Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/34

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н. овогт Э.ийн Б., Б. овогт Н.ын М. нарт холбогдох эрүүгийн 201708000018 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 03-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 35 настай, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, аавын хамт Төв аймгийн Баяндэлгэр сумын 1-р баг Хөндлөнгийн ........... тоотод  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж байсан Б. овогт Н-ын Н /РД:................/

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.М нь Э.Бтэй бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р баг Тэрэгтийн тал гэх газраас Л.Түвшинжаргалын 26 тооны адуу буюу олон тооны малыг улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль ашиглан хулгайлж 11.260.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Н.М нь Э.Бтэй бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р баг Тэрэгтийн тал гэх газраас Л.Т-ын 26 тооны адуу буюу олон тооны малыг улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль ашиглан хулгайлж 11.260.000 төгрөгний буюу үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр Б бид хоёр зээр агнахаар өөрийн эзэмшлийн мустанг маркийн мотоцикльтой явж байгаад Оорцог ууланд адуу байхаар нь хулгайлсан. Адуунуудыг зарж өрөө дарсан. Санамсаргүй байдлаар явж байгаад адуутай таарч хулгайлсан, анхнаасаа хулгай хийх санаа байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Л.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянтал сумын Гүн жалга гэх газар өөрийнхөө 26 тооны адууг услаад гаргасан. Тэгээд маргаашнаас эхлээд хайгаад олоогүй. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр миний алдсан 26 тооны адуунаас хээр гүү хул унагатай, сартай хүрэн даага, хар байдас мөн 11 тооны хээр халзан азаргатай хамт гүйж ирсэн. Тэгээд манай 4 адуутай хамт ирсэн. 11 тооны адууны эзэнг сураад байсан чинь Э. гэдэг хүний адуу байсан. Э. гэдэг хүнтэй утсаар яриад таны алдсан адууг олчихлоо та хэдэн тооны адуу алдсан юм бэ гэсэн чинь 19 тооны адуу алдсан гэсэн. Э.ыг адуучинаа дагуулаад ирэхээр нь асуусан чинь би мэдэхгүй ээ манай адуучин өөрийнхөө адууг манай азарганд хураалгасан гэж хэлж байсан. Би тэр адууг нь хараагүй гэж хэлсэн. Адуучин гэх залууг Н гэх залуу байсан. Нэс адуугаа сурсан чинь намар манай адуунд нийлсэн адуу гэж хэлсэн. Тэгэхээр нь манай алдсан адуу байна чи эр хүн шиг ярьвал цагдаа гээд яахав гэж хэлсэн чинь цагдаад битгий хэлээ, би танай адууг танай энэ зүүн урд талаас найз Бийн хамт хулгайлсан нь үнэн гэж хэлсэн. Тэгээд би хэсгийн төлөөлөгчид хэлсэн. Э. 11 тооны адуугаа аваад явсан. Би өөрийнхөө 4 тооны адууг авч үлдсэн. Би алдсан адуугаа зүс им тамгаар нь хэлье.

1. Буурал азарга зөв талын гуяны хонхорын доор амаадаа харсан босоо дарсан саран тамгатай. Би азаргаа О-аас 5 сая төгрөгөөр авч байсан. Одоо 5 сая төгрөгөөр үнэлнэ.

2. Буурал алаг гүү зөв гуяндаа дээшээ харсан хөндөлтэй саран тамгатай. Улаан хээр алаг унагатай тамгагүй байсан. Гүүгээ 700 000 төгрөгөөр, унагыг нь 400 000 төгрөгөөр үнэлнэ.

3. Хар хээр алаг гүү зөв талын гуяан доороо хөндөлтэй 3 нүд чандмань тамгатай. Охин улаан хээр унагатай тамгагүй. Гүүгээ 700 000 төгрөгөөр, унагыг нь 400 000 төгрөгөөр үнэлнэ.

4. Хонгор халзан гүү зөв талын ташааны хэцэнд галтай саран тамгатай хонгор унагатай тамгагүй. Гүүгээ 700 000 төгрөгөөр, унагыг нь 400 000 төгрөгөөр үнэлнэ.

