Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2021/0625

 

  Х.Б*******гийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч Баян*******Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагч Баян*******Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ж, гуравдагч этгээд А.Н, М.Х, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Баян*******Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02*******ны өдрийн 53 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Б*******гийн нэхэмжлэлтэй, Баян*******Өлгий аймгийн Засаг дарга, Баян*******Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баян*******Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12*******ны өдрийн 53 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 38 дугаар зүйлийн 38.3.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б*******ны Баян*******Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 07*******ны өдрийн А/03 дугаар захирамжийг хүчингүй болгох, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 21*******ний өдрийн 04*******04*******029/279 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч С.Н нар давж заалдах гомдолдоо: Миний эзэмшлийн “Д” ХХК нь Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30*******ны өдрийн 55 дугаартай газар шилжүүлэх тухай захирамжаар Өлгий сумын нутаг дэвсгэрээс 4434 мкв газрыг хууль журмын дагуу эзэмшиж, холбогдох хууль журмын дагуу газрын төлбөрөө цаг тухайд нь төлж, зориулалтын дагуу 18 дахь жилдээ ашиглаж ирсэн. Компанийн эзэмшилд байсан энэхүү газраа өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авахаар Баян*******Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох биичг баримтын хамт хүсэлт гаргасан. Үүний дагуу Баян*******Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийн А/1112 дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай захирамж гаргаж шилжүүлэн эзэмшүүлсний дараа буюу аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 07*******ны өдрийн А/03 дугаартай захирамжаар газар эзэмших эрх шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгосон юм. Миний бие компанийн нэр дээр 18 жилийн турш эзэмшиж байсан газрын эзэмших эрхийг шилжүүлж өгсөн захирамжийг яагаад хүчингүй болгосныг ойлгохгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргахад иргэдийн гомдлоор таны газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэмээн хариу тайлбар ирүүлсэн. Харин тэдгээр гомдол гаргасан иргэд болох М.Х, А.Н нар нь намайг кадастрын зураг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн мэтээр бичсэн гүтгэж гомдол гаргасныг хүлээн авчээ.

Анхан шатын шүүхээс “Х” ХК өөрчлөн зохион байгуулагдаж, хувьцаа эзэмшигчдэд хөрөнгө хуваарилах үед хувьцаа эзэмшигч Х.Б*******нд склад, гараашны хэсэг гэсэн 2 үл хөдлөх эд хөрөнгө хуваарилагдсан, тухайн үл хөдлөх хөрөнгүүд нь “Х” ХК*******ийн хашаан дотор тус тусдаа байршилтай болох нь тогтоогдож байгаа боловч анх Өлгий сумын Засаг даргын 2004 оны 44 дугаар захирамжаар “Х” ХК*******иас “Д” нөхөрлөлд шилжүүлэн эзэмшүүлсэн 4434 мкв газар нь 4114 мкв, 320 мкв гэсэн хэмжээтэй 2 тусдаа байршилтай газар гэж үзэх, өөрөөр хэлбэл 2012*******08*******31 гэсэн огноотой, 031300478 нэгж талбарын дугаартай, “Иргэн Х.Б*******ны эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг” дахь 320 мкв газар нь уг 4434 мкв газарт хамаарахгүй” гэж үндэслэлгүй дүгнэсэн юм.

Тэгж дүгнэсэн үндэслэлээ шүүхээс “Өлгий сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30*******ны өдрийн 55 дугаар захирамжаар “Х” ХК*******ийн эзэмшлийн газраас 4434 мкв газрыг “Д” нөхөрлөлд шилжүүлэн эзэмшүүлж, 0005876 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан гэж байгаа боловч 2004 оны 11 дүгээр сарын 12*******ны өдрийн 0005876 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд Өлгий сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийн 62 тоот шийдвэрийг үндэслэн олгосон гэж тусгагдсан байх ба уг Өлгий сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийн 62 дугаар захирамж нь Х.Б*******д Өлгий сумын 2 дугаар багаас нэгж талбарын 031300496 дугаартай 700 мкв газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн шийдвэр байна” гэжээ. Тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээнд 55 дугаар захирамж гэж бичихийн оронд 62 дугаар захирамж гэж андуурч бичсэн захиргааны ажилтаны техникийн шинжтэй алдаанаас болж иргэн миний эзэмших эрх зөрчигдөх ёсгүй. Миний бие 2004 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийн 62 дугаар захирамжийн дагуу сумын 2 дугаар багаас нэгж талбарын 031300496 дугаартай 700 мкв газар эзэмшдэггүй. Шүүх нь надад 031300496 дугаартай 700 мкв газар эзэмшдэггүй, 62 дугаар захирамжийн хавсралтад миний нэр орсон боловч би ямар нэгэн газар аваагүй гэдгийг шүүхийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон мөртлөө хэт нэг талыг барьж, намайг үндэслэлгүй буруутгасан явдалд гомдож байна.

