Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 135

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул , улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Б.М  түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн

Шүүгдэгч Б.Э  түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э  нарт холбогдох эрүүгийн 1915004350294 дугаартай, 163/2020/0038/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт  оршин суух хаятгай, урьд ял шийтгэлгүй, Л овогт Б.М,

  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 39 настай.эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Булган аймгийн ... нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Е  овогт Б.Э, Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М  нь Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ... цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 2018 оны 8 дугаар сард сахиулаар ажиллаагүй Л.Б , З.У , 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаагүй туслах багш Ш.Н , 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ныг хүртэл сахиулаар ажиллаагүй З.У  нарыг ажилласан үндсэн ажилтан мэтээр цалин бодож нийт 6 305.719 /зургаан сая гурван зуун таван мянга долоон зуун арван ес/ төгрөг буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

Шүүгдэгч Б.Э  нь Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг  цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа цэцэрлэгийн эрхлэгч Б.М тэй урьдчлан амлаж үгсэн тохиролцож 2018 оны 8 дугаар сард сахиулаар ажиллаагүй Л.Б , З.У , 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаагүй туслах багш Ш.Н ,  2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ныг хүртэл сахиулаар ажиллаагүй З.У  нар дээр цалин бодож нийт 6 305.719 /зургаан сая гурван зуун таван мянга долоон зуун арван ес/ төгрөг буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулхад нь дэмжлэг туслалцаа үзүүлж хамжигчаар оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй

1915004350294 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Иргэний нэхэмжлэгч Б.О гийн өгсөн: “...би 2019 оны 8 дугаар сард ээжлийн амралтаа авчихаад ажилдаа орсон юм тэгэхэд Булган аймгийн Булган сумын ... цэцэрлэгт Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт аудитын албанаас шалгалт ороход Б.М  нь ажиллаагүй хүмүүс дээр ажилласан мэтээр хуурамчаар тушаал гарган цалин бодож олгосон гэсэн зөрчил илэрсэн байсан...Булган аймгийн ... цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.М ийг хуурамч тушаал гарган ажиллаагүй хүмүүс дээр ажилласан мэтээр цалин бодож учруулсан хохирлыг буцаан төлүүлэх саналтай байна....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-5... хуудас/,

Гэрч Ш.Н ын өгсөн: “…би Булган аймгийн ... цэцэрлэгт анх 2004 онд багшаар ажиллаж байгаад сүүлийн 5 жил буюу 2014 оноос хойш 2018 оны 12 дугаар сар хүртэл туслах багшаар ажиллаж байсан юм гэтэл манай хүүд мөнгө төгрөг хэрэг гарсан учраас арга буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс байхаа ажлаасаа гараад Өмнөговь аймгийн “Ц” гэх газар хувиараа цайны газар ажиллуулж байна. Миний хувьд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс огт ажиллаагүй өнөөдрийг болтол Өмнөговь аймгийн Ц гэх газартаа ажиллаж байна. би 2018 оны 12 дугаар сарын сүүлээр байхаа өдрийг нь сайн санахгүй байна эрхлэгч Б.М эд 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл чөлөө өгөөчээ би ахуйхан цалин авдаг ажил-^иймээр байна гэж хэлээд өргөдөл өгсөн...Ингээд би Өмнөговьт ажил дээрээ байж байхад 2019 оны 01 дүгээр сарын цалин гэж миний Хаан банкны дансанд орсон тэгэхээр нь би нярав Д.Ж руу ярьсан чинь миний дансруу буцаагаад шилжүүлчих гэж хэлэхээр нь би түүний дансруу шилжүүлээд дахин миний дансанд мөнгө битгий хийгээрээ хүү маань өртэй учраас банкнаас миний дансыг хаачихсан байгаа шүү гэж хэлсэн түүнээс хойш миний дансанд ... цэцэрлэгийн цалин гэж мөнгө ороогүй тэгээд би би 2019 он гарсаар өнөөдрийг хүртэл ... цэцэрлэгт ажиллаагүй би 08 дугаар сарын 01 ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01ний өдөр хүртэл чөлөө авах талаар өргөдөлөө өгчихсөн байгаа шийдвэр нь гарчихсан гэсэн...миний ажиллаагүй байхад ажилласан мэтээр цалин бодуулж аваад мөнгөөр нь цэцэрлэгтээ юм хийж байгаа талаар би мэдсэн ер нь бол цэцэрлэгийн төсөв гэж байхгүй бид өөрсдөөсөө халааснаасаа мөнгө гарган ямарваа нэгэн ажлуудыг хийдэг байсан....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-50 дугаар хуудас/,

