Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 485

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: С.Хонгорзул,

Иргэдийн төлөөлөгч: Б.Амарсайхан,

Улсын яллагч: Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч: Э.А-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.А-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705006810147 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.А-, 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ..... тоот регистртэй,

   Шүүгдэгч Э.А- нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси Таун баарны үүдэнд нийтийн хэв журам, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг М.О-тай бүлэглэн зөрчиж, хохирогч С.Б-д хүч хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох овтёртка хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

- М.О-тай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси Таун баарны үүдэнд хохирогч С.Б-г овтёртка хэрэглэн зодож эрүүл мэндэд нь зүүн чихний сувгийн урд хана дайрсан шугаман хугарал, зүүн чих, бугалгад шарх, чих, хөхлөг сэртэн, зүүн мөр, бугалгын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга хоёр тохой, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, цээж, баруун шуунд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

- Ж.Т-, Ө.Т-нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СЭБОЦЭ ХХК-ны хашаанд үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газарт Вьетнам улсын иргэн .../.../, .../.../ нараас iphone 6 загварын гар утас 2 ширхэг, бэлэн 400.000 төгрөг зэргийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэн довтлон авч 1.140.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,

- 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө, 24-нөөс 25-нд шилжих шөнө, 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө, 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж Ретро бааранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч Г.Ш-ийг зодсон,

- Э.Энх-Оргилтой бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж ретро бараанд хохирогч Н.Г-ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацар, хамар, зүүн хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх эрүү, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

- 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24, 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж ретро бааранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч Г.Ш-ийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун чих, зүүн бугалга, хүзүүний цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

- 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж ретро бааранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Ш-ийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалга, зүүн бугалга, баруун шуу, гуя зүүн шилбэний цус хуралт, зүүн сарвууны зулгаралт, зүүн 11 дүгээр хавирганы хуучин хугарал, зүүн нүдний доод зовхины хуучин цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

- 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хохирогч Л.Т-ийг зодож эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний угийн түвшин дэх бүрэн бус хугарал, баруун дээд 2 дугаар шүдний угийн түвшин дэх хугарал, зүүн дээд 1-р үүдэн шүдний хазах гадаргуун эмтрэл, угийн буйлны цус хуралт, дээд уруулын шарх, дух, дагзны хуйх, хүзүү, хэвлийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын дунд хурууны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

- 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж ретро бааранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч Г.Ш-ийг зодож эрүүл мэндэд нь зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Э.А- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч С.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Тулгатай хамт пабад сууж байтал А-гэгч нь нэг залуутай хамт манай ширээн дээр ирж суусан. А-5-6 хүнтэй хамт явж байсан. Бид нар нийлж архи уусан ба А-шорон орон яриад манай найз руу агсам тавьж дайраад байсан. Паб дотор маргаад Галакси төвийн гадна үүдэнд маргалдсан. Гэнэт А-ын найз нь хайч гаргаж ирээд над руу дайрсан. Тэр залуу чих рүү хатгасан. Тэгэж байтал А-хүрч ирээд нүүр лүү өшиглөөд овтёрткаар зүүн гарын орчим хоёр удаа хатгасан. Би А-тай ноцолдож байгаад салаад зугтаасан. Тэгээд гэртээ орж ирсэн. А-болон тэр залууг гэмтээгээгүй. Энэ асуудал 15-16 цагийн хооронд болсон. Би архи уусан байсан боловч болсон үйл явдлыг сайн санаж байна. А-нь манай найз Тулгыг дээрэлхээд байсан, тэгээд надтай маргалдсан ...2017 оны 9 дүгээр сарын 09-ний өглөөний 11 цагийн орчимд найз Тулга Галакси пабад хүрээд ир гэхээр нь би ганцаараа очсон. Намайг Галакси пабад очиход Намхай, Тулга, А-, түүний найз гэх залуу байсан ...Нилээн удаж байгаад Намхай, Баяраа, А-ын найз гэх залуу ирсэн ...А-тай Тулга маргалдаад Тулга нь түрүүлээд яваад өгсөн. Тэгсэн А-ер нь томроод байсан. Би тэд нарт ойрхон байцгаа, хэрүүл маргаан хийгээд яахав гэж хэлэхэд А-ойрхон байлгадаг чи яадаг хулгайч юм гээд над руу дайрч эхэлсэн. Тэгээд А-тай маргалдаж эхлэхэд А-гараад ир гэхээр нь би дагаад Галакси пабаас гарсан чинь хэн нь мэдэгдэхгүй, А-ын найз нь байхаа миний хойноос толгой руу цохиход ухаан балартаад газар унасан. Нэг ухаан ороход А-ын найз гэх 2 хацар дээрээ хөндлөн сорвитой залуу гартаа хайч барьчихсан, миний зүүн талын чих рүү нилээн олон удаа хатгаад байхаар нь би тэр залууг барьж аваад хайчтай нь ноцолдсон. Тэгээд би газраас босоход А-нь баруун талаас гарч ирээд урдаас миний нүүр лүү цохиод байх шиг байсан. Тухайн үед миний толгойноос цус гараад нүүр битүү цус болоод, ухаан санаа орж гараад байсан. А-нь овтёртка бариад зүүн мөрнөөс доош бугалга орчмоос дээш хоёр удаа хатгасан. Тэрнээс болоод 2 оёдол тавиулсан. Намайг зугтаахад ална гээд хөөгөөд байхаар нь амь тэмцээд зугтаагаад явсан ...Намайг А-түүний найз нар бүлэглэж зодсон. А-ыг Намхайгаар дамжуулж өмнө нь 2 удаа харж байсан. ...Намайг пабын хаалгаар гарахад хайчаар хатгасан эрэгтэй миний араас толгой руу цохиход би урагшаа шатны уруу унасан. Тэгтэл тухайн үед би манарсан байхад дээрээс зодоод хайчаараа миний толгой руу хэд хэдэн удаа хатгасан. Тэр үед шар А- пабаас гарч ирэхдээ нилээн урт ногоон өнгийн иштэй овтёртка барьж гарч ирээд миний зүүн гарын бугалга хэсэгт 2 удаа хатгахаар нь би түлхээд зугтаасан. Намайг зугтаах үед А-, намайг хайчаар хатгасан залуу хоёр хөөгөөд  байсан. Миний толгой, гарнаас цус гараад битүү цус болсон. ...Дээрх гэмтлүүдийг Отгонбаатар, А-нар бүлэглэж учруулсан ...Баарны баруун захад байрлах ширээн дээр цөмөөрөө суугаад нэг шил 0,75 литрийн архи задлан тойруулан уусан. Энэ үед А-согтчихоод манай найз Тулга руу дайраад байсан. Ямар шалтгаанаар болохыг мэдэхгүй байна ...би явлаа гээд баарнаас гарсан бөгөөд баарны гадна үүд хэсэгт очсон чинь араас хүн цохих шиг болсон. Энэ үед миний ухаан балартан газар доош харан унасан. Нэг сэргэсэн чинь Отгонбаатар нь миний зүүн чих хэсэг рүү хайчаар хатгаад байсан. Миний санаж байгаагаар хэд хэдэн удаа хатгасан. Би Отгонбаатарын өөдөөс эсэргүүцэл үзүүлэн хайчийг нь булаацалдан ноцолдсон чинь хаанаас гарч ирснийг мэдэхгүй А-гартаа овтёртка барьчихсан зүүн гарын бугалга хэсэг рүү 2 удаа зоосон. Энэ үед миний чихнээс цус гараад нүд рүү орж байсан. А-нь миний бугалга хэсэг рүү овтёрткаар зоох үед би газар унасан бөгөөд алуулах нь гэж бодон би газраас босож зугтсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 15-20, 3-н 235-238/,

