Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 630

 

 

 

 

 

2020           06           30                                   2020/ШЦТ/630      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Б.Бүжинлхам,  

Гэрч Ц.Саранцэцэг,

Шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

Шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.О, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.А нарт холбогдох эрүүгийн 201601000232 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, менежер, эдийн засагч мэргэжилтэй, “Номт панда” цэцэрлэгт эрхлэгч, “AC inspection Asia Assayers” ХХК-нд оффис менежер ажилтай, ам бүл 5, эх, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 728-25 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Монгол Улсын иргэн, 1961 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун Сэлбэ 24-57 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч П.А нь өөрт холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосны төлөө хяналтын прокурор Ж.От Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Соната” маркийн 58-00 УНЕ улсын дугаартай автомашин дотор 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 800.000 төгрөгийн хахууль өгсөн,

 

Шүүгдэгч Ж.О нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа өөрийн хяналт тавьж байсан эрүүгийн 20935612 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний төлөө тухайн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан П.Ааас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Яаралтай түргэн тусламжийн төв орчим түүний эзэмшлийн “Соната” маркийн 58-00 УНЕ улсын дугаартай автомашинд 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 800.000 төгрөг, нийт 1.800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн цагдаагийн төлөөлөгч Ганбат, Сэргэлэнбаатар нар манай өрөөнд орж ирээд надтай уулзсан. Тухайн үед манай өрөөнд их сургуулийн дадлагын оюутан Намсрай, Долгормаа нар байсан. Ганбат, Сэргэлэнбаатар нар орж ирээд “Баярсайхан нарын хэргийг та яагаад хэрэгсэхгүй болгож байгаа юм, бид хөдөлмөрөө үнэлүүлмээр байна” гэж дайрч давшилж ярьсан. Би хуулийн дагуу Баярсайхан нарт холбогдох хэргийг шийдсэн. Та нар гомдол, саналтай бол Улсын ерөнхий прокурор болон дээд удирдлагад гомдол санал гаргаарай гээд бидний хооронд маргаан болж төлөөлөгч нар гараад явсан. ...Би 11 дүгээр сарын 03-ны өдөр Амаржаргалтай өрөөндөө уулзаж урьд нэгний тогтоол дутуу хэрэг нь архивлагдаж байсан учир эргээд уулзаарай гэж хэлсэн. Уг өдөр Амаржаргалтай энгийн яриа өрнүүлж цаашид ойр дотно байвал яасан юм гэж хэлсэн. Ингээд ярьж байх үедээ техникийн зах орох хэрэгтэй байгаа тухай хэлсэн. Учир нь миний 80 машины тормосны аппарат эвдэрсэн байсан. Тэгэхэд Амаржаргал “би нисэхээс машинтай явдаг, жинхэнэ Япон 15-тай нэг ээжлийн дугуй 4 дугуй, запас 1 дугуй нийт 5 дугуй авах шаардлагатай хамт зах гарах уу гэхэд хоёулаа маргааш уулзаж техникийн зах оръё гэх яриа өрнөсөн....өөрийн хүргэн дүү Батбаатарын машинтай Отгонбаяр нарын хамт рулийн аппарат, 15-тай дугуй хайгаад явахад жинхэнэ ориг 15-тай Япон дугуй 1.000.000 төгрөгөөс яриад 800.000 төгрөгт авах боломжтой юм байна гэж судалсан. Үүнийг Амаржаргалд хэлэхэд 200.000 төгрөг ч хаана юм, баярлалаа гэх яриа болсон. Утсаар ярьж байхад Амаржаргалын цаана хүүхдийн дуу гараад байхаар нь чи хүүхэдтэй явж байгаа юм уу болъё, маргааш өглөө манайд ирээд хамт явъя гэхэд намайг гэрээс авсан. Ингээд Амаржаргалтай дугуй хөөцөлдөж, хоолонд орж илүү дотно танилцах зорилготой байсан. 11 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө ажил руу орох гэж явж байгаад намайг Сэргэлэнбаатар нарын 3 хүн барьж Авлигатай тэмцэх газарт саатуулж миний биед нэгжлэг хийхэд 808.500 төгрөг гарсан. Үүнээс 2500 төгрөг нь тусдаа автобусны мөнгө гээд гадна карманаас гарч ирсэн. Дотуур пиджакинд 806.000 төгрөг тусдаа гарч ирсэн. Уг мөнгийг 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн Голомт банкны хадгаламжнаас 600 долларыг авч найман шаргад байрлах Дэлгэрэх валют солих газарт солиулахад 1.500.000 орчим төгрөг болсон. Уг мөнгөнөөс 11 дүгээр сарын 06-ны өдөр хүүхдээ дагуулж Улаанбаатар их дэлгүүрийн 3 давхарт байрлах Солонгос хүүхдийн хувцасны тасгаас хүүхдэдээ куртик, өвлийн ноосон цамц, гутал зэргийг авч надад 800.000 гаруй төгрөг үлдсэн байсан. Уг 800.000 орчим мөнгийг 11 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө  ажил руугаа явахдаа авч гарсан. Би мөнгөө гэртээ байдаг бумбаны урд тавьдаг. Мөнгөө авч гарсан шалтгаан нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Атараа гэх малчингаас өвлийн идэш авахаар ярьсан учир уг идэшний мөнгийг өгөх гэж авч гарсан. Энэ үеэр миний төрсөн эгч Саранцэцэг өглөөний 08 цагийн үед манай хүүг спортын төв ордонд байдаг боксын секцэнд хүргэж өгөх гээд ирсэн. Хүүг хүргэж өгөхдөө такси бариарай гээд уг мөнгөнөөс 10.000 төгрөгийг авч Саранцэцэг эгчид өгөхдөө “өнөөдөр Атараагаас идэшээ авна” гэж хэлээд мөнгө кармандаа хийгээд гарсан. Зөвхөн яллах талын нотлох баримтуудыг барьсан. Би энэхүү хэрэгт хийсэн хэрэггүй, Амаржаргалаас хахууль аваагүй. Миний ярьсан зүйл бүгд нотлогдоно. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Саранцэцэг мэдүүлэхдээ “...2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай дүү Отгонбаяр над руу утасдаад “хүүхэд дугуйланд хүргээд өг” гэхэд нь би очсон. Намайг ороход Отгонбаяр жижиг өрөөндөө хувцсаа өмсөөд ажил руугаа явах гэж байсан. Тэгээд бумбаны хайрцагнаас мөнгө аваад уг мөнгөнөөс 10.000 төгрөг “та хоёр таксинд суугаарай” гээд өгсөн. Дүү энгэрийн карманд мөнгө хийхэд эрсдэлтэй гээд пиджакны доод карманд мөнгөө хийгээд явсан. Би хүүхдийг нь аваад Спортын төв ордны гадна хүргэж өгсөн. Отгонбаяр хэд хоногийн өмнө өвлийн идэшээ авна гэж ярьж байсан...” гэв.

