Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 6791

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 29 өдөр

      Дугаар 101/ШШ2016/06791

Улаанбаатар хот

 

 

                         

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС           

 

             

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Хас банк” ХХК /УБД:9016001007, РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,*******,*******,*******-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9.257.447 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Д.Мөнхдулам нь 2 дугаар гэрээ байгуулж, 9,500,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эмнэлгийн эмчилгээний төлбөрийн зориулалтаар авсан. Уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр ******* оролцсон. Гэтэл зээлдэгч Д.Мөнхдулам нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан байх ба зээлийн барьцаанд цалин барьцаалсан.

Зээлдэгч Д.Мөнхдулам, ******* нар нь зээлийн 1010016276 дугаар гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.

Зээлдэгч ******* нь 2014 оны 5 сараас 2015 оны 03 сар хүртэлх хугацаанд үндсэн зээл 2.638.888.90 төгрөг, хүүд 1.491.754.67 төгрөг, нийт 4.130.643.57 төгрөг төлсөн бөгөөд үнээс өөр төлөлт хийгээгүй. 

Өнгөрсөн хугацаанд хамтран зээлдэгч *******ийг гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, өөртэй нь утсаар ярьж шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвхи санаачилга гаргалгүй өнөөг хүрсэн.

Иймээс 1010016276 дугаар зээлийн гэрээний 4.7, 4.8, 5.1.1, 5.1.4-т заасныг үндэслэн банкны санаачилгаар түүнтэй 2014.05.07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр цуцалж байна.

Зээлдэгч ******* нь зээлдэгч Д.Мөнхдуламыг нас барсан тул зээлийн гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй талаар болон хүүг зогсоолгох хүсэлтийг  гаргаж байгаагүй.

******* нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа  татгалзлын үндэслэлээ тайлбарлахгүй байх бөгөөд тэрээр хүү зогсоосонгүй гэх  гомдлоо гаргаж байна гэж ойлгож байна.

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлдэгч *******ийн  1010016276 дугаар гэрээний дагуу үндсэн зээл 6,861,111.10 төгрөг, хүү 2,234,029.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,807.00 төгрөг, нийт 9,250,947 төгрөг төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагч *******тэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний 5.2-т заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 9,250,947  төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6,500 төгрөг, нийт  9,257,447 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний ээж Д.Мөнхдулам нь 2014 оны 5 capд Хас банкнаас 9.500.000 төгрөгийн цалингийн зээл авах үед би хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан. Ээж маань 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өвчний улмаас гэнэт нас барсан.

Миний бие Худалдаа хөгжлийн банкинд ажилладаг боловч 2014 оны 1  сараас 6 сарын чөлөө авсан, үргэлжлүүлэн жирэмсний амралтаа авсан бөгөөд одоо хүүхэд асрах чөлөөтэй, ажилдаа эргэж ороогүй байна.

Ээжийгээ нас барснаас хойш тодорхой хугацаанд Хас банкнаас авсан зээлээ төлж байсан боловч эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй учраас зээлийг эргүүлэн төлөх боломжгүй болсон.

Нэхэмжлэгч Хас банк нь 2015 оны 12 сараас хойш надтай огт холбоо бариагүй байж байгаад гэрээ цуцлах тухайгаа 2016 оны 11 дүгээр сард өгсөн.

Үндсэн зээлдэгч Д.Мөнхдуламыг нас барсан гэдгийг тухайн үед банкинд  хэлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд миний зүгээс зээлийн хүү зогсоолгох болон ямар нэгэн хүсэлтийг гаргаагүй.

Надтай 2015 оны сүлчээр банкнаас ярьж байсан боловч би өөрөө очиж уулзаж чадаагүй юм. Гэтэл үүнээс хойш бүтэн жилийн дараа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг  зөвшөөрөхгүй.

Үндсэн зээлдэгч нас барсан, би өөрөө тодорхой орлогогүй байгаа зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж өгөхийг хүсч байна.

Дээрх зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 5 сараас 2015 оны 03 сар хүртэлх хугацаанд үндсэн зээл, хүүд 4.130.643.57 төгрөг төлсөн, өөр төлөлт хийж чадаагүй юм. 

Иймд Хас банкны зээлийн гэрээг цуцлахыг зөвшөөрч байгаа бөгөөд уг  гэрээний хамтран зээлдэгч учраас нэхэмжлэлээс үндсэн зээл 6.861.111.10 төгрөг, 2015 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны хүүд 900.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 50.000 төгрөг, нийт 7.811.111.10 төгрөгийг тодорхой график гарган төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 1.446.335.90 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,861,111.10 төгрөг, хүү 2,234,029.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,807.00 төгрөг, нийт 9,250,947 төгрөг, нотариатын зардал  6,500 төгрөгийн хамт  9,257,447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

“Хас банк” ХХК, зээлдэгч Д.Мөнхдулам, хамтран зээлдэгч *******  нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 07-ны  өдөр №1010016276 тоот зээлийн гэрээ байгуулж, 9.500.000  төгрөгийг /2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл/ 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хэрэглээний зориулалттай зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, төлөлтийн талаарх баримт зэргээр тогтоогдож байна.

/хх-ийн 5-11 дүгээр тал/

 

Дээрх гэрээг талууд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй.  

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч Д.Мөнхдулам, хамтран зээлдэгч ******* нар оролцсон байх бөгөөд зээлдэгч Д.Мөнхдулам нас барснаар зээлдүүлэгч нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч *******ээс шаардсаныг тэрээр үгүйсгээгүй болно.

 

Хариуцагч ******* зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 5 сараас 2015 оны 03 сар хүртэлх хугацаанд үндсэн зээл 2.638.888.90 төгрөг, хүү 1.491.754.67 төгрөг, нийт 4.130.643.57 төгрөг төлжээ.

/хх-ийн 12 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх  хуваарийн дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч *******ээс  шаардаж байсан, тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан “Шаардах хуудас” зэрэг баримтаар тогтоогдож байхаас гадна тэдний гэрээгээр тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2015 оны 03 дугаар сараас зөрчигдсөн талаар зохигч маргахгүй байна.

 

“Хас банк” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7: “Зээлдэгч, хамтран зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удаан хугацаагаар өвчилсөн, өөр албан тушаалд шилжсэн, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон, зээлдэгч, эсхүл зээлдэгчийн ажил олгогч байгууллага нь Банкин дахь харилцах дансаа хаалгасан, зээлдэгчийн үйл ажиллагаанд санхүү, эдийн засгийн үр дагавар бий болохуйц үүрэг гуравдагч этгээдийн өмнө үүссэн нь зээлийг эргэн төлөхөд сөрөгөөр нөлөөлөхүйц байдал бий болгосон зэргээс шалтгаалж зээлийг төлөхөд зээлдэгчийн цалин, түүнтэй адилтгах орлого нь хүрэлцэхгүй болсон, зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй, чадваргүй болсон, худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг тохиолдолд Банк нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болох ба зээлийн нийт төлбөр, Банкинд учирсан хохирол, холбогдох зардалыг төлөхийг зээлдэгч, хамтран зээлдэгчээс шаардана”,

4.8: “Энэхүү гэрээний үүрэг нь зээлдэгч хамтран зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд зээлдэгч насбарсан, сураггүй алга болсонгэж зарлагдсан, насбарсан нөхцөлд түүний өв залгамжлагчид нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу хэсэгчлэн буюу бүрэн төлөх боломжтой бол тэдгээр нь хүсэлт гаргаснаар банк тохиролцон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох ба хэрэв өв залгамжлагчид нь зээлийн нийт төлбөрийг бүрэн барагдуулсан бол банк энэхүү гэрээгээр эдлэх зээлдэгчийн эрхийг түүний өв залгамжлагчид эдлүүлнэ. Харин өв залгамжлагч нь зээлийн төлбөрийг барагдуулах талаар банктай тохиролцоогүй, эсхүл хүсэлт гаргасан боловч зээлийн төлбөрийг хэсэгчлэн болон бүрэн төлөх орлогын эх үүсвэргүй нөхцөлд энэхүү гэрээг дуусгавар болсонд тооцож, банк барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авна”,

5 дугаар зүйлийн 5.1: “Дараах нөхцөлд зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан, банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана”,

5.1.1-д :”Зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй”,

5.1.4: “зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болсон” гэж заасан үндэслэлээр хариуцагч *******тэй байгуулсан зээлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр цуцалж байгааг хариуцагч ******* зөвшөөрч байна.

 

Үүнээс үзэхэд талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цуцлагдсан гэж үзэн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 6.861.111.10 төгрөг, 2015 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны хүүд 900.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 50.000 төгрөг, нийт 7.811.111.10 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх 1.446.335.90 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ. 

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 3-д :“Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заажээ.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т: ”Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан байх тул хариуцагч ******* нь зээлийг заасан хугацаандаа эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул тэрээр зээлийн гэрээ цуцлах хүртэлх хугацааны үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.   

 

Иймд хариуцагч *******ээс үндсэн зээл 6.861.111.10 төгрөг, хүү 2.234.029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155.807 төгрөг, нийт 9.250.947 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар тогтоогдоогүй нотариатын зардал 6.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******ээс үндсэн зээл 6.861.111.10 төгрөг, хүү 2.234.029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155.807 төгрөг, нийт 9.250.947 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 162.965 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163.100 төгрөгийг  улсын орлогод  хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