Гэрч Э.Тулгын мөрдөн байцаалтад өгсөн: “...орж ирсэн цагаасаа эхлээд А- гэх залуу өнөөдөр хүн дутуу хутгалчихлаа, өнөөдөр гүйцээж хутгална гээд томроод байсан. Тэгээд Б-бид хоёр руу муухай хараад та 2 хаанаас ирсэн хулгайчууд вэ, биеэ чангалаад байгаа юм уу яагаад байгаа юм гээд хэл амаар өдөөд ална шүү гэх зэргээр дарамтлаад байсан. Тэгэхээр нь би нялх нойтон хүүхэдтэй ямар нэг асуудалд ормооргүй байна, асуудал гаргамаар байвал хоёулаа гараад эр хүн шиг үзье гэж хэлэхэд А- гэх залуу нь ногоон өнгийн шилэн бариултай овтёртка хаанаас юм гаргаж ирээд миний нүдэнд харагдахаар тавихаар нь би намайг ер нь овтёрткаар хусахаар юм байна гэж бодоод ширээнээс босоод хажууд сууж байсан хүмүүсийн урдуур нь гараад хоёулаа ер нь эр хүн шиг зодолдъё, илүү дутуу зүйлгүй гэж хэлсэн. Тэр үед А-гийн хажууд Б-сууж байхад А- нь Баяр-Эрдэнэтэй юм яриад дарамтлаад байх шиг байсан, тэгээд би гараад явсан. Миний араас Намхай, Баяр-Эрдэнэ 2 гарч ирээд согтуу хүмүүс байна, гайгүй биздээ буцаад оръё гэхээр нь би орохгүй гээд явсан. Маргааш нь Намхай над руу залгаад чамайг явсны дараа Баяр-Эрдэнэ А-тай маргалдаад Баян-Эрдэнийг хутгалчихлаа, нилээн их цус гараад байсан гэж хэлсэн. А- нь их согтуу байсан. Хамт явсан найзууд нь архи уусан гэмээр халаалттай байсан. Б-бид хоёр бага зэрэг пиво уусан байсан учраас эрүүл байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-ийн 25-27/,

Гэрч Х.Намхайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би юу болоод маргалдсан талаар мэдэхгүй. А-, Тулга хоёр хоорондоо маргалдсан. Өөр өрөөнд эвлэрнэ гээд орсон чинь ална гээд бие биеэ хэл амаар доромжлоод Тулга бүтэхгүй юм байна гээд түрүүлээд явсан. Түүний дараа хэсэг сууж байгаад ... А-тай Б-муудалцаад хоорондоо зодолдох дээрээ тулаад бие биеэ зууралдаад босоход хажуу талаас Мак хайч бариад босоод ирэхээр нь би Макийг боль гэж хэлэхэд хажуугаар дайраад, А-, Б-2 зууралдсан байхад Мак очсон. Мак нь Б-дээр гарчихсан, Б-Макийн хайчтай гарыг нь гараараа барьчихсан, Б-зүүн гарын бугалга хэсгээс цус гарсан байхаар нь би болиоч гээд Макийн үүрсэн цүнхний оосроос хоолойг нь боож хойш татаж салгасан. ...Тухайн үед А-нь шөнө зодоон хийсэн гээд толгойгоо цагаан өнгийн боолтоор боочихсон явж байсан. М.Б-нь А-ын толгой руу архины шилээр цохиогүй. М.Б-нь үзье гээд ширээнээс гар хоосон боссон” гэсэн мэдүүлэг /хх 1-н 28-30/,

Шинжээчийн 10896 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай отвёрткан дээр цус илрээгүй. ...Илэрсэн цус нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэж байна. Хохирогч С.Б-н цус нь шинжилгээнд тэнцэж байна. Хар өнгийн бариултай хайчин дээр илэрсэн цус нь ... Б-гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 63-65/,

Шинжээчийн 11508 тоот дүгнэлтэд: “...Б-биед зүүн чихний сувгийн урд хана дайрсан шугаман хугарал, зүүн чих, бугалгад шарх, чих, хөхлөг сэртэн, зүүн мөр, бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга хоёр тохой, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, цээж, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх 1-н 57/,

Шинжээч Б.Ганзоргийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б-биед учирсан зүүн чихний сувгийн урд хана дайрсан шугаман хугарал, зүүн хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь хүнд зэрэгт хамаарах бөгөөд зүүн чихний орчим нэг удаагийн ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Харин зүүн бугалганы шарх, зүүн мөр бугалганд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь 2 удаагийн ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх 3-н 173-174/,

Шинжээчийн 1317 тоот дүгнэлтэд: “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 11508 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ГССҮТ-ийн өвчний түүхэнд мед траума эмнэлгийн эмч Ш.Эрдэнэзулын КТГ-н шинжилгээг үндэслэн чихний сувгийн хугарал гэж оношилсон байна. УНТЭ-ийн эмчлүүлэгчийн картанд зүүн талын гадна чихний зүсэгдсэн гэмтэл, зүүн чихний дэлбэнгийн мөгөөрсний гэмтэл оношоор эмчлэгдсэн байна. ....Зүүн чихний дэлбэнгийн шарх нь хайчаар, зүүн бугалганы шарх нь отвёрткоор үүссэн байна. Зүүн чих, бугалгад шарх гэж хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11508-ийн дүгнэлтийн шинжилгээний хэсэг ба дүгнэлтэд тусгагдсан байна. Энэ шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Чихний дэлбэн бугалганы шарх, зөөлөн эдийн няцралт, зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь ир үзүүртэй ба мохоо зүйлийн олон удаагийн хатгах, цохих, шүргэгдэх үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн дүгнэлт /хх 4-н 108-109/,

Гэрч Б.Баярбатын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн орчим А-, эхнэр, бас нэг эхнэрийнхээ найзын хамт манай Галакси пабад ирээд караокед орсон. Араас нь 50 орчим насны ах тэд нар дээр ирсэн ...өрөө рүү орсон чинь нөгөө 50 орчим настай ах дээр нь гараад суучихсан, хоолойг нь бариад авчихсан, дугуйны дорцовоор цохиод цус гарсан байхаар нь болиулсан. ...тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 10-11 цагийн орчимд А- эмнэлгээс эхнэрийн хамт ирсэн. ...Би А-ыг архины шилээр цохиулж байхыг хараагүй ... Тухайн үед шөнө манай караокед болсон асуудлаас болоод А-гэмтэл орж толгойгоо битүү боолгочихсон байсан бөгөөд манайд буцаж ирэх үедээ толгойноос нь цус гарчихсан, боолттой ирсэн” /хх 1-н 31-33, 171-172, 4-н 70-72/,

Гэрч Э.Баасандоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би хажууд нь байгаагүй болохоор архины шилээр цохиж хагалсан талаар хараагүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 36-38/,

Гэрч Г.Ш-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...гаднаас А-тай маргалддаг хар царайтай ах гартаа дорцов барьчихсан, нэг залуу дагуулчихсан орж ирээд ямар нэг үгийн зөрүүгүй А-ыг зодож толгойг нь хагалсан. Тухайн үед гэмтлийн эмнэлэг орж оёо тавиулсан, цагаан бинтээр боож өгсөн. Тухайн үед цаг 2017 оны 9 дүгээр сарын 09-ний 09-10 цаг болчихсон байсан ...тэгээд А-ыг Галакси бааранд үлдээгээд гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг /хх 3-н 170-172/,

Хохирогч Вьетнам улсын иргэн .../.../-ийн “... 2017 оны 9 дүгээр сарын 21-ний орой ...би өөрийн ажлын байр “СЭБОЦЭ” ХХК-ийн хашаан дотор байрлах Вьетнам засварын газар байж байхад ...22 цагийн орчим гаднаас 4 эрэгтэй хүн зэрэг шахуу орж ирсэн. 2 залуу нь шууд .../.../ бид хоёр дээр ирсэн, нэг залуу нь Nguyen thr hoc /Нгүюүн Тэ Хоб/ том хаалгаар зугтах үед хөөгөөд яваад өгсөн. Нэг залуу нь үүдэнд үлдсэн. Тэгээд 2 залуу нь бид хоёрыг чирээд будгийн өрөөнд оруулсан. Жижиг биетэй залуу нь намайг дэгээдэж унагаагаад хөл гараараа цохиод байсан гэхдээ миний биед сүртэй гэмтэл учраагүй. Намайг зодож байгаад гар утсаа гаргаад ир гэхээр нь би өөрийн өмдний баруун талын халааснаас I Phone 6 маркийн гар утсаа гаргаж өгсөн. Тэр хүнээс би айсан учраас гар утсаа өгчихсөн ...анх орж ирсэн 2 залуу нь зодсон болохоос өөр хүн цохиж зодоогүй. Хаалганы тэнд зогсож байсан залуу нь зүгээр зогсоод байсан, бид хоёр руу ойртож ирээгүй” гэсэн мэдүүлэг /хх 3-н 146-147/,

