Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 416

 

2020        05          29                                   2020/ШЦТ/416

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Ё.Цогтзандан, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

иргэдийн төлөөлөгч Х.Бямбацогт,

шинжээч Б.Даваасүрэн,

шүүгдэгч Ө.Н , түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ө.Н д холбогдох эрүүгийн 1911000001197 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Ө.Н , 1967 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Архангай аймгийн Их Тамир суманд төрсөн, эмэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дэнж А-3-10 тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-604 тоотод байрлах нийтийн байрны 11 тоот өрөөнд ганцаараа түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ө.Н  нь 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-604 тоотод үйл ажиллагаа явуулдаг 2 давхар нийтийн байрны 01 тоотод Д.Равдандоржийг өрөөнийхөө хаалгыг төмөр алхаар цохиж чимээ гаргалаа гэж шалтгаанаар маргалдан улмаар түлхэж газар унагаан, цээжний баруун хэсэгт нь 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь элэгний баруун дэлбэнгийн хавдрын задрал, баруун 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун шуунд цус хуралт бүхий хохирол учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Талийгаачийн амь нас эрсэдсэнд харамсаж байна. Би энэ хэрэгт өөрийгөө гэм буруугүй гэж бодож байна. Би талийгаачийг сайн танихгүй хааяа тааралдахад толгой дохиод өнгөрдөг. Уг асуудал 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр намайг гэртээ амарч байхад 1болсон. Би 14 хоногт нэг амардаг тул жаахан  хэвтэж амрахыг бодсон. Гэтэл 11 цагийн орчим манай доод айл юм нүдээд байхаар нь би гараад 2 давхрын шатан дээр зогсож байгаад “...Та болиоч, би амармаар байна болох уу...” гэтэл  намайг хэл амаар доромжилсон. Би тэгэхээр нь “...Ямар тэнэг юм бэ? Эмэгтэй хүнээс гарсан юм байгаа биздээ...” гэж хэлээд гэртээ орсон. Энэ үед 11 цаг болж байсан байх. Би дээшээ гэртээ ороод зурагт үзээд хэвтэж байтал тухайн айлд чимээ ихтэй, шуугилдаад байсан. Тэр өдөр ажлаас авчирсан бэлэн байсан шилтэй нарийн махан хуурга байсныг би идэх сонирхолгүй байсан учир тухайн хүнийг идэг гэж бодоод хаалгыг нь цохиод та энийг идэх үү гэтэл тэр хүн үгүй гээд хаалгаа хаасан ба цаана нь хүмүүс шуугиад байсан. Би дээшээ гэртээ орж ирээд зураг үзээд сууж байтал тухайн айлд шуугилдаж байсан хүмүүс чимээгүй болоод гадагш гарсан бололтой нам гүм байсан.  Би нөгөө хоолоо өөдөөс харсан хүүхнийд 2 хүүхэдтэйгээ халаагаад ид гэж өгөөд тэр охинтой жаахан юм ярьж 2 хүүхдийг нь эрхлүүлж байгаад оройн 17 цагийн үед гэртээ орж ирээд цай чанах санаатай зогсож байтал манай доор хүн ёолоод байсан учир юу болоод байгаа юм бэ гээд санаа зовоод тэднийд ороход талийгаач ганцаараа хажуулдаж хэвтээд ёолж байсан бөгөөд архи үнэртэж байсан. Би “..Та яасан бэ, болгоомжтой байхгүй яасан юм бэ...” гэж хэлтэл ширээ мөргөж унаад хавирга гэмтчихсэн бололтой гэхээр нь “...хамт байсан хүмүүс чинь хаачсан юм бэ...” гэхэд “...архинд гарцгаасан одоо орж ирнэ...” гэхээр нь би “...түргэн дуудаад өгөх үү...” гэсэн чинь “хэрэггүй би зүгээр” гэхээр нь гэртээ ороод өвчин намдаах эм авчирч өгөөд хажууд нь байсан архины шилийг үлээлгээд хэрэг гарвал паараа цохиороо гэж хэлээд гэртээ орсон. Цаашид яасныг би мэдэхгүй. Намайг талийгаачийн үхэлд буруутгаж байгаад гомдолтой байна. 11 дүгээр сарын 5-ны өдөр 11 цагийн үед ажлаасаа тарж ирээд гэртээ зурагт үзээд хэвтэж байтал манай хаалгыг нүдсэн. Очоод хаалга тайлтал  байрны эзэн 2 хүний хамт зогсож байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгчид байна гэсэн. Би юу болсныг асуутал хэлтэс дээр очоод мэднэ та хувцсаа өмсчих гэсэн. Би энд ярьж болдоггүй юм уу гэтэл. Хэлтэс дээр очиж шалгах шаардлага байгаа гэсэн учраас би дагаж явсан. Очоод нэг өрөөнд ороход саравчтай малгайтай 55-56 орчим насны өндөр эрэгтэй хүн байсан. Энэ хүнийг таних уу гэхээр нь би танихгүй гэдгээ хэлсэн. Тэр хүн ч намайг танихгүй гэж хэлсэн. Тэгээд өөр өрөөнд оруулсан. Би юу болоод байгаа талаар асуухад Равдандорж танд өргөдөл өгөх гэж байна гэсэн. Би юунд өргөдөл вэ гэтэл талийгаачийг түлхэж унагаж зодсон гэсэн. Би тэр хүнийг ёолоод хэвтэж байхад нь тусалсан шүү дээ гэтэл. Битгий худлаа яриад бай гээд намайг загнаж орилж, хашхирсан. Би “өөрийг нь дууд нүүрэлдье” гэтэл намайг тал талаас айлгаж байгаад мэдүүлэг авсан. Тэгээд одоо байцаагч дээр ороод яг энэ ярьснаа ярина өөр юм хэлэхгүй. Бид нар хянана шүү гээд айлгасан. Би мөрдөгч хошууч Отгонбаяр дээр ороод түрүүний 2 залууд ярьсан зүйлээ ярьсан. Би маш их цочролд орсон. Надаас мэдүүлэг авч дуусаад гарын үсэг зуруулсан. Дараад нь мөрдөгч нэг хүн утсаар дуудсан ирэхэд нь гар бариад та түр гарч бай гэсэн. Тэгээд та ороод ир танд өмгөөлөгч хэрэгтэй энэ хүнтэй уулз гэсэн. Тэр хүн намайг дагуулаад нэг хурлын заал юм уу олон сандалтай өрөөнд оруулаад намайг болсон үйл явдлын талаар ярь гэсэн. Би болсон бүх үйл явдлыг ярихад тухайн хүн нэг ч удаа миний хэлсэн асуудлын талаар тэмдэглэж аваагүй. Тэгээд түргэн дуудахгүй яасан юм бэ гээд би хүн амины хэргийг 5.000.000 төгрөгөөр өмгөөлдөг тэгэхдээ таныг 3.000.000 төгрөгөөр өмгөөлнө гээд гэрээний хуудас гаргаж ирээд гарын үсэг зуруулсан. Намайг мэдүүлэг өгөхөд хамт байгаагүй. Хэрэв би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн бол миний эрх зүйн байдал дордож энэ хэмжээнд  ирэхгүй байсан. Ер нь бол Отгонбаяр байцаагч намайг зодоогүй ч гэсэн сэтгэл санаагаар айлгаж, дарамталж, зандалчилж мэдүүлэг авсан. Иймд та бүхэн үнэн зөвийг тогтоож намайг цагаатгаж өгнө үү...” гэв.

