Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагын үйлчилгээний албан тушаал эрхэлдэг нэр бүхий 6 төрийн албан хаагчид холбогдох хэсгийг, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагыг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах, уг албан шаардлагуудад дурдагдсан үйлчилгээний албан тушаал эрхэлдэг нэр бүхий төрийн албан хаагчид болох нэхэмжлэгч нарт 2018 оны 03 дугаар сараас хойш олгогдоогүй цалингийн нэмэгдлийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бямба-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагын нэр бүхий 6 хүнд холбогдох хэсгийг, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагыг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах, 2018 оны 03 дугаар сараас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалингийн нэмэгдлийг нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгуулах, А сумын Цэцэрлэгийн Х.О, Н.Г, Т.Э, Д.Ч, Б.Б, Ч.Б, С.Ш нарын 2018 оны 03 дугаар сараас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалингийн нэмэгдлийг нөхөн гаргуулах шаардлагын хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 онд нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу А сумын Цэцэрлэгийн 2017 оны санхүүгийн тайланд аудит хийх явцад “А сумын цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар 2017 онд цэцэрлэгийн багш ажилчдаас гадна үйлчилгээний 7 ажилтанд нийт 2954,2 мянган төгрөгийн нэмэгдлийг хууль зөрчиж олгосон байна” гэж дүгнэн цэцэрлэгийн үйлчилгээний 7 ажилтанд олгож байсан нэмэгдлийг зогсоохыг шаардсан албан шаардлагыг тавьсан. А сумын Цэцэрлэг уг албан шаардлагыг хүлээн аваад аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд “аймгийн Төрийн аудитын газраас хяналт шалгалт хийж “Хамтын гэрээ, хэлэлцээр”-ийн дагуу үйлчилгээний 7 ажилтанд олгогдож байсан цалингийн нэмэгдлийг зогсоохыг шаардсан албан шаардлага тавьсны дагуу 2018 оны 3 дугаар сараас эхлэн хүүхдийн цэцэрлэгийн 7 ажилтны хамтын гэрээ хэлэлцээрийн дагуу олгогдож байсан цалингийн нэмэгдлийг зогсоосныг” шийдвэрлүүлэхээр албан бичиг хүргүүлсэн.

Тухайн асуудлаар Дорноговь аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газарт зөвлөмж хүргүүлсэн бөгөөд аймгийн Төрийн аудитын газрын ахлах, ахлах тэргүүлэх аудитороос зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хариуг ирүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төрийн аудитын газрын албан шаардлага нь хүний эрхийг зөрчсөн, хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хөндлөнгөөс оролцож байгаа нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт хамтын гэрээ, хэлэлцээр, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт хамтын гэрээ, хэлэлцээр, А сумын Цэцэрлэгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2016-2018 оны хамтын гэрээ, хэлэлцээрүүдийг зөрчиж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар “Хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж байгууллага нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж заасан байдаг. Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газар албан шаардлагадаа Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дүгээр тогтоолын хавсралтын 2-т “Нэмэгдлийг цэцэрлэгийн эрхлэгч, багш, туслах багш, дуу хөгжмийн багшид олгоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор нэмэгдлийг ямар ажилтнууд авах нь тодорхой тусгагдсан байгаа боловч үлдэж байгаа үйлчилгээний ажилтнуудын цалингийн нэмэгдлийг хамтын гэрээ, хэлэлцээрийн дагуу олгосон нь хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 10 дугаар зүйлд Хамтын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад төрийн ба төрийн бус байгууллага хамтын гэрээ, хэлэлцээрт хориг тавихгүй байхаар хуульчлагдсан байдаг ба Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газар нь хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хориг саадыг учруулж байгаад гомдолтой байна. Дорноговь аймгийн Аудитын газар хяналт шалгалт хийхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хамтын гэрээ, хэлэлцээрийг анхаарч үзэлгүйгээр А сумын Цэцэрлэгийн 7 ажилтанд ямар ч эрх зүйн үндэслэлгүйгээр цалингийн нэмэгдэл олгосон мэтээр албан шаардлага тавьж, цэцэрлэгийн 7 ажилтны цалингийн нэмэгдлийг 2018 оны 3 дугаар сараас эхлэн зогсоосон албан шаардлагыг хүчингүй болгож, А сумын Цэцэрлэгийн Х.О, Н.Г, Т.Э, Д.Ч, Б.Б, Ч.Б, С.Ш нарын 2018 оны 03 дугаар сараас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалингийн нэмэгдлийг нөхөн гаргуулж өгнө үү,

Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагын нэр бүхий 6 хүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, А сумын Засаг даргын Тамгын газрын үйлчилгээний ажилтнууд болох У.Э, Ө.А, Х.Л, А.А, Г.Б, Х.Гнарын 2018 оны 03 дугаар сараас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалингийн нэмэгдлийг нөхөн гаргуулах шаардлагын хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 онд нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу А сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны санхүүгийн тайланд аудит хийх явцад Засгийн газрын 90 дүгээр тогтоолын дагуу олгогддог цалингийн нэмэгдлийг аймгийн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2015-2016, 2017-2018 онуудын хамтын хэлэлцээрүүдийг үндэслэн 9 хүнд нийт 3,3 сая төгрөг олгосон зөрчил илэрсэн гэж албан шаардлага тавьсан.

