| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0021/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/158 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 24.2.1., 24.2.3., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ
Хохирогч: Ж.О, Л.Б, Ж.Э, Ж.Э, Ц.Э, тэдгээрийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,
Шүүгдэгч: Б.Т, түүний өмгөөлөгч Ц.*******,
Шүүгдэгч: Хуулийн этгээд “*******” ХХК, түүний өмгөөлөгч Ц.*******,
Шүүгдэгч: М.М, түүний өмгөөлөгч Х.*******,
Шүүгдэгч: Я.Ц, түүний өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Т, мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Я.Ц, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.М, мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч “******* ХХК-д” холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, М.М
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Санги Б.Т,
3. Шүүгдэгч, Монгол улсын хуулийн этгээд, “*******” ХХК, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг. 51.16 тоотод үйл ажиллагаа явуулах, захирал Б.Т, / 00013671 бүртгэлийн дугаартай , регистрийн дугаартай, биологийн болон нөхөн сэргээлтийн 2014/J071 дугаартай гэрчилгээтэй /,
4. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, оны 02 дугаар сарын 15-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Я.Ц
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч “Зүтгэл Баян” ХХК-ны захирал Б.Т нь яллагдагч Я.Цтай нь бүлэглэн Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг гэх газарт 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 сарын 13-ны хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар “Зүтгэл Баян” ХХК-ны нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө ашигт малтмал олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 1251957 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Б.Цэдэнбалтай бүлэглэн Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг Маанийн дэнж гэх газарт 2017 оны 11 дүгээр сарын -ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлолтын ажиллагаа явуулж байгаль орчинд 108680 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Я.Ц нь “Зүтгэл Баян” ХХК-ны захирал Е тай бүлэглэн Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг гэх газарт 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 сарын 13-ны хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар “Зүтгэл Баян” ХХК-ны нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө ашигт малтмал олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 1251957 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч “Зүтгэл Баян” ХХК-ны захирал Б.Ттай бүлэглэн Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг Маанийн дэнж гэх газарт 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 108680 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т нь Баянхонгор аймгийн ******* сумын нутагт үйл ажиллагаа явуулах Реогийн уурхай руу 2018 оны 06 сарын 13-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаагаар оруулж өгнө гэж худал амлан төөрөгдөлд оруулж иргэн Ж.Э. Л.Б. Б., Ц., Ц.Э, Н., Ж.Э, , М. нар нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 13000000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 15000000 төгрөг нийт 28 000 000 төгрөгийг залилж авсан,
М.М нь Баянхонгор аймгийн ******* сумын нутагт үйл ажиллагаа явуулах Реогийн уурхай руу 2018 оны 06 сарын 13-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хулгайгаар оруулж өгнө гэж худал амлан төөрөгдөлд оруулж иргэн Ж.Э, Л.Б, Б., Ц., Ц.Э, Н., Ж.Э, , М. нар нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 1300000С төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 15000000 төгрөг нийт 28 000 000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч М.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
..2018 оны 06 дугаар сард би айлд очсон чинь тай танилцсан юм, тэгээд тэр Реогийн уурхай руу орох гэж байгаа гээд ярьж байхаар нь би сонссон юм, тэгээд тэр өдөр над руу утсаар яриад уулзаа байна, ирээд уулзаадхаач гэхээр нь очиж уулзсан чинь тэй хамт гэдэг хүн Реогийн уурхай руу явах 28.000.000 төгрөгөөр оруулж өгч болно шүү гэхээр нь би хүн амьтантай уулзчихаад эргээд хариу өгье гэж хэлчхээд тай уулзаад 28.000.000 төгрөгийн ханшаар оруулж өгч болно шүү би зуучлаад өгье гэсэн юм. Тэгээд 2-3 хоногийн дараагаар нөгөө болон хамт байсан залуучууд нь ахаа 28.000.000 төгрөгөөр чинь оръё гэсэн. Тэгээд би гэдэг хүн рүү утсаар нь ярьсан чинь аймагт ирэх болоогүй 7 хоногийн дараа очно гэсэн, тэгээд би за гээд маргааш нь явж байсан чинь 14.000.000 төгрөгөөр Реогийн уурхай руу оруулж өгч байна гэсэн сураг гарахаар нь би рүү утсаар яриад 21.000.000 төгрөгөөр 9 хүн 10 хоног оруулж өгч чадах уу гэсэн чинь эргээд хариу хэлье гэсэн. Тэгээд 2 цагийн дараа над руу залгаад болно оо хөгшөөн, мөнгөө бэлнээр аваад ирээрэй гэсэн, тэгээд би руу утсаар яриад 28.000.000 төгрөгөөр оруулж өгөхөөр боллоо шүү гэсэн, тэгээд эхлээд маргааш нь надад хорь гаран сая төгрөг авчирч өгсөн, тэгээд нийт 28.000.000 төгрөг болсон. Тэгээд би тэр өгсөн 28.000.000 төгрөгөөс 7.000.000 төгрөгийг нь өөрөө авч үлдээд 21.000.000 төгрөгийг нь д аваачиж өгсөн. Тэгээд 28.000.000 төгрөгийг аваад нөгөөдөр ороорой гэж хэлсэн тэгээд тэр өдрөө нарт уурхай руу ор гэсэн чинь тэд нар тог тасрах юм байна гэсэн, тэгээд тэр өдрөө ороогүй, тэгээд 2 хоногийн дараа уурхай руу ор гээд явуулсан чинь очоод оруулсангүй ахаа юу болоод байна аа гэж хэлсэн, тэгээд сүүлдээ болохоо байлаа гээд бид хоёр хоёулаа хамт уурхай дээр очоод оруулж чадаагүй, тэгээд сүүлдээ 6 хүнтэй 6 хоног ор гэсэн чинь нар орохгүй гэсэн тэгээд тэр ор гэсэн хоног нь дуусчих гээд байхаар нь би өөрийн найз г оруулсан, тэгээд 4 хоног орсон, тэгээд сүүлийн 2 өдөр нь би уурхай руу орж ажилласан. Тэгээд би 2 хоног ажиллахдаа 2.300.0000 төгрөг олоод тэр мөнгөө уурхайд нь өгөөд дахиж 4 хоног ороод тэгж 6 хоног ажиллахдаа ямар ч мөнгөн төгрөг олж чадаагүй ээ...Би нараас 28.000.000 төгрөг авсан, үүнээсээ 7.000.000 төгрөгийг нь би өөрөө авсан, үлдэгдэл 21.000.000 төгрөгийг гэх залууд өгсөн...би цагаан цахирын уурхай дээр нэг нөхөрлөлтэй юм тэгээд чулуу тээрэмдүүлээд олсон мөнгөөрөө төлөх гээд байгаа юм. Би тэр 7.000.000 төгрөгийг өөртөө л зарцуулсан. Би тэр мөнгөнөөс одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй...” гэсэн дахин мэдүүлэг, /4-р хх-ийн 172-173, 188 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: гэдэг найзындаа очтол найзуудтайгаа хөзөр тогтоол сууж байсан. Риогийн уурхай руу орох гэж байгаа гэж ярьж байсан. Тэр өдрийн үдээс хойш залгаад харцага 10 хүн 28.000.000 төгрөгөөр оруулаад өгье гэж байна гэхээр нь т хэлсэн. Эхлээд орох гэтэл тог тасраад орж чадаагүй. Дараа нь уурхай руу орох гэтэл орж чадаагүй. Дараа нь 6 уулаа ор гэсэн болон түүний найзууд орохгүй гэхээр нь би найзтайгаа уурхай ороод 8 хоноод гарч ирсэн. Тухайн үед алт сайн гараагүй. Уурхайд гараад ашигтай ажиллах юм бол бүх мөнгийг өгнө. Хэрвээ ашиггүй байх юм бол 7.000.000 төгрөгөө өгнө гэв.
3. Шүүгдэгч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2017 Баянхонгор аймгийн ын ам гэдэг газарт нүх ухаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэж байгаад цагдаа нар ирж шалгасан. Би голын хажууд хуучин уурхайн ашигласан газарт нүх ухсан байсан. Надад тухайн газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүй. Би эхлээд үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангаж байгаад дараа нь бичиг баримтыг нь хөөцөлдье гэж бодож байсан юм. Би 2 хэсэг газрыг л ухсан, түрээсэлж авсан 1 экскаватор трактороор л ухсан. Би ямар нэгэн хуулийн этгээдийн нэрээр үйл ажиллагаа явуулаагүй, хуулийн этгээдийн нэрээр бичиг баримт бүрдүүлээгүй, ямар нэгэн гэрээ байгуулаагүй ээ. Газрыг ухах зөвшөөрлийг би өгсөн юм. Би өөр хэн нэгэн хүнтэй хамтраагүй, би ганцаараа үйл ажиллагаа явуулсан. Би тухайн газарт зайд ажиллагаа явуулаад ямар ч ашигт малтмал олборлоогүй, тэр газрыг очиж хүн ухна гэсэн байна гэсэн сураг сонсоод л би хүн түрүүлээд ухчихвал гэж бодоод ухаад байж байтал цагдаа ирж шалгасан, дөнгөж нүхийг нь ухаад байтал цагдаа ирж шалгасан, ямар нэгэн шороо угааж ашигт малтмал олборлоогүй ээ...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 19-22/
..... залилан гэдэг утгаар нь хүлээн зөвшөөрөхгүй байна, миний зүгээс бусдыг хуурч мэхлээгүй, хөлөг над руу яриад нарын залуучуудыг Баянхонгор аймгийн ******* сумын Реогийн уурхай руу оруулаад өгчхөөч гэж гуйхаар нь уурхайн захирал тай утсаар яриад уурхай руу 7 хоногоор оруулаад өгөөч гэж гэсэн, тэгтэл тэг тэг гэсэн тэгээд тэдгээр залуучуудыг эхлээд оруулах гэсэн чинь ******* сумын хүмүүстэй андуурагдаад ороогүй буцсан, улмаар 7 хоногийн дараа буцаад 7 хоногоор орсон тэгээд ажиллаж байгаад гараад ирсэн гээд явж байсан, гарсныг нь би 10 гаран хоногийн дараа хөлөгөөс сонссон тэгээд буцаад орж чадахгүй байна гээд гэр орноор ирсэн ба тэр залуучууд хөлөгөөр дамжуулаад 21.000.000 төгрөг өгсөн сүүлд 7.000.000 төгрөгийг хөлөг авсныг нь тэр залуучуудаас би мэдсэн. Уурхай руу оруулах талаар уурхайн захирал руу холбогдох гэхэд утас нь ч байна гэж хөлөг надад хэлээд өмнөөс нь бригад аваад би оръё мөнгийг нь нарын залуучуудад би өгчихнө гэхээр нь би эхлээд 6 хоногоор оруулж өгсөн, дараагаар нь 3 хоног сунгаж өгсөн энэ 3 хоногийн мөнгийг бол хөлөг ажиллаад олсон мөнгөнөөсөө сунгуулсан, хөлөг надтай ярихдаа 28.000.000 төгрөгийг чинь би төлөөд тэр залуучуудад чиний өгсөн 1.500.000 төгрөгийг чинь гаргаж өгнө тэртээ тэргүй би төлнө гээд нотариатаар орсон байгаа гэж хэлж байсан... 1.000.000 төгрөгийг би өөрөө авсан, 20.000.000 сая төгрөгийг нь гэх бурхан хийдэг хүнд бурхан хийлгэх гэж өгч хийлгүүлсэн...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 124, 170-171/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: М.М Риогийн уурхай руу 21.000.000 төгрөгөөр хүмүүс оруулаад өгөөч гэж ярьсан. Тэгээд уурхай руу оруулсан чинь шалгалт ирэх гэж байгаа гээд бүх хүмүүсээ гаргасан гэсэн. Дараа нь орж чадахгүй байна гээд байсан. Тэгээд дахиад оруулах гэтэл өөрсдөө орохгүй гэсэн гэв.
5. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-ийн захирал Б.Т мэдүүлэхдээ: “*******” ХХК нь сумын далдын аманд үйл ажиллагаа явуулдаг байсан. Нуурийн 2 нүхийг 8 дугаар сүүлээр ухсан. 2017 оны 9 дүгэр сарын 28-ны өдөр хуулийн этгээдийн гэрчилгээгээ авсан. Нүх ухсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үйл ажиллагаа явуулах гээд бэлтгэл ажлаа хангаж байсан гэв.
6. Шүүгдэгч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
...Манай компани Баянхонгор аймгийн сумын нутаг “” гэх газарт эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байсан юм. Гэрээ байгуулаагүй байсан, гэрээ байгуулах гээд хөөцөлдөж байсан. Миний хувьд тухайн газартаа усан буугаа байрлуулаад хажууд нь 2 хэсэг газарт нуур байгуулах нүхээ ухаж бэлдсэн байсан, мөн голын урд хэсэг бас нүх ухаж бэлдсэн. Эдгээрийг би Цэдэнбалд зөвшөөрөл өгч ухуулсан. Засаг даргын тамгын газрын дарга , Засаг даргын орлогч дарга ь дарга нар гэрээ чинь бүтэх байхаа, бэлтгэл ажлаа хийж бай гэсэн би үүний дагуу 2 хэсэг газарт нуур байгуулах нүх ухаж усан буу төхөөрөмжөө байрлуулсан байсан, харин өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан юм. Тэр аль нь миний эзэмшлийн алт байгаа юм. Тэр үедээ аа гэх хүнд дизель мотор зараад үнэнд нь авсан алт байгаа юм. аа гэх хүн нь ******* сумын Дөвөнт гэх газарт нөхөн сэргээлтийн уурхай ажиллуулж байсан залуу байгаа юм. Тэрэнд 2017 оны 09 дүгээр сарын үед миний эзэмшлийн 0 вольт гаргадаг дизель мотор байгаа юм. Би энэ мотороо аад 40.000.000 төгрөгөөр зараад хөлсөнд нь 350 грамм алт авсан юм. Надад мотор зарсан, алт хүлээж авсан баримт байхгүй ээ, тэр үедээ хоёр хүний хооронд амаар ярьж тохироод л хийсэн наймаа байгаа юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-183/
....Манай компани нь Оюуны ундраа нэртэй компани бөгөөд сумын 3 дугаар багийн нутаг “ ам” гэдэг газар эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт явуулахаар ирээд байгаа юм. Манай компани нөхөн сэргээлт явуулах тусгай зөвшөөрөлтэй. Энэ газарт нөхөн сэргээлт явуулах гэрээг ирэх 1 дэх өдөр байгуулах юм. Одоо ямар нэгэн зөвшөөрөл гэрээ байхгүй. ь дарга бэлтгэл ажлаа хийж байхыг зөвшөөрсөн юм. Энэ газарт буугаад 7 хонож байна. Энд буугаад манай уурхайн үйл ажиллагаа явуулаагүй, бэлтгэл ажил хийж байгаа юм. Тэр 2 нүхийг нуур байгуулах зорилгоор л ухсан юм.
...залилан гэдэг утгаар нь хүлээн зөвшөөрөхгүй байна, миний зүгээс бусдыг хуурч мэхлээгүй, хөлөг над руу яриад нарын залуучуудыг Баянхонгор аймгийн ******* сумын Реогийн уурхай руу оруулаад өгчхөөч гэж гуйхаар нь уурхайн захирал тай утсаар яриад уурхай руу 7 хоногоор оруулаад өгөөч гэж гэсэн, тэгтэл тэг тэг гэсэн тэгээд тэдгээр залуучуудыг эхлээд оруулах гэсэн чинь ******* сумын хүмүүстэй андуурагдаад ороогүй буцсан, улмаар 7 хоногийн дараа буцаад 7 хоногоор орсон тэгээд ажиллаж байгаад гараад ирсэн гээд явж байсан, гарсныг нь би 10 гаран хоногийн дараа хөлөгөөс сонссон тэгээд буцаад орж чадахгүй байна гээд гэр орноор ирсэн ба тэр залуучууд хөлөгөөр дамжуулаад 21.000.000 төгрөг өгсөн сүүлд 7.000.000 төгрөгийг хөлөг авсныг нь тэр залуучуудаас би мэдсэн. Уурхай руу оруулах талаар уурхайн захирал руу холбогдох гэхэд утас нь ч байна гэж хөлөг надад хэлээд өмнөөс нь бригад аваад би оръё мөнгийг нь нарын залуучуудад би өгчихнө гэхээр нь би эхлээд 6 хоногоор оруулж өгсөн, дараагаар нь 3 хоног сунгаж өгсөн энэ 3 хоногийн мөнгийг бол хөлөг ажиллаад олсон мөнгөнөөсөө сунгуулсан, хөлөг надтай ярихдаа 28.000.000 төгрөгийг чинь би төлөөд тэр залуучуудад чиний өгсөн 1.500.000 төгрөгийг чинь гаргаж өгнө тэртээ тэргүй би төлнө гээд нотариатаар орсон байгаа гэж хэлж байсан... 1.000.000 төгрөгийг би өөрөө авсан, 20.000.000 сая төгрөгийг нь гэх бурхан хийдэг залууд өгч бурхан хийлгүүлсэн...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 124, 170-171/
7. Шүүгдэгч Я.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Намайг аймагт байж байхад манай найз над руу утсаар яриад Баянхонгор аймагт манай бөхчүүдэд нөхөн сэргээлт явуулах газар олгосон байгаа, ирж ажиллах уу, би бүх бичиг баримт, газрын асуудлыг нь холбогдох байгууллагаар шийдүүлсэн байгаа, яг ажиллахад бэлэн байгаа гэж хэлсэн. Тэгээд би аймгаас 2 ширхэг экскаватор, 1 усан буу төхөөрөмж, 1 ширхэг ковш, 1 ширхэг хово ачааны автомашин зэрэг өөрийн техникүүдээ Баянхонгор аймагт авчраад ын хэлсэн сумын 2 дугаар багийн нутаг ын ам гэх газарт ирсэн боловч бичиг баримт арай болоогүй байгаа гээд ажиллуулахгүй байсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нь бичиг баримт нь бүрдчихсэн, гэхээр нь би ын ам гэх газарт голын хажууд газар ухуулсан. надад хэлэхдээ бичиг баримт бүрдчихлээ асуудалгүй болсон гэж хэлэхээр нь тэр газарт газар ухаж үзсэн. Тэндээс ямар нэгэн ашигт малтмал олборлоогүй ээ. Тэр үед надад хэлэхдээ бичиг баримт нь бүрдсэн, ямар ч асуудалгүй, би мэдэж байна, зүгээр, ямар ч асуудалгүй л гэж хэлсэн, гэж хэлсэн тэгэхээр нь би бичиг баримт нь асуудалгүй, бүрдсэн юм байна л гэж ойлгосон. Тэр газарт хүнээс түрээсээр авсан техникээр ажилласан. Тэр үедээ Баянхонгор аймгийн тээврийн товчоо гэдэг газарт өөр тийшээ явж байсан экскаваторын жолоочийг түрээсээр ажиллах уу гэхэд ажиллая гэхээр нь л амаар ярьж тохироод ажиллуулсан байсан. Надад түрээсэлж авсан гэрээ болон өөр баримт байхгүй, тэр трактор нь одоо хаана байгаа, эзнийг нь хэн гэдгийг нь би одоо мэдэхгүй байна, тэр үедээ зүгээр амаар ярьж тохирсон байсан бөгөөд тэр трактор нь ажиллаж байгаад яваад өгсөн. надад хэлэхдээ үйл ажиллагаа явуулахад бүх бичиг баримт нь бүрдсэн л гэж хэлсэн, би тэгэхээр нь тийм юм байх л гэж бодсон, тэрнээс биш би бичиг баримт нь бүрдээгүй байсан бол тэр газрыг ухахгүй ш дээ. Би Баянхонгор аймагт байгаа эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт явуулахаар л ирсэн, тэр үедээ нь надад хэлэхдээ Баянхонгор аймгийн Засаг аргын тамгын газраас аймагтаа байгаа эвдэгдсэн газруудад нөхөн сэргээлт хийлгэхээр нөхөн сэргээлт хийх эрхтэй компаниудтай гэрээ байгуулж байгаа, би бичиг баримтыг бүрдүүлчихсэн, бүх юм бэлэн л гэж хэлсэн, надад бол бүрдсэн бичиг баримт нь энэ гэж ямар ч бичиг баримт үзүүлээгүй, амаараа л бүх юм асуудалгүй, бэлэн л гээд байсан, тэгэхээр нь би тийм юм байх даа гэж бодож байсан. Тэр алт нь миний эзэмшлийнх бөгөөд би тэр хураалгасан өдрөөс өмнө нь аа гэдэг хүнд дизель мотор зараад үнэнд нь тэр алтыг авсан байсан юм аа, тэгээд тэр алтаа зарж борлуулж чадаагүй, өөрийнхөө машинд хадгалсан байж байгаад цагдаад гаргаж үзүүлсэн чинь хураагаад авсан.2017 оны 10 дугаар сард л надад бичиг баримт нь бүрэн болсон гэж хэлсэн, би бичиг баримтын тал дээр бол юу ч мэдэхгүй ээ. Энэ асуудлыг цагдаа нар газар дээр нь ирж шалгах үед би бичиг баримтыг нь мэдэхгүй ээ гэдгээ хэлсэн байгаа. Нэмж хэлэхэд би хэрэв бичиг баримт нь бүрдээгүй байсан бол би хэзээ ч ингэж газар ухахгүй ээ, би т итгэснээс л болж ийм асуудалд орлоо гэж бодож байна. Намайг Баянхонгор аймагт ирснээс хойш нь л бичиг баримт нь асуудалгүй гээд л ухаад байсан, яг хэзээ ухсан он сарыг нь би мэдэхгүй байна. Тэр нүхийг л ухуулсан, түүнээс асуусан нь дээр байхаа, би тэр нүхний талаар мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 32-34/
....Би аймагт байж байхад манай найз над руу утсаар яриад Баянхонгор аймагт манай бөхчүүдэд нөхөн сэргээлт явуулах газар олгосон байгаа, ирж ажиллаач ээ, би бүх бичиг баримт, газрын асуудлыг нь холбогдох байгууллагаар шийдүүлчихсэн гэж хэлсэн. Тэгээд би аймгаас 2 ширхэг экскаватор, 1 усан буу төхөөрөмж, 1 ширхэг ковш, 1 ширхэг хово ачааны автомашин зэргийг Баянхонгор аймагт авчраад ын хэлсэн сумын 1 дүгээр багийн нутаг Маанийн ам гэх газарт ирсэн боловч бичиг баримт арай болоогүй байгаа гээд ажиллаагүй байгаад байсан. Тэгээд 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр нь бичиг баримт нь бүрдчихсэн, гэхээр нь би Маанийн ам гэх газарт жижигхэн газар ухуулж шрүп ухуулсан. Яагаад ухсан гэхээр надад хэлэхдээ за бичиг баримт бүрдчихлээ, асуудалгүй болсон гэж хэлэхээр нь тэр газарт газар ухаж үзсэн. Тэндээс ямар нэгэн ашигт малтмал олборлоогүй ээ. Тэр үед надад хэлэхдээ бичиг баримт нь бүрдсэн, ямар ч асуудал байхгүй, би мэдэж байна гэж хэлсэн, тэгэхээр нь би бичиг баримт нь асуудалгүй юм байна л гэж ойлгосон. Тэр газарт шрүп татаж энэ газарт ажиллавал алт байна уу үгүй юу гэдгийг шалгаж үзэхээр л ухсан юм. Гэхдээ тэндээс ухсан шороог угааж алт ялгаж аваагүй, ухсан байгаад л буцаагаад булж нөхөн сэргээсэн байгаа. Тэр газрыг түрээсэлж авсан экскаватор трактороор ухсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 151-153/
8. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Ц мэдүүлэхдээ: Б.Т тусгай зөвшөөрлийг нь аваад ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах гэж байна хүрээд ирээч гэхээр нь хамтарч ажилладаг хүнээс техникүүдийг аваад Баянхонгор аймагт ирсэн. Үйл ажиллагаа хийх гээд бэлтгэл ажлаа хийж байтал цагдаа нар ирж 9 сард үйл ажиллагааг зогсоосон. Тухайн үед олон компаниуд үйл ажиллагаа явуулж байсан. Хажуу талын компани гуйгаад байхаар нь тоног төхөөрөмжөө ашиглуулсан. 11 сард үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй гэв.