Шинжээч Б.Даваасүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Задлан шинжилгээний дотор эрхтний шинжилгээний сүүлийн хэсэгт хавирга яс баруун эгэмний дунд шугамаар 6, 7, 8, 9 дүгээр хавирга хугаралтай, хугарлын орчим хальсанд хар хүрэн өнгийн цус хуралттай гэсэн байгаа. Тухайн хүн амьд байхдаа энэ гэмтлийг авсан. Хэвлийн өндийн шингэн хуралтаас харахад хохирогч амь хохироод удаагүй байсан гэж дүгнэж байна. Эгэмний шугам урд хэсэгт байрладаг. Тухайн хүн элэгний хавдартай байсан. Хавирганы хугарал тухайн хавдрыг задалж доргиосон. Элэгний хавдар задарч үхэлд хүргэсэн. Алхан дээр нуруу хэсгээр унахад нэг хавирга хугарах боломжтой боловч 4 хавирга тууштай хугарах боломжгүй. Талийгаачийн хавирга хугарч элэг задарсан ч эмнэлгийн тусламж авсан бол амьд үлдэх боломжтой. Талийгаачийн биед байсан элэгний хавдар хортой хоргүйг олон эрхтэнд үсэрхийлсэн байдлаар дүгнэдэг. Хортой хоргүй хавдар байсан талаар шинжлээгүй. ...Хүчний үйлчлэл ямар байрлалаас, ямар хэмжээгээр, ямар гадаргуугаас үйлчилснээс хамаараад зулгаралт, няцралт үүсэхгүйгээр гэмтэл учрах боломжтой. Хязгаарлагдмал бус /хавтгай гадаргуутай/ зүйл дээр унахад зулгаралт, няцралт үүсэхгүй байх боломжтой. Мөн зузаан хувцастай байсан бол ил шарх үүсэхгүй байж болно. Ширээ мөргөж унасан тохиолдолд биеийн дотор талд цус хурах боломжтой...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-11/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-15/, эмч Б.Батзулын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Дарамбазарын Равдандорж миний төрсөн ах 1961 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн. Бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар зам ангид ажиллаж байсан. Оюунгэрэл гэх хүнтэй 1981 онд гэр бүлж болоод хоёр охинтой болсон. 1992 оны үед Оюунгэрэл, Равдандорж хоёр албан ёсоор салсан. Тэгээд Оюунгэрэл хоёр охинтойгоо хамт Герман улс яваад одоог хүртэл Монголд ирээгүй. Төлөв даруу зантай, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй. ...Миний зүгээс гомдол санал байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна. Нийт 4.840.000 төгрөгийн хохирол учирсан. Уг мөнгийг өгвөл авна...” гэх мэдүүлэг /хх 20-24/,

Гэрч Д.Хадбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 11 цаг өнгөрч байхад Мягмарсүрэн миний утас руу залгаад Равданг хойшоо 7 буудал дөхүүлээд өгөөч, зурагтыг нь тохируулж өгөх гэсэн юм гэхээр нь би хүүхдээ хувцаслаад машинаа унаад гэрээс гарч 5 буудлын автобусны буудал дээрээс Равдан, Мягмарсүрэн хоёрыг аваад 7-н буудалд байдаг Равдандоржийн амьдардаг нийтийн байранд очсон. Равдандоржийн гэрт байхад дээд талд нь амьдардаг гэх шар царайтай, нас тогтсон, согтуу эмэгтэй хаалгыг нь нүдээд орж ирэх гээд байхаар нь Равдандорж энэ балай архины үнэрээр орж ирэх гэж байна гэж хэлж байсан. Тэр эмэгтэйн энэ үйлдэл хоёроос, гурван удаа болсон бөгөөд Равдандорж тэсэхээ болиод байрны даргыг дуудаж гэртээ оруулж ирээд энэ авгай ингээд тэгээд байна гэж хэлээд байх шиг байсан. Тэр эмэгтэй нэг шилтэй салат барьж орж ирээд байсан чинь байрны эзэн танд хандраад байгаа юм биш үү гэтэл Равдандорж наадах чинь архи харчхаад тэгээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Мягмарсүрэн бид хоёр удаагүй гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 25-27/,