 

Эрүүгийн 201601000232 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Ж.Оын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 174-190, 196-197, 5 дугаар хх-ийн 138-139 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч П.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Хэрэг хэрэгсэхгүй болгох тогтоол дээр гарын үсэг зуруулснаас хойш Ж.О прокурортой уулзаагүй, яриагүй. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын сүүлчээр над руу Ж.О прокурор 99038448 гэсэн дугаараас залгаад “ирэх 7 хоногийн 4 дэх өдөр над руу яриарай” гэсэн. Тэгээд дараа 7 хоногийн 4 дэх өдөр буюу 11 дүгээр сарын 03-ны өдөр өглөө 9 цаг өнгөрөөгөөд Ж.О прокурор руу залгахад “чи одоо 10 цаг гэхэд Сүхбаатар дүүргийн прокурор дээр ирсэн байна шүү, хоцорвоо” гэхээр нь шууд Сүхбаатар дүүргийн прокурор дээр явж очоод өрөөнд нь ороход ганцаараа өрөөндөө сууж байсан. Ороод “сайн байна уу” гэж мэндлээд үүд хавьцаа зогсож байтал “наашаа сандал аваад суу” гэхээр нь сандал татаад чимээгүй сууж байтал хэсэг чимээгүй сууж, цай найруулж уусан. “Чамаас нэг хүсэх юм байна” гэж хэлээд “чи зөвшөөрч болно, зөвшөөрөхгүй байсан ч болно” гэснээ “маргааш үдээс өмнө багтаагаад 3.000.000 төгрөг” гэснээ “за за 2.000.000 төгрөгийн туслалцаа үзүүлэх үү, тийм боломж байна уу” гэсэн. Би хэсэг чимээгүй сууж байсан. Гэтэл “маргааш үдээс өмнө багтааж бэлдээрэй” гэсэн…Надад үнэндээ мөнгө байхгүй байсан болохоор яах учираа олохгүй ээж, дүү хоёртоо “Ж.О прокурор надаас 2.000.000 төгрөг нэхээд байна” гэхэд “тэр хэрэг чинь дууссан биз дээ” гээд гайхаж байсан. Ингээд мөнгө олдохгүй болохоор нь том хүүхдийнхээ Худалдаа хөгжлийн банк дахь 500.000 гаруй төгрөг, бага хүүхдийнхээ Төрийн банк дахь сар бүр ордог хүүхдийн мөнгө нь нийлээд 490.000 орчим төгрөг байсан. 2 хүүхдийнхээ хадгаламжийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр цуцлуулаад 950.000 төгрөг болгосон. Манай дүү над руу залгаад “та яасан мөнгө олсон уу” гэхээр нь “950.000 төгрөг оллоо, байгаа мөнгөө өгчихье, одоо хаанаас гэж мөнгө хайхав дээ” гэхэд “би 50.000 төгрөг тань руу шилжүүлье, та 1.000.000 болгоод гүйцээчих” гээд над руу мөнгө шилжүүлсэн. Ж.О над руу 88484078 дугаарын утаснаас залгаад “яасан мөнгөө бүтээсэн үү” гэхээр нь “надад байгаа нь 1.000.000 төгрөг байна” гэхэд “за,за наадахыгаа аваад ир” гэсэн… Би 88484078 дугаарын утас руу нь “103-ын замын эсрэг талд зогсож байх уу” гэсэн мессеж бичээд машин дотроо зам дээр зогсож байтал машины арын суудалд суухад нь би эргэж харахгүйгээр 1.000.000 төгрөг баруун гараараа хойш нь Ж.О прокурорт өгсөн. Надтай юу ч ярихгүй машинаас буугаад явсан. Ингээд надаас дахиж мөнгө нэхэхгүй байх гэж бодсон. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 90127772 дугаарын утаснаас ”үлдсэнээ гүйцээх үү” гэхээр нь “яг одоо 500.000 төгрөг байна” гэхэд “үдээс хойш гүйцээгээрэй” гэсэн…Үдээс хойш 90127772 дугаараас дахиж залгаад “яасан мөнгөө гүйцээсэн үү” гэхэд нь “арай гүйцээгүй байна” гэхэд “за за 1.000.000 болъё 800.000 төгрөг байхад болно…” гэж хэлсэн. Ээж маань тэтгэврийн зээл авсан. Тэр мөнгөнөөс нь “цалингынхаа картанд 1 сарынхаа цалинг байршуулъя” гэж хэлээд 550.000 төгрөг авсан. Надад байсан 500.000 төгрөгөөсөө хүүхэддээ 260.000 төгрөгөөр хувцас авсан. Ингээд ямарч байсан 800.000 төгрөг болсон. Ж.О прокурор над руу дахиад ярихад нь би “17:15 цагт арай амжихгүй юм шиг байна” гэхэд “за тэгвэл маргааш болъё, өглөө 8.20-8.30 хооронд манай хуучин ажлын авто зогсоол дээр ирээд зогсож байгаарай” гэж хэлсэн. Маргааш нь би 800.000 төгрөгөө Ж.О прокурорт өгсөн. Ж.От 1.800.000 төгрөг өгсөн нь үнэн. Хэрэгсэхгүй болсон хэргийг маань буцаагаад сэргээчих вий дээ, өршөөлд хамруулахгүй болгочих вий дээ, надад ямар нэгэн шантаж тавих вий дээ гэж айсандаа хэлсэн мөнгийг нь өгсөн...Миний өмнө өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, би болсон зүйлийн талаар анхнаасаа тогтвортой мэдүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 78-84, 89-93, 98, 5 дугаар хх-ийн 133-134, 6 дугаар хх-ийн 219-220 дугаар хуудас/,

