Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2021/0588/З |
Дугаар | 221/МА2021/0651 |
Огноо | 2021-12-02 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2021/0651
С.Ц*******рын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ю.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01*******ний өдрийн 619 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Ц*******ын нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01*******ний өдрийн 619 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг баримтлан С.Ц*******ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 29*******ний өдрийн 0005667 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс “...ийнхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар 4 үндэслэлээр тээврийн үнэ өссөн нөхцөл байдлыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нь улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээний үнэ нэмэгдсэн шалтгаан нөхцөлийг буюу бодит байдлыг шалган тогтоох үүргээ хэрэгжүүлсэн атлаа, тогтоогдсон нөхцөл байдлыг зөв дүгнээгүйгээс зөрчлийн хэргийг буруу шийдвэрлэжээ гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэн талаар: 2021 оны 06 дугаар сарын 29*******ний өдрийн 09 дугаартай Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны танилцуулгын 2 дахь хэсэгт дурдсан тээврийн үнэ өссөн нөхцөл нь нийтлэг үндэслэл юм.
Учир нь Шаргын*******Овооноос Замын*******Үүд, Замын*******Үүдээс хилийн 0 цэг, хилийн 0 цэгээс гаалийн хашаа, Гаалийн хашаанаас Эрээн хот хүртэл 4 шат дамжлага байгаа хэдий ч жолооч бүр харилцан адилгүй. С.Ц*******ын хувьд дээрх 4 шат дамжлага дамжихдаа хэдэн төгрөгийн нэмэлт зардал гаргасан нь тодорхойгүй байна. Энэ талаар тайлбар, нотлох баримтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй.
Улаанбаатар хотоос Эрээн хот хүртэлх олон улсын тээврийн жолооч нар нь дээрх 4 шат дамжлагыг ямар нэг нэмэлт зардал гаргалгүй дамжиж байгаа жолооч нар олон байсныг дурдах нь зүйтэй.
Нэг удаагийн тээврийг 22*******23 хоногт гүйцэтгэдэг болсон нь тээврийн үнэ нэмэгдэх нэг үндэслэл мөн боловч С.Ц*******ын хувьд 2021 оны 04 дүгээр сарын 08*******ны өдөр хилээр гарч 11*******ний өдөр буцаж орж ирсэн. Ингэхдээ Зам*******үүд суманд 22 хоног байж, хэдэн төгрөгийн нэмэлт зардал гарсан нь тогтоогдоогүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Түүнчлэн шүүхээс “...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар жолооч нарыг үгсэн хуйвалдаж, хясан боогдуулах замаар тээврийн үнийг зохиомлоор өсгөсөн үйлдэл тогтоогоогүй атлаа ийнхүү дан ганц жолооч нарын буюу тухайлбал С.Ц*******ыг “өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэн торгох шийтгэл ногдуулан, тээвэрлэлтийн хөлсийг бүхэлд нь хууль бусаар олсон хөрөнгө орлогод тооцон хураасан нь хуульд нийцээгүй” гэж хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан байна.
Учир нь холбогдогч С.Ц өгсөн мэдүүлэгтээ “20,000,000 төгрөгөөр тээвэр хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаараа маргаагүй. Зөрчил үйлдсэн гэдэг нь тогтоогдсон бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах шийтгэл оногдуулахаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зохицуулсан тул шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
800*******1000 автомашин улс хоорондын импортын барааны тээвэр хийдэг. Цар тахлын хязгаарлалтын улмаас хилээр нэвтрэх тээврийн тоог хязгаарласан нь тухайн тээврийн зах зээлд өрсөлдөөний хязгаарлалт тэр хэмжээгээр багассан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, энгийн цар тахлын өмнөх үед чөлөөт өрсөлдөөн хэвийн явагдаж байх үед тээврийн үнэ 2,000,000*******2,200,000 төгрөг байсан. Гэтэл хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо цөөрч өрсөлдөөн хумигдсан үед С.Ц нь үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоож тээвэр хийсэн үйлдэл нь бусад тээврийн жолооч нарын өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл юм. Үүний улмаас нарийн ногоо худалдаалагч аж ахуй эрхлэгч нар өндөр үнэтэй тээврийн зардал төлсөн.
Үндэслэлгүйгээр хэт өссөн тээврийн зардлыг төлөх боломжгүй аж ахуй эрхлэгч нарын зах зээлд өрсөлдөх боломжийг үгүй хийж, нарийн ногоо хэрэглэгч нарын эрхийг хохироосон үйлдэл нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон.
Улаанбаатар хотоос БНХАУ*******ын Эрээн хот хүртэл нийт 700 км зам өөрчлөгдөөгүй, шатахууны үнэ нэмэгдээгүй, холбогдогч С.Ц нь тээвэр хийх үед гаргасан нэмэлт зардлаа нотлоогүй зэрэг нөхцөл байдал тогтоогддог.
Дээрх үндэслэлүүдээр 20,000,000 төгрөгөөр тээвэр хийсэн С.Ц*******т Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7*******д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гомдол гаргагч С.Ц*******аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 29*******ний өдрийн №0005667 дугаар шийтгэлийн хуудсыг” хүчингүй болгохоор гомдлын шаардлагыг гаргажээ.
Улс хоорондын ачаа тээврийн үнийн өсөлттэй холбоотой гомдол, мэдээллийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 14*******ний өдрийн 01/23 тоот хилийн Замын*******Үүд боомтоор улс хоорондын тээвэр гүйцэтгэж буй аж ахуй эрхлэгч, иргэдийг шалгах удирдамжаар 4 дүгээр сарын 14*******ний өдрөөс 5 дугаар сарын 06*******ны өдөр хилийн Замын*******Үүд боомтын улс хоорондын тээврийн үйл ажиллагаанд тус газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хяналт шалгалт хийж, шалгалтаар БНХАУ*******ын талаас Ковид*******19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 20*******ны өдрөөс Монгол Улсаас авто тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлээгүй, 4 дүгээр сарын 07*******ны өдрөөс өдөрт 50 автомашин, 4 дүгээр сарын 10*******ны өдрөөс өдөрт 60*******100 тээврийн хэрэгсэл хүлээн авч байгаагаас үүдэн улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуй эрхлэгч, жолооч нар импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөрөгдөл үүсгэсэн, үүнээс шалтгаалж нарийн ногоо, жимсний нийлүүлэлт багасч, зохиомол үнийн хөөрөгдөл үүссэн гэх зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлж, 2021 оны 5 дугаар сарын 07*******ны өдөр 2102000108 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 29*******ний өдрийн 005667 дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч С.Ц*******ыг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7*******д заасан аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж, тээврийн үйлчилгээний орлого 20,000,000 төгрөгийг хууль бусаар олсон хөрөнгө орлого хэмээн хурааж, хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.
Тус шийтгэлийн хуудаст хамаарах 0555 СББ улсын дугаартай Вольво маркийн хөргүүртэй ачааны автомашин нь “Б” ХХК*******ийн эзэмшилд бүртгэлтэй ч гомдол гаргагч С.Ц*******ын өөрийн өмчлөлийнх, 2021 оны 4 дүгээр сарын 08*******ны өдөр Замын*******Үүд боомтоор Монгол Улсын хилээр гарсан, импортын ачаа тээвэрлэн 4 дүгээр сарын 11*******ний өдөр хилээр орсон, тээвэрлэлтийн хөлсөнд С.Ц нь 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримттай хэргийн оролцогч нар маргадаггүй.
Анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэрэгт авагдсан баримтуудыг нягталж харьцуулалгүйгээр “...тээвэрлэгч нь тээвэрлэлтийн тусгай горим шаардагдах нарийн ногоо, жимс жимсгэнэ итпортлогчийг хясан боогдуулах замаар тээвэрлэлтийн үйлчилгээний үнийг өсгөсөн буюу өрсөлдөөнийг хязгаарласан аливаа үйл ажиллагаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдоогүй, ... тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэгч нь ... хясан боогдуулах замаар ноёлох үйл ажиллагаа явуулах боломжтой давамгай байдалтай этгээд биш ... үнийн өсөлтөөс нь хамаарч тээвэрлэлтийн үйлчилгээг хууль бус үйл ажиллагаа гэж үзэж болохгүй ...” гэх дүгнэлтийг хийж гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1*******д зааснаар зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэж ойлгох бөгөөд хариуцагч улсын байцаагч нараас 0555 СББ улсын дугаартай тээврийн хэрэгслээр нарийн ногоо, жимс жимсгэнийг 20,000,000 төгрөгөөр тээвэрлэсэн гэх зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд С.Ц*******ыг холбогдогчоор тогтоож, мэдүүлэг аван шийтгэл ногдуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4*******д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн”, 4.7*******д “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасантай нийцсэн байна.
Учир нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10*******д зааснаар аж ахуй эрхлэгч нь “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” замаар өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон бөгөөд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1*******д “ “хэрэглэгч” гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг ойлгоно” гэж зааснаар С.Ц нь бодит нөхцөл байдалд импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөрөгдөл үүсгэж, хэлэлцэн тохиролцож, тээврийн хөлсийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж 20,000,000 төгрөгийн тээвэрлэлт хийсэн нь тус бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхолд харшлах үйл ажиллагаа явуулсан тул хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэж үзэхээр тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...цар тахлын өмнөх үед чөлөөт өрсөлдөөн хэвийн явагдаж байх үед тээврийн үнэ 2,000,000*******2,200,000 төгрөг байсан, гэтэл хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо цөөрч өрсөлдөөн хумигдсан үед С.Ц нь үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоож тээвэр хийсэн үйлдэл нь бусад тээврийн жолооч нарын өрсөлдөөнийг хязгаарласан...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Тодруулбал, С.Ц нь Коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас Замын*******Үүд боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог хязгаарласан, тээвэрлүүлэгчийн өрсөлдөх чадвар байхгүй үед Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос Улаанбаатар хүртэлх тээврийн хөлсийг хэт өсгөн 20,000,000 төгрөгөөр тогтоон тээвэр хийсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1*******д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12.1.10*******д “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.
Гомдол гаргагч С.Ц уг зөрчлийг гаргасан нь тогтоогдож байх тул хариуцагч улсын байцаагч нараас зөрчил гаргасан үнийн дүн буюу бодитоор нотлогдож буй олсон орлогын дүн болох 20,000,000 төгрөгийг хууль бусаар олсон орлого гэж үзсэн нь Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01*******ний өдрийн 619 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7*******д заасныг баримтлан С.Ц*******аас гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э нарын 2021 оны 06 дугаар сарын 29*******ний өдрийн 0005667 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2*******т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН