| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0117/Э |
| Дугаар | 131 |
| Огноо | 2020-05-21 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 131
2020/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П
Хохирогч Ё.Э өмгөөлөгч: Б.Н
Хохирогч: Ё.Э
Шүүгдэгч: С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт С Бэд холбогдох 1912006950082 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ааймгийн Ө суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ааймгийн Өсумын Х багийн Сгэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Н овогт С Б /РД:../,
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө А аймгийн Өсумын Х багийн С гэх газраас иргэн Э.Н 5 тооны, Ё.Э 3 тооны нийт 8 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд хохирогч Ё.Э мэдүүлэхдээ: 12-ны өдөр С.Б нь манай тэрүүгээр согтууруулах ундааны зүйл хэрэглээд яваад байсан. 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Б 8 тооны хонийг хулгайлсан. Б ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд хулгай хийж чадахгүй. С.Бийнх 2000 хоньтой айл байгаа юм. Манай 4 айлын хонь нийлсэн байдаг. Хар, улаан будагтай 4 айлын хонийг ялгаж аваад ачаад явж чадахгүй санагдаж байна. Тэгээд машинтай явж байгаад давааны ард шалгасан чинь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж яагаад үнэртээгүй юм гэхэд С.Б давааны ард шээсээ уусан юм гэж хэлсэн. Миний дүү хэргээ хүлээгээд хонь, ямааг минь гаргаад өгчих, улсын сайн малчин хүн нэр нүүрээ бод гэж бид нар хэлэхэд хэргээ хүлээхгүй, С.П шүүгчийн хонь Ө ахынхаас авсан хонь гэж хэлэхээр нь Ө ахынхаас нь асуухад манайхаас хонь ачсан гэж хэлсэн. Үүнээс харахад бүлэг хэрэг гэж үзэж байна. Манайх 2018 оны 11 дүгээр сард шүдлэн үрээгээ алдаад Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч Мтэмдэглүүлсэн байсан. Үрээ маань өөрөө гүйгээд ирэхээр нь манай нөхөр энэ их ойрхон хоргоогдоод байна гэж хэлсэн. Тэгээд нуур руу ороод гарч ирэхдээ манай хэд хэдэн үрээ алга болсон байхаар нь манай нөхөр хайгаад очиход Б хашаандаа хашчихсан байхаар нь манай нөхөр яагаад хүний адуу хашаад байгаа юм, аавыгаа уулз гэж хэлээрэй гэж хэлээд адуугаа аваад ирсэн байсан. Иймд С.Бийг давтан хэрэг үйлдсэн гэж үзэж байна. С.Б хэргээ хүлээгээд хохирол төлбөрөө төлсөн бол манай нөхөр амьд байх байсан. Би гомдолтой байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1912006950082 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ё.Э мэдүүлсэн: ...Манай хонь 2019 оны 10 дугаар сарын 10-ны үеэр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газар С.Бийн хоньтой нийлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газраас Б манай өөрийн өмчийн 3 тооны хонь, мөн Н 5 тооны хонийг шөнийн цагаар ачиж Архангай аймгийн төв рүү явсан байсан. Тухайн үед Архангай аймгийн нутаг дэвсгэр Цагаан давааны постод манай хүргэн Сүүрэг гүйцэтгэж байхдаа Бийн ачиж явсан 8 тооны хонины зургийг дарсан байсан. Тэр даруй манай хүргэн Сманайх руу залгаж Б сэжиг бүхий 8 тооны хонь машинтай ачиж явна, хонио сайн бүртгээрэй гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа Бийн хонинд нийлсэн хонио ялгаж аваад хонио нэг бүрчлэн бүртгэж тоолоход манайхаас 3 тооны хонь дутсан бөгөөд Бийг сэжиглэж Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Манайх Бийнхтэй ойрхон