Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 5

 

Ж.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

                                                         Ц.Амаржаргал

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

Прокурор                                          А.Оргилбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 304 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж-ийн Х-т холбогдох эрүүгийн 1718002070090 тоот, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, И- овогт Ж-ийн Х-, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 3/78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай.Монгол Улсын иргэн, И- овогт Ж-ийн Х-, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ж.Х- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өглөөний 06 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Сод” зочид буудалд амарч байсан иргэн Ж.Батхүрэлийн “Хаан” банкны виза картыг нууцаар авч данснаас нь бэлэн 800.000 /найман зуун мянга/ төгрөг хулгайлан бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 304 дугаартай  шийтгэх тогтоолоор:

1.Шүүгдэгч И- овогт Ж-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Х-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

З.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зэаснаар шүүгдэгч Ж.Х-аас 450.000 төгрөг гаргуулан Дархан-Ууп аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Тээвэрчдийн 17-1Б тоотод оршин суух хохирогч Ж-ийн Б- /РД:*********/-д олгож,

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Х- нь 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирлыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээлгэж,

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд хохирлыг төлж барагдуулаагүй тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж,

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр Ж.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэхээр тус тус заажээ.

Дээд шатны прокурор Ц.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Ж.Х-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр , хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 450.000 төгрөгийг хохирлыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөх үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны шийдвэр гэж хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд шүүх хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн ойлголтуудыг хуульчилж өгсөн ба хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх болон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд шүүх хэргийн нөхцөл, шийдвэрлэж буй байдлаас хамаарч дээрх хуулийн заалтуудын зөв сонгож, хуулийг зөв хэрэглэхгүй хэргийг шийдвэрлэж байна.

Ж.Х-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зохицуулалттай байна. Үүний дагуу анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ:

1. Шүүхийн 304 тоот шийтгэх тогтоолын “тогтоох хэсгийн” 2 дахь заалтанд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Х-ыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй" гэж бичсэн ба энэ тохилдолд дээр дурдсанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, мөн 7.1 дүгээр зүйлийн алийг баримтлан шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй байх атлаа шийтгэх тогтоолын “тогтоох хэсгийн” 5 дахь заалтанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар” гэж үндэслэл дурдснаас үзэхэд дээрх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг удирдлага болгож шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

2. Уг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 4 дэх заалтанд “шүүгдэгч Ж.Х- нь 450.000 төгрөгийн хохирлыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөх үүрэг хүлээлгэсүгэй” гэж хугацаа тогтоож өгсөн атлаа тогтоолын “тогтоох” хэсгийн 5 дахь зааптанд “... тэнссэн хугацаанд /тэнссэн хугацаа нь 1 жил/ хохирлыг төлж барагдуулаагүй тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай” гэж хохирол төлөх хугацааг ялгаатай тогтоож өгсөн байна.

Дүгнэж үзвэл шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахыг тэнсэж, хохирол төлөх үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ шийтгэх тогтоолд үндэслэл заагаагүйгээс гадна хохирол төлөх үүрэг хүлээлгэсэн апбадлагын арга хэмжээг биелүүлэх хугацааны хувьд тогтоолын тогтоох хэсгийн 4-р заалтанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэж үндэслэлтэй баримталсан атлаа 5-р заалтанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т заасныг баримтапж тэнссэн хугацаанд үүрэг биелүүлээгүй тохиолдолд .... гэсэн өөр хугацаа тогтоож шийдвэрлэж байгаа нь баримтлах үндэслэлгүй хуулийн зүйл заалт баримталсан /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйл/ учраас хохирол төлөх үүрэг хүлээлгэсэн хугацаа нь зөрүүтэй байдлаар шийдвэрлэгдэхэд хүрсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 304 тоот шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргуүцэл бичив. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйпийн 1 дэхь хэсэгт заасны дагуу давж заапдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцох хүсэлттэй байна ” гэжээ.

Прокурор А.Оргилбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “шүүгдэгч Ж.Х- нь 450.000 төгрөгийн хохирлыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөх үүрэг хүлээлгэсүгэй” гэж хугацаа тогтоож өгсөн атлаа тогтоолын “тогтоох” хэсгийн 5 дахь заалтанд “тэнссэн хугацаанд /тэнссэн хугацаа нь 1 жил/ хохирлыг төлж барагдуулаагүй тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай” гэж хохирол төлөх хугацааг ялгаатай тогтоож өгсөн. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл гаргасан. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

Тодорхойлох нь:

Эрүүгийн 1718002070090 тоот хэргийг шийдсэн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолд бичсэн прокурорын 26 тоот эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Ж.Х-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг прокурор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Дархан-уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмыг баримтлан шийдэх ба хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зохицуулжээ. Шүүх дээрх  үндэслэлээр Ж.Х-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаа бол эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зохицуулалтыг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулах ёстой.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар шүүгдэгчид үүрэг хүлээлгэжээ. Гэвч энэ заалт нь тогтоолын 5 дахь заалттай зөрчилдснөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “…Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх” шаардлагыг хангахгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзээд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг

“... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ийн Х-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг жил/ жил тэнссүгэй.” гэж;

- шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар шүүгдэгч Ж.Х-т хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ял оногдуулж болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  

 

                                              ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                              ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                           Ц.АМАРЖАРГАЛ