Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 464

 

 

 

 

 

 

 

  2019            5             16                                              2019/ДШМ/464

 

 

                   Г.М-д холбогдох эрүүгийн

              хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор Х.Анхцэцэг,

            шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 201626010154 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Г.М, Дархан-Уул аймгийн Дархан суманд 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын ... дүгээр гудамжны ........ тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Хайлаастын ... дугаар гудамжны .... тоотод оршин сууж байсан,

Налайх дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 33 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Налайх дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 06 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 55 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 141 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 234А тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 218 тоот шүүгчийн захирамжаар 2008 онд батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн 5 жил 9 сар 11 хоногийн ялыг хасч, 2008 оны 5 дугаар сарын 7-ны өдөр суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 346 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хорих ял шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хорих ялын хугацаа дуусан суллагдсан, /регистрийн дугаар: ГЮ80060111/,

 

Шүүгдэгч Г.М нь:

1. 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 10-266-а тоотод байрлах иргэн Д.Цэрэннадмидын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг армотурын төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Sony” загварын зурагт, “LG” зургийн аппарат, “Sony” загварын камер зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 855,000 төгрөгийн хохирол учруулсан,  /2014250008132/,

2. 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 37-07 тоотод байрлах иргэн О.Баттогтохын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг хөшиж эвдэн нэвтэрч 42 инчийн зурагт, үнэртэй ус, эрэгтэй хүний малгай, 2 ширхэг хивсэнцэр зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 550,000 төгрөгийн хохирол учруулсан, /201501080043/,

3. 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 16-141б тоотод байрлах иргэн Н.Наран-Очирын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхыг төмрөөр хөшиж хууль бусаар нэвтэрч 48 инчийн “НСК” загварын зурагт, удирдлагын хамт, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 985,000 төгрөгийн хохирол учруулсан, /201526020833/,

4. 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 3-99 тоотод байрлах иргэн Д.Агиймаагийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 2 ширхэг том гарын мөнгөн аяга, “Polo” загварын пельник, богино савхин хүрэм, үсний хайч, сахлын машин зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 485,000 төгрөгийн хохирол учруулсан, /201525011517/,

5. 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 2-68а тоотод байрлах иргэн З.Гантөмөрийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цоожийг хөшин нэвтэрч 16 инчийн “Samsung” загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 600,000 төгрөгийн хохирол учруулсан, /201525010473/,

6. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 3-18 тоотод байрлах иргэн Б.Энхмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны цонхоор нэвтэрч дунд гарын хятад хийцийн манан хөөрөг, хөөрөгний даалимба, дунд гарын шүрэн толгойтой мөнгөн хөөрөг, нэг цэнгийн сорьцгүй алтан бөгж, бага гарын зэс аяга, эрэгтэй хүний савхин дээл, 39 размерийн хромон гутал, хавар намрын эмэгтэй өсгийтэй гутал, жижиг бор иштэй хутга, 50 кг хонины мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,980,000 төгрөгийн хохирол учруулсан, /201525012872/,

7. 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 07-13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23-971 тоотод байрлах иргэн Д.Дагвасүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны цонхоор нэвтэрч 40 инчийн “Next” загварын зурагт, савхин куртик, караоке тоглуулагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 490,000 төгрөгийн хохирол учруулсан, /201526030381/,

8. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 12-17 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-31а тоотод байрлах иргэн М.Манаширийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожны даралт төмөрийг хөшин нэвтэрч 32 инчийн “Funai” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 200,000 төгрөгийн хохирол учруулсан, /201525031560/,

9. 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 19-306Б тоотод байрлах иргэн Д.Чинбатын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхийг хагалан нэвтэрч хөөрөг, мөнгөн аяга, төмөр таслагч, цахилгаан өрөм, цахилгаан харуул зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 405,000 төгрөгийн хохирол учруулсан, /201525030694/,

10. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн ТКБ-ийн 54 тоотод байрлах иргэн О.Эрдэнэцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны цонхыг хөшин нэвтрэн саарал өнгийн жижиг манан хөөрөг, том гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн архины хундага, алтан бөгж, монетон бөгж, номин шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 670,000 төгрөгийн хохирол учруулсан, /201525030933/,

11. 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19-295 тоотод байрлах иргэн П.Батцэрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрийн хаалганы цоожийг хөшин нэвтэрч 40 инчийн “Samsung” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан, /201525030067/,

12. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-32 тоотод байрлах иргэн Г.Батбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрийн амбаарын цоожны төмрийг хөшин нэвтэрч 40 инчийн “Samsung” загварын зурагт, даалинтай хөөрөг, мөнгөн аяга, мөнгөн ээмэг бөгжний хослол зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 770,000 төгрөгийн хохирол учруулсан, /201525030791/,

13. 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 15-22 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 36-626 тоот хашаанд байрлах иргэн Ж.Эрдэнэцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхоор нэвтэрч монетон том, жижиг өрөөсөн ээмэг 2 ширхэг, эмэгтэй хуримын бөгж 1 ширхэг, эрэгтэй монетон бөгж 1 ширхэг, эрэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй мөнгөн ээмэг, бөгж, зүүлт 2 хос, эмэгтэй мөнгөн бөгж, зүүлт, хос ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,345,000 төгрөгийн хохирол учруулсан, /201525030573/,

14. 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 14-15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-в 9-428а тоотод байрлах иргэн Г.Энхтуяагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхыг хөшиж хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Elko” загварын зурагт, мөнгөн ээмэг, бөгжний хослол, 3 гр алтан бөгж, 3 гр монетон эрэгтэй бөгж, эрэгтэй хүний 12 гр өргөн мөнгөн гинж, 6 гр эрэгтэй хүний нарийн мөнгөн гинж, шигтгээтэй ээмэг, бөгж, марк нь тодорхойгүй гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,820,000 төгрөгийн хохирол учруулсан, /201525030342/,

15. 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-9-167 тоотод байрлах иргэн Б.Баяржавхлангийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалгыг нь түлхүүрээр нь онгойлгож хууль бусаар нэвтэрч 47 инчийн ”Haier” загварын зурагт, “Lenova” загварын зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, хөнжлийн даавуу, гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 785,000 төгрөгийн хохирол учруулсан, /201525030812/,

16. 2015 оны 6 дугаар сарын 11-ний шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 30-488 тоотод байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Өгөөж” хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэж, цонхыг нь хагалан хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Ц.Ганчимэгт 439,690 төгрөгийн хохирол учруулсан, /201525030804/,

17. 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-777 тоотод байрлах иргэн Б.Нямдоржийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн амбаарын хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч 39 инчийн “Funai” загварын зурагт, хээтэй ягаан орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 600,000 төгрөгийн хохирол учруулсан, /201525030940/,

18. 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 24-289-6 тоотод байрлах иргэн Н.Гүрдагвын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж 40 инчийн “Samsung”  загварын зурагт, хээтэй ягаан орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан, /201525030706/,

19. 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 5-348 тоотод байрлах иргэн О.Мөнгөншагайгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхыг түлхэж хууль бусаар нэвтэрч 39 инчийн “Panasonic” загварын зурагт, 42.5 размерийн “Jordan” загварын пүүз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 550,000 төгрөгийн хохирол учруулсан, /201525030917/,

20. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 2-138 тоотод байрлах иргэн Т.Одонцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтэрч 47 инчийн “Philips” загварын зурагт, “Nokia U” загварын гар утас, хүүхдийн саван, оо, сойз, талька, хүүхдийн пүүз, тосон харандаа, фламостр, том хүний нарны шил, хөлс дарагч, хавар намрын солонгос савхи, reebok загварын пүүз зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 775,100 төгрөгийн хохирол учруулсан, /201525031769/,

21. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10-522 тоотод байрлах Т.Номингэрэлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байх болох байшингийн хаалганы цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч монетон ээмэг, бөгж, зүүлт, эмэгтэй хүний урт, богино савхин куртик, 20 кг ясгүй цул мах, мөнгөн бүрмэл 6 ширхэг хундагатай гүц, чихрийн таваг, амны цаасны хайрцаг, Сваровски шигтгээтэй гоёлын төмөр бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 610,000 төгрөгийн хохирол учруулсан, /201525031740/,

22. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 2-26Г тоотод байрлах иргэн Э.Отгонбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Elko” загварын зурагт, эрэгтэй хүний савхин куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 330,000 төгрөгийн хохирол учруулсан, /201625032306/,

23. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 1-3 тоотод байрлах Х.Алтанхуягийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн вакум цонхыг хагалж нэвтрэн 43 инчийн “Samsung” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан, /201625014119/,

24. 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15-17 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 11-541 тоотод байрлах иргэн Л.Мэндбаярын хүн сайнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтэрч 100,000 төгрөг, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 4 ширхэг жижиг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 680,000 төгрөгийн хохирол учруулсан, /201625013906/,

25. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 3-84 тоотод байрлах иргэн Б.Хишигсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтэрч 42 инчийн “LG” загварын зурагт, ягаан шигтгээтэй мөнгөн бөгж, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж, хатан сүйх хэлбэрийн мөнгөн бөгж, чигчий хурууны ембүүтэй мөнгөн бөгж, зааны хэлбэртэй шигтгээтэй шаргал өнгийн хүзүүний зүүлт, эрэгтэй хүний талсттай голоороо тасарч сэв суусан монетон бөгж, эмэгтэй хүний монетон бөгж, гоёлын цагаан шигтгээтэй өргөн бугуйвч, чанелын логотой бөгж, ээмэгний хамт хосоороо, дотроо олон тасалгаатай пивор материалтай дугуй таваг, орны бүтээлэг, цэнхэр ягаан зүүлт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,112,000 төгрөгийн хохирол учруулсан, /201625013942/,

26. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 5-103 тоотод байрлах иргэн Б.Батцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн цоожны цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч 42 инчийн “Honda” загварын зурагт, “LG” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 620,000 төгрөгийн хохирол учруулсан, /201625014092/,

27. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 11-485г тоотод байрлах иргэн Г.Цэцэгбалын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожны цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч бөөгийн зан үйлд хэрэглэдэг 2 ширхэг ямар нэгэн чимэглэлгүй цулгуй мөнгөн бугуйвч, 2 ширхэг луу, могой хэлбэртэй мөнгөн бөгж, цулгуй дунд гарын мөнгөн аяга, дунд хэсгээр нь алтаар бүслүүрдэж бүрсэн жижиг мөнгөн аяга, тахил дээр байсан 50,000 төгрөг, 4 талтай булган малгай зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 355,000 төгрөгийн хохирол учруулсан, /201625014292/,