Гэрч Ө.Тулгын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Түвшинтөр залгаад А- ах бид хоёр Модны 2-ын галакси гээд караокед байна хүрээд ир гэхээр нь би ойрхон явж байсан учраас очсон. СЭБОЦЭ ХХК-ийн хашаанд байсан Вьетнам засварын газар руу Түвшинтөр, А-, Баярбат ах бид нар орсон ...тэр хоёр Вьетнамын нэг нь мөнгө болон нэг I Phone 6 маркийн гар утас, нөгөө Вьетнами нь мөн I Phone маркийн гар утас гаргаж ирээд Түвшинтөрд өгсөн. Түвшинтөр надад өгөөд А- ахад өгчих гэж хэлсэн. Би эргээд харахад А- ах байхгүй байсан. Тэгээд би халаасандаа хийчихээд гараад явсан. Гадаа гараад бид нар бүгд машиндаа суугаад явж байгаад 2 гар утас болон мөнгийг гаргаад А- ахад өгөхөд А- ах мөнгө нь байж байг гээд 2 ширхэг гар утсыг авсан ...уг мөнгийг би гаргаж тоолоход 220.000 төгрөг, 1-2 ширхэг мянгатын дэвсгэрт байсан. А-ах надад 50,000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 3-н158-159/,

Хохирогч Н.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Нямка бүжиглэж байгаад санаандгүй нэг ахтай шүргэлцсэн. Тэгтэл тэр ах Нямкаг араас нь цохих гэхээр нь би урдуур нь ороод хорин хэдтэй жаахан хүүхэд байгаа юмаа, зодоон хийгээд яахав, хэрэггүй ахаа гэж хэлэхэд тэр ах над руу хоёр гурван удаа цохих гэж зангасан. Гэтэл нэг залуу тэр ахын дэргэд ирэхэд камергүй газар хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би тэр ирсэн залууд энэ ахыгаа авчихаа зодоон хийгээд яахав гэж хэлэхэд тэр ах миний хажуугаар гараад явсан. Тэгээд эргээд харсан чинь Нямка бүжгийн өсгөгчний хажууд газар унаад хөдлөхгүй байхаар нь явж очоод нөгөө над руу цохих гээд зангаад байсан ахад та яаж байгаа юм бэ, би зодоон цохион хийхгүй гэж хэлсэн биз дээ гэхэд тэр ах миний өмсөж явсан подволкоор боогоод хамар луу 1 удаа мөргөсөн. Тэгтэл манарсан. Нүдээ нээгээд харахад нөгөө ах болон сүүлд ирсэн залуу хоёр ээлжлээд намайг цохиж зодоод эхэлсэн. Тэгээд би газар унах юм бол алуулах юм байна гээд хүнээс барьж аваад цаашаа зугтаасан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 34-36/,

Гэрч Н.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “... ширээнээс босоод Гоц-Олдох, Нямка нарыг хайхад Нямка нь газар уначихсан, Гоц-Олдох руу баахан хүмүүс дайрч байгаа харагдсан. Би найз Гоц-Олдох дээр очиход DJ хийж байсан залуу намайг ойртуулахгүй түлхээд тэвэрч аваад байхаар нь би үүдний тек рүү очиж нэг эмэгтэйд манай найзыг хүмүүс зодож байна хА-лагчаа явуулаад салга гэж хэлсэн. Намайг тоохгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд яваад очиход Н.Г-ын хамар, амнаас цус гарсан байдалтай байсан. Би үйл явдлыг дундаас нь харсан. Намайг харахад DJ залуу тайзан дээрээс бууж ирээд дайрч гараараа цохиж байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 51-53/,

Гэрч Г.Ш-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... DJ Энх-Оргилоос юу болсон талаар асуухад энэ залуу А-ахыг зүгээр зогсож байхад нь цохиж газар унагасан, би очиж салгасан гэж хэлсэн ...хяналтын бичлэгийг бөөндөө үзэхэд А-ыг нөгөө үл таних жижиг туранхай залуу газар унатал нь цохихоор нь бид нар жижигхэн юм байж унатал нь цохидог байна шүү дээ гээд хоорондоо ярилцаж байсан. А-ын баруун шанаа зулгараад нүд нь улайсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 54-56/,

Шинжээчийн 12702 дугаартай дүгнэлтэд: “Н.Г-ын биед тархи доргилт, баруун хацар, хамар, зүүн хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх эрүү, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хагас зөөлөн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт” /хх 2-н 58/,

Хохирогч Л.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж Ретро гээд бааранд ороод юм яриад сууж байтал нэг газар хамт өссөн А-гэх залуу бааранд явж байхаар нь би таньдаг хүн байна гээд очиж уулзаад жоохон юм ярьж байгаад А-ад за найз нь энд хүнтэй явж байна, дараа тэгж байгаад уулзъя гэж хэлээд А-аас салаад явж байтал миний араас А-хүрч ирээд учир зүггүй архины шилээр ар дагз руу 3-4 удаа цохиод авахаар нь би яаж байна аа гээд эргэж хараад А-тай зууралдаад автал А-ын намайг цохисон архины шил нь хагарчихсан байсан болохоор тэр хагархай шилээрээ миний гэдэс орчим 2-3 удаа хатгачихсан. А-ын сүүлд хатгасан архины шилний нэг хатгалт нь миний гэдсийг нилээн гүн хатгасан байсан бөгөөд бусад нь өнгөцхөн сийчих маягтай болгоод хаячихсан. Тэгээд А-намайг шилээр хатгаж, зүсэж байхад надтай хамт явсан Батсүрэн ирээд А-аас намайг салгасан. ... А-надаас салсан хойно над руу Болор архины шил шидчихээд хайчсан нь мэдэгдэхгүй алга болсон. Тэгээд би А-ад зодуулчихаад нөгөө баарандаа байж байтал цагдаа нар ирээд намайг гэмтлийн эмнэлэг орж эмчилгээ хийлгээд ир гэж явуулахаар нь би гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд толгой, гэдсэндээ оёдол тавиулчхаад буцаад цагдаа дээр ирсэн боловч миний бие өвдөөд байсан болохоор би цагдаа дээрээс шууд яваад харин манай эгч цагдаад миний өмнөөс өргөдөл гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 4-н 211-212/,

Гэрч Н.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...02 цагийн орчим А-бааранд согтуу орж ирсэн бөгөөд манай ажилчдын хоолны өрөөнд ороод Шүртэй уулзсан ...текэн дээр очоод байж байсан чинь хүмүүс шуугилдаад явчихаар нь харсан чинь баарны үүдэнд зүүн гар талын хамгийн наад талын сандал дээр А-нэг залуутай муудалцаад зодолдож байсан. Тэр үед манай хА-лагч нар очоод салгасан. Тэгсэн чинь А-дахиад нөгөө залуутай маргалдаад Болор нэртэй архины шилээр маргалдаж байсан хүнийхээ толгой руу 2-3 удаа цохиод нүүр лүү нь өшиглөөд хагарсан шилнийхээ хэлтэрхийгээр гэдэс рүү нь зүсээд байсан ...А-ад зодуулсан залуугийн нүүр ам цус болчихсон, зүүн хэсэгт зүсэгдсэн байсан. Тэгээд дуудлага өгөөд ирэхгүй болохоор нь би дахиад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх 4-н 193-196/,

Шинжээчийн 754 тоот дүгнэлтэд: “Түвшинтөгсийн биед баруун дээд үүдэн 1-р шүдний угийн түвшин дэх бүрэн бус хугарал, баруун дээд 2-р шүдний угийн түвшин дэх хугарал, зүүн дээд 1-р үүдэн шүдний хазах гадаргуун эмтрэл, угийн буйлны цус хуралт, дээд уруулын шарх, дух, дагзны хуйх, хүзүү, хэвлийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын дунд хурууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /4хх-ийн 227/,