 Албан шаардлагадаа Засгийн газрын 90 дүгээр тогтоолыг зөрчсөн, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтлаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газар нь хамтын гэрээ, хэлэлцээрийг дүгнэдэг байгууллага биш гэж үзэж байна. Аймгийн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хамтын гэрээ, хэлэлцээр нь харьяа яамандаа судлагдан, хэлэлцэгдэж, хянагдаж, бүртгэгдсэнээр хэрэгждэг юм. Тухайн албан шаардлагын талаар Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд албан бичгээр Хамтын гэрээ, хэлэлцээрийн дагуу олгож байсан үйлчилгээний ажилчдын цалингийн нэмэгдлийг зогсоохыг шаардсан Аудитын албан шаардлагыг шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн. Дорноговь аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооноос Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газарт уг албан шаардлагын талаар зөвлөмж хүргүүлснийг Аудит эс зөвшөөрсөн байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. А сумын Засаг даргын Тамгын газар нь аймгийн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2015-2016, 2017-2018 онуудын хамтын хэлэлцээрийг үндэслэн үйлчилгээний 9 ажилтанд цалингийн нэмэгдэл олгосон нь Засгийн газрын 90 дүгээр тогтоолыг зөрчих үндэслэл болохгүй юм.

 Учир нь Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дүгээр тогтоолд тодорхой ажил мэргэжлээрээ ажиллаж байгаа албан тушаалтанд 90 дүгээр тогтоолын нэмэгдэл гэж олгогддог ба бусад үлдэж байгаа үйлчилгээний ажилчин, албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хамтын гэрээ, хэлэлцээрт зааснаар олгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Энэхүү хамтын гэрээ, хэлэлцээр нь нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог тусгаж оруулсан хүчинтэй дагаж мөрдөгдөж байсан гурван талт хэлэлцээр. Дорноговь аймгийн Төрийн аудитын газар нь хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг зогсоож байгаа нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон аймгийн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2015-2016, 2017/2018 онуудын гурван талт хамтын гэрээ, хэлэлцээрүүдийг зөрчиж байгаа тул Төрийн аудитын албан шаардлагыг хүчингүй болгож, А сумын Засаг даргын Тамгын газрын үйлчилгээний ажилтнууд болох У.Э, Ө.А, Х.Л, А.А, Г.Б, Х.Г нарын 2018 оны 03 дугаар сараас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалингийн нэмэгдлийг нөхөн гаргуулж өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлээ дэмжиж тайлбарлахдаа:

Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагын нэр бүхий 6 төрийн үйлчилгээний албан хаагчид холбогдох хэсэг, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагыг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах, олгогдоогүй хугацааны цалингийн нэмэгдлийг 2018 оны 3 дугаар сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргасан.

Тус хоёр байгууллагын хамтын гэрээ, хэлэлцээрт Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний албан хаагчдад олгохоор заасан нэмэгдлийг нийт ажилтнуудад ялгаварлахгүйгээр олгоно гэсэн заалтаар тусгаж цалингийн нэмэгдэл олгохоор тогтоосон. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 4-т “хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог” хэлэхээр заасан байгааг зөрчөөгүй тул уг нэмэгдлийг олгож байгаа нь хууль зөрчөөгүй гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч талаас хамтын гэрээ, хэлэлцээрийг Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр албан шаардлага тавьсан байдаг. Гэтэл тухайн хамтын гэрээнүүд нь албан ёсны, дагаж мөрдөж байгаа, хүчинтэй байгаа баримт бичгүүд юм.

Хөдөлмөрийн болон хамтын гэрээ хэлэлцээрийг холбогдох Яамаар дамжуулж хуульд заасны дагуу бүртгэж, хянуулснаар байгууллагаас мөрдөж байгаа бөгөөд уг хамтын гэрээний заалт нь хүчинтэй дагаж мөрдөж байхад албан шаардлага хүргүүлсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна. Мөн тухайн аудитын байгууллагын тавьсан албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хамтын гэрээнд тусгагдсаны дагуу цалингийн нэмэгдлийг нэр бүхий төрийн үйлчилгээний нийт албан хаагчдад А сумын хүүхдийн Цэцэрлэгийн эрхлэгч болон сумын Засаг даргын Тамгын газрын дарга нараас тушаал, захирамжаа гаргаад олгосон байдаг.

 Мөн хариуцагчаас албан шаардлагыг гаргахдаа эрх бүхий албан тушаалтны хувьд шийдвэр гаргах төвшинд  дээрх ажилтнуудад  бүгдэд нь нэг бүрчлэн мэдэгдэж, оролцоог нь хангасан зүйл байхгүй ба энэ нь Захиргааны ерөнхий хуулийн  27 дугаар зүйлийн 6, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн хууль бус акт гэж үзэж байна.

Үүнд дүгнэлт хийхэд Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний албан хаагчийн тодорхой албан тушаалыг дурдсан боловч  хамтын гэрээ, хэлэлцээрт нийт төрийн үйлчилгээний албан хаагч нарт тухайн нэмэгдлийг олгохоор заасан нь  Засгийн газрын 90 дүгээр тогтоолыг зөрчсөн үндэслэл болохгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасныг хамтын гэрээ, хэлэлцээр нь зөрчсөн гэх албан ёсны баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Харин албан шаардлагууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 10 дугаар зүйлд хамт гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэх явцад талуудын хууль ёсны эрхийг хязгаарлах буюу эрхээ хэрэгжүүлэхэд хууль бусаар саад учруулах  хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэж заасныг мөн зөрчсөн.

Дээрх албан шаардлагыг гаргасны улмаас А сумын хүүхдийн цэцэрлэгийн төрийн үйлчилгээний албан хаагчид болох нярав, ахлах тогооч, туслах тогооч, манаач, угаагч гэсэн 6 ажилтан, сумын Засаг даргын Тамгын газарт төрийн сангийн мэргэжилтэн, нягтлан бодогч, жолооч, сахиул, үйлчлэгч гэсэн нэр бүхий 7 ажилтан цалингийн нэмэгдлээ авч чадахгүй болж хохирч байх тул үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 –т зааснаар нөхөн гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Дорноговь аймгийн Төсвийн шууд захирагчдын 2017 оны санхүүгийн тайланд аудит хийж гүйцэтгэхэд А сумын Засаг даргын Тамгын газар болон Цэцэрлэг нь Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолоор нэр заагдаагүй төрийн үйлчилгээний ажилтнуудад цалингийн нэмэгдэл олгосон зөрчил илэрсэнд зөрчлийг арилгах албан шаардлага бичсэн. Албан шаардлага бичих болсон тухай тайлбараа дараах байдлаар гаргаж байна. Үүнд:

04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ дугаартай албан шаардлага: А сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны санхүүгийн тайланд Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор О.Н аудит гүйцэтгэсэн болно. А сумын Засаг дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3 даахь заалт, Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоол, Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний 3.8 дахь заалтуудыг үндэслэн цалингийн 10 хувиар цалингийн нэмэгдэл олгох А/03 дугаар захирамж гаргасны дагуу Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны нягтлан бодогч Д.Ут 500.7 мянган төгрөг олгосон байна. Мөн А сумын Засаг даргын Тамгын газар нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 50 дугаар зүйлийн 50.1, 50.3 дахь заалт, Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний 3.8 дахь заалтуудыг үндэслэн үндсэн цалингийн 10 хувиар цалингийн нэмэгдэл олгох тушаал гаргасан. Үүний дагуу Төрийн сангийн теллер У.Эд 690,2 мянган төгрөг, нягтлан бодогч Б.Мд 63,3 мянган төгрөг, санхүүгийн албаны нягтлан бодогч Ө.Ат 189,9 мянган төгрөг, үйлчлэгч Х.Гөд 431,4 мянган төгрөг, сахиул Х.Лд 464,3 мянган төгрөг, жолооч Г.Бд 382,8 мянган төгрөг, нярав Б.Бд 268,2 мянган төгрөг, жолооч А.Ад 355,2 мянган төгрөг нийт 2845,3 мянган төгрөг олгосон байна.

01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ тоот албан шаардлага: Тус байгууллагын 2017 оны санхүүгийн тайланд Санхүүгийн тайлангийн аудитыг хамтран гүйцэтгэх гэрээний дагуу Сайн аудит ХХК гүйцэтгэсэн болно. Цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны А/01 дугаар тушаалаар байгууллагын бүтэц, орон тоо, үндсэн цалингийн жишгийн хэмжээг тогтоон баталсан бөгөөд нэгдгээр хавсралтад албан тушаалын шатлал, зэрэглэл, ажиллагсдын үндсэн цалинг тогтоогоод Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоол, Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хамтын хэлэлцээрийн 2.4-т заасны дагуу төрийн үйлчилгээний бүх албан хаагчдад үндсэн цалингийн 10 хувиар нэмэгдэл олгохоор заасан байна. Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолд нэр заагдаагүй албан тушаал буюу эд хариуцагч Т.Эт 507,9 мянган төгрөг, манаач Х.От 389,2 мянган төгрөг, тогооч С.Шт 494,0 мянган төгрөг, угаагч Н.Гт 429,5 мянган төгрөг, манаач Д.Чт 398,3 мянган төгрөг, тогооч Б.Бд 406.3 мянган төгрөг, манаач Ч.Бт 329,1 мянган төгрөг, нийт 7 хүнд 2017 онд 2954,3 мянган төгрөгийн цалингийн нэмэгдэл олгосон байна. Захирамж, тушаалын хууль эрх зүйн үндэслэлийг авч үзэхэд МУ-ын Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоол, Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хамтын хэлэлцээрийн 2.4, 3.8 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн бөгөөд Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолд Засаг даргын Тамгын газрын үйлчилгээний ажиллагсдад нэмэгдэл олгоно гэсэн нэр томъёо байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан Хамтын гэрээ хэлэлцээр байгуулахад баримтлах зарчимд хамтын гэрээ, хэлэлцээр нь “хууль тогтоомжид нийцсэн байх” гэж заасан, мөн Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн нэмэгдлийн тухай” 2 дугаар хавсралтаар “... хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч 15 хувь, хүүхдийн цэцэрлэгийн багш, туслах багш, дуу хөгжмийн багш, ... нарт сарын 10 хувийн нэмэгдэл олгоно” гэж тус тус заасан байна. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт аймгийн Хамтын хэлэлцээрт заасан “Төрийн үйлчилгээний нийт ажилтнуудад Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор олгодог нэмэгдлийг сар бүр ямар нэг ялгаваргүйгээр олгоно” гэсэн заалт нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэж байна. Учир нь төсвийн бүх байгууллагуудын үйлчилгээний ажиллагсдад нэмэгдэл олгох нь орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын төсөвт нөлөөлөх тул Сангийн яам, холбогдох байгууллагуудын яам, Тамгын газрын мэдлийн хүрээнд шийдэгдэх асуудал бөгөөд ЗГ-ын тогтоолд нэр заагдаагүй албан тушаалтнуудад дээрх нэмэгдлийг олгох эсэх асуудлаар зөвшилцөх байсан гэж үзэж байна.

