Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 151/ШЗ2016/00535

 

 

 

 

 

2016 оны 2 сарын 19 өдөр

Дугаар 151/ШЗ2016/00535

Төв аймаг

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Мөнхцэцэг би, 151/2016/00032/и хэргийн индекстэй

-нэхэмжлэгч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, Мобиком корпораци ХХК-ийн /УБД:9019005111, РД:2072572/ нэхэмжлэлтэй,

-хариуцагч Төв аймаг, Баянчандмань сум, 2 дугаар баг, Сүүж, 8 гудамж, 7 тоотод оршин суух Толягийн Ганхуягт холбогдох, 469441 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 01 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци-ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20180835 тоот гэрээ байгуулан 99106321 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт iphone багцын үйлчилгээг мөн Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iphone6 16GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 469441 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.     

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Т.Ганхуягаас төлбөрийн үлдэгдэл болох 469441 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийг 2015 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 01 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлд дурьдсан хаягаар 2016 оны 1 сарын 06-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлсэн, тус сумын Хууль зүйн мэргэжилтэн, 2 дугаар багийн Засаг дарга У.Пүрэвдорж нараар дамжуулан удаа дараа дуудахад Толягийн Ганхуяг нь тус багийн Засаг даргын 2016 оны 01 сарын 26-ны өдрийн 05/15 дугаар албан бичиг Төв аймаг, Эрдэнэ сум, 2 дугаар багт оршин суудаггүй талаарх баримт ирүүлсэн байна.

Хариуцагчийн оршин суугаа, мөн оршин байгаа газар нь тодорхойгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас буцаан олгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд нэхэмжлэгч Мобиком ъ ХХК нь өөрийн оршин суугаа газрын анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, оршин байгаа газрыг тогтоож, дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар Мобиком ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Толягийн Ганхуягт холбогдох 469441 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүгчийн захирамж гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