Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 306

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

 Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

 Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

 Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч П.Б,

 Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар И.Э.Бт,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б.Эд тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн эрүүгийн ............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, ....оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, ... боловсролтой, .... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ........ ажиллаж байсан гэх, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл ........ хамт ..........тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй И.Э.Б /РД:...........

2. Монгол Улсын иргэн, .. оны ... дугаар сарын ...-ны өдөр ...хотод төрсөн, 34 настай, ... боловсролтой, .. мэргэжилтэй, ... ажилгүй, ам бүл ....... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй М.Б.Э /РД: ....../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Б нь нийтийн албан тушаалтан буюу Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрөл, харьяатын газрын виз, зөвшөөрлийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа иргэн Б.Эы “Бүгд Найрамдах Филиппин улсын иргэн Эмпик Жэннис Эбэсд Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 146 дугаар тогтоолын хавсралтад заасан “Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-аар тодорхойлогдсон аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэх “HG” ангиллын буюу Монгол Улсад 5 жил оршин суух зөвшөөрөл” гаргуулан авах ашиг сонирхлын үүднээс хууль, тогтоол, журам, ажпын байрны тодорхойлолт зэрэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт биет 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг, нийт 2,000,000 төгрөгийг авсан гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Б.Э нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн бага насны 2 хүүхдийн асрагч Бүгд Найрамдах Филиппин улсын иргэн Эмпик Жэннис Эбэсд Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 146 дугаар тогтоолын хавсралтад заасан “Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-аар тодорхойлогдсон аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэх “HG” ангиллын буюу Монгол Улсад 5 жил оршин суух зөвшөөрөл гаргуулахаар нийтийн албан тушаалтан буюу Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрөл, харьяатын газрын виз, зөвшөөрлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Э.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдалтай нь холбогдуулан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр биет 1,000,000 төгрөгийг, мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдөр биет 1.000.000 төгрөгийг, нийт 2,000,000 төгрөгийг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

 

Иргэн Б.Эаас Авлигатай тэмцэх газарт хандаж гаргасан өргөдөл /1хх 2-4/.

 

Гадаадын иргэн, харьяатын газрын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03/2160 дугаартай “... Иргэн А.Бадамхандын тус байгууллагад хандаж гаргасан хүсэлттэй танилцаж, мөн хүсэлт гаргасан иргэн А.Бадамханд, Б.Э, өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг хүлээн авч уулзахад Виз, зөвшөөрөл, харьяатын газрын виз, зөвшөөрлийн мэргэжилтэн Э.Б нь албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашигласан байж болзошгүй байх тул хүсэлтийг холбогдох баримтын хамт харьяаллын дагуу танайд хүргүүлж байна ...” гэх албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн иргэн А.Бадамхандын Гадаадын иргэн, харьяатын газарт хандаж гаргасан “... хасалт хийж өгнө, хил дээр хориг тавиулахгүй, тагнуулаас дэмжигдсэн бичиг авч өгнө гэж 2,000,000 төгрөг хээл хахуульд авсан байна...” гэсэн хүсэлт /1хх 12-16-р тал/

 

Иргэн Б.Эаас Гадаадын иргэн, харьяатын газарт хандаж гаргасан “... Э.Б над руу 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө залгаад “одоо надтай ирээд уулз” гэхээр нь би очиж уулзахад “хасалт хийсэн хүндээ нэг сая төгрөг өгөх хэрэгтэй байна” гэхээр нь би очиж уулзахад “Хасалт хийсэн хүндээ нэг сая төгрөг өгөх хэрэгтэй байна, мөн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний дотор хаашаа ч хамаагүй хил гараад буцаж орж ирэх хэрэгтэй байна” гэж хэлээд надаас 1 сая төгрөг өг гэснийх нь дагуу өгсөн. Хоёр хоногийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 13-ны орой Э.Б дахин залгаад “ажил тараад танитай очиж уулзмаар байна” гээд орой манай гэрийн гадаа ирсэн. Тэгэхдээ “Тагнуул руу яриулж дэмжих бичиг авна, мөн хилийн хориг тавиулахгүй байх талаар бичиг авна, үүнд нэг сая төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 14-нд намайг гадагшаа гар гэж хэлсэн учир энэ цаг хугацаа нь болоод би аргагүй эрхэнд өг гэсэн мөнгийг нь өгөөд гар гэсэн цаг хугацаанд нь гарсан...” гэсэн тайлбар /1хх-19-21-р тал/

Гадаадын иргэн, харьяатын газрын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04/08 дугаартай “... БНФилиппин улсын иргэн Ampic Janice нь “Н5” ангилал буюу хувийн бусад зорилгоор 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гарах сануулга авч 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эх орондоо буцсан байна. ... 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсад 21 хоногийн хугацаатай орж ирэн, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 30 хоногийн сунгалт хийлгэсэн байна. Дээрх иргэнд холбогдох материалыг хавсралтаар хүргүүлэв...” гэсэн албан бичиг, түүнд хавсарган өгсөн 17 хуудас бүхий баримт материалууд /1хх-75-р тал/

 

Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2-5а/13509 дугаартай “... прокурорын зөвшөөрөл дурдсан иргэдийн улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагааг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд шүүж, холбогдох мэдээллийг хавсралтаар хүргүүлэв...” гэсэн албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн лавлагааны хариу /1хх-112-113-р тал/

 

Иргэн Б.Эы өмчлөлийн “Ай Фоне” болон “Блак берри” загварын гар утаснуудад үзлэг хийсэн “... Б.Эы I phone, Black Berry маркийн rap утсанд үзлэг хийж Г.Уянга, Э.Б, Ц.Мөнхсайхан, Мөнхөө нартай Viber-aap холбогдсон эсэхийг тодруулах зорилгоор үзлэг хийв. ...2019.11.01, 2019.11.04, 2019.11.08, 2019.11.11, 2019.11.25 өдрүүдэд Гадаадын иргэн, харьяатын газрын ажилтан Э.Бтэй холбогдсон байна... Black Berry маркийн rap утсанд үзлэг хийхэд: 1.Э.Бтэй 2019.11.11, 2019.11.12, 2019.11.13, 2019.11.15, 2019.11.16, 2019.11.19, 2019.11.20, 2019.11.20, 2019.11.21, 2019.11.22, 2019.11.23, 2019.11.24, 2019.11.25, 2019.11.26, 2019.11.27-ны өдөр ярьсан яриа, мессеж байв...” гэсэн тэмдэглэл /1хх-127-136-р тал/

 

 Албан тушаалын тодорхойлолт, Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/386 тоот “...1. Э.Бийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс Виз, зөвшөөрлийн газарт мэргэжилтнээр томилсугай...” гэсэн тушаалын хуулбар /1хх-157-163-р тал/

 

Гэрч А.Б-д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б.Э эгч бид хоёр Жаннисыг гэрт нь хүргэж өгчихөөд буцаж Гадаадын иргэн, харьяатын газарт ирсэн. Тэгээд Б.Э эгч Э.Бтэй утсаар ярьсан чинь Э.Б бид нарыг байгууллагын хашаанаас гараад зогсоол дээр зогсож бай гэж хэлсэн. Тэр үед Б.Э эгч надад Гадаадын иргэн, харьяатын газрын ажилтан Э.Б мөнгө нэхээд байна. Өгөх хэцүү, өгөхгүй байх хэцүү байна гэж надад хэлж байсан. Тэгээд Б.Э эгч Э.Бтэй миний машин дотор арын суудал дээр уулзаад цаасанд боодолтой мөнгө өгсөн. Би яг хэдэн төгрөг өгч, авахыг мэдэхгүй. Тэд нарын хооронд ярьж байгаагаар болохоор 1 сая төгрөг гэж яриад байсан. Тэгээд Э.Бээс салаад бид хоёр явсан. Тэр орой нь Б.Э эгч Э.Бтэй дахин уулзахаар болоод Э.Бийн гэрийн гадаа буюу Нарны хороололд байдаг ресторанд түүнтэй уулзсан. Тэгэхэд Э.Б Жаннисын асуудал болохгүй байна манай даргатай хүн яриулах хэрэгтэй. Манай дарга урлаг соёл, спортын алдартай хүмүүст сайн ханддаг гэж хэлсэн. Тэгээд Э.Бээс салаад Б.Э эгч хэнтэй ярих вэ гэж байсан. Б.Э эгч Жаннисын хамтаар Солонгосын Чэжү явахаар болоод хамт явцгаасан. Б.Э эгч явахаасаа өмнө Э.Бтэй уулзаад дахиж 1 сая төгрөг өгсөн гэж ярьж байсан. Тэрнээс би мөнгө өгч байхыг нь хараагүй. Тэр мөнгийг болохоор Монгол Улсад буцаж орж ирэхийн тулд өгсөн гэж байсан. Тухайн үед Жаннисыг хасалт хийсэн ажилтанд өгнө гэж Б.Э эгчээс 1 сая төгрөгийг нэхэж авсан. Миний ойлгосноор Жаннисыг Уянгыг байхгүй байхад хасалт хийсэн ажилтанд өгнө гэж хэлээд Б.Эаас нэхэж авсан...” гэсэн мэдүүлэг/1хх-122-123-р тал/,