Гэрч Б.Ц ын өгсөн: “...Ш.Н  эгчийн хувьд 2018 оны 12 дугаар сарын сүүл үед хүртэл ажилласан байсан түүнээс хойш буюу 2019 он гарсаар огт ажиллаагүй...Тэгээд би эрхлэгч Б.М ээс Ш.Н  эгчийн ирцийн бүртгэлийг яах бэ гэж асуусан чинь ирснээр бүртгээрэй гэж хэлсэн тэгэхээр нь би багш ажилчдыг амралтаа автал буюу 2019 оны 06 дугаар сарын сүүл үе хүртэл бүртгэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

Гэрч Б.М ийн өгсөн: “...2018 онд сар өдрийг нь сайн санахгүй байна ... цэцэрлэгийн эрхлэгч Б.М  надтай уулзаад танай нөхөр чинь ажил хийж байгаа юу гэж асуухаар нь ажилгүй байгаа гэж хэлсэн чинь тэгвэл эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрийг нь бөглүүлэх үү гэж асуухаар нь ямар нэгэн юм санаж бодохгүйгээр 1 сар гэсэн бөглүүлье ашгүй дээ гэж хэлээд баярлаад нөхрийнхөө эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтрийг Б.М эд өгсөн өнөөдринй байдлаар нөхрийн маань дэвтэрүүд ... цэцэрлэгийн нягтлан бодогч Ц.О  дээр байгаа, манай нөхөр 2018 онд ... цэцэрлэгт огт ажиллаагүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-6... хуудас/,

Гэрч З.У ын “...би 2018 онд Булган аймгийн ... цэцэрлэгт ажиллаж байгаагүй, Харин 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл яг 1 сар ... цэцэрлэгийн салбар ... цэцэрлэгт харуулын албан тушаалд ажилласан тэгээд ажиллахаа больсон....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

Гэрч  Ж.Л гийн өгсөн: “... би ажилчдын цагийг бүртгэж байхад

Ш.Н  эгч ажилдаа ирэхгүй байхаар нь эрхлэгч Б.М ээс Ш.Н  эгчийн ирцийг яах юм бэ гэж асуусан чинь бүртгээд явж бай гэж хэлсэн тэгэхээр нь би түүний хэлснээр нь Ш.Н  эгчийг ажилдаа ирсэн мэтээр цагийг нь бүртгэдэг байсан...Ш.Н  эгчийн ажлын ирцийг нь 2019 оны 06 дугаар сар хүртэл буюу цэцэрлэг амартал бүртгэсэн...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 7072 дугаар хуудас/,

Гэрч М.Б ын өгсөн “... эрхлэгч Б.М  Ш.Н ыг ирснээр бүртгээрэй гэж надад хэлсэн эн үүргийн дагуу би Н ыг ажилдаа ирснээр бүртгэдэг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-75 дугаар хуудас/,

