Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2020/ДШМ/45

 

Б.М , Б.Э  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолтой Б.М , Б.Э  нарт холбогдох 1915004350294 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.М ийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, шүүгдэгч Б.Э ийн өмгөөлөгч М.Даваасүрэн нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор Э.Гантулга, шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1971 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Булган аймгийн ... од оршин суух хаятгай, урьд ял шийтгэлгүй,  , Л  овогт Б.М . Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 39 настай.эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Булган аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Булган аймгийн ..., шинэчлэгдсэн хаяг нь ...од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  Е овогт Б.Э.

Шүүгдэгч Б.М  нь Булган аймгийн ... ээр ажиллаж байх хугацаандаа 2018 оны 8 дугаар сард сахиулаар ажиллаагүй Л.Б , З.У , 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаагүй туслах багш Ш.Н , 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ныг хүртэл сахиулаар ажиллаагүй З.У  нарыг ажилласан үндсэн ажилтан мэтээр цалин бодож нийт 6 305.719 /зургаан сая гурван зуун таван мянга долоон зуун арван ес/ төгрөг буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, Шүүгдэгч Б.Э  нь Булган аймгийн ... ийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа цэцэрлэгийн эрхлэгч Б.М тэй урьдчлан амлаж үгсэн тохиролцож 2018 оны 8 дугаар сард сахиулаар ажиллаагүй Л.Б , З.У , 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаагүй туслах багш Ш.Н ,  2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ныг хүртэл сахиулаар ажиллаагүй З.У нар дээр цалин бодож нийт 6 305.719 /зургаан сая гурван зуун таван мянга долоон зуун арван ес/ төгрөг буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулхад нь дэмжлэг туслалцаа үзүүлж хамжигчаар оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Б.М ийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдсэн заасан гэм буруутайд, Шүүгдэгч Б.Э ийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахад хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснааршүүгдэгч Б.М ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгж буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 6000 нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснааршүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
  3. Шүүгдэгч Б.Э , Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э , Б.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэдзааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  6. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийгтүдгэлзүүлэн шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М ийн өмгөөлөгч Р.Нямцэрэн давж заалдах гомдолдоо: “... Хэргийн нөхцөл байдлын талаар: 1.1. Б.М  Булган аймгийн ... ийн эрхлэгчийн ажил, албан тушаалыг эрхэлж, тухайн цэцэрлэгийн хувьд төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа туслах багшаар ажиллаж байсан Ш.Н ын нэр дээр 4.758.359 төгрөг, сахиулаар ажиллаж байсан З.У ын нэр дээр 3.069.760 төгрөг, сахиулаар ажиллаж байсан Л.Б гийн нэр дээр 488.000 төгрөг, эдгээр бүгд 8.316.119 төгрөгийг тооцон бодож, цалингийн сангаас аваад Ш.Н ын нэр дээрх 4.758.359 төгрөг, З.У ын нэр дээр 2.642.760 төгрөг, 2018 оны 6 дугаар сард Л.Б г ажилласнаар 488.000 төгрөг,

З.У ыг ажилласнаар 427.000 төгрөг буюу нийлээд 915.000 төгрөгийг байгууллагад бэлэн мөнгөний орлогын баримтаар бүгд 8.316.119 төгрөгийг орлогодож авсан. Энэ мөнгөнөөс Ш.Н ад ажилласан хугацааны амралтын мөнгө 424.000 төгрөгийг олгосон, түүний оронд ажилласан Э.Эрдэнэсувдад 1.586.400 төгрөгийн цалин олгосныг хасвал 6.305.719 төгрөг болох тооцоо, үүнийг гэм буруугийн хохирол гэж үзсэн /2020 оны 05 дугаар сарын 28-ны 4/110 тоот яллах дүгнэлт/ талаар тоо, тооцооны хувьд маргах зүйлгүй болсон байна.

1.2. Энэхүү мөнгийг төсвөөс гаргаж авахдаа Ш.Н , З.У , Л.Б  нарын цагийг хий бүртгэж, тушаал шийдвэр гаргаж, мөнгийг няраваар дамжуулан тэдгээр хүмүүсийн данснаас буцаан авч, цэцэрлэгтээ бэлэн мөнгөний орлого авсан, энэхүү орлогоор 16 нэр төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн, хөрөнгө авсан нь тус төсөвт байгууллага буюу 7 дугаар цэцэрлэгт ашиглагдаж байгаа, эдгээрийн зах зээлийн болон өртгийн үнэлгээ нь 7.276.600 төгрөг болж байгааг "Далай ван аудит" үнэлгээний компани шинжээчийн журмаар тогтоосон бөгөөд үүн дээр мөрдөгч, яллагч, хохирогч О, санхүүгийн хяналт аудитын албаны байцаагч Ц , шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар санал зөрсөн, маргасан зүйл байхгүй байна.