 

Гэрч Бүгд Найрамдах Филиппин улсын иргэн Эмпик Жанис Эбэсмөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Гансүхийн Уянгын урилгаар Монгол улсад ирсэн. Анх 3 сарын хугацаатай визээр ирсэн. Визний асуудлыг Г.Уянгын нарийн бичиг Мөнхсайхан гэж хүн шийдвэрлэж өгсөн. Г.Уянгын гэрт нь 3 хүүхэд асраад 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилласан. 7 дугаар сарын 26-ны өдрөөс 8 сарын 02-ны өдөр хүртэл ажил хайсан. ...хуучин хүүхэд асрагчаа буцааж авахаар болсон. Г.Уянгын туслах Мөнхсайхан гэж хүн Н5 визний хугацааг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сунгуулсан. Гадаадын иргэн, харьяатын газрын Өсөрбаяр мэргэжилтэнтэй уулзсан чинь заавал Г.Уянгааг заавал ирүүлж байж хасалт хийгдэх ёстой. Гэтэл Г.Уянгаа ирэхгүй байгаа учраас чи өөрөө өргөдөл бичиж өгөөд хасалт хийлгээд 14 хоногийн дотор Монгол Улсаас гарах ёстой гэсэн. Тэгээд би Б.Эыд ажиллах хүсэлттэй байна гэсэн. Тэгээд намайг яваад ирэх хооронд визний асуудлыг зохицуулна гэсэн. Тэгэхлээр нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чэжү яваад 11 дүгээр сарын 23-ны өдөр буцаж ирсэн...” гэсэн мэдүүлэг/1хх 115-116-р тал/,

 

Гэрч Ч.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэдний зүгээс өргөдөл гаргасан өдөр нь уулзсан. Өдрийг тодорхой санахгүй байна. Энэ хүмүүсийн хувьд танай албан хаагчид Филлипин иргэний визийг гаргаж өгнө гэж хөөцөлдөөд яваад байсан. Э.Бийн найз Б.Эыг танилцуулж өгсөн гэж байсан. Тэгээд энэ визний зөвшөөрлийг олгоход тусалж өгнө гэж байсан гэсэн юм яриад байсан. Тэгээд болохгүй болохоор танайд хандаж байна гэсэн агуулгатай байсан. Өргөдөл өгсний маргааш өдөр өргөдөл нь надад цохогдсоны дараа Э.Б мөнгөө буцаагаад өгсөн гээд миний ширээн дээр боодолтой 20,000 төгрөгийн дэвсгэрт гаргаж тавьсан. Тэгэхээр нь би наад мөнгөө далд хий гэж хэлээд хийлгэж байсан....” гэсэн мэдүүлэг/1хх 150-151-р тал/,

 

Гэрч Б.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Э.Бийг 2 жилийн өмнөөс таньдаг дотны найзууд юм. Б.Э нь манай үйлчлүүлэгч юм. ...Б.Э надтай 2019 оны 9, 10 дугаар сарын үед утсаар яриад манайд байдаг Филлипин үйлчлэгчийн визний асуудлыг хөөцөлдөх гэсэн юм. Гадаадын иргэн, харьяатын газарт таньдаг хүн байна уу гэсэн Тэгэхлээр нь би Э.Бийн утасны дугаарыг Б.Эд өгөөд наад хүн чинь гадаадын иргэн, харьяатын газарт ажилладаг юм. Наад хүнтэйгээ холбогдоод зөвлөгөө авчих гэж хэлсэн. Дараа Б.Э надтай утсаар яриад нөгөө хүнтэй чинь уулзсан. Яриа хөөрөөтэй гайгүй залуу байна лээ гэж байсан. Тэр хоёр хоорондоо хэрхэн холбогдож уулзсан талаар би мэдэхгүй байна. Cap, өдрийг санахгүй байна тэр хоёр намайг нэг хүрээд ирээч Будда вистагийн энд нэг ресторанд хоол идэж байна гэсэн. Тэгээд намайг очиход тэр хоёр хамт байсан. Бид гурав хамт хоол идчихээд салсан...” гэсэн мэдүүлэг /1хх 152-р тал/,