Мөн 55 дугаар захирамжийг үндэслэн байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд нэгж талбарын 031300478 дугаартай 4434 мкв газрыг эзэмшүүлсэн талаар тусгагдсан, өөрөөр хэлбэл гэрээнд 4434 мкю газар нь нэг нэгж талбар биш, 2 тусдаа байршилтай газар болох талаар тусгайлан заасан зүйл байхгүй, мөн уг 4434 мкв газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан тухайн үед үйлдэгдсэн кадастрын зураг болон нэгж талбарын хувийн хэрэг байхгүй, газрын кадастрын мэдээллийн санд 2014 онд хүртэл уг газар бүртгэгдээгүй болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж намайг буруутгаж байгааг огт ойлгохгүй байна.

Газрын тухай хуульд зааснаар хоёр тусдаа газарт байсан газруудыг аж ахуйн нэгжүүдэд нийт газрын хэмжээг нэгтгэн бичиж эзэмшүүлэх шийдвэр гаргаж байсан.

Нэгэнт тийм шийдвэр гарч хэрэгжээд явсан. Тухайн газарт нэгж талбарын хувийн хэрэг байхгүй хэмээн буруутгах эрхгүй. Зөвхөн миний эзэмшиж байсан газруудын нэгж талбарын хувийн хэрэг байхгүй бусад нь байгаа мэтээр шүүхээс дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Манай аймгийн ихэнх газрын нэгж талбарын хувийн хэрэг дутуу, ихэнх нь байдаггүй. Энэ нь захиргааны байгууллагын бүрдүүлэх бичиг баримт болохоос иргэд хувийн хэрэг бүрдүүлэх үүрэг хүлээхгүй. Үүнээс болж миний газар эзэмших эрх зөрчигдөх ёсгүй гэж үзэж байна. Шүүх нь энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн бөгөөд зөвхөн намайг буруутгах талаас нь нотлох баримт цуглуулсан. Яагаад миний эзэмшиж байсан газруудын хувийн хэрэг дутуу байгааг холбогдох мэргэжилтнүүдээс тодруулаагүй, тэгээд ч миний эзэмшиж байсан газрын мэдээлэл улсын бүртгэлийн архиваас олдсон. Мөн 2012, 2015 онуудад кадастрын зургаа шинэчилэн хийлгүүлж байсан, Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв байдал, чанарын улсын хяналтын баталгааны дүгнэлт тус тус гаргуулан ажиллаж ирснээс гадна газрын татвараа цаг тухайд нь төлж байсан нотлох баримтууд нь эрх бүхий байгууллагаас нь өгсөн хувийн хэрэг дотор байсаар байхад үндэслэлгүйгээр буруутгаж байгаад гомдолтой байна.

Газрын кадастрын мэдээллийн санд 2014 он хүртэл уг газар бүртгэгдээгүй хэмээн буруутгаж байгаа нь ч хууль бус гэж үзэж байна. Би 2012, 2015 онуудад хийлгэсэн кадастрын зургийн хуулбарыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрчүүдийн мэдүүлгээр Баян*******Өлгий аймгийн хэмжээнд кадастрын санг 2014 онд нэгдсэн журмаар бүртгэлд оруулсан талаар дурдсан. Үүнээс өмнө ямар нэгэн нэгдсэн бүртгэл байхгүй байсан талаар холбогдох мэргэжилтнүүд гэрчилсээр байхад шүүхээс 2014 оноос өмнө кадастрын санд бүртгүүлээгүй хэмээн буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Миний нотлох баримтаар гаргаж өгсөн 2012*******07*******19 гэсэн огноотой, “Иргэн Х.Б*******ы эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг” талбайн хэмжээ 4114 м.кв болон 2012*******08*******31 гэсэн огноотой, “Иргэн Х.Б*******ны эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг” талбайн хэмжээ 320 мкв*******г тус тус үйлдсэн захиргааны актыг анхан шатны шүүх албаар буруутгахын тулд Баян*******Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Н*******аас мэдүүлэг авч түүнийг үндэслэн хуурамч гэж тогтоосон явдалд гомдолтой байна. Гэрч А.Н*******ын “хэлсэн шиг санагдаж байна” гэх байдлаар өгсөн мэдүүлгүүдийг шүүх барьж аваад газрын хэмжэээ, байршил, заагийг харуулсан кадастрын зураг байхгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Кадастрын зураг гэдэг нь эрх бүхий албан тушаалтнаас үйлдэж, холбогдох системд оруулдаг эрх олгосон захиргааны шийдвэр юм.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж маргаагүй захиргааны эрх олгосон шийдвэрийн талаар дүгнэлт хийж, кадастрын зураг хүчингүй хэмээн дүгнээд явсан нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг санаатайгаар хэтрүүлсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх “нэгж талбарын 031300478 дугаартай 4434 мкв талбайтай газрын кадастрын зургийг дээрх байдлаар нэхэмжлэгчийн хэлснээр 2 тусдаа байршилтай нэгж талбар болгож үйлдсэн нь бодит байдалд нийцээгүй, хууль бус байна гэж үзлээ” гэсэн дүгнэлт бүхий шийдвэр доторх шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн шийдвэр болжээ.

Хашааны гадна тал эсхүл дотор тал гэхээсээ илүү үл хөдлөх хөрөнгө байсан газрыг эзэмшүүлсэн эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу 18 дахь жилдээ газраа эзэмшиж ирсэн. Холбогдох байгууллагаар дүгнэлтээ гаргуулсан, кадастрын зургийг үйлдүүлсэн, зохих татвараа төлж ирсэн. Харин холбогдох захиргааны байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээнд захирамжийн дугаарыг буруу бичсэн, тус тусдаа гэрчилгээ олгоогүй зэрэг буруутай үйл ажиллагаанаас болж миний эрх зөрчигдөх ёсгүй. Би илүү газар эзэмшээгүй, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу 18 жилийн турш тухайн газрыг хууль журмын дагуу эзэмшиж ашиглаж байгаа юм.

Шүүхээс хуулийг буруу тайлбарлан Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30*******ны өдрийн 55 дугаартай захирамжийн дагуу надад эзэмшүүлсэн хоёр өөр байршилд байгаа нийт 4434 мкв газрыг холбогдох мэргэжилтэн тус тусдаа эрхийн гэрчилгээг олгож өгөх ёстой байсан боловч нэгтгэж нэг гэрчилгээ олгосон явдалд иргэнийг буруутгаж болохгүй гэж үзэж байна.

Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 21*******ний өдрийн 04*******04*******029/279 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаадрлага гаргасан.

Маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэлийг 04*******04*******029/279 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагатай холбоотой гэж шүүхэд хавсаргаж өгсөн юм. Урьд өмнө нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлагыг нууцаар үйлдсэн байсныг шүүхээс олж хараад дээд шатны байгууллагад гомдлоо гаргаж, улмаар шүүхэд хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан юм.

Уг албан шаардлагыг гаргахдаа Х.Баян надад огт мэдэгдээгүй, надаас нэг ч удаа тайлбар аваагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 40.2, 40.2.5, 40.3, 40.4 заасан шаардлыг хангаагүй ба шийдвэр гаргах ажиллагаа ноцтой зөрчсөн.

Хамгийн гол нь 17 жилийн өмнө шийдвэрийг хүчингүй болгуулахаар албан шаардлага бичсэн явдал нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******т заасан “...захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэснийг ноцтой зөрчсөн юм.

Иймд шүүхийн шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Б*******гаас Баян*******Өлгий аймгийн Засаг дарга, Баян*******Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч нарт холбогдуулан “... аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 07*******ны өдрийн А/03 дугаар захирамж, ... аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 21*******ний өдрийн 04*******04*******029/279 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага...”*******ыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Маргаан бүхий аймгийн Засаг даргын 2021 оны А/03 дугаар захирамжийн тухайд: А/03 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийн А/1112 дугаар захирамжийг хүчингүй болгосон, уг А/1112 дугаар захирамжаар Өлгий сумын 13 дугаар баг /хуучнаар 3*******р баг/*******ийн нутаг дэвсгэрт байрлалтай “Д” ХХК*******ийн аж ахуйн зориулалтаар эзэмшиж буй 4434 м.кв газрыг хоёр хувааж, 4114 м.кв болон 320 м.кв газруудыг өмнөх зориулалтаар компанийн захирал Х.Б*******нд үргэлжлүүлэн 46 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, “Д” ХХК*******д урьд газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 55 дугаар захирамжийн холбогдох хэсэг болон 0605876 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон байна. 

Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30*******ны өдрийн 55 дугаар захирамжаар “Х” ХК*******ийн эзэмшил газраас “....Д*******т нөхөрлөлд 4434 мкв,...” газрыг эзэмшилд шилжүүлэн олгож, улмаар 4434 м.кв газартай холбоотойгоор 2004 оны 10 дугаар сарын 08*******ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”*******г байгуулсан бөгөөд дээрх газрын гэрчилгээг олгохдоо аймгийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийн 62 дугаар захирамжийг үндэслэсэн бөгөөд 2004 оны 11 дүгээр сарын 12*******ны өдрийн 0005876 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.

Нэхэмжлэгч Х.Б нь Өлгий сумын Засаг даргын 55 дугаар захирамжаар 4434 м.кв газар эзэмших эрх олж, эзэмших эрхийн хугацааг тодорхойлоогүй, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1*******д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15*******60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж зааснаар маргаан бүхий 4434 м.кв газар эзэмшүүлэх хугацааг 15 жилээс доошгүй хугацаагаар олгосон гэж үзэхээр бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгчээс 4434 мкв газартай холбоотойгоор гэрээнд заасан төлбөр, зориулалтын дагуу ашиглаж байсан, газар эзэмших хүсэлт гаргасан үйл баримт тогтоогджээ.

Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч Х.Б нь Өлгий сумын Засаг даргын 55 дугаар захирамжаар 4434 м.кв газар эзэмших эрхтэй болсон, үүнтэй холбоотойгоор тус газар эзэмших хүсэлтээ хариуцагчид гаргасан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлсэн байх бөгөөд түүнийг хязгаарлах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Хариуцагчаас уг хүсэлтийг хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийн А/1112 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4*******ийн дагуу “Д” ХХК*******ийн аж ахуйн зориулалтаар эзэмшиж буй 4434 мкв газрыг хоёр хувааж 4114 мкв болон 320 мкв гэж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3*******д “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд хариуцагчаас уг захирамжаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгосон нь хуульд нийцсэнгүй.

Учир нь аймгийн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30*******ны өдрийн 55 дугаар захирамжаар Х.Б*******нд 4434 мкв газар олгосон бөгөөд түүнтэй холбоотой 0005876 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо Өлгий сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийн 62 дугаар захирамжийг үндэслэсэн бөгөөд уг 62 захирамжийн дагуу нэхэмжлэгч Х.Б нь 031300496 дугаартай 700 мкв газар эзэмшдэг эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй, гэрчилгээ олгосон эрх бүхий байгууллагаас 55 захирамжийг 62 захирамж гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэхээр байна. Тодруулбал, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4*******д “... 32.2, 32.3*******т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан .... тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө” гэж, 32.5*******д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж зааснаас үзвэл, газар эзэмших хүсэлт, түүнтэй холбоотой баримт бичгийг хянаж, газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох эсэхийг захиргааны байгууллагаас шийдвэрлэхээр тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүхээс Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14*******ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”*******г үндэслэн “.... “Х” ХК*******иаас “Д” нөхөрлөлд олгосон 4434 мкв газрыг шилжүүлсэн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 55 дугаар захирамжийн дагуу олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй, газар эзэмшүүлэх гэрээнд заасан ... хувийн хэрэг байхгүй, газрын кадастрын мэдээллийн санд уг газрын талаар мэдээлэл байхгүй, бодит байдалд нийцээгүй, хууль бус...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, Х.Б*******нд тухайн 4434 мкв газрыг /2004 он/ олгох үед, 2008 оны 83 дугаар тушаал батлагдаагүй байсан бөгөөд хүчин төгөлдөр үйлчлээгүй хууль, журмыг буруу хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлтэй.