Гэрч Б.Мягмарсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Уг байранд өөрөө нэг өрөө түрээслэн амьдардаг эмэгтэй орж ирээд Равдандоржтой хэрүүл маргаан хийгээд байсан. Би амармаар байна, битгий чимээ гаргаад бай гэсэн, хариуд нь Равдандорж зурагтаа холбох гэж байна гээд маргаан хийгээд байсан. Тэгээд би Равдандоржийн гэрээс гарахад Равдандорж дээд талынхаа айлын эмэгтэйтэй маргалдаад үлдсэн. 18 цагийн орчим Равдандоржийн гэрт ороход Равдандорж гэртээ хэвтэж байсан. Юу болсон гэхэд нэг бол унасан, нэг бол хүнд зодуулсан, 4 хавирга хугарсан гэж хэлж байсан. Тэгээд би 103 дугаарт залгаж түрэн дуудсан. Эмч ирж үзээд Равдандоржид үзлэг хийж, хавиргыг нь дарж үзээд хавирга чинь хугараагүй байна. Өөр ямар зовуурь байна гэж асуугаад, тайвшруулах тариа хийлээ гэж гар утсаа гаргаж бичлэг хийж байгаад, та өөрөө согтуу байна хавирга хугараагүй байна гэж хэлээд байж байхад гаднаас түрээсийн байрны эзэн орж ирсэн. Тэгээд Равдандоржийн хавирга хугарсан байна гэж хэлэхэд би мэдэхгүй, манай байранд ямар нэгэн маргаан болоогүй гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх 28-30/,

Гэрч Ш.Батбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 38-604А тоотод 2 давхар байшинтай. Манай байшинд 4 айл түрээсээр амьдардаг. 1 давхрын 01 дүгээр тоотод 2019 оны 09 дүгээр сараас эхлэн Д.Равдандорж гэдэг хүн түрээслэн амьдарч байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 09-10 цагийн хооронд би ганцаараа Равдандоржийн гэрт орсон. Равдандорж өөрөө, мөн бор ноосон цамцтай залуу зурагт засаж байсан. Бас нэг саравчтай малгайтай хүн сууж байсан. Ширээн дээр 0.33 литрийн Хараа архи байсан. Би гэрээс гараад явсан. Орой 17 цагийн үед би ганцаараа Равдандоржийн гэрт ороход өглөө байсан хар малгайтай хүн бас нэг залуу байсан. Хар саравчтай малгайтай хүн Равдандорж хүнд зодуулчихсан байна. Түргэн дуудчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 34-38/,

Гэрч Б.Хишигням нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07 цаг 47 минутад Равдандорж ах над руу залгаад Сүхбаатар дүүргийн Дамбадаржаагийн хашаан дээр хүрээд ир гэж хэлсэн. Би 08 цагийн үед Равдандорж ахын Дамбадаржаад байдаг хашаан дээр очиход Равдандорж ах хашаан дотроо байсан. Равдандорж ах надад чи манай хашаанд ирээд буучих гэж хэлсэн. Би буух боломжгүй. Харин айл олоод өгье гэж хэлсэн. Равдандорж ах бид хоёр яваад дэлгүүрээс Равдандорж ах өөрийнхөө мөнгөөр 0.33 литрийн Хараа архи, тамхи, ундаа авсан. Тэгээд би Равдандорж ахыг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байдаг нийтийн байранд хүргэж өгсөн. Тухайн үед Равдандорж ахын биед ямар нэгэн шарх сорви байхгүй, биеийн байдал хэвийн байсан...” гэх мэдүүлэг /хх 39-40/,

Гэрч Л.Эрдэнэбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..2019 оны 11 дүгээр сарын 04-ний үед гэртээ байхад Мягмарсүрэн ганцаараа ирээд Равдандоржийн гэрт очоод зурагт асаагаад өг гэж хэлсэн. Тэгээд Мягмарсүрэн бид хоёр Равдандоржийн гэрт очсон. Равдандорж газар хэвтэж байсан. Мягмарсүрэн юу болсон гэж асуухад Равдандорж согтуу зүгээрээ гээд байсан. Тэгээд Мягмарсүрэн эмч дуудсан. Удаалгүй эмч ирээд Равдандоржийг үзсэн. Равдандорж эмчид унасан гээд байсан. Эмч авч явах гэсэн боловч Равдандорж явахгүй гээд байсан тул эмч утсаараа бичлэг хийсэн...” гэх мэдүүлэг /хх 41/,

Гэрч Б.Батзул нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Равдандоржоос та юу болсон талаар ярина уу? Та хүнд зодуулсан гэсэн дуудлага өгсөн эмнэлэг явж нарийн шинжилгээ өгөх шаардлагатай гэхэд би унасан явахгүй гэж хэлсэн тул би гар утсаараа бичлэг хийж баталгаажуулсан...” гэх мэдүүлэг /хх 54-55/,

Шинжээч эмч Б.Даваасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...талийгаач Д.Равдандоржийн элэгний баруун дэлбэнгийн хавдрын задрал, баруун 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гэмтлийн шалтгаантай элэгний баруун дэлбэнгийн хавдрын задралын улмаас цус алдаж нас баржээ. Равдандоржийн 6, 7, 8, 9 дүгээр хавирга гадны нөлөөний улмаас хугарч элэгний баруун дэлбэнгийн хавдарт задрал үүсгэж, улмаар цус алдаж нас барсан...” гэх мэдүүлэг /хх 58-59/;

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2417 дугаар дүгнэлтэд: “...Талийгаачийн цогцост элэгний баруун дэлбэнгийн хавдрын задрал, баруун 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн гэмтсэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Талийгаач нь насан барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь АВ/IV/-р бүлгийн харьяалалтай байна. Талийгаач нь гэмтлийн шалтгаантай элэгний баруун дэлбэнгийн хавдрын задралын улмаас цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлт /хх 61-63/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1341 дүгээр дүгнэлтэд: “...Ө.Н  нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Ө.Н д сэтгэцийн өвчний ямар нэгэн шинж тэмдэг, хам шинж илрэхгүй байна. Ө.Н  нь сэтгэцийн эмгэггүй байна. Ө.Н  нь хэрэг хариуцах чадвартай байна. Ө.Н  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна...” гэх дүгнэлт /хх 68-69/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 5541, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6358, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5542 дугаар дүгнэлтүүд /хх 71-74, 76-79/,

