Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
Хэргийн индекс | 111/2017/0015/З |
Дугаар | 111/ШШ2018/0006 |
Огноо | 2018-02-22 |
Маргааны төрөл | Газар, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 111/ШШ2018/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, Ерөнхий шүүгч С.Сайнбилэг, Ч.Оюунсайхан нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга , Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга , Жаргалант сумын 3 дугаар багийн Засаг дарга нарт холбогдох “Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/09 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Жаргалант сумын Засаг дарга болон “******* *******” ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан "Баянхонгор аймгийн Жаргалант сумын бөөргийн баруун, зүүн ны уулзвар хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “******* *******” ХХК, Жаргалант сумын Засаг дарга, хөндлөн булаг 3-р багийн Засаг дарга нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ"-г илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх хууль бус тогтоол болон хууль бус нөхөн сэргээлтийн гэрээний улмаас өөрт учирсан хохирлыг хариуцагч нараар нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч , нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , , хариуцагч нарын өмгөөлөгч , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шинжээч , нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн миний бие Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2012 оны 5-р сарын 2-ны өдрийн 41 дүгээр захирамжид үндэслэн Жаргалант сумын 3 дугаар багийн бөөргийн баруун хэмээх газарт чацаргана тарих зориулалттай, 1 га газрыг тус сумын газрын даамалтай гэрээ байгуулан тоот газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр 20 жилийн хугацаатайгаар эзэмшдэг билээ.
Нэхэмжлэгч газрыг эзэмших хугацаанд зориулалтын дагуу арчлан тордож, өмнө эвдэрсэн байсан хэсгийг сэргээж хөрсжүүлэх, мод тарих, чацарганы мод суулгах зэрэг ажлуудыг хийж байсан. Өнгөрсөн хугацаанд газрын төлбөрийн өргүй байсан бөгөөд газрыг хууль болон гэрээнд заасны дагуу эзэмшиж байсан. Түүнчлэн газар эзэмших эрхийг цуцлах, хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй, сумын Засаг дарга, газрын даамлаас газрыг эзэмших эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох тапаар мэдэгдсэн зүйл байхгүй болно.
Гэтэл 2016 оны 7-р сарын 6-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрүүдэд нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт “******* *******” ХХК нь нөхөн сэргээлт нэрийдлээр газрын хөрсийг эвдэж, өмнө тарьж байсан моднуудын үндсийг ховхолж өргөн хэмжээний алт олборлолт хийсэн бөгөөд газар бүхэлдээ эвдэгдэж сүйтгэгдсэн. Нэхэмжлэгч нь олборлолт хийж байхад нь “******* *******” ХХК-ийн удирдлагуудад хэлсэн хэдий ч “...сумын удирдлагын зөвшөөрөлтэйгээр хийж байгаа, өөрийн чинь эзэмшлийн газар гэж байхгүй, юу байдаг юм...” зэргээр зохисгүй авирлаж байсан. Түүнчлэн сумын Засаг даргад мэдэгдэх гэсэн боловч Засаг дарга Тамгын газрын байрандаа байхгүй буюу томилолтоор ажиллаж байсан тул сумын газрын даамалд амаар хандаж энэ талаар хэлж, сануулсан. Тус компани нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт алт олборлож дуусаад гарсан шороо болон овоолгоор нь буцаагаад дутуу хагас булаад орхичихсон байдалтай байгаа болно.
Дээрх асуудалтай холбоотойгоор өөрийн газарт учирсан хохирлыг төлүүлэхээр 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр сумын Засаг дарга -т, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн Засаг дарга нарт хандаж байсан. Тийнхүү сумын Засаг даргаас буцааж хариу мэдэгдээгүй бөгөөд аймгийн Засаг даргаас Захиргааны хэргийн шүүхэд хандахыг зөвлөсөн хариуг ирүүлсэн.
Эзэмшлийн газарт маань нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлолтын үйл ажиллагаа эрхлэх эрх, зөвшөөрлийг дор дурдсан этгээдүүд олгосон байх бөгөөд тэдгээрийн гаргасан тогтоолууд болон гэрээ нь хууль бус байна хэмээн үзэж байна.
Үүнд: Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7-р сарын 4-ний өдрийн “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/09 дугаартай тогтоолоор Жаргалант сумын 3-р багийн , , талбайд дахин боловсруулалт, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоолын дагуу нд байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт “******* *******” ХХК нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлож, эвдэж сүйтгэсэн.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2/09 дугаартай дээрх тогтоол нь газар эзэмшигчийн эрхийг, түүнчлэн Монгол улсын холбогдох хууль тогтоомж, тухайлбал Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээний тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг ноцтой зөрчжээ.
Ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал олгох эрхгуй. Мөн өмнөх уурхайн болон хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх, сэргээлгэх асуудал нь хууль болон журмаар өөр этгээдэд эрх хэмжээнд хамаарах асуудал юм. Түүнчлэн ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа эрхлэх, газрын хэвлийг хөндөхтэй холбоотой харилцаанд холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг (тухайлбал байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний асуудал) хангаж ажиллах шаардлагатай бөгөөд тэдгээр хуулийн шаардлагыг баримтлаагүй буюу илт зөрчсөн байна.
2014 оны 7-р сарын 4-ний өдрийн Жаргалант сумын Засаг дарга болон “******* *******” ХХК-ийн хооронд байгуулсан "Баянхонгор аймгийн Жаргалант сумын бөөргийн баруун, зүүн ны уулзвар хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “******* *******” ХХК, Жаргалант сумын засаг дарга, хөндлөн булаг 3-р багийн засаг дарга нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ” нь Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 9/2, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 54 дугаартай дээрх хууль бус тогтоолуудад үндэслэн байгуулагдсан тул уг гэрээ хууль бус болжээ. Түүнчлэн уг нөхөн сэргээлтийн гэрээнд дурдсанаар олборлолтын үйл ажиллагаа явуулахад ашигладаг тоног төхөөрөмжийг “******* *******” компанид ашиглуулах, олборлолт хийж олсон ашгаасаа зардлаа нөхөх зэрэг хууль тогтоомж зөрчсөн зохицуулалтууд ихээхэн тусгагджээ. Энэхүү хууль бус нөхөн сэргээлтийн гэрээний үндсэн дээр “******* *******” ХХК нь алт олборлолтын ажлаа эхэлсэн бөгөөд улмаар 2016 онд нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт олборлолт хийж миний эзэмшлийн газрыг эвдэж сүйтгэсэн.
Нэхэмжпэгчид учирсан хохирлын талаар. Дээрх хууль бус тогтоолууд болон нөхөн сэргээлтийн гэрээний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хэрэгжих боломжгүй болж, өмнө нь газрыг арчилж, янзалсан, мод тарьсан зэрэг нилээд зардлууд гаргаж хийсэн хөдөлмөрийг үгүй болгожээ. Түүнчлэн хөрсийг нь бүхэлд нь ухаж алт олборлолт хийсэн тул дахиад чацарганы мод суулгах боломжгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Газрыг дахин нөхөн сэргээж өмнөх байдалд нь оруулах, газрыг зориулалтын дагуу ашиглах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотойгоор газрын хөрс болон хэвлийг нөхөн сэргээх, мод, ургамал тарих зэрэг ажлыг хийлгэхэд шаардлагатай зардлуудыг хариуцагч этгээдүүдээр гаргуулах үндэслэлтэй хэмээн үзэж байна.
Иймд “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Журмын үйлчлэлийг сэргээн, нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 9/2 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Нөхөн сэргээлт хийх газар, талбайн хэмжээ, солбицол батлах тухай” 54 дугаартай тогтоолын хавсралтын иргэн -ын эзэмших эрх бүхий газарт холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох, Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/09 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Жаргалант сумын Засаг дарга болон “******* *******” ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан "Баянхонгор аймгийн Жаргалант сумын бөөргийн баруун, зүүн ны уулзвар хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “******* *******” ХХК, Жаргалант сумын Засаг дарга, хөндлөн булаг 3-р багийн Засаг дарга нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ"-г илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх хууль бус тогтоолууд болон хууль бус нөхөн сэргээлтийн гэрээний улмаас өөрт учирсан хохирлыг хариуцагч нараар нөхөн төлүүлэх”” гэжээ.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэг. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар: Нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт 2016 оны 7 дугаар сард “******* *******’' ХХК алт олборлолт хийж, газрын дийлэнхи хэсгийг эвдэн сүйтгэсэн. “******* *******’' ХХК нь Жаргалант сумын Засаг даргатай байгуулсан 2015.07.06-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт алт олборлолт хийж, газрыг нь эвдэн сүйтгэсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд:
1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсарган өгсөн газар эвдэгдэхээс өмнөх болон 2016.07.06-ны өдрийн нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт алт олборлолт хийж байх үеийн зургууд;
2.Баянхонгор аймгийн Байгаль орчны газраас шүүхэд ирүүлсэн 2016.07.25-ны өдрийн Илтгэх хуудсын 3 дугаар хуудасны 15 дахь хэсэгт “... Жаргалант сумын хөндлөн булаг 3 дугаар багийн нутаг т “******* *******’' ХХК нөхөн сэргээлт хийх гэрээг сумтай байгуулж ихээхэн хэмжээний эрүүл газрыг сүйтгэж олборлолт явуулсан тул 2 ширхэг усан бууны төхөөрөмжийг хураан авав ...” гэсэн хэсэг.
3.Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шүүхэд ирүүлсэн 2016.7.27-ны өдрийн А/507 дугаартай Шалгалт хийсэн тэмдэглэлд эрүүл газар идэж олборлолт явуулсан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүй олборлолт явуулсан, голын голдирол тасалсан тул үйл ажиллагааг нь зогсоож угаах төхөөрөмжийг хураав’' гэсэн хэсэг.
4.Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шүүхэд ирүүлсэн 2016.07.16-ны өдрийн “Үйл ажиллагааг зогсоох тухай” 05-05-015/29 дугаартай улсын байцаагчийн актад “олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа тул үйл ажиллагааг нь зогсоож, тоног төхөөрөмжид нь лац тавив” гэсэн хэсэг.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллага болох “” ХХК (цаашид үнэлгээний “Компани" гэх)-аас гаргасан иргэн -ын эзэмшил газрын экологийн хохирлын үнэлгээний 5.8. 9 дүгээр хуудсуудад -ын эзэмшил газрын ерөнхий байдал болон эвдэгдсэн байдлыг харуулсан 2017.09.24-ний өдрийн фото зургууд (1, 2, 3, 9, 10, 11 дүгээр зургууд),
9. 10 дугаар хуудас болон хавсралт 3, 9 дүгээр хуудасны сүүлийн өгүүлбэрт “******* *******’' ХХК-ны Баянхонгор аймгийн Жаргалант сумын Мандлын бөөргийн баруун нд нөхөн сэргээлтээр ажиллах координат бүхий талбай нъ ыргэн -ын газартай давхцаж байна. Иргэн Ж. Ц-ын эзэмиллийн 1 га газрын 0,72 га газар нь давхцалтай бөгөөд 0,72 га газар уурхайн олборлолтын улмаас эвдрэлд орсон байна.” гэсэн хэсэг болон 10 дугаар хуудасны “******* *******’' ХХК-ийн талбай болон иргэн ын эзэмшлийн газрын давхцалыг харуулсан 11 дүгээр зураг, хавсралт 3-т хавсаргасан “******* *******’' ХХК болон сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан 2015.07.06-ны өдрийн гэрээ, түүний хавсралт.
11,12 дугаар хуудсууд: 11 дүгээр хуудасны сүүлийн өгүүлбэрт “Хэмжилтийн явцад иргэн ын эзэмшыл 1 га газрын талбайн 72 хувъ буюу 0,72 га талбай Жаргалант сумын Засаг дарга болон “******* *******’' ХХК-ийн гэрээний хавсралтаар баталсан талбайтай давхцаж эвдрэлд “өртснииг тогтоов” гэсэн хэсэг болон 12 дугаар хуудасны “******* *******’' ХХК-ийн талбай болон иргэн -ын эзэмшлийн газрын давхцалыг харуулсан 15 дугаар зураг, .... зэрэг.
Дээрхээс үзвэл, сумын Засаг дарга болон “******* *******’' ХХК-ийн хооронд байгуулсан 2015.07.06-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлолт хийх эрхийг олгосон буюу давхцуулан олгосон байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хохирол учирсан тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх хангалттай үндэслэл байна. Энэ ч утгаараа нэхэмжлэгч зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2/09 дугаартай тогтоол илт хууль бус болох нь: 2015.07.06-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 1 дэх заалтад тус гэрээг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015.07.04-ний өдөр “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/09 дугаартай тогтоолд үндэслэн байгуулж байгаа талаар дурджээ.
Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015.07.04-ний өдөр “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/09 дугаартай тогтоолыг баталсан байдаг.
Тус тогтоолын 1 дэх заалтад “Эвдэгдсэи газрын судалгаанд орсон солбилцол бүхий Бөөрөг, , талбайд дахин боловсруулалт, техник болон биологийн нөхөн сэргээлт хийлгэсүгэй” гэж заажээ.
Энэ заалтаас үзвэл эвдэгдсэн газрын судалгаа хийж, солбицол тогтоосон байх бөгөөд уг солбицолд хамрах газарт дахин боловсруулалт болон нөхөн сэргээлт хийхээр заасан байна. “Эвдэгдсэн газрын судалгаанд орсон солбицол бүхий газар" гэдэгт тус тогтоолд хавсаргагдсан, сумын Газрын даамал , Байгаль орчны улсын байцаагч нарын тогтоосон 2015.06.07-ны өдрийн “ бөөргийн баруун нд эвдрэлд орсон газрын солбицол”-ыг хамааруулж байгаа болох нь дараах баримтуудаас харагдаж байна. Үүнд:
1) Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2017.09.27-ны өдрийн 51 дугаартай албан бичгээр дээрх солбицол тогтоосон бичгийг маргаан бүхий 2/09 дугаартай тогтоолд хавсарган шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн.
2) 2/09 дугаартай тогтоолыг хэлэлцэн баталсан 2015.07.04-ний өдрийн 02 дугаартай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэлийн 3 дугаар хуудас: Засаг дарга -ийн хэлсэн үг “... Энэ жилийн хувьд эвдэгдсэн газрыг байгалъ орчны улсын байцаагч, газрын даамлыг явуулж дахин хэмжүүлсэн ...”, 5 дугаар хуудас: Засаг дарга -ийн хэлсэн үг “... байцаагч, Газрын даамал хоёр эвдэрсэн газруудын солбицлыг аваад ирсэн. “******* *******’' компанид нэмж 7 га газар өгөх эсэхийг хурлаараа шийднэ ...”.
Эндээс үзвэл, “ бөөргийн баруун нд эвдрэлд орсон газрын солбицол” гэх баримт бичиг буюу 2/09 дугаартай тогтоолд дурдсан эвдэрсэн газрын солбицол гэх баримт бичгийг 2015.06.07-ны өдөр тус сумын Байгаль орчны улсын байцаагч , Газрын даамал нар үйлдсэн байна.
Ийнхүү эвдэрсэн газрын солбицол гэх баримт бичгийг үйлдсэн хэдий ч энэ баримт бичиг нь дангаараа нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт халдах шууд халдах үндэслэл болохгүй. Харин энэхүү солбицолд нөхөн сэргээлт нэрийдлээр олборлолт хийх эрхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015.07.04-ний Нөхөн сэргээлт хийлгэх тухай 2/09 дугаартай тогтоол болон тогтоолд үндэслэсэн 2015.07.06-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр “******* *******’' ХХК-д олгосноороо нэхэмжлэгчийн эрхэд халдсан байна.
2/09 дугаартай тогтоолын хавсралт болох эвдэрсэн газар гэх дээрх солбицолд нэхэмжлэгчийн эзэмшлийн газар багтаж байгаа болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд:
1.“'’ ХХК-аас гаргасан иргэн -ын эзэмшил газрын экологийн хохирлын үнэлгээний 9, 10, 12 дугаар хуудас болон Хавсралт №3, Эвдэрсэн газрын хэмжилт болон сумын нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлуулах талбайтай иргэн -ын эзэмшил газрын 72% нь давхцаж байгаа тухай дүгнэлт болон зургууд (11, 15 дугаар зургууд),
2. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт алт олборлолт хийж байгаа болон хийж байхад нь болиулахаар нэхэмжлэгч -ын эхнэр “******* *******’' ХХК-ийн хүмүүстэй очиж уулзаж байгаа зургууд,
3. Мөн хариуцагч нар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбар, урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэрэгт нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцуулан олгосон талаар ямар нэг маргасан зүйл байхгүй.
Давхцалтай эсэхийг тогтоох нь аль ч хүний энгийн ухамсарын түвшинд хийж болох ажил юм. Тухайлбал, давхцуулах гэж буй талбайн солбицлын цэг координацыг компьютерийн програм дээр /Сооglе еarth г.м/ бичээд давхцалын дүрсийг нь шууд харах боломжтой. Мөн хэдэн хувь нь давхцалтай байгааг олоход нийт талбайн эзлэхүүнээс давхцаж буй талбайн эзэлхүүнийг хасаад олчих боломжтой энгийн зүйл юм.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2/09 дугаартай тогтоолыг баталсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015.06.03-ны өдрийн 20 дугаартай тогтоол болон тус тогтоолыг баталсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл болон маргаан бүхий 2/09 тогтоолын хэрэгжсэн байдал зэргээс үзвэл 2/09 дугаартай тогтоол нь Эвдэгдсэн газрын солбицол бүхий талбай гэх 2015.06.07-ны өдрийн баримт бичигт дурдсан солбицол бүхий талбайд дахин боловсруулалт буюу алт олборлолт хийлгэх, алт олборлолт хийж олсон орлогоос нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлэх, мөн сумдаа хандив авах агуулгатай болох нь дор дурдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд:
1. Маргаан бүхий 2/09 дугаартай тогтоолд “... дахин боловсруулалт, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэсүгэй... гэж,
2. Маргаан бүхий 2/09 дугаартай тогтоолыг хэлэлцэн баталсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015.07.04-ний өдрийн хуралдааны тэмдэглэл,
3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015.06.03-ны өдрийн “Нөхөн сэргээлтийн компани ажиллуулах тухай” 20 дугаартай тогтоолын 1 дэх заалт “ Бөөргийн нд нөхөн сэргээлт хийгдээгүй хоцорсон 6 га газрыг “******* *******’' ХХК-иар нөхөн сэргээлт хийлгэсүгэй”, 3 дахь заалт “Соёлын төвийн их засвар, нийтийн халуун ус, гандан хийдийн хурлын дугана зэрэг орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нөхөн сэргээлтийн компанитай гэрээ хийх замаар шийдвэрлэж ажиллахыг сумын Засаг дарга //-д даалгасугай ”.
4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015.06.03-ны өдрийн “Нөхөн сэргээлтийн компани ажиллуулах тухай” 20 дугаартай тогтоолыг хэлэлцэн баталсан тус өдрийн хуралдааны тэмдэглэлийн 3, 4, 9, 10 дугаар хуудас Хурлын дарга *******, засаг дарга болон бусад Тэргүүлэгчдийн хэлсэн үгнүүд.
5. “******* *******’' ХХК-ийн алт олборлолтын тоног төхөөрөмжүүд ашиглан алт олборлолт хийж байгаа тухай зургууд, эдгээр зургууд нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын зураг мөн болохыг харьцуулан тогтоосон Үнэлгээний компаниас гаргасан нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын хохирлын үнэлгээний 17, 18 дугаар хуудасны 19, 20, 21, 22 дугаар зургууд.
6. “******* *******’' ХХК-ийн алт олборлолт хийж буй бичлэг /СD/.
7.Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Жаргалант сумын Засаг дарга , иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* нарт хүргүүлсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2015.06.18-ны өдрийн 1/160 дугаартай албан,
8. Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шүүхэд ирүүлсэн 2015.07.16-ны “******* *******’' ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тэмдэглэл,
9.Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шүүхэд ирүүлсэн 2015.07.16-ны өдрийн “******* *******’' ХХК-ийн алт олборлолт хийж буй тоног төхөөрөмжид лац тавьсан тэмдэглэл,
10.Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шүүхэд ирүүлсэн 2015.07.16-ны өдрийн “******* *******’' ХХК-ийн захирал ******* хандсан “Үйл ажиллагааг зогсоох тухай” 05-05-015 дугаартай улсын байцаагчийн акт,
11.Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шүүхэд ирүүлсэн 2015.11.24-ний өдрийн “Уул уурхайд урьдчилан хяналт шалгалт хийсэн тухай” тус газрын албан бичиг,
12.Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шүүхэд ирүүлсэн 2016.08.02-ны өдрийн Хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга,
13.Баянхонгор аймгийн Байгаль орчны газраас шүүхэд ирүүлсэн 2016.07.25-ны өдрийн Илтгэх хуудас,
14. Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шүүхэд ирүүлсэн 2016.07.27-ны өдрийн А/507 дугаартай Шалгалт хийсэн тэмдэглэл,
15. Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн 2016.07.16-ны өдрийн “Үйл ажиллагааг зогсоох тухай” 05-05-015/29 дугаартай улсын байцаагчийн акт,
Дээрх баримтуудаас үзвэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2/09 дугаартай тогтоол нь алт олборлолтын үйл ажиллагаа явуулах, алт олборлолт хийж олсон орлогоос нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлэн нөхөн сэргээлт хийлгэх, мөн сумдаа хандив авах агуулгатай болох нь маш тодорхой харагдаж байна.
Маргаан бүхий 2/09 дугаартай тогтоол илт хууль бус болох нь дор дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр тогтоогддог. Үүнд: (Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/ийн 9.1.1 дэх заалт)
Маргаан бүхий тогтоолын 1 дэх заалтад нэр бүхий газруудад дахин боловсруулалт хийлгэх /алт олборлолт хийх/, мөн техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэхээр, тогтоолын 2 дахь заалтад нөхөн сэргээлтийн ажлыг чанартай хийлгэх, ажлын үр дүнг хүлээн авахыг нэр бүхий этгээдүүдэд даалгажээ. Энэ нь дан нөхөн сэргээлт хийлгэх үү эсхүл дахин боловсруулалт буюу алт олборлолт хийлгэх юм уу, түүнчлэн аль алиныг нь хийх гээд байгаа юм уу гэдэг нь тодорхой бус бөгөөд тогтоол баталсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүсэл зориг бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн хөрөнгөөр ажил гүйцэтгүүлэх утгатай юу эсхүл ашигт малтмал олборлох буюу газар, газрын хэвлийг ашиглах эрхийг олгоод хариуд нь төлбөр авах гээд байгаа юмуу гэдэг нь тодорхой бус байна.
Иймд тухайн тогтоол нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүсэл зориг бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, ойлгомжгүй байгаа тул утга, агуулгын илэрхий алдаатай акт болжээ.
2.Захиргааны актыг гаргах эрх хэмжээгүй (Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулъ /2002 он/ийн 9.1.3 дахь заалт)
Маргаан бүхий 2/09 дугаартай тоггоолд дурдсан “...дахин боловсруулалт хийлгэх” шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан "ашигт малтмал ашиглах" үйл ажиллагаа бөгөөд Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” /2015, 2016 онд энэ журам үйлчилж байсан/-аар зохицуулагдах эрх зүйн харилцаа юм. Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 2.2-т зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь гагцхүү “Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар сонгож, солбицлыг тогтоосон газрын талаар Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т заасан дүгнэлт гаргуулахаар геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийи захиргааны байгууллагад хүсэлт тавихыг зөвшөөрсөн шийдвэр гаргах” эрхтэй бөгөөд харин шууд ашигт малтмал олборлох эрхийг аливаа этгээдэд олгох, зөвшөөрөх эрхгүй байна.
Түүнчлэн, ашигт малтмал олборлох эрхийг олгодог этгээдийг хуульд тусгайлан зааж өгсөн атал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 -д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ ...” гэж заасныг зөрчин өөрт эрх олгогдоогүй буюу бусад байгууллагад харъяалуулсан асуудлаар шийдвэр гаргажээ.
Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн нь 2/09 дугаартай тогтоолыг батлах эрх хэмжээгүй байгаа нь илт хууль бус болох нэг үндэслэл болжээ.
3.Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй (Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9.1.7 дахь заалт)
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно.” гэж заасныг зөрчин алт олборлолт /дахин боловсруулалт/ хийх эрх олгосон нь хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн үйлдэл юм.
Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2/09 дугаартай тогтоол нь тогтоох хэсэгтээ Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2, 62.3, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4, 22.12, 22.16 дахь заалтуудыг үндэслэжээ. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйл бол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхийг тусгасан заалт тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргахад энэхүү зүйл заалтыг үндэслэл болгосон нь буруу юм. Мөн Үндсэн хуулийн 60.1, 62.2, 62.3 дахь заалтууд нь бусад хуулиар уг асуудлыг огт зохицуулаагүй тохиолдолд эсхүл бусад хуулиар зохицуулсан асуудлын хувьд бусад хуулийн заалттай хамт хэрэглэгдэх ерөнхий заалтууд юм.
Эндээс үзвэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2/09 дугаартай тогтоол нь холбогдох хуулийн заалтад үндэслэгдээгүй, үндэслэсэн заалтууд нь буруу заалтууд байна.
Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн /алт олборлох эрх олгосон/, хуулийн холбогдох заалтыг хэрэглэхгүйгээр буруу заалтад үндэслэн 2/09 дугаартай тогтоолыг гаргасан нь уг тогтоолыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад уг тогтоолыг баталж мөрдүүлснийг илтгэж байна. Энэ нь тус тогтоол илт хууль бус болох нэг үндэслэл болжээ.
4.Захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн (Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9.1.9 дэх заалт)
Маргаан бүхий 2/09 дугаартай тогтоолд дурдсан “...дахин боловсруулалт хийлгэх” шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан “ашигт малтмал ашиглах” үйл ажиллагаа бөгөөд Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” /2015, 2016 онд энэ журам үйлчилж байсан/-аар зохицуулагдах эрх зүйн харилцаа юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ”ашигт малтмал ашиглах ” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох. түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална”, Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.3-д “Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас бичил уурхайн зориулалтаар ашиглаж болох тухай дүгнэлт гарсан тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэхүү журмын 2.2-т заасан шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргасан нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулна...” гэж заасан атал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгаль орчныг нөхөн сэргээх нэрийн дор “ашигт малтмал ашиглах” үйл ажиллагааг зөвшөөрсөн нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 53 дугаар зүйлийн 1-д нийцээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 3 дугаар зүйлийн 3.2-ыг тус тус зөрчсөн хууль бус шийдвэр болсон байна.
Тодруулбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 1-д “Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлэх, байгалъ орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихад шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. ” гэж байгаль орчныг нөхөн сэргээхэд гарах зардлыг улсын эсхүл орон нутгиин төсвөөс санхүүжүүлэхээр тодорхой заасан атал дахин боловсруулалт буюу алт олборлолт хийлгэж нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Маргаан бүхий тогтоол нь дахин боловсруулалт буюу алт олборлолтын үйл ажиллагаанаас олсон орлогоос сумдаа хөрөнгө оруулалт авах утгатай байгаа нь Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.8, 23.9 дэх заалтуудыг мөн зөрчиж байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012.02.16-ны өдрийн “Аймгийн тусгай хамгаалалттай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох тухай” 16/2 дугаартай тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад авч, тус газарт алт олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газар болон 2/09 дугаартай тогтоолын хавсралт болох дахин боловсруулалт, нөхөн сэргээлт хийх талбай нь Аймгийн тусгай хамгаалалттай газартай бүхэлдээ давхцаж байгаа болохыг Үнэлгээний компаниас гаргасан -ын эзэмшил газрын экологийн хохирлын үнэлгээний 19 дүгээр хуудсан бичсэн дүгнэлт болон 20 дугаар хуудасны 25, 26 дугаар зургуудад маш тодорхой харуулсан байна. Ийнхүү алт олборлолт хийхийг хориглон тусгай хамгаалалтад авсан газарт алт олборлолт /дахин боловсруулалт/ хийх зөвшөөрлийг олгосон нь Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн байна.
Мөн Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт дахин боловсруулалт хийх /алт олборлолт хийх/ эрхийг олгосон нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 42 дугаар зүйлийн 42.3-т нийцэхгүй, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалтыг зөрчсөн буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдсан захиргааны акт болжээ.
Энэ мэтчилэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2/09 дугаартай тогтоол нь холбогдох хуулиудыг зөрчсөн байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл утга, агуулгын илэрхий алдаатай, тогтоол гаргах эрх хэмжээгүй, тогтоол гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад холбогдох хууль тогтоомжийг зөрчин баталж, мөрдүүлсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2/09 дугаартай тогтоол нь илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү тогтоолын алдаа, зөрчлийг тухайн хэргийн нөхцөл байдлыг мэддэг хэн ч харсан олж мэдэх боломжтой, илэрхий алдаатай байна.
Гурав. Хамтран ажиллах гэрээ илт хууль бус болох нь
Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга болон “******* *******” ХХК-ийн хооронд 2015 оны 7-р сарын 6-ны өдөр байгуулсан “Баянхонгор аймгийн Жаргалант сумын бөөргийн баруун, зүүн ны уулзвар хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “************** " ХХК, Жаргалант сумын засаг дарга, хөндлөн булаг 3-р багийн засаг дарга нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ” нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн болох нь дараах баримтуудаар тогтоогддог. Үүнд:
1. Өмнө дурдсанчлан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хавсралт болох сумын Газрын даамал , Байгаль орчны улсын байцаагч нарын тогтоосон 2015.06.07-ны өдрийн “ бөөргийн баруун нд эвдрэлд орсон газрын солбицол" нь мөн Хамтран ажиллах гэрээний хавсралт болж, Хамтран ажиллах гэрээний дагуу тус солбицолд дахин боловсруулалт болон нөхөн сэргээлт хийхээр тохирсон байна.
Учир нь, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2/09 дугаартай тогтоолыг хэлэлцэн баталсан хуралдааны тэмдэглэлд “******* *******’' ХХК-иар дахин боловсруулалт, нөхөн сэргээлт хийлгэх, дахин боловсруулалт, нөхөн сэргээлтийг өмнө нь тогтоож хэмжилт хийсэн газар буюу Газрын даамал , Байгаль орчны улсын байцаагч нарын 2015.06.07-ны өдөр тогтоосон энэхүү солбицолд байхаар тогтсон бөгөөд Хамтран ажиллах гэрээний 1.1-д тус гэрээ нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2/09 дугаартай тогтоолд үндэслэж байгааг, мөн гэрээний 1.2-т Бөөргийн нэртэй газрын хавсралтад дурдсан солбицолд заагдсан талбайд нөхөн сэргээлт, дахин боловсруулалт хийх талаар тодорхой заасан байна.
1.Энэхүү Хамтран ажиллах гэрээний хавсралт болох дээрх солбицол бүхий дахин боловсруулалт, нөхөн сэргээлт хийх талбайтай нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын 72% нь давхацсан байдаг.
2.Хамтран ажиллах гэрээний 1.3-т нөхөн сэргээлтийг 2016.08.01-ний өдрийг хүртэлх хугацаанд хийхээр заасан нь “******* *******’' ХХК нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт 2016.07.01-2016.07.20-ны хооронд олборлолт хийсэнтэй давхцаж байгаа.
Иймд энэхүү Хамтран ажиллах гэрээ нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт дахин боловсруулалт буюу олборлолт хийх, газрыг эвдэн сүйтгэх нөхцөлийг бүрдүүлсэн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдсан гэрээ байна.
Захиргааны ерөнхий хууль нь материаллаг хууль болохынхоо хувьд 2015 онд байгуулсан захиргааны гэрээнд хэрэглэгдэхгүй хэдий ч захиргааны гэрээний үндсэн шинжийг Захиргааны ерөнхий хуулиас иш татан ойлгох нь одоогийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцнэ.
Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж заажээ. Хуулийн уг зохицуулалт нь “захиргааны гэрээ” гэдэг ойлголтыг шууд тодорхойлоогүй боловч түүний үндсэн шинжийг, тухайлбал иргэний гэрээнээс болон захиргааны үйл ажиллагааны бусад хэлбэрээс ялгагдах шинжийг заасан байна. Үүнд:
1.Захиргааны байгууллагаас байгуулах: Захиргааны албан тушаалтан болох сумын Засаг даргатай байгуулсан.
2.Нийтийн эрх зүйн хүрээнд буюу нийтийн эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр байгуулах: Хамтран ажиллах гэрээний зүйл нь газрын хэвлийг ашиглах, байгаль хамгаалах, нөхөн сэргээх харилцааг зохицуулсан нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах харилцаа байна.
3.Нийтийн эрх зүйн харилцаа үүсэж гэрээ байгуулагдсан байх: Нийтийн өмч буюу төрийн өмч болох ашигт малтмалыг олборлох, газар болон байгалийг нөхөн сэргээх эрх зүйн харилцааг зохицуулж, үүнтэй холбоотой эрх, үүрэг хүлээх заалтуудыг агуулсан.
Иймд Хамтран ажиллах гэрээ нь дээрх шинжүүдийг агуулсан байх тул захиргааны гэрээ мөн юм.
Хамтран ажиллах гэрээ илт хууль бус болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогддог. Үүнд:1.Захиргааны гэрээ нь хууль бус тогтоолд үндэслэсэн
Хамтран ажиллах гэрээний 1.1-т зааснаар тус гэрээ нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2/09 дугаартай тогтоолыг үндэслэл болгожээ. Улмаар тус гэрээгээр уг тогтоолыг хэрэгжүүлэх нарийвчилсан асуудлыг зохицуулсан байна. Тухайлбал:
Гэрээний 1.2-т "Энэ гэрээний зорилго нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг дэесгэрт байрлах Бөөргийн баруун нэртэй газрын хавсралтапд дурдсан солбицолд заагдсан эвдэгдсэн талбайд нөхөн сэргээлт хийх болон түүнтэй холбогдох талуудыи хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” 1.3-т “Компани нь 2015 оны 07 дугаар сарын 06-аас 2015 оны 12 дугаар сарын 01-ний хооронд хавсралтанд дурьдсан солбицолд байрлах эвдэгдсэн талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийсэн байх бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 01-ээс 08 дугаар саръш 01-ний хооронд биологийи нохон сэргээлтийг хийж Засаг даргын томилсон ажлын хэсэгт актаар хүлээлгэн өгнө” гэж заажээ.
Иймд өмнө дурдсанчлан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын илт хууль бус 2/09 дугаартай тогтоолд үндэслэсэн, уг тогтоолыг хэрэгжүүлэх нарийвчилсан харилцааг зохицуулсан гэрээ нь мөн адил илт хууль бус байх үр дагавартай.
2.Захиргааны гэрээ нь холбогдох хуулиудыг зөрчсөн
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтад заасны дагуу хууль зөрчсөн захиргааны гэрээ нь илт хууль бус байдаг.
Хамтран ажиллах гэрээний 1.4 дэх заалтад заасан “...нөхөн сэргээлтийн ажлыг дахин боловсруулалтын үйл ажиллагаанаас олсон орлогоор санхүүжүүлэх” тухай заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан ”ашигт малтмал ашиглах” үйл ажиллагаа бөгөөд Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” /2015, 2016 онд энэ журам үйлчилж байсан/-аар зохицуулагдах эрх зүйн харилцаа юм.
Түүнчлэн, Хамтран ажиллах гэрээний 1.5-д нөхөн сэргээлт хийхдээ эксковатор, угаах төхөөрөмж зэрэг алт олборлолтын төхөөрөмж ашиглахаар заасан нь дээрх заалтуудыг зөрчсөн байна.
Мөн Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт дахин боловсруулалт хийх /алт олборлолт хийх/ эрхийг олгосон нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 42 дугаар зүйлийн 42.3-т нийцэхгүй, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалтыг зөрчсөн буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдсан гэрээ болжээ.
Энэ мэтчилэн Хамтран ажиллах гэрээ нь холбогдох хуулиудыг зөрчсөн байх тул илт хууль бус гэрээ юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх заалтад тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь Хамтран ажиллах гэрээний холбогдох хууль зөрчсөн заалтыг, мөн гагцхүү өөрийн эзэмшлийн газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох эрхтэй боловч Хамтран ажиллах гэрээг байгуулах болсон суурь үндэслэл буюу нөхөн сэргээлтийн ажлын санхүүжилт, төлбөр, мөнгийг хэрхэн, ямар эх үүсвэрээс гаргах тухай заалт нь илт хууль бус тул хэсэгчлэн илт хууль бус болохыг тогтоолгох боломжгүй хэмээн үзэж бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан болно.
Дөрөв. Хохирол гаргуулах үндэслэлийн талаар 4.1. “******* *******’' ХХК-ийг эвдэхээс өмнө нэхэмжлэгчийн эзэмшлийн газар эрүүл байсан талаар
Нэхэмжлэгч эзэмшлийн газраа 2012 болон 2013 онуудад арчлан тордож, өмнө эвдэрсэн байсан хэсгийг сэргээж хөрсжүүлэх, мод тарих, чацарганы мод суулгах зэрэг ажлуудыг хийж байсан бөгөөд цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан чацарганы моднууд нь үхэж, чацаргана ургаагүй, үндэс нь үлдсэн болно. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газар “******* *******’' ХХК-ийг олборлолт хийхээс өмнө /2012 оноос 2016 оны 7 сарыг хүртэл/ эрүүл газар байсан болох нь дор дурдсан баримтуудаар нотлогддог. Үүнд:
1.Газар эрүүл байх үеийн болон чацарганы мод тарьж байх үеийн зургууд
2.Мөн 2013 онд нэхэмжлэгч нь нутгийн иргэдтэй хамтран өөрийн эзэмшлийн газартаа чацарганы мод тарьж байсан.
3.“'' ХХК-аас гаргасан иргэн -ын эзэмшил газрын экологийн хохирлын үнэлгээний 16 дугаар хуудас дахь дүгнэлт.
4.Баянхонгор аймгийн Байгаль орчны газраас шүүхэд ирүүлсэн 2016.07.25-ны өдрийн Илтгэх хуудсын 3 дугаар хуудасны 15 дахь хэсэг,
5.Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шүүхэд ирүүлсэн 2016.07.27-ны өдрийн А/507 дугаартай Шалгалт хийсэн тэмдэглэл,
4.2 Нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт “******* *******’' ХХК алт олборлолт явуулсан талаар
Нэхэмжлэгчийн эзэмшлийн эрүүл байсан газрыг “******* *******’' ХХК нь 2016 оны 7 дугаар сард эвдэн сүйтгэж, өргөн хэмжээний уурхайлалт буюу алт олборлолтын үйл ажиллагаа явуулсан болох нь дор дурдсан баримтуудаар нотлогддог. Үүнд:
1.2016.07.06-ны өдөр нэхэмжлэгчийн эхнэр ыг очих үед “******* *******’' ХХК нь алт олборлолтын тоног төхөөрөмж ашиглан нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт алт олборлолт хийж эхэлж байгаа зургууд, Эдгээр зураг нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын зураг мөн болохыг “” ХХК-аас гаргасан иргэн ын эзэмшил газрын экологийн хохирлын үнэлгээний 17, 18 дугаар хуудсанд байгаа харьцуулсан зургууд /19, 20, 21, 22 дугаар зургууд/-аар давхар нотолсон байдаг.
2.************** ХХК-ийн алт олборлолт хийж буй бичлэг /СD/.
3.Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шүүхэд ирүүлсэн 2016.08.02-ны өдрийн Хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга,
4.Баянхонгор аймгийн Байгаль орчны газраас шүүхэд ирүүлсэн 2016.07.25-ны өдрийн Илтгэх хуудсын 3 дугаар хуудасны 15 дахь хэсэг,
5.Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шүүхэд ирүүлсэн 2016.07.27-ны өдрийн А/507 дугаартай Шалгалт хийсэн тэмдэглэл,
6.Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шүүхэд ирүүлсэн 2016.07.16-ны өдрийн “Үйл, ажиллагааг зогсоох тухай"' 05-05-015/29 дугаартай улсын байцаагчийн акт, Үнэлгээний компаниас гаргасан иргэн ын эзэмшил газрын экологийн хохирлын үнэлгээний 5, 8, 9 дүгээр хуудсууд: -ын эзэмшил газрын ерөнхий байдал болон эвдэгдсэн байдлыг харуулсан 2017.09.24-ний өдрийн фото зургууд (1, 2, 3, 9, 10, 11 дүгээр зургууд),
9, 10, дугаар хуудас, зураг, 11,12 дугаар хуудас болон 12 дугаар хуудасны ************** ХХК-ийн талбай болон иргэн -ын эзэмшлийн газрын давхцалыг харуулсан 15 дугаар зураг,
9 дүгээр хуудасны : 11 дүгээр зурагны доод хэсэгт хийсэн дүгнэлт “Газар дээр ажилласан судалгааны үр дүн болон фото зургуудаас харвал тухайн газар дээр уурхайн олборлолт явуулан газрыг нъ эвдсэн болох нъ тодорхой юм. Мон том том уулын чулуулгуудыг зайлуулж эвдсэн байдалтай байв. Өөрөөр хэлбэл өмнө нь энэ газар дээр уурхай байрлан олборлолт явуулж байсан гэх үндэслэлтэй юм.Голын гольдролын дагуу өргөнөөрөө 50-55 м, уртаараа 70-80 м, гүн нь 5-6 м орчим газар эвдэрсэн байдалтай байв. Дээрх шинж тэмдэгүүд болон ерөнхий байдлаас харвал хүнд машин техник бүхий уул, уурхайн компани энэ үйл ажшлагаа нь явуулсан тодорхой харагдаж байна. ” гэсэн дүгнэлт болон 9, 10, 11 дүгээр зураг.
16 дугаар хуудас: “ ... 1). 2012-2016 оны 7-р сарын ургамалжилтын индексийн зураглалаас харахад ургамалжилтын индексийн утга харьцангуй сайн байв. /их -0.4-0.7/ Энэ нь тухай газар ургамлын ургалт тогтвортой сайн, тухайн газар ямар нэг эвдрэлд ороогүй болохыг харуулж байна.
2). 2017 оны 7-р сарын зураг харьцангуй өөрчлөлттэй гарч байна. Иргэн ын эзэмшлийн газрын талаас илүү хувь ургамал нөмрөг муу гэсэн утга буюу 0,1-0,2 гарч байна. Мөн 2017 оны зургийг том масштабаар харж үзвэл зөвхөн иргэн ын эзэмшлийн газар бус тэр хавийн газар нутгийг хамран томоохон талбайд уурхайи үйл ажиллагаа явуулсан байх магадлалтай дүр зураг харагдаж байна." гэж бичсэн дүгнэлт болон 16, 17, 18 дугаар зургууд.
8. Сумын ИТХ-ын 2/09 дугаартай тогтоолын 1 дэх заалт болон сумын засаг дарга, ************** ХХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний 1.2 дахь заалтад Бөөргийн нд дахин боловсруулалт буюу алт олборлолт хийхээр тодорхой заасан.
4.3. Нэхэмжлэгчид учирсан хохирол, түүний хэмжээний талаар
Ийнхүү дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт дахин боловсруулалт буюу алт олборлолт хийсний улмаас нэхэмжлэгчид дор дурдсан хохирол учраад байна. Үүнд:
1.Нэхэмжлэгчийн эзэмшлийн газар эвдэгдэж газарт хохирол учирсан, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон.
2.Нэхэмжлэгчээс өмнө нь газраа арчлан тордох /бор шороогоор хөрсийг сэргээх, үр цацах, чацарганын мод тарих г.м/-д гаргасан зардлуудаараа хохирсон.
Дээрх хохирлуудаас газраа арчлан тордох, чацарганы мод тарихад гаргасан зардлууд нь 2012, 2013 оны үед гаргасан зардлууд тул өдгөө яг хэдэн төгрөгний зардал гаргасныг тооцоход хүндрэлтэй байгаа тул энэхүү зардлыг нэхэмжлэх бололцоогүй болоод байгаа болно.
Харин нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт учирсан хохирлыг буруутай этгээдээр буюу хариуцагч нараар нөхөн төлүүлэх боломжтой хэмээн үзэж байна.
Газрын тухай хуулийн 3.1.1 -д зааснаар газар гэдэгт “газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг” ойлгохоор заажээ.
Үүний дагуу газрын хөрсөнд учирсан хохирол 34 389 168.7 (гучин дөрвөн сая гурван наян есөн мянга нэг зуун жаран найм аравны долоон) төгрөг, усан санд учирсан хохирол 19 379 376 (арван есөн сая гурван зуун далан есөн мянга гурван зуун далан зургаан) төгрөг, ургамалд учруулсан хохирол 75 885 245.56 (далан таван сая найман зуун наян таван мянга хоёр зуун дөчин тав зууны тавин зургаан) төгрөгийг буюу нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт учирсан нийт 129 653 790.26 (нэг зуун хорин есөн сая зургаан зуун тавин гурван мянга долоон зуун ер зууны хорин зургаан) төгрөгний хохирлыг10 хариуцагч нараар нөхөн төлүүлэх үндэслэлтэй хэмээн нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.
Хэдийгээр үнэлгээний компаниас гаргасан хохирлын үнэлгээнд газрын хэвлий, агаар болон эдэлбэр газрын хохирол зэргийг тооцон гаргасан байх хэдий ч энэ нь “газар”т учирсан хохирол гэдэгт хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гагцхүү газарт учирсан хохирлыг шаардах эрхтэй.
Үнэлгээний компани нь хохирлын үнэлгээг тооцон гаргахдаа хээрийн судалгааг биечлэн хийж, холбогдох дээжийг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулсны үндсэн дээр өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2010.05.27-ны өдрийн А-156 дугаар тушаалын хавсралтаар баталсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалд11 үндэслэн, уг аргачлалын дагуу тооцон гаргасан.
Тус аргачлалд зааснаар ургамал, хөрс, усны шинж, төрөл, бүлгийг оновчтой тодорхойлж гаргасан тохиолдолд уг аргачлалд заасан үнэлгээ болон томъёогоор шууд бодож /томъёоных нь дагуу орлуулж тавиад/ гаргах боломжтой байдаг.
Үнэлгээний компани нь хохирлыг тооцож буй аргачлал тус бүрийг үнэлгээнд маш тодорхой дурдсан бөгөөд хөрс, усны дээжийг холбогдох байгууллагаар судлуулан хариуг эх хувиар нь үнэлгээний дүгнэлтэндээ хавсаргасан байдаг.
Мөн хээрийн судалгааг хийхдээ хэмжилт хийх, дээж авах зэрэг ажлуудыг зурагжуулж холбогдох хөндлөнгийн этгээдийг байлцуулж баталгаажуулсан байдаг.
Үнэлгээний компани нь "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль"-ийн 9 дүгээр зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5, 6 дахь заалт болон Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2010.05.27-ны өдрийн А-156 дугаар тушаалын 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу Байгаль орчинд учирсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг тооцон гаргах эрхтэй этгээд юм.
4.4. Хохирол шаардах эрхийн талаар
Нэхэмжлэгч нь эзэмшлийн газартаа учирсан хохирлыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх заалтуудын дагуу шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь газарт учирсан хохирлоо Захиргааны ерөнхий хуулийн 101.1, 101.2, 103.1, Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132.3-т заасны дагуу хариуцагч нарын ажилладаг байгууллага болох Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын Тамгын газраар нөхөн төлүүлэх эрхтэй болно.” гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2012 оны 5 сард өмнөх Засаг даргын үед газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж авсан. Тэр үеэс эхлэн Маргаж буй Баянхонгор аймгийн Жаргалант сумын гэх газрыг иргэн өөрөө ухсан байдаг. Газрыг ухсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсон. Дараа нь 2014 онд хэсэг бүлэг хүмүүс Засаг даргад хүсэлт гаргасан. Өмнөх Жаргалант сумын Засаг дарга иргэдээ бодоггүй байсан. Тухайн үед Иргэдийн хурлын 7 тэргүүлэгч байснаас 4 тэргүүлэгч тэр хуралд суусан. Чиг үүргийнхээ хувьд иргэдийн саналыг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулсан. ажиллуулах шийдвэр гарсан. Гарсан тогтоолыг тэргүүлэгч ******* ганцаараа эсэргүүцээд *******, *******, ******* гэсэн тэргүүлэгчид бага оврын 5 трактор ажиллуулах тогтоол гаргасан. Хүсэлт дээр 5 трактор гэж байсан боловч гэрээ байгуулахад 6 трактор болсон орж ирсэн. Ингээд 6 трактор ажиллуулсан. Иргэн өөрийн эзэмшлийн 1 га газрыг өмнө нь газраа ухсан байсныг бүр их ухсан. Тэр үеийн бичлэг байгаа. Нэхэмжлэгч талын ярьж байгаа бүх зүйл худлаа. Нэхэмжилж байгаа 120.000.000 төгрөгийг Жаргалант сумын Засаг даргын тамгын газар нэхэмжлэгч төлөх ёстой гэж бодож байна. Нэхэмжлэгч газрыг зориулалтын дагуу ашиглаагүй. Нэг ч удаа гэрээгээ дүгнүүлж, газрын төлбөрөө төлөөгүй байдаг. 2016 онд нэг удаа газрын төлбөрөө төлсөн. “******* *******” ХХК-иар нөхөн сэргээлт хийлгэж байхад нэхэмжлэгч талын зүгээс нэг ч удаа хүсэлт, албан бичиг ирээгүй. Нөхөн сэргээлт хийсний дараа 2017 оны намар манай байгууллагын бичэг хэргийн эрхлэгчид он саргүй, мөнгөн дүн нь тодорхойгүй бичиг өгчихөөд явсан байсан. Үнэлгээг хийлгэснийг хууль бус гэж үзэж байна. Гэрээн дээр алт олборлох гэсэн зүйл байхгүй. Анх мэргэжлийн байгууллагуудын эвдэрсэн газрын судалгаанд орсон талбай байгаа. 2014 онд аймгийн Засаг дарга “******* *******” ХХК-тай гэрээ байгуулсан. Тухайн үед иргэд жаахан газар үлдсэн байгаа тэр газраа ашиглая. Бид нар эндээс амьдралаа залгуулж байна. Энэ жилдээ нөхөн сэргээлтэд битгий оруулаач гэсэн. Иргэд ухсан нүх рүү хүн, мал унаж үхчих гээд байна гээд гомдол гаргасан. Тэгээд 2015 онд багийн нийтийн хурлын тогтоол гараад дахин “******* *******” ХХК-тай гэрээ байгуулсан. 2017 онд гарсан тогтоолын дагуу нөхөн сэргээлтийн гэрээ байгуулахад иргэн -ын эвдсэн ны эхний бага газрыг тухайн үед байсан байгаль орчны байцаагч, газрын даамал хоёр солбицлыг тогтоосон.Нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Хариуцагч шүүхэд шүүхэд болон шаах хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянхонгор аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга миний бие -аас гаргасан Баянхонгор аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7-р сарын 4-ний өдрийн “Нөхөн гээлт хийлгэх тухай “ 2/09 дугаартай тогтоолыг илт хууль бус болгохыг тогтоолгох, Жаргалант сумын засаг дарга болон “******* *******” ХХК-ийн хооронд 2014 оны 7-р сарын 4-ний өдөр байгуулсан “Баянхонгор аймгийн Жаргалант сумын бөөргийн баруун, зүүн ны уулзвар хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “************** ХХК”, Жаргалант сумын засаг дарга, хөндлөн булаг 3-р багийн засаг дарга нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, Дээрх хууль бус тогтоолууд болон хууль бус нохөн сэргээлтийн гэрээний улмаас өөрт (газар эзэмшигчид) учирсан хохирлыг хариуцагч нараар нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж дараахь хариу тайлбарыг гаргаж байна.
Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 сарын 04-ний өдрийн Нөхөн сэргээлт хийлгэх тухай 2/09 дугаар бүхий тогтоол нь хууль зөрчөөгүй, өөрт оногдсон эрхийн хүрээнд хуулийн дагуу гаргасан тогтоол байна. Иймд -аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2015 оны 07 сарын 4 ний өдрийн 2/09 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт шүүхэд нэхэмжлэл гаргах субъектив эрх байсан уу үгүй гэдгийг зайлшгүй шалган тогтоох ёстой гэж үзэж байна. Тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд дэглэмийг зааж өгсөн. Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ газрыг байгалийн нөөцийн газрын ангилалд хамааруулж тусгай хамгаалтанд авсан. Газар эзэмших эрх хууль зөрчигдөж олгогдсон. ын ямар хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байна гэдгийг тодорхойлж чадахгүй байгаа. Эзэмшлийн газартаа шав, тэмдэг тавиагүй байдал харагдаж байна. Энэ газарт чацарганы мод тарих байсан юм уу, эсвэл эзэмшил нэрээр авчихаад дахин ашиглаж, ашигт малтмал олборлох зорилготой байсан юм уу гэдэг нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Энэ газар эвдэгдсэн газар байсан уу, үгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газрын хамтарсан газрын хамтарсан ажлын хэсгээс Баянхонгор аймаг дахь эвдэгдсэн бүх газруудад судалгаа хийгээд хэн ухсан эзэн нь тогтоогдохгүй газруудад нөхөн сэргээлт хийе гэдэг чиглэл гаргаад тухайн үеийн төрийн байгууллагын удирдлагууд хил зааг хязгаарыг нь тогтоосон. Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хууль ёсны дагуу тогтоол гаргасан гэж үзэж байна. Хууль болон бусад шийдвэрээр зохицуулагдаагүй зарим асуудлыг шийдвэрлэнэ гэсний дагуу тогтоол гаргасан. Нэхэмжлэгч тал утга агуулгын илэрхий алдаатай, эрх зүйн үндэслэл байгаагүй гэж тайлбарлаж байна. Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2/09 дугаартай тогтоолыг хэн ч уншсан ойлгомжтой байгаа. Зорилго нь эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хйилгэх, үүнийг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болголоо. Үндэслэл болгож буй заалт нь 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд тохирохгүй. Нутгийн өөрөө удирдах байгууллага Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний нэгжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төсөл хөтөлбөр хийж, үүнийхээ хэрэгжилтийг хангах эрхийг нь олгосон. Илт хууль бус захиргааны акт биш. 2002 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан илт хууль болох шинжийг хангаагүй мөн захиргааны ерөнхий хуулийн холбогдох хуулийн холбогдох зүйл заалтын захиргааны акь илт хууль бус байх шинжүүдийг хангаагүй. Бага оврын 5 трактороор ухаж, сийндэлсэн газрыг гараар нөхөн сэргээх ямар ч бодит боломж байхгүй. Нөхөн сэргээлт хийсэн компани ямар байдалтай газар нөхөн сэргээлт хийсэн талаар холбогдох баримтуудыг өөртөө хадгалсан бол энэ асуудлын учир тайлагдах байсан байх гэж хэлмээр байна. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа 2002 оны хуулин дээр байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулин дээр энэ актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор хандах, илт хууль бус, хууль бус ч бай энэ актыг хандах хөөн хэлэлцэх хугацаа тухайн хуулинд байсан. 2015 он хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа энэ хуулийг хэрэглэх боломжтой гэж нэхэмжлэгч ойлгож байна. Тухайн үед хэрэглэгдэж байсан хуулийг тухайн үед нь хэрэглэнэ. Захиргааны гэрээг илт хууль бус болгох тухай асуудал дээр хэлэхэд захиргааны гэрээ гэдэг агуулга захиргааны ерөнхий хуулин дээр шинээр орсон зохицуулалт байгаа. Үүнийг буцаан хэрэглэх ямар ч үндэслэл байхгүй. Тухайн үед энэ хууль мөрдөгдөж байсан бол тодорхой шаардлага шалгууруудыг тавиад гэрээгээ байгуулаад явах байсан байх. Хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байхгүй учраас захиргааны гэрээг илт хууль бус болгох шаардлагыг хүлээж авах боломжгүй байсан гэдгийг хэлмээр байна. Гэрээ, уг захиргааны актын зорилго нь нөхөн сэргээлт хийх зорилготой байсан. Хохирлын талаар дүгнэлт гаргасан компани нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргах эрхийг авсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар байгалть орчны нарийвчилсан үнэлгээ гэдэгт юуг оруулж байгаа вэ гэхээр аливаа төсөл хөтөлбөр эхлэхээс өмнө тухайн байгалийн унаган байгальтай байгаа энэ газар нутагт төсөл хөтөлбөр хэрэгжээд явбал ямар хэмжээнд хамгаалах вэ, гэдгийг урьдчилан тогтоох эрхийг олгосон. Газар бол төрийн өмч мөн. Орон нутагт төрийг хэн төлөөлдөг вэ гэхээр иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумын Засаг даргын тамгын газрууд төлөөлнө. Газрын өмчлөгч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой. Сумын Засаг даргын хувьд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3б дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4 дэх хэсэгт зааснаар нөхөн сэргээлт хийх эрх нь нээлттэй байсан. Ашигт малтмал олборлуулах тусгай эрхийг акт гэрээгээр олгоогүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Жаргалант сумын 3-р багийн Засаг дарга нь -ын гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Нэхэмжлэгч нь Жаргалант сумын Засаг дарга, манай баг, "**************" ХХКомпаниудын хооронд байгуулсан нөхөн сэргээлтийн гэрээ"-г илтэд хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Тус гэрээ нь тухайн сумын нутгийн удирдлагуудын зүгээс байгаль орчноо хамгаалсан, Цын өөрийнх нь ухаж төнхөж байгаль орчинд учруулсан эвдрэлийг нөхөн сэргээсэн гэрээ юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дээрхи үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү тайлбарыг хүргүүлж байна” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ” Манай “************** компани” 2013 онд Баянхонгор аймагт нөхөн сэргээлтийн тендер зарлагдсан. Үүний дагуу Баянхонгор аймгийн Жаргалант сумын “ ” гэх газарт нөхөн сэргээлт хийх тендер зарлахад манай компани ялалт байгуулсан. Тэр жилдээ манай компани үйл ажиллагаа явуулах гэсэн боловч сум зөвшөөрөөгүй. Эвдрэлтэй газар 3 сар ажиллаад буусан. Дараа жил нь тохиролцсон ёсоор гэрээний эвдрэлтэй газар биологийн нөхөн сэргээлт хийж холбогдох байгууллагад хүлээлгэж өгсөн” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Иргэний газрыг Засаг дарга ямар нэгэн байдлаар мэдэж байх ёстой. Гэвч компани оруулсан нь буруу. Иргэн газраа эзэмшихгүй байвал, тэр үед нь шаардлага тавих ёстой байсан. Гэрч, нотолгоо, эд мөрийн баримт хангалтгүй гэж ойлгож байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Жаргалант сумын Засаг дарга нарт холбогдуулан “Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Журмын үйлчлэлийг сэргээн, нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 9/2 дугаартай тогтоол, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Нөхөн сэргээлт хийх газар, талбайн хэмжээ, солбицол батлах тухай” 54 дугаартай тогтоолын хавсралтын иргэн -ын эзэмших эрх бүхий газарт холбогдох хэсэг, Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/09 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Жаргалант сумын Засаг дарга болон “******* *******” ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан "Баянхонгор аймгийн Жаргалант сумын бөөргийн баруун, зүүн ны уулзвар хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “******* *******” ХХК, Жаргалант сумын Засаг дарга, хөндлөн булаг 3 дугаар багийн Засаг дарга нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ"-г илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх хууль бус тогтоолууд болон хууль бус нөхөн сэргээлтийн гэрээний улмаас өөрт учирсан хохирлыг хариуцагч нараар нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр “...Жаргалант сумын Засаг дарга болон “******* *******” ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан "Баянхонгор аймгийн Жаргалант сумын бөөргийн баруун, зүүн ны уулзвар хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “******* *******” ХХК, Жаргалант сумын Засаг дарга, хөндлөн булаг 3 дугаар багийн Засаг дарга нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ"-г илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын гэрээ байгуулсан огноог ...2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн... гэж өөрчилсөн.
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Журмын үйлчлэлийг сэргээн, нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 9/2 дугаартай тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Нөхөн сэргээлт хийх газар, талбайн хэмжээ, солбицол батлах тухай” 54 дугаар тогтоолын хавсралтын иргэн -ын эзэмших эрх бүхий газар (солбицлын цэг)-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсан тул тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11/ШЗ2017/0269 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/09 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Жаргалант сумын Засаг дарга болон “******* *******” ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан "Баянхонгор аймгийн Жаргалант сумын бөөргийн баруун, зүүн ны уулзвар хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “******* *******” ХХК, Жаргалант сумын Засаг дарга, хөндлөн булаг 3 дугаар багийн Засаг дарга нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ"-г илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх хууль бус тогтоолууд болон хууль бус нөхөн сэргээлтийн гэрээний улмаас өөрт учирсан хохирлыг хариуцагч нараар нөхөн төлүүлэх” шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, шинжээч дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. “Баянхонгор аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/09 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/09 дугаар тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 7/03 дугаар “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолоор хүчингүй болгосныг дурдах нь зүйтэй.
Иргэн нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр захирамжийн дагуу Жаргалант сумын бөөргийн баруун нд чацаргана тариалах зориулалтаар 1 га газрыг 20 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээг авч, өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа бөгөөд уг газар нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн “Аймгийн тусгай хамгаалалттай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох тухай” 16/2 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Байдраг, Түй, Шар усан голын ай савуудын тусгай хамгаалалттай газрын хилийн цэс, солбицол бүхий талбайд хамаарагдсан нь шинжээчийн дүгнэлт, эзэмшил газрын экологийн хохирлын үнэлгээний баримт, нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбараар нотлогдохын зэрэгцээ талууд үүнтэй маргаагүй.
Тусгай хамгаалалт бүхий газарт Жаргалант сумын Засаг дарга иргэн -т газар эзэмшүүлэх эрх олгосон үйлдэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д зааснаар “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана.” гэж заасныг тус тус зөрчсөн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон болно.
Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/09 дүгээр тогтоолоор Эвдэгдсэн газрын судалгаанд орсон солбицол бүхий , , талбайд дахин боловсруулалт, техник болон биологийн нөхөн сэргээлт хийлгэж, нөхөн сэргээлтийг стандартын дагуу чанартай хийлгэн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүлээж авахаар тогтоож, уг тогтоолыг үндэслэн Жаргалант сумын Засаг дарга болон “******* *******” ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан "Баянхонгор аймгийн Жаргалант сумын бөөргийн баруун, зүүн ны уулзвар хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “******* *******” ХХК, Жаргалант сумын Засаг дарга, хөндлөн булаг 3 дугаар багийн Засаг дарга нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ"-г байгуулж, “******* *******” ХХК-иар нөхөн сэргээлтийг хийлгэжээ.
Тогтоолын хавсралтаар баталсан солбицол бүхий газартай -ын эзэмшлийн газрын 0,57 га нь давхардаж, энэхүү газарт “******* *******” ХХК нөхөн сэргээлт хийсэн болох нь шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар нотлогдож байна.
Илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байгаа захиргааны актын зорилго бол эвдэгдсэн газрыг хэвийн байдалд оруулах, нөхөн сэргээх явдал. Нөхөн сэргээлтийг хийхдээ шинэ газрыг эврэлд оруулсан, олборлолт явуулсан эсэх асуудлыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй бөгөөд тухайн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” зэргээр захиргааны актын илт хууль бус шинжүүдийг нарийвчлан хуульчилсан.
“Захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай” гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдснөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцож болно гэж Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолд тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл илт хууль бус гэдэг нь тухайн захиргааны актыг хэн ч харсан илт алдаатай, алдаа нь ноцтой байхыг шаардах бөгөөд дээрх тохиолдолд захиргааны акт илт хууль бус болох бөгөөд хэн ч харсан илэрхий байвал илт хууль бус захиргааны акт гэж тодорхойлох юм.
Иймд Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/09 дугаар тогтоол нь илт хууль бус байх шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хоёр. Жаргалант сумын Засаг дарга болон “******* *******” ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан "Баянхонгор аймгийн Жаргалант сумын бөөргийн баруун, зүүн ны уулзвар хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “******* *******” ХХК, Жаргалант сумын Засаг дарга, хөндлөн булаг 3-р багийн Засаг дарга нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ"-г илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх хууль бус тогтоолууд болон хууль бус нөхөн сэргээлтийн гэрээний улмаас өөрт учирсан хохирлыг хариуцагч нараар нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно.”, гэж зааснаар захиргааны байгуулага болох Жаргалант сумын Засаг дарга, 3 дугаар багийн Засаг дарга, нөхөн сэргээлт хийх “******* *******” ХХК-тай захиргааны гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Жаргалант сумын Засаг дарга болон “******* *******” ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээг Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/09 дугаар тогтоолыг үндэслэж байгуулагдсан хууль бус гэрээ тул илт хууль бусад тооцуулахаар маргаж байгаа боловч энэхүү гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, захиргааны гэрээгээр зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан, захиргааны гэрээ байгуулсан захиргааны байгууллага тодорхой бус, захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан, захиргааны байгууллага захиргааны гэрээнд хэрэгжүүлэх боломжгүй зүйлийг амласан, захиргааны байгууллага гэрээний талуудаас хууль зөрчсөн зүйл шаардсан, илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий, эрх зүйн чадваргүй этгээд хүсэл зоригоо илэрхийлсэн, аль нэг тал нь эрх зүйн чадамжгүй, насанд хүрээгүй хүний зөвшөөрлийг авах шаардлагыг зөрчиж байгуулсан, хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн бус, талууд ноцтой төөрөгдөлд орсон, хууран мэхэлсэн, хүчинд автсан, хуульд заасан хэлбэрийг зөрчсөн, төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан” тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байх шинжийг агуулаагүй. хуульд заасан хууль бус гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна.
Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/09 дугаар тогтоол нь илт хууль бус болох нь дээрх байдлаар тогтоогдохгүй байх тул тогтоолыг үндэслэн байгуулагдсан гэрээг хууль бус болохыг тогтоож, хохирол гаргуулах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1,Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.з, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 52 дугаар зүйлийн 52.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/09 дугаар тогтоол, Жаргалант сумын Засаг дарга болон “******* *******” ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан "Баянхонгор аймгийн Жаргалант сумын бөөргийн баруун, зүүн ны уулзвар хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “******* *******” ХХК, Жаргалант сумын Засаг дарга, хөндлөн булаг 3 дугаар багийн Засаг дарга нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ"-г илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх хууль бус тогтоолууд болон хууль бус нөхөн сэргээлтийн гэрээний улмаас өөрт учирсан хохирлыг хариуцагч нараар нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА
ШҮҮГЧИД С.САЙНБИЛЭГ
Ч.ОЮУНСАЙХАН