Булган аймгийн Санхүү, аудитын алба 2019 оны 8 дугаар сард хяналт шалгалт хийгээд 7.907.834 төгрөгийн зөрчлийн акт үйлдэх үед энэ актыг зөвшөөрөхгүйгээ Б.М  илэрхийлж, актанд дурдагдсан мөнгөөр авсан эд хөрөнгийг үнэлж тооцох талаар хүсэлт, тайлбар гаргасан нь хэргийн 52-55 дахь талд авагдсан байгаа. Анхан шатны шүүх энэ хэргийг хэлэлцээд чухам энэ байдлыг тодруулж шалгуулахаар хэргийг прокурорт буцааж байсан шүүгчийн захирамж бий. Дээр дурдсан зүйлүүд бол энэ хэргийн нотлогдож тогтоогдсон нөхцөл байдал юм.

Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Эрүүгийн хуулийн "Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах" гэдэг зохицуулалтын хууль зүйн утга, агуулгыг яллагч болон шүүх жинхэнэ агуулггас нь зөрүүлж буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэл байна.

    1. Одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1.1-д заасанзохицуулалт нь агуулга, гэмт хэргийн шинжийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулиас уламжлагдан хэвээр хадгалагдсан зохицуулалт ба хууль тогтоомжоор төсвөөс санхүүжүүлэх, зардал гаргахыг хориглосныг зөрчсөн, эсхүл төсвөөс зардал гаргах учиргүй үйл ажиллагааг сннхүүжүүлсэн хууль бус үйлдэл, түүний улмаас төсөвт хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан зохицуулалт бөгөөд ийм байдлаар хууль хэрэглээний практик /прецеднт/ тогтсон, хууль хэрэглээ нь тайлбарлагдсан /УДШ-ийн 2009 оны 06 дугаар сарыэ 24-ний 23 дугаар тоггоолд...хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсныг гэж тайлбарласан/ зүйл юм. Энэ нь өмнө мөрдөж байсан Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 14.1.1-14.1.7 дахь заалт, одоо мөрдөж байгаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг зөрчснийг ойлгоно. Төсвийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан төсвийн ангиллын хүрээнд, 24.1-д заасан урсгал зардал, хөрөнгийн зардал, эргэн төлөгдөх төлбөрийн зардалд зарцуулсан, 41.2.2-т заасан батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргасан, өр төлбөр үүсгээгүй бол Эрүүгийн хуултийн 22.8-ийн 1.1-д заасан эмт хэрэг болохгүй.
    2. Гэмт хэргийн үйлдэл гэж тооцоод байгаа 6.305.719 төгрөг нь 7 дугаар цэцэрлэгийнурсгал зардал буюу цалингийн сангийн зардлаас гараад хөрөнгийн зардал болсон байгаа нь төсвийн хууль тогтоомжтой дараах байдлаар уялдаж байна. Үүнд:

1.Төсвийн тухай 2011 оны 12 дугаар сарын 23-ны хуулийн хүрээнд Сангийн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 20-ны 7 дугаар тушаалаар төсвийн 4 журам баталж мөрдүүлсэн байна. Энэ тушаалын хоёрдугаар хавсралтаар "Төсвийн зардлын эдийн засгийн ангилал"ыг баталсан ба 21. Урсгал зардал, 22. Хөрөнгийн зардал гэж ангилал байхыг заагаад хөрөнгийн зардалд тоног төхөөрөмж, бусад хөрөнгө гэж тогтоосон байна. Мөн тушаалын дөрөвдүгээр хавсралтаар "Зардлын зориулалт болон арга хэмжээний ангилал"-ыг баталсан ба 81800. Боловсролын арга хэмжээнд, 81834. Боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 81835. Сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахад төсвийг зарцуулахаар зохицуулжээ. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 6.305.719 төгрөгийн урсгал зардал цалингийн сангаас гаргаж аваад буцааж орлогодон 16 төрлийн 7.276.600 төгрөгийн хөрөнгийн зардал болгосон нь Төсвийн тухай хуулийн 22 дугаар зүйл, 24.1 дэх заалттай нийцэлтэй байна.

    1. Дээр дурдсан хэмжээний урсгал зардал буюу цалингийн сангаас гаргасан зардлыгхөрөнгийн зардал болгосноос ... ийн 2018 оны батлагдсан төсөв дүнгээрээ 412.153.600 төгрөг болон түүний дотор цалингийн зардал 220.825.900 төгрөг, 2019 оны батлагдсан төсөв дүнгээрээ 454.416.600 төгрөг болон цалингийн сангийн 280.276.100 төгрөг батлагдсан төсвөөс хэтэрч зарцуулагдсан гэх баримтгүйн дээ дгээр оны төсевт эд хогшил, бараа үйлчилгээний буюу хөрөнгийн зардлын ангилал байсан байна.