байдаг. Ойролцоогоор 100-200 метр зайтай байдаг. Бийнх манайхтай ойрхон байдаг болохоор Б манай хоёрын хонь өдөр болгон нийлдэг. Хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 10-ны үеэр нийлсэн байх. Манай хоно тэдний хоньтой нийлсэн талаар Б мэдэж байсан. Б манай хонины им, тэмдгийг сайн мэдэж байгаа. Яагаад гэвэл ойрхон байдаг болохоор. Манай хүргэн САрхангай аймгийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байхдаа Б машинтай 8 тооны хонь ачиж явж байхад нь таарсан байсан. Тэгээд нөгөө ачиж явсан 8 тооны хонины зургийг дарж надад болон талийгаач нөхөр Х бид хоёрт үзүүлсэн бөгөөд бид нөгөө 8 тооны хонины зургийг харж өөрийн хонио таниад Бийг сэжиглэж Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Миний хулгайд алдсан 3 тооны хонь зүүн талын чих нь цуулбар имтэй, баруун талын чих нь араасаа догол имтэй, хондлой дээрээ хөө түрхсэн байсан. Б манай хонин дотроос хулгай хийгээгүй. Харин өөрийнх нь хонинд нийлсэн байсныг Архангай аймгийн төв рүү ачиж явсан байсан. Би хохирол төлбөрөө аваагүй байгаа. Би гомдолтой байна. Яагаад гэвэл тухайн 8 тооны хонийг хулгай хийсний улмаас хүн амины хэрэг гарсан гэж бодож байгаа. Б 8 тооны хонийг Архангай аймгийн төв рүү ачиж явахдаа өөрийн төрсөн дүү Нн хамт намаржаан дээр хоёулаа байсан. Тухайн үед Б согтуу байсан. Мөн 3000 хонь нь хашаагүй байдаг. Тэр олон хонин дотроос яаж шөнийн цагаар 8 тооны хонь ганцаараа ачих вэ. Ганцаараа 8 тооны хонь машин дээр ачаагүй. Үүний цаана Нхамт ачилцсан байгаа. Н, Б хоёр хамт тухайн гэмт хэргийг хийсэн гэж бодож байгаа. Хүн амины хэрэг гарахаас өмнө Бэд талийгаач нөхөр бид хоёр хохирлоо барагдуулчих юм бол цагдаа, шүүх гээд яах вэ гэж хэлэхэд хэргээ хүлээхгүй зугтаагаад байсан. Хамгийн гол нь хэргээс зайлс хийх гээд П шүүгчийн хонь гээд хаацайлж нуугаад байсан. Мөн Б хэлэхдээ Ө ахын гаднаас Ө ахтай хамт машин дээр ачсан гэж хэлээд байгаа. Мөн Б 2-3 удаа амиа хорлоно гээд явсан байсан. Энэ талаар манай нутгийн хүмүүс бүгд мэдэж байгаа. Эрүүгийн 1912006740303 дугаартай хүн амины хэрэг дээр өгсөн гэрч нарын мэдүүлгүүдээр Бийн амиа хорлоно гэж байсан талаар бүгд товч тодорхой ярьсан байгаа. Би хулгайд алдсан 3 тооны хонины хохирол болох тус бүрийг 150.000 төгрөгөөр үнэлж нийт 450.000 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 09-12 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Н мэдүүлсэн: ...Манай хонь Х гэх манай саахалт айлын хүний хоньтой хамт бэлчдэг бөгөөд С.Бийн хоньтой нийлээд удчихсан байсан. Тэгээд нэг завтай өдрөө хонио ялгаж авъя гээд орхисон. 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хонио тоолж үзэхэд бүрэн байх шиг байсан. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өглөө хонио бэлчээрт нь гаргачихаад харж байтал хонь дутсан юм шиг харагдаад байхаар нь би Хдуудаад хамт бүртгэхэд манай 5 тооны хонь, харин Хн 3 тооны хонь алга болсон байсан. Манай хонь зарим нь 2 чих нь тайрсан, зарим нь баруун чих нь тайрсан, зүүн чих нь урдаасаа ухам, зарим нь баруун талын чих нь урдаасаа догол, зүүн талын чих нь урдаасаа цуулбар хойноосоо хөндлөн цуулбар, зүүн талын гуян дээр нь хөндлөн цэнхэр будгаар будсан, тал нь бөгсөн дээрээ улаан хүрэн будгаар будсан байгаа. Манай алдсан хонинууд том эр хонинууд байсан. Би 1 хонийг нь 150.000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 750.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Смэдүүлсэн: ...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт олон нийтийн цагдаа Э хамт шөнийн цагаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг Цагаан давааны постонд гүйцэтгэж байхад хөх цэнхэр өнгийн Портер маркийн 38-61 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 8 тооны хонь ачсан орж ирсэн. Тухайн автомашиныг шалгаж хаанаас яваа талаар нь асуухад Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газраас С.Б гэх хүн ганцаараа явж байсан. Тэгээд юун 8 тооны хонь ачиж яваа талаар асуухад манайх багийн төвөөс зайтай учраас малын гарал үүслийн бичиг авч чадаагүй, энэ 8 тооны хонийг хуучин шүүгч хийж байсан П гэх хүнд аваачиж өгөх хонинууд байгаа юм, хурим найранд хэрэглэх зорилгоор авч яваа гэхээр нь би тухайн автомашин дээр байсан 8 тооны хонины зургийг дарж авсан. Зорилго нь хулгай мал байж болзошгүй гэж бодоод өөрийн барьж байсан Crosscall маркийн гар утсан дээр 1 кадр зураг авсан юм. Тэгээд дараа нь би Архангай аймгийн Өндөр-улаан сумын Хануй багийн Согоот гэх газар байдаг хадам Эд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр авсан 1 кадр зургийг үзүүлэхэд манай хонь мөн байна гэж өөрийн хонио таньсан юм. Тэгээд Бийг сэжиглэж Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Тэр үед Б манай хадмынд байхаар нь би өөрийн гар утсан дээр дарсан зургаа үзүүлж чиний ачиж явсан хонинууд мөн үү гэхэд миний ачиж явсан хонь мөн байна, гэхдээ би хулгайн хонь ачаагүй гэж хэлсэн. Тэгсэн чинь манай талийгаач аав өмнө нь зөндөө хулгайн хэрэг хийж байсан, би чиний бүх хулгайн хэргийг мэднэ, өнөөдөр чамайг цагдаад илчилж өгнө гэж хэлсэн чинь Б өгөх газар нь намайг өг, явдаг юмаараа явна гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч М.М гар утсаар хэлэхэд Бийг аваад Архангай аймгийн төв рүү аваад ир гэсэн. Бэд хандан таныг Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч аваад ир гэж байна гэхэд миний 3000 хонь хээр эзгүй байгаа, би хонио хотлуулчихаад гэртээ байж байя чи араас хүрээд ир, миний 3000 хонь алга болчихвол та нар хариуцаарай гээд байхаар нь хонио хотлуулаад байж бай би танайд яваад очъё гэсэн. Тэгээд Б хадмынхаас хонь руугаа явсан бөгөөөд араас нь гэрт нь очтол гэрийнх нь гадаа хонины хашаа байхгүй, хонь нь задгай хэвтэж байсан. Тэр өөрөө гэртээ байхгүй байхаар нь өвөлжөөн дээрх гэрт нь очиж эхнэрээс нь асуухад гэртээ ирээгүй гэж хэлсэн. Тэгээд би талийгаач хадам аав Д.Хдагуулаад Архангай аймгийн Цагдаагийн газар ирсэн бөгөөд Цагдаагийн газар ирээд байж байхад Бийн эхнэр хохирогч Н гар утсаар над руу залгаж Б амиа хорлоно гээд энүүгээр яваад байна, янз бүр болох юм бол амь насыг нь та нар хариуцаарай гэж хэлэхээр нь энэ тухай хэсгийн төлөөлөгч М.М хэлсэн. Талийгаач хадам аав Х надад ярихдаа 2019 оны 10 дугаар сарын эхэн үеэр бэлчээрээр Бийн хоньтой нийлсэн гэж ярьсан. Бийн ачиж явсан хонины зургийг Бэд үзүүлэхэд манай талийгаач хадам аав, хадам ээж Э, эхнэр С, Н нар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.О мэдүүлсэн: ...Би тухайн 8 тооны хонины талаар огт мэдэхгүй. Сүүлд нь хальт сонссон. Б нь надад хонь нийлсэн талаар огт яриагүй. Харин манай хавийн бэлчээр бага учраас манай энэ хавийн айлуудын хонь мал нийлчихээд байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Бийн мэдүүлсэн:...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт, тайлбар байхгүй. Сонсгож байгаа ял миний үйлдэл тохирч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 хуу/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 21 хуу/