Шүүгдэгч Ө.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрчээр мэдүүлсэн: “...Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо яргайтын 36-604 тоотод байдаг нийтийн байрны №11 тоот өрөөг түрээслэн ганцаараа амьдардаг юм. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14-15 цагийн үед Равдандорж гэрийнхээ дотор талаас үүднийхээ хаалгыг төмөр алхаар цохиод янзалж байх шиг байсан. Би гэрээсээ гараад Равдандорж дээр очоод би өнөөдөр амарч байна битгий чимээ гаргаад бай гэж хэлсэн Равдандорж барьж байсан төмөр алахыг газар байсан гудсан дээр тавиад намайг зайл янхан авгай минь гэж хэл амаар доромжилсон. Миний уур хүрээд Равдандоржийн урд талаас нь цээж хэсэгт нь гараараа түлхсэн энэ үед Равдандорж хойшоо унасан. Би шууд Равдандоржийн гэрээс гараад гэртээ орсон. Удаагүй хүн орилоод байх шиг байсан тул гэрээсээ гараад Равдандоржийн гэрт ороход Равдандорж унасан газраа дээшээ харсан хэвтэж байсан. Миний хавирга өвдөөд байна гэж хэлсэн би гэртээ ороод өвчин намдаах эм аваад  Равдандоржид өгөөд түргэн дуудах уу гэж асуухад хэрэггүй гэж хэлсэн. Хэрэв болохгүй бол намайг дуудчихаарай гэж хэлээд гэртээ орсон. Миний санаа зовоод байсан тул 17 цагийн үед Равдандоржийн гэрт дахин орсон. Равдандорж хэвтэж байсан. Хэрэгтэй зүйл байна уу? гэж асуухад надад юм хэлээгүй тэгээд би гараад явсан. Үүнээс хойш Равдандоржтой уулзсан зүйл байхгүй. ...Би Равдандоржийн цээж хэсэгт гараараа түлхсэн Равдандорж хойшоогоо саваад төмөр алах дээр баруун талынхаа хавирга хэсгээрээ хүчтэй унах шиг болсон ба айгаад гараад явсан юм...” гэх мэдүүлэг /хх 42-43/,

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрчээр дахин мэдүүлсэн “...Равдандорж гэрийнхээ дотор талаас үүднийхээ хаалгыг төмөр алахаар цохиод янзалж байх шиг байсан. Би гэрээсээ гараад Равдандорж дээр очоод би өнөөдөр амарч байна битгий чимээ гаргаад бай гэж хэлсэн. Равдандорж барьж байсан төмөр алахыг газар байсан гудсан дээр тавиад намайг зайл янхан авгай минь гэж хэл амаар доромжилсон. Миний уур хүрээд Равдандоржийн урд талаас нь цээж хэсэг рүү нь гараараа түлхсэн Равдандорж хойшоо унасан энэ үед нь Равдандоржйн баруун хавирга хэсэгт нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед би шар өнгийг гуталтай байсан...” гэх мэдүүлэг /хх 44/, 

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өмгөөлөгч Н.Болдыг байлцуулан сэжигтнээр мэдүүлсэн “...Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо яргайтын 38-604 тоотод байх нийтийн байрны №11 тоот өрөөг түрээслэн ганцаараа амьдардаг юм. Манай хүүхдүүд тусдаа амьдардаг. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14-15 цагийн үед манай байрны 1 давхрын №01 дугаартай өрөөнд амьдардаг. Равдандорж гэрийн дотор талаас үүднийхээ хаалгыг төмөр алахаар цохиод янзалж байх шиг байсан. Би гэрээсээ гараад Равдандорж дээр очоод би өнөөдөр амарч байна битгий чимээ гаргаад бай гэж хэлсэн. Равдандорж барьж байсан төмөр алахыг газар байсан гудсан дээр тавиад намайг зайл янхан авгай минь гэж хэл амаар доромжилсон. Миний уур хүрээд Равдандоржийн урд талаас нь цээж хэсэгт нь гараараа түлхсэн. Равдандорж хойшоо унасан энэ үед нь Равдандоржийн баруун хавирга хэсэгт нь баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Би шууд Равдандоржийн гэрээс гараад гэртээ орсон. Удаагүй хүн орилоод байх шиг байсан тул гэрээсээ гараад Равдандоржийн гэрт ороход Равдандорж унасан газраа дээшээ харсан хэвтэж байсан. Чи хавир хугалчихлаа гэж хэлсэн хавирга өвдөөд байна гэж хэлсэн би гэртээ ороод өвчин намдаах эм аваад Равдандоржид өгөөд түргэн дуудах уу гэж асуухад хэрэггүй гэж хэлсэн. Хэрэв болохгүй бол намайг дуудчихаарай гэж хэлээд гэртээ орсон. Миний санаа зовоод байсан тул 17 цагийн үед Равдандоржийн гэрт дахин орсон. Равдандорж хэвтэж байсан. Хэрэгтэй зүйл байна уу? гэж асуусан надад юм хэлээгүй тэгээд би гараад явсан. Үүнээс хойш Равдандоржтой уулзсан зүйл байхгүй. Сүүлд нь түргэн ирсэн байх шиг байсан би айгаад хэлж чадаагүй юм...” гэх мэдүүлэг /хх 96/,

2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн өмгөөлөгч Н.Болдыг байлцуулан яллагдагчаар мэдүүлсэн “...Би хэлж мэдэхгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14-15 цагийн үед манай байрны үед манай байрны 1 давхрын №01 дугаартай өрөөнд амьдардаг. Равдандорж гэрийнхээ дотор талаас үүднийхээ хаалгыг төмөр алахаар цохиод янзалж байх шиг байсан. Би гэрээсээ гараад Равдандорж дээр очоод би өнөөдөр амарч байна битгий чимээ гаргаад бай гэж хэлсэн. Равдандорж барьж байсан төмөр алахыг газар байсан гудсан дээр тавиад намайг янхан зайл авгай минь гэж хэл амаар доромжилсон. Миний уур хүрээд Равдандоржийн урд талаас нь цээж хэсэгт нь гараараа түлхсэн Равдандорж хойшоо унасан энэ үед нь Равдандоржийн баруун хавирга хэсэгт нь баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Би шууд Равдандоржийн гэрээс гараад гэртээ орсон. Удаагүй хүн орилоод байх шиг байсан тул гэрээсээ гараад Равдандоржийн гэрт ороход Равдандорж унасан газараа дээшээ харсан хэвтэж байсан. Чи хавирга хугалчихлаа гэж хэлсэн хавирга өвдөөд байна гэж хэлсэн би гэртээ ороод өвчин намдаах эм аваад Равдандоржид өгөөд түргэн дуудах уу гэж асуухад хэрэггүй гэж хэлсэн. Хэрэв болохгүй бол намайг дуудчихаарай гэж хэлээд гэртээ орсон. Тэгээд 17 цагийн үед Равдандоржийн гэрт дахин орсон. Равдандорж хэвтэж байсан. Үүнээс хойш Равдандоржтой уулзсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 97-98/,

