Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2017/00191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-18-44 тоотод оршин суух, Ханги овгийн Шаалавын Мөнх-Адъяа /ФА62030709/-ийн хүсэлттэй

"Ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ш.Мөнх-Адъяа, гэрч Ц.Оюун, О.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Мөнх-Адъяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ш.Мөнх-Адъяа нь 1981.12.28-нд Эрдэнэт хивсний комбинатын гүйцэтгэх цехэд нөхөн засагчийн дагалдангаар орсон. 1982.1.06-ны өдрийн 02 тушаал гаргаж ажиллуулах болсон боловч овог нэрийг маань буруу Жаалавын Мөнхжаргал гэж тухайн үеийн боловсон хүчин буруу бичсэн учраас Шаалав овогтой Мөнх-Адъяа намайг 1981 оны 12 сарын 28-нд ажилд орсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шаалавын Мөнх-Адъяа нь шүүхэд хандан “1981 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  Эрдэнэт хотын Хивсний комбинатын гүйцэтгэх цехед нөхөн засагчаар ажилд орсноо  тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.

Ш.Мөнх-Адьяа нь 1981 оны 12 дугаар сарын 28-нд Эрдэнэт хотын Хивсний комбинатад Гүйцэтгэх цехэд нөхөн засагчаар ажилд орсон болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрт, тус комбинатын даргын 1982 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот тушаалаар гэж тэмдэглэгдсэн байдал, мөн дээрх тушаал хэрэгт эх хувиараа ирсэн байх ба түүний хавсралтад Жаалавын Мөнхжаргал гэж бичигдсэн байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хөдөлмөрийн дэвтэрийг 1982 оны 12 дугаар сарын 30-нд нээсэн байх ба овог нэр зөрүүгүй, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаалаар анх ажилд орсон байх ба тушаалд Жаалавын Мөнхжаргал гэж бичсэн хэдий ч хөдөлмөрийн дэвтэрт бичсэнээр бол овог нэр зөрүүгүй болох нь нотлогдож байна.

Иймд Шаалавын Мөнх-Адъяаг 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрдэнэт хотын  Хивсний комбинатын гүйцэтгэх цехед нөхөн засагчаар ажилд орсон болохыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                             

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ханги овгийн Шаалавын Мөнх-Адъяа /ФА62030709/-г Эрдэнэт хотын Хивсний комбинатын гүйцэтгэх цехед нөхөн засагчаар 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн орсон болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА