Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 108

 

         2020/ШЦТ/108

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Хохирогч: Б.Б

Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3                                                         дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б Бд холбогдох 1912003990352 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Баянхошууны 29-110 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш овогт Б Б /РД:../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сард Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутагт хохирогч П.Бурьд нь шургааг мод худалдаж байх явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2000 ширхэг шургааг модыг ширхэг 1 бүрийг 4500 төгрөгөөр тооцож, төлбөрийг 2018 оны 12 дугаар сард багтаан төлнө хэмээн хуурч өөртөө шилжүүлэн авч, хохирогч П.Бд 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Хар чонот” ХХК-тай байгуулсан 300.000 ширхэг шургааг модыг худалдах, худалдан авах тухай хуурамч гэрээг ашиглан дээрх ажилд хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн хамтран ажиллах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Бээс 22.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Би Бизнес хийх гэж санхүүгийн байдлаа бий болгох гэж хуурамч гэрээ хийсэндээ Бээс уучлалт гуйж байна. 2000 ширхэг шургаагийг Бхариуцаж хашаандаа авч буулгасан. Бөөрийн машинаар татсан. 2000 ширхэг шургаагийг Бэс өөрөө тоолж авч байсан. 2000 ширхэг шургаагны талаар асуухад Бнамайг хохироочихоод надтай ийм зүйл ямар учраас ярьдаг юм гэж хэлэхээр нь санаа зовоод дахиж яриагүй. Тэгээд Бхохирол төлбөрийг дарчихаад, Б 2000 ширхэг шургаагаар хохирол төлбөрөө гаргаад авчих байх гэж бодсон гэв. 

Шүүх хуралдаанд хохирогч Б.Бмэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сард Б ирээд “Хар чонот” гэх компанитай гэрээ хийсэн, өөрийн мөнгийг бүгдийг нь зарцуулсан, тодорхой хугацааны дараа мөнгө орж ирнэ, тэр болтол надад санхүүгийн дэмжлэг үзүүлээч, орж ирсэн мөнгөнөөс тодорхой хувийг нь өгнө гэсэн. Маргааш нь надад мод татах бензиний 5.000.000 төгрөг хэрэгтэй байна, Архангай аймгийн Цэнхэр суманд 10 бригад 200 гаруй хүн ажиллаж байна, эхний ээлжид би мөнгө зээлж байгаа гээд бичиг хийлгээд 5.000.000 төгрөг өгсөн. Би тухайн үедээ ажил ихтэй байсан учраас уулзаж чадахгүй байж байгаад 3 дахь удаа явахад нь хамт очсон. Тэгээд би 300.000 ширхэг шургаагийг 1 жилийн дотор хурааж чадахгүй юм байна, бараг бүх аймагт ажиллаж байж 300.000 ширхэг шургааг бэлтгэх боломжтой юм байна гэж хэлэхэд надад бэлтгэж чадах хүн хүч байна, эхний ээлжид нэг удаа татах хэрэгтэй байна, харин чи 5 машин яаралтай худалдаад авчих гэж хэлсэн. Архангай, Сэлэнгэ аймгуудаас мод татахад их өндөр үнэтэй байдаг, тээвэрлэлт хийснээрээ 5 машины мөнгийг олчихно гэж хэлсэн. Намайг машинаа хурдан ав гээд байхаар нь би 5.000.000 төгрөгийн урьдчилгаа өгөөд үлдсэн мөнгийг нь дараа өгөхөөр тохирч машин авсан. 100 хувь мөнгийг нь өгч авч чадахгүй учраас эвдрэлтэй машин авсан. Тухайн машиныг засуулсан байгаа. Би зөвхөн дэвтэр дээр байгаа мөнгийг л нэхэмжилж байна. Тэрнээс өөр зардал их гарсан. Машин Архангай аймгийн Цэнхэр суманд ирэхэд би хамт ирсэн. Тэгээд Б гэх хүнтэй уулзаад ярилцахад манайх жилдээ 30.000 шургааг хийдэг гэж хэлсэн. Би Бд наад хүн чинь 300.000 шургаагийг яагаад ч хийж чадахгүй юм байна гэж хэлэхэд энэ зөвхөн Архангай аймгийн Цэнхэр сум гэж наад захын сум байгаа юм, өөр олон сум байгаа, 30.000 ширхэг шургааг хийнэ, чамаас авсан мөнгийг чинь би Архангай аймгийн Цэнхэр сумын шатахуун түгээх газарт байршуулаад хүссэнээрээ бензин авна гэж хэлсэн. Миний тухайн газар ирсэн зорилго нь нэг машин дээр хэдэн шургааг ордог гэдгийг харах гэж ирсэн бөгөөд нэг машин дээр 1.000 шургааг орж байсан. Тэрнээс хойш би оролцоогүй. Надаас машинд бензиний мөнгө гээд 2.000.000 төгрөг авч байсан. Таньдаг хүнээсээ сайн жолооч хэрэгтэй байна, өдөр шөнөгүй явах учраас гэж хэлээд үндсэн жолоочийг 500.000 төгрөгөөр, туслах жолоочийг 300.000 төгрөгөөр хөлсөлж хоёр удаа явуулсан. Машинд өгсөн урьдчилгаа 5.000.000 төгрөгөө машины эзнээс нь авч чадаагүй. Мөн машиныг засварласан. Би өөрийн машиныг үндсэн үнээс нь доогуур үнээр ченжид зарж байсан. 