Хохирогч Г.Ш-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оын 12 дугаар сарын 24-ний 18 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дурсамж Ретро баараа нээгээд байж байхад гаднаас нөхөр А-нэг танихгүй залуутай хамт орж ирсэн ...би ажлаа хийгээд явж байхад шөнийн 01 цагийн орчимд А-нь намайг дуудахаар нь очиход А-ын тал хувцас нь норчихсон, хэн над дээр шээчихэв ээ, чи намайг харсангүй гээд дайраад баруун гараа атгаж байгаад миний нүүр рүү 1 удаа цохиход нүдэнд оч бадраад явчихсан. Тэгээд угсруулаад гараараа алгадаж цохиод байсан ...миний 2 нүд рүү хуруугаараа чичээд ингээд сохор янхан минь гээл хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэр үед Мөнхбаяр гээд дуучин хувцсаа солихоор ороод ирэхээр нь суган доогуур нь ороод өрөөнөөс гараад зугтаасан. Би дээшээ шатаар гараад нуугдаж байхад бааран дотор намайг зугтаалгасан гээд ажилчдыг зодоод байна гэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Өмнөх өдөр нь намайг ...ажлаа хийж байхад шөнө 03 цагийн орчим хөргөгчний хажууд ирээд би чам руу залгаад байхад яагаад утсаа авдаггүй юм гэхэд нь ажилчдын өрөө рүү ороод би энэ чимээнд утсаа яаж сонсох юм бэ гэж хэлэхэд миний эгэм рүү гараараа 1 удаа цохиод би шууд газар толгойгоороо савж унасан. Тэгээд босох гэсэн чинь нуруу ахар сүүл орчмоор хөндүүрлэж өвдөөд хэсэг газар хэвтэхэд Э.А- нь чи битгий жүжиглээд бай бос гээд миний дээрээс дараад үснээс зулгааж байхад найз Оюунчимэг гаднаас орж ирээд А-аа чи яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд наад муу чинь жүжиглэж байгаа юм гээд үснээс татаж босгосон. Цагдаа нар ирж байна гэхэд А-гараад явсан байсан. Ер нь бол байнга намайг зоддог. Би өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. ...2018 оны 3 дугаар сарын 17-нд цэргийн баяр болох гээд би Дурсамж ретро бааранд такс таслаад сууж байтал орой 22 цагийн орчим А-гаднаас нүүр нь тэр чигээрээ хавдаад хөхөрсөн байдалтай, согтуу 2 найзын хамт орж ирсэн ...Тэгээд тэр өдөр Нисванис хамтлаг ирсэн байсан бөгөөд эгч Эрдэнэцоогийн төрсөн өдөр болж байсан учраас мэндчилгээ дэвшүүлэн бүжгийн талбай дээр гартал А-чиний нөгөө ажил дээрээ бүжиглэдэггүй гэсэн чинь яасан, муу янхан минь гэсэн. Тэгснээ цэргийн баяр болж байхад чи яахаараа баярын мэнд хүргэдэггүй юм бэ гэсэн. Тэгээд би ширээн дээр Эрдэнэчимэг эгчтэй юм яриад сууж байтал танихгүй нэг хүн 03 цагийн үед ширээн дээр ирээд суусан. Тэгтэл манай зөөгч нар тэр хүнд таны ширээ бишээ гээд босгоход үүднээс ирж байсан А-өөр ширээн дээр байсан архины шил аваад тэр хүний толгойг хага цохиход тэр хүн цагдаа дуудсан. Гэтэл А-нь чи янхан, танай хамаатнууд чинь янхан юм байна, ширээн дээр залуучууд авчирч суулгадаг, янханууд гээд орилоод дайрсан. Ингээд цагдаа нар ирэхэд А-зугтаасан байсан ...үүрийн 04 цаг болж байхад би баараа хаагаад эгч нарыгаа хүргэж өгөх гэж байтал А-гаднаас буцаж орж ирээд намайг өөрийг нь дагаад яв гэсэн. Гэтэл Эрдэнэчимэг эгч, Эрдэнэцогоо эгч хоёр чи яахаараа ийм муухай залуу дагаж явдаг юм, яахаараа энүүний эрхэнд орчихсон юм бэ, чи яаж амьдраад байгаа юм бэ гэхэд А-Эрдэнэцогоо эгчийг түлхэж унагаагаад дуугүй байгаарай янхануудаа гээд эгч нартай маргалдсан. Энэ хооронд би 00-руу ороод бие засчихаад гарч иртэл чи бүр янхан болчихсон байна тээ гэснээ миний гэдэс рүү өшиглөсөн. Тэгтэл би хойшоо унаад хашхиртал манай ажилчид орж ирээд А-ыг хА-лагч нар авч гараад зөөгч Тэнгис намайг түшиж босгоод би Тэнгисийг түшсэн байдалтай байж байтал А-буцаж орж ирээд чи хүүхэд шигээ хүүхэдтэй үнсэлцээд зогсож байна гээд Тэнгисийг зодох гээд дайртал Тэнгис айсандаа хоёр давхрын цонхоор үсэрсэн. Тэгэхээр нь би заал руу ороод сандал дээр суугаад байж байтал цагдаа нар ирэхээр нь би болсон зүйлийн тухай хэлээд зогсож байтал цагдаа нарын дэргэд А-толгой руу цохиход би газар унаж цагдаа нар түүнийг аваад явсан ...А-намайг хажуугаар зөрөх болгонд толгой хэсэг рүү гараараа цохих, бугалга руу цохих үйлдэл хийгээд байсан чинь манай эгч нар энэ юун залуу вэ чамайг яагаад дээрэлхээд байгаа юм гэж хэлэн А-тай муудалцсан ... 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр намайг найзуудын цэргийн баярт очсонгүй гэх шалтгаанаар барьж байсан зургаараа таксин дотор миний нүүрэн тус  газар цохьсон. Хавирганы гэмтлийг А-2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зодохдоо учруулсан байсан, тухайн үед хавиргаа үзүүлээгүй зөвхөн нүүр хэсгээ шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулсан байсан. Зүүн нүдний доод зовхины хуучин цус хуралт нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр таксинд цохьсон. Тэгтэл нүд хөхөрсөн. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандаагүй. Бусад гэмтэл 2018 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө үүссэн. Дээрх гэмтлүүдийг А-учруулсан....Э.А- намайг байнга ямар нэг шалтгаангүй хардаж хараалын үг, доромжилсон үгээр хэлж сэтгэл санааны болон бие махбодийн дарамтанд хамтран амьдрах 2 жилийн хугацаанд хүчирхийлэлд байлгасан. ...Тухайн хэрэг болох үед манай хамтран амьдрагч Э.А- баарны бүжгийн талбай дээр миний үснээс зулгаагаад татах үед манай бармен Оюунчимэг ирээд А-ад чи баарны бүжгийн талбай дээр юу болоод байгаа юм бэ гэж хэлэх үед А-намайг чирээд ажилчдын гал зуухны өрөө рүү явсан. Тэр үедээ А-чамайг камергүй газар оруулж байгаад нохой шиг зодно гээд ажилчдын гал тогоо руу орсон. Тэр үед манай зохион байгуулагч Болороо А-бид хоёрын маргааныг сонсоод араас орж ирэх гэсэн боловч А-гал тогооны өрөөнөөс Болороог түлхэн хойш болгоод миний зүүн хөл орчим  3 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /3хх-80-89, хх-5 н 92-93/,

Гэрч Н.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Дурсамж бааранд текэн дээр бармены ажлаа хийгээд явж байхад ажилчдын өрөөнөөс А-ын найз Дамдинсүрэн нь гарч ирээд ажилчдын өрөө рүү заагаад болохоо байлаа гэхээр нь би ажилчдын өрөө рүү ганцаараа явж ороход Шүрээ газар хэвтсэн, А-Шүрээгийн толгойн дээд хэсэгт сандал тавиад суучихсан, Шүрийн үснээс зулгаасан байдалтай сууж байсан. Би ороод хүүе болиоч гээд А-ын гарыг Шүрийн үснээс нь салгах гэж А-тай ноцолдсон боловч салаагүй. Тэгтэл А-Шүрийг бос гээд үснээс нь зулгаасан. А-чи битгий баашлаад бай пизда минь гээд Шүрийн ард байсан дугуй төмөр сандлыг өшиглөхөд Шүрийн нурууг хавсарч цохьсон. Тэгээд би Шүрийг босгоод сандал дээр суулгаад А-ыг тайвшир гээд ус өгсөн. Тэгээд маргааш нь 2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд Шүр бид хоёрыг текэн дээр зогсож байхад А-ирээд пизда минь наашаа хүрээд ир гээд Шүрийг дагуулаад ажилчдын өрөө рүү орсон ...намайг ажилчдын өрөө рүү орох гэтэл А-цаашаа бай гээд хаалгыг өшиглөж хаасан. Тухайн үед дуучин Мөнхбаяр дуугаа дуулж дуусаад ажилчдын өрөө рүү орох гэхээр нь би Шүрээг найз залуу нь зодоод байна, чи ороод салгаад өгөөч гэхэд Мөнхбаяр ажилчдын өрөө рүү ороход Шүрээ Мөнхбаяртай зөрөөд зугтаагаад гараад ирсэн. Тэр үед Шүрийн ам нь хавдаад цус гарсан байдалтай үүдээр гараад зугтаасан. А-нь архи уусан үедээ Шүрийг зодоод байдаг, эрүүл саруул үедээ хэл амаар доромжилж хараагаад байдаг” гэсэн мэдүүлэг /хх 1-н 208-210/,

Гэрч Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг зааланд зохион байгуулалт хийж байгаад баарны үүд хэсэгт зогсож байхад А-, Шүр нар миний өөдөөс ирж байсан бөгөөд А-нь жоохон уурласан байдалтай муухай харчихсан ирж байснаа миний хажуугаар өнгөрөхдөө А-Шүрд би чамайг камергүй газар орж байгаад зодно гэж хэлээд гараад явчихаар нь би араас нь ороход гал тогооны өрөөний жижиг ширээн дээр Шүрийг А-түлхээд налуулчихсан, 2 гараараа Шүрийг  сэгсчээд зогсож байхаар нь би яаж байна аа гэтэл А-миний цээж хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиод надад салаавч өгөөд гал тогооны өрөөнөөс гаргасан ...Тухайн үед Шүрийг А-гал тогооны өрөө рүү авч орсны дараа найзууд нь салгаад байж байхад Шүр хөл эвгүй болчихлоо гээд яваад байсан” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 96-97/,

