Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/179

 

 

 

 

 

 

 

 

2020        06          12                                               2020/ШЦТ/179

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгч Нгийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч Бгийн өмгөөлөгч Д.Урансувд

Иргэний нэхэмжлэгч Д.Ц

Шүүгдэгч Н, Б

Гэрч Г.А, Х.Х, Б.О, М.А, П.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........... овогт Н, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... овогт Б нарт холбогдох эрүүгийн 1921005060344 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, ....................................ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ................................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ........... овогт Н. /РД: .................../

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ............................. ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ................................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............. овогт Б. /РД: ................../

 

Шүүгдэгч Н нь 2018 оны 12 дугаар сард Халхгол сумын Ерөнхий боловсролын сургуульд автомашин худалдан авахдаа Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.6-д заасан “...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчин 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 1999 онд үйлдвэрлэгдэж 2013 онд орж ирсэн “Истана” маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс дээгүүр үнээр буюу 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан, мөн дээрх автомашинд төсөвлөсөн мөнгөнөөс хэмнэгдсэн 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг буюу төсвийн мөнгийг яллагдагч Бгаас авч гэртээ хадгалж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Халхгол сумын Ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр ажиллаж байхдаа уг сургуульд автомашин худалдан авах ажиллагааг яллагдагч Нтэй хамтран зохион байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.6-д заасан “...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчин 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 1999 онд үйлдвэрлэгдэж 2013 онд орж ирсэн “Истана” маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс дээгүүр үнээр буюу 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан, худалдан авах ажиллагааг хийж гүйцэтгэхдээ төсвийн мөнгөнөөс 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийг зориулалтын бус данс руу шилжүүлснээс 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг татварт үргүй зарцуулсан, мөн өөрийн данс руу төсвийн мөнгөнөөс бусдаар дамжуулан 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг шилжүүлж өөртөө давуу байдал бий болгосон, дээрх автомашинд төсөвлөсөн мөнгөнөөс хэмнэгдсэн 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг буюу төсвийн мөнгийг яллагдагч Нд өгч бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Н миний бие хэрэг хийгээгүй гэж үзэж байна. Намайг энэ хэргийг зохион байгуулсан гэсэн ба гэрээ хийсэн зүйл байхгүй. Гэрээ хийх эрх нь бид хоёрт ч байхгүй юм. Уг машиныг худалдсан жолоочийг би танихгүй. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ буруу хуулийн зүйл заалт хэрэглэсэн. Энэхүү худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх, хамтрах эрх бид хоёрт байхгүй юм. Намайг албан тушаалаа урвуулан ашиглан холбогдох хууль тогтооомж зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэсэн байна. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаал бол дангаараа шийдвэр гаргадаггүй, төлөөлөгчдийн олонхийн саналаар аливаа асуудлыг шийдвэрлэдэг. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуульд автомашин худалдаж авах төсвийг төсөвт суулгах талаар хуралдаанд оролцогчдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зүйл заалт зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон даргад ямар ч хамааралгүй юм. Мөн энэ хэргийг хэн үйлдсэн гэдгийг тогтоо гэж шүүгчийн захирамжид заасан байхад яллах дүгнэлт үйлдсэн нь буруу гэж үзэж байна. Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буруу тооцсон гэж үзэж байна. 1800,000 төгрөгийг манай эхнэрт өгсөн байсныг би маргааш өглөө нь сумын Засаг даргад болон холбогдох хүмүүст хэлэхэд хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн учир дээрх мөнгийг шийдвэр гаргах хугацаа хүртэл хүлээж бай гэж хэлсэн. Энэ хэрэгт давуу байдал болон албан тушаалаа урвуулан ашигласан эсэх талаар шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан боловч одоог хүртэл дээрх асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна. Иймд хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан байна гэж үзэж байна. Би өөрийгөө өмгөөлөх, гэм буруугүйгээ нотлох үүрэгтэй учир гаргасан саналыг маань шийдвэрлэж өгнө үү...гэв.