 

Албан тушаалын тодорхойлолт, Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/386 тоот “...1. Эрдэнэбаярын Э.Бийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс Виз, зөвшөөрлийн газарт мэргэжилтнээр томилсугай...” гэсэн тушаалын хуулбар /1хх-157-163-р тал/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх-148/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-164, 166/, ял шалгах хуудас /2хх-165, 167/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /2хх-179-184/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Б, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

1. Шүүгдэгч Э.Б нь нийтийн албан тушаалтан буюу Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрөл, харьяатын газрын виз, зөвшөөрлийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа иргэн Б.Эы “Бүгд Найрамдах Филиппин улсын иргэн Эмпик Жэннис Эбэсд Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 146 дугаар тогтоолын хавсралтад заасан “Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-аар тодорхойлогдсон аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэх “HG” ангиллын буюу Монгол Улсад 5 жил оршин суух зөвшөөрөл” гаргуулан авах ашиг сонирхлын үүднээс хууль, тогтоол, журам, ажпын байрны тодорхойлолт зэрэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт биет 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг, нийт 2,000,000 төгрөгийг авсан гэмт хэргийг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч А.Бүдээхандын “...Б.Э эгч надад Гадаадын иргэн, харьяатын газрын ажилтан Э.Б мөнгө нэхээд байна. Өгөх хэцүү, өгөхгүй байх хэцүү байна гэж надад хэлж байсан. Тэгээд Б.Э эгч Э.Бтэй миний машин дотор арын суудал дээр уулзаад цаасанд боодолтой мөнгө өгсөн... гэж /1хх 122-123/, Иргэн Б.Эы өмчлөлийн “Ай Фоне” болон “Блак берри” загварын гар утаснуудад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр,

 

2. Шүүгдэгч Б.Э нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн бага насны 2 хүүхдийн асрагч Бүгд Найрамдах Филиппин улсын иргэн Эмпик Жэннис Эбэсд Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 146 дугаар тогтоолын хавсралтад заасан “Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-аар тодорхойлогдсон аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэх “HG” ангиллын буюу Монгол Улсад 5 жил оршин суух зөвшөөрөл гаргуулахаар нийтийн албан тушаалтан буюу Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрөл, харьяатын газрын виз, зөвшөөрлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Э.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдалтай нь холбогдуулан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр биет 1,000,000 төгрөгийг, мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдөр биет 1.000.000 төгрөгийг, нийт 2,000,000 төгрөгийг өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч А.Бүдээхандын мэдүүлэг, Иргэн Б.Эы өмчлөлийн “Ай Фоне” болон “Блак берри” загварын гар утаснуудад үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Их гэрийхэн овогт Эрдэнэбаярын Э.Бт,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол овогт Бадамхандын Б.Эд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс тэдэнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нар “шүүгдэгч Э.Б нь хясан боогдуулсаны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн, ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Эы үйлдлийг шүүх “хясан боогдуулсаны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн ” гэж үзээгүй бөгөөд шүүгдэгч Э.Бийн “хасалт хийсэн хүндээ нэг сая төгрөг өгөх хэрэгтэй байна” гэх зэргээр хэлсэн үйлдлийг бусдыг хясан боогдуулсан буюу хахууль өгөхөөс өөр аргагүй байдалд орсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Түүнчлэн, прокуророос шүүгдэгч Э.Бт хясан боогдуулах аргаар гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ононшдуулсан нэмэгдэл ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Б, Б.Э нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн хувьд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж “....Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

 

Гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлого болох 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Эаас гаргуулж улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 тогтоолоор Тоёота Камри маркийн 4677 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүлжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүйг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч И.Э.Бийг Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

             - Шүүгдэгч М.Б.Эыг Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 6000 нэгж буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял,

 - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2700 нэгж буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 тогтоолоор Тоёота Камри маркийн 4677 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүлжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Бт 6000 нэгж буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял,

 - шүүгдэгч Б.Эд 2700 нэгж буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял,,

- шүүгдэгч Б.Эд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

8. Шүүгдэгч Э.Б, Б.Э нарын торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