Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчын Сайханцэцэг |
Хэргийн индекс | 182/2016/00469/И |
Дугаар | 89 |
Огноо | 2017-01-10 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 89
2017 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 182/ШШ2017/00089 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 61-36 тоотод оршин суух Хуурчин овогт Болдын Эрдэнэтогтох /РД: ТК88111976/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Хайлаастын гудамж, 15-78 тоотод оршин суух, Боржигон овогт Лхагважавын Гүнбилэг /РД: УУ92022354/ холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтох нь 1 800 000 төгрөгийг Л.Гүнбилэгээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргсан.
Л.Гүнбилэгтэй 2016 оны 5 сард онлайн интернет худалдааны сайт бүтээн хамтран ажиллахаар тохиролцож 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 1,800,000 төгрөг Л.Гүнбилэгийн картанд бэлнээр хийсэн. 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүртэл гэрээ байгуулалгүй хамтран ажилсаар ирсэн.
Уг хугацаанд Л.Гүнбилэгт хамтын эзэмшлийн данс нээх хүсэлт удаа дараа гаргаж байсан ч үйл ажиллагааны хөрөнгийг зөвхөн өөрийн дансаар явуулж байсан, 2016 оны 5 сарын 6-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 8-н хүртэл тайлан тбоцоо гаргаж өгөхййг хүссэн ч мөн гаргаж өгөөгүй, шилжүүлсэн 1,800,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Л.Гүнбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Л.Гүнбилэг миний бие нь 2016 оны 5-р сарын эхнээс Б.Эрдэнэтогтохтой хамтран БНХАУлсаас хувцас, өргөн хэрэглээний бараа захиалгаар оруулж ирж худалдан олсон ашгаа хуваалцахаар тохиролцсон. Дээрх ажлын хүрээнд захиалгын зКе/цахим хуудас/ нээж ажиллуулахын тулд ОХУ-аас онлайн худалдааны тусгай ОТ Соттегсе программыг худалдан авахад зориулж 1,800,000 төгрөгийг Б.Эрдэнэтогтох, ажлын байр тохижуулах, эхний ээлжийн бараа захиалга зэрэг бусад зардлыг миний бие гаргаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Ингээд цахим сайтын орчуулга, засвар зэрэг ажлыг өдөр шөнөгүй хийсээр, бараа захиалгаа аваад 2 сар болж ажил жигдэрч эхлээд байхад 2016 оны 7-р сарын 08-ны орой Б.Эрдэнэтогтох архи үнэртүүлсэн байдалтай ирж "ажиллахаа болилоо, миний өгсөн мөнгийг гаргаж өг" гэх зүйл ярьсан.
Б.Эрдэнэтогтох нь тэр шөнөдөө цахим сайтын бүх нэвтрэх эрх, нууц үгийг сольж, ашиглаж болохооргүйгээр болгосон байсан бөгөөд захиалгын мөнгө орж ирдэг дансыг ч надад мэдэгдэлгүйгээр дур мэдэн өөрийн дансаар сольсон байсан. Үүний улмаас бараа захиалгын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ямарч боломжгүй болсон.
Дараа нь юмаа авахаар ирэхэд нь сайт нээж өгөхийг учирлаж гуйсан боловч ярилцахыг хүсээгүй. Энэ шалтгаанаас болж олон хүмүусийн бараа буцаалт гарч, нэр хүндээ асар ихээр алдсан.
Иймд 2016 оны 7 сарын 18-ны өдөр дахин БНХАУлсаас 1,980,000 орчим төгрөгийн үнэ бүхий программ авч, холбогдох орчуулга, засварын ажлуудыг хийсээр 2016 оны 8 сарын эхээр захиалгын сайтаа нээн ажиллуулж байна.
Б.Эрдэнэтогтохын хувьд хүн шиг ирээд ярилцаад мөнгө төгрөг хэрэгтэй байна цаашид хамтрах боломжгүй гэдгээ хэлсэн бол оруулсан мөнгийг нь гаргаад өгч болох байсан. Гэвч өөрөө энэ үйлдлээрээ намайг төдийгүй маш олон хүнийг мөнгө санхүү, цаг хугацаагаар хохироосон тул би алдагдал, хохирлоо тооцож сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтэй.
Нэгэнт би тэр программыг ашиглаагүй, ашиглах ч боломжгүй байх бөгөөд программыг ашиглах, захиран зарцуулах бодит эрх нь өнөөдрийг хүртэл Б.Эрдэнэтогтоход өөрт нь байгаа тул түүний өмнө ямар нэгэн төлбөр төлөх үүргийг хүлээхгүй гэж үзэж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: БНХУ-аас ашиг хуваах гэрээ контракт байгуулаагүй.
ОХУ-ын харилцсан нотлох баримтаар гаргаж өгсөн. Л.Гүнбилэг тэр сайт руу би үүнийг ашиглах эртэй надтай хаалгах хүсэлт ирсэн 07, 10 өдөр төлбөр мөнгөний хувьд бол хаагдсан давуу эрхийн хүрээнд ажиллах боломжгүй болсон тул боломжгүй өөрөө ашиглаад явж байгаа.
Өмнөх сарын ашиг гэж байсан боловч одоо бармимтгүй байна гэсэн.
Шүүх хуралдаанаар талуудын тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтох нь 1,800,000 төгрөг гаргуулахаар хариуцагч Л.Гүнбилэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж дараах байдлаар шийдвэрлэв.
Үүнд: Нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтохын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан харьяалал зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтох, хариуцагч Л.Гүнбилэг нар нь 2016 оны 5 сард хуулийн этгээд байгуулахгүйгээр БНХАУ-аас хувцас, өргөн хэрэглээний бараа онлайн захиалгаар оруулан худалдаж, олсон ашгаа хуваахаар, уг ажлын хүрээнд захиалгын цахим хуудас нээж ажиллуулахын тулд ОХУ-аас онлайн худалдааны тусгай “ОТ Соттегсе” цахим хуудсыг худалдан авахад зориулж 1,800,000 төгрөгийг Б.Эрдэнэтогтох, ажлын байр тохижуулах, эхний ээлжийн бараа захиалга зэрэг бусад зардлыг Л.Гүнбилэг гаргаж хамтын үйл ажиллагааг эхлүүлсэн байна.
Талуудын дээрх тохиролцоог Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ гэж үзнэ.
Цахим сайт худалдан авах мөнгийг Б.Эрдэнэтогтохоос Л.Гүнбилэгт шилжүүлсэнд талууд маргаагүй.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтох 1.800.000 төгрөг, хариуцагч Л.Гүнбилэгээс ажлын байр тохижуулах, эхний ээлжийн бараа захиалга хийх ажил болон бусад зардлуудыг талуудаас оруулсан хөрөнгө, үйл ажиллагаа нь гишүүдийн дундаа өмчлөх хөрөнгө болох юм.
Гэвч хариуцагч Л.Гүнбилэг өөрийн явуулсан үйл ажиллагаа хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт болохыг нотлоогүй мөн бусад зардлын талаар баримтгүй байна.
Нөгөөтэйгүүр талууд 2 сарын хугацаанд хамтран ажилласнаар олсон ашиг байсан гэсэн боловч үүнийг талууд баримтаар нотлоогүй тул ашиг олоогүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтох нь хариуцагч Л.Гүнбилэг хамтын үйл ажиллагааны хөрөнгийг зөвхөн өөрийн дансаар явуулж, тайлан тооцоо гаргаж өгөөгүй, хамтран ажиллах боломжгүй байсан гэж гэрээнээс татгалзаж 1.800.000 төгрөгийг буцаан шаардаж гэрээнээс татгалзсан тухайгаа хариуцагч Л.Гүнбилэгт мэдэгджээ.
Хариуцагч Л.Гүнбилэг нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтоход дахин сайтаа нээн хамтран ажиллуулахыг санал болгосон боловч нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтох татгалзсан тайлбар гаргасан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т заасан гэрээнээс татгалзах эрхтэй болсон байна.
Хариуцагч Л.Гүнбилэгээс программыг ашиглаагүй, программыг ашиглах, захиран зарцуулах бодит эрх нь өнөөдрийг хүртэл Б.Эрдэнэтогтоход өөрт нь байгаа тул түүний өмнө ямар нэгэн төлбөр төлөх үүргийг хүлээхгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.
Учир нь Б.Эрдэнэтогтох худалдан авсан цахим сайтын нэвтрэх эрх, нууц үг, дансыг сольсон байдлаа үгүйсгээгүй боловч уг цахим сайтыг Л.Гүнбилэг худалдан авсанд талууд маргаагүй.
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг ббиет байдлаар буцааж өгөх үүрэг хүлээдэг тул Л.Гүнбилэгээс 1.800.000 төгрөгийг гаргуулж Б.Эрдэнэтогтоход олгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд хариуцагч Л.Гүнбилэг нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтох нь цахим сайтын бүх нэвтрэх эрх, нууц үгийг, захиалгын мөнгө орж ирдэг дансыг ч дур мэдэн өөрийн дансаар тус тус сольж хохироож байсан гэсэн боловч хохирлыг баримтаар нотлоогүй сөрөг нэхэмжлэл гаргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтохын улсын тэмдэгтийн хураамжид 43,750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Гүнбилэгээс 43,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтоход олгохоор шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Л.Гүнбилэгээс 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж Б.Эрдэнэтогтоход олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтохын улсын тэмдэгтийн хураамжид 43,750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Гүнбилэгээс 43,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтоход олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