9. Шүүгдэгч Я.Цын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
....2017 оны 08 дугаар сарын эхээр буюу гэж дуудаг бид хоёр утсаар ярьсан чинь Баянхонгор аймгийн суманд нөхөн сэргээлт хийж ажиллах газар байна гээд намайг техник тоног төхөөрөмжөө оруулаач ээ гэхээр нь би 2017 оны 08 дугаар сарын 17, 18-ны үед Баянхонгор аймагт ирээд тай хамт Баянхонгор аймгийн сумын нутаг “” гэх газар очиж ын ажиллах гэж байгаа газарт нь очиж үзээд ажиллаж болно гэж би тооцсон. Тэгээд би тай хамтарч ажиллахаар болоод аймгаас тоног төхөөрөмжөө авчраад Далд гэх газар угсраад үйл ажиллагаа явуулах гэсэн чинь цагдаагийн ажилтан нар шалгасан. Тэндээс ерөөсөө алт олборлоогүй тэнд ямар хэмжээтэй газар ухсаныг би хэлж мэдэхгүй байна. Тэр газарт хэдэн метр ухсаныг би мэдэхгүй. Тэндээс алт олборлоогүй. Тэр газарт ажиллах үед сумын иргэн би нэрийг нь мэдэхгүй байна нэг хүн ирээд энэ голын урд талд нэг газар байгаа энэ газарт экскаватороо оруулаад хамтарч ажиллая, тэгээд надад хувь өгөөд хамтарч ажиллая гэсэн санал тавихаар нь би хэлж мэдэхгүй байна. Бичиг баримт дээр асуудал үүссэн байгаа сонирхож үзье гэсэн. Бусад яриаг нь буюу мэдэж байгаа....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190-192/
10. Хохирогч Л.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...ын таньдаг ах Баянхонгор аймгийн ******* сумын Реогийн уурхайд хямдхан оруулдаг хүнтэй танилцуулж өгчхөөд явсан. Тэгээд бид хоёр хөлөгтэй ярьж тохиролцоод 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 13.000.000 төгрөг бэлнээр төв Хаан банкны үүдэн дээр хөлөгт аваачиж өгсөн. Дараа нь нэг хоногийн дараа мөн хаан банкны үүдэн дээр 15.000.000 төгрөгийг хөлөгт аваачиж өгсөн. Тэгээд маргааш өглөө хойшоо уурхайд оруулж өгнө гээд бид хоёр гар утасны дугаарыг авч үлдсэн. Маргааш нь бид 9-үүлээ түрүүлээд Баянхонгор аймгийн ******* сумын нутагт байх Реогийн уурхай руу очоод хамгаалагч нартай нь уулзаад гэдэг хүний нэрийг хэлээрэй гэж хөлөг бид нарыг аймгаас гарахад хэлсэн тэгээд хэлтэл та нарыг оруулах талаар юм яригдаагүй гээд хамгаалагч нар нь хэлсэн. Тэгээд бид нар тэнд хоноод хөлөг руу сүлжээн дээр гарч утсаар оруулахгүй байгаа талаараа хэлэхэд маргааш өглөө нь , хөлөг нар уурхай дээр ирсэн. Тэгээд гэдэг хүн ганцаараа уурхай руу ороод уулзчихаад ирье гээд орчоод гарч ирээд бүтэхээргүй боллоо аймаг оръё гээд аймагт буцаж орж ирээд 2 хоногийн дараа хөлөг бид нар руу залгаад найдвартай болсон шүү одоо ор гэхээр нь бид нар хойшоо уурхай дээр 21 цагийн үед очоод ороод юмаа хийж чадалгүй газраа хайж байгаад өглөө болсон тэгээд өглөөний 09 цагт уурхайгаас шалгалт ирэх гэж байгаа гээд тэнд уурхайд орсон байсан бүх улсуудыг хөөж гаргасан. Аймагт 10 хонож байж байтал хөлөг та нар одоо ёстой орохоор болсон гэж хэлсэн тэгээд дахиад уурхай дээр очтол хамгаалагч нар мөн тийм яриа явагдаагүй гээд бид нарыг оруулаагүй буцаад аймагт орж ирсэн тэгээд 10 гаран хоносон тэгтэл , хөлөг нар одоо ямар ч асуудалгүй уурхай руу ор гэж хэлсэн тэгээд очтол мөн оруулаагүй тэгээд аймагт буцаж ирээд гэх хүнтэй уулзахад за одоо ёстой маргааш гэхэд оруулна оруулж өгч чадахгүй бол мөнгийг чинь маргааш өгнө тэгээд тэр орой бид нар тарсан. Маргааш нь хөлөг руу ярихад би мөнгийг чинь гэдэг хүнд өгсөн өөрөө 7 сая төгрөгийг авсан гэж хэлсэн тэгээд руу залгахад утсаа унтраагаад алга болсон тэгээд тэр уулзаж чадаагүй хөлөг 2 ******* ороод мандлын хангай орж тэр хоёрыг уулзахад одоохон зохилцуулаад өгнө тэгээд аймагт ирээд мөн алга болсон тэгэхээр нь аймагт ирээд хөлөгийг гэрийнх нь гадаа уулзаад нотариат ороод 15 хоногийн дотор мөнгө өгөхөөр болсон тэгээд хоног нь дуусахад мөнгөө өгөлгүй алга болсон...гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 32-33, 166-167 /
11. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б мэдүүлэхдээ: Х Найзуудтайгаа нийлж уурхай руу орох гээд хүнтэй ярьсан. Мөнгийг 2 хувааж бэлнээр өгсөн. Уурхай дээр очиход бид нарыг оруулаагүй гэв.
12. Хохирогч Б.н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.....2018 оны 06 дугаар сард Баянхонгор аймгийн ******* Сумын Реогийн уурхай руу оруулж өгнө гээд , Тулга гэх хүмүүст бид нар нийлээд 28.000.000 төгрөг өгсөн тэгээд тус уурхайд 1 удаа оруулаад 12 цаг орчим болоод шалгалт ирэх гэж байна гээд буцаагаад гаргасан дараа нь оруулахаар болчихлоо гээд нийт 3 удаа ******* сум Реогийн уурхайд очиход оруулах талаар ярьсан зүйл байхгүй гээд хамгаалагч нар нь оруулахгүй тэгээд мөнгөө авъя гэхээр Тулга буюу хөлөг удахгүй өгнө гээд нотариат хүртэл орсон тэгээд одоо хүртэл өгөөгүй болохоор цагдаад хандсан эхлээд бид нарыг 10 хоног оруулна гэсэн....гэх мэдүүлэг /4-р хх-ийн 36-37, 157-158 /
13. Хохирогч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 06 дугаар сард Баянхонгор аймгийн ******* Сумын Реогийн уурхай руу оруулж өгнө гээд , Тулга гэх хүмүүст бид нар нийлээд 28.000.000 өгсөн тэгээд тус уурхайд 1 удаа оруулаад 12 цаг орчим болоод шалгалт ирэх гэж байна гээд буцаагаад гаргасан дараа нь оруулахаар болчихлоо гээд нийт 4 удаа ороодох одоо яг оруулна гэж хэлсэн очихоор оруулдаггүй оруулах талаар яригдаагүй дараа нь мөнгөө авъя гэхээр 10 хоног хараадах мөнгийг чинь өгнө гэдэг хөлөг нар ингэж хэлсээр одоог хүрсэн....гэх мэдүүлэг /4-р хх-ийн 40-*******, 161-162 /
14. Хохирогч Ж.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2018 оны 06 дугаар сард Баянхонгор аймгийн ******* Сумын Реогийн уурхай руу орохоор хөлөг, , хоёртой яриад тохирчихлоо гээд Энх-амар Баттулга хоёр надад хэлээд орох уу гэхээр нь зөвшөөрөөд 9-үүлээ болоод нэг хүнээс 3.500.000 төгрөг гаргаад нийт 28.000.000 төгрөг болгоод хөлөг гэх хүнд өгөөд үлдэгдлээр нь уурхай явах бензин хоол хүнсээ бэлтгэсэн би 3.200.000 төгрөг өгсөн тэгээд уурхайд 1 удаа орой ороод байж байтал маргааш өглөө нь мэргэжлийн хяналтын шалгалт ирэх гэж байгаа гээд уурхайн зүгээс бид нарыг хөөж гаргасан. Тэнд 17 цаг болсон тэгээд гараад аймагт ирсэн миний хувьд хөлөг, нартай уулзаагүй . , Баттулга ах нар хэзээ орох яах талаар уулзаад яриад яваад байсан. Тэгээд уурхай руу орох гэж нийтдээ 4 удаа явсан эхнийх дээр нь орж чадалгүй гадаа нь хоносон дараагийн өдөр нь нэг удаа ороод шалгалтын сургаар хөөгдөж гарсан сүүлийн 2 удаа очиход яриа хөөрөө явагдаагүй гээд уурхайн зүгээс хэлээд оруулаагүй. Сүүлд нь бид нар больё гээд мөнгөө авъя гээд буюу , хөлөг нартай уулзахад мөнгийг чинь өгнө Реогийн уурхай руу хүмүүс оруулсан чулуу тээрэмд оруулсан юм гарахаар өгнө гэдэг. Тэгээд яасан гэхээр юм гарсангүй шатчихлаа гээд өгнө гэсээр байгаад одоог хүртэл өгөөгүй....гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 44-45, 155-156/
15. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Э мэдүүлэхдээ: Төрсөн ах Риогийн уурхай руу оръё гэсэн. Мөнгийг 2 хувааж бэлнээр өгсөн. Уурхай дээр очтол бид нарыг оруулаагүй. Хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой байна гэв.
16. Хохирогч Ц.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2018 оны 06 дугаар манай ах дүү Баянхонгор аймгийн ******* сумын Реогийн уурхай руу 9 хүн цуглуулаад орох гэж байна чамайг ороод 9 хүн болж байгаа хүн хүнээс 3.500.000 гарна гэхээр нь би 2.500.000 төгрөг гаргаад өөрөөс нь 1.000.000 төгрөг зээлж аваад 3.000.000 төгрөг болгоод бэлнээр өгсөн тэгээд Реогийн уурхай руу оруулахаар тохиролцсон хүнтэй уулзаж мөнгөө өгсөн гэсэн хойшоо ******* сум Реогийн уурхай яваад очиход оруулах талаар тохиролцоогүй гээд оруулдаггүй байсан. Тэгээд сүүл рүүгээ бид нар болиод мөнгөө буцааж авъя гээд хөлөг, нарт хоёуланд нь хэлэхээр тохиролцсон яг тэр хоёрт хэлсэн нь бусад хамт орохоор байсан хүмүүс байх миний хувьд хөдөө яваад өгдөг байсан. Тэгээд нэг хэсэг хөлөг, хоёр алга болсон бид нар хайгаад ******* сум Мандлын хангай орж олж аваад уулзаад аймагт ирээд нотариатаар орсон тэгэхэд буюу нь алга болсон тэгээд хөлөгтэй нь нотариатаар орж 1 сарын дараа бид нарын мөнгийг өгөхөөр тохиролцсон тэгээд дараа нь хамт нотариатаар оруулах гэхэд хөлөг нь яах юм ах зохицуулна гэж хэлсэн....гэх мэдүүлэг /4-р хх-ийн 48-50, 153-154 /
17. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Э мэдүүлэхдээ: Би цэргийн ангид ажиллаж байгаад ажлаасаа гараад найзуудтайгаа уурхай руу орохоор тохиролцсон. Нэг хүний 3.500.000 төгрөг өгсөн. Хэд хэдэн удаа уурхай дээр очсон. Би нарыг уурхай руу оруулаагүй гэв.
18. Хохирогч Ж.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.....Би өмнө нь Баттулга, Энхмөнх нарын хамт өөр хүмүүстэй 2018 оны 05 дугаар сарын сүүлээр ороод 7 хоног ажиллаад гайгүй ашиг буюу хүний 1.700.000 төгрөг хийж гарч ирээ байж байтал манай найз нар намайг тийшээ орсныг мэдсэн байсан тэгээд хэр зэрэг ашиг хийв орж болохоор юм байна уу гэхэд нь бид 3 болмоор юм байна гэж байсан тэгээд манай хэд хоорондоо ярилцаад Реогийн хай руу орохоор болоод 2018 оны 06 дугаар сарын дунд үеэр хөлөгтэй уулзаад эхлээд 16.000.000 төгрөгийг дараа нь нэг хоногийн зөрүүтэй маргааш нь 12.000.000 төгрөгийг өгч уурхай руу орохоор болсон тэгээд уурхайд яваад очтол уурхайн зүгээс оруулах боломжгүй гэсэн хариуг өгсөн тэгээд уурхайн гадаа эхний удаа хоноод байж байтал маргааш өглөө нь хөлөг, нар ирээд уурхай руу би уулзаадахъя ганцаараа орж гарч ирээд яриа бүтэхгүй байна аймаг явъя гээд буцсан тэгээд аймаг ороод нэг хонож байтал хөлөг яриад яриа чинь бүтсэн гэсэн ахын дүү ий буюу ын бригад гэж хэлээд ороорой гэхээр нь орой нь очоод уурхай руу орсон ороод бид нар хоноод байж байтал өглөө ирт аймгаас шалгалт ирнэ гээд уухайн зүгээс бид нарыг гаргасан тэгээд бид нар гараад буцаад аймагт ирээд нэлээн хэд хоноод байж байтал шалгалт явсан гэхийг нь сонсоод очтол танай бригад орох зөвшөөрөл байхгүй гэж , хөлөг хоёр руу сүлжээн дээр гараад ярихад байж бай гээд уурхай гадаа бас хоносон дараа нь аймаг хүрээд ир гээд хөлөг буюу Тулга ярьсан бид нар мөнгө өгсөн хөлөгтэй л яриад байдаг байсан хөлөг Б.Ттай ярьдаг байсан юм байна лээ. Тэгээд нийтдээ 4 удаа уурхай руу явсан очих болгонд л уурхайн зүгээс та нарыг оруулах талаар яриа хийгдээгүй яриа хийсэн хүмүүстэйгээ ярь гэдэг байсан тэгээд сүүлийн явалтын дараа оруулахгүй болохоор аймаг орж ирээд буюу ын гэрийн гадаа ирээд уулзахад дунд захын хойд талын хишиг зоогийн газар хэдэн бөхчүүдтэй ууцгааж байсан тэнд бид нарыг дуудсан мөнгөө авъя гэхэд мөнгийг чинь өгнө. 28.000.000 төгрөг авсан байгаа нааш цаашаа явсан та нарт зарлага гарсан байгаа 29.000.000 төгрөг болгож өгнө гэж хэлсэн тэгээд тэрнээс хойш маргааш нөгөөдөргүй мөнгийг чинь өгнө, одоо удахгүй, 7 хоногийн дараа өгнө гээд тэгээд алга болсон тэгж хэлсээр байгаад өдийг хүрсэн....гэх мэдүүлэг /4-р хх-ийн 54-55, 164-165, 202-203/
19. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Э мэдүүлэхдээ: 2018 оны 06 сард дүү, найзуудтайгаа ярилцаад уурхай руу орохоор болсон. Нэг хүний 3.500.000 төгрөг гаргасан. ахад уурхай руу орох талаараа хэлтэл ангийнхаа хүүхэд рүү ярьчхаад хариу хэлье гэсэн. 2 хоног дараа гэдэг хүн залгаад 28.000.000 төгрөгөөр оруулаад өгье гэсэн. Мөнгөө 2 хувааж өгсөн. Тэгээд Риогийн уурхай руу орох гэтэл тог тасраад орж чадаагүй. 2 хоногийн дараа орох гэтэл та нар ор гэсэн албан тоот ирээгүй байна гээд орж чадаагүй. Дараа нь дахиад ор гэсэн. Тэгээд уурхай руу ороод 4 цаг гаран болоод байж байтал аймгаас шалгалт ирж байна гээд уурхайд байсан хүмүүсийг гаргасан. Тэгээд Б.Т ах та хэд мөнгөө буцаагаад ав гэсэн. Тэгээд бид нар гэр рүү гээ явцгаасан. Дараа нь 6 хоног 6 хүн ор гэхээр нь бид нар тарцгаасан байсан болохоор орохгүй гэж хэлсэн. Б.Т залгахаар гар утсаа авдаггүй. Хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой байна гэв.
20. Хохирогч М.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....2018 оны 06 дугаар сарын эхээр бид нар хоёрыг хотоос дуудаад Реогийн уурхай руу орохоор болоод очтол ороогүй буцсан дараа нь 2-3 хоногийн дараа буцаж очоод орсон бид нар 10 хоногтой 28.000.000 төгрөгөөр орохоор тохиролцон мөнгөө өгсөн байсан тэгээд ороод 1 хоноод байж байтал уурхай зүгээс шалгалт ирэх гэж байгаа гээд тэнд байсан бригадыг бүгдийг нь гаргасан тэгээд бид нар аймагт ирсэн түүнээс хойш 3 удаа уурхайд очиход оруулаагүй тэгээд буюу тай аймагт ирж уулзахад мөнгийг чинь гаргаж өгнө гэж байсан би тэрнээс хойш уулзаагүй хот руугаа явсан манай аймагт байдаг хамт уурхайд орохоор тохиролцсон найзууд уулзаж мөнгөө нэхэж байсан байх хотод байхдаа тулга буюу хөлөгтэй 1-2 удаа утсаар ярихад удахгүй мөнгийг чинь олж өгнө гэдэг байсан миний мэдэх зүйл энэ асуудлаар хотоос Баянхонгор явж байгаад Булган аймгийн Рашаант суманд осолд орж байсан ....”гэх мэдүүлэг, / 4-р хх-ийн 58-59, 159-160/
21. Хохирогч А.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2018 оны 06 дугаар сарын эхээр намайг аймаг дээр ирэхэд Баянхонгор аймаг ******* сум Реогийн уурхай руу орохоор боллоо нэг хүний 3.500.000 төгрөг чи орох уу гэж Энх-амар санал тавьсан. Тэгээд би зөвшөөрөөд түүнд 3.500.000 төгрөг бэлнээр өгсөн тэгээд тэр өдрийнхөө маргааш Баянхонгор аймгийн ******* сумын Реогийн уурхай руу орох гээд очиход уурхайн зүгээс ******* нэг хоёроор оруулна гэсэн тэр нь юу юм гэж асуухад хайгч ямар нэгэн зүйл оруулахгүй уурхайгаас олсон ашгийн 20 хувийг л та нар авна гэж хэлсэн тэгэхэд нь бид нар яахаараа мөнгөө өгчхөөд тэгж байдаг юм гээд мөнгө өгсөн хөлөг руу ярихад тийм зүйл байхгүй гэж хэлээд наанаа байж бай гэсэн тэгээд бид нар тэнд хоносны маргааш хөлөг нар ирээд оруулж чадаагүй тэгээд түүнээс хойш 3-4 удаа тэр уурхай руу орохоор очоод орж чадаагүй буцсан ...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 63-64, 163/
22. Хохирогч Ж.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2018 оны 06 дугаар сарын эхээр ах над руу яриад Реогийн уурхай руу орохоор боллоо гээд надаас 3.500.000 төгрөг авсан тэгээд бид нар 2018 оны 06 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн ******* сумын реогийн уурхай руу орой 21 цагийн үед очиж хамгаалагчтай нь уулзахад та нарыг оруул гэсэн нэр байхгүй гэсэн тэгээд Тулга буюу хөлөгтэй сүлжээн дээр гарч ярихад байж бай орно гэж бодоод байж бай мөнгө төгрөг тэдийг өгсөн гэж хэлээд яах вэ гэхээр нь бид нар тэнд хоносон маргааш өглөө Тулга хөлөг тай ирээд оруулж чадаагүй орой нь буцсан тэгээд 2 хонгийн дараа орохоор болчихлоо гэж ах дахин надад хэлсэн тэгээд дахиад очоод мөнгөн нь уурхай руу орж уулзаад уурхай руу оройхондоо орохоор болсон тэгээд бид 9-үүлээ орсон ороод 24 цаг болж байтал уурхайн зүгээс шалгалт нь явсан сургаар бид нар очиход уурхайн зүгээс та нарын нэр байхгүй байна та нарыг оруулахгүй гэсэн тэгээд Тулга руу яриад Тулга аймгаас ирээд руу ярихад нь уурхайн дарга нь утсаа авахгүй байна гэсэн тэгээд тэр оройхноо аймаг руу дахин буцсан. Тэгээд дахиад 2 хоногийн дараа уурхай руу оруулахаар дуудахад нь очсон тэгсэн чинь *******ын нутгийнхны ордог эвлэлийн гэрээгээр 5 хоног орвол ор гэсэн тэгээд ороод уурхайгаас нь асуухад олсон ашгийнхаа 30 хувийг өөрсдөө аваад 70 хувийг уурхайд өгнө гэсэн тэгэхээр нь бид нар мөнгө өгсөн юм чинь ийм зүйлээр орохгүй орсон хоногоороо орно гээд гарч ирээд сүлжээнд гараад тэй ярихад орчих гээд ятгаад байсан тэгэхээр нь бид нар зөвшөөрөөгүй. Тэгээд 2 хоногийн дараа найдвартай оруулаад өгнө гэсэн тэгэхээр нь дахиад бид нар аймагт руу буцсан.Тэгээд дахин 2 хоногийн дараа уурхай дээр иргэж очсон чинь уурхай нь ийм багийн нэр байхгүй ямар ядаргаатай юм гээд захирал руугаа ярьсан тэгтэл захирал нь тийм зүйл байхгүй надад ямар ч мөнгө төгрөг өгөөгүй гэж хэлсэн тэгээд буцаад орой нь ирээд тэй уулзсан тэгэхэд дарга нарт нь мөнгийг нь өгсөн асуудалгүй мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлсэн тэгж хэлснээсээ хойш мөнгө өгөөгүй...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 68-69, 168-169 /
23. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.О мэдүүлэхдээ: Найзуудтайгаа нийлж уурхай руу орох гээд мөнгө цуглуулсан. Б.Т гэдэг хүнтэй ярьсан. Уурхай дээр очоод орох гэтэл бид нарыг оруулаагүй. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна гэв.
24. Хохирогч Ж.Эын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
...Би өмнө нь Баттулга, Энхмөнх нарын хамт өөр хүмүүстэй 2018 оны 05 дугаар сарын сүүлээр ороод 7 хоног ажиллаад гайгүй ашиг буюу хүний 1.700.00 төгрөг хийж гарч ирээд байж байтал манай найз намайг тийшээ орсныг мэдсэн байсан. Тэгээд хэр зэрэг ашиг хийв орж болохоор юм байна уу гэхэд нь бид 3 болмоор юм байна гэж байсан тэгээд манай хэд хоорондоо ярилцаад Реогийн уурхай руу орохоор болоод 2018 оны 06 дугаар сарын дунд үеэр хөлөгтэй уулзаад эхлээд 16.000.000 төгрөгийг дараа нэг хоногийн зөрүүтэй маргааш нь 12.000.000 төгрөгийг өгч уурхай руу орохоор болсон. Тэгээд уурхайд очтол оруулах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Маргааш өглөө хөлөг, нар ирээд уурхай руу би уулзаадахъя гээд ганцаараа орж гарч ирээд бүтэхгүй байна гэсэн. Тэгээд аймаг ирээд нэг хонож байтал хөлөг яриад яриа чинь бүтсэн гэсэн ахын дүү ий буюу ын бригад гэж хэлээд ороорой гэхээр очоод уурхай руу орсон ороод хонож байтал шалгалт явсан гэж байна зөвшөөрөл байхгүй гэж утсаар ярьсан тэгээд нийтдээ 4 удаа уурхай руу явсан очих болгонд л уурхай зүгээс та нарыг оруулах талаар яриа хийсэн хүмүүстэй ярь гэдэг байсан .ын гэрийн гадаа ирээд уулзахад дунд захын хойд талын хишиг зоогийн газар 28.000.000 төгрөгийг авсан байгаа нааш цаашаа явсан та нарт зарлага гарсан байгаа 29.000.000 төгрөг болгож өгнө гэж хэлсэн тэгээд тэрнээс хойш маргааш нөгөөдөргүй мөнгийг чинь өгнө, одоо удахгүй 7 хоногийн дараа өгнө гээд тэгээд алга болсон тэгж хэлсээр байгаад өдийг хүрсэн....” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 14-16 /
25. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Нэгэнт зөвшөөрөлгүй газар ухсан бол эргүүлж булуулж нөхөн сэргээлтийг нь бүрэн хийлгэмээр байна. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх байхаа. Надад өөр хэлэх зүйл алгаа. Иргэн хуулийн этгээд нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж болохгүй, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах бол нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй, ашигт малтмал олборлох гэж байгаа бол ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй байх ёстой...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 171-172, 2-р хх-ийн 96-97 /,
... Би ******* ХХК-д хэрэгт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг нэхэмжилж байна. Мөн тухайн үйл ажиллагаа явуулсан газрыг нөхөн сэргээлгэмээр байна. Өөр хэлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 199-200/
26. Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би Баянхонгор аймгийн сумын Засаг даргаар 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. би ******* ХХК-ийн талаар ерөөсөө мэдэхгүй байна. Манай сумын байгаль орчны улсын байцаагч, цагдаа нар очиж шалгаж байсан. Би өөрөө бол яг хаана, ямар үйл ажиллагаа явуулсан талаар би мэдэхгүй ээ, ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан гэх Маанийн дэнж гэх газар нь өмнө нь гар аргаар ашигт малтмал олборлогч нарын эвдэж сүйтгэсэн газар байгаа юм. ******* ХХК нь намайг сумын Засаг даргаар ажиллаж байх үед нэг ч төгрөгийн хандив өгөөгүй ээ, намайг засаг даргаар ажиллахаа больсноос хойш хандив өгсөн эсэхийг би мэдэхгүй. Тэр газрын албан ёсны нэр нь ын ам гэж нэрлэдэг газар байгаа юм...” гэсэн мэдүүлэг/ 1-р хх-ийн 173-174, 2-р хх-ийн 98-99/,
27. Гэрч С. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Би 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл сумын 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байгаа юм. “*******” гэж компани нь “Маанийн ам” гэх газарт эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн ажиллагаа явуулахдаа ямар нэгэн гэрээ байгуулаагүй байна лээ. Маанийн ам гэдэг газар бол өмнө нь гар аргаар ашигт малтмал олборлогчид, болон трактортой иргэд ажиллаж эвдэж сүйтгэсэн, зайлшгүй нөхөн сэргээлт хийх шаардлагатай газар байсан. Гэхдээ тухайн газарт нөхөн сэргээлт хийхэд эхлээд Багийн Иргэдийн нийтийн хуралд хүсэлт гаргаж хурлаар дэмжигдэж тогтоол гарсан байх шаардлагатай, үүний дараа нь Хөгжлийн бодлогын хэлтсээс зохион байгуулсан сонгон шалгаруулалтад орж, үүний дараа Аймгийн Засаг даргатай гэрээ байгуулах ёстой, ийм журмын дагуу явагдаж байгаа, энэ ******* ХХК-ийг тухайн газарт үйл ажиллагаа явуулахыг нь Багийн Иргэдийн нийтийн хурлаас ч тогтоол гараагүй юм байна лээ. ******* ХХК нь манай багт ямар нэгэн хандив өгөөгүй ээ. Тэр газрын албан ёсны нэр нь Маанийн дэнж гэдэг газар байгаа юм. Хүмүүс харин янз бүрээр хэлээд байдаг юм..” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 175-177, 2-р хх-ийн 100-101 /,
28. Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2016 оны 07 дугаар сараас эхлэн Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч даргаар одоог хүртэл ажиллаж байгаа. Баянхонгор аймгийн нутагт эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд Аймгийн засаг дарга гэрээ байгуулж эрх олгож байгаа. Мөн нөхөн сэргээлт явуулах ажлыг хариуцсан ажлын хэсэг гэж байгуулагдсан байгаа. Би нөхөн сэргээлтийг явуулах ажлын хэсгийн ахлагчаар нь ажилладаг юм. Баянхонгор аймгийн сумын “Маанийн ам” гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан ******* ХХК нь Аймгийн Засаг даргатай гэрээ байгуулаагүй, нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлаар ороогүй ээ. Компанитай гэрээ байгуулж нөхөн сэргээлт явуулах зөвшөөрлийг олгох эрх нь зөвхөн Аймгийн Засаг даргад байдаг. Ажлын хэсгийн ахлагч, гишүүдээс зөвшөөрөл өгөх эрх хэнд ч байхгүй. Би т үйл ажиллагаа явуулахыг амаараа хэлж зөвшөөрөөгүй, надад тийм эрх ч байхгүй. Надад нь уурхай ажиллуулах гэж байгаа, багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг Хөгжлийн бодлогын хэлтэст өгсөн гэж хэлсэн, өөр надад юм хэлсэн зүйл байхгүй, би ч тэгж ажиллахыг нь зөвшөөрсөн юм байхгүй. Би тэр компанийг хаана ямар үйл ажиллагаа явуулсныг нь би мэдэхгүй ээ. Аймгийн Засаг даргын тамгын газраас санал орж ирсэн тохиолдолд сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдаж шийдвэрлэнэ. Хөгжлийн бодлогын хэлтсээс материал бүрдүүлээд шаардлага хангасан газруудыг ажлын хэсэгт оруулж ирснийг нь хүлээн авч ажлын хэсэг хуралдаад дэмжсэн бол саналаа Аймгийн Засаг даргад хүргүүлдэг юм. ******* ХХК нь аймаг, орон нутагт хандив өгөөгүй ээ..” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 178-180, 2-р хх-ийн 114-115 /,
29. Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...“*******” ХХК нь аймаг, орон нутагтай ямар ч гэрээ байгуулаагүй, суманд ямар нэгэн хандив тусламж, хөрөнгө оруулалт өгөөгүй, ер нь нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжүүд нь сумтай гэрээ байгуулдаггүй, харин Аймгийн засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэстэй гэрээ байгуулан ажилладаг... Би 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр уг уурхай дээр очиж үзэхэд усан буу төхөөрөмжөө суурилуулчихсан хажууд нь 2 ширхэг том нүх ухчихсан байсан, тэгээд дараа нь 2017 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд очиж шалгахад 28-нд нь очиход усан буугаа суурилуулчихсан байсан, маргааш нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр очиж шалгахад усан буугаа ажиллуулж байсан, голын хажуугаас шороо авч угааж байгаа бололтой тэндээс машины мөр гарч усан буруу нь ирсэн харагдаж байсан. Тэр гэх газар нь урьд нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай байсан бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй Хан шижир ХХК нь үйл ажиллагаагаа явуулаад талбайдаа нөхөн сэргээлт хийгээд хүлээлгэж өгсөн талбай байгаа юм. Тэрнээс хойш гар аргаар ашигт малтмал олборлогч нар ажиллаж газар ухаад зарим хэсэг нь эвдэрсэн, зарим хэсэг нь эвдэгдээгүй газар байсан. ******* ХХК-ийг намайг 3 удаа очиж шалгахад бичиг баримт нь аймагт байгаа, одоо зөвшөөрөл ирнэ гээд ямар ч бичиг баримт надад үзүүлж байгаагүй ээ..” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 184-186, 2-р хх-ийн 60-62, 106-108 /,
30. Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би хувиараа нөхөрлөл байгуулаад бичил уурхайгаар ашигт малтмал олборлох ажил хийж байгаад одоо больсон. Миний жинхэнэ нэрийг Төмөрбаатарын гэдэг бөгөөд хүмүүс намайг аа гэж дууддаг юм. 2017 оны 10 дугаар сарын 05-ны үед , Цэдэнбал хоёроос дизель моторыг 23,000,000 төгрөгөөр бодоод өөрт байсан 300 грамм алтыг өгөөд тэр моторыг нь авсан юм. Би бие өвдөөд байхаар нь бичил уурхайгаар явж ажиллахаа больсон тэгээд тэр моторыг Говь-Алтай аймагт ажиллаж байгаа надтай хамтарч ажилладаг хүмүүс одоо ашиглаж байгаа, би тэд нартай хамт ажиллахаа больсон юм... Надад тэр моторыг , Цэдэнбал нараас худалдан авсан баримт байхгүй ээ, тэр үедээ амаар ярьж тохироод л наймаа хийсэн юм. Би тэр моторыг тэр хамт ажилладаг хүмүүстээ өгч үлдээсэн ч гэх баримт байхгүй ээ. Тэр мотор нь том хэмжээтэй, тог гаргадаг цахилгаан мотор байгаа, яг хүчин чадлыг нь би мэдэхгүй байна. Би тэр моторыг худалдан аваад Цэдэнбал гэх хүнд 300 грамм алтыг өгсөн, тэр алт нь зарим нь бүхэл, зарим нь нунтагдуу алт байсан, би өгөхдөө тэр алтыг даавуун уутанд хийгээд өгсөн, эд нар уг алтыг аваад юунд хийсэн, яаж хадгалж байсныг би мэдэхгүй ээ...гэх мэдүүлэг / 1 –р хх-ийн 193-195 /,
31. Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.....2017 онд манай компани Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Маанийн дэнж” гэх газарт эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан. Манай уурхайн ойролцоо бөхчүүдийн уурхай гээд ий ажиллаж байгаа уурхай ажиллаж байсан. ******* ХХКийн үйл ажиллагаа явуулсан талбайд ухагдсан байгаа газар нь урьд нь нүх байгаагүй, эрүүл газар байсан, харин энэ нүх ухсан байгаа газрынх нь хажууд нэг жижигхэн нүх ухагдсан байсан чинь Мэргэжлийн хяналтын газрын ажилтан Энхбаяр надад тэр нүхийг та дараад өгчхөөрэй гэж хэлсэн юм. Тэрнээс биш энэ голын хажуу талын газар нь манай компани нөхөн сэргээх ёстой газар биш, эрүүл ухагдаагүй газар байсан, харин нэг жаахан нүх, овоолсон шороо үүссэн байсныг нь Энхбаяр жижигхэн нүх юм чинь та дараад өгчхөөрэй гэж надад хэлсэн юм. Тэгээд би 2017 оны 10 дугаар сарын эхээр уурхайгаа буулгаад ажилчдаа аймаг оруулчхаад аймагт хэд хоноод эргээд ирэхэд уг газарт ийм урт нүх ухчихсан байсан. Цэдэнбал нэг өдөр манай уурхай дээр ирээд энэ доод талын овоолсон шороо юу юм бэ гэхээр нь би манайхыг дараад өгчих гэсэн юм, намар манайх буухаараа дарах юм байгаа юм аа л гэж хэлж байсан, тэрнээс биш би тэр хоёроос дараад өгөөч, тэнд ажилла гэж ерөөсөө хэлээгүй...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 198-200 /,
32. Гэрч Ц.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.....Би 2017 онд Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажилласан юм. ******* ХХК нь материал дутуу гэсэн үндэслэлээр нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах хурлаар ороогүй, хурлаар орж Аймгийн Засаг даргатай гэрээ байгуулаагүй учраас ямар нэгэн хандив тусламж өгөөгүй. Гэрээ байгуулсны дараа хандив тусламж өгдөг юм. ******* ХХК нь ерөөсөө гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулснаар л үйл ажиллагаа явуулах эрх үүснэ, гэрээ байгуулсны дараа холбогдох байгууллага нь тухайн газарт нь нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицлыг нь хүлээлгэж өгдөг юм. Бид урьдчилан амаар зөвшөөрөл өгнө гэсэн юм байхгүй, би тэгж т амаар тэгж үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрөөгүй, тэгж амаар хэлж зөвшөөрөл ч өгч болохгүй. Харин нь сонгон шалгаруулалтад орохоор хөөцөлдөж байхдаа л ямар ямар бичиг баримт бүрдүүлэх вэ, хандиваа яаж өгдөг юм гэж асууж байсан, харин би тэгж амаар зөвшөөрөл өгөөгүй ээ..гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 201-203 /,
33. Гэрч М. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Би Улаанбаатар хотод хүний тээврийн хэрэгслийг жолоодож жолоочоор нь ажилладаг юм. Тэгээд машины эзэн нь Цэдэнбал гэх хүнтэй гэрээ байгуулаад би машиныг нь жолоодож уурхайд нь жолоочоор ажиллахаар ирсэн юм. Би яг машины эзнийх нь нэрийг нь санахгүй байна. Би 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр энэ Цэдэнбал гэх хүний уурхайд ажиллахаар ирсэн, тэрнээс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Ажиллахдаа хэдэн төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр ажиллахаа би сайн мэдээгүй, гэрээ байгуулсан машины эзэн л мэдэх байхаа. Би бол энд ажилласан цалингаа л авах ёстой. Би машины түрээсийн төлбөрийг машины эзэнд нь өгсөн эсэхийг би мэдэхгүй байна. Би Улаанбаатар хотод Рагчаа гэдэг хүний ачааны автомашиныг жолооддог жолооч нь байгаа юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сард Рагчаа гэдэг хүн нь Баянхонгор аймагт ажиллах ажил гарлаа яв гэсэн тэгээд л би ирсэн..гэх мэдүүлэг /1-р хх-ийн 214-218/
34. Гэрч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.....Би Баатархуяг гэдэг хүний экскаваторын тракторын жолоочоор ажилладаг юм. Тэгээд энэ Баатархуяг гэдэг хүн нь энэ Цэдэнбал гэх хүнд трактороо түрээслүүлэхээр тохироод би тракторыг нь аваад 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр энэ Цэдэнбал гэх хүний уурхай дээр ирээд байж байгаад миний трактор эвдрээд эргэж Улаанбаатар хот руу очиж засварлуулаад 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэж уурхай дээр ирсэн юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-209/
35. Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2017 оны 09 дүгээр сараас эхлэн 2017 оны 10 дугаар сарын дунд үед хүртэл би өөрийн эзэмшлийн 2698 УБК улсын дугаартай хар өнгийн пикап маркийн машинаар ойр зуурын ажлын үйлчилгээнд буюу шатахуун, хоол хүнс тараах ажлын үйлчилгээнд ажилласан юм. ******* компани нь сумын 1 дүгээр багийн нутаг “Маанийн ам” гэх газарт нөхөн сэргээлтийн ажил явуулахаар гэрээ байгуулсан гэсэн. Намайг тухайн компанид ажиллахаар сумын гэх газарт ирэхэд тэр компани нь усан буугаа суурилуулсан байсан ба усан бууныхаа хажууд 2 ширхэг том хэмжээний нүх ухчихсан байсан, тэр нүхийг хэн, хэзээ ухсаныг нь би мэдэхгүй ээ. Уусан буу төхөөрөмжөө ажиллуулж шалгаж үзэж байсан, би ашигт малтмал олборлосон эсэхийг би мэдэхгүй ээ..гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 204-206, 2-р хх-ийн 102-103 /,
36. Гэрч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Би Улаанбаатар хотод гэх хүний жолоочоор ажилладаг юм. Тэгээд гэх хүн нь өөрийнхөө эзэмшлийн 77-92 УНЦ улсын дугаартай JAC маркийн ачааны автомашиныг Цэдэнбал гэх хүнд 1 сарын 8.000.000 төгрөгөөр түрээслүүлээд би жолоочоор нь ажиллаж байгаа юм. Би 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн энд түрээсээр ажиллаж байгаа. Эхлээд 9 сард бол ерөөсөө ажиллаагүй ба 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн өчигдрийг хүртэл ажилласан. Түрээсийн төлбөр гэж нэг ч төгрөгийн төлбөр аваагүй байгаа. 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдөр голын эрэг дээр ухсан байгаа гонзгой нүхнээс шороог усан буу руу нь зөөсөн бусад өдөр нь уурхайн талбайн урд талд нь байгаа 2 ширхэг нуурын шорооноос нь усан буу руу нь шороо зөөж өгсөн. Энэ уурхайн нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 12-ны өдрийг хүртэл бид нарын зөөсөн шороогоор усан буугаа ажиллуулж алт олборлосон....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221-224/