Эдгээр байдлаас үзэхэд Б.М  нь төсвийн хөрөнгийн төсвийн зориулалтаас өөр буюу өөрөөр хэлбэл зориулалтын бусаар зарцуулсан биш харин төсвийн зардлын ангилал шилжүүлж зарцуулсан болох нь тодорхой байна. Тус 7 дугаар цэцэрлэгийн 2018, 2019 оны  батлагдсан төсөвт 8 төрлийн бүлэг зардал байгаа ба энд мөнөөх 6.305.719 төгрөгийг зарцуулсан цалингийн болон хөрөнгийн зардал аль аль нь байгаа нь энэ дүгнэлтийг батлах ба энэ өмнө дурдсан Төсвийн тухай хууль, Сангийн сайдын тушаалаар тогтоосон төсвийн ангилал, боловсролын зориулалтыг зөрчихгүй байна.

    1. “Далай ван аудит” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/03-01 ощтоот дүгнэлтийн асуулт №1, хариулт №1 нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь  хэсэг “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэснийг зөрчсөний дээр Шинжээчийн зааж байгаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5 дахь заалт нь зарчим болон бүрэн эрхийн заалт тул төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг агуулга, бодит үйлдлийг илэрхийлэхгүй.

Ийм учраас энэ хэрэгт Эрүүгийнг хуулийн 22.8-ийн 1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байхад Эрүүгийн хуулийг хэт явцуу тайлбарлан хэрэглэсэн байна. Мэргэжлийн хуульчид бид хууль хэрэглэхдээ холбогдох хууль тоггоомжийг харьцуулан үзэж, шүүхийн практикийг судалж, онол арга зүйн үүднээс хандахгүй зөвхөн өөрттөрсөн бодол, итгэлээр хандвал дүлийдээ найдаж..." гэдэг шиг юм болно.

Хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйл, түүний дотор 1.1 дэх хэсэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй биш материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Тиймээс бодит хохирлыг заавал шаардана. Энэ хэрэгт тогтоогдсон хохирол, хор уршиг байхгүй. Учир нь:

    1. Булган аймгийн Санхүүгийн хяналт,аудитын алба шалгалт хийж акт үйлдсэн 2019 оны 8 дугаар сар, Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн 9 дүгээр сард нэр бүхий хүмүүсийн нэр дээр цалингийн сангаас гаргасан б.305.719 төгрөг хэдийнээ хөрөнгө болооод сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын болон түүнийг дэмжих үйл ажиллагаанд ашиглагдсан, төсөвт байгууллагын хөрөнгөд бүртгэгдсэн байсан нь тодорхой болсон.
    2. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны үе шатанд нөхөн төлсөн,хохирогч тодорхойлж баримтаар батлан нэхэмжилсэн ямар нэгэн хохирол байхгүй, хохирогч нь хохирол байгаа эсэхээ хуулийн байгууллагаар тогтоолгоно гэсэн байр суурь илэрхийлсэн байдаг. Шинжээч томилж гаргуулсан хөрөнгийн үнэлгээгээр эцсийн дүндээ төсөвт байгууллагад ашигтай үр дүн гарсан.
    3. Прокурор яллах дүгнэлтийн хавсралтандаа зааж шүүх хуралдаанд яллахдаахохирлыг 6.305.719 төгрөг гэж тодорхойлсон, шүүх тогтоолдоо 8 316 119 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдьэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасан хохирлыг мөн зүйлийн 16.2 дахь хэсгийн 1.5-д заасан байдлаар учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хир хэмжээг хэрхэн тооцож, тогтоосноо тайлбарлаагүй, өмгөөлөгч бодит хохирол учраагүй гэж, яллагч тал 6.305.719 төгрөгийн хохирол учирсан гэж мэтгэлцсэн байхад шүүх Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар дүгнэлт өгөөгүй нь мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2, 36.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан шэардлагыг хангахгүй байна  .

Гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байгаа талаар: Дээр дурдсан нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагаагаар нотолж тогтоосон байдлаас дүгнэн үзэхэд Б.М , Б.Э  нарт холбогдох хэрэг Эрүүгийн гэмт хэргийн шинжийн агуулахгүй байна.

    1. Гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд тодорхойлсонбөгөөд түүний гол шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай ... үйлдэл, эс үйлдэхүй юм. Прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой ойлгомжтой дүгнэлт байхгүй.
    2. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд заасан дараагийн шинж нь хохирол, хор уршигучирсан байх явдал юм. Энэ талаар дээр тодорхой дурдсан хохирогч, яллах тал, шүүх тодорхой дүгнэлт хийж чадахгүй байгаа.
    3. Гэмт хэргийн дараагийн шинж нь үйлдэл, эс үйлдэхүйдээ гэм буруутай байх явдалюм. Гэм буруугийн талаар болон Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхэд үлэмж маргаантай, эргэлзээтэй байгаа тохиолдолд хэрэг шийдвэрлэдэг үндсэн зарчим нь Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болно. 4.4. Б.М  нь төсвийн сахилга зөрчсөн зөрчил гаргасан байхыг үгүйсгэсхгүй. Энэ тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэхийг хууль тогтоомжоор шалгаж үзье.

А. Төрийн албаны тухай хуулиар төрийн үйлчилгээний албан тушаалтанд сахилгын шийтгэл тодорхойлоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд хариуцлага яригдана.

Б. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2-т зааснаар төсвийн шууд захирагч Б.М  төсвийн сахилга зөрчсөн бол үр дүнгийн гэрээг дүгнэх замаар урамшуулах буюу хариуцлага тооцно.

В. Энэ хүрээнд Төсвийн ерөнхийлөн захирагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дүгээр зүйлийг үндэслэн 2019 оны 09 сарын 07-ны өдөр Б/68 тоот захирамж гаргаж Б.М ийг энэ хэрэгт буруутгагдаад байгаа санхүү, төсвийн сахилга зөрчсөн гэж үзэж Булган сүмын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалж, Төсвийн тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага тооцсон байна. Нэг үйлдэлд зөрчил, гэмт хэргээр давхар хариуцлага хүлээх боломжгүй.

Иймд Б.М , Б.Э  нарт холбогдох хэргийг бүхэлд нь хянан үзэж Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 135 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул энэ Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон Б.М ийг цагаатгана уу. Эцэст нь хэлэхэд мөрдөн шалгах байгууллага, прокурор, шүүх, өмгөөлөгч нэгнээ давж дийлэх гээд байгаа асуудал биш Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх, гэмт хэрэг үйлдсэн хүнд ял хариуцлага завшуулахгүй байх, гэмт хэрэг биш асуудалд хүнд ял шийтгэж хэлмэгдүүлэхгүй байх явдал биддний зорилго шүү.” гэжээ

Шүүгдэгч Б.Э ийн өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Б.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ...үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, тэдний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан тэдгээрт эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгуулийн ялыг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв” гэжээ. Миний үйлчлүүлэгч Б.Э  нь цалингийн санг буруу зарцуулахыг хүлээн зөвшөөрснөө анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьж, түүнээс хойш гэм буруугаа тууштай хүлээн зөвшөөрч ирсэн, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол байхгүй, энэ үйлдэл нь түмний хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулагдсан нь баримтаар нотлогддог.

Мөн энэ хүнд дахин ийм үйлдэл хийх өчүүхэн ч санаа зорилго байхгүй, ажил мэргэжилдээ мэргэшиж яваа сайн ажилтан болох нь түүний ажил байдлын тодорхойлолтоор нотлогдон тогтоогдсон, ар гэрээ ажил хийж тэжээн тэтгэж байгаа ганц хүн нь /бага насны 2 хүүхэдтэй, зүрхний хүнд өвчтэй нөхөртэй/ байхад торгох ялыг сонгох хэрэглэсэн нь дээрхи дүгнэлттэй нь нийцээгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч нарын гэмт хэргийн сэдэлт нь байгууллагаа тохижуулж сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг аятай тохитой орчинд байлгах хүсэл сонирхол байснаас биш хүний цалинг хий бичиж ашиглах өчүүхэн ч хүсэл байгаагүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Б.Э ийн үйлдэл Эрүүгийн хуулийн 2.1.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ...энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй “ гэсний дагуу үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байх тул цагаатгаж өгнө үү.

Мөн шүүх шийтгэх тогтоолдоо хууль хэрэглээний талаархи өмгөөлөгчийн гаргасан саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туххай хуулийн 1.7-р зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэнтэй нийцээгүй ба мөн хуулийн 36-р зүйлийн 36.7.2.3 дахь заалтыг зөрчжээ.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч

Б.М ийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, шүүгдэгч Б.Э ийн өмгөөлөгч М.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.М , Б.Э  нарт Аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хууоийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж чадаагүйгээс эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо:  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “ ...нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг” учирсан байхыг шаарддаг бөгөөд аймгийн  прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдуулан Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохиролыг нарийвчлан тогтоож чадаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүгдэгч Б.М , Б.Э  нарын  үйлдэл нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэм буруутай байгаа боловч  Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар “... тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэнтэй нийцэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар “...эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Булган аймгийн Прокурорын газраас Л  овогт Б.М , Е овогт Б.Э  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1915004350294 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.М , Б.Э  нарыг цагаатгаж, шүүгдэгч Б.М ийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, шүүгдэгч Б.Э ийн өмгөөлөгч М.Даваасүрэн нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Ё.БЯМБАЦЭРЭН
                 ШҮҮГЧИД              М.ХҮРЭЛБААТАР
                                    Д.МӨНХӨӨ