Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 151/ШЗ2016/00937

 

 

 

 

 

2016 оны 4 сарын 05 өдөр

Дугаар 151/ШЗ2016/00937

Төв аймаг

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, 151/2016/00294/и хэргийн индекстэй

-нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 хороо, 0119 цэргийн анги 1 байр 25 тоотод оршин суух Боржигон овогт Жамъянжавын Сүхбаатарын /РД:ХБ44102765/ нэхэмжлэлтэй,

-хариуцагч Төв аймаг Зуунмод сум, 4 дүгээр баг, Зүүндэлгэр б13 гудамж 5 тоотод оршин суух Боржигин овогт Балбарын Тунгалаг /НЮ60091260/,

-хариуцагч Төв аймаг Зуунмод сум 4 дүгээр баг, Зүүндэлгэр б13 гудамж 5 тоотод оршин суух Боржигин овогт Чойжамцын Эрдэнэсүрэн /НС93021929/ нарт холбогдох, 960000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 03 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Тунгалаг, охин Ч.Эрдэнэсүрэнгийн хамт Ж.Сүхбаатар надаас 2015 оны 5 сарын 18-ны өдөр 800000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдэж авсан юм. Гэтэл Б.Тунгалаг, Ч.Эрдэнэсүрэн нар уг мөнгөө хугацаандаа өгөлгүй зугтаж гэрийн байрлалаа дахин дахин сольж хуурч мэхэлж байгааг би мэдсэн юм. Уг зээлдүүлсэн мөнгөө нэхэмжилж очиход ахиад 1 сарын дараа хугацаатай өгье гэж хэлээд 10 хувийн хүүтэйгээр 7 сарын 18-ны өдрийг дуустал зээлсэн мөнгөө 960000 төгрөгөөр тооцон өгөхөөр яриалцаж нотариатаар ахин баталгаажуулсан юм. Иргэн Б.Тунгалаг, охин Ч.Эрдэнэсүрэн нар өнөөдрийг хүртэл сураг чимээгүй, олдохгүй, зугтаад байна. Иймд энэхүү 2 хүнийг олж 960000 төгрөгийг хүүгийн хамт гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Сүхбаатар нь хариуцагч Б.Тунгалаг, Ч.Эрдэнэсүрэн нарт холбогдуулан 960000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх Ж.Сүхбаатарын нэхэмжлэлийг 2016 оны 03 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 03 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлд дурьдсан Б.Тунгалагийг 88891678 дугаарын утсаар 2016 оны 03 сарын 30-ны өдөр дуудахад Энэ дугаарыг худалдаж авсан. Энэ дугаар дээр Б.Тунгалаг гэх хүн байхгүй, Ч.Эрдэнэсүрэнг 88317588дугаарын утсаар 2016 оны 03 сарын 30-ны өдөр дуудахад дугаар андуурсан байна, тийм хүн байхгүй гэсэн хариу өгсөн тул 2016 оны 03 сарын 31-ний өдөр мэдэгдэх хуудсыг нэхэмжлэлд дурьдсан хаягаар хүргүүлсэн боловч тус багийн Засаг дарга Ч.Одончимэгээс уг хаягт оршин суудаггүй талаарх лавлагааг ирүүлсэн байна.

Хариуцагчийн оршин суугаа, мөн оршин байгаа газар нь тодорхойгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28040 төгрөгийг Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас буцаан олгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд нэхэмжлэгч Ж.Сүхбаатар нь өөрийн оршин суугаа газрын анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, оршин байгаа газрыг тогтоож, дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар Ж.Сүхбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Тунгалаг, Ч.Эрдэнэсүрэн нарт холбогдох 960000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28040 төгрөгийг Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүгчийн захирамж гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