Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 00031

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны-96 тоотод байрлах, “Наранбулаг хан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг , аян-Өндөр сум, Баянцагаан баг, Тосгон 7-1 тоотод оршин суух, Сэцэд ХХК-д холбогдох  

104,509,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Наранбулаг хан” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Наранбулаг хан ХХК нь Сэцэд ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 15/20 дугаартай, асфальтобетон хольц нийлүүлэлтийн гэрээ байгуулсан. Наранбулаг хан ХХК нь гэрээний 503,740тонн өнгө асфальтобетон хольц нийлүүлсэн бөгөөд Сэцэд ХХК нь гэрээний 2.2 дугаар зүйлд заасны дагуу нийт 90,673,200 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 21,000,000 төгрөг төлсөн юм.

Сэцэд ХХК төлбөрийг гэрээний 2.3 дугаар зүйлд зааснаар 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж дуусгах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Сэцэд ХХК-аас асфальтобетон хольцын үнэ үлдэгдэл төлбөр 69,673,200 төгрөг, гэрээний 2.4-д заасны дагуу 34,836,600 төгрөгийг алданги нийт 104,509,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Наранбулагхан” ХХК нь хариуцагч “Сэцэд” ХХК-д холбогдуулан 104,509,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Баттулга нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар болон татгалзаж байгаа үндэслэлийн талаар хариу тайлбараа хуульд заасан хугацааны дотор шүүхэд ирүүлэх үүрэгтэй байсан ба зохигчийн эдлэх эрх, үүрэгтэй танилцсан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Наранбулагхан” ХХК нь хариуцагч Сэцэд ХХК-аас Асфальтобетон хольц нийлүүлэлтийн гэрээгээр 500 тн өнгө асфальто нийлүүлж 1 тн асфальто хольцны үнэ 180,000 төгрөг, суурь 180,000 төгрөг, битум 2,200,000 төгрөгөөр тохирч гэрээт асфальтобетон нийт үнэ 90,000,000 сая төгрөг бөгөөд  асфальт бетон хольцийн төлбөрөөс 2015 оны 09 дүгээр сарын 21-ний дотор 21,000,000 төгрөгийг төлж, үлдэгэл төлбөрийг 69,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусагахаар тохиролцжээ.

Хариуцагч Сэцэд ХХК-нь гэрээнд заасан төлбөрөө хугацаанд төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Оюун-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа бол татгалзлын үндэслэл, тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байх тул хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болон нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй гэж утсаар илэрхийлсэн хариултыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлтэй байна. 

Иймд хариуцагч “Сэцэд” ХХК-аас 104,509,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Наранбулагхан” ХХК-д олгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 680,499 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэцэд ХХК-аас 680,499 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Наранбулагхан” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Сэцэд ХХК-аас 104,509,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Наранбулагхан” ХХК-д олгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 680.499 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэцэд ХХК-аас  680.499 төгрөг гаруулан нэхэмжлэгч “Наранбулагхан” ХХК-д олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Б.БЯМБАСҮРЭН