2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 157 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45 хуу/
2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 158 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-68 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 72 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 хуу/
Зөрчилд холбогдож байсан эсэх талаарх албан бичгийн хуулбарууд /хх-ийн 77-83 хуу/,
Хохирол төлсөн баримт /хх-ийн 92 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө А аймгийн Өсумын Х багийн С гэх газраас иргэн Э.Н 5 тооны, Ё.Э 3 тооны, нийт 8 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө А аймгийн Өсумын Х багийн Сгэх газраас иргэн Э.Н 5 тооны, Ё.Э 3 тооны, нийт 8 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болох мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ё.Э мэдүүлсэн “манай хонь 2019 оны 10 дугаар сарын 10-ны үеэр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газар С.Бийн хоньтой нийлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газраас Б манай өөрийн өмчийн 3 тооны хонь, мөн Н 5 тооны хонийг шөнийн цагаар ачиж Архангай аймгийн төв рүү явсан байсан. Тухайн үед Архангай аймгийн нутаг дэвсгэр Цагаан давааны постод манай хүргэн Сүүрэг гүйцэтгэж байхдаа Бийн ачиж явсан 8 тооны хонины зургийг дарсан байсан. Тэр даруй манай хүргэн Сманайх руу залгаж Б сэжиг бүхий 8 тооны хонь машинтай ачиж явна, хонио сайн бүртгээрэй гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа Бийн хонинд нийлсэн хонио ялгаж аваад хонио нэг бүрчлэн бүртгэж тоолоход манайхаас 3 тооны хонь дутсан бөгөөд Бийг сэжиглэж цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Манайх Бийнхтэй ойрхон байдаг. Ойролцоогоор 100-200 метр зайтай байдаг. Бийнх манайхтай ойрхон байдаг болохоор Б манай хоёрын хонь өдөр болгон нийлдэг. Хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 10-ны үеэр нийлсэн байх” гэх мэдүүлэг /хх-ийн 09-12/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Н мэдүүлсэн “Манай хонь Х гэх манай саахалт айлын хүний хоньтой хамт бэлчдэг бөгөөд С.Бийн хоньтой нийлээд удчихсан байсан. Тэгээд нэг завтай өдрөө хонио ялгаж авъя гээд орхисон. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өглөө хонио бэлчээрт нь гаргачихаад харж байтал хонь дутсан юм шиг харагдаад байхаар нь би Хдуудаад хамт бүртгэхэд манай 5 тооны хонь, харин Хн 3 тооны хонь алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Смэдүүлсэн “2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт олон нийтийн цагдаа Э хамт шөнийн цагаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг Цагаан давааны постонд гүйцэтгэж байхад хөх цэнхэр өнгийн Портер маркийн 38-61 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 8 тооны хонь ачсан орж ирсэн. Тухайн автомашиныг шалгаж хаанаас яваа талаар нь асуухад Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газраас С.Б гэх хүн ганцаараа явж байсан. Тэгээд юун 8 тооны хонь ачиж яваа талаар асуухад манайх багийн төвөөс зайтай учраас малын гарал үүслийн бичиг авч чадаагүй, энэ 8 тооны хонийг хуучин шүүгч хийж байсан П гэх хүнд аваачиж өгөх хонинууд байгаа юм, хурим найранд хэрэглэх зорилгоор авч яваа гэхээр нь би тухайн автомашин дээр байсан 8 тооны хонины зургийг авсан. Зорилго нь хулгайн мал байж болзошгүй гэж бодоод өөрийн барьж байсан Crosscall маркийн гар утсан дээр 1 кадр зураг авсан юм. Тэгээд дараа нь би Архангай аймгийн Өндөр-улаан сумын Хануй багийн Согоот гэх газар байдаг хадам Эд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр авсан 1 кадр зургийг үзүүлэхэд манай хонь мөн байна гэж өөрийн хонио таньсан юм. Тэгээд Бийг сэжиглэж Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Тэр үед Б манай хадмынд байхаар нь би өөрийн гар утсан дээр дарсан зургаа үзүүлж чиний ачиж явсан хонинууд мөн үү гэхэд миний ачиж явсан хонь мөн байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/, мөрдөн байцаалтын шатанд С.Бийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт, тайлбар байхгүй. Сонсгож байгаа ял миний үйлдэл тохирч байна. Би хийсэн хэрэгтэн маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62/, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 157 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н овогт С Бийг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ё.Э өмгөөлөгч Б.Н нь “Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг зөвшөөрөхгүй байна. 2019 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө шүүгдэгч С.Б нь бусдын 8 тооны хонийг хулгайлсан нь нотлогддог” гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: хохирогч Э.Н 5 тооны хонь, хохирогч Ё.Э 3 тооны хонь шүүгдэгч С.Бийн хоньтой нийлж нилээд удаан хугацаагаар байсан талаар хохирогч Ё.Э “манай хонь 2019 оны 10 дугаар сарын 10-ны үеэр Хануй багийн Согоот гэх газар С.Бийн хоньтой нийлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Б шөнийн цагаар 8 тооны хонь ачиж аймгийн төв рүү явж байхад нь манай хүргэн Схонинуудын зургийг авсан байсан. Хэд хоногийн дараа Бийн хонинд нийлсэн хонио ялгаж аваад нэг бүрчлэн тоолж үзэхэд манайхаас 3 тооны хонь дутсан юм” гэж /хх-ийн 10-11/, хохирогч Д.Х “Манай хонь Бийн хоньтой нийлээд удаж байсан. Тэгээд 10 дугаар сарын 12-ны өдөр Нтай хамт хонио ялгах гэж байгаад больсон. Тэр үед хонинууд бүрэн байсан. Харин 13-ны өдөр хонио бүртгэж үзэхэд дутсан байсан” гэж /хх-ийн 15-16/, хохирогч Э.Н “Манай хонь саахалт айлын Х гэх айлын хоньтой хамт бэлчдэг. Тэгээд Бийн хоньтой нийлээд удсан байсан, нэг завтай өдрөө ялгаж авна гээд орхисон, 13-ны өглөө хонио бэлчээрт гаргачихаад харж байтал хонь дутуу юм шиг харагдаад байхаар нь Хдуудаж хамт бүртгээд 8 тооны хонь дутсан байсан” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд эдгээр мэдүүлгүүдээр шүүгдэгч С.Б нь хохирогч нарын 8 тооны хонийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийнх нь хонинд нийлсэн байсныг ашиглаж машинаар тээвэрлэж бусдад зарж борлуулах идэвхитэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа болно.
Шүүгдэгч С.Б нь хохирогч Ё.Эд 750.000 төгрөг, хохирогч Э.Нт 750.000 төгрөг тус тус төлсөн болох нь хохирогч Ё.Э мэдүүлэг, хохирогч Э.Н 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт С Бийг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