100.000.000 төгрөгийн 200 маркийн машиныг 70.000.000 төгрөгөөр зарсан. Өөрийн санаж байгаа зардлаа нэхэмжилж байна. Б 2 сар алга болоод надад цагаан сар гээд хүмүүс байхгүй байна, цалингаа өгч чадахгүй болохоор ажиллахгүй байна гэж олон удаа худлаа ярьж байсан. Тэгээд би Б гэх хүнтэй утсаар яриад бүх зүйлийг мэдсэн гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд 1912003990352 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Бмэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын эхээр намайг Өмнөговь аймагт ажлаар явж байхад манай эхнэр Ц над руу утсаар яриад Улаанбаатар хотоос Б гэх хүн ирээд шургааг худалдаж авъя гээд байна, одоо хашаанд бэлэн байгаа 400 ширхэг шургаагаа зарчих уу гэж надаас асуухаар нь би зарчих гэж хэлсэн. Багцаагаар 10 хоногийн дараа Б гэх хүн дахиад манай эхнэрээс 250 ширхэг шургаагийг мөнгөөр нь худалдаж авсан байсан. Тэгээд намайг Архангай аймгийнх Цэнхэр суманд гэртээ ирсний дараа Б гэх залуу Бгэх залуугийн хамт ирээд надтай уулзаад надаас 5000 ширхэг шургааг авъя мөнгө нь одоо бэлэн байхгүй, 2018 оны 12 дугаар сард багтааж өгье гээд байхаар нь Б өмнө нь манайхаас шургааг авч байсан болохоор үнэн ярьж байгаа байх гэж найдаад эхний ээлжинд 1000 ширхэг шургааг өгсөн. 3 хоногийн дараа Б дахиж ирээд 1000 шургааг аваад явсан. Тухайн үед 2018 оны 12 дугаар сарын дунд үе байсан байх. Яг хэдний өдөр байсныг нь одоо санахгүй байна. Б надаас 2000 ширхэг шургааг авсны авснаас хойш 7 хоногийн дараа над руу утсаар яриад дахиад 1000 ширхэг шургааг авъя гэхээр нь би өмнө нь авсан шургаагны тал мөнгөө өгч байж дараагийн шургаагаа ав, би зээл өгөхгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш Б надтай дахиж ярихгүй чимээгүй болчихоор нь 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Бтай утсаар яриад шургаагны мөнгөө авъя гэтэл мөнгө байхгүй гээд миний мөнгийг өгөхгүй байсан. Би Бтай удаа дараа ярьж мөнгөө нэхсэн боловч мөнгө байхгүй, шургаагаа өөр компанид зарах гээд хүлээгээд байна гээд байсан. Би сүүлдээ аргаа бараад хамт явж байсан Бгэх залуу руу нь ярьсан боловч Б мөнгөө мэдэж байгаа, Баас мөнгөө олж ав гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Быг Архангай аймагт ирсэн явж байхад нь очиж уулзаад дагуулж яваад гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулж авсан. Гэрээ хийхдээ Б миний мөнгийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгнө гэж гэрээнд тусгуулсан. Хэрэв гэрээнд заасан хугацаанд мөнгөө өгөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож хүү төлнө гэж тохирсон. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр болж би Б руу утсаар ярьсан чинь удахгүй мөнгө бүтэх гэж байгаа, тэгээд мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэрнээс хойш энэ мэтээр худал хэлсээр өнөөдрийг хүрч байна. Б эхлээд манай эхнэрээс 2 удаа мөнгөөр нь шургааг худалдаж авсан учраас Бд итгээд 2000 ширхэг шургааг шинээр өгсөн. Би шургаагаа өгөх үедээ гэрээ байгуулаагүй амаар тохирсон. Б надаас 2000 ширхэг шургааг авахдаа огт мөнгө өгөөгүй надаас зээлээр авсан. Дараа нь Б худал хэлээд мөнгө өгөхгүй байсан учраас гэрээ байгуулсан. Би шургаагаа Бд зарахдаа нэг шургаагийг нь 4500 төгрөгөөр тооцож зарсан. Намайг Бд 2000 ширхэг шургааг өгсөн талаар мэдэж байгаа хүн зөндөө байгаа бөгөөд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ойн ангийн инженер Л.Д, Цэнхэр сумын хөрөө рамны манаас Д, шургааг ачиж өгсөн Ж гэж мэт олон хүн мэдэж байгаа. Би гомдолтой байна. Шургаагны мөнгө 9 сая төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бодогдсон хүүний мөнгө 6075000 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид бодогдох хүүний мөнгийг бас давхар нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Бдахин мэдүүлсэн: ...Би Баас 5.500.000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 3.500.000 төгрөгийг авчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй. Б миний мөнгийг өгөх гээд зээл авахаар хөөцөлдөж байгаа гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бийн мэдүүлсэн: ...Б өөрийнхөө хөрөнгөөр хийгдэж байсан  ..