37. Гэрч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай хажуу талд зайд ажиллагаа явуулж байгаа “*******” ХХК-ын хүмүүс байх экскаватороор ухаж тэрийгээ тэр “Howo” маркийн тээврийн хэрэгслээр зөөсөн эсэхийн мэдэхгүй байна. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр болон 04-ны өдрүүдэд буюу нийт 2 хоног тэр газарт ашигласан. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ковшоор бууж байсан харагдсан. Тэд нар экскаватораар хасах шороо ковшоор зөөгөөд уурхайн урд талд байх усан буун дээр буудаж байсан юм....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 57-59/
. Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулан эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн ажил хийлгэх байгуулан ажиллаж байгаа. Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газар нь урьд нь эвдэгдсэн газар мөн эсэхийг би одоо сайн мэдэхгүй байна. Эдгээр компаниудад манайхаас ямар ч зөвшөөрөл өгөөгүй байгаа, амаар ч бичгээр ч ямар ч зөвшөөрөл өгөөгүй, гэрээ байгуулаагүй байгаа. ******* ХХК нь Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулах комисст хүсэлт гаргасан байгаа ба хүсэлтийг шийдвэрлээгүй, комисс хуралдаагүй байгаа. Эдгээр компаниудаас ямар нэгэн хандив тусламж өгөөгүй ээ....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 228-230, 2-р хх-ийн 104-105/,
39. Гэрч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.....Би хөлөг гэх хүнийг танихгүй. Б.Тыг танина. Б.Т л *******аас хэдэн хүмүүсийг Реогийн уурхай руу оруулаад өгөөч гэхээр нь би уурхайн захирал тай утсаар ярьж ******* сумаас хэдэн хүмүүс орох байх тэр хүмүүсийг оруулчхаарай гэж гуйсан юм. захирал нь нутгийн хүмүүс юм бол оруулъя гэсэн. Ер нь ******* сумын иргэдийг гурвалсан гэрээгээр оруулж байсан юм. Уурхайн ажилтан, захирал нарт бол мөнгө төгрөг өгөөгүй ээ, харин , хөлөг нарт нь өгсөн эсэхийг мэдэхгүй ээ. Би захиралд хэлж зөвшөөрөл авч өгсөн. Тэдгээр хүмүүсийг уурхай руу орж ажилласан эсэхийг би мэдэхгүй....гэх мэдүүлэг /4-р хх-ийн 204-206/,
40. Гэрч С.сайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2017 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн одоог хүртэл ******* сумын Засаг даргаар ажиллаж байна. ******* суманд халуун усны барилга нь 2019 оны 10 дугаар сард баригдаж дууссан, одоо ажиллаж байгаа. Энэ халуун усны барилгыг манай сумын нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг Шижир Араншин ХХК нь өөрийн санхүүжилтээр барьж ашиглалтад оруулсан байгаа, гэхдээ одоо зарим зүйлүүд нь дутуу байгаа. 2019 оны 09 дүгээр сард Засаг дарга би, Шижир Араншин ХХК-н захирал, гүйцэтгэгч Хонгор залаа хоршооны захирал нар гурвалсан гэрээ байгуулж Шижир Араншин ХХК нь 30.000.000 төгрөгөөр санхүүжүүлж хонгор залаа хоршоо нь гүйцэтгэгчээр барьж байгуулсан...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 207-208/,
*******. Гэрч Ц.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2018 оны 06 дугаар сарын эхээр байсан байх би яг сайн санахгүй ямар ч байсан Хаан банкны үүдэн дээр очих нь очсон хөлөг өөрийнхөө машинтай ирсэн түүнтэй хамт яваад байдаг Тулгын хамт уулзаж байсан тэгэхэд мөнгөө өгөх гэж байгаа гэж хэлж байсан тэгээд мөнгөө өгсөн байх...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 71 /
42. Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2018 оны 05 дугаар сарын сүүлээр манай гэрт ирээд надаас Баянхонгор аймаг ******* сум Реогийн уурхай руу оруулж өгдөг хүн байна уу гэж надаас асуусан тэгэхээр нь өмнө Тулга буюу хөлөгийн хамт 2-3 удаа уг уурхай орж байсан болохоор хөлөгийг Реогийн уурхай оруулж өгдөг гээд Энх-Амрыг нэг найзынх нь хамт манай гэрт хөлөгтэй уулзуулж өгсөн цуг явсан найзыг нь би танихгүй.Тэгээд тэд нар уулзаад юу болсныг мэдэхгүй би Таван толгой руу ажиллах гээд 2018 оны 05 дугаар сарын сүүлээр яваад 2018 оны 07 дугаар сард нэг аймагт ирж амарч байгаад буцаад явсан тэгэхдээ , хөлөг, нартай уулзалдаагүй...гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 73 /
43. Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2018 оны 06 дугаар сард намайг уурхай дээрээ байхад Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ирж уулзаад ******* суманд халуун усны байр барих гэж энэ асуудалд тус болооч гэсэн би тэгэхээр нь тэгье гэсэн ******* сумын төвд халуун усны байр барьж байгаа тэр хүмүүсийн барилга барих зардалд нь 15-20 сая төгрөг байгаа юм байна үүнийг шийдэж өгөөч гэхээр нь за гэж зөвшөөрсөн тэгээд энэ ажлыг гэдэг хүн хариуцаж байгаа гэсэн. Тэгсэн чинь нь над руу утсаар яриад манай ажиллагсдыг уурхайн нүх рүү оруулаад эндээсээ зардлыг нь шийдье гэхээр нь би хэдэн хүн хэд хоног орох юм бэ гэсэн чинь 6 хүн нь 7 хоног орно гэсэн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 26-наас 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 8 хоногийн хугацаатай 6 хүн орж ажиллаад явсан. Эдгээр хүмүүс манай уурхайн нүхэнд орж ажиллаад 30 сая төгрөгийн алт олборлосон гэж тооцож байгаа...” гэх мэдүүлэг, / 3-р хх-ийн 204-206, 4-р хх-ийн 75-76 /
44. Гэрч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би хөлөгөөс 21 сая төгрөг бэлнээр авсан түүнийгээ Баянхонгор аймгийн төв Гандангийн бурхан хийдэг Угтаа гэх хүнд бэлнээр 20.000.000 төгрөг өгсөн түүнийгээ ******* суманд баригдаад дууссан ганданд бурхан бүтээхээр би өөрөө шийдвэр гаргаад аваачиж өгсөн 1 сая төгрөгийг нь би авсан тэгээд мөнгө авсан өдрөө хөлөгийг хүмүүсээ оруулчих гэж хэлээд явуулсан чинь хөлөг над руу яриад уурхай оруулахгүй байна гээд над руу залгасан тэгээд тэр залуусын хамт 1-2 хоногийн дараа уурхайн захирал тай яриад 7 хоногоор оруулахаар болоод хөлөг руу залгаад нөгөө залуусаа оруул гэж хэлсэн тэгсэн тэр залуус очоод уурхайд ороод нэг хоноод гараад ирлээ гэж хөлөг надад хэлсэн тэгээд яагаад гэхэд шалгалт ирэх гэж байгаа гээд тэнд байсан бүх бригадуудыг гаргасан байсан дараагаар нь бригад нь буцаад орж байна гээд хүрээд ирсэн тэгээд би тай холбогдох гээд чадаагүй тэгээд байж байгаад 2018 оны 08 дугаар сарын сүүлээр би тай холбогдоод оруулахаар болоод хөлөг хэлэхэд хөлөг нөгөө банди нар орохгүй гэж байна би өөрөө орж тэр банди нарын мөнгийг гаргаж өгнө чи намайг оруулаад өг гэхээр нь би уурхай руу очиж хөлөгийг 6 хоног оруулж өгсөн тэгсэн юу ч олсонгүй дахиад сунгаад өг гэж хэлсэн тэгээд 2-6 хоног сунгагдсан ингэхдээ өөрөө тэндээс олсон металл буюу алтаа зарж хоног сунгаж байсан...гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 78-79 /
45. Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Надад 20.000.000 төгрөг бэлнээр 2018 оны 06 дугаар сарын сүүлээр орой гандан дээр байж байхад ирээд ******* сумын Мандлын хангайд шинээр хийд баригдаж байгаа хийдийн дотор талд бурхан гүнгэрваа хийлгэх гэсэн юм гээд авч ирж өгсөн уг нь бол 26.000.000 төгрөгөөр бид тохиролцсон юм надад ах нь мөнгөтэй байгаа дээрээ өгье гээд машинаасаа гаргаад өгсөн би түүнийг нь аваад бурхан хийх материал хамт юм хийх хүмүүст мөнгө цалинг нь тараагаад өгч дуусгасан одоо бид хоёрын хооронд 6.000.000 төгрөг надад өгөх ёстой бурхнаа аваагүй байгаа тэгж надад мөнгө өгснөөс хойш алга болсон...гэх мэдүүлэг, / 4-р хх-ийн 81 /
46. Гэрч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2018 оны 04 дүгээр сард Реогийн уурхайд тай хамт очиж уулзаад өөрийн сонгогдсон тойргийн иргэд буюу ******* сумын иргэдтэй уурхайн зориулалтаар гурвалсан гэрээ буюу Засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу иргэдийн уурхай руу оруулж өрнөөс нь салгаж өгөхөд дэмжих талаар чиглэл өгч мөн аймаг орон нутагт хөх толгойг ногоон толгой болгох, аймгийн суран холбоог дэмжиж ажиллах талаар ярилцсан өөр зүйл яриагүй....” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 83-84, 204-206 /
47. гэрч А.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...******* ХХК нь Баянхонгор аймгийн сумын Маанийн ам гэх газарт 2661 м2 буюу 0.27 га талбай газарт үйл ажиллагаа явуулсан байсан, энэ газар нь урьд өмнө эвдэгдээгүй эрүүл газар байсан бөгөөд газрын гүний хэмжээ нь тодорхой бус тогтоох боломжгүй байсан учраас газрын хэвлий болон усан орчны хохирлыг тооцож гаргаагүй болно. уг газарт 108,680 төгрөгийн хохирол учирсан байсан. Мөн Зүтгэл Баян ХХК нь сумын гэх газарт үйл ажиллагаа явуулахдаа нийт 2.354 м2 буюу 0.24 га талбайд үйл ажиллагаа явуулсан бөгөөд тухайн талбай нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан...тухайн газрын урьд өмнө эвдэгдсэн, эвдэгдээгүй гэдгийг тухайн газрын ойр орчмын шинж байдал, мөн Googlе программын он дарааллын зурагтай харьцуулан тогтоосон, гэх газар нь урьд нь ухагдаад нэлээд удаж байгаа газар байсан...” гэсэн мэдүүлэг, /3-р хх-ийн 211, 4-р хх-ийн 210/
48. Шинжээч А.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...“*******” ХХК нь 2017 онд Баянхонгор аймгийн сумын Маанийн ам гэх газарт 2,661 метр квадрат буюу 0,27 га талбай газарт үйл ажиллагаа явуулсан басан, энэ газар нь урьд өмнө эвдэгдээгүй эрүүл газар байсан бөгөөд газрын гүний хэмжээ нь тодорхой бус тогтоох боломжгүй байсан учраас газрын хэвлий болон усан орчны хохирлыг тооцож гаргаагүй болно. Уг газарт 108,680 төгрөгийн хохирол учирсан байсан. Мөн ******* ХХК нь сумын гэх газарт үйл ажиллагаа явуулахдаа нийт 2,354 метр квадрат буюу 0,24 га талбайд үйл ажиллагаа явуулсан бөгөөд тухайн талбай нь урьд өмнө нь эвдэгдсэн газар байсан. Тухайн газрыг урьд нь өвдөгдсөн эвдэгдээгүй гэдгийг нь тухайн газрын ойр орчмын газрын шинж байдал, мөн Google программын он дарааллын зурагтай харьцуулан тогтоосон, гэх газар нь урьд нь ухагдаад нэлээд удаж байгаа газар байсан...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 209-210/
49. Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2017 онд миний эзэмшлийн 59-86 УНЛ, 77-92 УНЦ дугаартай саарал өнгийн JAC маркийн 2 ширхэг ачааны автомашиныг Ховд аймгаас Улаанбаатар хот руу явж байх замдаа Баянхонгор аймагт очсон байхад нь Цэдэнбал нь над руу утсаар яриад би уурхай ажиллуулж байгаа машинуудаа манай уурхайд ажиллуулах уу гэхээр нь би 1 машиныг нь сарын 6 саяын хөлсөөр ажиллуулахаар тохирч 2 ачааны машинаа ажиллуулахаар явуулсан юм. Тэгээд 3-4 сар тэнд ажлаад машинаа буцааж авсан юм. Би 59-86 УНЦ машиныг нь Шунхлай ХХК-аас өрөндөө авсан бас 77-92 УНЦ автомашиныг нь Ренстер мөнгөн ХХК-аас худалдаж авсан. Тэгээд одоог хүртэл гэрчилгээ нь өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй байгаа. Яагаад гэхээр Шунхлай, Ренстер мөнгөн ХХК-иуд нь 2 уулаа нийгмийн даалтад өртэй гээд тээврийн хэрэгслийг шилжүүлэг хийгдээгүй байгаа юм...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 201-203/
50. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ын шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1-09 дугаартай:
1. Зүтгэл Баян ХХК нь ямар нэг тусгай зөвшөөрөл авсан эсэхийг тогтоох боломжгүй байна.