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өмгөөлөгч П.Дэлгэрийг байлцуулан яллагдагчаар мэдүүлсэн “...Надад хэлэх зүйл байхгүй сайн мэдэхгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед Равдандоржийн гэрт хүмүүс юм яриад байсан. Равдандоржийн гэрт шилтэй хоол бариад орох гэсэн чинь Равдандорж оруулахгүй хаалга хаагаад байсан. Равдандоржийн гэрт хоёр хүн байсан. Равдандорж гэрээсээ гараад байрны эзнийг дагуулаад ирсэн. Намайг байрны эзэн гэртээ ор гэж хэлсэн тэгээд би гэртээ орсон. Равдандорж 14-15 цагийн үед гэрийнхээ дотор талаас үүднийхээ хаалгыг төмөр алахаар цохиод янзалж байх шиг байсан. Би гэрээсээ гараад Равдандорж дээр очоод би өнөөдөр амарч байна битгий чимээ гаргаад бай гэж хэлсэн. Равдандорж барьж байсан төмөр алахыг газар байсан гудсан дээр тавиад намайг зайл янхан авгай минь гэж хэл амаар доромжлоод хүрээнд ирсэн энэ үед би намайг цохих гэж байна гэж бодоод Равдандоржийн урт талаас нь цээж хэсэгт нь гараараа түлхсэн Равдандорж хойшоо унасан энэ үед нь Равдандоржийн баруун хавирга хэсэгт нь баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Би шууд Равдандоржийн гэрээс гараад гэртээ орсон. Удаагүй хүн орилоод байх шиг байсан тул гэрээсээ гараад Равдандоржийн гэрт ороход Равдандорж унасан газраа дээшээ харсан хэвтэж байсан. Чи хавирга хугалчихлаа гэж хэлсэн хавирга өвдөөд байна гэж хэлсэн би гэртээ ороод өвчин намдаах эм аваад Равдандоржид өгөөд түргэн дуудах уу гэж асуухад хэрэггүй гэж хэлсэн. Хэрэв болохгүй бол намайг дуудчихаарай гэж хэлээд гэртээ орсон. Тэгээд 17 цагийн үед Равдандоржийн гэрт дахин орсон. Равдандорж хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх 103-105/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №ЧД2-19-757 дугаар үнэлгээний тайланд: “...Телевизийн антен хар өнгийн, хуучин төхөөрөмж 30.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 158-159/, 

Илтгэх хуудас “...Чингэлтэй дүүргийн 18-р хороо, 32-604 тоотод хүн нас барсан байна юм шиг байна гэх дуудлагаар очиж тухайн хэрэг гарсан гэх газрын ойр орчимд биечилсэн сурвалжилга хийн хохирогчийн нас барахын өмнө хамт байсан гэх Бүд овогтой Мягмарсүрэн/УХ69120914/-ыг Чингэлтэй дүүргийн 13-р хороо сургуулийн 25-121 тоотоос дайчлан баривчилж хамт байсан гэх Давааням овогтой Хадбаатар /ЙЮ770526121/-ын гэрийг заалгаж авч ирж гэрчийн мэдүүлэг аван тухайн мөн тухайн гэрчийг талийгаачийн гэрт байхад тэдний дээд талын давхарт амьдардаг Өлзийбаяр овогтой Нарангэрэл /УГ67040628/ гэгч урьд нь орж ирж агсам тавиад байсан гэх мэдээллийг Ө.Н  болон түүний хамтран амьдрагч Сосолмаагийн Батбэлэг /ЧЕ81102314/дайчлан баривчилж, шалгалтын ажил үргэлжлэн явагдаж байна...”/хх 17/

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 120/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 113/, нас барсны гэрчилгээний хуулбар /хх 122/, Нью семетри оршоох үйлчилгээ ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/317 тоот албан бичиг, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 144-148/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 152/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ө.Н  нь 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-604 тоот байрлах хоёр давхар нийтийн байрны 01 тоотод Д.Равдандоржтой “өрөөнийхөө хаалгыг төмөр алхаар цохиж чимээ гаргалаа, би амармаар байна” гэх шалтгаанаар маргалдан, түүнийг түлхэж газар унагаан, цээжний баруун хэсэгт нь 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь элэгний баруун дэлбэнгийн хавдрын задрал, баруун 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, баруун шуунд цус хуралт бүхий хохирол учруулж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-11/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-15/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнхийн “...Миний зүгээс гомдол санал байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна. Нийт 4.840.000 төгрөгийн хохирол учирсан. Уг мөнгийг өгвөл авна...” гэх мэдүүлэг /хх 20-24/, гэрч Д.Хадбаатарын “...Намайг Равдандоржийн гэрт байхад дээд талд нь амьдардаг гэх шар царайтай нас тогтсон согтуу эмэгтэй хаалгыг нь нүдээд орж ирэх гээд байхаар нь Равдандорж энэ балай архины үнэрээр орж ирэх гээд байна гээд хаалгаа хаагаад байсан. Тэр эмэгтэйн энэ үйлдэл 2-3 удаа болсон бөгөөд Равдандорж тэсэхээ болиод байрны даргыг дуудаж гэртээ оруулж ирээд энэ авгай ингээд тэгээд байна гэж хэлж байх шиг байсан. Тэр эмэгтэй нэг шилтэй салат барьж орж ирээд байсан чинь байрны эзэн танд хандраад байгаа юм биш үү гэтэл Равдандорж наадах чинь архи харчхаад тэгээд байгаа юм гэж хэлсэн. Энэ эмэгтэй өөрийнхөө өрөөнөөс паар нүдээд орилоод чарлаад байсан. Тэгээд Мягмарсүрэн бид хоёр удаагүй гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 25-27/, гэрч Б.Мягмарсүрэнгийн “...Уг байранд өөрөө нэг өрөө түрээслэн амьдардаг эмэгтэй орж ирээд Равдандоржтой хэрүүл маргаан хийгээд байсан. Би амармаар байна, битгий чимээ гаргаад бай гэсэн, хариуд нь Равдандорж зурагтаа холбох гэж байна гээд маргаан хийгээд байсан. Тэгээд би Равдандоржийн гэрээс гарахад Равдандорж дээд талынхаа айлын эмэгтэйтэй маргалдаад үлдсэн. 18 цагийн орчим Равдандоржийн гэрт ороход Равдандорж гэртээ хэвтэж байсан. Юу болсон гэхэд нэг бол унасан, нэг бол хүнд зодуулсан, 4 хавирга хугарсан гэж хэлж байсан. Тэгээд би 103 дугаарт залгаж түрэн дуудсан. Эмч ирж үзээд Равдандоржид үзлэг хийж, хавиргыг нь дарж үзээд хавирга чинь хугараагүй байна. Өөр ямар зовуурь байна гэж асуугаад, тайвшруулах тариа хийлээ гэж гар утсаа гаргаж бичлэг хийж байгаад, та өөрөө согтуу байна хавирга хугараагүй байна гэж хэлээд байж байхад гаднаас түрээсийн байрны эзэн орж ирсэн. Тэгээд Равдандоржийн хавирга хугарсан байна гэж хэлэхэд би мэдэхгүй, манай байранд ямар нэгэн маргаан болоогүй гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх 28-30/, гэрч Ш.Батбаярын “...Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 38-604А тоотод 2 давхар байшинтай. Манай байшинд 4 айл түрээсээр амьдардаг. 1 давхрын 01 дүгээр тоотод 2019 оны 09 дүгээр сараас эхлэн Д.Равдандорж гэдэг хүн түрээслэн амьдарч байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 09-10 цагийн хооронд би ганцаараа Равдандоржийн гэрт орсон. Равдандорж өөрөө, мөн бор ноосон цамцтай залуу зурагт засаж байсан. Бас нэг саравчтай малгайтай хүн сууж байсан. Ширээн дээр 0.33 литрийн Хараа архи байсан. Би гэрээс гараад явсан. Орой 17 цагийн үед би ганцаараа Равдандоржийн гэрт ороход өглөө байсан хар малгайтай хүн бас нэг залуу байсан. Хар саравчтай малгайтай хүн Равдандорж хүнд зодуулчихсан байна. Түргэн дуудчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 34-38/, гэрч Б.Хишигнямын “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07 цаг 47 минутад Равдандорж ах над руу залгаад Сүхбаатар дүүргийн Дамбадаржаагийн хашаан дээр хүрээд ир гэж хэлсэн. Би 08 цагийн үед Равдандорж ахын Дамбадаржаад байдаг хашаан дээр очиход Равдандорж ах хашаан дотроо байсан. Равдандорж ах надад чи манай хашаанд ирээд буучих гэж хэлсэн. Би буух боломжгүй. Харин айл олоод өгье гэж хэлсэн. Равдандорж ах бид хоёр яваад дэлгүүрээс Равдандорж ах өөрийнхөө мөнгөөр 0.33 литрийн Хараа архи, тамхи, ундаа авсан. Тэгээд би Равдандорж ахыг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байдаг нийтийн байранд хүргэж өгсөн. Тухайн үед Равдандорж ахын биед ямар нэгэн шарх сорви байхгүй, биеийн байдал хэвийн байсан...” гэх мэдүүлэг /хх 39-40/, гэрч Л.Эрдэнэбаярын “..2019 оны 11 дүгээр сарын 04-ний үед гэртээ байхад Мягмарсүрэн ганцаараа ирээд Равдандоржийн гэрт очоод зурагт асаагаад өг гэж хэлсэн. Тэгээд Мягмарсүрэн бид хоёр Равдандоржийн гэрт очсон. Равдандорж газар хэвтэж байсан. Мягмарсүрэн юу болсон гэж асуухад Равдандорж согтуу зүгээрээ гээд байсан. Тэгээд Мягмарсүрэн эмч дуудсан. Удаалгүй эмч ирээд Равдандоржийг үзсэн. Равдандорж эмчид унасан гээд байсан. Эмч авч явах гэсэн боловч Равдандорж явахгүй гээд байсан тул эмч утсаараа бичлэг хийсэн...” гэх мэдүүлэг /хх 41/, гэрч Б.Батзулын “...Би Равдандоржоос та юу болсон талаар ярина уу? Та хүнд зодуулсан гэсэн дуудлага өгсөн эмнэлэг явж нарийн шинжилгээ өгөх шаардлагатай гэхэд би унасан явахгүй гэж хэлсэн тул би гар утсаараа бичлэг хийж баталгаажуулсан...” гэх мэдүүлэг /хх 54-55/, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...талийгаач Д.Равдандоржийн элэгний баруун дэлбэнгийн хавдрын задрал, баруун 6, 7, 8, 9 дугаар хавирганы хугарал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гэмтлийн шалтгаантай элэгний баруун дэлбэнгийн хавдрын задралын улмаас цус алдаж нас баржээ. Равдандоржийн 6, 7, 8, 9 дүгээр хавирга гадны нөлөөний улмаас хугарч элэгний баруун дэлбэнгийн хавдарт задрал үүсгэж, улмаар цус алдаж нас барсан...” гэх мэдүүлэг /хх 58-59/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2417 дугаар дүгнэлт /хх 61-63/, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1341 дүгээр дүгнэлт /хх 68-69/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 5541, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6358, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5542 дугаар дүгнэлтүүд /хх 71-74, 76-79/ болон шүүгдэгч Ө.Н ийн “...Энэ үед би намайг цохих гэж байна гэж бодоод Равдандоржийн урд талаас нь цээж хэсэгт нь гараараа түлхсэн Равдандорж хойшоо унасан. Энэ үед Равдандоржийн баруун хавирга хэсэгт нь баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 104-105/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Д.Равдандоржийн нас барсан гэх үйл баримт нь Ө.Н ийн хохирогчийг урд талаас цээж хэсэгт нь гараараа түлхэж хойшоо унагаан баруун хавирга хэсэгт нь 1 удаа өшиглөсөн гэх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Ө.Н ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Н  нь ...“хүн амины хэрэгт яллаж байгаад гомдолтой байна. Би хохирогчийн үхэлд буруугүй, Отгонбаяр байцаагч намайг сэтгэл санааны дарамтад оруулж, айлгаж эрүүдэн шүүж мэдүүлэг авсан...” гэж гэм буруугийн талаар маргасан, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэр нь “хэрэгт холбогдогчийн өөрийнх нь мэдүүлгээр яллаж болохгүй, гэмт хэрэг гарсан байдал нь яллагдагчийн мэдүүлгээс гадна бусад баримтаар тогтоогдох ёстой, энэ хэрэг нь яллагдагчийн мэдүүлгээс өөр баримтаар нотлогдоогүй, тийм учраас цагаатгаж өгнө үү..” гэх санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан боловч шүүгдэгч Ө.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед:

гэрчээр 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр өгсөн “...Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо яргайтын 36-604 тоотод байдаг нийтийн байрны №11 тоот өрөөг түрээслэн ганцаараа амьдардаг юм. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14-15 цагийн үед Равдандорж гэрийнхээ дотор талаас үүднийхээ хаалгыг төмөр алхаар цохиод янзалж байх шиг байсан. Би гэрээсээ гараад Равдандорж дээр очоод би өнөөдөр амарч байна битгий чимээ гаргаад бай гэж хэлсэн Равдандорж барьж байсан төмөр алахыг газар байсан гудсан дээр тавиад намайг зайл янхан авгай минь гэж хэл амаар доромжилсон. Миний уур хүрээд Равдандоржийн урд талаас нь цээж хэсэгт нь гараараа түлхсэн энэ үед Равдандорж хойшоо унасан. Би шууд Равдандоржийн гэрээс гараад гэртээ орсон. Удаагүй хүн орилоод байх шиг байсан тул гэрээсээ гараад Равдандоржийн гэрт ороход Равдандорж унасан газраа дээшээ харсан хэвтэж байсан. Миний хавирга өвдөөд байна гэж хэлсэн би гэртээ ороод өвчин намдаах эм аваад  Равдандоржид өгөөд түргэн дуудах уу гэж асуухад хэрэггүй гэж хэлсэн. Хэрэв болохгүй бол намайг дуудчихаарай гэж хэлээд гэртээ орсон. Миний санаа зовоод байсан тул 17 цагийн үед Равдандоржийн гэрт дахин орсон. Равдандорж хэвтэж байсан. Хэрэгтэй зүйл байна уу? гэж асуухад надад юм хэлээгүй тэгээд би гараад явсан. Үүнээс хойш Равдандоржтой уулзсан зүйл байхгүй. ...Би Равдандоржийн цээж хэсэгт гараараа түлхсэн Равдандорж хойшоогоо саваад төмөр алах дээр баруун талынхаа хавирга хэсгээрээ хүчтэй унах шиг болсон ба айгаад гараад явсан юм...” гэх мэдүүлэг /хх 42-43/,

гэрчээр 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дахин өгсөн “...Равдандорж гэрийнхээ дотор талаас үүднийхээ хаалгыг төмөр алахаар цохиод янзалж байх шиг байсан. Би гэрээсээ гараад Равдандорж дээр очоод би өнөөдөр амарч байна битгий чимээ гаргаад бай гэж хэлсэн. Равдандорж барьж байсан төмөр алахыг газар байсан гудсан дээр тавиад намайг зайл янхан авгай минь гэж хэл амаар доромжилсон. Миний уур хүрээд Равдандоржийн урд талаас нь цээж хэсэг рүү нь гараараа түлхсэн Равдандорж хойшоо унасан энэ үед нь Равдандоржийн баруун хавирга хэсэгт нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед би шар өнгийг гуталтай байсан...” гэх мэдүүлэг /хх 44/, 

сэжигтнээр өмгөөлөгч Н.Болдыг байлцуулан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “...Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо яргайтын 38-604 тоотод байх нийтийн байрны №11 тоот өрөөг түрээслэн ганцаараа амьдардаг юм. Манай хүүхдүүд тусдаа амьдардаг. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14-15 цагийн үед манай байрны 1 давхрын №01 дугаартай өрөөнд амьдардаг. Равдандорж гэрийн дотор талаас үүднийхээ хаалгыг төмөр алахаар цохиод янзалж байх шиг байсан. Би гэрээсээ гараад Равдандорж дээр очоод би өнөөдөр амарч байна битгий чимээ гаргаад бай гэж хэлсэн. Равдандорж барьж байсан төмөр алахыг газар байсан гудсан дээр тавиад намайг зайл янхан авгай минь гэж хэл амаар доромжилсон. Миний уур хүрээд Равдандоржийн урд талаас нь цээж хэсэгт нь гараараа түлхсэн. Равдандорж хойшоо унасан энэ үед нь Равдандоржийн баруун хавирга хэсэгт нь баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Би шууд Равдандоржийн гэрээс гараад гэртээ орсон. Удаагүй хүн орилоод байх шиг байсан тул гэрээсээ гараад Равдандоржийн гэрт ороход Равдандорж унасан газраа дээшээ харсан хэвтэж байсан. Чи хавир хугалчихлаа гэж хэлсэн хавирга өвдөөд байна гэж хэлсэн би гэртээ ороод өвчин намдаах эм аваад Равдандоржид өгөөд түргэн дуудах уу гэж асуухад хэрэггүй гэж хэлсэн. Хэрэв болохгүй бол намайг дуудчихаарай гэж хэлээд гэртээ орсон. Миний санаа зовоод байсан тул 17 цагийн үед Равдандоржийн гэрт дахин орсон. Равдандорж хэвтэж байсан. Хэрэгтэй зүйл байна уу? гэж асуусан надад юм хэлээгүй тэгээд би гараад явсан. Үүнээс хойш Равдандоржтой уулзсан зүйл байхгүй. Сүүлд нь түргэн ирсэн байх шиг байсан би айгаад хэлж чадаагүй юм...” гэх мэдүүлэг /хх 96/,

2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн өмгөөлөгч Н.Болдыг байлцуулан яллагдагчаар мэдүүлсэн “...Би хэлж мэдэхгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14-15 цагийн үед манай байрны үед манай байрны 1 давхрын №01 дугаартай өрөөнд амьдардаг. Равдандорж гэрийнхээ дотор талаас үүднийхээ хаалгыг төмөр алахаар цохиод янзалж байх шиг байсан. Би гэрээсээ гараад Равдандорж дээр очоод би өнөөдөр амарч байна битгий чимээ гаргаад бай гэж хэлсэн. Равдандорж барьж байсан төмөр алахыг газар байсан гудсан дээр тавиад намайг янхан зайл авгай минь гэж хэл амаар доромжилсон. Миний уур хүрээд Равдандоржийн урд талаас нь цээж хэсэгт нь гараараа түлхсэн Равдандорж хойшоо унасан энэ үед нь Равдандоржийн баруун хавирга хэсэгт нь баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Би шууд Равдандоржийн гэрээс гараад гэртээ орсон. Удаагүй хүн орилоод байх шиг байсан тул гэрээсээ гараад Равдандоржийн гэрт ороход Равдандорж унасан газраа дээшээ харсан хэвтэж байсан. Чи хавирга хугалчихлаа гэж хэлсэн хавирга өвдөөд байна гэж хэлсэн би гэртээ ороод өвчин намдаах эм аваад Равдандоржид өгөөд түргэн дуудах уу гэж асуухад хэрэггүй гэж хэлсэн. Хэрэв болохгүй бол намайг дуудчихаарай гэж хэлээд гэртээ орсон. Тэгээд 17 цагийн үед Равдандоржийн гэрт дахин орсон. Равдандорж хэвтэж байсан. Үүнээс хойш Равдандоржтой уулзсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 97-98/,

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өмгөөлөгч П.Дэлгэрийг байлцуулан яллагдагчаар мэдүүлсэн “...Надад хэлэх зүйл байхгүй сайн мэдэхгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед Равдандоржийн гэрт хүмүүс юм яриад байсан. Равдандоржийн гэрт шилтэй хоол бариад орох гэсэн чинь Равдандорж оруулахгүй хаалга хаагаад байсан. Равдандоржийн гэрт хоёр хүн байсан. Равдандорж гэрээсээ гараад байрны эзнийг дагуулаад ирсэн. Намайг байрны эзэн гэртээ ор гэж хэлсэн тэгээд би гэртээ орсон. Равдандорж 14-15 цагийн үед гэрийнхээ дотор талаас үүднийхээ хаалгыг төмөр алахаар цохиод янзалж байх шиг байсан. Би гэрээсээ гараад Равдандорж дээр очоод би өнөөдөр амарч байна битгий чимээ гаргаад бай гэж хэлсэн. Равдандорж барьж байсан төмөр алахыг газар байсан гудсан дээр тавиад намайг зайл янхан авгай минь гэж хэл амаар доромжлоод хүрээнд ирсэн энэ үед би намайг цохих гэж байна гэж бодоод Равдандоржийн урд талаас нь цээж хэсэгт нь гараараа түлхсэн Равдандорж хойшоо унасан энэ үед нь Равдандоржийн баруун хавирга хэсэгт нь баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Би шууд Равдандоржийн гэрээс гараад гэртээ орсон. Удаагүй хүн орилоод байх шиг байсан тул гэрээсээ гараад Равдандоржийн гэрт ороход Равдандорж унасан газраа дээшээ харсан хэвтэж байсан. Чи хавирга хугалчихлаа гэж хэлсэн хавирга өвдөөд байна гэж хэлсэн би гэртээ ороод өвчин намдаах эм аваад Равдандоржид өгөөд түргэн дуудах уу гэж асуухад хэрэггүй гэж хэлсэн. Хэрэв болохгүй бол намайг дуудчихаарай гэж хэлээд гэртээ орсон. Тэгээд 17 цагийн үед Равдандоржийн гэрт дахин орсон. Равдандорж хэвтэж байсан...” /хх 103-105/ гэх мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хууль зөрчсөн буюу айлган сүрдүүлж, дарамталсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд дээрх мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Мягмарсүрэн, Ш.Батбаяр, Б.Хишигням, Д.Хадбаатар нарын мэдүүлэг, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээний дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд түүний мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар удаа дараа өгсөн дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үзэж, нотлох баримтаар тооцов. Харин шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зөрүүтэй мэдүүлгийг нотлох баримтаар тооцоогүй болохыг болно.

Мөн мөрдөн байцаалтын шатанд Ө.Н ийн гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг хууль зөрчиж авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар урьд нь зохих албан тушаалтанд гомдол гаргаж байсан баримтгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Хэрэв Ө.Н  нь айлган сүрдүүлж, дарамтлан, хууль зөрчиж мэдүүлэг авсан гэж үзвэл энэ талаарх гомдлоо зохих байгууллагад нь гаргаж, шалгуулах эрхтэй болохыг дурдав.

Иймд шүүгдэгч Ө.Н ийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Ө.Н д ял шийтгэхдээ түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хүний амь нас хохирсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгч Ө.Н  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнх нь оршуулгын зардалд баримтаар 4.840.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнхөд олгуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 16-н сувгийн хүлээн авагч антен 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнхөд буцаан олгож, нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдав.

Шүүгдэгч Ө.Н  нь 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 205 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ө.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ө.Н д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Н ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 205 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н ээс 4.840.000 /дөрвөн сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дарамбазарын Батмөнх /рд: ух69081618/-д олгосугай.

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 16-н сувгийн хүлээн авагч антен 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнх буцаан олгож, нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Н д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН

                              ШҮҮГЧИД                                 Ё.ЦОГТЗАНДАН

                                                                                П.АРИУНБОЛД