28. 2016 оны 11 дүгээр сарын 12-19-ний хооронд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 13-490 тоотод байрлах иргэн Т.Байгалмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн “Toshiba” загварын зурагт, орны бүтээлэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан, /201625014293/,

29. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 11-524-6 тоотод байрлах иргэн М.Буянжаргалын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн амбаарын цоожны цүүг эвдэн хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Samsung” загварын зурагт, “Samsung digital” загварын зургийн аппарат цэнэглэгчийн хамт, үнэртэй ус зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 675,000 төгрөгийн хохирол учруулсан, /201725010086/,

30. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 2-5 тоотод байрлах иргэн Б.Мөнхнасангийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн 32 инчийн “Sharp” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 380,000 төгрөгийн хохирол учруулсан, /201625014375/,

31. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 37-17 тоотод байрлах иргэн И.Бадамхүүгийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн амбаарын завсраар хууль бусаар нэвтрэн том, жижиг гарын мөнгөн аяга, 32 инчийн “ТCL” загварын зурагт, зургийн аппарат, орос шүрэн толгойтой мөнгөн халбагатай дунд гарын усан манан хөөрөг, шар өнгөтэй шавар мэт зүйлээр хийсэн жижиг хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,700,000 төгрөгийн хохирол учруулсан, /201625014234/,

32. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 9-415 тоотод байрлах иргэн М.Сосорбурамын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн биет 60,000 төгрөг, сейфийг эвдэж дотор нь байсан эмэгтэй хүний алтан ээмэг, гинж, кулон, цаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,230,000 төгрөгийн хохирол учруулсан, /201725010188/,

33. 2016 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 7-333 тоотод байрлах иргэн Ц.Цэндсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхыг хадаасаар нь салган хууль бусаар нэвтэрч 16.4 инчийн “Sony aivo”, “Samsung” загварын зөөврийн компьютерууд, “Nikon D-40” загварын хагас мэргэжлийн зургийн аппарат, “I phone-4” загварын гар утас, биет 11,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,201,000 төгрөгийн хохирол учруулсан, /201725010316/,

34. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 30-624 тоотод байрлах иргэн Б.Мөнхзулын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн “Lenova” загварын зөөврийн компьютер, алтан бөгж, мөнгөн ээмэг, зүүлтний хослол, монетон ээмэг, архи, хувцас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,134,000 төгрөгийн хохирол учруулсан,  /1711004070101/,

35. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 31-629 тоотод байрлах иргэн Г.Төртогтохын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтрэн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан, /1711004850100/,

36. 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 5-р хороо Монелийн 4-95 тоотод байрлах иргэн Н.Энхмандахын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхны салхивчийг арамаар нь түлхэж хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө 1,300,000 төгрөг, эмэгтэй хүний хос алтан ээмэг, мөнгөн унжлагатай ээмэг, эрэгтэй мөнгөн бөгж, мөнгөн ээмэг бөгж, гинжний хослол 2 ширхэг, цагаан сувдан хүзүүний зүүлт, тасархай, хугархай мөнгөн эдлэлүүд зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,709,000 төгрөгийн хохирол учруулсан, /1706009080365/,

37. 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо Консулын 9-р гудамжны 2346 тоотод байрлах иргэн Б.Ганхүрэлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхны арамыг нь эвдэн хууль бусаар нэвтэрч, эрэгтэй хүний пүүз 2 ширхэг, унадаг дугуй, хөөрөг, даалин, зургийн аппарат зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 680,000 төгрөгийн хохирол учруулсан, /1706008180314/

38. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 55-5 тоотод байрлах иргэн Б.Шинэбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожны цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 250,000 төгрөгний хохирол учруулсан, /201625032356/,

39. 2017 оны 8 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 0166 тоотод байрлах иргэн Т.Түвшинжаргалын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн амбаарын хаалганы цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч “Асег I-3” загварын нөтебүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 360,000 төгрөгийн хохирол учруулсан, /1711003880125/,

40. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 29-402 тоотод байрлах иргэн Н.Алтанцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч булган шуба, биет 20,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 420,000 төгрөгийн хохирол учруулсан,  /201725030290/,

41. 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ХГ-10 дугаар гудамжны 819 тоотод байрлах иргэн Г.Отгонтөгсийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн хаалганы цоожийг хөшиж хууль бусаар нэвтэрч “Funai” загварын 32 инчийн зурагт, мөнгөн хослол ээмэг 2 хос, бөгж 2 ширхэг, нарийн мөнгөн гинж, солонгос хуурамч гоёлын монетон ээмэг, кулон зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 380,000 төгрөгийн хохирол учруулсан, /201725031083/,

42. 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-4 дүгээр гудамж, 227 тоотод байрлах иргэн Ж.Хадхүүгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч зурагт, унадаг дугуй, хөөрөг, зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,330,000 төгрөгийн хохирол учруулсан, /201725030537/,

43. 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-13 дугаар гудамжны 09 тоотод байрлах иргэн Л.Буянжаргалын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн амбаарыг түлхэж хууль бусаар нэвтэрч 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан, /201725031164/,

44. 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 36 дугаар гудамжны 13 тоотод байрлах иргэн И.Эрдэнэбаатарын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны хаалганы цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч И.Наранчимэгт 250,000 төгрөгийн хохирол учруулсан, /201725030854/,

45. 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 7 дугаар гудамжны 107 тоотод байрлах иргэн М.Болдбаатарын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны вакум цонхны салхивчаар хууль бусаар нэвтэрч “Funai” загварын 46 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 250,000 төгрөгийн хохирол учруулсан, /201625032042/,

46. 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамжны 280 тоотод байрлах иргэн Г.Оюунгэрэлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цүүг хөшиж хууль бусаар нэвтэрч “Samsung” загварын 42 инчийн зурагт, орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,360,000 төгрөгийн хохирол учруулсан, /201725020853/,

47. 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргин 11 дүгээр хороо, Рашааны 18-31 тоотод байрлах иргэн М.Баасанжавын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Sharp” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан, /201725021189/,

48. 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 37-1929 тоотод байрлах иргэн Б.Баярмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “Samsung” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 576,400 төгрөгийн хохирол учруулсан, /201525011275/,

49. 2017 оны 5 дугаар сарын 17-ноос 25-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 3-70 тоот байрлах иргэн Ж.Саранцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч 13 хос буриад гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 515,000 төгрөгийн хохирол учруулсан, /201725011967/,

            50. 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 53-106 тоотод байрлах иргэн Б.Пунцагбалын хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч 43 инчийн “Sony” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан, /201525011565/,

51. 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын 1а гудамжны 14а тоотод байрлах иргэн М.Анхбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн аяга, хөөрөг, бүс, хэт хутга зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 21,050,000 төгрөгийн хохирол учруулсан, /1708011391252/,

52. 2015 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 хэсэг, 196в тоотод байрлах иргэн Ч.Алтанцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч “Monel” загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 360,000 төгрөгийн хохирол учруулсан, /201525011493/,

53. 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2б-ийн 1759 тоотод байрлах иргэн Г.Насанбуянгийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч “Sony” загварын 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 600,000 төгрөгийн хохирол учруулсан, /201525010774/,

54. 2015 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Дэлгэр Тэс” ХХК-ийн үйл ажиллагаа яуулах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн иргэн Л.Одончимэгийн лангуунаас хүүхдийн өлгий, живх, гар нүүрийн саван зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 444,000 төгрөгийн хохирол учруулсан, /201525010996/,

55. 2015 оны 7 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 9-394 тоотод байрлах иргэн Б.Даваапилийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч “Sharp” загварын 42 инчийн зурагт, тамхи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 512,912 төгрөгийн хохирол учруулсан, /201525011260/,

56. 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 3-14 тоотод байрлах иргэн Б.Сүхбатын хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч “Sharp” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,280,000 төгрөгийн хохирол учруулсан, /1706008061743/,

57. 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 11-493 тоотод байрлах нийтийн байрны 9 тоотод оршин суух иргэн Г.Бат-Эрдэнийн өрөөнд нэвтрэн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 520,000 төгрөгийн хохирол учруулсан, /20155010275/,

58. 2015 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1558 тоотод байрлах иргэн Э.Баатарын байшинд хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн зурагтыг хулгайлан 873,800 төгрөгийн хохирол учруулсан,  /201525011150/,

59. 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 23-82 тоотод байрлах иргэн Ц.Очирбатын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг түлхэн нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бага гарын мөнгөн аяга 6 ширхэг, хуучин мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс, эмээлийн чимэглэл, ээмэг бөгж, гинж, кулоны хослол зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 10,935,000 төгрөгийн хохирол учруулсан,  /1708012891250/,

60. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр ангийн 01-50 тоотод байрлах иргэн Г.Мяасүрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг эвдэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,923,200 төгрөгийн хохирол учруулсан, /1708010011235/,

61. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 3-3 тоотод байрлах иргэн Ю.Эрдэнэчимэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалгаар нэвтэрч 51 инчийн “Samsung” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан, /201626012476/,

62. 2016 оны 12 дугаар сарын 29-нөөс 2017 оны 01 дүгээр сарын 28-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хар шороотын амны задгай байрлах иргэн М.Гансүхийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хагалан, хаалгыг эвдэн нэвтэрч бойлуур, төслийн зуух, уртасгагч, цахилгаан хөрөө, гийр төмөр зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1, 125,000 төгрөгийн хохирол учруулсан,  /201726010369/,

63. 2016 оны 09 дүгээр сарын 22-ноос 29-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баян-Уул амралтын задгайд байрлах иргэн Б.Баярмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг эвдэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,942,600 төгрөгийн хохирол учруулсан, /201626012411/,

64. 2017 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 8-1 тоотод байрлах иргэн Б.Сувданцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалгыг эвдэн нэвтэрч зурагт, дуран, мөнгөн аяга 2 ширхэг, ээмэг бөгжний хослол зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,870,000 төгрөгийн хохирол учруулсан, /201726010868/,

65. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 12-497 тоотод байрлах иргэн Т.Очирсүрэнгийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч “Samsung” загварын 42 инчийн зурагт,  MNBC олон сувагт антенны удирдлага зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 708,392 төгрөгийн хохирол учруулсан, /201525011258/,

66. 2017 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 13-1 тоот байрлах иргэн Б.Оюунцэцэгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Hitachi” загварын 37 инчийн зурагт, зөөврийн компьютер, 10,000 төгрөг, 10 кг мах, дугуй хийлэгч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 436,000 төгрөгийн хохирол учруулсан, /1707001130202/,