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Миний бие 2000 оноос хойш 5 дахь иргэдийн хуралд сонгогдон ажиллаж байна. Би улсад 26 жил ажиллах хугацаандаа худлаа хэлж, хулгай хийсэн зүйл, хэн нэгнийг хохироосон зүйл гаргаж байгаагүй. Би хуралд суух хугацаандаа хууль биелүүлэгч төрийн байгууллага тэдгээрийн үйл ажиллагаа болон буруутай үйл ажиллаагаатай холбоотой асуудлыг тухай бүрт нь шүүмжилж байснаараа миний эсрэг зарим нэг мэдүүлэг гарсан байх гэсэн дүгнэлтэд хүрч байна. Засаг дарга Х    Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сургуулийн машины асуудлыг Б гаргасан гэсэн байсан. Гэтэл би тухайн саналыг гаргаагүй ба сургуулийн камерын өрийг дарж өгөх талаар саналыг гаргасан. Гэрч Ариунсувд “би гэрээ хийгээд гэрээгээ авъя гэхэд өгөхгүй байсан” гэж мэдүүлэг өгсөн байсан. Уг мэдүүлэг нь үндэслэлгүй юм. Надтай хэн ч гэрээ хийгээд ирээрэй, хийгээрэй гэж хэлээгүй. Би гэрээ хийх эрхтэй хүн биш юм. Гэрч О-ийн “15 сая төгрөг тавиад өгөх гэхэд 17 сая төгрөг болгочих би шинэ машин аваад ирье гэж хэлээд мөнгө гаргуулчихаад Б нь хуучин машин авчирсан” гэж мэдүүлэг өгсөн нь ор үндэслэлгүй. Надад машин байхгүй учир машины үнэ ханш мэдэхгүй, машины үнэ ханш судлаад байдаггүй. Иргэний нэхэмжлэгч Цэцэнчимэгийн мэдүүлгээр “Бгаас машины бичиг баримт, түлхүүрийг нь авъя гэхэд өгөхгүй байсан” гэсэн байна. Гэтэл Ц багш бид хоёр машины бичиг баримтын талаар ямар нэгэн зүйл яриагүй юм. Би 25, 26-ны өдөр Дорнод аймагт хуралд суусан ба Н дарга утсаар яриад “танай сургуулийн машины асуудал шийдвэрлэгдсэн. Мөнгө нь хувь хүний данс руу шилжиж болохгүй заавал аж ахуй нэгж байгууллага руу шилжих ёстой байдаг юм аа. Танд таньдаг аж ахуй нэгж байгаа юу?” гэхээр нь би А  руу утсаар ярихад “манайх махны чиглэлийн компани шүү дээ” гэхээр нь энэ тухай Н даргад хэлсэн. Маргааш өглөө нь мөнгийг шилжүүлсэн байсан. Тэгээд Н дарга надад “наана чинь машин үзсэн байгаа. Тухайн машиныг 13500,000 төгрөгөөр аваад ирээрэй” гэж хэлсэн. Тухайн машиныг аваад сум руугаа очиход захирал аймаг явсан байсан. Тэгээд даваа гаригт сургуулийн удирдлагатай уулзах гэсэн боловч ирээгүй байсан. Хэрвээ машин худалдан авах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэдгийг мэдсэн бол машиныг авах шаардлага байхгүй байсан. Би машин авах гэж аймаг яваагүй шүү дээ. Би машин худалдан авах ажиллагаа хэвийн явагдаад машин худалдан авах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Хэрвээ машин авахгүй байж бай гэхэд нь сайн дураараа машин авсан бол би буруутай гээд байж байх байсан. Гэтэл тийм зүйл болоогүй юм. Машин худалдаж авах мөнгөнөөс нь 1800,000 төгрөг үлдэхээр нь би Н даргад “үлдсэн мөнгөөр нь камерын өрийг дарж болох уу?” гэхэд “болохгүй” гэсэн. Би “тэгвэл зөөврийн компьютер авчих уу?” гэхэд “холбогдох хүмүүстэй нь ярьж байгаад болоорой” гэж хэлсэн. Би сумандаа ирээд хэд хоногийн дараа үлдсэн мөнгийг нь Н даргын гэрт очоод эхнэрт нь “энэ мөнгө Н даргад өгөх ёстой мөнгө байгаа юм аа” гэж хэлээд өгсөн. Би машин худалдаж авахдаа дансаар 10500,000 төгрөгийг нь машины эзэнд шилжүүлсэн ба үлдэгдэл 3500,000 төгрөгийг нь машины эзний хүсэлтээр өөрт байсан мөнгөнөөс бэлнээр өгсөн. Ингээд миний дансанд орсон мөнгийг би миний мөнгө гэж үзсэн. Би машин худалдан авах ажиллагаанаас ашиг хонжоо олох, хэн нэгэнд давуу байдал бий болгох гэсэн бодол өвөрлөөгүй. Би Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хойш хэнтэй ч машины талаар яриагүй, хэнээс ч асуугаагүй. Эцэст нь хэлэхдээ автомашины мөнгийг төрийн сангаас гаргасан болохоор нь зохих журмын дагуу, хуулийн дагуу машин худалдаж авах гэж байсан юм байна гэсэн бодол надад төрсөн. Гэтэл хууль бусаар машин худалдан авах мөнгийг төрийн сангаас гаргасан гэдгийг мэдээгүй уг ажиллагаанд оролцсоноороо би маш их харамсаж байна. Энэ хэргийг хулгайгаар зүйрлээд хэлбэл хулгай хийсэн эд зүйлийг нь гэр бүлийнхэн нь мэдэхгүйгээр идчихсэн гэдэгтээ ялгаа байхгүй гэж үзэж байна. Би одоогийн байдлаар хэнийг яаж хохироосон гэдгээ ойлгохгүй байна. Шүүхийг мэргэн шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна...гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би Тамгын газрын даргад авсан автомашиныг хүүхдүүд тээвэрлэхэд боломжтой гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд би автомашиныг хүлээж авах болно гэдэг саналаа өгсөн. Автомашиныг шалгуулахад зарим нэг эвдрэлтэй хүүхэд тээвэрлэх боломжгүй байсан...гэв.

 

Гэрч Г.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би Улаанбаатар хотод удирдлагын академид сураад 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймагт ирээд сум руугаа явсан. Намайг очиход Ерөнхий боловсролын сургуулийн автомашинтай холбоотой гүйлгээг 1 дүгээр гарын үсэг буюу миний гарын үсэггүйгээр хийсэн байсан. Ингээд холбогдох албан тушаалтануудтай уулзаад дээрх худалдан авалт хууль бус гэдгийг мэдэгдсэн. Би уг асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй. Удалгүй автомашин, түүний бичиг баримтын хамт суманд ирэхээр нь орлогодож аваагүй. Би Төрийн албаны тухай хуулийн дагуу холбогдох хүмүүст сахилгын шийтгэл оногдуулсан. Төрийн Аудитын байгууллагаас Тамгын газарт акт тавигдсан байсан. Акт тавигдах үед би Улаанбаатар хотод сурч байсан юм. Ингээд тухайн актыг хүлээж авахдаа тайлбартаа авсан...гэв.

 

Гэрч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2018 онд Ерөнхий боловсролын сургуульд автомашин худалдан авахаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан байсан. 2018 оны гүйлгээ хийгдэж дууссан байсан ба харин автомашин худалдан авах ажиллагаатай холбоо гүйлгээ хийгдээгүй байсан. Н дарга гүйлгээ хаах гэж байгаа учир автомашины мөнгийг гаргуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд санхүүжилтийг нь аж ахуй нэгж байгууллага руу шилжүүлэхээр болсон. Нягтлан бодогч А надаас автомашинтай холбоотой гүйлгээг хийх зөвшөөрлийг авахаар утсаар ярихаар нь би “Тийм ээ. Н дарга надтай утсаар холбогдсон. Санхүүжилт татагдах гэж байгаа учир наад гүйлгээгээ хийгээд гэрээг нь нэхээд аваарай” гэж хэлсэн. Энэ үед Тамгын дарга байхгүй байсан...гэв.

 

Гэрч М.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн үед оны эцэс болсон байсан учир бүх гүйлгээгээ хийж дууссан байсан. Ерөнхий боловсролын сургуульд автомашин худалдан авах ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэх ажил үлдсэн байсан. Энэ тухай тодруулахаар Тамгын газрын даргын гар утас руу нь залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Ингээд санхүү албаны даргаас дээрх асуудлын талаар асуухад “санхүүжилтээ татуулж байхаар гүйлгээгээ хийхээс өөр аргагүй. Харин гэрээгээ аваарай. Н дарга Тамгын даргад хэлчихнэ гэж хэлсэн” гэж хэлэхээр нь Н даргын хэлснээр “Шилүүст Сүмбэр” ХХК-ий данс руу гүйлгээг хийсэн...гэв.

 

Гэрч П.И шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Надад нягтлан бодогчоос төлбөрийн даалгавар ирсэн. Тухайн төлбөрийн даалгавар нь 1 дүгээр гарын үсэг зурагдаагүй ирэхээр нь санхүү албаны даргадаа танилцуулсан. Тухайн үед жилийн эцэс болсонтой холбоотойгоор гүйлгээ хаагдах гээд байсан тул санхүү албаны дарга Б.О  наад гүйлгээгээ хийчих гэж надад хэлсэн...гэв.

Гэрч Х.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би автомашинтай холбоотой худалдан авах ажиллагаатай холбоотой ямар нэгэн тушаал, захирамж гараагүй. Ямар ч байсан Ерөнхий боловсролын сургуульд автомашин худалдан авахаар шийдвэрлэсэн гэдгийг мэдсэн...гэв.

 

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 21 тал/

- Гэрч Г.А-ын мэдүүлэг /1-р хх-ийн 30-32 тал/

- Гэрч Б.О-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 33-35, 2-р хх-ийн 96-97 тал/

- Гэрч Х.Х-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 242-244 тал/

- Гэрч Б.М-ын мэдүүлэг /1-р хх-ийн 36-38, 2-р хх-ийн 240-241 тал/

- Гэрч П.И-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 тал/

- Гэрч Я.З-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 тал/

- Гэрч М.А-ын мэдүүлэг /1-р хх-ийн 54 тал/

- Гэрч А.Э-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 тал/

- Гэрч Ц.А-ын мэдүүлэг /1-р хх-ийн 60-61 тал/

- Гэрч С.Н-ын мэдүүлэг /1-р хх-ийн 216-217 тал/

- Гэрч М.А-ын мэдүүлэг /2-р хх-ийн 98-99 тал/

- Гэрч Б.Д-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 100-102 тал/

- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Р-17/019 дугаартай “Istana” маркийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 66-68 тал/

- Халхгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 83-92 тал/

- Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн төсөвт төвлөрүүлэх тухай 01-55 ДОА-2019/39-ГА тоот акт /1-р хх-ийн 95-96 тал/

- Б.О-г яллагдагчаар татах тухай 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Прокурорын тогтоол /1-р хх-ийн 109 тал/

 

- Халхгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны 55 тоот тогтоол, хавсралт /1-р хх-ийн 105-113 тал/

- Халхгол сумын ЗДТГазрын төлбөрийн хүсэлт /1-р хх-ийн 114 тал/

- Нгийн 1800.000 төгрөгийг төрийн санд буцаан шилжүүлсэн баримт /1-р хх-ийн 116 тал/

- Банкнаас ирүүлсэн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 125, 132, 137-138, 152, 158 тал/

- Иргэн М.А-ын ХААН банкны 5084185577 дугаарын харилцах дансанд хийгдсэн гүйлгээний хуулга /1-р хх-ийн 127-131 тал/

- Иргэн А.Э-ийн ХААН банкны 5420166111 дугаарын харилцах дансанд хийгдсэн гүйлгээний хуулга /1-р хх-ийн 134-136 тал/

- Иргэн Бгийн ХААН банкны 5414068000 дугаарын харилцах дансанд хийгдсэн гүйлгээний хуулга /1-р хх-ийн 140-146 тал/

- “Шилүүст сүмбэр” ХХК-ийн ХААН банкны 5077319840 дугаарын харилцах дансанд хийгдсэн гүйлгээний хуулга /1-р хх-ийн 160-161 тал/

- Дорнод аймгийн Халхгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1 дүгээр хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 03 тоот “Хурлын даргыг сонгох тухай” тогтоол /1-р хх-ийн 186 тал/

- Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн  “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/25 тоот захирамж /1-р хх-ийн 191 тал/

- Авлигатай Тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 375 дугаартай “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер нь нийтийн албан тушалтан мөн” болохыг тогтоосон албан бичиг /1-р хх-ийн 197 тал/

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 212-213 тал/

- Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2020 оны 05 дугаар сарын 22-ны 4/05 тоот Прокурорын тогтоол /3-р хх-ийн 7-9 тал/

- Нгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 47-49, 76-77, 218-219 тал/

- Бгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 39-46, 78-80, 220-221 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

 

1. Шүүгдэгч ......... овогт Н нь 2018 оны 12 дугаар сард Халхгол сумын Ерөнхий боловсролын сургуульд автомашин худалдан авахдаа Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.6-д заасан “...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчин 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 1999 онд үйлдвэрлэгдэж 2013 онд орж ирсэн “Истана” маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс дээгүүр үнээр буюу 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан, мөн дээрх автомашинд төсөвлөсөн мөнгөнөөс хэмнэгдсэн 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг буюу төсвийн мөнгийг яллагдагч Бгаас авч гэртээ хадгалж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон,

2. Шүүгдэгч ............. овогт Б нь Дорнод аймгийн Халхгол сумын Ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр ажиллаж байхдаа уг сургуульд автомашин худалдан авах ажиллагааг яллагдагч Нтэй хамтран зохион байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.6-д заасан “...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчин 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 1999 онд үйлдвэрлэгдэж 2013 онд орж ирсэн “Истана” маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс дээгүүр үнээр буюу 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан, худалдан авах ажиллагааг хийж гүйцэтгэхдээ төсвийн мөнгөнөөс 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийг зориулалтын бус данс руу шилжүүлснээс 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг татварт үргүй зарцуулсан, мөн өөрийн данс руу төсвийн мөнгөнөөс бусдаар дамжуулан 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг шилжүүлж өөртөө давуу байдал бий болгосон, дээрх автомашинд төсөвлөсөн мөнгөнөөс хэмнэгдсэн 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг буюу төсвийн мөнгийг яллагдагч Нд өгч бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг хамтран оролцож, гүйцэтгэсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Ц, гэрч Г.А, Б.О, М.А, Б.М, Я.З, М.А, А.Э, Ц.А, С.Н, П.И, Х.Х, Б.Д нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Р-17/019 дугаартай “Istana” маркийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Халхгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэл, Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн төсөвт төвлөрүүлэх тухай 01-55 ДОА-2019/39-ГА тоот акт, Халхгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны 55 тоот тогтоол, хавсралт, Халхгол сумын ЗДТГазрын төлбөрийн хүсэлт, Нгийн 1800.000 төгрөгийг төрийн санд буцаан шилжүүлсэн баримт, банкнаас ирүүлсэн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, иргэн М.А-ын ХААН банкны 5084185577 дугаарын харилцах дансанд хийгдсэн гүйлгээний хуулга, иргэн А.Э-ийн ХААН банкны 5420166111 дугаарын харилцах дансанд хийгдсэн гүйлгээний хуулга, Бгийн ХААН банкны 5414068000 дугаарын харилцах дансанд хийгдсэн гүйлгээний хуулга, “Шилүүст сүмбэр” ХХК-ийн ХААН банкны 5077319840 дугаарын харилцах дансанд хийгдсэн гүйлгээний хуулга, Дорнод аймгийн Халхгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1 дүгээр хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 03 тоот “Хурлын даргыг сонгох тухай” тогтоол, Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн  “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/25 тоот захирамж, Авлигатай Тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 375 тоот албан бичиг, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад шүүгдэгч Н нь 2018 оны 12 дугаар сард Халхгол сумын Ерөнхий боловсролын сургуульд автомашин худалдан авахдаа Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.6-д заасан “...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчин 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 1999 онд үйлдвэрлэгдэж 2013 онд орж ирсэн “Истана” маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс дээгүүр үнээр буюу 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан, мөн дээрх автомашинд төсөвлөсөн мөнгөнөөс хэмнэгдсэн 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг буюу төсвийн мөнгийг яллагдагч Бгаас авч гэртээ хадгалж хийж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон,

Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Халхгол сумын Ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр ажиллаж байхдаа уг сургуульд автомашин худалдан авах ажиллагааг яллагдагч Нтэй хамтран зохион байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.6-д заасан “...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчин 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 1999 онд үйлдвэрлэгдэж 2013 онд орж ирсэн “Истана” маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс дээгүүр үнээр буюу 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан, худалдан авах ажиллагааг хийж гүйцэтгэхдээ төсвийн мөнгөнөөс 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийг зориулалтын бус данс руу шилжүүлснээс 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг татварт үргүй зарцуулсан, мөн өөрийн данс руу төсвийн мөнгөнөөс бусдаар дамжуулан 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг шилжүүлэн хийж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж өөртөө давуу байдал бий болгосон, дээрх автомашинд төсөвлөсөн мөнгөнөөс хэмнэгдсэн 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг буюу төсвийн мөнгийг яллагдагч Нд өгч бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг хамтран оролцож, гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан “...гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэмлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Шүүгдэгч Нгийн хувьд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Халхгол сумын Ерөнхий боловсролын сургуульд автомашин худалдан авахдаа Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.6-д заасан “...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчин 6.500.000 төгрөгийн үнэ бүхий 1999 онд үйлдвэрлэгдэж 2013 онд орж ирсэн “ISTANA” маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс дээгүүр үнээр буюу 13.500.000 төгрөгөөр худалдаж авсан, мөн дээрх автомашинд төсөвлөсөн мөнгөнөөс хэмнэгдсэн 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг буюу төсвийн мөнгийг яллагдагч Бгаас авч гэртээ хадгалж өөртөө болон бусдад давуу байдал бий болгон зохион байгуулж, хамтран оролцсон,

Шүүгдэгч Бгийн хувьд Дорнод аймгийн Халхгол сумын Ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр ажиллаж байхдаа уг сургуульд автомашин худалдан авах ажиллагааг Нтэй хамтран зохион байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.6-д заасан “...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчин 6.500.000 төгрөгийн үнэ бүхий 1999 онд үйлдвэрлэгдэж 2013 онд орж ирсэн “Истана” маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс дээгүүр үнээр буюу 13.500.000 төгрөгөөр худалдаж авсан, худалдан авах ажиллагааг хийж гүйцэтгэхдээ төсвийн мөнгөнөөс 17.000.000 төгрөгийг зориулалтын бус данс руу шилжүүлснээс 1.700.000 төгрөгийг татварт үргүй зарцуулсан, мөн өөрийн данс руу төсвийн мөнгөнөөс бусдаар дамжуулан 3.750.000 төгрөгийг шилжүүлж өөртөө давуу байдал бий болгосон, дээрх автомашинд төсөвлөсөн мөнгөнөөс хэмнэгдсэн 1.800.000 төгрөг буюу төсвийн мөнгийг шүүгдэгч Нд өгч бусдад давуу байдал бий болгон хамтран оролцож, гүйцэтгэсэн зэрэг нь дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан байх тул тэдний дээрх үйлдлүүд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах буюу авлигын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н, Б нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Нг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон, шүүгдэгч Бг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг хамтран оролцож, гүйцэтгэсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Нг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон,

Шүүгдэгч Бг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг хамтран оролцож, гүйцэтгэсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Дорнод аймгийн Прокурорын газраас 2020 оны 05 дугаар сарын 22-ны 4/05 тоот тогтоолоор Б.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ба энэ талаар шүүгдэгч нар болон өмгөөлөгчид гомдол гаргаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

   Шүүгдэгч Н, Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх  нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногуудалхгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногуудалхгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н, Б нарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Дорнод аймгийн Халхгол сумын Ерөнхий боловсролын сургуулийн эзэмшлийн “Istana” маркийн 45-76 ДОР улсын дугаартай 6.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хурааж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н, Б нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас улсын төсөвт 17.000.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Н нь 7.000.000 төгрөгийг, шүүгдэгч Б нь 3.500.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэн төлсөн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Нгийн ЖИ 80072717 тоот, шүүгдэгч Бгийн ЖИ 75050907 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ,,,,,,,,,,,, овогт Нг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон,

Шүүгдэгч ................ овогт Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг хамтран оролцож, гүйцэтгэсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногуудалхгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй..

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н, Б нарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Н, Б нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Нгийн .............. тоот, шүүгдэгч Бгийн ...................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар “Istana” маркийн 45-76 ДОР улсын дугаартай 6.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хурааж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