5 Хар гүү зөв талын гуяанд хөндөлтэй саран тамгатай. Хүрэн халзан унага тамгагүй. Гүүгээ 700 000 төгрөгөөр, унагыг нь 400 000 төгрөгөөр үнэлнэ.

6. Хар гүү зөв талын гуяанд хөндөлтэй саран тамгатай. Хонгор унага тамгагүй. Гүүгээ 700 000 төгрөгөөр, унагыг нь 400 000 төгрөгөөр үнэлнэ.

7. Хээр гүү зөв талын гуянд хөндөлтэй саран тамгатай. Хул зүсмийн унагатай тамгагүй. Гүүгээ 700 000 төгрөгөөр, унагыг нь 400 000 төгрөгөөр үнэлнэ. 

8. Халтар хээр гүү зөв талын гуяндаа хөндөлтэй саран тамгатай. Хонгор зүсмийн унагатай тамгагүй. Гүүгээ 700 000 төгрөгөөр, унагыг нь 400 000 төгрөгөөр үнэлнэ.

9. Хээр гүү зөв талын гуяндаа хөндөлтэй саран тамгатай. Хонгор унагатай тамгагүй. Гүүгээ 700 000 төгрөгөөр, унагыг нь 400 000 төгрөгөөр үнэлнэ.

10. Хээр гүү зөв талын гуянд доороо хөндөлтэй 3 нүд чандмань тамгатай. Эр хонгор унагатай . Гүүгээ 700 000 төгрөгөөр, унагыг нь 400 000 төгрөгөөр үнэлнэ.   

11. Хээр алаг байдас зөв талын гуяндаа хөндөлтэй саран тамгатай. 700 000 төгрөгөөр үнэлнэ.

12. Хар байдас зөв талын гуяндаа хөндөлтэй саран тамгатай. 700 000 төгрөгөөр үнэлнэ.

13. Зээрд байдас зөв талын гуянд доороо хөндөлтэй гурван нүд чандмань тамгатай. 700 000 төгрөгөөр үнэлнэ.

14. Эр халтар хээр даага зөв талын гуянд доороо 3 нүд чандмань тамгатай. 600 000 төгрөгөөр үнэлнэ.

15. Сартай хүрэн охин даага зөв талын гуяндаа хөндөлтэй саран тамгатай. 600 000 төгрөгөөр үнэлнэ.

16. Хүрэн охин даага зөв талын гуяндаа хөндөлтэй саран тамгатай. 600 000 төгрөгөөр үнэлнэ. Энэ адуунаас хээр гүү хул унагатайгаа, сартай хүрэн даага, хар байдас сая гүйж ирсэн. Хул унагыг саран дэвсгэртэй задгай маа тамгаар тамгаласан байна лээ. Бусад адуу нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Хонгор азарга махлагдсан сурагтай байна. Хохирлоо бүрэн төлөөд өгөх юм бол гомдол байхгүй. Үлдсэн 22 адуугаа нэхэмжлэнэ... Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нар надад учирсан хохирол төлбөрийг барагдуулсан тулд одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Мын мөрдөн байцаалтын ажиллагааны шатан өгсөн мэдүүлэгтээ: “ Би 2016 оны 08 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Баяндэлгэр суманд оршин суудаг. Б гэдэг залуугаас сартай хээр гүү, зээрд халзан унагатай нь 700 000 төгрөгөөр авсан. Б надтай ирж уулзаад дүү хагалгаанд орох гээд мөнгөний хэрэг гараад байна та унагатай гүү худалдаж аваач гээд гуйгаад байхаар нь авсан юм. 2016 оны  Б-ээс авсан унагатай гүүний зээрд унага нь 2016 оны 12 дугаар сард чононд бариулаад үхсэн. Эх сартай хээр гүүг эзэн Т ирээд аваад явсан. Би Бийг малтай болохоор нь өөрийнхөө малнаас зарж байна гэж тухайн үед бодож байсан. Хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. Хар гүү нь зөв талын гуяндаа бүдэг хөндөлтэй саран тамгатай байсан. Би өөрийнхөө галтай чандмань тамгаа дарсан байсан. Унага нь тамгагүй байхаар нь би өөрийнхөө тамгаар тамгалсан. Бээс унагатай гүүнээс өөр адуу мал аваагүй. М-ийг бол танихгүй. Гомдол санал байхгүй. 700 000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 15-17/