Шинжээчийн 686 тоот дүгнэлтэд: “...Шүрийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун чих, зүүн бугалга, хүзүүний цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх 1-н 222/,

Шинжээчийн 3830 тоот дүгнэлтэд: “...Г.Ш-ийн биед тархи доргилт, баруун бугалга, зүүн бугалга, баруун шуу, гуя зүүн шилбэний цус хуралт, зүүн сарвууны зулгаралт, зүүн 11-р хавирганы хуучин хугарал, зүүн нүдний доод зовхины хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 3-н 91/,

Шинжээчийн 4663 тоот дүгнэлтэд: “...Г.Ш-ийн биед зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цжс хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 5-н 104-105/,

Яллагдагчаар Э.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хувьд гэмт хэрэг үйлдэж олсон гар утас болон бэлэн мөнгө гэдгийг мэдсээр байж авсан нь үнэн. Гэхдээ би хохирогчийн гар утсыг өөртөө байлгаж байгаад буцааж өгсөн. ...би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт маш их гэмшиж байна. Хохирогчтой уулзаж уучлалт гуйх хүсэлттэй байна. ...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би уурандаа Шүрийн гэдэс хэсэг рүү тйирсэн чинь газар унасан. Тэгтэл гаднаас хүмүүс орж ирэн салгасан ...эрэгтэй, эмэгтэй 2 цагдаа орж ирээд авч гаргах гэж байхад Шүрийн нүүрэн тус газар алгадсан. Тэгтэл Шүр дахин газар унасан. Тухайн үед би Шүрийг буруу ойлгон зөөгч залуутай тэврэлдэн зогсож байна гээд зодсон. 2018 оны 3 дугаар сарын 16-нд манай найзууд гэр бүлээрээ уулзсан. Цэргийн баяр тэмдэглэх болсон чинь Шүр ажилтай байна гэсэн шалтгааны улмаас очоогүй түүнээс болж маргалдсан бөгөөд найзуудынхаа гэр бүлтэй ганцаараа авахуулсан зургаараа Шүрийн нүүр лүү нэг удаа шавхуурдсан өөр зүйл болоогүй ... Шүрийг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ... Сонсож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна ... Шүрийг хардаж хэрүүл маргаан үүсгэсэн. Шүрийн нүүр рүү гараараа 1-2 удаа алгадсан. Би нилээн согтуу байсан. Өмнө нь Шүрийг бусадтай хардаад алгадаж байсан зүйл байгаа. Энэ нь 1-2 удаа болсон” /хх 1-н 193-194, 236-237, 2-н 72-73, 3хх-110-113, 117-119, 158-159, 5-н 6-7/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 4, 195, 2-н 29, 163, 3-н 67, 4-н 189, 5-н 83/, Хохирогчийн өргөдөл /хх 1-н 196, 2-н 30, 3-н 68, 4-н 190, 5-н 84-85/, Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх 1-н 6/ эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 1-н 9-10, 4-н 238/, хохирогч М.Баяр-Эрдэний гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 22-24/, шүүгдэгч Э.А-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 116-147, 217, 238-247, 250, 2-н 2-22, 48-92, 129, 3-н 71-77, 5-н 9-10, 14-58, 113-122, 155-159/, хохирогч М.Баяр-Эрдэний эмчилгээтэй холбоотой хохирлын баримтууд /хх 1-н 150-153/, хохирогч М.Баяр-Эрдэний өвчний түүх /хх 1-н 155-170/, Эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /хх 1-н 189, 2-н 160, 3-н 120, 213/, хохирогч Н.Г-ын хүсэлт /хх 2-н 131/, хохирогч Г.Ш-ийн хүсэлт /хх 2-н 154/, хохирогч Г.Ш-ийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-н 97-101/, хохирогч С.Б- хүсэлт /хх 4-н 87/, хохирогч Л.Т-ийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-н 233-236/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-н 240-244/, Аюулын зэргийн үнэлгээний  маягт /хх 5-н 104-105/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.А- нь хохирогч С.Б- эрүүл мэндэд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд зэргээр нотлогдохгүй, харин хохирогч С.Б- биед хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Баян-Эрдэнэд учирсан хүнд гэмтлийг нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэж үзсэн бөгөөд М.О-ын үйлдлийн улмаас хохирогч С.Б- биед хүнд гэмтэл учиржээ.

Мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 413 дугаар шийтгэх тогтоолоор М.О-ыг хохирогч С.Б- биед зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан байна.

Тухайн шийтгэх тогтоолоор М.О-ыг Э.А-тай бүлэглэн хүнд хохирол санаатай учруулсан гэж үзээгүй бөгөөд Э.А-ыг Отгонбаатартай бүлэглэн хохирогч С.Б- биед хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, боломжгүй юм.

Иймд прокуророос шүүгдэгч Э.А-ын хохирогч М.Баяр-Эрдэнийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон Вьетнам улсын иргэн .../.../, .../.../ нарын мэдүүлэг, Ж.Т-, Ө.Т-нарын мэдүүлгээр шүүгдэгч Э.А- нь Ж.Т-, Ө.Т-нартай бүлэглэн  Вьетнам улсын иргэн .../.../, .../.../ нарыг дээрэмдсэн үйл баримт тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь тухайн дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь тогтоогдоогүй бөгөөд Ж.Т-, Ө.Т-нарын Вьетнам улсын иргэн .../.../, .../.../ нараас дээрэмдсэн iphone 6 загварын 2 ширхэг гар утас, бэлэн 40.000 төгрөгийг авсан, ашигласан нөхцөл байдал тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан ...ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Э.А-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Мөн Ж.Т-, Ө.Т-нарыг бүлэглэн Вьетнам улсын иргэн .../.../, .../.../ нарыг дээрэмдсэн гэсэн үйлдэлд гэм буруутай тооцож, ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт байх тул шүүгдэгч Э.А-ыг Ж.Т-, Ө.Т-нартай бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдал хүргэж” үйлдсэн гэх гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдал хүргэж үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

    Шүүгдэгч нь олон нийтийн газарт буюу Галакси Таун баарны үүдэнд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байх тул тухайн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.       

    Шүүгдэгч Э.А- нь М.О-тай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаагүй бол хохирогч С.Б- биед хүнд хохирол учрах нөхцөл байдал бүрдэхгүй байсан бөгөөд тухайн үед болсон асуудлаас үүдэж хохирогч М.Б-нь хүнд гэмтэл авсан байх тул прокуророос Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

    Прокуророос Э.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “бүлэглэн” гэж хуульчилжээ.

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн” гэж гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилж өгсөн атал прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буюу “бүлэглэн” гэж давхар журамлах шаардлагагүй болно.

    Шүүгдэгч Э.А- нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси Таун баарны үүдэнд нийтийн хэв журам, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг М.О-тай бүлэглэн зөрчиж, хохирогч С.Б-д хүч хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох овтёрка хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

    2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси Таун баарны үүдэнд хохирогч С.Б-г овтёрка хэрэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч С.Б-н: “...А-шорон орон яриад манай найз руу агсам тавьж дайраад байсан. Паб дотор маргаад Галакси төвийн гадна үүдэнд маргалдсан. Гэнэт А-ын найз нь хайч гаргаж ирээд над руу дайрсан. Тэр залуу чих рүү хатгасан тэгж байтал А-хүрч ирээд нүүр лүү өшиглөөд овтёркаар зүүн гарын орчим хоёр удаа хатгасан. Би А-тай ноцолдож байгаад салаад зугтаасан. Тэгээд гэртээ орж ирсэн. А-болон тэр залууг гэмтээгээгүй. Энэ асуудал 15-16 цагийн хооронд болсон. Би архи уусан байсан боловч болсон үйл явдлыг сайн санаж байна. А-нь манай найз Тулгыг дээрэлхээд байсан тэгээд надтай маргалдсан. ...А-ойрхон байлгадаг чи яадаг хулгайч юм гээд над руу дайрч эхэлсэн. Тэгээд А-тай маргалдаж эхлэхэд А-гараад ир гэхээр нь би дагаад Галакси пабаас гарсан чинь хэн нь мэдэгдэхгүй, А-ын найз нь байхаа миний хойноос толгой руу цохиход ухаан балартаад газар унасан. Нэг ухаан ороход А-ын найз гэх 2 хацар дээрээ хөндлөн сорвитой залуу гартаа хайч барьчихсан, миний зүүн талын чих рүү нилээн олон удаа хатгаад байхаар нь би тэр залууг барьж аваад хайчтай нь ноцолдсон. Тэгээд би газраас босоход А-нь баруун талаас гарч ирээд урдаас миний нүүр лүү цохиод байх шиг байсан. Тухайн үед миний толгойноос цус гараад нүүр битүү цус болоод, ухаан санаа орж гараад байсан. А-нь овтёрка бариад зүүн мөрнөөс доош бугалга орчмоос дээш хоёр удаа хатгасан. Тэрнээс болоод 2 оёдол тавиулсан. Намайг зугтаахад ална гээд хөөгөөд байхаар нь амь тэмцээд зугтаагаад явсан ...Намайг А-түүний найз нар бүлэглэж зодсон. ...манарсан байхад дээрээс зодоод хайчаараа миний толгой руу хэд хэдэн удаа хатгасан. Тэр үед шар А- пабаас гарч ирэхдээ нилээн урт ногоон өнгийн иштэй овтёрка барьж гарч ирээд миний зүүн гарын бугалга хэсэгт 2 удаа хатгахаар нь би түлхээд зугтаасан. Намайг зугтаах үед А-, намайг хайчаар хатгасан залуу хоёр хөөгөөд  байсан. Миний толгой, гарнаас цус гараад битүү цус болсон. ...Дээрх гэмтлүүдийг Отгонбаатар, А-нар бүлэглэж учруулсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 15-20, 3-н 235-238/, гэрч Э.Тулгын: “...орж ирсэн цагаасаа эхлээд А- гэх залуу өнөөдөр хүн дутуу хутгалчихлаа, өнөөдөр гүйцээж хутгална гээд томроод байсан. Тэгээд Б-бид хоёр руу муухай хараад та 2 хаанаас ирсэн хулгайчууд вэ, биеэ чангалаад байгаа юм уу яагаад байгаа юм гээд хэл амаар өдөөд ална шүү гэх зэргээр дарамтлаад байсан. ...А- гэх залуу нь ногоон өнгийн шилэн бариултай овтёрка хаанаас юм гаргаж ирээд миний нүдэнд харагдахаар тавихаар нь би намайг ер нь овтёркаар хусахаар юм байна гэж бодоод ширээнээс босоод хажууд сууж байсан хүмүүсийн урдуур нь гараад хоёулаа ер нь эр хүн шиг зодолдъё, илүү дутуу зүйлгүй гэж хэлсэн. Тэр үед А-гийн хажууд Баяр-Эрдэнэ сууж байхад А- нь Баяр-Эрдэнэтэй юм яриад дарамтлаад байх шиг байсан, тэгээд би гараад явсан. Миний араас Намхай, Баяр-Эрдэнэ 2 гарч ирээд согтуу хүмүүс байна, гайгүй биздээ буцаад оръё гэхээр нь би орохгүй гээд явсан. Маргааш нь Намхай над руу залгаад чамайг явсны дараа Баяр-Эрдэнэ, А-тай маргалдаад Баяр-Эрдэнийг хутгалчихлаа, нилээн их цус гараад байсан гэж хэлсэн. А- нь их согтуу байсан. Хамт явсан найзууд нь архи уусан гэмээр халаалттай байсан. Баяр-Эрдэнэ бид хоёр бага зэрэг пиво уусан байсан учраас эрүүл байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-ийн 25-27/, гэрч Х.Намхайгийн: “...А-тай Б-муудалцаад хоорондоо зодолдох дээрээ тулаад бие биеэ зууралдаад босоход хажуу талаас Мак хайч бариад босоод ирэхээр нь би Макийг боль гэж хэлэхэд хажуугаар дайраад, А-, Баяр-Эрдэнэ 2 зууралдсан байхад Мак очсон. Мак нь Б-дээр гарчихсан, Б-Макийн хайчтай гарыг нь гараараа барьчихсан, Б-зүүн гарын бугалга хэсгээс цус гарсан байхаар нь би болиоч гээд Макийн үүрсэн цүнхний оосроос хоолойг нь боож хойш татаж салгасан. ...Тухайн үед А-нь шөнө зодоон хийсэн гээд толгойгоо цагаан өнгийн боолтоор боочихсон явж байсан. М.Баяр-Эрдэнэ нь А-ын толгой руу архины шилээр цохиогүй. М.Баяр-Эрдэнэ нь үзье гээд ширээнээс гар хоосон боссон” гэсэн мэдүүлэг /хх 1-н 28-30/, гэрч Б.Баярбатын: “2017 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн орчим А-, эхнэр, бас нэг эхнэрийнхээ найзын хамт манай Галакси пабад ирээд караокед орсон. Араас нь 50 орчим насны ах тэд нар дээр ирсэн ...өрөө рүү орсон чинь нөгөө 50 орчим настай ах дээр нь гараад суучихсан, хоолойг нь бариад авчихсан, дугуйны дорцовоор цохиод цус гарсан байхаар нь болиулсан. ...тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 10-11 цагийн орчимд А- эмнэлгээс эхнэрийн хамт ирсэн. ...Би А-ыг архины шилээр цохиулж байхыг хараагүй ...Тухайн үед шөнө манай караокед болсон асуудлаас болоод А-гэмтэл орж толгойгоо битүү боолгочихсон байсан бөгөөд манайд буцаж ирэх үедээ толгойноос нь цус гарчихсан, боолттой ирсэн” /хх 1-н 31-33, 171-172, 4-н 70-72/, шинжээчийн 10896, 11508, 1317 тоот дүгнэлтүүд шинжээч Б.Ганзоргийн: “...Б-биед учирсан зүүн чихний сувгийн урд хана дайрсан шугаман хугарал, зүүн хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь хүнд зэрэгт хамаарах бөгөөд зүүн чихний орчим нэг удаагийн ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Харин зүүн бугалганы шарх, зүүн мөр бугалганд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь 2 удаагийн ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх 3-н 173-174/ зэрэг баримтуудаар,

2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СЭБОЦЭ ХХК-ийн хашаан дахь Вьетнам засварын газарт Ж.Т-, Ө.Т-нарын Вьетнам улсын иргэн .../.../, .../.../ нараас дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж олсон 2 ширхэг I Рhone 6 загварын гар утсыг мэдсээр байж өөртөө авч эзэмшин мөнгө угаасан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Вьетнам улсын иргэн .../.../-ний “...Намайг зодож байгаад гар утсаа гаргаад ир гэхээр нь би өөрийн өмдний баруун талын халааснаас I Phone 6 маркийн гар утсаа гаргаж өгсөн. Тэр хүнээс би айсан учраас гар утсаа өгчихсөн ...анх орж ирсэн 2 залуу нь зодсон болохоос өөр хүн цохиж зодоогүй. Хаалганы тэнд зогсож байсан залуу нь зүгээр зогсоод байсан, бид хоёр руу ойртож ирээгүй” гэсэн мэдүүлэг /хх 3-н 146-147/, гэрч Ө.Тулгын: “...2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Түвшинтөр залгаад А- ах бид хоёр Модны 2-ын галакси гээд караокед байна хүрээд ир гэхээр нь би ойрхон явж байсан учраас очсон. СЭБОЦЭ ХХК-ийн хашаанд байсан Вьетнам засварын газар руу Түвшинтөр, А-, Баярбат ах бид нар орсон ...тэр хоёр Вьетнамын нэг нь мөнгө болон нэг I Phone 6 маркийн гар утас, нөгөө Вьетнам нь мөн I Phone маркийн гар утас гаргаж ирээд Түвшинтөрд өгсөн. Түвшинтөр надад өгөөд А- ахад өгчих гэж хэлсэн. Би эргээд харахад А- ах байхгүй байсан. Тэгээд би халаасандаа хийчихээд гараад явсан. Гадаа гараад бид нар бүгд машиндаа суугаад явж байгаад 2 гар утас болон мөнгийг гаргаад А- ахад өгөхөд А- ах мөнгө нь байж байг гээд 2 ширхэг гар утсыг авсан ...уг мөнгийг би гаргаж тоолоход 220.000 төгрөг, 1-2 ширхэг мянгатын дэвсгэрт байсан. А-ах надад 50,000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 3-н158-159/ зэрэг баримтуудаар,

2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө, 24-нөөс 25-нд шилжих шөнө, 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө, 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж Ретро бааранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч Г.Ш-ийг зодсон,

2017 оны 12 дугаар сарын 23-наас 24, 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж ретро бааранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч Г.Ш-ийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун чих, зүүн бугалга, хүзүүний цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж ретро бааранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Ш-ийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалга, зүүн бугалга, баруун шуу, гуя зүүн шилбэний цус хуралт, зүүн сарвууны зулгаралт, зүүн 11 дүгээр хавирганы хуучин хугарал, зүүн нүдний доод зовхины хуучин цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж ретро бааранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч Г.Ш-ийг зодож эрүүл мэндэд нь зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Ш-ийн: “...шөнийн 01 цагийн орчимд А-нь намайг дуудахаар нь очиход А-ын тал хувцас нь норчихсон, хэн над дээр шээчихэв ээ, чи намайг харсангүй гээд дайраад баруун гараа атгаж байгаад миний нүүр рүү 1 удаа цохиход нүдэнд оч бадраад явчихсан. Тэгээд угсруулаад гараараа алгадаж цохиод байсан ...миний 2 нүд рүү хуруугаараа чичээд ингээд сохор янхан минь гээл хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэр үед Мөнхбаяр гээд дуучин хувцсаа солихоор ороод ирэхээр нь суган доогуур нь ороод өрөөнөөс гараад зугтаасан. ...Өмнөх өдөр нь намайг ...ажлаа хийж байхад шөнө 03 цагийн орчим хөргөгчний хажууд ирээд би чам руу залгаад байхад яагаад утсаа авдаггүй юм гээд ажилчдын өрөө рүү ороод би энэ чимээнд утсаа яаж сонсох юм бэ гэж хэлэхэд миний эгэм рүү гараараа 1 удаа цохиод би шууд газар толгойгоороо савж унасан. Тэгээд босох гэсэн чинь нуруу ахар сүүл орчмоор хөндүүрлэж өвдөөд хэсэг газар хэвтэхэд Э.А- нь чи битгий жүжиглээд бай бос гээд миний дээрээс дараад үснээс зулгааж байхад найз Оюунчимэг гаднаас орж ирээд А-аа чи яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд наад муу чинь жүжиглэж байгаа юм гээд үснээс татаж босгосон. ...Ер нь бол байнга намайг зоддог. Би өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. ...2018 оны 3 дугаар сарын 17-нд цэргийн баяр болох гээд би Дурсамж ретро бааранд такс таслаад сууж байтал орой 22 цагийн орчим А-гаднаас нүүр нь тэр чигээрээ хавдаад хөхөрсөн байдалтай, согтуу 2 найзын хамт орж ирсэн ...Тэгээд тэр өдөр Нисванис хамтлаг ирсэн байсан бөгөөд эгч Эрдэнэцоогийн төрсөн өдөр болж байсан учраас мэндчилгээ дэвшүүлэн бүжгийн талбай дээр гартал А-чиний нөгөө ажил дээрээ бүжиглэдэггүй гэсэн чинь яасан, муу янхан минь гэсэн. ... А-нь чи янхан, танай хамаатнууд чинь янхан юм байна, ширээн дээр залуучууд авчирч суулгадаг, янханууд гээд орилоод дайрсан. Ингээд цагдаа нар ирэхэд А-зугтаасан байсан ...үүрийн 04 цаг болж байхад би баараа хаагаад эгч нарыгаа хүргэж өгөх гэж байтал А-гаднаас буцаж орж ирээд намайг өөрийг нь дагаад яв гэсэн. Гэтэл Эрдэнэчимэг эгч, Эрдэнэцогоо эгч хоёр чи яахаараа ийм муухай залуу дагаж явдаг юм, яахаараа энүүний эрхэнд орчихсон юм бэ, чи яаж амьдраад байгаа юм бэ гэхэд А-Эрдэнэцогоо эгчийг түлхэж унагаагаад дуугүй байгаарай янхануудаа гээд эгч нартай маргалдсан. Энэ хооронд би 00-руу ороод бие засчихаад гарч иртэл чи бүр янхан болчихсон байна тэ гэснээ миний гэдэс рүү өшиглөсөн. ... цагдаа нар ирэхээр нь би болсон зүйлийн тухай хэлээд зогсож байтал цагдаа нарын дэргэд А-толгой руу цохиход би газар унаж цагдаа нар түүнийг аваад явсан ...А-намайг хажуугаар зөрөх болгонд толгой хэсэг рүү гараараа цохих, бугалга руу цохих үйлдэл хийгээд байсан чинь манай эгч нар энэ юун залуу вэ чамайг яагаад дээрэлхээд байгаа юм гэж хэлэн А-тай муудалцсан ...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр намайг найзуудын цэргийн баярт очсонгүй гэх шалтгаанаар барьж байсан зургаараа таксин дотор миний нүүрэн тус  газар цохисон. Хавиргыг А-2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зодохдоо учруулсан байсан, тухайн үед хавиргаа үзүүлээгүй зөвхөн нүүр хэсгээ шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулсан байсан. Зүүн нүдний доод зовхины хуучин цус хуралт нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр таксинд цохисон. Тэгтэл нүд хөхөрсөн. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандаагүй. Бусад гэмтэл 2018 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө үүссэн. Дээрх гэмтлүүдийг А-учруулсан. ...Э.А- намайг байнга ямар нэг шалтгаангүй хардаж хараалын үг, доромжилсон үгээр хэлж сэтгэл санааны болон бие махбодийн дарамтанд хамтран амьдрах 2 жилийн хугацаанд хүчирхийлэлд байлгасан. ... хамтран амьдрагч Э.А- баарны бүжгийн талбай дээр миний үснээс зулгаагаад татах үед манай бармен Оюунчимэг ирээд А-ад чи баарны бүжгийн талбай дээр юу болоод байгаа юм бэ гэж хэлэх үед А-намайг чирээд ажилчдын гал зуухны өрөө рүү явсан. Тэр үедээ А-чамайг камергүй газар оруулж байгаад нохой шиг зодно гэхээр нь би өөдөөс нь чи юу даа гэж хэлээд ажилчдын гал тогоо руу орсон. Тэр үед манай зохион байгуулагч Болороо А-бид хоёрын маргааныг сонсоод араас орж ирэх гэсэн боловч А-гал тогооны өрөөнөөс Болороог түлхэн хойш болгоод миний зүүн хөл орчим  3 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /3хх-80-89, хх-5 н 92-93/, гэрч Н.Оюунчимэгийн: “...2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд ...би ажилчдын өрөө рүү ганцаараа явж ороход Шүрээ газар хэвтсэн, А-Шүрээгийн толгойн дээд хэсэгт сандал тавиад суучихсан, Шүрийн үснээс зулгаасан байдалтай сууж байсан. Би ороод хүүе болиоч гээд А-ын гарыг Шүрийн үснээс нь салгах гэж А-тай ноцолдсон боловч салаагүй. Тэгтэл А-Шүрийг бос гээд үснээс нь салгах гэж А-хойноос нь чи битгий баашлаад бай пизда минь гээд Шүрийн ард байсан дугуй төмөр сандлыг өшиглөхөд Шүрийн нурууг хавсарч цохисон. ...2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд Шүр бид хоёрыг текэн дээр зогсож байхад А-ирээд пизда минь наашаа хүрээд ир гээд Шүрийг дагуулаад ажилчдын өрөө рүү орсон ...намайг ажилчдын өрөө рүү орох гэтэл А-цаашаа бай гээд хаалгыг өшиглөж хаасан. Тухайн үед дуучин Мөнхбаяр дуугаа дуулж дуусаад ажилчдын өрөө рүү орох гэхээр нь би Шүрээг найз залуу нь зодоод байна, чи ороод салгаад өгөөч гэхэд Мөнхбаяр ажилчдын өрөө рүү ороход Шүрээ Мөнхбаяртай зөрөөд зугтаагаад гараад ирсэн. Тэр үед Шүрийн ам нь хавдаад цус гарсан байдалтай үүдээр гараад зугтаасан. А-нь архи уусан үедээ Шүрийг зодоод байдаг, эрүүл саруул үедээ хэл амаар доромжилж хараагаад байдаг” гэсэн мэдүүлэг /хх 1-н 208-210/, гэрч Болор-Эрдэнийн: “...А-нь жоохон уурласан байдалтай муухай харчихсан ирж байснаа миний хажуугаар өнгөрөхдөө А-Шүрд би чамайг камергүй газар орж байгаад зодно гэж хэлээд гараад явчихаар нь би араас нь ороход гал тогооны өрөөний жижиг ширээн дээр Шүрийг А-түлхээд налуулчихсан, 2 гараараа Шүрийг сэгсчээд зогсож байхаар нь би яаж байна аа гэтэл А-миний цээж хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиод надад салаавч өгөөд гал тогооны өрөөнөөс гаргасан ...Тухайн үед Шүрийг А-гал тогооны өрөө рүү авч орсны дараа найзууд нь салгаад байж байхад Шүр хөл эвгүй болчихлоо гээд яваад байсан” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 96-97/, шинжээчийн 686, 3830, 4663 тоот дүгнэлтүүдээр,

Э.Энх-Оргилтой бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж ретро бараанд хохирогч Н.Г-ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацар, хамар, зүүн хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх эрүү, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Г-ын: “...эргээд харсан чинь Нямка бүжгийн өсгөгчний хажууд газар унаад хөдлөхгүй байхаар нь явж очоод нөгөө над руу цохих гээд зангаад байсан ахад та яаж байгаа юм бэ, би зодоон цохион хийхгүй гэж хэлсэн биз дээ гэхэд тэр ах миний өмсөж явсан подволкоор боогоод хамар луу 1 удаа мөргөсөн. Тэгтэл манарсан. Нүдээ нээгээд харахад нөгөө ах болон сүүлд ирсэн залуу хоёр ээлжлээд намайг цохиж зодоод эхэлсэн. Тэгээд би газар унах юм бол алуулах юм байна гээд хүнээс барьж аваад цаашаа зугтаасан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 34-36/, гэрч Н.Гантулгын: “...ширээнээс босоод Гоц-Олдох, Нямка нарыг хайхад Нямка нь газар уначихсан, Гоц-Олдох руу баахан хүмүүс дайрч байгаа харагдсан. Би найз Гоц-Олдох дээр очиход DJ хийж байсан залуу намайг ойртуулахгүй түлхээд тэвэрч аваад байхаар нь би үүдний тек рүү очиж нэг эмэгтэйд манай найзыг хүмүүс зодож байна хА-лагчаа явуулаад салга гэж хэлсэн. Намайг тоохгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд яваад очиход Н.Г-ын хамар, амнаас цус гарсан байдалтай байсан. Би үйл явдлыг дундаас нь харсан. Намайг харахад DJ залуу тайзан дээрээс бууж ирээд дайрч гараараа цохиж байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 51-53/, гэрч Г.Ш-ийн: “... DJ Энх-Оргилоос юу болсон талаар асуухад энэ залуу А-ахыг зүгээр зогсож байхад нь цохиж газар унагасан, би очиж салгасан гэж хэлсэн ...хяналтын бичлэгийг бөөндөө үзэхэд А-ыг нөгөө үл таних жижиг туранхай залуу газар унатал нь цохихоор нь бид нар жижигхэн юм байж унатал нь цохидог байна шүү дээ гээд хоорондоо ярилцаж байсан. А-ын баруун шанаа зулгараад нүд нь улайсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 54-56/, шинжээчийн 12702 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар,

2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хохирогч Л.Т-ийг зодож эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний угийн түвшин дэх бүрэн бус хугарал, баруун дээд 2 дугаар шүдний угийн түвшин дэх хугарал, зүүн дээд 1-р үүдэн шүдний хазах гадаргуун эмтрэл, угийн буйлны цус хуралт, дээд уруулын шарх, дух, дагзны хуйх, хүзүү, хэвлийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын дунд хурууны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Т-ийн: “А-аас салаад явж байтал миний араас А-хүрч ирээд учир зүггүй архины шилээр ар дагз руу 3-4 удаа цохиод авахаар нь би яаж байна аа гээд эргэж хараад А-тай зууралдаад автал А-ын намайг цохисон архины шил нь хагарчихсан байсан болохоор тэр хагархай шилээрээ миний гэдэс орчим 2-3 удаа хатгачихсан. А-ын сүүлд хатгасан архины шилний нэг хатгалт нь миний гэдсийг нилээн гүн хатгасан байсан бөгөөд бусад нь өнгөцхөн сийчих маягтай болгоод хаячихсан. Тэгээд А-намайг шилээр хатгаж, зүсэж байхад надтай хамт  явсан Батсүрэн ирээд А-аас намайг салгасан бөгөөд бусад нь тухайн үед А-надаас салсан хойноо над руу Болор архины шил шидчихээд хайчсан нь мэдэгдэхгүй алга болсон” гэсэн мэдүүлэг /хх 4-н 211-212/, гэрч Н.Оюунчимэгийн: “...текэн дээр очоод байж байсан чинь хүмүүс шуугилдаад явчихаар нь харсан чинь баарны үүдэнд зүүн гар талын хамгийн наад талын сандал дээр А-нэг залуутай муудалцаад зодолдож байсан. Тэр үед манай хА-лагч нар очоод салгасан. Тэгсэн чинь А-дахиад нөгөө залуутай маргалдаад Болор нэртэй архины шилээр маргалдаж байсан хүнийхээ толгойруу 2-3 удаа цохиод нүүр лүү нь өшиглөөд хагарсан шилнийхээ хэлтэрхийгээр гэдэс рүү нь зүсээд байсан ...А-ад зодуулсан залуугийн нүүр ам цус болчихсон, зүүн хэсэгт зүсэгдсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх 4-н 193-196/, шинжээчийн 754 тоот дүгнэлт зэрэг баримтуудаар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хА-лагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хА-лалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг нь уг хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Э.А- нь хохирогч Г.Ш-ийг удаа дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 23-24, 24-25-нд шилжих шөнө, 2018 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө, 2019 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө тус тус зодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогчийн мэдүүлэг, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, шүүгдэгч Э.А-ад холбогдох хоёр хэргийг нэгтгэсэн прокурорын тогтоол, аюулгүйн зэргийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Э.А-ыг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Э.А- нь хохирогч хамтран амьдрагч Г.Ш-, хохирогч М.Баян-Эрдэнэ, Л.Т-, Н.Г- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан нь түүнийг хоёр, түүнээс олон хүнд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж” үйлдсэн,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр, түүнээс олон хүнийг, бүлэглэж” үйлдсэн гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.А- нь М.О-тай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, хамтран амьдрагч Г.Ш-ийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хохирогч Г.Ш-, М.Баян-Эрдэнэ, Л.Т-, Н.Г- нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Баян-Эрдэнэ, Г.Ш-, Л.Т-, Н.Г- нарын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт тус тус гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.1, 2.4-т зааснаар 3 жил, 6 сар хорих, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сар хорих, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,  урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэж хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс доошгүй хорих ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан буюу дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид....зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Э.А-ын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр  дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж олсон 2 ширхэг I Рhone 6 загварын гар утсыг мэдсээр байж өөртөө авч эзэмшин мөнгө угаасан, 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр С.Б- биед хөнгөн хохирол учруулсан, Э.Энх-Оргилтой бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Н.Г-ын биед хөнгөн хохирол учруулсан, 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Л.Т-ийн биед хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө, 24-нөөс 25-нд шилжих шөнө, 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө, 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Ш-ийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүд үйлдэгдсэнээс хойш 01 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан байх ба уг хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр түдгэлзүүлсэн байх тул шүүх шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Шүүх шүүгдэгч Э.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, удаа дараа ял шийтгүүлж байсан, хохирогч нарын хохирлыг барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс доошгүй хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд хуулийн дээрх заалт нь шүүхэд үүрэг болгосон бус хэрэглэж болохыг хуульчилсаныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.А- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 3 сараар түдгэлзүүлж тухайн ялаа биечлэн эдлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ын Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлж, нийт 62 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ад шүүхээс оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, ногоон иштэй овтёртка, хар өнгийн бариултай хайч зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, 1805002090068, 1805014680681, 1811000000746, 1905000730210, 1905016800476 тоот хэргүүдийг нэгтгэсэн, М.О-т холбогдох хэргийг тусгаарласан, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
  3. Шүүгдэгч Э.А-ыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж” үйлдсэн гэм буруутайд,

 - “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 - “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 - “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр, түүнээс олон хүнд учруулж, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,4 дэх заалтад зааснаар 03 жил 06 сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ад энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 03 жил 6 сар хорих ял дээр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлж, нийт 62 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 8 сар 02 хоногийн хорих ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ад шүүхээс оногдуулсан 03 жил 8 сар 02 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Э.А-ын урьд цагдан хоригдсон 689 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, ногоон иштэй овтёртка, хар өнгийн бариултай хайч зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устагасугай.
  7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, 1805002090068, 1805014680681, 1811000000746, 1905000730210, 1905016800476 тоот хэргүүдийг нэгтгэсэн, М.О-т холбогдох хэргийг тусгаарласан, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР

 

 ШҮҮГЧ                                А.АЛТАНХУЯГ

                                                        

 ШҮҮГЧ                                Л.ОЮУН