санхүүжилт дутаад хүүтэй мөнгө зээлээч гээд /тэр ажилд хамтарч оролцооч гэсэн санал тавиад/ бэлнээр 15.000.000 сая төгрөг авсан. Мөн 2000 ширхэг шургаагийг би өөрийнхөө мөнгөөр татсан. Уг ажилд ойролцоогоор 17.000.000 төгрөг орсон. Бын барьж орж ирсэн гэрээн дээр Архангай аймгаас мод татна гэсэн байсан. Ийм зүйлд зарцуулна гэж 2000 шургааг татахад нь би хамт явж байсан. Надад Бд мөнгө өгсөн талаар баримт байгаа. Би баримт материалаа хуулбарлаад өгсөн. Б надад гэрээг үзүүлсэн. Тэр гэрээн дээр 3000 ширхэг шургааг мод нийлүүлэх тухай гэрээ байсан. Би өөрөө харсан. Надад баримтаар хүлээлгэж өгсөн юм байхгүй. Манай хашаанд шургааг буулгасан байсан бөгөөд надад албан ёсоор хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Өөрөө тэр шургаагаа зарцуулсан. Одоо манай хашаанд /тодорхой тоог нь мэдэхгүй байна/ хэдэн ширхэг шургааг байгаа. Би Баас зээлүүлсэн 15 сая төгрөг, шургааг татуулахад зарцуулсан 7 сая төгрөгөө тус тус нэхэмжилнэ. Би Баас мөнгө төгрөгөө олж авах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-68 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ц мэдүүлсэн:...2018 оны 12 дугаар сарын эхээр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутагт байрлах манай хөрөө рам дээр Улаанбаатар хотоос Б.Б гэх хүн ирээд манайхаас 300 гаруй шургааг мөнгөөр нь худалдаж авсан. Тэрнээс хойш 7 хоногийн дараа дахиад 200 гаруй шургааг мөнгөөр нь худалдаж аваад мөн 10 гаруй хоногийн дараа Б том машинтай ирээд манай нөхөр Бтэй уулзаад 1000 шургааг зээлээд авч явсан. Мөн 5 хоногийн дараа дахиж ирээд 1000 шургааг зээлээр аваад явсан. Б шургааг зээлээр авахдаа 1 шургаагийг нь 4500 төгрөгөөр бодож авсан бөгөөд мөнгийг нь 2018 оны 12 дугаар сарын сүүлээр шинэ жил болохоос өмнө өгнө гэж ярьж тохирсон. Бын мөнгөө өгөх хугацаа нь болсон хэдий ч мөнгөө өгөөгүй учраас манай нөхөр Б утсаар Бтай холбогдож мөнгөө удаа дараа нэхсэн боловч удахгүй мөнгийг чинь өгнө гэж худлаа хэлээд бүр сүүлдээ утсаа авахаа больсон. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай нөхөр Б Быг Архангай аймгийн төвд ирсэн явж байхаар нь олж уулзаад шургааг худалдсан талаараа гэрээ байгуулж тус гэрээн дээр 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б.Б мөнгөө бэлэн өгнө гэж заасан боловч тэр хугацаандаа мөнгөө өгөөгүй алга болсон. Манай нөхөр Б бид хоёр Б руу удаа дараа утсаар ярьж мөнгөө нэхсэн боловч худлаа хэлээд одоог хүртэл манай мөнгийг өгөхгүй байгаа Б Бгэх хүнтэй хамт явж байсан. Мөн машины жолооч нь байсан бөгөөд би жолоочийг нь танихгүй. Б нэг машинаараа 2000 ширхэг шургаагийг 2 удаа мянган ширхэгээр нь ачиж авч явсан. Манай нөхөр бид хоёр Б гэх хүнийг өмнө таньдаггүй байсан. Мөнгөний өглөг, авлага байхгүй. Б эхлээд мөнгөөр бага хэмжээгээр нь шургааг худалдан авч Б бид хоёрын итгэлийг олж байгаад дараа нь олноор нь зээлээр авч залилсан. Б анхнаасаа бид хоёрыг залилах санаатай байсан гэж би бодож байгаа учраас бид хоёрын мөнгийг өгөхгүй зугтаж алга болоод байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Дын мэдүүлсэн:...Би Б сайн танина. Манай сумын хөрөө рам ажиллуулдаг хүн байгаа юм. Б гэх хүнийг зүс танина. Улаанбаатар хотоос ирж манай рамын хашаанаас мод худалдаж авдаг хүн байгаа юм. Б миний мэдэж байгаагаар 2-3 удаа Бэс шургааг худалдаж авсан. Хамгийн сүүлд шалаанз гэдэг том машинаар 2 удаа ачиж авч явсан бөгөөд нэг ачихдаа 1000 ширхэг, нийт 2000 ширхэг шургааг авч явсан. Би хөрөө рамын манаач учраас хэдэн шургааг буусан, хэд ачигдаж байгааг тоолдог юм. Б Б гэх хүнд нэг шургаагаа хэдэн төгрөгөөр зарсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Б дараа нь шургааг зарсан хүнээсээ мөнгөө авч чадахгүй байна гэж ярьж байсан. Гэхдээ хэдэн төгрөг авах талаар мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхэн үеэр байсан байх, яг хэдний өдөр байсныг нь санахгүй байна, би Архангай аймгийн Цэнхэр сумын Ширдэгийн гол гэх газраас 2000 гаруй шургааг ачаад Цэнхэр сумын Тамир багийн нутагт байрлах Бхөрөө рамын хашаанд буулгаж өгсөн. Тэрнээс хойш Б тэр шургаагнаас 2000 ширхгийг нь Улаанбаатар хот руу Б гэх хүнд зээлээр өгсөн гэсэн. Тэгээд 2019 он гарснаас хойш мөнгөө авах гээд чадахгүй байна, нөгөө хүн нь мөнгийг нь өгөхгүй байна гэж надад ярьж байсан. Хэдэн төгрөгөөр зарсныг нь мэдэхгүй, Цэнхэр суманд 1 ширхэг шургааг 4500-5000 төгрөгийн хооронд зарагдаж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын эхээр байсан санагдаж байна, Б.Б над руу утсаар яриад 300.000 (гурван зуун мянган) ширхэг шургааг худалдах, худалдан авах гэрээг “Хар чонот” ХХК-тай байгуулсан, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж муу байна, энэ ажил дээр хөрөнгө оруулалт хийж өгч туслаач эхний ээлжинд 5000 ширхэг шургаагийг “Хар чонот” ХХК-нд  нийлүүлэх ёстой гэж ярьсан. Би Бын саналыг хүлээж аваад 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2 сая төгрөгийг Бын данс руу шилжүүлсэн. Дараа нь 12 дугаар сарын 25-ны өдөр би Бтай хамтран ажиллах гэрээг байгуулж бэлнээр 5 сая төгрөг, дараа нь дахиад 5 сая төгрөг өгсөн. Б надтай гэрээ байгуулсны дараа Архангай аймгийн Цэнхэр сумын нутгаас шургааг бэлдэж Улаанбаатар хот руу зөөж байна, эхний 2000 ширхэг шургаагийг “Хар чонот” ХХК-нд хүлээлгэж өгсөн гэж ярьсан. Би Быг яг ямар байдлаар ажиллаж байгааг нь газар дээр нь шалгаж үзье гээд Бтай хамт түрээсийн Шалаанз маркийн ачааны машин аваад Архангай аймгийн Цэнхэр сумын төвд очсон. Тухайн үед би Б гэх хүнтэй анх танилцсан. Б надад Б шургааг бэлтгэх баригадын дарга гэж хэлсэн. Тэгж явахдаа Б Бэс 1000 ширхэг шургааг ачаад Улаанбаатар хот руу буцсан. Тэр явдлаас хойш 2019 оны 01 дүгээр сарын үеэр Б надтай утсаар холбогдож цагаан сар болох гээд ажилчдаа амрааж байна. “Хар чонот” ХХК-наас урьдчилгаа мөнгө орохоор шургаагаа үргэлжлүүлж татна гэж яриад тэрнээс хойш надтай холбоо барихгүй, утас нь холбогдохгүй алга болсон. Би Быг алга болчихоор нь хайгаад “Хар чонот” ХХК-ний захирал Б гэх хүнтэй холбоо барьж Б гэдэг хүн танай компанид 300.000 /гурван зуун мянга/ ширхэг шургааг бэлтгэж нийлүүлэхээр гэрээ байгуулсан уу, Б надад танай компанитай 300.000 /гурван зуун мянга/ ширхэг шургааг нийлүүлэх гэрээ үзүүлээд надаас 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт аваад алга болчихлоо гэж ярьсан чинь Б надад Б манай компанитай 300 /гурван зуу/ ширхэг шургааг бэлтгэж нийлүүлэхээр гэрээ байгуулаад 300 /гурван зуу/ ширхэг шургаагаа авчирч өгөөд мөнгөө аваад явсан. 300.000 /гурван зуун мянга/ ширхэг шургааг бэлтгэж нийлүүлэх гэрээ байгуулаагүй шүү, наад Б гэх хүн чинь өмнө нь манайд ажиллаж байсан, болж бүтэхгүй залилангийн асуудал гаргах гээд байдаг хүн шүү гэж ярьсан. 1 ширхэг шургаагийг нь хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар нь би сайн мэдэхгүй байна. Б, Б хоёр хоорондоо ярьж тохирсон байх. Миний мэдэж байгаагаар Б 1000 ширхэг шургааг авсан. Тэрнээс өөр хэдэн ширхэг шургааг авсныг мэдэхгүй. Б надад хэлэхдээ шургаагны мөнгөө Бд өгсөн гэж ярьсан. Зээлээр шургааг авч байгаа гэж огт яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бмэдүүлсэн: ...Б 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр надтай уулзаад надад 300 ширхэг шургааг 1 ширхгийг нь 8000 төгрөгөөр бодож борлуулахаар тохиролцох, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын үед 300 ширхэг шургаагаа надад авчирч өгсөн. Б надтай 300 ширхэг шургааг борлуулах гэрээ байгуулсан, харин 300.000 ширхэг шургааг худалдан авах гэрээ огт байгуулаагүй. Би нэг ширхэг шургаагаа 8000 төгрөгөөр бодож 300 ширхэг шургаагийг 2.400.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Бын “Хаан” банкны данс руу шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Бын мэдүүлсэн:...Би прокурорын тогтоолыг уншиж танилцуулсан. Надад тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө бүх болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Би Бэс 2018 оны 12 дугаар сард 9 сая төгрөгийн 2000 ширхэг шургааг мод худалдан аваад зээлийн гэрээ хийсэн боловч хугацаандаа төлж чадалгүй явсаар байгаад хэрэгт холбогдсон. 2019 оны 11 дүгээр сард Бд 5.500.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Одоо 3.500.000 төгрөгийг өгөх дутуу байгаа. Би хохирол төлбөрийг энэ долоо хоногт багтаагаад өгөх болно. Би Бэс авсан 2000 шургаагаа худалдаж чадаагүй учир хугацаандаа мөнгөө өгч чадаагүй. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Бын мэдүүлсэн:...