 

Мөн хэрэг авагдсан Баян*******Өлгий аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 05 дугаар сарын 11*******ний өдрийн 251 дүгээр албан бичгээр 031300496, 031300501 нэгж талбарын дугаар бүхий газруудыг /газар эзэмшигчийн улсын бүртгэл/*******д бүртгэгдсэн бүртгэлийн хэсгийг зургаар хүргүүлж, тус 031300496, 031300501 нэгж талбарын дугаар бүхий газруудын нэгж талбарын хувийн хэргийн материалын архивт байхгүй гэх бөгөөд 031300478 дугаартай “Д” ХХК*******ийн эзэмшил газар нь 2014 онд газрын кадастрын мэдээллийн санг шинээр бий болгох ажлын хүрээнд 8312016848 /4114 мкв талбайтай/, 8312016849 /320 мкв талбайтай/ бүхий шинэ нэгж талбарын дугаартай ЛМ программд бүртгэгдсэн гээд тус газрын кадастрын мэдээллийн зургийг хавсаргасан баримтаас үзвэл, газрын асуудал эрхэлсэн захиргааны байгууллага нь кадастрын зургийг үйлдэж, газрыг улсын бүртгэлд бүртгэх, мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх үүргийн хүрээнд 2012 оны 08 дугаар сарын 31*******ний өдөр кадастрын зураг, маргаан бүхий 4434 мкв газарт хийгдэж, баталгаажсан нь дээрх албан бичгээр тогтоогдож байна. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч Х.Б кадастрын зургаа баталгаажуулсан, хоёр өөр байршил бүхий газарт нэг гэрчилгээ гаргасан нь нотлогдсон байхад анхан шатны шүүхээс нотлох баримтаар тогтоогдоогүй мэтээр дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Нөгөө талаар 1*******р хавтас хэргийн 16*******18 дугаар талд авагдсан нотлох баримтаас үзвэл, гуравдагч этгээд М.Х, К.Р буюу хөршүүдтэй хийсэн тэмдэглэлд “...Х.Б*******гийн эзэмшлийн газарт .... иргэн М.Х, К.Р нарын хооронд газрын хувьд ямар нэгэн маргаангүй болно...” гэсэн тэмдэглэлийг 2017 онд үйлдсэн байх бөгөөд маргаан бүхий 4434 мкв газрын 320 мкв газарт холбогдох хэсэгт гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, 4434 мкв газрыг нэхэмжлэгч эзэмшдэг эсэх, хоёр өөр байршилтай гэдэгт хэргийн оролцогч нар маргаагүй бөгөөд гуравдагч этгээд нарын шүүх хуралдаанд гаргасан “...бид маргаан бүхий 4434 мкв газрын хашааны гаднах газар буюу 320 мкв газартай маргаж байгаа, одоо газар дээр байнгын тоос шороотой, барилгын материалын худалдаа явуулсаны улмаас бид гэрийнхээ цонхыг ч онгойлгож чадахгүй....” гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг хүчингүй болгож, нийтийн эзэмшлийн газар гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, шүүхээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэл нь “төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйлдэл газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөлд тухайн шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй байх юм. Энэхүү маргааны хувьд дээр дурдсанчлан аймгийн Засаг даргын А/1112 дугаар захирамж нь газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байхаас гадна түүний улмаас бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байхад шүүхээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэсэн нь буруу болжээ.

Иймээс Баян*******Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн, нэгж талбарыг хувааж газар эзэмшүүлэх тухай” А/1112 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30*******ны өдрийн 55 дугаар захирамжаар эзэмшиж байсан 4434 мкв газрыг түүний хүсэлтээр хариуцагчаас зөвтгөж, Өлгий сумын 13 дугаар баг нутаг дэвсгэрт байрлалтай “Д” ХХК /Х.Б/ аж ахуйн зориулалтаар эзэмшиж буй 4434 мкв газрыг хоёр хувааж 4114 мкв болон 320 мкв газруудыг үргэлжлүүлэн 46 жилийн хугацаанд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 38 дугаар зүйлийн 38.4*******д заасныг зөрчсөн гэж үзэхгүй тул маргаан бүхий 2021 оны 01 дүгээр сарын 07*******ны өдрийн А/03 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 21*******ний өдрийн 04*******04*******029/279 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын тухайд:

Тус “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8*******д заасныг үндэслэн “...тухайн үед Өлгийн сумын Засаг даргын 2004 оны 55 дугаар захирамжийг үндэслэн 4434 мкв газарт гэрчилгээ олгох ёстой байсан боловч Өлгий сумын Засаг даргын 2004 оны 62 дугаар захирамжийг үндэслэн гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг, ... Х.Б*******ийн эзэмшиж байгаа гэх 031300478 нэгж талбарын дугаартай 320 мкв газрын кадастрын зургийг хүчингүй болгох, ... зөвшөөрөлгүй газрыг чөлөөлөх арх хэмжээ авах, ... нэгж талбарын газруудын хувийн хэргийг бүрдүүлж Газрын цахим мэдээллийн санд үүсгэсэн холбогдох мэдээллүүдийг засах..” гэж шийдвэрлэсэн байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд улсын байцаагчийн бүрэн эрхийг тодорхойлж өгсөн бөгөөд 10.9.8*******д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” эрхтэй боловч, төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хуулиар хүлээсэн.

Түүнд гомдол мэдүүлсэн М.Х, Х.Т, А.Н нарын тайлбар зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл, 2020 оны 04*******04*******029/279 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг гаргахдаа дээр дурдсан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээд “...Өлгий сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30*******ны өдрийн 55 дугаар захирамжаар “Х” ХК*******ийн эзэмшил газраас “Д” нөхөрлөлд 4434 мкв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн, 1 гишүүнтэй “Д” ХХК*******ийн үүсгэн байгуулагч Х.Б...” гийн оролцоог бүрэн хангаагүй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х.Б*******гийн хувьд маргаан бүхий 4434 мкв газрыг 2004 оноос хойш эзэмшиж байсан бөгөөд улсын байцаагчийн албан шаардлага нь хуульд нийцээгүй байна. Тодруулбал, Х.Б*******д маргаан бүхий газрыг хариуцагчаас 2004 онд олгосон бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5*******д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэснээс үзвэл, улсын байцаагчаас 2004 онд гарсан Засаг даргын шийдвэртэй нь холбогдуулан албан шаардлага хүргүүлсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, 2004 онд 4434 мкв газар эзэмших эрхтэй болсон Х.Б*******тай холбоотойгоор бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийгээгүй, ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27, 28 дахь заалтуудыг бүхэлд нь зөрчсөн байна.

Улсын байцаагчаас “...Өлгий сумын 13*******р багийн нутаг дэвсгэрт зөшөөрөлгүйгээр газар ашигласан, эзэмшил газрын хэмжээг өөрчилсөн, хашаагаа сунгасан, Барилгын материалын худалдаа үйлчилгээ явуулахдаа орчныг бохирдуулдаг, тус газарт оршин суугчдад сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байна” гэх гомдлын мөрөөр хяналт шалгалт явуулсан гэх бөгөөд чухам нэхэмжлэгчийн ямар үйл ажиллагааны улмаас дээрх нөхцөл байдал бий болсон, тухайлбал, нэхэмжлэгчийн барилгын материалын худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явуулж буй талбай нь иргэдийн амьдарч буй газар, айл өрхүүдээс хэдий хэмжээний зайтай болох, явган хүн, бага насны хүүхэд аюулгүй зорчих эрхийг хязгаарласан эсэх, нийтийн эзэмшлийн зам талбайг эвдсэн эсэх, нэхэмжлэгчийн үйл ажиллагааны улмаас тухайн нутаг дэвсгэрт оршин суух иргэдийн өвчлөл нэмэгдсэн эсэх, орчны бохирдол, тоосжилт, утааны түвшин зэргийг тусгай багаж хэрэгслээр тогтоох гэх мэт ажиллагааг явуулалгүй, асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн дүүрэн бодитойгоор хянан шалгаж шийдвэрлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул нэхэмжлэгч Х.Б*******гаас гаргасан “... аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 07*******ны өдрийн А/03 дугаар захирамж, ... аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 21*******ний өдрийн 04*******04*******029/279 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага...”*******ыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.2*******д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Баян*******Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12*******ны өдрийн 53 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 32 дугаар зүйлийн 32.4, 32.5, 38 дугаар зүйлийн 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 48 дугаар зүйлийн 48.3*******д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Х.Б*******гаас Баян*******Өлгий аймгийн Засаг дарга, Баян*******Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “... аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 07*******ны өдрийн А/03 дугаар захирамж, ... аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 21*******ний өдрийн 04*******04*******029/279 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН