг 2 хос, бөгж 2 ширхэг, мөнгөн гинж, хуурамч монетон ээмэг, кулон алдагдсан...” гэх мэдүүлэг (22 хавтаст хэргийн 29-30),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (18 хавтаст хэргийн 162-166),

- Хохирлын 380.000 төгрөгийн үнэлгээ (18 хавтаст хэргийн 170),

- Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэлд: “...Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах “All Day” гэх нэртэй баар караокед байрлах 11...тоотод амьдардаг М.Баттулгын өрөөнд байсан “Funai” маркийн доод хэсэгтээ цэнхэр, цэнхэр хэсэг нь хөндлөн цуурч хагарсан, дэлгэцийн гол хэсэгт 3 дусал мэт гэмтэлтэй, дэлгэц нь олон тоогоор зурагдсан 39 инчийн LCD зурагтыг түр хураан авав...” гэх баримт (20 хавтаст хэргийн 24)

- Эд зүйл таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл: "...Г.О................гс харж байснаа зүүн талд байгаа Funai маркийн зурагтыг зааж энэ зурагт манай гэрээс алдагдсан зурагт мөн байна, би таньж байна гэв" гэх баримт (22 хавтаст хэргийн 38, 40),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...39 инчийн Funai маркийн LCD зурагтыг хохирогч Г.О................гсөд хүлээлгэн өгөв...” гэх баримт (22 хавтаст хэргийн 39),

- Иргэний нэхэмжлэгч М.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын эхээр намайг ажил дээрээ байж байтал нэг үл таних залуу гаднаас Funai маркийн 39 инчийн зурагтыг тэврээд ороод ирсэн. ...Тэгээд тэр залуу надад “...зурагтаа ломбардад тавих гэсэн чинь ломбард ажиллахгүй байна. Та энэ зурагтыг худалдаад авчих...” гэсэн. Манай ажлын доод давхарт ломбард ажилладаг болохоор нь би тэр залууд итгээд зурагтыг нь 130.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд байж байтал бараг нэг сарын дараа байна уу цагдаа нар ирээд энэ хулгайн зурагт байна гэж хэлээд надаас түр хураагаад аваад явсан... Би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (20 хавтаст хэргийн 36),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: "...Г.М.........яагийн заасан замаар явахад Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ертөнцийн зүгээр баруун тийш харсан төмөр хаалгатай банзан хашаатай 819 дугаартай хашааг зааж, уг хашаанд байх тоосгон байшин дотроос мөнгөн эдлэл болон зурагт хулгайлсан гэж заав...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (18 хавтаст хэргийн 180-181),

 

55. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчдын В-ын 13 дугаар гудамжны 09 тоотод байрлах Л.Б...........лын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн амбаарыг түлхэж хууль бусаар нэвтэрч 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Л.Б...........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ...12 цагийн үед гэртээ ирэхэд үүдний амбаарын хаалга цоожтой хэр нь амбаарын ар талыг эвдээд хулгайч орж 40 инчийн Sony маркийн зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (19 хавтаст хэргийн 83),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...монгол гэрийн 2x3 метр хэмжээтэй ногоон өнгийн амбаартай байх ба уг амбаарын баруун талаар эвдэж хулгай орсон байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (19 хавтаст хэргийн 55-58),

- Хохирлын 350.000 төгрөгийн үнэлгээ (19 хавтаст хэргийн 79),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутагт байрлах хэсгийн хорооны байрны зүүн талаар дээш өгсөж явж байгаад уулын орой хэсэгт ирэхэд ертөнцийн зүгээр зүүн тийш харсан төмөр хаалгатай блокон хашаатай хашаандаа улаан өнгийн контейнертой айлыг зааж уг айлд байх монгол гэрээс эд зүйлс хулгайлсан гэж зааж байв..." гэх тэмдэглэл (19 хавтаст хэргийн 93, 94),

 

56. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргин 11-р хороо, Рашааны 18 дугаар гудамжны 31 тоотод байрлах М.Б...................вын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж “Sharp” маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 350.000
төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Х.Б...................вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 05 сарын 24-ний өдөр өглөөний 10:00 цагийн үед Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Рашаантын 18-31 тоотод байх гэрээ цоожлоод ач Эрхсаранг сургуулиас нь авах гээд 16-р сургууль орсон. Тухайн өдөр ач маань шалгалттай байсан учир багш нь намайг сургуулийн гадаа хүлээлгэсэн. Ачийгаа аваад гэртээ иртэл манай гэрийн хаалга онгорхой байдалтай байсан. Гүйгээд гэртээ ортол манай гэрээс 32 инчийн Sharp маркийн зурагт алдагдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (20 хавтаст хэргийн 30-31),

“...манай гэрээс алдагдсан зурагт мөн байна. Эвдэрч гэмтээгүй хэвийн ажиллагаатай байна...” гэх мэдүүлэг (20 хавтаст хэргийн 32-33),

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (20 хавтаст хэргийн ............6),

- Хохирлын 350.000 төгрөгийн үнэлгээ (20 хавтаст хэргийн 17),

- Гэрч Б.Баянбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Сүхбаатар дүүргийн 10-р хороо Нийслэлийн 16-р сургуулийн зүүн талаар 13 цагийн орчим 30 гаран насны залуу 32 инчийн Sharp маркийн хар өнгийн LCD зурагт тэвэрчихсэн такси барихаар гараа өргөөд зогсож байхаар нь очоод шалгахад Г.М.........яа Сүхбаатар дүүргийн 11-р хороо ................. тоотоос зурагт хулгайлсан байсныг илрүүлж Бэлх-10-т хүлээлгэн өгч ажилласан...” гэх мэдүүлэг (20 хавтаст хэргийн 42)

- Эд зүйл хураан авсан тэмдэглэлд “...эргүүлийн үүрэг гүйцэтгэх үедээ сэжиг бүхий зурагт барьж явсан М.........яаг шалгахад хулгайд алдагдсан зурагт байсныг илрүүлэн 32 инчийн Sharp маркийн хар өнгийн LCD зурагт, зурагтын нүүрэн талын баруун талын буланд AQUOS гэх бичигтэй нүүрэн талын доод талд SHARP гэх бичигтэй зурагтыг Г.М.........яагаас хураан авав...” гэсэн тэмдэглэл (20 хавтаст хэргийн 20),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...32 инчийн Sharp маркийн хар өнгийн LCD зурагт, нэлэнхийдээ шороо тортог мэт зүйлээр бохирлогдсон, зурагтын нүүрэн талын баруун дээд буланд AQUOS гэх бичигтэй нүүрэн талын доод талд SHARP гэх бичигтэй Х.Б...................вт хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл (20 хавтаст хэргийн 27),

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл "....будаг нь халцарсан төмөр хаалгатай айлыг зааж би уг айлаас 2017 оны 05 сарын 23-ны өдөр зурагт хулгайлсан гэсний дагуу хаягийг асуухад ....Сүхбаатар дүүргийн 11-р хороо ................. тоот гэснийг тэмдэглэв...” гэсэн баримт (20 хавтаст хэргийн 73),

           

57. 2017 оны 05 дугаар сарын 17-ноос 25-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 3 дугаар гудамжны 70 тоот иргэн Ж.С.................гийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч буриад 13 хос гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 515.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Ж.С.................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ...... тоотод оршин суудаг юм. Манайх хажуудаа хүн амьдардаггүй хоосон байшинтай юм. Би хийсэн буриад гутлуудаа бага багаар хажуугийн байшиндаа оруулаад тавиад байдаг. Тэгээд нийтдээ 50-60 гутал байсан. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр би гэрээсээ гараад манай нөхөр гэртээ үлдсэн. Тэгээд манай нөхөр хажуугийн байшинд хулгай орсон талаар юу ч мэдээгүй байсан. Тэгээд байж байтал 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс цагдаа нар ирж танай гэрт хулгай орсон уу байшингаасаа гутлаа алдсан уу гэж асуухаар нь шалгаж үзтэл манай байшинд хулгай орж 37-40 размерын 5 хос гутал, 14-16 размерын 4 хос гутал, 22 размерын 4 хос гутал алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (25 хавтаст хэргийн 88-89),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (25 хавтаст хэргийн 81-84),

- Хохирлын 515.000 төгрөгийн үнэлгээ (25 хавтаст хэргийн 90),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын дундуур Дарь эхэд ...явж байгаад нэг хашаанд 2 ширхэг байшинтай айл байсан ба нэг байшин нь эзэнгүй юм шиг байхаар нь уг эзэнгүй байшин луу орсон. ...Тэгээд би уг байшингийн цонхоор орж байшин дотор хана дагуулан тавьсан байсан ул наагаагүй 13 ширхэг гар хийцийн монгол, буриад гутлуудыг хулгайлан авч жижиг цүнхэнд хийж гарсан. ...Уг байшинд ахин олон ширхэг гутлууд үлдсэн...” гэх мэдүүлэг (25 хавтаст хэргийн 94-96),

 

58. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо Консулын 9 дүгээр гудамжны 234б тоотод байрлах Б.Г.........рэлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхны рамыг нь эвдэн хууль бусаар нэвтэрч эрэгтэй хүний пүүз 2 ширхэг, унадаг дугуй, хөөрөг, даалин, зургийн аппарат зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 690.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Б.Г.........рэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 2-ны өглөө ажилдаа явах гээд 7 цагт гэрээсээ гараад ажлаа хийж яваад 20 цагийн үед гэртээ ирэхэд зүүн талын цонхыг эвдээд онгойлгосон байсан. ...миний өрөөнөөс 2 ширхэг хар өнгийн пүүз, ...шүүгээнд байсан мөнгөн хөөрөг, Panasonic маркийн зурагт, аппарат зэрэг алдагдсан...” гэх мэдүүлэг (16 хавтаст хэргийн 186-187),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (16 хавтаст хэргийн 170-174),

- “Дамно” ХХК-ийн 2017 оны Хөрөнгийн үнэлгээний БЗ1-180 дугаар тайланд: “...4 нэр төрлийн эд зүйл 420.000 төгрөг...” гэх баримт (16 хавтаст хэргийн 204-205),  “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 176 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...3 нэр төрлийн эд зүйл 270.000 төгрөг...” гэх баримт (22 хавтаст хэргийн 101-102),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 02/846 тоот дүгнэлтэд “...шинжилгээнд тэнцэх 2, 3, 4, 5, 10, 11 гэж дугаарласан 6 ширхэг мөр сэжигтэн Г............тарын М.........яагийн баруун гарын долоовор, дунд хурууны хээгээр үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт (16 хавтаст хэргийн 191-198),

 

59. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 5-р хороо  Монел Уулын 4 дүгээр гудамжны 95 тоотод байрлах Н.Э...........дахын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхны салхивчийг рамаар нь түлхэж хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө 1.300.000 төгрөг, эмэгтэй хүний хос алтан ээмэг, мөнгөн унжлагатай ээмэг, эрэгтэй мөнгөн бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол 2 ширхэг, цагаан сувдан хүзүүний зүүлт, тасархай, хугархай мөнгөн эдлэлүүд зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.709.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Н.Э...........дахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ...19 цаг 30 минутын үед би гэртээ иртэл том өрөөний цонхны тор унасан цонх нь онгорхой байхаар ороод ...зурагтын доод талын тавиурт байсан 1.300.000 төгрөгөө шалгатал байхгүй, мөн миний ээмэг бөгжний төмөр материалтай хайрцаг дотор байсан эмэгтэй хүний хос алтан бөгж, ...хос мөнгөн унжлагатай ээмэг, ...мөнгөн бөгж, ...эмэгтэй хүний мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол, ...цагаан өнгийн сувдан хүзүүний зүүлт, ...тасархай, хугархай, мөнгөн эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг (16 хавтаст хэргийн 86-87, 88)

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (16 хавтаст хэргийн 80-82)

- "Дамно" ХХК-ийн 2017 оны Хөрөнгийн үнэлгээний БЗ2-704 дугаар тайланд: “...6 нэр төрлийн эд зүйл 409.000 төгрөг...” гэх баримт (16 хавтаст хэргийн 96-97),

- Барьцаат зээлийн гэрээ (16 хавтаст хэргийн 123),

- Гэрч С.Шүрэнцэцэгийн “...барьцаат зээлийн хугацаа дуусаж уг хүн эд зүйлийнхээ барьцааны хугацааг сунгуулаагүй учир тухайн эд зүйлийг нь гэрээний дагуу зарсан байна” гэсэн мэдүүлэг (16 хавтаст хэргийн 132),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 08 сарын 07-ны өдөр гадуур явж байгаад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн тийшээ нэг айлд очих гэж явж байтал Улаан өнгийн дааман хаалгатай айлын хашааны хаалга нь онгорхой байсан юм. Тэр хашаа руу ороход 1 давхар улаан өнгийн тоосгон байшин байсан ба би тэр байшингийн цонхоор харж байгаад хүнгүй байхаар нь уг байшингийн ертөнцийн зүгээр зүүн тийшээ буюу нар руу харсан цагаан өнгийн модон цонхыг түлхэж онгойлгоод дээд талынх нь салхивчаар дотогшоо орсон юм. Тэгээд дотогш орж эд зүйлийг нь үзэж байтал шургуулга дотор нь бэлэн мөнгө байсан ба 20.000, 10.000, 5.000 төгрөгийн дэвсгэрт нийлсэн боодолтой мөнгө байсан. Ойролцоогоор 1.000.000 гаруй төгрөг байсан байх. Мөнгийг нь авчхаад үзэж байтал нэг жижиг хайрцаг дотор эмэгтэй хүний мөнгөн ээмэг, бөгж, гинж, мөн 1 хос алтан ээмэг зэрэг эд зүйл байсныг авад анх орсон цонхоороо буцаж гарсан. Хулгайлж авсан алтан ээмэг болон ганц нэг эд зүйлсийг Хайлаастын эцэст очиж “Нандин” нэртэй ломбардын газарт барьцаанд тавьсан. Зарим мөнгөн эдлэлийг замын хүнд зарсан...” гэх мэдүүлэг (16 хавтаст хэргийн 130-131),

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл "...95 тоот гэх хаягтай байх ба бүгд машинаасаа бууж уг 95 тоот хашааны засаж Г.М.........яа нь би энэ хашаа руу орж хулгай хийсэн гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Хашаанд ороход зүүн тийш харсан модон бор хаалгатай 1 давхар улаан өнгийн тоосгон байшин байх ба уг байшин нь ертөнцийн зүгээр урагшаа харсан 2 цонхтой байв" гэх баримт (16 хавтаст хэргийн 111),

 

60. 2017 оны 08 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун Тасганы 016б тоотод байрлах Т.Т...........лын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн амбаарын хаалганы цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч “Acer” маркийн l-З техникийн үзүүлэлттэй зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Т.Т...........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 08 сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 01 цаг 50 минутын орчимд гэртээ ирсэн. Манайх 5 ханатай монгол гэрт амьдардаг бөгөөд үүдний хэсэгтээ амбаартай гэрийнхээ хаалгыг цоожлолгүйгээр гадна талын амбаарын хаалгаа цоожлоод явчихдаг юм. Эхнэр орой 19 цагийн үед намайг гэрээсээ гарсан дараа бас гадагшаа гарсан байсан. 01 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд гэр онгорхой байсан гэсэн. Гэрийн хаалганы цоож амбаарын хажуу талд газар байсан, гэрт ороод харахад эзгүй, зөөврийн компьютер байхгүй болохоор нь над руу залгаад компьютероо аваад явчихсан юм уу гэж ярьсан...” гэх мэдүүлэг (18 хавтаст хэргийн 55)

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (18 хавтаст хэргийн 46-48),

- “Дамно" ХХК-ны 2017 оны Хөрөнгийн үнэлгээний ЧД1-09 дугаар тайланд: “...17 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютер 360.000 төгрөг...” гэх баримт (18 хавтаст хэргийн 57-58),

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: “...Чингэлтэй дүүргийн 8-р хороо анхаар нохойтой гэх бичигтэй төмөр хаалгатай 16б дугаартай хашааны хаалгыг  зааж уг хашаанд байх монгол гэрээс хулгай хийсэн гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл (18 хавтаст хэргийн 62, 66),

 

61. 2017 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Нарлагийн 13 дугаар гудамжны 01 тоот иргэн Б.О...................гийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Hitachi” маркийн 37 инчийн зурагт, зөөврийн компьютер, 10.000 төгрөг, 10 кг мах, дугуй хийлэгч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 436.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Б.О...................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлээрээ Баянжаргалан сум руу яваад ...маргааш нь өглөө 9 цагт Налайх дүүргийн 2 дугаар хороо, Нарлагийн 13 дугаар гудамжны 01 тоотод байх гэртээ ирсэн. Тэгтэл гэрийн доторх эд зүйлийг хөглөрүүлчихсэн, гараашийн хаалга нээлттэй хаячихсан байсан. Гэрээс Hitachi 37 инчийн зурагт, зөөврийн компьютер, 10.000 төгрөг, 10 кг мах, аккумлятораар ажилладаг дугуй хийлэгч зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (29 хавтаст хэргийн 60),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (29 хавтаст хэргийн 57-58),

- “Дамно” ХХК-ийн 2018 оны Хөрөнгийн үнэлгээний НА-18-69, НА-06 дугаар тайлангуудад: “...4 нэр төрлийн эд зүйл 436.000 төгрөг...” гэх баримт (29 хавтаст хэргийн 62-63, 65-66),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бадралын гэр хороолол дундуур алхаж байгаад  нэг хашааны завсраар хартал гэр байсан. Цоожтой байхаар нь дотогш орж цоожийг эвдээд LCD зурагт, зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг аваад гараашых нь хаалганы цоожийг эвдээд дотроос нь  жижиг дугуй хийлэгч аваад гарсан..” гэх мэдүүлэг  (29 хавтаст хэргийн 77).  

 

62. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн .........., Сургуулийн 30 дугаар гудамжны 624 тоотод байрлах Б.М............лын хүн байнга амьдрах байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн "Lenovo" маркийн зөөврийн компьютер, алтан бөгж, мөнгөн ээмэг, зүүлтийн хослол, монетон ээмэг, архи, хувцас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.134.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Б.М............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн .........., .............. тоотод байх гэрээсээ 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 08-30 цагт ажилдаа яваад орой 21 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалганы түгжээ нээлттэй байсан. Тэгээд гэртээ орох гээд түлхүүр нуудаг газраасаа түлхүүрээ авах гэтэл түлхүүр байдаг байсан газраасаа өөр газар байсан. Тэгээд гэртээ ороход эд зүйлийг эмх замбараагүй болгосон ...том өрөөний зурагтын тавиур дээр байсан зөөврийн компьютер, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, 8 ширхэг эмэгтэй хүний мөнгөн хослол, 1 ширхэг хүүхдийн мөнгөн цагирган ээмэг, том өрөөний авдарт байсан 1 литрийн “Grey Goose” архи, 1 литрийн “Алтан Чингис” архи, 0,5 литрийн “Hennessy” виски, хөргөгчөөс мах, том өрөөний шүүгээн дотор байсан 3-4 см орчим өндөртэй 4 ширхэг тугалган цэрэг алга болсон байна. Мөн үүдний гутлын тавиур дээр байсан Adidas брэндийн ханцуйндаа цагаан оруулгатай цамц, хар хөх өнгийн цэнхэр Adidas канттай өмд алдагдсан, 5 литр айргийн талыг нь уусан байсан... Архи, мах, хувцсыг үнэлэхгүй...” гэх мэдүүлэг (15 хавтаст хэргийн 97)

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (15 хавтаст хэргийн 82-86),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 94 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: “...12 нэр төрлийн эд зүйл 1.134.000 төгрөг...” гэх баримт (22 хавтаст хэргийн 34-35), 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...цайвардуу хувцастай залуу...цонхоор нэвтрэн орж 09 цаг 48 минут 39 секундэд цүнхтэй эд зүйлээ цонхоор гарган тавиад хашааны зүүн тийш ирж 10 орчим минут болж байгаад цонхны дэргэд байгаа эд зүйлээ бариад хашааны ногоон хаалгаар гарч явсан болно.

Дэлгүүрийн доторх камерт Г.М.........яа нь хаалгаар зүүн гартаа цагаан өнгийн тортой, дотроо улаан цүнх мэт зүйл барьсан ягаан өнгийн саравчтай малгай, дээгүүрээ цайвар өнгийн цамц, доогуураа хар өнгийн хажуу талдаа цагаан өнгийн канттай өмд, цагаан ултай хар пүүзтэй дэлгүүрт хэсэг холхиж байгаад хиам аваад гарч явсан... " гэх тэмдэглэл (15 хавтаст хэргийн 94-95),

- Эд мөрийн баримтаар "Нано Дизайн” ХХК-ийн шилэн дэлгүүрийн гадна талын болон дэлгүүр доторх хяналтын камерын бичлэгийг тооцох тогтоол (15 хавтаст хэргийн 93),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... хашаан дотроо нэг давхар ногоон дээвэртэй улаан тоосгон байшингийн цонхыг түлхэн орж Leneovo маркийн зөөврийн компьютер, гоёлын ээмэг, бөгж, 3 шил архи, бэлтгэлийн хосоороо цэнхэр өмд цамц авсан...” гэх мэдүүлэг (15 хавтаст хэргийн 110-112),

 

63. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ........... тоотод оршин суух иргэн Г.М..............нгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг эвдэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.923.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Г.М..............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 14-ны өдөр гэр бүлээрээ Өвөрхангай аймгийн Хужирт суманд амрахаар явахдаа хажуу айлын Батсайхан ахад гэрээ захиж үлдээсэн. Тэгтэл 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн орчим...гэрт хулгай орсон талаар бидэнд мэдэгдсэн. Тэгээд шөнөдөө ирэхэд... гэрээсээ  мөнгөн хазаар, монетон ээмэг, монетон бөгж, мөнгөн бугуйвч мөнгөн гинж, зургийн аппарат, зөөврийн компьютер, савхин куртик бугуйн цаг, Flash, цул мөнгөн таваг зэрэг эд зүйл алдагдсан....” гэх мэдүүлэг (27 хавтаст хэргийн 202-205),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо 0119-р цэргийн ангийн 1-50 тоот гэх боловч ямар нэгэн хаяггүй баруун тийш харсан цайвар өнгийн хаалгатай блокон хашаа байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (27 хавтаст хэргийн 195-199),

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны өдрийн Хөрөнгийн үнэлгээний 18/130 дугаар тодорхойлолтод: “...11 нэр төрлийн эд зүйл 4.666.000 төгрөг...” гэх баримт (27 хавтаст хэргийн 207-208), “Дамно” ХХК-ийн 2018 оны Хөрөнгийн үнэлгээний НЦГ-18-320 дугаар тайланд: “...2 нэр төрлийн эд зүйл 257.200 төгрөг...” гэх баримт (27 хавтаст хэргийн 209-210),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны “...Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо 0119-р цэргийн ангийн 1-р гудамжинд ирээд Г.М.........яа нь миний хулгай хийсэн айл блокон хашаатай, цэнхэр дааман хаалгатай, дотор нь улаан өнгийн сууцтай гэж хэлснээр уг хашааг зааж харуулан гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл (27 хавтаст хэргийн 192-193),

 

64. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн .........., Сургуулийн 31 дүгээр гудамжны 629 тоотод байрлах Г.Т...........тохын хүн байнга амьдрах монгол гэрт хууль бусаар нэвтрэн TCL маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Г.Т...........тохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ...21 цагт ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрээс 32 инчийн зурагт алга болсон байсан. 32 инчийн TCL маркийн зурагт хэвийн ажиллагаатай. Зурагтаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг (15 хавтаст хэргийн 147)

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (15 хавтаст хэргийн 122-214),

- Хохирлын 250.000 төгрөгийн үнэлгээ (15 хавтаст хэргийн 148),

- Гэрч Ж.Хүрэлболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 08 сарын 22-ны орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16-р хороо Согоотын гудамжнаас 58-12 УНЦ улсын дугаартай хар өнгийн лого маркийн машинтайгаа гараад Хайлаастын зам дагуу уруудаад явж байхад 84-ийн автобусны буудал болон 15 дугаар дэлгүүр хоёрын хооронд боодолтой зурагт барьсан эрэгтэй хүн суугаад хүнсний 4 дүгээр дэлгүүрийн зүүн талын буюу хойшоо явдаг автобусны буудалд байрлах хойд талаасаа 2 дахь ломбардад орой 20-21 цагийн хооронд орж ломбардад тавьсан. ...Тэр хүн замдаа авгайн бие муу байгаа мөнгөний хэрэг гараад зурагтаа ломбардад тавих гээд явж байна эхнэр хадмын гэрт буюу Жуковт байгаа гэсэн. Зурагтаа тавих гэсэн бичиг баримтаа мартчихад тус болооч гэхээр нь би өөрийн хүү шиг санаад бичиг баримтаа үзүүлж 100.000 төгрөгөөр ломбардад тавьсан...” гэх мэдүүлэг (15 хавтаст хэргийн 152-153),

- Эд мөрийн баримтаар “Аяз караокены камерын бичлэг”-г хураан авсан тэмдэглэл (15 хавтаст хэргийн 135-136),

- Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд: “... дээгүүрээ цагаан оруулгатай хөх өнгийн цамц, бараан өнгийн бэлтгэлийн өмдтэй эрэгтэй хүн зүүн гартаа орны бүтээлэгт боосон эд зүйл сугавчилсан гарч ирж мөнгөлөг суудлын автомашиныг зогсоож жолоочтой уулзчихаад зам хөндлөн гарч гар өргөн зогсож байснаа Хайлааст өгсөн явсан” гэх тэмдэглэл (15 хавтаст хэргийн 139-140),

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (15 хавтаст хэргийн 138)

- Эд мөрийн баримтаар “Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, 22-11 тоотод байрлах “Баялаг Өрнөх Дэлгэрэх” ломбардаас 32 инчийн TCL маркийн зурагт”-г хураан авсан тэмдэглэл (15 хавтаст хэргийн 142),

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад “TCL маркийн 32 инчийн зурагтыг хохирогч Г.Т...........тоход хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл (15 хавтаст хэргийн 144),

- Иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ...би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Баялаг Өрнөх Дэлгэрэх барьцаалдан зээлдүүлэх газраа ажиллуулж байхад гаднаас 2 хүн зурагт барьж орж ирээд...100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...Манай ломбардад 100.000 төгрөгийн хохирол учирсан. Би гарсан зардлаа буруутай хүнээс гаргуулан авна...” гэх мэдүүлэг (15 хавтаст хэргийн 150-151),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Чингэлтэй дүүргийн .........., Сургуулийн 31-629 тоотод байрлах хашааны хаалга гүйдэг төмөр хаалгатай хашаан дотор нь шавран байшин нэг монгол гэр байсны монгол гэрийн жижиг цагаан цоожийг эвдэн орж хойморт нь байсан 32 инчийн зурагтыг гэрийн баруун талд байсан орны бүтээлэгт ороогоод буцаж хаалгаар гараад ... ломбардад таксины жолоочийн бичиг баримтаар 100.000 төгрөгөөр тавиад таксины жолоочид 50.000 төгрөг өгсөн. Камерын бичлэгт байгаа хүн би мөн байна. Энэ айлаас хулгай хийгээд зурагтаа тэврээд явж байгаа зураг байна. Зам гарч ирээд би таксинд суугаад явдаг..” гэх мэдүүлэг (15 хавтаст хэргийн 159-160),            

 

65. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын 1а дугаар гудамжны 14а тоот иргэн М.А.......ярын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн аяга, хөөрөг, бүс, хэт хутга зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 21.050.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч М.А.......ярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа яваад 20 цагийн орчим гэртээ ирэхэд ургийн бичиг газар уначихсан байхаар нь санаанд оролгүй янзалчхаад унтчихсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ургийн бичиг авдар дотор байсныг мэдээд эд зүйлээ шалгаж үзэхэд манай гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, мөнгөн тоногтой бүснүүд, мөнгөн тоногтой хэт хутга зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (25 хавтаст хэргийн 189),

- Хэргийн газрын үзлэг хийсэн “Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, салхитын 1а-14а тоотод...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (25 хавтаст хэргийн 181-184),

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны Хөрөнгийн үнэлгээний 18/131 дугаар тодорхойлолтод: “...4 нэр төрлийн эд зүйл 21.050.000 төгрөг...” гэх баримт (25 хавтаст хэргийн 192-193),

- Шүүгдэгч Г.М.........яагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, салхитын 1а гудамжны 14а тоотод иргэн М.А.......ярын гэрт нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан үйлдэлд яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (25 хавтаст хэргийн 221-222),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: “...тус айлын хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, салхитын 1а-14а тоот, хүрэн өнгийн төмөр хаалгатай байв...” гэх баримт  (25 хавтаст хэргийн 225-226).

 

66. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 23 дугаар гудамжны 82 тоотод суух иргэн Ц.О..........тын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг түлхэн нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бага гарын мөнгөн аяга 6 ширхэг, хуучин мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс, эмээлийн чимэглэл, ээмэг бөгж, гинж кулоны хослол зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 10.935.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Ц.О..........тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо ................ тоотод байх манай байшингаас их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бага гарын мөнгөн аяга 6 ширхэг, хуучин мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс, эмээлийн чимэглэл 65-70 лан мөнгө, ээмэг бөгж, гинж кулоны хослол зэрэг зүйл алдагдсан....” гэх мэдүүлэг (27 хавтаст хэргийн 149),

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо ................ тоотод хашаанд..” хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (27 хавтаст хэргийн 137-143),

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны Хөрөнгийн үнэлгээний 18/133 дугаар тодорхойлолтод: “...7 нэр төрлийн эд зүйл 10.935.000 төгрөг...” гэх баримт (27 хавтаст хэргийн 151-152),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлд: “...Г.М.........яа нь Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо ................ тоотод байрлах...улаан хүрэн өнгийн сууцанд орж хулгай хийсэн гэж зааж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх баримт (27 хавтаст хэргийн 171-173) зэрэг нотлох баримтаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.

 

Д. Дээрэмдэх гэмт хэрэг

1. Шүүгдэгч Г.М.........яа нь 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн .......... Рашааны 7 дугаар гудамжны 423 тоотод байх Т.О................тын монгол гэрийн хаалганы цоожны даруулгыг хөшин орж 32 инчийн зурагтыг нь авч үүдэнд гаргаж тавин, гэрээс зурагтын MNBC төхөөрөмжийг антенаас салган сууж байхад Т.О................т нь мэдсэн байна. Улмаар Т.О................тыг гэртээ орон “юу болж байгаа юм” гэхэд Г.М.........яа нь  гэрийн шүүгээн дээрээс хутга аван түүн лүү чичилж байгаад гэрээс гарч зугтаасан болох нь

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Сүхбаатар дүүргийн .......... Рашааны 7 дугаар гудамжны 423а тоот хашаа байна....” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 185-189)

- Хохирогч Т.О................тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрийн хойно хашааныхаа хогийг цэвэрлээд байж байтал урд гэрт хүн юм хийж байгаа дуу гарахаар нь гэрийн үүдэнд очтол гэрийн цоожны даруулга хөшөөд үүдэнд 32 инчийн зурагт гаргаад тавьсан байсан. Гэрт шагайгаад хартал гэрийн хойморт нэг эрэгтэй хүн MNBC зурагтын антен салгаад сууж байхаар нь “Юу болж байгаа юм бэ” гээд гэр лүү яваад ортол нөгөө залуу намайг хараад босож ирээд үүдний хэсэгт байдаг хоолны шүүгээг онгойлгож ил байсан хутганы иж бүрдлээс хутга сугалж авсан. Тэгэхээр нь би хутгатай юм чинь яаж ч магадгүй гээд гэрийн хаалгыг гадна талаас нь дарчихсан. Тэр үед нөгөө залуу хаалгыг нээх гээд түлхээд онгойлгохгүй байх үед хаалганы завсраар хутгатай гараа гаргаж ирээд "Чамайг яасан ч яадаг юм" гэж хэлээд хутгаараа дүрэх гээд чичлээд байсан. Тэгээд гарч ирэх гээд байхаар нь хаалгаа орхиод хажуу тийш болох үед нөгөө залуу хаалгаар гараад зугтаачихсан. Тэгээд би хойд байшин луу ороод эхнэртээ цагдаа дуудаарай гэж хэлээд машинаа унаад араас нь далангаар гартал байхгүй байсан. Тэр хүнийг хайгаад машинтайгаа явж байтал миний машины хажуугаар тэр хүн зөрөөд явахаар нь машинаа унтраагаад араас нь алхаад явсан. Нэг хашаа руу яваад орохоор нь би гэр нь юм байх гэж бодоод араас нь ортол тухайн хашааны хүн хулгай хийсэн эрэгтэй хүнийг “Юун хүн бэ” гээд асуугаад зогсож байхаар нь очоод учраа хэлтэл зугтаагаад урд талын хашааг даваад алга болсон. Би хэсэг хайж байгаад далан дээр зогсож байтал нөгөө эрэгтэй давсан хашааны айлын жорлон дотор сууж байхаар нь “Гараад ир” гээд дуудтал дахиад зугтаахад тухайн айлын хүмүүс нь барьж аваад цагдаад дуудлага өгөөд хүлээлгэн өгсөн. Тухайн хүн нь гар болон хүзүүн дээрээ шивээстэй, 40 орчим насны ногоон хүрэм, цагаан пүүз, саарал өмдтэй байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 198-199, 10 хавтаст хэргийн 135-136),

- Гэрч Н.Мөнх-Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 16 цагийн үед манай хашааг өндөр 170 см өндөртэй 30 орчим настай туранхай эрэгтэй хүн давж орж ирээд түүний араас бас нэг эрэгтэй хүн орж ирсэн. Эхлээд орж ирсэн эрэгтэй хүн манай урд талын хашааг даваад орсон. Харин араас нь орж ирсэн эрэгтэй хүн “Наадах чинь манай гэрээс хулгай хийсэн бариад аваарай” гээд байсан. Манай нөхөр Э..............тар тэр хулгай орсон гэх айлын хүнтэй цуг хашаа давсан хүнийг барьж аваад цагдаад өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 202), 

- Гэрч Н.Э..............тарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..бариад ав гэхээр нь урд хашаа руу нь хаалгаар ортол урд хашааны амбаарын хажууд нуугдаж байсныг барьж аваад цагдаад өгсөн. Сүүлд орж ирсэн залуу эхлээд орж ирсэн залууг манай гэрийн зурагтыг хулгайлж байгаад зугтаачихлаа гэж хэлсэн. Харин нөгөө залуу нь худлаа ярьж байгаа юм гээд байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 203),

- Эд зүйлийн үнэлгээ (10 хавтаст хэргийн 95),

- Зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд “...Т.О................т нь ...№3 гэсэн дугаартай Г.М.........яаг ...заав. Тэрээр манай гэрээс хулгай хийсэн хүний хувцас болон царай нь мөн байна. Гэрээс хулгай хийгээд зугтаж байхад нь би өөрөөө цагдаад хүлээлгэн өгсөн...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 194-196),

 

2. Г.М.........яа нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь эхийн 3 дугаар гудамжны 1595 тоот Б.Ш..........................тарын 3, 7 насны хүүхдүүдийг 12 настай М.Нямбаярыг харж байхад орсон байна. Улмаар гэрт ороод М.Нямбаярт “аавыг чинь ална, надад өртэй” гэж айлган сүрдүүлж 3 ширхэг мөнгө аяга өгөхийг шаардсан. Мөн М.Нямбарыг угаалгын өрөөнд дагуулан орж “цохих гэж далайх, хутга тулгах” зэргээр айлган Б.Ш..........................тарын гэрт М.Нямбараар 3 ширхэг мөнгө аяга олуулж аван, гэрт ил байсан “Dell” маркийн зөөврийн компьютер, “Samsung S2”, “LG” маркийн гар утас зэргийг авсан болох нь;

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эхийн 3 дугаар гудамжны 1595 тоот байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (17 хавтаст хэргийн 04-115),

- Насанд хүрээгүй хохирогч М.Нямбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн хүргэн ах Б.Ш..........................тарын гэрт нь 3, 7 настай хоёр хүүхэдтэй нь хамт байж байтал 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гаднаас өндөр туранхай бүлтгэр нүдтэй хар царайтай үсээ хажуу тийшээ самнасан хүн гаднаас гэрт орж ирсэн юм. Тэр ахыг орж ирэхэд бид гурав том өрөөнд буйдан дээр сууж байсан. Тэгсэн чинь тэр ах намайг дуудаад аавыг чинь ална энэ тэр гээд байсан. Тэгээд гурван ширхэг аяга гаргаад ир гэхээр нь ямар аяга юм гэхэд мөнгөн аяга гурван ширхгийг гаргаад ир аав чинь надад өртэй ална, хядна гээд байсан. Тэгээд намайг гараад ир гээд хажуугийн угаалгын өрөө рүү авч орсон. Тэгснээ мөнгөн аяга хаана байна гэхээр нь мэдэхгүй гээд буцаад том өрөөнд орж буйдан дээр суусан чинь тэр ах дахиад намайг дуудаад ахыгаа уурлуулах гээд байна уу, би хоёр жаахан дүүтэй чинь юм ярихгүй чамтай л ярина гээд угаалгын өрөө рүү оруулаад цохих гэхээр нь би шалан дээр хэвтээд гараа нүүрэн дээрээ тавьсан. Тэгтэл тэр ах цохих гээд мөнгөн аяга хаана байна гээд би мэдэхгүй гэхэд хутга гаргаж ирээд олоод ир пизда минь гэсэн. Тэгээд би айсандаа том өрөөний зурагтын хажуугийн шүүгээг ухаж байтал 3 ширхэг мөнгөн аяга гарч ирэхэд тэр ах аваад ир гэсэн. Тэгээд би аваачиж өгтөл угаалгын нунтгийн уутыг аваад ир пизда минь гэсэн. Тэгээд цонхны урд байсан зөөврийн компьютерыг энэ чинь ажилладаг юм уу гэхэд тийм гэтэл цэнэглэгчтэй нь хамт аваад гарсан. Тэгээд бас хоёр дүүгийн “Samsung S2”, “LG” маркийн гар утсыг аваад ир гэж хэлээд аваад гарсан. Тэгээд яг гарах гэж байснаа та гурав 10 минут илүү дутуу хөдөлгөөн хийхгүй шүү би ажиглаж байгаа гэсэн..." гэх мэдүүлэг (17 хавтаст хэргийн 122, 22 хавтаст хэргийн 55-56),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (17 хавтаст хэргийн 125-128),

- Иргэний нэхэмжлэгч Б.Ш..........................тарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр... ажил дээрээ байж байтал хадам ээж Нанжид залгаад “гэрт чинь дээрэм хийгээд 3 хүүхэд айгаад хүрээд ирлээ” гэж хэлэхээр нь 11 цаг 40 минутад ирээд дүү Нямбаяраас юу болсон талаар асуухад “үл таних эрэгтэй хүн орж ирээд Баагий ах чинь хаана байна? алах гэж ирлээ” гэхээр нь манай дүү “байхгүй ажилдаа явсан” гэж хэлтэл урд талын өрөө рүү дагуулж ороод “3 ширхэг мөнгөн аяга чинь хаана байна” гэхээр нь мэдэхгүй гэж хэлтэл нуруунаасаа хутга гаргаж ирээд дүү Нямбаярын нүүрэнд хутгаа тулгахад дүү айсандаа авдарт байсан 3 ширхэг мөнгөн аяга, “Dell” маркийн зөөврийн компьютер, “Samsung S2”, “LG” маркийн 2 ширхэг утсыг авч зугтаасан гэсэн...” гэх мэдүүлэг (17 хавтаст хэргийн 118-120, 22 хавтаст хэргийн 50-52),

- “Дамно” ХХК-н 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №БЗ2-345 дугаартай тайланд “...5 нэр төрлийн эд зүйлсийг 943.600 төгрөг...” гэх баримт (17 хавтаст хэргийн 162-163)

 

3. Шүүгдэгч Г.М.........яа нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо хороо Консулын 7 дугаар гудамжны 214 тоотод хашаанд Б.Х....................мыг гэртээ байхад орж ирсэн байна. Улмаар эд хөрөнгөө өг гэж шаардан Б.Х....................мыг “ална шүү” гэж айлган сүрдүүлж заазуураар цохисон болох нь;

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (22 хавтаст хэргийн 183-188), хохирогч Б.Х....................мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (22 хавтаст хэргийн 217-220), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 10764 дугаар дүгнэлт (22 хавтаст хэргийн 235), Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тэмдэглэл (22 хавтаст хэргийн 190, 205), Хохирогчийн өвчний түүх (22 хавтаст хэргийн 208-214),Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (23 хавтаст хэргийн 21-23),

4. Шүүгдэгч Г.М.........яа нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 46 дугаар гудамжны 639а тоотод Д.О............яаг хүүхдээ харан гэртээ байхад орсон байна. Улмаар орны доороос хүүхдийн баас арилгадаг хутгыг авч Д.О............яагаас “мөнгө хэрэгтэй, мөнгө гаргаж өг” гэж шаардан түүний гарт байсан утсыг булаан авсан болох нь

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (5 хавтаст хэргийн 160-161, 157-159), хохирогч Д.О............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 хавтаст хэргийн 173-175), гэрч Б.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 хавтаст хэргийн 179-180), гэрч Г.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 хавтаст хэргийн 177), гэрч Б.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 хавтаст хэргийн 178), гэрч С.Бямбабаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 хавтаст хэргийн 181-182), эд зүйлийн үнэлгээний тайлан (5 хавтаст хэргийн 171),

 

5. Шүүгдэгч Г.М.........яа нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн .......... Хангайн 24 дүгээр гудамжны 100 тоотод 17 настай Т.А.............гийг өвөөгийнхөө гэрийг харж байхад нь орсон байна. Тэрээр байшинд орохдоо хүний нэр асуун таних уу гэх байдлаар харилцаа үүсгэж, хохирогчийг эгч рүүгээ залгахад хэн рүүгээ залгаад байгаа юм гэж гар утсыг нь булаан улмаар Т.А.............гийн хоолойг боож, дуугарвал ална шүү гэх зэргээр айлган сүрдүүлсэн болох нь

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (21 хавтаст хэргийн 176-182), насанд хүрээгүй хохирогч Т.А.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (21 хавтаст хэргийн 186-188), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10009 дугаар дүгнэлт (21 хавтаст хэргийн 196-198), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний 2018 оны 5 сарын 29-ний өдрийн 156 дугаар тайлан (22 хавтаст хэргийн 99-100), Гэрэл зургаар таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (22 хавтаст хэргийн 7-9, 12-13), шүүгдэгч Г.М.........яагийн содон шинж тэмдэг: “...Баруун чихний доор хээ шивсэн...” гэх баримт (2 хавтаст хэргийн 133) зэрэг нотлох баримтаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М.........яа нь

- хохирогч Б.О............яад бэлгийн замын халдварт өвчин халдаагаагүй гэх боловч хохирогч Б.О............яагийн нөхөр С.Бямбабаатарт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр “...тэмбүү өвчингүй байна...” байна. (5 хавтаст хэргийн 200), мөн хохирогч Т.А.............гийг хүчиндээгүй гэх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн өмсөж байсан ногоон өнгийн фудволк дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрч (21 хавтаст хэргийн 208) байгаа нь түүнийг мэтгэлцсэнийг үгүйсгэж байна.

Түүнчлэн хохирогч Б.Х....................мыг гэрт айл асуух гэж орсон тэрнээс би тэр хүнийг зодоогүй харин ч би тэр хүнд өөрөө зодуулж цохиулсан гэх боловч хохирогч Б.Х....................мын биед шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр баруун шуу ясны хугарал, эрүү, хүзүү, дух, баруун шуу, зүүн шуу, зүүн тавхайд шарх, баруун шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон тухайн гэмтлүүд нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн (23 хавтас хэргийн 02-03) байгаа нь түүний мэдүүлгийг үгүйсгэн няцааж байна.

Мөн тэрээр хохирогч Т.О................тын эд хөрөнгийг авахдаа зэвсэг хэрэглээгүй, мөн тухайн айлын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авах санаа зорилготой байсан. Хамт энэ гэмт хэрэгт Отгонбат оролцсон гэж мэдүүлжээ.

Эрүүгийн эрх зүйд зарим гэмт явдал нэг гэмт хэргийн шинжээр эхэлж, өөр гэмт хэргийн шинжийг ханган төгсөх буюу нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт хүндэрч шилжих тохиолдол гардаг. Ийнхүү нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт шилжихэд эхний гэмт хэрэг төгсөөгүй байхад дараагийн гэмт хэрэг эхэлсэн байх ёстой бөгөөд төгссөн гэмт хэрэг нь эхэлсэн гэмт хэргээсээ ямагт хүндрэх шинжийг агуулсан байх учиртай.

Тухайлбал хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдах гэмт хэргээр эхэлж, дээрэмдэх гэмт хэргээр төгсөх, эсхүл дээрэмдэх гэмт хэргээр эхэлж, хүнийг алах гэмт хэргээр төгсөх тохиолдолд буюу зүй тогтлыг нийлмэл гэмт хэргээр, эсхүл нэг гэмт хэрэгт нь нөгөө гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан тохиолдолд тэрхүү хүндрүүлэх шинжтэй гэмт хэргээр, эсхүл урьдчилан илэрч буй ижил шинжүүдийг нэгтгэн сүүлд төгссөн гэмт хэргийн үйлдэл, үр дагавраар зүйлчлэх зэрэг гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал хөндөгддөг. Шүүгдэгч Г.М.........яагийн үйлдэл нь хулгайлах буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй эхэлсэн боловч эцэстээ хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргээр төгсжээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.М.........яа нь

- Хохирогч Я.С...................маагийн дээрээс дэвсэх, хохирогч Б.Х....................мд хутга хэрэглэх аргаар, тэдний эд хөрөнгийг авах сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг,

- Бэлгийн дур хүслээ хангах сэдэлт, зорилгоор шууд санаатай үйлдлээр хохирогч Д.О............яагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж “хүүхдийг чинь ална шүү” гэж хутга тулган бэлгийн харьцаанд орж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан,

18 насанд хүрээгүй Т.А.............гийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хоолойг нь боон бэлгийн харьцаанд орсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад тус тус заасан Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж арван дөрвөөс авран найманд насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан, хоёр түүнээс олон хүнийг хүчиндсэн гэмт хэргийн шинжийг, 

- Шунахайн сэдэлтээр хялбар аргаар мөнгө олох зорилгоор шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах 66 удаагийн үйлдлээр хулгайн үйлдлийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг,

- Шунахайн сэдэлтээр хялбар аргаар мөнгө олох зорилгоор шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж зэвсэг (хутга) хэрэглэн хохирогч Т.О................т, М.Нямбаяр (Б.Ш..........................тар), Б.Х....................м, Д.О............яа нар луу довтолсон, бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн хохирогч Т.А.............г рүү довтолсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан байна.    Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Г.М.........яагийн хохирогч Д.О............яа, Т.А.............г нарыг хүчиндэх, Б.Х....................мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхдээ тэдний эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх, хүчиндэх гэмт хэргээр давхар зүйлчилсэн нь эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байна

Харин улсын яллагчаас шүүгдэгчийн хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн зүйл хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн зарим үйлдэл нь 2002 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд зарим гэмт хэрэг нь 2015 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байгаа хэдий ч улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдлүүдийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байх учир түүнд мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг заавал баримтлах шаардлагагүй гэж үзэв. Ийнхүү шүүхээс зөвтгөн хэрэглэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлтийг зөвтгөн шүүхээс шүүгдэгч Г.М.........яаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирол,  хор уршгийн талаар

Шүүгдэгч Г.М.........яа нь

- Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн улмаас хохирогч Я.С...................маад 458.904 төгрөгийн (11 хавтаст хэргийн 229-230), хохирогч Б.Х....................мд 146.251төгрөгийн (22 хавтаст хэргийн 208, 24 хавтаст хэргийн 13, 15),  

- Дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Т.А.............гт 65.000 төгрөгийн (22 хавтаст хэргийн 99-100), иргэний нэхэмжлэгч Б.Ш..........................тарт 943.600 төгрөгийн,  

- Хулгайлах гэмт хэргийн улмаас нэр бүхий 66 хохирогчид 86.697.174 төгрөгийн, 4 иргэний нэхэмжлэгчид 530.000 төгрөгийн буюу нийт бусдад 88.840.929 төгрөгийн хохирол, хор уршиг  тус тус учруулсан байна.

Үүнээс хохирогч Б.Х....................мын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин, асарч сувилахад гарсан зардлыг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй. Тодруулбал хохирогч Б.Х....................м нь ажлын газрын тодорхойлолт (24 хавтаст хэргийн 16) хэрэгт гаргаж өгсөн байх боловч тухайн баримтаар ажилгүй байсан хугацааны хохирол, хор уршгийг тооцоолох боломжгүй, түүнчлэн 24 хавтаст хэргийн 13 дахь талд авагдсан баримт нь тодорхойгүй уншигдах боломжгүй байх учир дээрх хохирол, хор уршгийг жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.

Мөн дээрэмдэх гэмт хэргийн хохирогч Д.О............яа (5 хавтаст хэргийн 170), хохирогч Т.О................тын нар нь эд хөрөнгийг хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буцаан авсан,

Хулгайлах гэмт хэргийн хохирогч О.Б.......х, Х.Алтанхуяг, М.Б...................в, Г.Т...........тох нарын нийт 1.660.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн учир шүүгдэгч Г.М.........яаг хохирогч Д.О............яа, Т.О................т, О.Б.......х, Х.Алтанхуяг, М.Б...................в, Г.Т...........тох нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн хулгайлах гэмт хэргийн хохирол хор уршгаас хохирогч Д.Д............нд 350.000 төгрөгийн, Н.Н.......рт 885.000 төгрөгийн, Б.Э...........маад 1.000.000 төгрөгийн, Ж.Х................үүд 280.000 төгрөгийн, Г.О................гсөд 280.000 төгрөгийн эд зүйлүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад биет байдлаар буцаан өгсөн байх тул дээрх хохирол хор уршгийн үнийн дүнг хасаж тооцон бусад хохирол,  хор уршгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Тодруулбал Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ... эрүүл мэндэд ...хууль бусаар ...санаатай үйлдэл...ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”  гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг уг гэм хорыг арилгахдаа... учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”  гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Г.М.........яагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад биет байдлаар буцаан өгсөн болон нэр бүхий хохирогч нарт буцаан өгсөн үнийн дүнг хасаж үлдэх хохирол, хор уршиг болох 84.385.929 төгрөгийг гаргуулж

- хохирогч;

Я.С...................маад 458.904 төгрөг, Б.Х....................мд 146.251 төгрөг, Т.А.............гт 65.000 төгрөг,  Д.Ц..........мид 865.000 төгрөг, П.Б........нд 400.000 төгрөг, Г.Б..........нэд 522.100 төгрөг, З.Г............рт 600.000 төгрөг, Г.Э........яад 1.820.000 төгрөг, Г.Н.......нд 620.000 төгрөг, Ж.Э............гт 1.345.000 төгрөг, Д.Д............нд 140.000 төгрөг, Н.Г........вад 430.000 төгрөг, Д.Ч........тад 455.000 төгрөг, Б.Б..............нд 765.000 төгрөг, Л.О..............гт 444.000 төгрөг, Г.Б..............рт 770.000 төгрөг, Ц.Г.......гт 579.690 төгрөгийн шууд хохирол, Н.Н.......рт 175.000 төгрөг, Б..........рт 873.800 төгрөг, О.М..............гайд 550.000 төгрөг, О.Э............гт 740.000 төгрөг, Т.О.......нд 708.392 төгрөг, Б.Б.......маад 587.800 төгрөг, Б.Н............ржид 610.000 төгрөг, Б.Д...........пилд 517.792 төгрөг, Ч.А............гт 520.000 төгрөг, Б.П..............балд 1.202.100 төгрөг, Д.А..........аад 485.000 төгрөг, Б.С...................тад 128.000 төгрөг, М.М...........рт 200.000 төгрөг, Т.О............гт 775.100 төгрөг, Т.Н...........рэлд 610.000 төгрөг, Б.Э...........маад 980.000 төгрөг, Б.Б.......маад 3.060.600 төгрөг, М.Б.............тарт 250.000 төгрөг, Ю.Э..............гт 1.002.100 төгрөг, Б.Х..........нд 1.157.000 төгрөг, Л.М............рт 680.000 төгрөг, Б.Б............гт 620.000 төгрөг, Э.Отгонбаярт 330.000 төгрөг, Т.Байгалмаад 500.000 төгрөг, И.Бадамхүүд 3.700.000 төгрөг, Г.Ц............балд 355.000 төгрөг, Б.Ш...........ярт 250.000 төгрөг, Б.М............нд 380.000 төгрөг, М.Б...........лд 675.000 төгрөг, М.С..........мд 1.350.000 төгрөг, Н.А............гт 420.000 төгрөг, Ц.Ц...............нд 1.201.000 төгрөг, М.Г..............хэд 1.465.500 төгрөг, Ж.Х................үүд 1.050.000 төгрөг, Г.О...............р.лд 1.360.000 төгрөг, И.Э..............тарт 250.000 төгрөг, Б.С...............гт 1.870.000 төгрөг, Г.О................гсөд 100.000 төгрөг, Л.Б...........лд 350.000 төгрөг, М.Б...................вт 350.000 төгрөг, Ж.С.................гт 515.000 төгрөг, Б.Г.........рэлд 690.000 төгрөг, Н.Э...........дахад 1.709.000 төгрөг, Т.Т...........лд 360.000 төгрөг, Б.О...................гт 436.000 төгрөг, Б.М............лд 1.134.000 төгрөг, Г.М..............нд 4.923.200 төгрөг, М.А.......ярт 21.050.000 төгрөг, Ц.О..........тад 10.935.000 төгрөг,

- Иргэний нэхэмжлэгч

Б.Ш..........................тарт 943.600 төгрөг, Д.Алтанхуягт 170.000 төгрөг, Г.Мандахбаатарт 130.000 төгрөг, М.Баттулгад 130.000 төгрөг, С.Даваасүрэнд 100.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар

- Улсын яллагчаас: Шүүгдэгч Г.М.........яаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад заасан гэмт хэрэгт 6 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 6 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэг  6 жил хорих ял , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх зааснаар хүнд ялд хөнгөн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 20 жилийн хугацаагаар тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1506 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцож, ялаас хасах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, бусад эд зүйлийг устгах дүгнэлтийг

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Г.М.........яагийн хулгайлах гэмт хэргүүдийг мөрдөн байцаалтад буцаалгах дүгнэлтээ дэмжинэ, шүүгдэгч Г.М.........яагийн эрх зүйн байдал нь дордож байна. Мөрдөн байцаалтад буцаахгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт 2 жил, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 3, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүр 5 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 17 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүхээс Г.М.........яаг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.М.........яад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.М.........яад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдөөгүй байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтад зааснаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.” гэж тус тус заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэгт оногдуулж болох эрүүгийн хариуцлага нь “...12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.” гэжээ.

Иймд шүүгдэгч Г.М.........яагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 20 жилийн хугацаагаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.М.........яа нь

- 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 65, 68) мөн оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл (1 хавтаст хэргийн 71) 50 хоног,

- 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 216-217) мөн оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл (10 хавтаст хэргийн 57) 14 хоног,

- 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс (2 хавтаст хэргийн 68, 85) мөн оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл (2 хавтаст хэргийн 160-161) 62 хоног,

- 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс (4 хавтаст хэргийн 120-121, 122-123) 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл (5 хавтаст хэргийн 44-45) 38 хоног,

- 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс (5 хавтаст хэргийн 207, 210, 213, 6 хавтаст хэргийн 52, 7 хавтаст хэргийн 174, 179-180, 181, 9 хавтаст хэргийн 146, 217, 218-219, 10 хавтаст хэргийн 17, 38-39) мөн оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл (10 хавтаст хэргийн 63) 251 хоног,

- 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс (12 хавтаст хэргийн 174-175, 179-180) мөн оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл (13 хавтаст хэргийн 127-128) 49 хоног

 

- 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс (20 хавтаст хэргийн 48-49, 51-52) мөн оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл (20 хавтаст хэргийн 56-57) 61 хоног,

 

- 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс (15 хавтаст хэргийн 172-174, 250, 16 хавтаст хэргийн 01, 27, 21 хавтаст хэргийн 32-33, 49-55, 91-94, 109-110, 117-119, 125-126, 23 хавтаст хэргийн 29-30, 58-60, 190-191, 210-219, 238-239, 24 хавтаст хэргийн 6-7, 36-47) 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл (24 хавтаст хэргийн 55-56) 370 хоног,

 

- 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс (29 хавтаст хэргийн 142-143, 147-148, 158-159, 160-161, 30 хавтаст хэргийн 37-38, 41-42, 49-50, 98-164, 210-241) 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл (31 хавтаст хэргийн 14-19) 291 хоног,

 

- 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс (34 дүгээр хавтаст хэргийн 10) мөн оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл (33 хавтаст хэргийн 182-186) 31 хоног,

 

- 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс (33 хавтаст хэргийн 180-201, 204-216, 229-241, 34 хавтаст хэргийн 5, 8, 15, 25, 36) 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 289 хоног буюу нийт 1506 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Тиймээс шүүгдэгч Г.М.........яагийн цагдан хоригдсон нийт 1506 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцож ялаас хасах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2016 26010154 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, цэнхэр жинсэн өмд 1 ширхэг, ногоон давуун фудволк 1 ширхэг, ягаан малгай 1 ширхэг, заазуур 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, 4 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 


[1] 17 хавтаст хэргийн 169-170,

[2] 1 хавтаст хэргийн 91-94,

[3] 1 хавтаст хэргийн 95,

[4] 1 хавтаст хэргийн 96-97,

[5] 1 хавтаст хэргийн 98,

[6] 1 хавтаст хэргийн 102,

[7] 1 хавтаст хэргийн 103

[8] 1 хавтаст хэргийн 105-107, 109