Би Бтай 300 ширхэг шургааг худалдах гэрээ хийсэн. Уг гэрээний хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумаас Б гэдэг залуугаас 300 ширхэг шургааг авч Бтай хийсэн гэрээг дуусгасан. Б нь “Хар чонот” ХХК-ний захирал бөгөөд миний өөрийн “Ака Бат” ХХК-ний хооронд гэрээ хийгдэж энэ ажил тухайн үедээ бүрэн дууссан. Би шургааг авч Улаанбаатар хотод зарвал ашиг олох юм байна гэж бодоод “Хар чонот” ХХК-тай хийсэн гэрээний 300 ширхэг шургаагийг 300.000 /гурван зуун мянга/ төгрөг болгож ард талд нь 3 ширхэг тэгийн тоо нэмж бичсэн. Уг гэрээг Бүзүүлж санхүүгийн эх үүсвэрээ босгосон. Тэгээд Бээс 10 сая төгрөг орж ирсэн бөгөөд Архангай аймгийн Цэнхэр сумын иргэн Бэс 2000 /хоёр мянган ширхэг/ шургааг зээлээр худалдан авсан. Уг шургаагаа Бийн хашаанд аваачиж буулгасан бөгөөд Бнь гэрээ чинь болохгүй байна, би энэ шургаагийг зарж өөрийн мөнгөө гаргаж авна, чи Бат-Эрдэний хохирлыг даа гэж хэлсэн. Би Бтэй дараа нь таараад чи нэг ширхэг шургаагийг 13.000-16.000 төгрөгөөр зарж байж надад мөнгө өгөөч, би Бхохирлыг төлмөөр байна гэхэд би чамд шургааг өгөхгүй, чи өөрөө Басуудлыг шийд гээд бид хоёр хоорондоо муудалцаад салсан. Тэрнээс хойш бид 2 тааралдаагүй. Бодоо болохоор надад өгсөн мөнгөө надаас нэхэмжилнэ гээд байна. Би Бэд ямар ч өгөх төлбөр байхгүй. Би “Хар чонот” ХХК-тай хийсэн гэрээг засварлаж Бэд үзүүлж санхүүгийн эх үүсвэр босгоод Бэс шургааг авч зараад ашиг олох гэж л бодсон. Бби өөрөө хөрөнгө оруулалт гаргаж байгаа юм чинь би өөрийнхөө хашаанд буулгана гээд хашаандаа буулгасан. Ямар нэгэн байдлаар тооцоо хийж хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. Бын компанийн ажилчид том машинаар тухайн моднуудыг ачиж тээвэрлэж Бын хашаанд буулгаж байсан. Би Бэс нэг ширхэг шургаагийг 4500 төгрөгөөр аваад Улаанбаатар хотод аваачиж модны эрэлттэй үед 13.500-16000 төгрөгөөр нэг ширхэг шургаагийг зарах гэж байсан юм. Улаанбаатар хотод 4 метртэй шургааг зах зээлийн үнэ нь 13500-16000 төгрөгийн үнэтэй байсан. Би Бээс бэлнээр 10 сая төгрөг авсан. Машины тээвэрлэлт бусад зардлыг Бөөрөө гаргасан болохоор тэр талаар мэдэхгүй байна. Бөөрийнхөө машинаар модыг зөөж байсан болохоор зардал нь бага л гарсан байх гэж бодож байна. Би Бээс 10 сая төгрөг авсан. Миний гэрээ хийж авсан шургаагийг Бөөрөө аваад өөрөө зарсан болохоор тэр шургаагийг 13000 төгрөгөөр зарлаа гэхэд 26 сая төгрөг болно. Тиймээс Бтэр шургаагийг зараад өөрийнхөө мөнгийг хангалттай гаргаад авчихсан байх ёстой. Би ямар нэгэн өр төлбөр байхгүй. Бөөрөө надад хэлэхдээ би энэ шургаагийг зарж төлбөр мөнгөө барагдууллаа гэж хэлсэн. Намайг Бхохирлыг төл гэхээр нь би Бтөлбөрийг төлсөн. Өөр асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 75-78 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Бын дахин мэдүүлсэн:...Би прокурорын тогтоолтой уншиж танилцсан. Тогтоол дээр бичигдсэн “Хар чонот” ХХК-тай байгуулсан гэрээг хуурамчаар ашиглан Бэд үзүүлж гэрээ байгуулан санхүүгийн эх үүсвэрээ босгосон нь үнэн. Гэхдээ 22 сая төгрөг аваагүй учраас тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Бэд хуурамч гэрээ үзүүлж мөнгө авч Архангай аймгийн Цэнхэр сумаас шургааг авсан нь үнэн. Уг шургаагуудыг Бөөрийн хашаандаа хураасан бөгөөд 2000 ширхэг шургаагнаас би нэг ч шургааг зарж борлуулаагүй. Бат-Илдээс шургаагаа авъя гэхэд чамд зарцуулсан мөнгөө өөрөө гаргаж авна гэж хэлээд надад шургааг өгөхгүй байсан. Би 3 сая төгрөг дансаар авсан, мөн бэлнээр 6 сая төгрөг авсан бөгөөд нийтдээ 9 сая төгрөгийг Бээс авсан. Би өөр ямар ч мөнгө аваагүй. Бнадад мөнгө өгөхөд бид хоёр л хамт байж байгаад би мөнгө авч байсан. Б мөнгө авахад өөр хүн байгаагүй. 3 сая төгрөг нь дансаар орсон бөгөөд мэдээлэл нь байгаа. 6 сая төгрөгийг бэлнээр авсан бөгөөд баримт нь байхгүй. Би Бэд хохирол төлбөр төлөхгүй. Шургааг үнэтэй байхад би шургаагийг борлуулсан бол Бийн мөнгө, Бмөнгөнүүдийг бүгдийг нь өгчих боломжтой байсан. Би Бээс нэг ч шургааг аваагүй. Бминий авсан шургаагийг өөрөө зарж борлуулсан болохоор би төлбөр мөнгө төлөхгүй. 22 сая төгрөг гэж хамаагүй илүү мөнгө нэхэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 82-85 хуу/

“Хас Үнэлгээ/ ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаартай хохирлын үнэлгээ/ хх-ийн 29 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 86 хуу/ 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 103 хуу/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 12 дугаар сард Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутагт хохирогч П.Бурьд нь шургааг мод худалдаж байх явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2000 ширхэг шургааг модыг ширхэг 1 бүрийг 4500 төгрөгөөр тооцож, төлбөрийг 2018 оны 12 дугаар сард багтаан төлнө хэмээн хуурч өөртөө шилжүүлэн авч, хохирогч П.Бд 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Хар чонот” ХХК-тай байгуулсан 300.000 ширхэг шургааг модыг худалдах, худалдан авах тухай хуурамч гэрээг ашиглан дээрх ажилд хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн хамтран ажиллах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Бээс 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан авсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Б.Б дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай, шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сард Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутагт хохирогч П.Бурьд нь шургааг мод худалдаж байх явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2000 ширхэг шургааг модыг ширхэг 1 бүрийг 4500 төгрөгөөр тооцож, төлбөрийг 2018 оны 12 дугаар сард багтаан төлнө хэмээн хуурч өөртөө шилжүүлэн авч, хохирогч П.Бд 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Бмэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын эхээр намайг Өмнөговь аймагт ажлаар явж байхад манай эхнэр Ц над руу утсаар яриад Улаанбаатар хотоос Б гэх хүн ирээд шургааг худалдаж авъя гээд байна, одоо хашаанд бэлэн байгаа 400 ширхэг шургаагаа зарчих уу гэж надаас асуухаар нь би зарчих гэж хэлсэн. Багцаагаар 10 хоногийн дараа Б гэх хүн дахиад манай эхнэрээс 250 ширхэг шургаагийг мөнгөөр нь худалдаж авсан байсан. Тэгээд намайг Архангай аймгийнх Цэнхэр суманд гэртээ ирсний дараа Б гэх залуу Бгэх залуугийн хамт ирээд надтай уулзаад надаас 5000 ширхэг шургааг авъя мөнгө нь одоо бэлэн байхгүй, 2018 оны 12 дугаар сард багтааж өгье гээд байхаар нь Б өмнө нь манайхаас шургааг авч байсан болохоор үнэн ярьж байгаа байх гэж найдаад эхний ээлжинд 1000 ширхэг шургааг өгсөн. 3 хоногийн дараа Б дахиж ирээд 1000 шургааг аваад явсан. Б надаас 2000 ширхэг шургааг авсны авснаас хойш 7 хоногийн дараа над руу утсаар яриад дахиад 1000 ширхэг шургааг авъя гэхээр нь би өмнө нь авсан шургаагны тал мөнгөө өгч байж дараагийн шургаагаа ав, би зээл өгөхгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш Б надтай дахиж ярихгүй чимээгүй болчихоор нь 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Бтай утсаар яриад шургаагны мөнгөө авъя гэтэл мөнгө байхгүй гээд миний мөнгийг өгөхгүй байсан. Би Бтай удаа дараа ярьж мөнгөө нэхсэн боловч мөнгө байхгүй, шургаагаа өөр компанид зарах гээд хүлээгээд байна гээд байсан. Би сүүлдээ аргаа бараад хамт явж байсан Бгэх залуу руу нь ярьсан боловч Б мөнгөө мэдэж байгаа, Баас мөнгөө олж ав гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Быг Архангай аймагт ирсэн явж байхад нь очиж уулзаад дагуулж яваад гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулж авсан. Гэрээ хийхдээ Б миний мөнгийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгнө гэж гэрээнд тусгуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 58-59/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ц мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын эхээр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутагт байрлах манай хөрөө рам дээр Улаанбаатар хотоос Б.Б гэх хүн ирээд манайхаас 300 гаруй шургааг мөнгөөр нь худалдаж авсан. Тэрнээс хойш 7 хоногийн дараа дахиад 200 гаруй шургааг мөнгөөр нь худалдаж аваад мөн 10 гаруй хоногийн дараа Б том машинтай ирээд манай нөхөр Бтэй уулзаад 1000 шургааг зээлээд авч явсан. Мөн 5 хоногийн дараа дахиж ирээд 1000 шургааг зээлээр аваад явсан. Б шургааг зээлээр авахдаа 1 шургаагийг нь 4500 төгрөгөөр бодож авсан бөгөөд мөнгийг нь 2018 оны 12 дугаар сарын сүүлээр шинэ жил болохоос өмнө өгнө гэж ярьж тохирсон. Бын мөнгөө өгөх хугацаа нь болсон хэдий ч мөнгөө өгөөгүй учраас манай нөхөр Б утсаар Бтай холбогдож мөнгөө удаа дараа нэхсэн боловч удахгүй мөнгийг чинь өгнө гэж худлаа хэлээд бүр сүүлдээ утсаа авахаа больсон. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай нөхөр Б Быг Архангай аймгийн төвд ирсэн явж байхаар нь олж уулзаад шургааг худалдсан талаараа гэрээ байгуулж тус гэрээн дээр 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б.Б мөнгөө бэлэн өгнө гэж заасан боловч тэр хугацаандаа мөнгөө өгөөгүй алга болсон. Манай нөхөр Б бид хоёр Б руу удаа дараа утсаар ярьж мөнгөө нэхсэн боловч худлаа хэлээд одоог хүртэл манай мөнгийг өгөхгүй байгаа Б Бгэх хүнтэй хамт явж байсан. Б анхнаасаа бид хоёрыг залилах санаатай байсан гэж би бодож байгаа учраас бид хоёрын мөнгийг өгөхгүй зугтаж алга болоод байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Дын мэдүүлсэн “Б миний мэдэж байгаагаар 2-3 удаа Бэс шургааг худалдаж авсан. Хамгийн сүүлд шалаанз гэдэг том машинаар 2 удаа ачиж авч явсан бөгөөд нэг ачихдаа 1000 ширхэг, нийт 2000 ширхэг шургааг авч явсан. Б дараа нь шургааг зарсан хүнээсээ мөнгөө авч чадахгүй байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн “Б тэр шургаагнаас 2000 ширхгийг нь Улаанбаатар хот руу Б гэх хүнд зээлээр өгсөн гэсэн. Тэгээд 2019 он гарснаас хойш мөнгөө авах гээд чадахгүй байна, нөгөө хүн нь мөнгийг нь өгөхгүй байна гэж надад ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын эхээр байсан санагдаж байна, Б.Б над руу утсаар яриад 300.000 ширхэг шургааг худалдах, худалдан авах гэрээг “Хар чонот” ХХК-тай байгуулсан, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж муу байна, энэ ажил дээр хөрөнгө оруулалт хийж өгч туслаач эхний ээлжинд 5000 ширхэг шургаагийг “Хар чонот” ХХК-нд  нийлүүлэх ёстой гэж ярьсан. Би Бын саналыг хүлээж аваад 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2 сая төгрөгийг Бын данс руу шилжүүлсэн. Дараа нь 12 дугаар сарын 25-ны өдөр би Бтай хамтран ажиллах гэрээг байгуулж бэлнээр 5 сая төгрөг, дараа нь дахиад 5 сая төгрөг өгсөн. Б надтай гэрээ байгуулсны дараа Архангай аймгийн Цэнхэр сумын нутгаас шургааг бэлдэж Улаанбаатар хот руу зөөж байна, эхний 2000 ширхэг шургаагийг “Хар чонот” ХХК-нд хүлээлгэж өгсөн гэж ярьсан. Би Быг яг ямар байдлаар ажиллаж байгааг нь газар дээр нь шалгаж үзье гээд Бтай хамт түрээсийн Шалаанз маркийн ачааны машин аваад Архангай аймгийн Цэнхэр сумын төвд очсон. Тухайн үед би Б гэх хүнтэй анх танилцсан. Б надад Б шургааг бэлтгэх баригадын дарга гэж хэлсэн. Тэгж явахдаа Б Бэс 1000 ширхэг шургааг ачаад Улаанбаатар хот руу буцсан. Б надад хэлэхдээ шургаагны мөнгөө Бд өгсөн гэж ярьсан. Зээлээр шургааг авч байгаа гэж огт яриагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/, мөрдөн байцаалтын шатанд Б.Бын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлсэн “Би Бэс 2018 оны 12 дугаар сард 9 сая төгрөгийн 2000 ширхэг шургааг мод худалдан аваад зээлийн гэрээ хийсэн боловч хугацаандаа төлж чадалгүй явсаар байгаад хэрэгт холбогдсон. 2019 оны 11 дүгээр сард Бд 5.500.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Одоо 3.500.000 төгрөгийг өгөх дутуу байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/ зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Хар чонот” ХХК-тай байгуулсан 300.000 ширхэг шургааг модыг худалдах, худалдан авах тухай хуурамч гэрээг ашиглан дээрх ажилд хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн хамтран ажиллах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Бээс 10.000.000 төгрөгийг авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бийн мэдүүлсэн “Б өөрийнхөө хөрөнгөөр хийгдэж байсан ажлын санхүүжилт дутаад хүүтэй мөнгө зээлээч гээд /тэр ажилд хамтарч оролцооч гэсэн санал тавиад/ бэлнээр 15.000.000 сая төгрөг авсан. Мөн 2000 ширхэг шургаагийг би өөрийнхөө мөнгөөр татсан. Уг ажилд ойролцоогоор 17.000.000 төгрөг орсон. Бын барьж орж ирсэн гэрээн дээр Архангай аймгаас мод татна гэсэн байсан. Ийм зүйлд зарцуулна гэж 2000 шургааг татахад нь би хамт явж байсан. Надад Бд мөнгө өгсөн талаар баримт байгаа. Би баримт материалаа хуулбарлаад өгсөн. Б надад гэрээг үзүүлсэн. Тэр гэрээн дээр 3000 ширхэг шургааг мод нийлүүлэх тухай гэрээ байсан. Би Баас зээлүүлсэн 15 сая төгрөг, шургааг татуулахад зарцуулсан 7 сая төгрөгөө тус тус нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 65-68/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бмэдүүлсэн “Б 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр надтай уулзаад надад 300 ширхэг шургааг 1 ширхгийг нь 8000 төгрөгөөр бодож борлуулахаар тохиролцох, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын үед 300 ширхэг шургаагаа надад авчирч өгсөн. Б надтай 300 ширхэг шургааг борлуулах гэрээ байгуулсан, харин 300.000 ширхэг шургааг худалдан авах гэрээ огт байгуулаагүй. Би нэг ширхэг шургаагаа 8000 төгрөгөөр бодож 300 ширхэг шургаагийг 2.400.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Бын “Хаан” банкны данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, мөрдөн байцаалтын шатанд Б.Бын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би Бтай 300 ширхэг шургааг худалдах гэрээ хийсэн. Уг гэрээний хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумаас Б гэдэг залуугаас 300 ширхэг шургааг авч Бтай хийсэн гэрээг дуусгасан. Би шургааг авч Улаанбаатар хотод зарвал ашиг олох юм байна гэж бодоод “Хар чонот” ХХК-тай хийсэн гэрээний 300 ширхэг шургаагийг 300.000 /гурван зуун мянга/ төгрөг болгож ард талд нь 3 ширхэг тэгийн тоо нэмж бичсэн. Уг гэрээг Бүзүүлж санхүүгийн эх үүсвэрээ босгосон. Тэгээд Бээс 10 сая төгрөг орж ирсэн. Би “Хар чонот” ХХК-тай хийсэн гэрээг засварлаж Бэд үзүүлж санхүүгийн эх үүсвэр босгоод Бэс шургааг авч зараад ашиг олох гэж л бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 75-78/, “би Бизнес хийх гэж санхүүгийн байдлаа бий болгох гэж хуурамч гэрээ хийсэндээ Бээс уучлалт гуйж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

            Иймд шүүгдэгч Ш овогт Б Быг бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг ашиглаж бусдыг  залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.Б нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч П.Бд төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулж Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баянхошууны /Хилчиний/ 04-24 тоотод оршин суух Отгонтэнгэр овогт Бадамын Б/РД:УГ85041870/-д олгож, хохирогч Б.Бийн нэхэмжилсэн 14.287.000 /арван дөрвөн сая хоёр зуун наян долоон мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Бнь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.          

            Хохирогч Б.Бнь гэм хорын хохиролд шүүгдэгч Б.Бд бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн 10.000.000 төгрөг, түүний хэлсэний дагуу банз татах зорилгоор шаланз машин худалдаж авсаны үнэ 5.000.000 төгрөг, машины засвар, жолоочийн цалин, сэлбэг авахад зарцуулсан 14.287.000 төгрөг нийт 24.287.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж, шүүгдэгч Б.Б нь Б.Бийн хашаанд буулгаж, Б.Бөөрөө авсан 2000 ширхэг банзны үнийг хохирлоос хасуулж тооцуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан байна. 

            Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад хохирогч Б.Бийн 2018 оны 12 сарын 25-нд бэлнээр өгсөн 5.000.000 төгрөг, он сарыг бичээгүй өгсөн 2.000.000 төгрөг, дансаар шилжүүлсэн 3.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Баас гаргуулж олгуулах үндэслэлтэй, машины сэлбэг засварт зарцуулсан, жолоочийн цалин хөлс, цагдаагийн торгууль зэрэгт төлсөн гэх 14.287.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б хэрэглэж завшсан гэх баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхин нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

            Мөн шүүгдэгч Д.Бын 2000 ширхэг банзыг хохирогч Б.Бхүлээн авсан баримтгүй, дээрх 2000 ширхэг банзыг хэн, хэзээ, хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй учир хохирлоос хасаж тооцох нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

            Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Б Быг бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг ашиглаж бусдыг  залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар Нийслэлийн захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулж Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баянхошууны /Хилчиний/ 04-24 тоотод оршин суух Отгонтэнгэр овогт Бадамын Б/РД:УГ85041870/-д олгож, хохирогч Б.Бийн нэхэмжилсэн 14.287.000 /арван дөрвөн сая хоёр зуун наян долоон мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Бд энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