 

Гэрч Т.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ 2016 оны 09 дүгээр сарын 03, 04-ны үе шиг санагдаж байна М-ийн ах М-аас гүү худалдаж авахаар 310 000 төгрөг өгсөн байсан юм. Тэгээд гүүгээ худалдаж авахаар Баяндэлгэр суманд очсон. М надад өөрийнхөө адуунаас унагатай зээрд гүү заасан. Тэр гүү нь туранхай байхаар нь би онд орохгүй гээд голоод аваагүй. Тэгтэл М утсаар ярьж байгаад манай дүү М.ийн гүү байгаа юмаа гээд хээр гүү, хонгор унагатай нь зааж өгсөн. Хээр гүү нь саран дэвсгэртэй 3 нүдтэй чандмань тамгатай байсан. Хээр гүүний нэг талын нүд нь цагаан унасан байсан. Аль талынх нь нүд гэдгийг сайн санахгүй байна. Хонгор унага нь им тамга байхгүй байсан. Би хонгор унагыг өөрийнхөө давхар саран тамгаар тамгалсан. Хээр гүү хонгор унага манай адуунд байгаа. Тэгэхэд Бийн дүү болон М нар байсан. Өөр хүн байгаагүй. Би Маас 710 000 төгрөгөөр гүү авахаар тохироод 310 000 төгрөгийг нь өгсөн байсан юм. Энэ мөнгөө Маас эргүүлээд авсан. Одоо ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй болсон. Би энэ адууг хулгайн адуу гэдгийг мэдээд мөнгөө эргүүлж авсан. Энэ гүү унагатайгаа байгаа. Эзэнд нь эргүүлж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Анх хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 22-23/

Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би М-ээс адуу авч байгаагүй харин Э.Б нь 2016 оны 06 дугаар сард хамар цагаан хүрэн цавьдар байдас аваад оронд нь унагатай гүү өгнө гэж наймаа хийсэн. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын сүүлээр хээр алаг унагатай буурал алаг гүү авчирч өгсөн.  Мөн хамт хээр гүү хул унагатай, охин хээр даагыг танай азарганд тавья гэж хэлээд манай адуунд нийлүүлээд явсан. Дээрх 3 адууг надад зараагүй манай азарганаас төл авья гэж хэлээд үлдээсэн. Тэгээд буурал алаг гүү, хээр алаг унагатай хээр гүү, хул унагатай, охин хээр даага зэрэг нийт 5 адууг манай адуунд үлдээгээд явсан. Буурал алаг гүү нь хөндөлтэй саран тамгатай, охин хээр даага мөн тийм тамгатай, охин хээр даага нь мөн тийм тамгатай, 2 унага нь тамгагүй би өөрийнхөө босоо зуузай тамгаар тамгалсан. Хээр гүү ямар тамгатай байсныг санахгүй байна. Б манай адуунд авчирч өгсөн өдрийг санахгүй байн. Сургуулийн хүүхдийн хичээл ороохоос арай өмнөхөн байсан. Б өвөлдөө айлын адуу малладаг юм. Тухайн үед Б манай ахын адуу байгаа юм.  Би энэ өвөлдөө адууг нь харах гэж байгаа юм гэж хэлсэн. Б-ийг урд нь хэрэг төвөгт ороолцолдоод байдаггүй болохоор юм бодоогүй. Хамт М гэдэг залуу явж байсан”… гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 25-26/

 