67. 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7-423а тоотод байрлах иргэн Т.Оргилбатын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг хөшин эвдэж нэвтрэн 32 инчийн зурагт, МNВС олон сувагт телевизийн антен зэрэг эд зүйлсийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдэж бусдад 680,000 төгрөгийн хохирол учруулсан,  /201525020432/,

68. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойтын 46-639А тоотод оршин суух иргэн Д.Отгонзаяагийн гэрт орж ширээн дээр байсан цагаан өнгийн “LG” загварын мэдрэгчтэй гар утсыг нь хүнтэй ярих гээд байна уу гэж зэвсгийн чанартай зүйл болох хутга барин айлган сүрдүүлж, хүч хэрэглэн давтан үйлдлээр дээрэмдэн авч 70,000 төгрөгийн хохирол учруулсан, /201626010154/,

69. 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24 дүгээр гудамж 100 тоотод байрлах насанд хүрээгүй хохирогч Т.Анхцэцэгийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэний дараа насанд хүрээгүй хохирогч Т.Анхцэцэгийн “Nokia” загварын гар утас 1 ширхэг, “LG” загварын гар утас 1 ширхэгийг хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэрэгт,

70. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 7-214 тоотод байрлах иргэн Б.Хишигдуламыг гэртээ байхад нь эд хөрөнгийг нь дээрэмдэхээр хүч хэрэглэж довтолсон,

71. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 3-1595 тоотод байрлах Б.Шижирбаатарын гэрт 12 настай, хохирогч М.Нямбаярыг Б.Шижирбаатарын хүүхдүүд болох бага насны буюу 3, 7 настай хоёр хүүхэдтэй хамт байхад нь эд хөрөнгийг нь авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, 3 ширхэг мөнгөн аяга, “Dell” загварын нөтебүүк, цэнэглэгчийн хамт, “Samsung”, “LG” загварын гар утаснуудыг дээрэмдэхдээ хутгыг зэвсгийн чанартай зүйл болгон хэрэглэж үйлдсэн, /1706013810165/,

72. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 46-639А тоотод байрлах иргэн Д.Отгонзаяагийн гэрт орж биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хутга тулган хүүхдийг чинь ална шүү гэж айлган сүрдүүлэн хүч хэрэглэн хүчиндсэн, /201626010154/,

73. 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Хангайн 24 дүгээр гудамжны 100 тоотод байрлах насанд хүрээгүй хохирогч Т.Анхцэцэгийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн,

74. оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 14-342 тоотод Я.Сэржмааг хулгайн үйлдлийг таслан зогсоох гэж шаардлага тавихад нь эсэргүүцэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан /201625013672/,

75. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо, Консулын 7-214 тоотод оршин суух иргэн Б.Хишигдуламыг дээрэмдэх явцдаа Б.Хишигдуламд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтууд, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт болгон зөвтгөн өөрчилж, шүүгдэгч Г.М-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай” учруулсан гэмт хэрэг үйлдсэн, “Арван дөрөвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх болон хоёр хүнийг хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн, “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нийт эдлэх ялыг 19 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 1102 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Цэрэннадмидад 855,000 төгрөг, Н.Наран-Очирт 100,000 төгрөг, Д.Агиймаад 485,000 төгрөг, З.Гантөмөрт 250,000 төгрөг, Б.Энхмаад 980,000 төгрөг, Д.Дагвасүрэнд 140,000 төгрөг, М.Манаширт 200,000 төгрөг, Д.Чинбатад 405,000 төгрөг, О.Эрдэнэцэцэгт 670,000 төгрөг, П.Батцэрэнд 400,000 төгрөг, Г.Батбаярт 770,000 төгрөг, Ж.Эрдэнэцэцэгт 1,345,000 төгрөг, Г.Энхтуяад 535,000 төгрөг, Б.Баяржавхланд 785,000 төгрөг, Л.Ганчимэгт 439,690 төгрөг, Б.Нямдоржид 600,000 төгрөг, Н.Гүрдагвад 400,000 төгрөг, О.Мөнгөншагайд 550,000 төгрөг, Т.Одонцэцэгт 775,100 төгрөг, Т.Номингэрэлд 610,000 төгрөг, Э.Отгонбаярт 330,000 төгрөг, Л.Мэндбаярт 680,000 төгрөг, Б.Хишигсүрэн 1,112,000 төгрөг, Б.Батцэцэгт 620,000 төгрөг, Г.Цэцэгбалд 355,000 төгрөг, Т.Байгалмаад 500,000 төгрөг, М.Буянжаргалд 675,000 төгрөг, Б.Мөнхнасанд 380,000 төгрөг, И.Бадамхүүд 3,700,000 төгрөг, М.Сосорбурамд 1,410,000 төгрөг, Ц.Цэндсүрэнд 1,201,000 төгрөг, Б.Мөнхзулд 1,134,000 төгрөг, Н.Энхмандахад 1,709,000 төгрөг, Б.Ганхүрэлд 680,000 төгрөг, Б.Шинэбаярт 250,000 төгрөг, Т.Түвшинжаргалд 360,000 төгрөг, Н.Алтанцэцэгт 420,000 төгрөг, Л.Буянжаргалд 350,000 төгрөг, И.Наранчимэгт 250,000 төгрөг, М.Болдбаатарт 250,000 төгрөг, Г.Оюунгэрэлд 1,360,000 төгрөг, Б.Баярмаад 576,400 төгрөг, Ж.Саранцэцэгт 515,000 төгрөг, Б.Пунцагбалд 1,200,000 төгрөг, М.Анхбаярт 21,050,000 төгрөг, Ч.Алтанцэцэгт 360,000 төгрөг, Г.Насанбуянд 620,000, Л.Одончимэгт 444,000 төгрөг, Б.Даваапилд 512,912 төгрөг, Б.Сүхбатад 128,000 төгрөг, Г.Бат-Эрдэнэд 520,000 төгрөг, Э.Баатарт 873,800 төгрөг, Ц.Очирбатад 8,935,000 төгрөг, Г.Мяасүрэнд 4,923,200 төгрөг, Ю.Эрдэнэчимэгт 1,000,000 төгрөг, М.Гансүхэд 1,125,000 төгрөг, Б.Баярмаад 2,942,600 төгрөг, Б.Сувданцэцэгт 1,870,000 төгрөг, Т.Очирсүрэнд 708,392 төгрөг, Б.Оюунцэцэгт 436,000 төгрөг, Д.Отгонзаяад 70,000 төгрөг, Т.Анхцэцэгт 370,000 төгрөг, Б.Шижирбаатарт 943,600 төгрөг, Я.Сэржмаад 458,904 төгрөг, Б.Хишигдуламд 852,000 төгрөг, иргэний нэхэмжпэгч Д.Алтанхуягт 170,000 төгрөг, Г.Мандахбаатарт 130,000 төгрөгийг шүүгдэгч Г.М-аас гаргуулан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь хохирлын талаарх бусад нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.М-аас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, цэнхэр жинсэн өмд 1 ширхэг, ногоон давуун фудболк 1 ширхэг, ягаан малгай 1 ширхэг, заазуур 2 ширхэгийг тус тус устгуулахаар, CD 4 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

            1. 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс цагдан хоригдсон цаг хугацааны үед 2015 оны 9 сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч И.Батжаргал нь урьдчилан хорих төвд “6 номерийн өрөөнд” биечлэн уулзаж, надад холбогдолтой 1 хавтас хэрэг барьж ирсэн. Энэ үед би төрсөн охин Халиуны “батлан даалтанд байх цаг хугацаандаа” хамт байсан болон хоригдоод удаагүй үеийг цагдаагийн байгууллагын төлөөлөгч, ахмад И.Батжаргал анзаарч намайг судалсан байсан. Намайг батлан даалтанд охиныхоо дэргэд байх мөн Найлах дүүрэгт үйлдсэн хэргүүдийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлж өгье “нэгэнт чи хорих ялтай удахгүй Өршөөлийн хууль гарна, чиний хэрэг хамрагдах болохоор” даалтанд гарах бол Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн “Хулгайн гэмт хэргүүдийг авчих, тэгээд даалтанд гаргаж өгье” гэсэн. Энэ үед миний бие цагдаагийн ажилтанд итгэж, хэлсэн ярьсан үг бүрийн дагаж байсан. Цагдан хориотой байх үед 2015 оны 9 дүгээр сард, 2 удаа түр бичгээр Баянзүрх дүүрэг рүү авч явсан. Тухайн үед “Хэргийн газарт очиж зургаа авхуулж” байсан. Энэ үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч Батзориг нь /2014250008132/ дугаартай хэргийг үүсгэн Нийслэлийн прокуророор харъяалал тогтоолгон Налайх дүүрэгт үйлдэгдсэн хэргийг нэгтгэн Баянзүрх дүүрэг рүү шилжүүлэн намайг 2015 оны 10 дугаар сарын 13-нд батлан даалтанд гаргасан байдаг. Энэ үед “Зам шалгалт хийгдсэн материал, надад хамааралтай болсон гэмт хэргүүд нь” хавтаст хэрэгт байдаг.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байсан тухайн хэргийн нөхцөл байдлын хувьд “2015 оны 7 дугаар сарын 6-нд миний бие хөлөө хугалж Шинэ гэмтлийн эмнэлэгт хөлөө гипсдүүлэн, тодорхой хугацаанд хэвтэн эмчлүүлж байсан. Энэ цаг үед үйлдэгдсэн гэх хэргийн хувьд мөн л хорих ангиас суллагдаж гараад ажил хийж байх үетэй давхцсан байдаг ба хэргийг тодруулбал /2014250008132/ дугаартай хэрэг , мөн “зам шалгалт 2015 оны 9 дүгээр сард хийгдсэн, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдсан хэргүүдийг надад даалгасан байдаг. Энэ асуудалд тухайн үед гомдол гаргаагүй ба батлан даалтанд гаргасан учраас чимээгүй өнгөрсөн.

Сүхбаатар дүүргийн нутаг дэсвгэрт иргэн Т.Оргилбатын гэрээс зурагт авсан гэмт хэрэгт 2015 оны 4 дүгээр  сарын 19-ний өдөр тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст мөрдөн байцаагч ахмад Сугар шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт урьдчилан хорих төвд 14 хоног цагдан хорьж байсан. Тухайн үед “одоогоор үйлчилж байгаа дээрмийн зүйл ангийг надад оногдуулж байгаад бодит байдалд” эргэлзэх асуудал төрж байгаа. Учир нь, гэмт хэргийг шалгаж эхэлсэн цаг хугацааны үед дээрмийн гэмт хэргийн зүйл ангийг сонсгож, үргэлжлүүлэн цагдан хорих бүрэн боломжтой байсан. Энэ үед хулгайн гэмт хэрэгт эрүү үүсгэн 14 хоног цагдан хорьж, батлан даалтанд гаргахдаа хэргийг хамтран үйлдсэн гэх Чулуунбатын Отгонбатыг “мөрдөн шалгаж ажиллагаанд оролцуулалгүй” надад даалгасан.

2016 оны 1 дүгээр сарын 15-нд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс /201626010154/ дугаар хэрэгт шалгагдан цагдан хоригдох хугацаанд Баянзүрх дүүрэгт шалгагдаж байсан хэргүүд “Хүнд хэрэгт нэгтгэгдсэн” болон 2016 оны 2, 3 дугаар саруудад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Эрүүгийн төлөөлөгч ахмад Билгүүдэй, төлөөлөгч ахмад Мижидсамдан, мөрдөн байцаагч ахмад Ариунболд нар нь цагдан хорих байрнаас зам шалгалтаар авч явсан. Тухайн үед эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч нар нь надад холбогдох хэргүүдийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлж авчиръя, харин хэрэг хүлээх хэрэгтэй гэсний дагуу би тухайн үед цагдаагийн ажилтнуудад итгэж, даалгасан хэрэг болгон дээр хаягт нь очиж зургаа авхуулж байсан. Үндсэн хэрэг болно гэж 2015 оны 1 дүгээр сарын 15-нд үйлдэгдсэн болох /201525030067/ дугаартай хэргээс эхэлж /201525030933/, /201525030694/, /201525030791/, /201525030573/, /201525030342/, /201525030812/, /201525030804/, /201525030940/, /201525030706/, /201525030917/, /201525031769/, /201525031740/ тоот хэргүүдэд мэдүүлэг шалгах үйл ажиллагаа хийгдсэн байдаг. Тухайн хэргүүдийн 2 үйлдлийг миний бие мэддэг байсан. Учир нь, уг хэргийн 2 үйлдлийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хамт шалгагдаж байсан Баасансүрэн үйлдэж байсан. Хэрэг шалгаж эхлэх цаг хугацаанд миний бие Налайх дүүргээс Баянзүрх дүүрэгт хэрэг шилжин ирж байсан болохоор үүнтэй төстэйгээр Сонгинохайрхан дүүргээс Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлнэ гэдэгт итгэж байсан болохоор байцаалт өгсөн. Байцаалтыг хөтөлж байцааж байсан нь байцаалтанд бичигдсэн байдаг. Хулгайн эд зүйлс бүрийг цаг үргэлж явуулын хүнд зарж борлуулсан байдаг. Нөгөөтэйгүүр байцаалт бүрийг өмгөөлөгчгүй авсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд дээрх байдлуудыг тайлбарласан боловч прокурор Х.Анхцэцэг нь гаргасан баримтанд тулгуурласан шүүх хуралдаан болсон гэдэг. Гэтэл прокурор Х.Анхцэцэгийн гаргасан нотлох баримтанд маш олон зөрүүтэй байдлууд байдаг. Зам шалгалт хийж, хэргийн газарт очиж зураг авхуулсан байдал болон тухайн хохирсон айл хулгайд эд зүйлсээ алдсан зэргийг тохируулж холбогдох хэргийг надад хүлээлгэж байгаа асуудал нь хууль эрх зүйн хүрээнд хэрэг тулгаж байгаа асуудалтай адилхан гэж дүгнэж байна. Тухайн хэрэгт холбоотой нотлох баримт болох хурууны хээ, камерийн бичлэг, эд зүйлс худалдан авсан асуудал бүрийг нэг бүрчлэн шалган шийдэж, тогтоож өгөлгүй дан ганц зам шалгалт хийгдсэн асуудлыг нотлох баримтанд тулгуурлаж байгаа нь хангалтгүй гэж миний бие дүгнэж дахин шалгуулах хүсэлттэй байна.

           2016 оны 1 дүгээр сарын 15-наас /201626010154/ дугаартай гэмт хэрэгт Сонгинохайрхан дүүргээс цагдан хоригдож байх цаг хугацаанд Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн болох зарим хэргүүдийг буцааж байсан боловч 2018 оны 10 дугаар сард дахин мэдүүлэг шалгах ажиллагаа хийгдэн тухайн буцаасан хэргүүдээс арван гэмт хэрэгт зам шалгалт хийгдсэн. Энэ үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч хошууч Баатарцогт авч явсан ба хавтаст хэргээс хаяг харж тухайн газруудад очиж байсан. Тухайн үед хамт явсан Баязүрх дүүргийн прокурор Батсүх нь өөр машинд сууж бөгөөд хөндлөнгийн гэрчээр оролцсон хүмүүс Мөнхзаяа хаягаа олохгүй байна, сайн мэдэхгүй байна гэж тодотгон хэлдэг. Энэ байдал нь хавтаст хэрэгт бичигдсэн байдаг.

           2017 оны 01 дүгээр сарын 5-нд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт цагдан хоригдсон. Энэ үед өмнө нь 2015 онд надад холбогдох хэргийг мөрдөн байцааж байсан байцаагч ахмад Батзориг нь цагдан хоригдсон хэргийг шалгасан. Эрүүгийн  мөрдөгч ахмад Очирсүрэн нь зам шалгалт хийнэ, чи нэгэнт олон хэрэгтээ юм чинь хэдэн хэрэг авчих бид нар чамайг цагаан сараар гаргая, чамайг Сонгинохайрхан дүүргээс гаргахгүй үргэлжлүүлэн цагдан хорих саналтай байгаа гэх үед нь миний бие тухайн цагдаагийн мөрдөн байцаагч ахмад Батзориг, эрүүгийн мөрдөгч ахмад Очирсүрэн нартай зам шалгалтаар хоригдсоны дараахан явсан байдаг. Надад хүлээлгэсэн хэргүүд нь /201625013906/, /201625013942/, /201625014292/, /201625014293/, /201625014375/, /201725010188/, /201725010316/ дугаартай хэргүүд байдаг. Тухайн үед зам шалгалт хийх цаг хугацаанд надад хамааралтай, үйлдсэн болох хэргүүдэд мэдүүлэг шалгах ажиллагаа хийгдсэн байдаг.

           2017 оны 5 дугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар цагдан хоригдсон. Энэ гэмт хэрэгт Т.Нарангэрэл, Онон, Батсайхан нар нь хамааралтай ба “Хусхан” зочид буудлын гадна талд байрлах Цагдаагийн хяналтын камер болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст баригдан очсон үеийн бичлэг болон тус зочид буудлын өмнө байрлах 2 тусдаа газарт байрлах ломбарданд Т.Нарангэрэл болон Онон нар нь тус тусын бичиг баримтаар зурагт, нөтебүүк зэргийг барьцаалж байсан нь нотлох баримттай. Энэ байдалд гомдол гаргах үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Жанрысиг нь батлан даалтанд гаргая, Сонгинхайрхан дүүргээс утасдаад байгаа чамайг битгий гаргаарай гэж, бидний зүгээс чамайг 2 сарын хугацаа дуусахаар гаргана гээд 2017 оны 7 дугаар сарын 27-нд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж даалтанд гаргасан байдаг. Батлан даалтанд гаргахын өмнө Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс зам шалгалт хийсэн байдаг. Тэр үед хавтаст хэрэгт бичигдсэн хөндлөнгийн гэрч нь хаягаа олохгүй, айлаа мэдэхгүй байсан ба тухайн хэргийн эд зүйлс хураан авсан тэмдэглэл гэх мэт зүйл нь байхгүй байсан гэж ярьдаг. Гэрч Баянбаатар нь зурагт тэвэрсэн 2 хүнийг илрүүллээ гэж тухайн үед тайлбар өгсөн байдаг. Энэ бүхнээс дүгнэхэд хэрэгт хамааралтай гэмт этгээд бүрийг мөрдөн шалгах ажиллагаанд татан оролцуулахгүй байгаа бодит байдлууд нь цаашлаад гэмт этгээд нарыг ял завших нөхцөл байдлыг үүсгэж байгаа бөгөөд тухайн этгээдүүдэд эрх тэгш байдлын хүрээнд хариуцлага тооцуулах хүсэлттэй байна. Зам шалгалт хийх үед хэргийн газарт очсон хохирогч Г.Оюунгэрэл гэх айлын гэрээс Б.Отгонбаатар зурагтыг авч ойрын хүнд тухайн зурагтыг зарж борлуулсан байдаг. /201725020853/ дугаартай хэрэгт өмгөөлөгч оролцуулалгүй шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны даргалагч шүүгч Б.Зориг, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Пүрэвсүрэн нар нь хүчингүй болгож байсан.

           2017 оны 7 дугаар сарын 27-нд батлан даалтанд гарч, 2017 оны 9 дүгээр сарын 14-нд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргээр хоригдсон ба одоог хүртэл цагдан хоригдож байгаа. Батлан даалтанд байх цаг хугацаанд Нийслэлийн цагдаагийн газрын хулгайн гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн ахлах, эрүүгийн мөрдөгч, ахмад Цэдэвсүрэн, эрүүгийн мөрдөгч, ахмад Мөнхнасан нар нь тус бүр 3 удаа авч очсон. Энэ хугацааны үед илэрсэн болох гэмт хэргүүдийг миний бие тухайн үед батлан даалтанд байх зорилготойгоор тус цагдаагийн байгууллагын ажилтануудад тайлбарлаж мэдүүлж байсан. Хяналтын прокурор Х.Анхцэцэг болон бусад хүнд буруугаар дүгнэгдэх гэмт хэргийг би үргэлжилсэн үйлдлээр үйлдээгүй. Одоогоор надад сонсгосон зүйл анги, оноосон ялыг хуулийн хэр хэмжээнд солиулах хүсэлттэй байна.