Иймд дээрх байгууллагуудыг хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх ...” гэсэн заалтыг үндэслэн цалингийн нэмэгдэл олгохыг зогсоох тухай бичсэн 01/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ,  01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ албан шаардлагуудаа үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.9 дэх заалтад Төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан байх ба Засгийн газар 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Төрийн үйлчилгээний зарим албан хаагчдад олгох нэмэгдлийг нэр зааж баталсан. Гэтэл аймгийн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрт заасан “Төрийн үйлчилгээний нийт ажилтнуудад Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор олгогддог нэмэгдлийг сар бүр ямар нэгэн ялгаваргүйгээр олгоно” гэсэн байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхээс гарах шийдвэрийг хүндэтгэн үзэж нэхэмжилсэн цалингийн нэмэгдлийг нөхөн олгох эсэхийг шийдвэрлэх болно гэсэн тайлбарыг гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбарлахдаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт зааснаар хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад баримтлах зарчимд “ хамтын гэрээ, хэлэлцээр нь хууль тогтоомжид нийцсэн байх”-ыг заасан. А сумын Цэцэрлэг болон Засаг даргын Тамгын газрын хамтын гэрээ болон аймгийн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр зэрэгт Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолыг үндэслэл болгож цалингийн нэмэгдэл олгохоор тогтоосон байдаг. Гэтэл Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолд А сумын Засаг даргын Тамгын газрын төрийн үйлчилгээний албан хаагч бүхэлдээ, хүүхдийн Цэцэрлэгийн тодорхой үйлчилгээний албан хаагч нарт хамаарсан заалт байхгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт  “тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ” гэж заасан байгаа боловч Засгийн газрын 90 дүгээр тогтоол нь Төрийн албаны тухай хуулийг үндэслэж, тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.9-д зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчид олгох цалингийн нэмэгдлийн хэмжээг Засгийн газраас тогтоож байхаар заасан тул Хөдөлмөрийн тухай хууль дахь энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудал гэдэгт хамаарахгүй юм.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 19.1.4-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн хэлэлцээрээр тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид дагаж мөрдөх хүн амын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудал”-ыг хамтын хэлэлцээрээр тогтоохоор заасантай холбогдуулаад бидний зүгээс тухайн заалтыг улс орны төсөвтэй хамааралтай заалт гэж үзэж байгаа ба А сумын хүүхдийн Цэцэрлэг болон Засаг даргын Тамгын газарт ч хамаарах юм.

Аймгийн Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн 2015-2016, 2017-2018 онуудын гурван талт хамтын хэлэлцээрүүдийг бүртгүүлсэн гэх боловч гарын үсэггүй, тамга тэмдэг байхгүй учраас хүчин төгөлдөр гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Хамтын хэлэлцээрийг үндэслэж бусад төсвийн байгууллага нэмэгдлийг олгодог л байх, гэхдээ А сумаас өөр ингэж олгож байгаа цалингийн нэмэгдэл байхгүй. Хамгийн гол нь улсын төсөвт нөлөөлөх учир энэ нь хууль тогтоомжоос давсан шийдвэр гэж үзэж байгаа бөгөөд Засгийн газрын 90 дүгээр тогтоолд хамаарахгүй байгаа бусад үйлчилгээний ажилтнуудад цалингийн нэмэгдэл олгуулах тухай асуудлыг хамтын гэрээ, хэлэлцээрээр биш харин салбарын холбогдох дээд байгууллагууддаа уламжилж шийдвэрлүүлэх ёстой гэж үзэж байна. Иймд салбарын хүрээний асуудлыг хамтын гэрээ, хэлэлцээрээр дамжуулан өөр салбарын өөр албан хаагч нарт олгож байгаа нь үндэслэлгүй юм гэв.

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нь шүүхэд Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан, тус газрын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагын үйлчилгээний албан тушаал эрхэлдэг нэр бүхий 7 төрийн албан хаагчид холбогдох хэсгийг, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагыг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргаж /хх-ийн 75-88-р хуудас/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагын үйлчилгээний албан тушаал эрхэлдэг нэр бүхий 6 төрийн албан хаагчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж /хх-ийн 208-р хуудас/, улмаар дээрх 04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ, 01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ тоот албан шаардлагуудад дурдагдаж буй үйлчилгээний албан тушаал эрхэлдэг нэр бүхий төрийн албан хаагчид болох нэхэмжлэгч нарт 2018 оны 03 дугаар сараас хойш олгогдоогүй цалингийн нэмэгдлийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар нөхөн олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч талуудаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар зэргийг үнэлж, дүгнэн дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ, 01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ тоот албан шаардлагуудад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Засгийн газрын 2001 оны “Төрийн үйлчилгээний зарим албан хаагчдын цалингийн нэмэгдлийн тухай” 90 дүгээр тогтоолоор цалингийн нэмэгдлийг ямар ажилтнуудад олгох тухайг тодорхой ажил, мэргэжлээр нь зааж өгсөн байгаа боловч түүнд хамаарахгүй, түүний гадна үлдэж буй бусад төрийн үйлчилгээний албан тушаалтнуудад уг нэмэгдлийг ялгаваргүйгээр олгож байхаар Дорноговь аймгийн Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн 2015-2016, 2017-2018 онуудын гурван талт хамтын хэлэлцээрүүд, А сумын Хүүхдийн цэцэрлэгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2016-2018 оны хамтын гэрээ, А сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ, Баг, Соёлын төвийн Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2015-2017 оны хамтын гэрээ зэрэгт тусгаж, зааснаар олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Хамтын гэрээ гэж” тухайн аж ахуйн нэгж, байгууллага нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ” гэж заасантай нийцэж байгаа тул хууль зөрчөөгүй гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  Засгийн газрын 90 дүгээр тогтоол нь Төрийн албаны тухай хуулийг үндэслэж гарсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.4-т заасан “энэ хуулиар шууд зохицуулаагүй” гэсэнд хамаарахгүй, нөгөө талаар тус тогтоолд Засаг даргын Тамгын газрын үйлчилгээний ажилтнуудад нэмэгдэл олгох зохицуулалт байхгүй, Хүүхдийн цэцэрлэгийн  хувьд зөвхөн эрхлэгч, багш, туслах багш, дуу хөгжмийн багш нарт л нэмэгдэл олгохоор тодорхой заасан байхад тогтоолд тусгагдаагүй төрийн үйлчилгээний ажилтнуудад хууль тогтоомжид нийцээгүй хамтын хэлэлцээр, гэрээнүүдийг үндэслэж нэмэгдэл олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 8.1.2-т “Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтална” гэж заасныг зөрчиж байх ба төсвийн бүх байгууллагуудын үйлчилгээний ажилтнуудад нэмэгдэл олгох нь  орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын төсөвт нөлөөлөх тул энэ нь Сангийн яам, холбогдох салбарын дээд шатны байгууллагын эрх мэдлийн хүрээнд шийдэгдэхээр байтал үүнээс давсан шийдвэр гэж үзэж байна хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

Өөрөөр хэлбэл, талууд Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Төрийн үйлчилгээний зарим албан хаагчдын цалингийн нэмэгдлийн тухай” 90 дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар баталж, тогтоосон цалингийн нэмэгдлийг уг тогтоолд хамаарахгүй байгаа төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг үйлчилгээний албан хаагч нарт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу байгуулсан хамтын хэлэлцээр болон хамтын гэрээнд заасныг үндэслэн олгох, нөгөө талаар Төрийн албаны тухай хуульд заасныг үндэслэж гарсан Засгийн газрын тогтоолд тусгагдаагүй буюу түүнд хамаарахгүй төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг үйлчилгээний албан хаагч нарт уг тогтоолд заасан цалингийн нэмэгдлийг хуульд нийцээгүй хамтын хэлэлцээр болон хамтын гэрээг үндэслэн олгосон нь үндэслэлгүй талаар маргажээ.

2. Нэхэмжлэлийн  шаардлагад дурдагдаж буй Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ тоот, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ тоот дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага бүхий захиргааны актууд нь хариуцагчийн зүгээс Төрийн Аудитын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/134 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Дорноговь аймгийн Төрийн аудитын газрын 2017 оны санхүүгийн тайлангийн аудитад хамрагдах болон хувийн аудитын компаниар аудит хийлгэх түүвэрт хамрагдах итгэл үзүүлэх байгууллагуудын жагсаалт” /хх-ийн 157-р хуудас/ болон Ерөнхий аудиторын “Аудит хийх байгууллагуудын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/05 тоот тушаал /хх-ийн 151-152-р хуудас/-ын дагуу гарсан Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын “Санхүүгийн тайлангийн аудитын хуваарь батлах тухай”  2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/02 дугаар тушаал /хх-ийн 153-154-р хуудас/, мөн тус Төрийн аудитын газар болон “Сайн аудит” ХХКомпанийн хооронд байгуулсан Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэх гэрээ, түүний хавсралт /хх-ийн 158-159-р хуудас/ болон гэрээгээр гүйцэтгэх ажлын хүрээнд “Сайн аудит” ХХКомпанийн боловсруулж гаргасан 2017 оны “Санхүүгийн аудитын төлөвлөгөө”, санхүүгийн аудитын хөтөлбөр, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн горим, сорилыг баримтжуулах арга зүй /хх-ийн 166-179-р хуудас/ зэрэг баримт бичгүүдэд үндэслэж, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д “ ... санхүүгийн тайланд аудит хийх ...”, 15.1.12-т “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах ... албан шаардлага өгөх ...”-өөр тус тус заасан эрх үүргээ хэрэгжүүлснээр Дорноговь аймгийн А сумын хүүхдийн Цэцэрлэг болон тус сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны санхүүгийн тайланд хийгдсэн аудитыг үндэслэн гарсан нь “албан шаардлага” гаргах талаар зохицуулсан дээрх хууль, журамд заасантай нийцэж байна.

2.1 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ тоот “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага /хх-ийн 11-р хуудас/-аар Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолын дагуу олгогддог цалингийн нэмэгдлийг аймгийн Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн 2015-2016, 2017-2018 онуудын хамтын хэлэлцээрийг үндэслэж Дорноговь аймгийн А сумын Засаг даргын захирамж,  Тамгын газрын даргын тушаалаар Төрийн үйлчилгээний албан тушаалын 9 хүнд нийт 3,3 сая төгрөгийг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 8.1.2 дахь зүйлд “Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтална”, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны “Төрийн үйлчилгээний зарим албан хаагчдын цалингийн нэмэгдлийн тухай” 90 дүгээр тогтоолд цалингийн нэмэгдлийг “Аймаг, сумын эмнэлэг, аймаг нийслэлийн өрхийн эмнэлгийн ажилтнууд болон аймаг, сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн ажилтнуудад” олгохоор заасныг тус тус зөрчсөн гэж үзэж тус байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчдад олгож буй уг нэмэгдлийг зогсоож, биелэлтийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний дотор Төрийн аудитын газарт ирүүлэхийг дарга, нягтлан бодогч нарт даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх албан шаардлагад дурдагдсан төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг 9 үйлчилгээний албан хаагчийн дотор нэхэмжлэгч нар болох А сумын Засаг даргын Тамгын газарт төрийн сангийн мэргэжилтэн ажилтай У.Э, нягтлан бодогч ажилтай Ө.А, жолооч ажилтай А.А, Г.Б нар, үйлчлэгч ажилтай Х.Г, сахиул ажилтай Х.Л нарын нэр бүхий 6 төрийн үйлчилгээний албан хаагч хамаарч байгаа нь 04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ тоот дугаартай албан шаардлагын хавсралт /хх-ийн 161-р хуудас/, тэдгээр албан хаагчийг тухайн төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон шийдвэр болон тэдгээртэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 123-137-р хуудас/, А сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог баталсан тус Тамгын газрын даргын тушаал, түүний хавсралт /хх-ийн 121,12-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.    

Мөн дээрх нэр бүхий үйлчилгээний 6 албан хаагчид Дорноговь аймгийн Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн 2017-2018 оны хамтын хэлэлцээр, А сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ, Баг, Соёлын төвийн Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2015-2017 оны хамтын гэрээний холбогдох заалтыг үндэслэл болгож гаргасан А сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/22 тоот захирамж, мөн А сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/05 тоот, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/08 тоот тушаалуудаар Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Төрийн үйлчилгээний зарим албан хаагчдын цалингийн нэмэгдлийн тухай” 90 дүгээр тогтоолоор тогтоосон нэмэгдлийг олгож байсан болох нь дээрх захирамж, тушаал болон нэр бүхий 6 төрийн үйлчилгээний албан хаагчийн 2017 оны цалингийн карт /хх-ийн 201-206-р хуудас/ тус бүрээр тогтоогдож байхын хамт энэ нь  04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ тоот дугаартай албан шаардлагын хавсралт /хх-ийн 161-р хуудас/-д заасантай тохирч байна.    

2.2 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ дугаартай  “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага /хх-ийн 12-р хуудас/-аар Дорноговь аймгийн А сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар 2017 онд цэцэрлэгийн багш ажилчдаас гадна төрийн үйлчилгээний 7 албан тушаалтанд нийт 2954,2 мянган төгрөгийн  нэмэгдэл олгосон нь Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад “Нэмэгдлийг цэцэрлэгийн эрхлэгч, багш, туслах багш, дуу хөгжмийн багшид олгоно” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэж, Засгийн газрын 90 дүгээр тогтоолыг зөрчин олгож буй нэмэгдлийг зогсоон, зөрчлийг арилгаж биелэлтийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны дотор Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг А сумын Цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч нарт даалгаж шийдвэрлэжээ.   

Уг албан шаардлагад дурдагдаж буй төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг нэр бүхий 7 үйлчилгээний албан хаагчид нэхэмжлэгч нар болох А сумын Цэцэрлэгт нярав ажилтай Т.Э, ахлах тогооч ажилтай С.Ш, туслах тогооч ажилтай Б.Б, манаач ажилтай Х.О, Д.Ч, Ч.Б нар болон угаагч ажилтай Н.Г нар хамаарч байгаа нь 01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагын хавсралт /хх-ийн 160-р хуудас/, тэдгээр албан хаагчийг тухайн төрийн үйлчилгээний албан тушаалуудад томилсон Цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалууд, мөн тэдгээртэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнүүд, тус байгууллагын бүтэц орон тоог баталсан Цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал, түүний хавсралт /хх-ийн 97,98, 103-120-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Харин дээрх нэр бүхий үйлчилгээний 7 албан хаагчид Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Төрийн үйлчилгээний зарим албан хаагчдын цалингийн нэмэгдлийн тухай” 90 дүгээр тогтоолоор тогтоосон цалингийн нэмэгдлийг  Дорноговь аймгийн Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт хамтын хэлэлцээр, А сумын хүүхдийн Цэцэрлэгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2016-2018 оны хамтын гэрээний холбогдох заалтыг үндэслэн гаргасан А сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн “Байгууллагын бүтэц орон тоог батлах тухай” 2017 оны А/01 тоот тушаалын 1 дүгээр, мөн  “Байгууллагын бүтэц орон тоог батлах тухай” 2018 оны А/01 тоот тушаалын 2 дугаар хавсралтуудад тус тус зааснаар олгож байсан нь эдгээр тушаал /хх-ийн 55,57, 97,99-р хуудас/ болон дээрх нэр бүхий үйлчилгээний 7 албан хаагчид холбогдох тус Цэцэрлэгийн санхүүгийн баримт болох 2017 оны цалингийн тооцооны хүснэгтүүд /хх-ийн 187-198-р хуудас/-ээр тогтоогдож байхын хамт энэ нь 01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагын хавсралт /хх-ийн 160-р хуудас/-д заасантай тохирч байна.

3. Маргааны гол үндэслэл болж буй цалингийн нэмэгдлийн талаар гарсан Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний зарим албан тушаалтан болох “Аймаг, сумын эмнэлэг, аймаг, нийслэлийн өрхийн эмнэлгийн ажилтнуудад олгох цалингийн нэмэгдэл”-ийг 1 дүгээр хавсралтаар баталж, Үүнд: Аймгийн төвийн эмнэлгийн ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эмчилгээ, чанарын хяналтын менежер, их эмч, бага эмч, лаборант, эх баригч-бага эмч, рентген техникч, шүдний техникч, ерөнхий сувилагч, сувилагч, дүн бүртгэгч их эмч, ариутгагч, түргэн тусламжийн жолооч, өрхийн сувилагч, сумын эмнэлгийн сувилагч, лаборант, жолооч, өрхийн эмч, сумын эмнэлгийн эрхлэгч эмч, их эмч, бага эмч, багийн бага эмч гэсэн төрийн үйлчилгээний албан тушаалууд хамаарахаар, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар “Аймаг, сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн ажилтнуудад олгох цалингийн нэмэгдэл”-ийг баталж, Үүнд: Боловсрол, соёлын төвийн захирал, ерөнхий боловсролын сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, соёлын төвийн эрхлэгч, музейн эрхлэгч, номын сангийн эрхлэгч, Ерөнхий боловсролын сургуулийн багш, хичээлийн туслах ажилтан /лаборант/, номын санч, дотуур байрын хүмүүжүүлэгч багш, хүүхдийн цэцэрлэгийн багш, туслах багш, дуу хөгжмийн багш, соёлын төвийн дуу, хөгжим, бүжгийн багш, кино механикч, номын санч, музейн тайлбарлагч, арга зүйч, сан-хөмрөгийн эрхлэгч, боловсрол, соёлын төвийн арга зүйч гэсэн төрийн үйлчилгээний албан тушаалууд хамаарахаар тус тус батлагджээ.

