Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00024

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүухийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11 дүгээр хороолол Г-2 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ФД84083100/, Боржигон овгийн Чулуун-Эрдэнийн Эрдэнэсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

“Эд хөрөнгө битүүмжлэх акт, эд хөрөнгө хураах акт хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжпэлийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын

25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжпэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Даншигбизъяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ч.Эрдэнэсайхан шүүхэд гаргасан нэхэмжпэл, хүсэлтдээ: Миний бие Ч.Эрдэнэсайхан нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол, Г-2 тоотод нөхөр болон 3 хүүхдийн хамт оршин суудаг бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Гантуяа нь манай хувийн сууц болон газар, грашийг хураахаар ирж ийнхүү битүүмжпэгдсэнийг мэдсэн юм. Гэтэл манай хувийн сууц, газар, грашийн тус тус 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр битүүмжилсэн байх ба үүнийг миний бие мэдээгүй. Энэхүү хашаа байшингийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртэлийн гэрчилгээг хэдийгээр нөхөр М.Болор-Эрдэнийн нэр дээр биртгүүлсэн ч энэ нь Иргэний хуулиар манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч юм.

Ийм байтал манай нөхөр М.Болор-Эрдэнэ нь ганцхан эзэн мэтээр үзэж түүнд холбогдох төлбөрт битүүмжилж, хурааж цаашид дуудлага худалдаа явуулна гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний хувьд өөрий эзэмшлийн орон сууцаа хураалгаад дараа нь 3 хүүхдийн хамт гудамжинд гарна гэж үзэхгүй байна. Нөгөө талаас эд хөрөнгө хураасан акт гэх актаа хууль бусаар үйлдэж миний болон хүүхдүүдийн маань өмчлөх эрхэд халдаж байгаад гомдолтой байна. Иймээс Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2016-09-08-ны өдрийн 52/49 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх акт, 2016-09-15-ны өдрийн 013094 дугаартай эд хөрөнгө хураах актыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь шүүхийн шцйдвэр гүйцэтгэх алба шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжпэгч Ч.Эрдэнэсайханы гаргасан нэхэмжпэлтэй танилцаад нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжпэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14- ний өдрийн 142/Ш32016/00825 тоот шүүгчийн захирамжаар Мижиддоржийн Болор-Эрдэнээс 140375950 төгрөг гаргуулж Жалав овогтой Даншигбизъяад олгохоор шийдвэрлэсэн дагуу 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/Ш32016/04173 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 584 тоот гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай ахлах гүйцэтгэгчийн тогтоол гаран шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Төлбөр төлөгч М.Болор-Эрдэнэд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гардуулан өгсөн боловч биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч М.Болор-Эрдэнийн нэр дээрхи бүртгэлтэй Ү- 2101020229 дугаартай Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол Г хэсэг 02 тоот граж, Ү-2101017043 дээрхи хаягт байрлах 200 метр квадрат хувийн орон сууц, Г-2101013123 дугаартай дээрхи хаягт байрлах 0,7 га газрын хамт битүүмжлэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаа өссөн байна. Шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд төлбөр төлөгдөөгүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн дугаартай 36.5 дахь заалтын дагуу битүүмжилсэн эд хөрөнгийг хураан авах акт үйлдэн хураан авах ажиллагаа хийгдсэн нь хуулийн дагуу явагдсан байх тул шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлж эрх, ашиг нь зөрчигдсөн төлбөр авагчийн эрх ашгийг бодитой эдлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түргэн шуурхай явагдах зарчмын ханган ажиллах бололцоог олгож нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэсайхан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эс зөвшөөрч Эд хөрөнгө битүүмжпэх акт, эд хөрөнгө хураах акт хүчингүй болгуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг шүүхэд гаргасан, хариуцагч эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжпэгч Ч.Эрдэнэсайхан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Манай хувийн сууц, газар, грашийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр битүүмжилсэн байх ба үүнийг миний бие мэдээгүй. Энэхүү хашаа байшингийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртэлийн гэрчилгээг хэдийгээр нөхөр М.Болор-Эрдэнийн нэр дээр биртгүүлсэн ч энэ нь Иргэний хуулиар манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч юм.

Ийм байтал манай нөхөр М.Болор-Эрдэнэ нь ганцаараа эзэн нь мэтээр үзэж түүнд холбогдох төлбөрт битүүмжилж, хурааж цаашид дуудлага худалдаа явуулна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.                                                                                                                         ,

Хариуцагч Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмж^блиин шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ:”Төлбөр төлөгч М.Болор-Эрдэнэ шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, Шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд төлбөр төлөгдөөгүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн дугаартай 36.5 дахь заалтын дагуу битүүмжилсэн эд хөрөнгийг хураан авах акт үйлдэн хураан авах ажиллагаа хийгдсэн нь хуулийн дагуу явагдсан” гэж тайлбарлаж байна.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 142/ШШ2016/00825 дугаартай захирамжаар М.Болор-Эрдэнэ нь нэхэмжлэгч Ж.Даншигбизъяад 140.000.000 төгрөг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба энэхүү шийдвэрийн дагуу гарсан Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/Ш32016/04173 дугаартай захирамж, 584 тоот гүйцэтгэх хуудасыг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг үүсгэх тогтоол гаргасан

байна.

Ийнхүү шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж төлбөр төлөгч М.Болор-Эрдэнийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 11-р хороололын Г-хэсэг 02 тоот улсын бүртгэлийн Ү-2101020229 дугаартай гараж, дээрх хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2101017043 дугаартай 200 м.кв хувийн орон сууц, Г-2101013123 дугаартай 0.7 га газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу битүүмжилж 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл төлбөр барагдуулах хугацаа олгосон байна.

Гэвч төлбөр төлөгч нь тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 52/44 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх акт, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр эд хөрөнгийг хураан авах 013094 дугаартай акт тус тус үйлдэн, хураан авах ажиллагаа явуулжээ.

Нэхэмжлэгч нь эд хөрөнгө хураасан акт, эд хөрөнгийг битүүмжилсэн актыг хууль бусаар үйлдэж миний болон хүүхдүүдийн маань өмчлөх эрхэд халдаж байна гэж гомдол гаргасан тайлбараа нотлож чадаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.т “Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах шийдвэрийг эд хөрөнгийн жагсаалт гарган данслах, шийдвэр гүйцэтгэгч хувийн дугаартай тэмдэг дарж уг эд хөрөнгийг хамгаалалтандаа авах, эсхүл авахгүйгээр тухайн эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглох, шаардлагатай бол эд хөрөнгийг ашиглах эрхийг хязгаарлах зэргээр гүйцэтгэнэ. Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө ашиглах эрхийг хязгаарлах хугацааг тогтоосон шийдвэр гаргана” гэжээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан дээрх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэр, тоггоолыг биелүүлэх мэдэгдэл, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 52/44 дугаартай эд хөрөнгийг битүүмжпэх акт, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр эд хөрөнгийг хураан авах 013094 дугаартай актаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

            1.Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4,36 дугаар зүйлийн 36.1, 36.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Эрдэнэсайханаас гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх акт,эд хөрөнгө хураах актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосуай.

2.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1,57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжпэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШЗ2016/05350 дугаартай шүүгчийн захирамжийг энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдэхийг дурьдсугай.

            4.Шийдвэрийг зохигч.гуравдагч этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                         Б.БЯМБАСҮРЭН