Гэрч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Н.М-ээс адууны авлагатай байсан юм. 2016 оны 08 дугаар сарын 20-ны үед М-лүү утсаар яриад адуугаа нэхсэн чинь 2016 оны 09 дүгээр сард өгнө гэж хэлсэн. Тэгээд 09 сард М-лүү  залгасан чинь  ирээд адуугаа авчих гэсэн. Тэгээд би Төв аймгийн Баяндэлгэр суманд очиж М-ээс босоо саран тамгатай  хонгор зүсмийн азарга өгснийг авсан. Тухайн үед мөнгөний хэрэгтэй байсан болохоор хонгор азрагыг махлаад зарсан. Би Б гэх залууд нэг морь зарсан байсан юм. Ор адууг нь М-ээс аваарай гэсэн юм. М-ээс авсан хонгор азрага нь бүдүүн нас бие гүйцсэн азарга байсан. Өөр М.-Э-тэй  наймаа хийж адуу мал өгч байгаагүй гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 28-29/

 

Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: М 2015 оны 11 сард  миний хүрэн халзан морийг 1 сая төгрөгөөр худалдаж авья гээд гуйгаад байхаар нь  өгсөн. Өртөгийг нь 2015 оны шинэ жилээс өмнө өгнө гэж байсан. Тэгээд миний морьны өртөгийг өгөхгүй явсаар байгаад  намайг малд явсан хойгуур 2016 оны 09 сарын 20-ны үед 2 чих үзүүрээс цуулбар хар зүсмийн гүү, их догшин гүү байсан. Сартай хонгор охин унагатай авчираад гэрийн гадаа буулгачихаад явсан байсан. Маш их туранхай адуу байсан. Би М-д их туранхай адуу байна энийгээ ирээд ав хаанахын адуу юм бэ гэхэд манай адуу гэж хэлсэн. Хар гүү манай адуунд байж байгаад 2017 онын 01 сарын эхээр адуунаас алга болсон байсан. Урд гүүрний урд үхсэн сураг байсан. Унага нь ганцаараа үлдсэн байсаныг хашаандаа авчирч тэжээж байгаад 2017 оны 01 сарын 28-нд шуурганаар саравчинд үхээд хоносон байсан. Одоо хогийн цэг дээр байгаа… гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 24/

 

            Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би М-ний төрсөн аав нь байгаа юм. Цагдаад шалгагдаж байгаа талаар нь 2017 оны 01 сарын 22-ны өдөр мэдсэн. Л.Т гэх хүн манай охинруу утсаар яриад манай адууг хулгайлсан байна гэж хэлсэн байсан. М гэр орноосоо бараг гардаггүй хааяа найз нөхөдтэйгээ нийлээд гадуур гардаг. Зан байдлын хувьд дөлгөөхөн зантай. Ажил хөдөлмөрт их  сайн. Аав, ээж , ах эгч нартайгаа эвсэг харилцаатай. Элдэв янзын ааш зан байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,

 

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Би М-ийн төрсөн ах байгаа юм. Би М гэх залууд унагтай гүү зарахаар болоод урьдчилаад 310.000 төгрөг авсан. Тэгээд 2016 оны 09 сарын эхээр яг өдрийг нь сайн санахгүй байна М унагатай гүүгээ авахаар  ирсэн. Би өөрийнхөө адуунаас зээрд гүү унагатай нь заасан чинь М голоод байхаар нь дүү М-ийн хээр гүү хонгор унагатай нь өгч явуулсан. М Б нар  хонгор азаргатай 10 гаран тооны адуу  авчраад бид 2-н адуу гэж байсан. Тэр адуунаас нь М-тэй утсаар ярьж байгаад  1 гүүг чинь унагатай нь хүнд өглөө шүү чи дараа нь надаас орыг нь аваарай гэж хэлсэн. М тэг тэг гэсэн. М-тэй хамт М гэдэг залуу хамт ирээд Б-ээс мотоциклийн өртөг гээд хонгор халзан гүү унагатай  нь аваад явсан....” гэх мэдүүлэг. /хх-ийн 36-37-р тал/,

 

Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2016 оны 08 сард санагдаж байна намайг эмнэлэгээр явж байхад  Б ах, М нар Жижгээ хүний адуу гээд хэдэн тооны адуу маллаж байсан.  Намайг наагуур цаагуур нь явж байхдаа харж байгаарай гэж Б ах захиж байсан. Тэр адуу нь хээр халзан азаргатай Монгол 5 тоо тамгатай байсан. Тэр адуунаас М-т хонгор халзан гүүг унагатай нь барьж өгсөн. Тухайн үед Б, М нар байгаагүй утсаар яриад бариад өгчих гэж хэлсэн....” гэх мэдүүлэг. /хх-ийн 38-39-р тал/,

 

Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2016 оны 08 сарын 20-ны өдөр самар түүхээр Мөнгөн морьт сумруу явахдаа Бу, М нарт өөрийнхөө 11 тооны адууг Багануур дүүргээс Баяндэлгэр сумруу Хушингийн энгэр гэх газарлуу өгч явуулсан. Б, М самарт явж ирээд  адуу харсаны хөлсийг чинь өгье гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 10 сарын 07-ны өдөр Б, М нартай уулзаад адуунаас морь авах гэж очсон. Тэгээд тэр 2-той уулзаад адуугаа харах гээд хайгаад олоогүй. Б.ойрхон байгаа гээд байсан. Тэгээд би 2 өдөр адуугаа хайгаад ололгүй буцаад самранд явсан. М Б 2-той утсаар яриад адуугаа асуухаар олдохгүй байна гэдэг байсан. Би Баяндэлгэр сумын цагдаа, Эрдэнэ сумын цагдаад тэмдэглүүлсэн. 2017 оны 01 сард отроор явж байсан Ж. /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ Говьсүмбэр аймгийн нутагт танай адуутай адилхан адуу байна ирж үз, айлын алдсан адуу дагуулаад ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд адуу алдсан айлын эзэн Т-тай утсаар  ярьсан чинь та адуучингаа дагуулаад ирээрэй гэхээр нь М-ийг дагуулаад очсон. Тэгээд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт очоод Т-тай уулзсан чинь адуучин аль нь вэ гэхээр нь М-ийг заасан чинь миний алдсан адууны зарим нь чиний маллаж байсан адуун дотор байна би эр хүн шиг байх юм бол ах нь эр хүн шиг байна гэж хэлсэн. М Т 2 гэрийн гадаа гараад уулзаж байгаад орж ирээд М адууг нь авсан болоод орж ирсэн. Т намайг хохиролгүй болгоод өгчих гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 42-44-р тал/,

 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээ тогтоох комиссын үнэлгээ /1-р хх-ийн 45-47-р тал/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-хх-ийн 89-91-р тал, 2-р хх-ийн 58-59-р тал//

 

            Төв амаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 105-107-р тал/

 

            Үнэ тогтоох комиссын шийдвэр /2-хх-ийн 9-р тал/

 

            Эрүүгийн хэргийн хохирлын тооцоо /2-р хх-ийн 10-12-р тал/

 

             Гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 46-р тал/

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн шинжлэн судлуулсан гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх дүгнэлээ.

 

Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтэнд Э.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т “бүлэглэн” гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан байх тул хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцох нь зүйтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

            Шүүгдэгч Н.М нь бусадтай бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг Тэрэгтийн тал гэх газраас иргэн Л.Тын 26 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 11.260.000 төгрөгний үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Л.Т, иргэний нэхэмжлэгч Н.Мв, гэрч Н.М, Ч.Э, үнэлгээ тогтоох комиссын дүгнэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Мө-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглан хулгайлсан гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа бусдад учруулсан хохирол төлбөрөө төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдал оруулж тооцов. Ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэн, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

            Учир нь: Энэ хэргийн улмаас бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан, учирсан гэм хорын хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэж ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт шүүгдэгч Н.М нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болно.

                                                                                                                                                                                        Шүүгдэгч Н.М-ийн цагдан хоригдсон 118 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34.1, 36.2-т заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б.н овогт Н-ын М-ийг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж бүлэглэн хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.М-ийн эд хөрөнгийг хураахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ийн цагдан хоригдсон 118 /нэг зуун арван найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь зааснаар шүүгдэгч Н.М-ийн хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн мотоциклийн  үнэ болох 150.000 төгрөгийг шүүгдэгч Н.Мэс хувь тэнцүүлэн 75.000 төгрөгийг гаргаж улсын орлогод оруулсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.АРИУНЖАРГАЛ