2. Зүтгэл Баян ХХК-д холбогдож буй тус талбай нь ямар нэг тусгай зөвшөөрөлд хамаарагдахгүй байна.
3. Зүтгэл Баян ХХК-ийн эвдсэн талбайгаас 1 ба 2-р талбай нь урьд өмнө эвдэгдсэн талбай байсан учраас зөвхөн 3-р талбай дээр учруулсан байгаль орчны хохирлын хэмжээг тооцож үзэхэд 1 251 957 төгрөг болж байна.
4. Дээрх газрууд нь урьд өмнө эвдэгдэж уул уурхайн үйл ажиллагаанд өртөж байсан газрууд байна.
5. Эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх олборлолт явуулж байгаа нь Ашигт малтмалын тухай хууль болон Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг тус тус зөрчиж байна.
6. Зүтгэл Баян ХХК-ийн эвдсэн гэх 1 ба 2-р талбай нь урьд өмнө эвдэгдсэн талбай байсан учраас нөхөн сэргээлтийн зардлыг өмнөх байгууллага хариуцах ёстой бөгөөд хохирлын үнэлгээ тооцож буй 3-р талбай нь шинжээчийн үзлэгийн үеэр ухаш овоолго бүхий эвдрэл мэдэгдэхгүй болсон байсан учраас нөхөн сэргээлтийн зардлыг тооцож гаргах боломжгүй байна.
7. ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан нийт талбайгаас хохирлын үнэлгээ тооцсон 3-р талбайн хэмжээ нь 0.24 га хэмжээтэй байна....гэх дүгнэлт /1-р хх-ийн 244-250/
51. Экологи-Эдийн засгийн хохирлын үнэлгээ:
Зүтгэл Баян ХХК нь зохих ёсны зөвшөөрөлгүйгээр 0,24га талбайд үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон.
Тус үнэлгээгээр эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээ, газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 сарын 27 -ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, усан орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 11 сарын 18-ны өдрийн А-8 дугаар тушаалаар батлагдсан "Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар тус тус тооцсон болно.
Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн 0,24га талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 1 251 957 төгрөг болж байна....гэх дүгнэлт /2-р хх-ийн 1-8/
52. Экологи-Эдийн засгийн хохирлын үнэлгээ:
Зүтгэл Баян ХХК нь зохих ёсны зөвшөөрөлгүйгээр 0,27га талбайд үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон.
Тус үнэлгээгээр эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээ, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээ, ургамлан бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 сарын 2-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар тооцсон болно.
Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн 0,27га талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 108 680 төгрөг болж байна...гэх дүгнэлт /2-р хх-ийн 120-131/
53. Энх-Нахиа ХХК-н 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 665 дугаартай шинжээчийн:
1. Я.Ц нь үнэлгээнээс шаардсан, машин, техник тоног төхөөрөмжүүдийн техникийн паспорт, гэрчилгээ, бусад баримтыг ирүүлээгүй, тухайн эд зүйлс одоогоор биетээр байхгүй, Я.Цын эзэмшлийн хөрөнгө гэдэг нь нотлогдохгүй байгаа зэрэг шалтгаанаас үндэслэн үнэ цэнийг тодорхойлох боломжгүй байна...гэх дүгнэлт /3-р хх-ийн 208/ болон 1 дүгээр хавтаст хэргийн 4 дугаар хуудсанд авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, 1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, 1 дүгээр хавтаст хэргийн 30-73, 2 дугаар хавтаст хэргийн 42-48 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, 1 дүгээр хавтаст хэргийн 74-84, 139-142 дугаар хуудсанд авагдсан эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 92-95 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн сумын Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл, Байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээний хуулбар, 1 дүгээр хавтаст хэргийн 99, 101 дүгээр хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн “*******” ХХК-н хүсэлт, 1 дүгээр хавтаст хэргийн 150-156 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын “нөхөн сэргээлтийн газар олгох тухай” тогтоол, тэмдэглэл, Б.Тын хүсэлт, 1 дүгээр хавтаст хэргийн 237-2 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Я.Цын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 1 дүгээр хавтаст хэргийн 163-168, 2 дугаар хавтаст хэргийн 243-249, 3 дугаар хавтаст хэргийн 194-197, 4 дүгээр хавтаст хэргийн 192-195 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд авагдсан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, 2 дугаар хавтаст хэргийн дугаар хуудсанд эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол, 4 дүгээр хавтаст хэргийн 1 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол, 2 дугаар хавтаст хэргийн 214-217 дугаар хуудсанд авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, 2 дугаар хавтаст хэргийн 246, 249 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрчилгээний хуулбар, 3 дугаар хавтаст хэргийн 195-197 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, 3 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр хуудсанд авагдсан Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоол, 3 дугаар хавтаст хэргийн 122 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 25 дугаар магадлал, 4 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар хуудсанд авагдсан эд мөрийн баримтаар хураан авсан тухай тогтоол, 4 дүгээр хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан Ж.Эын өргөдөл, 4 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, 4 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар хуудсанд авагдсан гэрээ, 1 хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч нар нь урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.М нь хохирогч 2018 оны 06 дугаар сарын 13-ний өдөр хохирогч Ж.Э, Ц.Э, Ж. Энхдалай, Ц. , Л.Б, Ж.О, А., М., Б. нараас тэдний алт олох гэсэн хэрэгцээ шаардлагыг далимдуулан хохирогч нараас Баянхонгор аймгийн ******* сумын нутагт алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Рео” нэртэй уурхайд 10 хоног оруулж өгнө гэж 28 сая төгрөг авч улмаар шүүгдэгч Б.Тт 21 сая төгрөгийг өгч уурхай руу оруулж өгөхөд зуучилж өгүүлэх талаар ярилцан тохирч, 7 сая төгрөгийг шүүгдэгч М.М хувьдаа завшиж, хохирогч нарт 28 сая төгрөгийг “Рео” уурхайд өгсөн гэж итгүүлэн мөнгийг залилан авсан, шүүгдэгч Б.Т нь 21 сая төгрөгийг өөр зориулалтаар буюу хийдэд бурхан хийлгэх нэрээр бусдад өгч мөнгийг завшсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.М, Б.Т нар нь Баянхонгор аймгийн ******* сумын нутагт үйл ажиллагаа явуулах уг уурхайд гадны хүмүүс орж ажиллах нь боломжгүй хууль бус гэдгийг мэдсээр байж, хохирогч нараас авсан мөнгийг уурхайн данс руу хийнэ гэж худал хэлж авсан нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж залилан мэхэлсэн байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь уурхай руу 24 цагаар оруулсан нь үүргээ биелүүлсэн гэж дүгнэж байгаа боловч уг уурхай руу орох нь хууль бус, оруулж ажиллуулах боломжгүй гэдгийг мэдсээр байж бодит байдлыг нуун дарагдуулсан байна гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч М.М нь 2018 оны 08 дугаар сарын 07-ний өдөр хохирогч Ж.Этай “уурхайд орж ажиллах зорилгоор мөнгө авсан талаар гэрээ байгуулж маргаан гарвал хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ” гэсэн утгатай гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56.1.2-д заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж дүгнэхээр байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.М нь өөрийн хийсэн хууль бус үйлдлийг халхавчлах зорилгоор гэрээ хийсэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцлийг байгуулсан бөгөөд залилан мэхэлж авах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал /хохирогч/ нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэж үзэхээр байгаа гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт уг уурхай нь ******* сумтай хамтран ажиллах талаар гэрээ байгуулсан байсан учир хүмүүсийг оруулах талаар ярилцсан, хохирогч нарын мөнгийг М.М төлөх ёстой гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч Б.Т нь “Рео” гэх нэртэй уурхайтай ******* сумыг төлөөлж гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд уурхай ******* сумын хооронд хамтран ажиллах гэрээ нь шүүгдэгч Б.Тыг хууль бус үйлдэл хийхийг дэмжсэн гэрээ гэж үзэхгүй юм.
Шүүгдэгч Б.Т нь М.Мөөс 21 сая төгрөгийг авч ******* сумын Мандлын хийдэд бурхан бүтээлгэхээр бусдад өгч байгаа нь хохирогч нарын хүсэл зорилготой нийцэхгүй бөгөөд түүний энэ үйлдэл нь шүүгдэгч М.Мтэй бусдын эд хөрөнгийг залилах талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч М.М, Б.Т нар нь 2018 оны 06 дугаар сарын 13-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвд хохирогч Ж.Э, Ц.Э, Ж. Энхдалай, Ц. , Л.Б, Ж.О, А., М., Б. нараас 28 сая төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн ******* сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Рео” нэртэй уурхай руу оруулж алт гаргах чиглэлээр ажиллуулна гэж 28 сая төгрөгийг залилан мэхэлж М.М 7 сая төгрөгийг, Б.Т 21 сая төгрөгийг завшсан үйл баримт болсон нь хохирогч Ж.Э, Ц.Э, Ж. Энхдалай, Ц. , Л.Б, Ж.О, А., М., Б. нарын мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч М.М, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Ийм учир шүүгдэгч М.М, Б.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нар нь хүн тус бүр 3.111.000 төгрөг гаргаж шүүгдэгч М.Мт өгсөн талаар мэдүүлж байгаа бөгөөд хохирогч Ж.Э нь шүүгдэгч Б.Таас 1.500.000 төгрөг авсан талаар мэдүүлсэн бусад хохирогч нар төлбөр төлөгдөөгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч М.М, Б.Т нараас 26.500.000 төгрөг гаргуулж хохирогч С.т 1.611.000 төгрөг олгож бусад хохирогч нарт 3.111.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч М.М, Б.Т нараас хохирогч нарт олгох хохирлыг гаргуулахдаа шүүгдэгч М.М 7 сая төгрөгийг хувьдаа завшсан, шүүгдэгч Б.Т 21 сая төгрөгийг хувьдаа завшсан талаар мэдүүлж байгаа тул шүүгдэгч М.Мөөс 7 сая төгрөгийг, шүүгдэгч Б.Т нь хохирогч Ж.Эт 1.500.00 төгрөг төлсөн тул түүнээс 19.500.000 төгрөг гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Харин хохирогч Ж.Э, Л.Б, Ж.О, Ц.Э, Ж.Э нараас гаргасан бензин тосны зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Учир нь шүүгдэгч хохирогч нарын хооронд яригдсан, тохиролцсон уурхай руу орж алт ухах нь хууль бус бөгөөд уг хууль бус үйлдлийн төлөө хохирогч нарын гаргасан зардлыг шүүх зөвтгөн тэднээс гарсан бензин тосны зардлыг гаргуулах нь хууль бус үйлдлийг шүүх хууль ёсны болгож байгаа нь зохимжгүй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Б.Т, Я.Ц нар нь 2017 оны 08-11 сар хүртэл Баянхонгор аймгийн сумын 2 дугар багийн “” “Маанийн дэнж” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор үйл ажиллагаа хамтран явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Харин шүүгдэгч Б.Т нь шүүгдэгч Я.Цыг ашигт малтмалын үйл ажиллагаа хамтран явуулах талаар ярилцаж авчирсан бөгөөд бичиг баримт бүтсэн талаар хэлсэн гэх боловч үйл ажиллагаа явуулах явцад шүүгдэгч Б.Т нь Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нийтийн хурлын 2017 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн 04 дүгээр тогтоолд заасан тус сумын “Маанийн дэнж”, “Цагаан сайр” “Цагаан арал” “Далдын ам” гэх газруудад нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэсэн тогтоолыг нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл авсан гэж хууль бус үйлдлийг халхавчилж тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан байна.
Уг тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахад шүүгдэгч Я.Ц нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээ нэгдсэн гэж шүүх дүгнэлээ.
Учир нь ашигт малтмалын үйл ажиллагаа эрэн, хайх, ашиглах, олборлоход Ашигт малтмалын тухай хуулийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, 7.2-д заасан ”Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна”, 7.3-д “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Т, Я.Ц нар нь дээрх хуулийг зөрчиж тусгай зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулсан байна.
Байгаль орчин ногоон хөгжийн сайдын 2015 оны А/1 дугаар тушаалын 4.3.1-д “Уурхайн ухаш, овоолгыг нөхөн сэргээх. Уурхайн ухаш болон овоолгын нөхөн сэргээлт хийхэд ухшийг дүүргэх, хурдас чулуулгийн овоолгыг намсгах, ирмэгийг налуулах, тэгшлэх, хэлбэршүүлэх хэлбэрээр явагдана. Байгаль хамгаалах чиглэлээр нөхөн сэргээхэд налуугийн өнцөг нь 230-аас ихгүй байх ба уурхайн ухшид дүүргэлт хийж, овоолгын оройн шовх хэсгийг тэгшлэн шимт хөрсөөр хучна. Ойн аж ахуйн чиглэлээр нөхөн сэргээх үед налуугийн өнцөг 120‑аас ихгүй байх ба хөдөө аж ахуйн чиглэлээр нөхөн сэргээхэд уурхайн ухшийг дүүргэж, гадаргууг долгиолог хэлбэртэй болгоно” гэж нөхөн сэргээлтийг хийх талаар заасан байхад шүүгдэгч нар нь хууль журмыг зөрчиж, эрэл хайгуул, олборлолт явуулсан, явуулах бэлтгэлийг хийсэн байна гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-г шүүгдэгч Б.Т нь улсын бүртгэлд 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр захирлаар өөрийгөө бүртгүүлж, 2017 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр дахин гэрчилгээг авсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан гэрч М., С.Бат-эрдэнэ нарын мэдүүлгээр Баянхонгор аймгийн сумын нутагт “*******” ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан нь нотлогдсон байна гэж дүгнэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хуулийн этгээдийн захирлаар Б.Т 2017 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр томилогдож гэрчилгээ авсан гэх боловч 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр захирал гэж бүртгүүлсэн нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК- ийн захирал Б.Т нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан нь нь тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.Т, Я.Ц болон шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн олборлосон гэмт хэрэг үйлдээгүйгээ үгүйсгэх, уг гэмт хэрэгт оролцоогүй болохыг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг үгүйсгэх нотлох баримтыг гаргаж өгөөгүй буюу шүүхэд тэднийг гэмт хэрэг үйлдээгүйг нотлох итгэлийг төрүүлээгүй болно.
Иймд шүүгдэгч Б.Т, Я.Ц нар нь 2017 оны 09-11 саруудад Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “” Маанийн дэнж” гэх газруудад тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл олборлолт явуулсан, шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК нь ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалтыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс явуулж байгаль экологид 1.360.637 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Наранбаатарын мэдүүлэг, гэрч Н., С.Бат-эрдэнэ, Б.ь, Д., Д.Гантулга, Ц., Б., Ц., Б., Н.Мөнхбат, Г., Д., Н.Данзан, Ц., С.Баттулга, Э.Дөлгөөнбат, байгаль орчны шинжээчийн 1/09, 1/13 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар техник хэрэгсэл хураан авсан тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Ийм учир шүүгдэгч Б.Т, Я.Ц нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ үйл баримт нь шүүгдэгч Б.Т, Я.Ц нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-ийн захирал нь Б.Тыг улсын бүртгэлд 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр захирлаар өөрийгөө бүртгүүлж, 2017 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр дахин гэрчилгээг авсан бөгөөд уг хуулийн этгээд нь 2014 оны 06 дугаар сарын 22-ний өдөр эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийг авч 2017 оны 06 дугаар сарын 06-ний өдөр уг эрхийг гурван жилийн хугацаагаар сунгасан байна.
Иймд шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-ийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг буюу эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийг хасаж, түүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хорин сая төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй бөгөөд уг торгуулийн ялыг компанийн захирал Б.Таар гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгч Я.Цаас шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-д оногдуулсан торгуулийн ял шийтгэлийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь уг компани нь ганц гишүүнтэй буюу захирал Б.Т гэсэн гишүүнтэй компани бөгөөд шүүгдэгч Я.Ц нь уг компанид ямар нэг албан тушаал эрхэлдэггүй нь нотлогдож байх тул компанийн торгуулийн ялаас төлүүлэх үндэслэлгүй юм.
Шүүгдэгч М.М, Б.Т, Я.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Т, Я.Ц нарыг “анх удлаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч Я.Цын эзэмшлийн гэх усан буу нэг ширхэг, экскаватор нэг ширхэг, ковш нэг ширхэг, ачааны “Хово” машин хоёр ширхэг зэргийг битүүмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх техник хэрэгслүүд нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдсон уг техник хэрэгслийг түрээслэн авчирсан боловч ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан нотлогдоогүй тул эдгээр техник хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож хэрэгцээний дагуу эзэмшигч нарт нь буцаан олгож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Я.Цын эзэмшлийн гэх газар, М.Мийн зурагт, Б.Тын угаалгын машин зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг эзэмшигч Я.Ц, М.М, Б.Т нарт буцаан олгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар 314. 5 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авсан боловч уг алтыг гэх хүнээс шүүгдэгч Я.Ц нар нь гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..Би хувиараа нөхөрлөл байгуулаад бичил уурхайгаар ашигт малтмал олборлох ажил хийж байгаад одоо больсон. Миний жинхэнэ нэрийг Төмөрбаатарын гэдэг бөгөөд хүмүүс намайг аа гэж дууддаг юм. 2017 оны 10 дугаар сарын 05-ны үед , Цэдэнбал хоёроос дизель моторыг 23,000,000 төгрөгөөр бодоод өөрт байсан 300 грамм алтыг өгөөд тэр моторыг нь авсан юм” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул уг алтыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул хийж олборлож буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул уг алтыг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, алтыг эзэмшигч Я.Цд буцаах олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Харин. Хэрэгт 7.9 грамм шаар гэх зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоолыг хүчингүй болгож уг шаараас алтыг ялган авч худалдан борлуулж орлогыг улсын төсөвт тушаахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-ийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийн 2014/J071 дугаартай гэрчилгээг хүчингүй болгохыг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд даалгаж шийдвэрлэв.
Харин “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК- буюу түүний захирал эзэмшигч Б.Тт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож шийдвэрлэв.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Тын хохирогч Ж.Э нартай ярилцаж байгаа ярилцлага бүхий СД-ийг эд мөрийн баримтаар хураан авсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваагаас мөн шүүгдэгч Б.Тын хохирогч нартай ярилцаж байгаа СД-ийг шинээр гаргаж өгсөн бөгөөд дээрх хоёр ширхэг СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэргийн хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа шүүгдэгч Б.Тын хохирогч нартай ярилцсан бичлэгийг СД-д хуулбарласныг шинээр гаргаж өгсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10-д зааснаар гаргаж өгсөн тул шүүх түүнийг нотлох баримтаар тооцож шинжлэн судалсан болохыг дурдав.
Шүүхээс шүүгдэгч Б.Т, Я.Ц, шүүгдэгч хуулийн этгээд “*******” нарын хөрөнгө,орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч М.М, Б.Т нараас 26.500.000 төгрөг гаргуулж Ж.Э нарын нэр бүхий есөн хохирогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар 2020 оны 08 дугаар сарын 03-ний дотор төлүүлэх нь зүйтэй гэж үзэж хохирол барагдуулах хугацааг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж уг оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Я.Ц нь Улаанбаатар хотод оршин сууж амьдардаг бөгөөд түүнд оногдуулсан торгох ял, байгаль экологид учруулсан хохирлын хувьд ноогдох хэсгийг гаргуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-ийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт явуулах эрхийг хасах ялыг хуулийн этгээдэд торгох ял оногдуулж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолж шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч М.М, Б.Т, Я.Ц нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.М, Б.Т, Я.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Т, Я.Ц, шүүгдэгч хуулийн этгээд “*******” нар нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж,
Шүүгдэгч М.М нь урьд нь гэмт хэрэг үйлдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.М, Санги Б.Т нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Санги Б.Т, Я.Ц нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэр ийн өмнөөс явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Мийг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Санги Б.Тыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Санги Б.Т Я.Ц нарыг таван мянга дөрвөн зуун / 5.400 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган / 5.400.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-ийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт явуулах эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж хорин мянган / 20.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хорин сая / 20.000.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар таван мянга дөрвөн зуун / 5.400 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган / 5.400.000 / төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн түүний торгох нийт ялыг таван мянга найман зуун тавин / 5.850 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая найман зуун тавин мянган / 5.850.000 / төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Мт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг, шүүгдэгч Б.Т, Я.Ц, шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-д тус тус оногдуулсан торгох ялуудыг гурван жилийн дотор тус тус төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.М, Б.Т, Я.Ц, шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-ийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт явуулах эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасах ялыг хуулийн этгээдэд торгох ял оногдуулж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч М.Мөөс долоон сая / 7.000.000 / төгрөгийг, шүүгдэгч Б.Таас арван есөн сая таван зуун мянган / 19.500.000 / төгрөг нийт хорин зургаан сая таван зуун мянган / 26.500.000 / төгрөгийг гаргуулж, 1. хохирогч Ж.Эт нэг сая зургаан зуун арван нэгэн мянган / 1.611.000 / төгрөг, 2. хохирогч Ц.Эөд гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 3. хохирогч Ж. Энхдалайд гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 4. хохирогч Ц. ад гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 5. хохирогч Л.Бд гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 6. хохирогч Ж.Од гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 7. хохирогч А.д гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 8. хохирогч М.т гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 9. Хохирогч Б.д гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөгийг тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.5.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар байгаль орчинд учруулсан хохирол нэг сая гурван зуун жаран мянга зургаан зуун гучин долоон / 1.360.637 / төгрөгийг шүүгдэгч Б.Т, Я.Ц нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн 7.9 грамм алтны хольц бүхий зүйлийг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 314.5 грамм алтыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Я.Цд хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч М.Мийн эзэмшлийн телевизор нэг ширхэг, шүүгдэгч Б.Тын эзэмшлийн угаалгын машин нэг ширхэг, шүүгдэгч Я.Цын эзэмшлийн эзэмших газар, усан буу нэг ширхэг, экскаватор нэг ширхэг, ковш нэг ширхэг, ачааны “Хово” машин хоёр ширхэг, шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нөхөн сэргээлт явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын тогтоолыг хүчингүй болгож телевизорыг эзэмшигч М.Мт, угаалгын машиныг эзэмшигч Б.Тт, газар болон усан буу нэг ширхэг, экскаватор нэг ширхэг, ковш нэг ширхэг, ачааны “Хово” машин хоёр ширхэг зэргийг эзэмшигч нарт нь, шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-ийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх гэрчилгээг хүчингүй болгуулахаар Байгаль орчин аялал жуулчлалын яаманд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК буюу түүний захирал Б.Тт тус тус хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД нэг ширхэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн СД нэг ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хугацаагаар, хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч Ж.Э, Л.Б, Ж.О, Ц.Э, Ж.Э нараас гаргасан бензин тосны зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
14. Шүүгдэгч М.М, Б.Т, Я.Ц нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.М, Б.Т, Я.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.М, Б.Т, Я.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