Дээрх тогтоол гарах эрх зүйн үндэслэлийг авч үзвэл тус тогтоол гарсан 2001 онд 1994 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан ба мөн уг хуулийг батлагдахаас өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хууль /1991 оны/-ийн 3 дугаар зүйлийн 1/-д “улс, хоршоолол, олон нийт, хувийн үйлдвэрийн газар, байгууллагын захиргаа, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэн хоорондын хөдөлмөрийн харилцаа” нь тус хуулиар зохицуулагдахаар заасны дагуу бүх төрлийн хөдөлмөрийн харилцаа нь дээрх Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаж байсан боловч, түүний дараа 1994 онд батлагдан  гарсан Төрийн албаны тухай хуулиар Монгол Улсын төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавигдах шаардлага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, түүнээс төрийн алба хаах болзол, журам, баталгааг анх удаа хуульчлан тогтоосны дотор төрийн алба болон төрийн албан тушаалын ангилал, төрөлд төрийн үйлчилгээний алба, албан тушаал хамаарах, улмаар уг төрийн үйлчилгээний албан тушаалын цалин хөлсний бүрдэл, мөн тухайн албан тушаалыг эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдлийн хэмжээг хаанаас хэрхэн тогтоох асуудлыг нарийвчлан зохицуулж өгчээ.

Иймд энэ хууль гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2001 оны 90 дүгээр тогтоолыг Төрийн албаны /1994 оны/ хууль дахь “Төрийн албан хаагчийн цалин хөлс”-ийг зохицуулсан 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон эрдмийн, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ”, мөн 28 дугаар зүйлийн 8-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг Засгийн газар тогтооно” гэж заасныг үндэслэн батлан гаргасан байна.

Улмаар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй захиргааны актууд гарах үед шинэчлэн найруулагдсанаар одоог  хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй  Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хууль, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулиуд тус тус үйлчилж байсан бөгөөд 1999 онд шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн дараа 2002 онд  Төрийн албаны тухай хуулийг мөн шинэчлэн найруулж баталсан ба уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-д “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ”, 28.9-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан байгаагаар төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн нэмэгдлийн  талаарх зохицуулалт нь өмнөх Төрийн албаны тухай /1994 оны/ хуульд заасан үзэл, баримтлалыг хэвээр хадгалжээ.

Дээрх байдлаас үндэслэн дүгнэхэд хэдийгээр Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Хамтын гэрээнд энэ хуулиар шууд зохицуулагдаагүй дараах харилцааг зохицуулна” гэж байгаагаар мөн зүйлийн 18.1.1 дэх зүйлд заасан “нэмэгдлийн хэмжээ”-г хамтын гэрээгээр тогтоохоор заасан байх боловч, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид олгох цалингийн нэмэгдлийн хэмжээг хэрхэн тогтоох асуудлыг дээрх хуулийн дараа батлагдан гарсан Төрийн албаны тухай /2002 оны/ хуулиар тодорхой зохицуулж өгсөн бөгөөд, өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийн хэмжээг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар биш, харин Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөвхөн Засгийн Газар тогтоохоор нарийвчлан зохицуулсан байх ба энэ нь нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаачлан Засгийн газрын 90 дүгээр тогтоолд хамаарахгүй байгаа бусад төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч нарт олгох цалингийн нэмэгдлийн хэмжээг Хөдөлмөрийн тухай хуульд заасныг үндэслэн хамтын хэлэлцээр болон хамтын гэрээгээр тогтоон олгоно гэсэн ойлголт биш бөгөөд харин Засгийн газрын тухайн тогтоолд заагдаагүй буюу түүнд хамаарахгүй байгаа бусад төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд ч мөн тэдгээрт олгох цалингийн нэмэгдлийн хэмжээг тогтоох эрх хэмжээ зөвхөн Засгийн газарт байхыг Төрийн албаны тухай хуульд тодорхой зааж өгсөн байх тул нэхэмжлэгч талаас гаргаж буй дээрх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсанаар төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийн хэмжээг хуульд заасны дагуу Засгийн газар тогтоохоор, мөн Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолоор тогтоосон цалингийн нэмэгдлийг   төрийн үйлчилгээний зарим, тодорхой албан тушаалтанд олгохоор тус тус хууль болон тогтоолд тодорхой зохицуулсан байхад Дорноговь аймгийн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт хамтын хэлэлцээрийн 3.12-т “Төрийн үйлчилгээний нийт ажилтнуудад Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор олгодог нэмэгдлийг сар бүр ямар нэгэн ялгаваргүйгээр олгоно”, мөн 2017-2018 оны гурван талт хамтын хэлэлцээрийн 2.4-т “Төрийн үйлчилгээний нийт ажилтнуудад Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолоор олгодог нэмэгдлийг сар бүр ямар нэгэн ялгаваргүйгээр 8-15 хувиар олгож болно” /хх-ийн 35-40-р хуудас/ гэж тус тус заасан хэлэлцээрүүдийг үндэслэн байгуулсан Дорноговь аймгийн А сумын хүүхдийн Цэцэрлэгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2016-2018 оны хамтын гэрээний 3.8-д “ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны Аймгийн  хамтын хэлэлцээрийн 3.12-т  заасны дагуу Төрийн үйлчилгээний албан хаагчдад Засгийн газрын 90-р тогтоолоор олгодог нэмэгдлийг 10%-иар цалингийн зардлаас олгоно” гэж, мөн А сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ, Баг, Соёлын төвийн Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2015-2017 оны хамтын гэрээний 3.8-д “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2015-2016 оны Аймгийн хамтын хэлэлцээрийн 3.12-т заасны дагуу төрийн үйлчилгээний албан хаагчдад Засгийн газрын 90-р тогтоолоор олгодог нэмэгдлийг 10%-иар төсвийн боломжоос хамааран цалингийн зардлаас олгоно” /хх-ийн 48,50-р хуудасны ар хэсэг/ гэж тогтоон заасныг үндэслэн А сумын Засаг даргын Тамгын газар болон хүүхдийн Цэцэрлэгийн төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг нэр бүхий үйлчилгээний албан хаагчид болох нэхэмжлэгч нарт цалингийн нэмэгдэл олгож байсан байна.

Гэтэл дээрх хамтын хэлэлцээр болон хамтын гэрээг байгуулагч талууд нь тэдгээрийг байгуулахдаа Хөдөлмөрийн тухай болон Төрийн албаны тухай хуулиуд дахь холбогдох заалт болон Засгийн газрын 90 дүгээр тогтоолд заасныг буруу тайлбарлан хэрэглэснээр хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэгжүүлж, Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолд заагдаагүй буюу эрх бүхий этгээд болох Засгийн газраас тэдгээр төрийн үйлчилгээний албан хаагч нарт хуульд заасны дагуу цалингийн нэмэгдэл олгох тухай шийдвэр гараагүй байхад А сумын Засаг даргын Тамгын газар болон Цэцэрлэгийн нэр бүхий үйлчилгээний албан хаагч нарт цалингийн нэмэгдлийг хавтгайруулан олгосон байгаагаар дээрх хамтын хэлэлцээр болон хамтын гэрээний тухайн маргаанд холбогдох заалтууд нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хууль дахь хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад баримтлах үндсэн зарчмын 8 дугаар зүйлийн 8.1.2-т “хууль тогтоомжид нийцсэн байх” шаардлагад нийцэхгүй байна.

Иймд хуульд нийцээгүй хамтын хэлэлцээр, гэрээг үндэслэн Дорноговь аймгийн А сумын Засаг даргын Тамгын газар болон хүүхдийн Цэцэрлэгийн төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг нэр бүхий төрийн албан хаагчид болох нэхэмжлэгч нарт цалингийн нэмэгдлийг олгож байсан нь хууль бус бөгөөд, энэ нь дээр тогтоогдож буй нөхцөл байдлуудаар нотлогдож байх тул тухайн зөрчилд хариуцагчийн зүгээс зөрчлийг арилгуулах тухай албан шаардлага бүхий захиргааны актыг гаргасан нь хууль болон нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байхын хамт мөн хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар гаргаж буй тайлбар нь үндэслэлтэй байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс хариуцагч нь 04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ тоот, 01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ тоот дугаартай  “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагуудыг шийдвэр гаргах түвшинд нэхэмжлэгч нарт сонсгож, мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж заасныг болон мөн хуулийн 43 дугаар зүйлийн 1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ ...” гэж заасныг зөрчсөн хууль бус тул хүчингүй болгох үндэслэлтэй гэх тайлбарыг гаргаж байх ба хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас энэ талаар гаргаж буй тайлбар зэргээс дүгнэхэд хариуцагчаас аудитын хяналт шалгалтыг явуулахдаа тухайн албан шаардлагуудын үйлчлэл шууд чиглэж буй нэр бүхий төрийн үйлчилгээний албан хаагч нар болох нэхэмжлэгч нарт Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах эрхээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байх боловч энэ нь уг албан шаардлагуудаар тогтоогдсон зөрчил нь үндэслэлтэй болох нөхцөл байдлаас үндэслэн тухайн захиргааны актууд болох 04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагын холбогдох хэсгийг болон 01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй байна.

Харин хариуцагчийн зүгээс хэдийгээр аудитын хяналт шалгалт хэрэгжүүлэх тухай холбогдох хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргаж байгаа боловч захиргааны үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалт бүхий  Захиргааны ерөнхий хууль түүнд заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг давхар хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй байх ба өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”-аар заасныг хяналт шалгалтын үйл ажиллагаандаа баримталж байх шаардлагатайг дурдах нь зүйтэй байна.

5. Иймд Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагын үйлчилгээний албан тушаал эрхэлдэг нэр бүхий 6 төрийн албан хаагчид холбогдох хэсэг, мөн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагууд нь хууль болон нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь дээр дурдсан үндэслэлүүдээр тогтоогдож байна гэж үзэж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оийн Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан гаргасан тус газрын  2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагын үйлчилгээний албан тушаал эрхэлдэг нэр бүхий 6 төрийн албан хаагчид холбогдох хэсэг, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагыг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах, уг албан шаардлагуудад дурдагдсан үйлчилгээний албан тушаал эрхэлдэг нэр бүхий төрийн албан хаагчид болох нэхэмжлэгч нарт 2018 оны 03 дугаар сараас хойш олгогдоогүй цалингийн нэмэгдлийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон