Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 102/2017/00049/И |
Дугаар | 102/ШШ2017/00239 |
Огноо | 2017-01-17 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2017/00239
2017 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2017/00239 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд бидаргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 33 дугаар байр, 19 тоотод оршин суух, Ганжуу овогт Гаанжуурын Төмөртогоо /РД-ШД61121868/-ийн,
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Төмөртогоо, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Төмөртогоо шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Гаанжуурын 6 дахь охин болон төрсөн юм.
Миний хөдөлмөрийн дэвтэрт миний эцгийн нэр Гаанжуурыг Ганжуур гэж бичсэн байна. Би тэтгэвэрт гарах гэсэн боловч эцгийн нэр зөрүүтэй байгаагаас тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа юм.
Иймд Ганжуурын Төмөртогоо гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийг Гаанжуурын Төмөртогоо минийх болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Төмөртогоо нь Ганжуурын Төмөртогоо гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хүсэлт гаргагч нь Галсангийн Гаанжуур, Жаргалын Сампил нарын гэр бүлээс төрж, Гаанжуурын Төмөртогоо гэсэн нэрээр төрөлтийн бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд улмаар уг овог, нэрээр, хөдөлмөр эрхэлж байсан болох нь төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, ХХҮЯ-ны Ноосны үйлдвэрийн нэгдлийн Вильгельм Пикийн нэрэмжит Хивсний үйлдвэрийн даргын 1979 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн тушаал, тус үйлдвэрийн даргын 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А56 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, тус үйлдвэрийн даргын 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А01 тоот ажилд томилох, цалинжуулах тухай тушаал, Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Нийгмийн даатгалын 012391, 0382234 дугаартай дэвтэр, Хөдөлмөрийн хүндэт медалийн 36453 тоот үнэмлэхийн хуулбар, Засгийн газрын шагнал үйлдвэрийн Тэргүүний ажилтан тэмдэгийн 281 дүгээр тоот үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдож байна. /хх-3, 7-8, 16-20, 27-28, 35-38 дугаар хуудас/
Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ганжуу овогт Гаанжуурын Төмөртогоог “Ганжуурын Төмөртогоо” гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ганжуу овогт Гаанжуурын Төмөртогоог, “Ганжуурын Төмөртогоо” гэж бичигдсэн гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| ||
|