Гэрч Д.А ийн өгсөн “...2019 оны 04 болон 05 дугаар саруудад миний цалин дээр ур чадварын нэмэгдэл гэж 150 000 -160 000 төгрөг нэмчихээд буцаагаад авсан. Эрхлэгч Б.М ийн хувьд 2019 оны 04 болон 05 дугаар сарын цалин буухын өмнө надтай уулзаад бидэнд дээрээс санхүүжилт байхгүй учраас зохицуулалт хийе чам дээр ур чадварын мөнгө нэмээд цалин буухаар чи буцаагаад өгчих энэ мөнгөөр ахмадууддаа мөнгөн аяга авч өгөх гэсэн юм аа гэхээр нь та өөрөө болно гэж бодож байвал тэгэхгүй юу даа гэж хэлсэн ингээд цалин буусан чинь над дээр ур чадварын нэмэгдэл гэж мөнгө орсон байсныг авч эрхлэгч Б.М эд буцааж өгсөн...”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-78 дугаар хуудас/,

Гэрч Д.Б гийн өгсөн “...2018 оны 0... сарын 02-ны өдөр билүү 03-ны өдөр билүү надруу нярав Д.Ж  утсаар ярьснаа эрхлэгч нөгөө үр дүнгийн урамшууллаа ав гээд байна гээд надруу байн, байн залгаад байхаар нь очиж амжихгүй байна дансаа өгчих би дансаар явуулья гэж хэлээд нярав Д.Ж ын дансруу 220 000 төгрөгийг шилжүүлсэн мөнгө шилжүүлсэн утга дээрээ зүгээр л тоо биччихсэн байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-81 дүгээр хуудас/,

Гэрч Ш.О ийн өгсөн “... 2018 оны 11 дүгээр сард байхаа өдрийг нь сайн санахгүй байна нярав Д.Ж  надтай уулзсанаа эрхлэгч Б.М  чам дээр ур чадварын нэмэгдэл гэж 100 000 төгрөг бичсэн байна үүнийгээ буцаагаад өг гэнэб гэхэр нь би мэдээгүй шдээ тэгээд ч надад мөнгө байхгүй манай нөхөр Хас банкин дээр өртэй учраас миний цалинг шууд бариад суутгачихдаг юм аа гэсэн чинь үүнийгээ даргад орж хэл гэхээр нь орсон чинь чи тэгвэл 100 000 төгрөгөө олж өг гэхээр нь надад мөнөг олдохгүй ээ тэр хуримтлалын мөнгөнөөсөө авчихгүй юу даа гэсэн чинь та нар юм л бол хуримтлалын мөнгө гэж ярих юм аа гээд уурлаж байсан....гэтэл миний урамшуулалын мөнгийг 2019 оны 03 дугаар сард авчихсан байсан үүнийг нь манай цэцэрлэгт аудитын шалгалт орсны дараагаар мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83 дугаар хуудас/,

    Гэрч Ж.О ы өгсөн “... Би Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудытын албанд, санхүү хяналт шалгалтын улсын байцаагчаар ажилладаг бөгөөд манай албаны 2019 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу ... цэцэрлэгийн 2017-2018 оны санхүү аж ахуйн үйл ажиллагаанд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс ажлын 15 хоногийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр болж 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/09 дугаартай хяналт шалгалтын удирдамжийг батлуулан хяналт шалгалтыг эхлүүлэн явуулж байхад 2019 оны 0... сарын 05-ны өдрийн 07/941 дугаартай албан бичгээр Булган аймгийн засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс “... цэцэрлэгийн санхүү ялангуяа цалин урамшуулал олгох үйл ажиллагаанд зөрчил ихээр гарч байгаа тухай иргэдээс мэдээлэл ирж байна иймд тус цэцэрлэгйн ажиллагсдад цалин урамшуулал хэрхэн олгож байгаа талаар хяналт шалгалт хийж дүгнэлт гарган ирүүнэ үү” гэсэн албан бичиг, мөн Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2019 оны 0... сарын 09-ний өдрийн 01/352 дугаартай “... цэцэрлэгийн үйл ажиллагаантай холбоотой иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу Ш.Н , 2018 оны 11 дүгээр сараас,