Хохирогч Т.Анхцэцэг мэдүүлэгтээ №3 гэсэн дугаартай халзан толгойтой залуу гэмт хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн байдаг. Миний бие тэр цаг хугацаанд үстэй байсан ба гэмт хэрэг болсны маргааш нь Нийслэлийн хулгайн гэмт хэрэгтээ тэмцэх хэлтэст очсон. Тухайн хэлтсийн дэд дарга, дэд хурандаа Мөнхбат нь өмнөх хулгайн хэрэгт чинь хорихгүй бол болохгүй байна гэх үед нь би батлан даалтанд байх хүсэлтийг уламжилж гуйсан. Намайг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст очих үед нэрийг нь санахгүй байна Эрүүгийн мөрдөгч гэрчээр байцааж байсан. Энэ үед хамт амьдарч байсан Т.Нарангэрэл цуг очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ гэмт хэргийг миний бие анхнаасаа үйлдсэн бол тэр үед цагдан хоригдож шалгагдах байсан. Дээрх гэмт хэрэгт холбоотойгоор зүйл анги өөрчлөн сонсгох гэж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөгч хошууч Чулуунбат нь ирэх үед миний бие хүсэлт гаргаж байсан. Энэ хүсэлт нь албан ёсоор 1 дүгээр эмнэлэгт очиж шинжилгээ өгөх хүсэлт байсан бөгөөд байцаагч уурлахаар нь миний бие прокурорын тогтоолыг харах гэж байгаад урсан. Дараа нь мөрдөгчөөс уучлалт гуйсан. Миний бие хохирогч Т.Анхцэцэгт холбогдох гэмт хэргийг үйлдээгүй. Хуулийн дагуу шалгуулах хүсэлттэй байна гэж бичгээр хүсэлт өгч байсан. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан болохоор шууд үнэлэлт дүгнэлт өгч, үндэслэлгүй хэрэгт яллаж байгаад гомдолтой байна.

            /201725031083/ дугаартай хэрэгт хохирогч Г.Отгонтөгс “Фунай” загварын 32 инчийн зурагт, мөнгөн хослол, ээмэг 2 хос, бөгж, гинж зэргийг хулгайд алдсан гэж цагдаад бүртгүүлсэн байдаг. Тухайн хэрэгт хамааралгүй зурагтыг хохирогч Г.Отгонтөгсөд өгсөн байдаг. Хохирогч Г.Отгонтөгсөд өгсөн “Фунай” загварын 39 инчийн зурагтыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Дунд Дарь-Эх орчмын газраас монгол гэртэй айлаас авч байсан. Уг гэмт хэргийг Загдсүрэн үйлдсэн ба тухайн үед зурагтыг худалдан авсан, хавтаст хэрэгт иргэний нэхэмжлэгчээр бичигдсэн М.Баттулгад 130,000 төгрөгөөр зарж борлуулж байсан. Энэ үед гадаа таксинд Т.Нарангэрэл, Загдсүрэн нарыг сууж байсныг М.Баттулга хэлдэг. Г.Отгонтөгс гэх айлыг би мэдэхгүй. 2018 оны 2 сард энэ хэргээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн ахлах мөрдөгч ахмад Билгүүдэй болон мөрдөгч ахмад Батсайхан нартай зам шалгалт хийгдсэн байдаг. Энэ үед миний бие Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял авч зөвшөөрлийн бичгийг Сүхбаатар дүүргийн шүүгч Алдар өгч байсан.

2018 оны 10 сард Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч дэслэгч Мягмаржав нь зам шалгалтаар авч явсан ба /1708012891250/, /1708010011235/, /201626012476/, /201726010369/, /201626012411/, /201726010868/ дугаартай хэргүүдийг би үйлдээгүй. Анхан шатны шүүх хуралдааны өмнө мөрдөгч хошууч Чимэддавга нь надад холбогдолгүй хэргүүдийг буцаасан. Зам шалгалт хийгдэх үед арван гэмт хэргээс зургаан гэмт хэрэг үлдсэн байсан. Буцаасан хэргүүд дотор цагдан хорионы хугацаа давхцсан хамааралгүй хэргүүд байсан. /201726010369/ дугаартай хохирогч М.Гансүхийн гэрээс алдагдсан гэх бойлуур, төслийн зуух, уртасгагч, цахилгаан хөрөө, хүнд гийр төмөр зэргийг нэг хүн ганцаараа авах боломжгүй. Энэ гэмт хэрэг нь намайг цагдан хоригдож байх хугацаанд болсон. /201626012411/ дугаартай хохирогч Б.Баярмаагийн гэрээс алдагдсан автомашины дугуй, дуран, 12 ширхэг жимсний нухаш, 1 ширхэг эвхдэг ор,  4 ширхэг бриджисоны дугуй, 2 ширхэг эртний дуран, цонхны төмөр хаалт, ДДШ хүлээн авагч, шуудайтай мод, нүүрс, шкаф, зөөврийн гэрэл зэргийг мөн ганцаараа авч явах боломжгүй ба миний бие үйлдээгүй. /201525011258/ дугаартай гэмт хэргийг Загдсүрэн үйлдсэн ба зурагтыг ломбарданд тавьсан.

            2018 оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс зам шалгалт хийгдсэн ба хохирол өндөртэй гэмт хэргүүдийг би үйлдээгүй, надад хэрэг даалгасан. 2018 оны 4 дүгээр сарын 30-наас 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл эрүүл мэндээ хохироон байж 34 хоног өлсгөлөн зарласан. Өлсгөлөн зарлах шалтгаан нь Б.Хишигдулам хохирогчийг дээрэмдээгүй гэж эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байсан. Энэ үед хяналт тавьж байсан Баянзүрх дүүргийн прокурор Сайнбаяр нь холбогдох хэргийг үндсэн хэрэгт шилжүүлнэ, тэр үед зүйлчлэл чинь өөрчлөгдөх болно өлсгөлөнгөө зогсоох хэрэгтэй гэж байсан. Би Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар холбогдох хэргийг үнэн зөвөөр нь шалгаж өгнө гэдэгт итгэж байсан. Гэтэл одоо хүртэл тухайн хэргийг шалгаж өгөөгүй байгаа.

2. Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 26-нд Найлах дүүргийн нутаг дэвсгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт /201501080043/ шалгагдан цагдан хоригдсон. Тухайн хэрэгт Б.Отгонбаатар хамтран оролцсон байдаг. Хэрэг болсон цаг хугацааны дараа удалгүй цагдаагийн байгууллагын ажилтануудад илчлэгдэн, эд зүйлсийг нь хураалгасан. 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр батлан даалтанд гарсан байдаг.

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо /201525012872/ дугаартай хэргийг Ч.Отгонбаттай хамт үйлдсэн байдаг. Энэ байдлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Батзориг нь дэлгэрэнгүй мэдэж байгаа ба тухайн үед Ч.Отгонбатыг хамааралгүй болгон гэрчийн мэдүүлэг авч байсан. Бодит байдал нь одоогоор хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн айлаас авсан эд зүйлс болох 50 кг орчим буюу 2 хонины мах, 1 өрөөл мах, 1 цэнгийн алтан бөгжийг Ч.Отгонбат авсан байдаг. Тухайн хэрэгт 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цагдан хоригдож 2016 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр батлан даалтанд гарсан байдаг. Бодит үнийн дүн, хохирлыг тооцуулах хүсэлттэй байна.   

2016 оны 9 дүгээр сарын 22-нд цагдан хорионы хугацаа дуусч Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс батлан даалтанд гарч 2017 оны 01 дүгээр сарын 5-нд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс цагдан хоригдсон. Батлан даалтанд байх цаг хугацаандаа Б.Отгонбаатар, Э.Бат-Энх, Ч.Отгонбат, Баасансүрэн, Батсайхан, Загдсүрэн нартай холбоотой байсан. Эдгээр гэмт этгээд нар нь үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргүүдийг үйлдэж байсан. Дээрх гэмт этгээд нарыг шалгуулах хүсэлт гаргаж байсан ба цаг хугацааны үеүүдэд батлан даалтанд гаргаж байсан. Хэрэгт холбоотой Энхцэцэг, Цэвээндарь, Онон, Нарангэрэл нар нь хулгайн эд зүйлс бүрийг танил талынхаа хүрээнд зарж борлуулж байсан. 2018 оны 11 дүгээр сард хэрэгт ажиллагаа хийж байсан Нийслэлийн хулгайн гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Чимэддавга түр бичгээр авч явсан ба шалгуулах ёстой хүмүүсийг шалгаж өгөөгүй. Тухайн үед гэрчийн мэдүүлэг авсан Г.Отгонцэцэг, И.Мөнхбаатар гэх хүмүүс нь хулгайн эд зүйлс бүрийг удаа дараа авч байсан. Үүнд Цэвээндарь, Онон, Отгонбаатар, Батсайхан, Загдсүрэн нар нь хамааралтай таньж мэддэг болно. Энэ байдлыг мөрдөгч, хошууч Чимэддавгад хэлсэн боловч мөрдөгч нь хэлэхдээ ажил удахын нэмэр, би хэргүүдийг чинь хасаж өгье, чамд хамааралгүй хэргүүд хавтаст хэрэгт авагдсан байна, эхний ээлжинд 6 хэргийг буцаасан гэж хэлж ярьж байсан. Хавтаст хэргийн материалд авагдсан байгаа гэрч Т.Нарангэрэл нь надтай хамт хэсэг хугацаанд амьдарч байсан ба тухайн цаг үеүүдэд олон удаагийн хулгайн эд зүйлс бүрийг зарж борлуулсныг мэдсэн атлаа хулгайн үйлдлүүдийг нуун дарагдуулж байсан бодит байдлыг миний бие одоог хүртэл хамгаалж, хэрэгт хамааралтай болгоогүй байсан. Гэтэл энэ хүн мэдүүлсэн мэдүүлэгтээ миний эсрэг зүйлсийг гэрчийн мэдүүлэгт өгсөн байгаа тул миний бие хуулийн хүрээнд Т.Нарангэрэлийг шалгуулах хүсэлттэй байна. Миний бие тухайн үед хүн чанар гаргаж нууж хаацайлж байсан. Хавтаст хэрэгт Т.Нарангэрэл өөрийн бичиг баримтаар ломбарданд зурагт тавьж байсан ба баримтууд нь байдаг. Энэ нь 2017 оны 5 дугаар сарын 23-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэрэгт хамааралтай. Тухайн үед Т.Нарангэрэл нь зурагт аваад таксинд сууж байх үедээ хөдөлгөөнт эргүүлийн цагдаад баригдан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст очсон байсан. Энэ үед би “Хусхан” зочид буудалд юу болсныг мэдээгүй хүлээж байх үед хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ирж авч явсан. Энэ үед Нарангэрэл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүлээлгийн танхимд гавтай сууж байсан. Тэр өдөр хамт байсан Батсайхан, Онон нар нь тус Цагдаагийн 2 дугаар хэлтсээс явсан байсан. Энэ хүмүүс энэ хэрэгт хамааралтай хүмүүс ба энэ хүмүүсийг шалгуулах хүсэлттэй байна.

/201625014092/ дугаартай хэргийг Ч.Отгонбат, Э.Бат-Энх нарын хамт үйлдсэн мөн /201725010086/ дугаартай хэрэгт Загдсүрэн хамааралтай, мөн /201625014234/ дугаартай хэрэгт Б.Отгонбаатар, Батсайхан нарын хамт эд зүйлсийг зарж борлуулж хуваан хэрэглэсэн байдаг. /201625014119/ дугаартай хэрэгт хулгайн зурагтыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хураалгасан ба тухайн үед Т.Нарангэрэлийн хамт явсан. Тухайн хэргүүдэд ажиллагаа хийгдсэний дараа цагаан сарын өмнө намайг батлан даалтанд гаргасан байдаг.

Хохирогч Б.Мөнхзулын гэрээс эд зүйлс алдагдсан 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Э.Бат-Энх хамааралтай. Э.Бат-Энх нь тухайн айлыг сайн мэддэг байсан ба түлхүүрээр онгойлгож орох гэж байгаад болиод цонхоор орсон байдаг. Эд зүйлсийг урт цагаанд ажилладаг хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн И.Мөнхбаатарт хямд үнээр зарж борлуулж байсан. Энэ гэрч намайг сайн танихгүй болохоор үнэнийг хэлсэн байх гэж бодож байна. Хэрэгт ажиллагаа хийсэн мөрдөгч хошууч Чимэддавгад энэ байдлыг дэлгэрэнгүй хэлсэн боловч авч хэлэлцээгүй, зөвхөн надад холбогдох хэргүүдээс дүүрэг, дүүрэг рүү нь буцааж өгч чадна л гэдэг санал хэлж байсан.

2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Г.Төртогтохын монгол гэрээс 32 инчийн зурагт авсан гэмт хэрэгт Б.Отгонбаатар хамааралтай. Тухайн хэрэг болдог өдөр Б.Отгонбаатартай уулзсан ба Б.Отгонбаатар ахындаа байсан. Хохирогч Г.Төртогтохын гэр нь тухайн гудамжинд байсан айлын гэрээс Б.Отгонбаатар зурагт авч өгсөн байдаг. Энэ хэргийг миний бие батлан даалтанд байх гэж хулгайн хэлтсийнхэнд гаргаж өгсөн байдаг. Одоо хуулийн хүрээнд хэрэгт холбоотой хүмүүсийг шалгуулах хүсэлттэй байна. Хүний өмнөөс хэрэг хүлээх болон надад хамааралгүй хэрэг тус бүрийг нэг бүрчлэн шалгуулах хүсэлттэй байна.

/1711004850100/ хэрэг, /1706008180314/ дугаартай хэрэгт Баасансүрэн нь хамт явсан ба унадаг дугуйг тухайн үед авсан. 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Нарантуул зах руу орж эд зүйлсийг зарж борлуулсан байдаг. Мөн /201725030537/ дугаартай гэмт хэргийг Баасансүрэн үйлдсэн байдаг. Энэ асуудал дээр миний бие гэрчийн мэдүүлэг өгсөн. /201525031560/ дугаартай гэмт хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хамтран үйлдсэн байдаг. Тухайн хэргийн зурагтыг хураалган, хэргийн газрыг зааж өгч, тухайн үедээ цагдан хоригдоогүй өнгөрсөн.

/1706009080365/ дугаартай хохирогч Н.Энхмандахын өвлийн байшингийн цонхны салхивчийг түлхэн орж үйлдсэн гэмт хэрэгт Т.Нарангэрэл хамт явж эд зүйлсийг нь зарж борлуулж байсан. Тухайн айлаас авсан 1,300,000 төгрөгийг Т.Нарангэрэлд бэлнээр өгсөн. Ээмэг, бөгж зэргийг Т.Нарангэрэл нь “Нандин” гэх нэртэй Хайластад байрлах ломбарданд барьцаанд өгч байсан нь хавтаст хэрэгт авагдсан байдаг.

2017 оны 8 дугаар сарын 21-нд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 3-1595 тоотод байрлах иргэн Б.Шижирбаатарын гэрт байсан 12 настай М.Нямбаярыг 2 дүүгийнх нь хамт байхад нь дээрэмдэх зорилготой гэрт нь орж эд зүйлсийн хутга тулган авсан гэх асуудлыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, бага насны хүүхдүүдийг айлгах шаардлагагүй, нөгөөтэйгүүр тухайн айлыг мэдэж байсан Б.Отгонбаатартай хамт очсон байдаг. Б.Отгонбаатарын ах нь тухайн хохирогч Шижирбаатартай ойрхон ажилладаг мэддэг айл нь байсан. Тухайн үед зааж өгсөн нэрийг хэлж айлаас эд зүйлсийг авсан. Энэ үед хашааны гадаа Б.Отгонбаатар хүн харж байсан. Хашааны үзүүрт цагдаагийн хяналтын камер байсан. Энэ бичлэг байгаа гэдэгт итгэж байна. Энэ хэргийг миний бие цагдаагийн газарт өөрөө илчилж, хаягийн зааж өгсөн. Дээрмийн гэмт хэрэг анхнаасаа үйлдэж эд зүйлсийг дээрэмдэж авсан бол тухайн цаг үед миний бие тэр айлыг тодотгон зааж өгч хэлэхгүй байх байсан. Хулгай хийснээ л мэдэгдэх гэж тухайн гэмт хэргийг хүлээсэн байдаг. Хамтран оролцооны асуудал гэмт хэрэг үйлдэх үед нөлөөлсөн хүнийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулж өгч шударга зарчмаар хэргийг шийдэж өгнө үү.

“Шинэ тэргүүн чансаа” ломбарданд 32 инчийн “Элкс” зурагтыг Т.Нарангэрэл өөрийн нэрээр барьцаанд тавьсан. Энэ асуудал 1 удаа биш, хэд хэдэн давтан үйлдлээр өгч байсан нь хамтран гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн. Мөн /201625032306/ дугаартай Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 2-26г тоотод байрлах иргэн Э.Отгонбаярын гэрээс 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр авсан зурагтыг “Шинэ тэргүүн чансаа” ломбарданд Т.Нарангэрэл тавьсан. Гэмт хэрэг үйлдэх үед Т.Нарангэрэл хяналтын камерийн эсрэг талд хүлээж байсан. /201725011967/ дугаартай гэмт хэргийг 2017 оны 5 дугаар сарын 17-нд үйлдсэн ба тухайн байшинд нэвтэрч авсан 13 хос буриад гутлыг 5 буудалд байрлах Т.Нарангэрэл таньдаг хүндээ зарсан.

/201725030537/ дугаартай Баасансүрэнтэй хамт үйлдсэн хэрэгт мэдүүлэг шалгах үйл ажиллагаа хийх үед /1711003880125/, /201725030290/, /201725031083/, /201625032042/, /201725031164/ дугаартай хэргүүдийг батлан даалтанд байсан цаг хугацаатай давхцуулан гэрчийн мэдүүлгийг авч өгсөн. Тэр үед батлан даалтанд гаргаж өгнө гэж амлаж байсан ба өмнө нь эрүүгийн мөрдөгч ахмад Билгүүдэйд шалгагдаж байсан болон зарим асуудалд тусалж байсан болохоор итгэж хэргийг хүлээсэн. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч ахмад Батзориг 2017 оны 1 дүгээр сард цагдан хорихын өмнө мэдүүлэг шалгах үйл ажиллагаа хийсэн ба энэ үед 3 ширхэг зурагтыг эд мөрийн баримтаар ломбарданаас хураан авсан байдаг. Тухайн зурагтыг хаана тавьж байсныг би үнэн зөвөөр нь хэлсэн. Энэ зурагтууд бүгд Т.Нарангэрэлийн нэр дээр тавигдсан байдаг. Хэрэгт холбоотой гэмт хэргийг зохион байгуулагч, хамтрагч, хамжигч, гүйцэтгэгч мөн хулгайн эд зүйлсийг худалдан авч байсан хувь хүн эзэн холбогдогч нар байдаг. Одоогийн нөхцөл байдалд хэргийг гардан үйлдсэн үйлдэл надад байгаа ч гэлээ хамт явсан, хулгай хийхийг мэдэж байж таслан зогсоогоогүй, хүн харж дэмжлэг үзүүлсэн хүмүүсийг гэмт хэрэгт хамааруулахгүй шууд үнэлэлт дүгнэлт өгч мөрдөгч, прокурор хандсан байдаг. Миний бие олон сая төгрөгийн хохиролтой хэргүүддийг үйлдээгүй ба надад хамааралгүй хэргүүд байгаа. Бодит хохирлыг тооцуулах хүсэлттэй байгаа тул хэрэгт хамааралтай гэмт этгээдүүдийг бичсэн болно.

/1707001130202 дугаартай хэргийг Болор хамтран үйлдсэн. 2018 оны 12 дугаар сард мөрдөгч хошууч Чимэддавга зам шалгалт хийх үедээ хэрэгт хамааралтай Болор, Өлзийхутаг нарыг тодруулах бүрэн боломжтой байсан атлаа тухайн асуудлыг орхигдуулсан.

Хавтаст хэрэгт дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдээс болон хөдөө орон нутагаас албан бичгүүд ирж, хэрэгт авагдсан. Гэтэл одоогоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст /201725020371/, /201725020443/ дугаартай хэрэг, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст илэрсэн /201725030185/, /201725030234/, /201725030977/ дугаартай хэргүүд мөн Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн /0201625013766/, /0201625013803/, /0201625016870/, /0201625013966/, /0201625014179/, /0201625014479/ дугаартай хэргүүд болон Булган аймаг, Орхон аймагт үйлдсэн хэрэг тус бүрт гэрчийн мэдүүлэг авч шалгагдаж байгаа. Эдгээр гэмт хэргүүдийг Ч.Отгонбат, Баасансүрэн, Б.Отгонбаатар, Батсайхан, Загдсүрэн нартай хамтран үйлдсэн. Энэ асуудлыг анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн. Миний бие гэм буруутай үйлдэлдээ тохирсон нэг удаагийн шийтгэх тогтоолоор хэргээ шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.

3. Миний бие нь 2014 оны 11 дүгээр сарын 6-нд “хорих ял эдэлж, хугацаа дуусч суллагдан гарсан” байдаг. Гэмт хэрэгт холбогдох 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл миний бие “Өгөөж чихэр боов” ХХК болон “Хурд” группд барилгын ажлуудыг тус тус хийж байсан. Энэ байдлыг аав Ганбаатар болон тухайн үед хамтран амьдарч байсан Баярмаа, ээж Даръяа, дүү Мөнхжаргал, Мөнхзул нар гэрчлэх бөгөөд тухайн ажилд ажиллаж байсан нь тогтоогдох болно. Энэ байдал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бичигдсэн “Үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргүүдийг үйлдсэн гэж тодотгож бичсэн 2014 оны 11 дүгээр сарын 6-наас хорих ангиас суллагдан гарч гэмт хэрэг үйлдэж байсан дүгнэлттэйгээр” асуудал нь хууль зүйн хүрээнд илт намайг буруутгаж, яллах талыг хэт барьж надад холбогдох хэргийг шийдвэрлэсэн байдаг.

2016 оны 1 дүгээр сарын 14-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Толгойт орчим байрлах иргэн Д.Отгонзаяагийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж аваагүй. Мөн “бага насны өлгийтэй хүүхдийг ална шүү” гэдэг үг хэллэгийг тухайн үед хэлж яриагүй. Энэ асуудал анхнаасаа эргэлзээтэй байсан ба тухайн үед шалгаж байсан мөрдөн байцаагч дэслэгч Адарсүрэн солигдсон байдаг. Нөгөөтэйгүүр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Алтанцэцэг нь энэхүү дээрмийн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх шаардлагатай гэж захирамжаар 2016 оны 9 дүгээр сард “Хэргийг мөрдөн байцаалтанд буцааж” байсан. Тухайн үед миний бие /2014250003298/ дугаартай хэрэг болон бусад надад хамааралтай хэргүүдийг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байсан. Энэ нь цагдан хоригдсон үеийн цаг хугацаатай давхцсан хэргүүд байсан. Тухайн хэргүүдийг анзаарч хяналтын прокурор нь хуулийг хэрэгжүүлж байсан. Хавтаст хэргийн материалд одоогоор авагдсан байгаа тусгаарласан 24 хэрэг дотор надад хамааралгүй болон, хамааралтай хэргүүдийг хольж бичсэн байдаг. Миний бие гэм буруутай өөрийн хийсэн хэргүүдээ шударгаар хүлээн зөвшөөрч байгаа. Үүн дээр нэмж хүндрүүлэх нөхцөлтэйгээр зүйл анги сонсгож байна. Тухайлбал: 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Т.Оргилбат болон Д.Отгонзаяа нарыг дээрэмдэх зорилготой байсан гэж зүйл анги сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн асуудлыг шалгуулах хүсэлттэй байна.

Д.Отгонзаяад холбогдох гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, гар утсыг дээрэмдсэн гэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэхүү гэмт хэргүүдийн болсон процесс нөхцөл байдлыг хуулийн хүрээнд шалгаж өгөөгүй. Одоогийн байдлаар анхан шатны шүүх хуралдаанд надад холбогдох гэмт хэргүүдийн шалтгаан нөхцлийг зөв тодорхойлж өгөөгүй ба үндэслэлгүй хэрэгт хорих ял авч байгаа бодит байдлыг анхааран авч үзэлгүй өнгөцхөн үнэлэлт дүгнэлт өгч шийдсэн нь хангалтгүй байна.

2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 7-214 тоотод байрлах иргэн Б.Хишигдуламыг гэртээ байхад нь эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж дээрэмдэх явцдаа хохирогч Б.Хишигдуламд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хэргийг Нийслэлийн хулгайн гэмт хэрэгтээ тэмцэх хэлтэст шалгагдаж байх цаг хугацаанд гэм буруугаа хүлээж тухайн хэргүүдийг цагдаагийн байгууллагад илчилсэн. Хэрэг болсон нөхцөл байдлын хүрээнд Ч.Отгонбаттай тухайн үед хамт айлд байсан ба Ч.Отгонбатыг хайж айл руу санамсаргүй орсон. Энэ үед Б.Хишигдулам нь хулгайд өмнө нь эд зүйлсээ алдаж байсан, нөгөө талаар намайг хулгай хийх гэж байна гээд хувцаснаас зуурсан, тэр үед ноцолдох явцад толгойд нь цохисон байх гэж боддог. Дээрмийн гэмт хэргийг тухайн цаг үед үйлдээгүй бөгөөд энэ болсон явдалд хохирогч Б.Хишигдулам хохирсонд маш их харамсаж хохирол болон эмчилгээний зардлыг төлөх хүсэлттэй байгаа. Дээрх гэмт хэргүүдийн нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдрийн байдлаар 19 жилийн хаалттай хорих ял авсанд маш их харамсаж байна. Гэм буруугийн хэлбэр, зүйл ангийн тохирох хэсэгт заасан зүйлчлэлээр холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү.

Шүүхийн тогтоолын 41 дүгээр талд гэрч Б.Баянбаатарын илтгэлийг өөрчилсөн байна. Гэрч Б.Баянбаатар илтгэх хуудсанд бичихдээ “...зурагт тэвэрсэн хоёр хүнийг илрүүлэх үед Мөнхзаяа гэх хоёр хүн “Шарп” загварын 32 инчийн зурагт болон мөнгөн аяга бололтой цагаан 2 ширхэгийг авч явахыг Б-10-т авчиран шалгахад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 18-31 тоотоос хулгайд алдагдсан эд зүйл мөн болохыг шуурхай илрүүлэв...” гэх 1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар талд бичигдсэн байдаг. Хэрэгтээ холбоотой өргөдөл тус бүрийг миний бие цагдан хорих 461 дүгээр ангиар уламжлуулан удаа дараа дээд шатны байгууллага болох Нийслэлийн прокурорын газар, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Мөнхсайхан, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай болон О.Алтангэрэл нарт гаргаж цаг тухайд нь албан бичиг ирж, миний бие гарын үсэг зурж танилцаж байсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд хурал даргалагч шүүгч Н.Баасанбат нь хүсэлт гомдол гаргасан зүйл хавтаст хэрэгт байхгүй байна, бодит нөхцөл байдал нь эргэлзээ төрүүлж байна гэсэн байдаг. Миний бие анхан болон дээд шатны байгууллага тус бүрт нь хүсэлтийг гаргасан байдаг. Энэ олон удаагийн өргөдөл, гомдлыг 461 дүгээр ангиар дамжуулж байсантай холбоотойгоор цагдан хорих байрны албаны дарга Намсам, Түвшинтөгс нар олон дахин битгий явуулаад бай гэж сануулж байсан. Миний явуулсан өргөдөл, хүсэлт бүр хавтаст хэрэгт ороогүй байгаа нь учир дутагдалтай байна.  

Хавтаст хэрэгт гэрч Ч.Эрдэнэбулган нь мэдүүлэг өгөхдөө зарим эд зүйлсийг бичиг баримтыг шалгаж авдаг гэж тайлбарласан. Энэ хүнд удаа дараа зурагт өгч байсныг гэрчлэх Б.Отгонбаатар, Цэвээндарь, Батсайхан нар гэх хүмүүс байдаг.

Миний бие нь 66 хулгайн үйлдлийн улмаас бусдад 87,943,094 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг ганцаараа биечлэн үйлдээгүй ба энэ байдлыг анхаарч шалгаж өгнө үү. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу шалгавал зохих нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй гэж үзэн дахин шалгуулах хүсэлттэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу миний бие эрүүгийн хэрэг үүсгэгдсэн тухайн хэргүүдийн талаар мөрдөгч, прокурор, шүүхийн шатанд тайлбарлаж байсан боловч үл хайхран авч хэлэлцээгүй. Тухайн асуудалтай холбоотойгоор миний бие өлсгөлөн зарлаж байх явцад Х.Анхцэцэг прокурор түргэвчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №274в шүүгчийн захирамжаар 7 хоног сунгах үед надад холбогдох хэргийг өөрсдөөсөө холдуулан шүүхэд хүргүүлэх саналаа гаргасан байдаг.

Хавтаст хэрэгт бичигдсэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2018 оны 10 дугаар сард 2 удаа зам шалгалт хийсэн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож байсныг мөрдөгч, прокурор нар сэргээсэн. Хэрэгт хамааралтай, гэм буруутай этгээдүүдийг мөрдөн шалгах ажиллагаанд татан оролцуулах хүсэлттэй байгаа бөгөөд прокурор дутуу дулимаг ажиллагаа хийсэн хэргээ тулгаж хорих ял оноосонд гомдолтой байна. Миний бие 2002 оны хуулиар нэг мөр хэргээ шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Хүсэлтийг минь хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт эргэлзээтэй, хамааралгүй гэмт хэргүүд байгааг үл хайхран шууд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн учир дутагдалтай байна. Үргэлжилсэн үйлдэл хийж гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэх хэр хэмжээнд хүргэсэн бодит гэмт хэргүүдийн зүйл анги, зүйлчлэл тохирсон эсэх асуудлыг хуулийн дагуу нэг бүрчлэн шалган шийдүүлэх хүсэлттэйгээр өргөдөл, хүсэлт, гомдлыг гаргасан. Шударга зарчмын хүрээнд надад холбогдох хэргүүдийг тал бүрээс нь судлан үзэж, гэм буруутай үйлдэлд минь тохирох хариуцлагыг оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Г.М-гийн өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.М-гийн  гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүх хуралдаанд өөр үйлдсэн гэмт хэргүүдээ нэгтгэн шалгуулахаар хүсэлт гаргаж байсан. Тухайлбал, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүрэгт үйлдэгдсэн хулгайн гэмт хэргүүдийг нэгтгэн шалгуулмаар байна гэж хэргийн дугаартай нь хэлдэг. Энэ талаар мөрдөгч гэрчийн мэдүүлэг авсан талаар шүүгдэгч өөрөө хэлдэг. Г.М-гийн хэргийг нэгтгэн шалгаснаар түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх ач холбогдолтой. Мөн шүүгдэгч Г.Мөнзаяа нь өөрийн хийгээгүй хэргүүдийн талаар хэлж байсан. Шүүгдэгчийн батлан даалтанд байх хугацаа болон хөл нь хугарсан үед, мөн цагдан хориотой байх хугацаанд үйлдээгүй хэргийг мөрдөгч нар шүүгдэгчид даалгасан, эрүүгийн төлөөлөгч нараас хэрэг шалгагдах хугацаанд өөрийн үйлдээгүй хэргийг хүлээсэн гэж хэлдэг. Тухайлбал, хавтас хэрэгт хохирогчийн мэдүүлэг, зам шалгалтаар явсан мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тухайн хэргүүдийг үйлдсэн гэж үзэн ялласан нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Г.М-гийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон гэх Отгонбаатар, Отгонбат, Баасансүрэн, Бат-Энх, Нарангэрэл нарыг шалгуулах хүсэлтийг тавьж байсан. Шүүгдэгч мөрдөн байцаалт болон хэрэг шүүхэд шилжсэн үед цагдан хорих 461 дүгээр ангийн тоо бүртгэлээр дамжуулж хүсэлтүүдийг явуулж байсан. Хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хувьд дээрмийн гэмт хэргийн зүйлчлэл дээр хохирогч Оргилбатыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдсэн гэж дүгнэсэн. Г.М нь хохирогч Оргилбатын гэрт тухайн үед хулгай хийхээр орсон бөгөөд Оргилбат гэрт нь хулгайч орсныг мэдэж гэрийнхээ хаалгыг гаднаас нь дараад гаргахгүй байх үед Г.М гарахаар тэмцэлдсэн үйл явдал болсон байдаг. Уг үйлдэл нь дээрмийн гэмт хэрэг биш, хулгайн гэмт хэргийн шинжийг агуулсан учир дээрмийн гэмт хэрэгт буруутгах үндэслэл байхгүй. Мөн хохирогч Отгонзаяа анх мэдүүлэг өгөхдөө Г.М нь хүч хэрэглэлгүй миний гар утсыг авсан. Дахин мэдүүлэг өгөхдөө миний гар утсыг хүч хэрэглэж авсан гэж үзэж зөрүүтэй мэдүүлгийг өгсөн байдаг. Хохирогчийн ярьж байгаагаар “чи хүн рүү залгах гэж байна уу” гээд утсыг шүүрч авсан гэх асуудлыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Насанд хүрээгүй хохирогч Анхцэцэг “би шууд гар утсаа авч Алтантуул эгч рүү залгасан боловч утас нь дуудаад авахгүй байтал, намайг чи хэн рүү нь залгах гээд байгаа юм гээд утас шүүрээд авсан” гэдэг мэдүүлгийг хохирогч өгдөг. Үүнээс үзэхэд хохирогчийн хүн рүү залгах гэсэн үйлдлийг зогсоосныг дээрмийн гэмт хэрэг гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй. Хохирогч Шижирбатын үйлдэлд зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэсэн гэдэг нь хангалттай нотлох баримтаа тогтоогдохгүй байгаа учир дээрмийн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.М-гийн давж заалдах гомдолд дурдагдсан цагдан хориотой байх хугацаанд үйлдсэн гэх хэргийг надад тохсон гэсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгч нь нийт 1102 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсон хугацааг захирамжаар хүргүүлсэн. Шүүгдэгч Г.М-г цагдан хориотой байх хугацаанд энэ хэргийг үйлдсэн байна гэж холбогдуулсан зүйл 30 хавтас хэрэгт байхгүй гэж прокурорын зүгээс хэлмээр байна. Хэрэгт хамтран оролцсон гэх Отгонбаатар, Загдсүрэн, Бат-Энх нарыг ярьдаг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шүүх хурлаар хэргийг хэлэлцэж буцаасан хурлын тэмдэглэлд, гэмт хэрэг хамт үйлдсэн гэх хүмүүсийн талаар ярьдаг боловч тухайн хүмүүсээ хооронд нь хольж сольж, хүн бүртэй хийсэн мэтээр зөрүүтэй зүйл ярьдаг. Мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдвол, яллах талын нотлох баримт болно. Гэтэл мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан нөхцөл байдалтай ямар нэгэн байдлаар тогтоогддоггүй. Хамтран амьдарч байсан Нарангэрэлийг хулгайн гэмт хэрэгт татан оролцуулах болсон шалтгаанаа өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрөө хэлчихлээ. Хавтас хэрэгтээ танилцахад Нарангэрэл миний эсрэг мэдүүлэг өгсөн учраас шалгуулах хүсэлттэй байна. Уг хэргийн хохирол болох 87,000,000 төгрөгийг би яагаад ганцаараа төлөх ёстой гэж мэдүүлсэн байдаг. 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэхэд тодорхой газруудад буюу “Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт үйлдсэн гэх хэргүүдийг нэгтгэн шалгаж өгнө үү” гэж хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтээр өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хүчингүй болгосон Баянзүрх дүүргийн дээд шатны прокурорын тогтоолыг гаргаж ирсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээд шатны прокурорын тогтоолыг үнэлж, нэгтгэн шалгуулахаар хэргийг буцаасан. Хэргийг буцаасны дараа бүх цагдаагийн газруудад Г.М-д холбогдох хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, мөрдөн байцаалтанд шалгагдаж байгаа хэрэг байгаа эсэх талаар албан тоот явуулсан. Албан тоот явуулсны дараа 14 хэрэг нэгтгэж ирсэн бөгөөд харъяалал тогтоож ирсэн хэргүүдээс прокурорын зүгээс хянаж, зарим хэргийг нэгтгэж авалгүй буцаасан. Өнөөдийн шүүхийн хэлэлцүүлэгт яригдаж байгаа 201725030185, 201725030234, 201725030977 дугаартай хэргүүд нь 2017 оны дугаартай хэргүүд. 2018 оны 8 дугаар сарын 26-нд хэргийг буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэж албан бичиг явуулахад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс өгөх ёстой бүх хэргээ өгсөн гэх албан тоот ирсэн. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт яригдаж байгаа ялтны гаргасан гомдол үндэслэлгүй бөгөөд бусад баримтаар нотлогдохгүй байна. Монгол Улсын хэмжээнд “0”-ээр эхэлсэн эрүүгийн хэргийн дугаар байхгүй. 2018 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн прокурорын газраас 10 дугаартай хэрэг авсан. Гэтэл уг хэргүүдэд гэрчийн мэдүүлэг өгч шалгагдаж байгаа гэж Г.М-гийн зүгээс хэлдэг. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор эмнэлэгийн тусламж үзүүлэхээр гаргасан боловч дахин гэмт хэрэг үйлдсэн. Чингэлтэй дүүргийн хэрэгт Г.М нь зурагт тэвэрч замаар гарч байгаа нь камерийн бичлэгт бичигдсэн байдаг. Тэр нь 2017 онд буюу шүүгдэгчийг хөлөө хугалсан байх үед үйлдэгсэн хэрэг. Уг бичлэг хавтас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан. Хохирогч Хишигдуламын биед иртэй үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн олон тооны шарх гэмтлийг заазуураар учруулсан байдаг. Хохирогч Хишигдуламын гэрт үлдсэн гэх яагаан өнгийн малгайг Чингэлтэй дүүрэгт хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ өмссөн нь камерийн бичлэгт бичигдсэн ба уг бичлэг нь мөн адил эд мөрийн баримтаар хураагдсан. Отгонзаяад холбогдох хэрэг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сард хэлэлцэгдсэн шүүх хурлын тэмдэглэлд, шүүгдэгч Г.М нь хохирогч Отгонзаяаг хүчиндсэн, хүүхдэд нь хутга тулгаж эд зүйлийг нь дээрэмдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг. Хохирогч Оргилбатын гэрээс 32 инчийн зурагтыг хулгайлж гэрийнх нь үүдэнд гаргаж тавьсан байсныг Оргилбат ээж ирсэн юм байхдаа гээд гэр рүүгээ шагайж харахад гэрт дотор нь Г.М кабелийн утас салгаад сууж байсан. Хохирогч гайхаад юу юун хүн бэ гэхэд хутга барьж дайрсан үйлдэл болсон байдаг. Оргилбат айсандаа хаалгыг гаднаас дарж зогсоход Г.М хаалганы завсараар хутга гарган гарах гэж оролдсон байдаг. Шүүгдэгч нь уг үйлдлээ Отгонбаатартай хамт үйлдсэн гэж мэдүүлдэг боловч энэ талаар шалгахад Г.М нь ганцаараа үйлдсэн болох нь тогтоогддог. Мөн үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчдын эсрэг ямарч баримтгүй зүйл ярьдаг. Шүүгдэгч нь 2014 оны 11 дүгээр сард суллагдаж, 12 дугаар сараас эхлэн дахин гэмт хэрэг үйлдсэн байдаг. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Г.М-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Үүнд:

 

1. Г.М нь хорих ял эдэлж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр суллагдсан /1-р хх 109/-ны дараа 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл нийт 66 удаагийн үйлдэлтэй 87,943,094 төгрөгийн хохиролтой хулгайлах гэмт хэрэгт холбогдсон байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгалгүй орхигдуулсанаас шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөрөгөөр нөлөөлжээ.

 

Хэдийгээр дээрх 66 удаагийн үйлдлийн дийлэнх нь цаг хугацааны хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байгаа боловч 9 удаагийн үйлдэл 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байна. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэн нэг гэмт хэрэг үйлдсэнээр хэргийг зүйлчлэх үндэслэлтэй. Гэтэл прокурор үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийн хувьд үйлдэл тус бүр нь гэмт хэргийн шинжтэй байх ба эхний үйлдэл хийснээр гэмт хэрэг эхэлж, хамгийн сүүлчийн үйлдлээр төгссөнд тооцдог онцлогийг үл хайхарч “... 57 удаагийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байгаа ...” гэх хууль зүйн үндэслэлгүй шалтгаанаар хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

 

2. 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 46-639А тоотод иргэн Д.Отгонзаяаг хүч хэрэглэн хүчиндсэн гэх хэрэгт хийгдсэн шинжилгээгээр хохирогч бэлгийн замын халдварт тэмбүү өвчнөөр халдварласан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны өдрийн №1295, №842, №2055, №1451, №1326 тоот дүгнэлт /5-р хх 184, 185, 188, 189, 200/-үүдээр тогтоогдсон байхад бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаагүй байна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батзориг 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор Г.М-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, байцаахад “... Нарантуул захын арын гэр хороолол орчимд орж байсан айлууд байгаа ... өөрөө явах юм бол олж өгч чадна ...” гэж мэдүүлэг өгчээ. /1-р хх 28, 29/

Гэтэл Г.М-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээс үзэхэд сэжигтнээр тооцож, байцаасан цаг хугацаанаас 13 хоногийн өмнө буюу 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хийсэн мэт харагдаж байна. /1-р хх 26/

 

2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр байцаасны дараа мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан байх боловч уг ажиллагааны тэмдэглэл /2-р хх 15/-ийг 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх 26/-тэй харьцуулж үзэхэд үг үсгийн зөрүүгүй ижил байх тул шүүгдэгч Г.М-гийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэх хэргүүдийг тулгаж хүлээлгэсэн гэх давж заалдах гомдлын дагуу зохих мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрэв.

 

Дээр дурьдсан асуудлуудыг шүүхийн шатанд зөвтгөж, нөхөн гүйцэтгэх боломжгүй учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.” гэж заасныг прокурор зөрчиж яллах дүгнэлтээ гардуулалгүй хэргийг шүүхэд ирүүлснийг цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.М-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Г.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                

                                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                ШҮҮГЧ                                                                М.ПҮРЭВСҮРЭН