З.У  2019 оны 02 дугаар сараас тус байгууллагад ажилладаггүй бөгөөд дээрх 2 хүнд цалин бодогдож олгосон Г.Н 2019 оны 06 дугаар сард ажиллаагүй байхад цалин бодож олгосон тул шалгаж өгнө үү?” гэсэн албан бичиг ирсэн. Үүний дагуу 2019 оны 0... сарын 16-ны өдрийн 1/14 дугаартай хяналт шалгалтын удирдамж боловсруулан батлуулж төлөвлөгөөт бус шалгалтыг миний бие ганцаараа 2019 оны 07 дугар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд шалгалтыг хийсэн...Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар ... цэцэрлэгийн 2017-2019 оны 0... сар хүртэлх хугацааны санхүү аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийхэд Л.Б г 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаартай цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар сахиулаар түр томилон цалинг тухайн хүнд олгосон боловч ажилласан эсэх нь эргэлзээтэй байсныг анхын төлөвлөгөөт шалгалтаар илрүүлсэн, төлөвлөгөөт бус шалгалтаар салбар 5 дугаар цэцэрлэгийн туслах багшаар ажилладаг Г.Н ыг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс томилон ажилласан гэтэл 2019 оны 06 дугаар сард ажилласан гэхдээ 7 хоногийн чөлөө авсан гэж хэлж байсан гэхдээ энэ хүн дэрээ 6 дугаар сард цалинг ажлын 20 өдрөөр олгосон байсан. Ш.Н  нь 2019 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл огт ажиллаагүй байхад ажилласан мэтээр цалинг бодсныг шалгалтаар тогтоож төлбөр тогтоосон харин 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өрөөс 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан эсэх нь эргэлзээтэй байсан. З.У ыг цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ны Б/19 дугаартай тушаалаар салбар 5 дугаар цэцэрлэгийн сахиулаар томилж уг сард 18 өдрийн цалинг олгосон байна. Мөн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай тушаалаар салбар 05 дугаар цэцэрлэгийн галч харуулын албан тушаалд томилсон боловч ажилласан эсэх нь эргэлзээтэй байсан 03 дугаар сараас 06 дугаар сар хүртэл ажиллаагүй байхад ажилласан мэтээр хуурамчаар баримт бүрдүүлсэн цалинг олгосныг акт тогтоосон. З.У ыг 2018 оны 08 дугаар сард ажилласан бөгөөд ажиллагсдын цагийн бүртгэлд нэр нь байхгүй гэвч 18 хоног ажилласнаар ажлын цагийн тооцоог нярав гаргасан ба эрхлэгч нягтлан бодогч нар нь хянаж шалгаж гарын үсэг зурж тамга тэмдэг дарсан байсан. Мөн З.У  дээр 2019 оны 02 дугаар сард 17 хоног ажилласан гэж нярав ажлын цагийн тооцоог гаргасан ба эрхлэгч нягтлан бодогч нар нь хянаж тамга тэмдэг дарсан З.У  тухайн цэцэрлэгт ажилд орох болон ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг байгууллагын захиргаандаа өгсөн байсан. Ш.Н ын хувьд мөн л ажиллагаагүй байхад нь ажилласан мэтээр цагийн бүртгэлийг бүртгэсэн байсныг илрүүлж актаар төлбөр тогтоосон зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн. Мөн ... цэцэрлэгийн эрхлэгч Б.М  нь ажилчддаа үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгочихоод буцаан авдаг талаар Булган сумын засаг дарга болон нийгмийн бодлогын хэлтсээс ирүүлсэн албан бичигт дурьдагдсан байсныг шалгахад дуу хөгжмийн багш Д.А , бүлгийн багш Д.Б , туслах багш Ш.О  нарт үр дүнгийн урамшуулал болон ур чадварын нэмэгдэл олгочихоод буцаан авсан болох нь тогтоогдсон харин үүнээс бусад ажилчдаас дээрх мөнгө нэмээд буцаан авсан эсэх нь нотлогдоогүй... Миний шалгалтаар 7.907.834 төгрөгний төлбөр тогтоосон нь манай санхүүгийн хяналт  аудитын албанаас гаргасан эцсийн шийдвэр биш. Дээр дурьдсан зарим асуудлууд нотлогдохгүй байсан учраас нотлогдож байсан мөнгөн дүн болох 7.907.834 төгрөгийг хяналт шалгалтын танилцуулгад бичсэн юм...” гэх мэдүүлэг /1-р ххийн 84-87, 3-р хх-ийн 212 дугаар хуудас/,

     Гэрч Б.Б ын өгсөн “... Миний хувьд Булган аймгийн засаг даргын дэргэдэх Санхүү хяналт аудитын албаны даргаар ажилладаг...2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн төлөвлөгөөт шалгалтаар тус цэцэрлэгийн 2017, 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хийж байх үед 2019 оны ... сарын 05ны өдөр Булган аймгийн Засаг даргын тамгын газрын 07/941 дугаартай албан бичгээр ... цэцэрлэгийн цалин урамшуулалтай холбоотой асуудал дээр шалгалт хийж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн мөн түүний дараа буюу 2019 оны 0... сарын 09-ний өдөр Булган сумын Засаг даргаас 01/352 дугаартай албан бичиг ирүүлсэн ба уг албан бичигт “Ш.Н , З.У  нарын ажиллаагүй байхад цалин олгосон тухай шалгаж өгнө үү” гэсэн байсан. Ингээд 2019 оны 0... сарын 16-ны өдөр ... цэцэрлэгийн 2019 оны санхүүгийн тайланд шалгалт хийхээр болж манай аудитын албанаас улсын байцаагч Ж.О  томилогдон шалгалт хийхэд ... цэцэрлэгийн 2017 оны санхүүгийн тайланд ямар нэгэн зөрчил илрээгүй харин 2018 оны санхүүгийн тайланд Л.Б , З.У  нарыг ажиллаагүй байхад ажилласан мэтээр хуурамч тушаал гарган цалин олгосон байсан. 2019 оны санхүүгийн тайланд Ш.Н , З.У  нарыг мөн л ажиллаагүй байхад нь ажилласан мэтээр хуурамч тушаал гарган, ирцийн нь ажилласнаар бүртгэн цалин хөлс олгосон байсан...Улсын байцаагч Ж.О ы танилцуулгад дурьдагдсан 7.907.834 төгрөгний дүн нь эцсийн байдлаар гаргасан мөнгөн дүн биш учраас эцсийн мөнгөн дүнг тогтоолгохын тулд хуулийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-93, 3-р хх-ийн 210 дугаар хуудас/,

     Гэрч Э.Э ын өгсөн “... 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган сумын ... цэцэрлэгт гал тогооны туслах ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Б.Б  багштай ахлах бүлгийн туслах багшаар Ш.Н  эгчийн оронд 2019 оны 06 дугаар сарыг дуустал ажилласан. Туслах багш Н  эгч ажилдаа ороогүй учраас би түүний оронд өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн ажиллаж байна. Би 2019 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарыг дуустал Ш.Н  эгчийн оронд ажиллахдаа 264.400 төгрөгийг сар бүр нярав Д.Ж аар өөрийн хаан банкны *********** дугаарын дансаар авч байсан. Би Н  эгчийн оронд 6 сар ажиллахдаа нийт 1.586.400 төгрөгийг авсан нь үнэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 208 дугаар хуудас/,

"Далайван аудит" ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/03-01   тоот шинжээчийн дүгнэлт "...туслах багш Ш.Н ын нэр дээр 4,758,3 мянган төгрөг, сахиул  З.У ын  нэр дээр 3,069,7  мянган төгрөг,  сахиул Л.Б ы нэр дээр 488,0 мянган төгрөг нийт 8 316.1 /найман сая гурван зуун арван зургаан мянга нэг зуун арван есөн/ төгрөгний цалинг бодож гарган авсан..." гэх дүгнэлт, /1-р хх-н 103-10... хуудас/

"Далайван аудит" ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 02/03-02 дугаартай  шинжээчийн  "...  үнэлгээнд  хамрагдсан  хүнсний   ногоо  тариалах талбайн өртөг 1.393.600 төгрөг, 6 ширхэг 9м.кв нарийн ногооны хүлэмж 810.000 төгрөг, сургалтын хэрэглэгдэхүүн 4 ширхэг цүнхний хамт 214.500 төгрөг, 9 ширхэг Япон үндэсний хувцас 1.045.000 төгрөг, 2 ширхэг тэмцээний шагналын цом 90.000 төгрөг, телевизорын нэг цагийн бичлэг 50.000 төгрөг, 8 ширхэг махны мод 224.000 төгрөг, хүнсний жижиг жин 45.000 төгрөг, махны машин 180.000 төгрөг, 2 ширхэг шанага  16.000 төгрөг,  хоолны том халбага 6.000 төгрөг,  6*4*3,9 хэмжээтэй  Г хэлбэрийн   модон шовгор   1.500.000  төгрөг,   тоглолтын   билет  390.000  төгрөг, цэцэрлэгийн урд байрлах хүүхэд тоглох модон гулсуур, сүүдрэвч, сагсан бөмбөгийн талбайн нийт өртөг 1.032.500 төгрөг, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга 280.000 төгрөгөөр тус тус үнэлэгдэн нийт үнэлгээ 2019 оны байдлаар 7.276.700 төгрөг болж байна..." гэсэн дүгнэлт /3-р ХХийн 185-193 дугаар хуудас/

          “Далайван аудит” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/03-01 тоот шинжээчийн дүгнэлт:

Шинжээчид тавьсан асуулт № 1

Булган  аймгийн ... цэцэрлэгийн эрхлэгч Б.М , нягтлан бодогч Б.Э , нярав Д.Ж  нар нь санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн тухай хуулийн ямар заалт журмыг зөрчсөн байна. Хариулт №1

Бид ирүүлсэн материалын хэмжээнд шалгахад тус цэцэрлэгийн эрхлэгч Б.М , нягтлан бодогч Б.Э , нярав Д.Ж  нар нь Төсвийн тухай хуулийн 6.4.1 Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” 16.5.5.”батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 16.5.3.батлагдсан цалингийн сан, орон тооны хяүгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, зэрэг заалтуудыг зөрчихийн зэрэгцээ Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 276 тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ыг мөрдөж ажилладаггүй болох нь харагдаж байна.

Булган аймгийн ... цэцэрлэгийн санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн баримтууд бүрэн ирүүлээгүй учир бүртгэл хөтлөх явцад ямар хууль, тушаал шийдвэр зөрчсөн болохыг тодорхойлох боломжгүй юм.

Шинжээчид тавьсан асуулт № 2

Туслах багш Ш.Н , сахиул Л.Б , З.У  нарыг ажиллаагүй тайхад ажилласан мэтээр хуурамч тушаал гарган тус бүр хэдэн төгрөгний цалинг олгосон бэ?

Хариулт №2

2019 оны 1-6 сард туслах багш Ш.Н ад цалин тавьж олгох хүснэгтээр нийт 5,182,401 төгрөгийн цалинг бодож олгосон мэт харагдах боловч Ш.Н ын хувийн дансанд 647,042 төгрөг 2019 оны 1 сарын 25-нд ороод 1 сарын 28-нд нярав Д.Ж ын дансанд буцаан хийсэн байна. Д.Ж  нь Ш.Н ын цалин болох 5,182,401 төгрөгийг өөрийн хаан банкны ************ тоот дансаар дамжуулан авч 4,758,359.00 төгрөгийг байгууллагад бэлэн мөнгөний орлогын баримтаар орлогодож авсан байна. Зөрүү 424,000 төгрөгийг

Ш.Н ад 2018 оны 8 сараас 12 сар хүртэл ажилласан хугацааны амралтын мөнгийг буцаан олгосон байна.

Сахиул З.У т 2019 оны 2-6 сард цалин тавьж олгох хүснэгтээр нийт 3,400,213 төгрөг бодож олгосон мэт харагдах боловч буцаан 2,642,760 төгрөгийг байгууллагад бэлэн мөнгөний орлогын баримтаар орлогодож авсан байна.

Харин Л.Б г 2018 оны 6 сард ажилласнаар тооцон цалинд 488,000 төгрөгийг З.У ыг 2018 оны 6 сард ажилласнаар тооцон 427,000 төгрөгийг гарган нийт 915,000 төгрөгийг байгууллагад бэлэн мөнгөний орлогын баримтаар орлогодож авсан байна.

Эдгээрээс үзэхэд Туслах багш Ш.Н ын нэр дээр 4,758,359.00 төгрөг, сахиул З.У ын нэр дээр 3,069,760 төгрөг, сахиул Л.Б ы нэр дээр 488,000 төгрөг, нийт 8,316,119 төгрөгийн цалин тооцсон байна.

Шинжээчид тавьсан асуулт № 3

Дээрх хүмүүсийн цалинг юунд зарцуулсан бэ?

Хариулт № 3

Ш.Н аас цалин 4 758,3 мянган төгрөг, З.У ын цалин 2 642,7 мянган төгрөгийг бэлэн мөнгөний орлогын баримт бичин буцаан байгууллагад орлогодож авсан боловч зарцуулсан баримт нь тодорхойгүй. ... цэцэрлэгийн санхүүгийн баримт тэр чигээрээ ирээгүй учраас бидэнд ирүүлсэн бэлэн мөнгөний зарлагын баримтаар гарсан гүйлгээнд дээрхи хүмүүст бодсон цалингийн мөнгийг зарцуулсан гэж үзэх боломжгүй юм....” гэх дүгнэлт /1-р хх-ийн 103-10... хуудас/,

Яллагдагчаар Б.М ийн өгсөн: “...Би Булган аймгийн Булган сумын ... цэцэрлэгийн эрхлэгчээр 2016 олны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс томилогдон 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажилласан. Миний хувьд өөртөө болон хувьдаа завшья ашиг хонжоо ольё гэсэн санаа зорилго анхаасаа агуулж байгаагүй ард түмний хүүхдүүдийн төлөө сургалтын аюулгүй, сурч хөгжих, таатай орчинг бүрдүүлье гэсэн санаатай ажиллаж байсан. Бидний хувьд цэцэрлэгээ аятай сайхан байлгах гэж өөрсдийнхөө халааснаас байнга л мөнгө гаргаж бүтээдэг хэдий болтол ажилчдынхаа халааснаас мөнгө гаргах бэ гэж бодрюд 2018 оны 0... сарын 01-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл З.У , Л.Б  нар дээр ажилласан мэтээр тушаал гарган мөнгийг Булган аймгийн 80 жилтэй холбогдуулан бүтээлч ажилд зарцуулсан. 2019 оны 01 дүгээр сард Ш.Н , 2019 оны 03 дугаар сарын 01ний өдрөөс 06 дугаар сар хүртэл З.У  нар дээр ажиллаагүй байхад нь ажилласан мэтээр тушаал гарган мөнгийг нь аймгийн засаг даргын “Эко цэцэрлэг” шалгаруулах тэмцээн, “Булган хотын хавар” урлагийн наадам, Боловсрол соёл урлагийн газраас аймгийн бүтээлч багш шалгаруулах уралдаан, аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн зөвлөмж зэрэг зүйлүүдэд зарцуулснаас гадна манай цэцэрлэгийн багш нар өөрсдөөсөө мөнгө гарган цэцэрлэгтээ зарцуулдаг учраас нэг удаа ч гэсэн тоглолт үзээсэй гэж бодоод Н.Болд, Н.Чулуунчимэг нарын 26 ширхэг тоглолтын билетыг авч багш ажилчддаа үзүүлсэн энэ шийдвэрээ би өөрөө дангаараа гаргасан. Манай цэцэрлэгийн багш Н.Б гийн амьдрал ахуй нь тийм сайн биш учраас үр дүнгийн урамшуулалыг 2019 оны 06 дугаар сард олгосон юм гэтэл тэрээр хамт олны арга хэмжээнд дээр агсам тавиад чи тэр урамшууллаа аваарай би авахгүй шүү надад лэрэггүй гэхээр нь чи тэгвэл буцаагаад өгөөрэй түмний хүүхдэд зарцуулна гэж хэлсэн чинь -ярав Ж д өгсөн байсныг тэрээр надад оруулан өгөхөөр нь би авахгүй ээ битгий миний өрөөнд ийм мөнгө авчираад бай гадаа талбай дээр юм хийж байгаа хэрэгтэй лутаад байгаа юм аа авчихгүй юу гэж хэлсэн. Дуу хөгжмийн багш н.А ийн хувьд цалин дээр нь урамшууллын мөнгө нэмээд түүнийг нь аваад ахмадуудаа зарцуулсан тэрнээс биш өөртөө аваад идэж уусан юм байхгүй над дээр мөнгөө авчираагүй няравын дансд шилжүүлсэн юм шиг байна лээ. Н.О т урамшууллын мөнгө олгосон чинь тэр мөнгийг нь банк зээлэнд татаад явчихсан учраас түүний хуримтлалын мөнгөнөөс 100.000 төгрөгийг нярав Ж  аваад Булган хотын хавар урлагийн наадмын хөгжим түрээслэсэн мөнгөнд зарцуулсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131-133 дугаар хуудас/,

Яллагдагчаар Б.Э ийн өгсөн: “...Дээрхи хүмүүсийг ажиллаагүй байхад нь ажилласан мэтээр цалинг бодчих энэ мөнгөөр нь цэцэрлэгтээ бүтээн байгуулалт хиймээр байна гэж эрхлэгч Б.М  надад хэлсэн, тэгэхээр нь би түүнд хандаж байгаа юм болов уу гэсэн чинь гайгүй байхаа гэж хэлсэн тэгээд би цалинг нь бодоод байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143-144 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэлээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 8 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /1-р хх-ийн 126-130, 138-142, 149-153 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 232, 234 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 235, 23... хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М  нь Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ... цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 2018 оны 8 дугаар сард сахиулаар ажиллаагүй Л.Б , З.У , 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаагүй туслах багш Ш.Н , 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ныг хүртэл сахиулаар ажиллаагүй З.У  нарыг ажилласан үндсэн ажилтан мэтээр цалин бодож нийт 6 305.719 /зургаан сая гурван зуун таван мянга долоон зуун арван ес/ төгрөг буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

Шүүгдэгч Б.Э  нь Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ... цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа цэцэрлэгийн эрхлэгч Б.М тэй урьдчлан амлаж үгсэн тохиролцож 2018 оны 8 дугаар сард сахиулаар ажиллаагүй Л.Б , З.У , 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаагүй туслах багш Ш.Н ,  2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ныг хүртэл сахиулаар ажиллаагүй З.У  нар дээр цалин бодож нийт 6 305.719 /зургаан сая гурван зуун таван мянга долоон зуун арван ес/ төгрөг буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулхад нь дэмжлэг туслалцаа үзүүлж хамжигчаар оролцсон болох нь нотлогдож, тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

Иймд шүүгдэгч Б.Э , Б.М  гэмт үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э , Б.М  нар нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

Шүүгдэгч Б.Э , Б.М  нарын гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирол төлбөрийг барагдуулсан ба хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ  илэрхийлсэн байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Э , Б.М эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгуулийн ялыг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Э , Б.М  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 тэнцэх юм.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б.М ийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдсэн заасан гэм буруутайд, Шүүгдэгч Б.Эрдэнчимэгийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахад хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-тзааснаар шүүгдэгч Б.М ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгж буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 6000 нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгтзааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Э , Б.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э , Б.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэдзааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийгтүдгэлзүүлэн шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ДЭЛГЭРМӨРӨН