 

Хүний биед нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд “...20.000 төгрөг 27 ширхэг буюу 540.000 төгрөг, 10.000 төгрөг 26 ширхэг буюу 260.000 төгрөг, 5000 төгрөг 1 ширхэг, 1000 төгрөг 1 ширхэг, 500 төгрөг 4 ширхэг буюу 2000 төгрөг, 100 төгрөг 4 ширхэг буюу 400 төгрөг, 50 төгрөг 2 ширхэг буюу 100 төгрөг нийт 808.500 /найман зуун найман мянга таван зуу/ төгрөг биеэс гарч ирснийг тэмдэглэлд тусгаж эд мөрийн баримтаар тооцохоор болов...” гэжээ /1 дүгээр хх-ийн 19-24 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримт түүнийг хадгалах тухай тогтоол /1 дүгээр хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас/,

 

“Голомт” банк Ж.Оын дансны хуулга /1 дүгээр хх-ийн 38-42 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Саранцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 11 дүгээр сарын 07-ны орой цагийг нь санахгүй байна. Дүү Отгонбаяр миний 95152715 дугаар руу залгаад “хүү Эрдэнэ-Очирыгоо Спортын төв ордонд боксын дугуйланд нь маргааш өглөө хүргээд өгөөч” гэж гуйсан. Би маргааш өглөө нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Отгонбаярын гэрт очсон. Тэрээр хувцасаа өмсөөд ажилдаа гарахаар бэлдэж байсан. Надад “идэш авна” гэж хэлж жижиг өрөөндөө байрлах хувцасны шкафны дотор хэсгийн дээд давцанд бумбаны /тахилга/ хайрцагны хажуунаас 700.000-800.000 төгрөг байсан болов уу 20.000, 10.000 төгрөг байсныг миний нүдэн дээр аваад пиджакныхаа энгэрийн карманд хийсэн. Уг мөнгөнөөсөө 10.000 төгрөгийг надад өгөөд “таксидаарай” гэсэн. Мөн 700.000-800.000 төгрөгийн тухайд урд жил нь буюу 2015 онд Отгонбаяр өвлийн идэш 700.000 гаруй төгрөгөөр авч байсан болохоор дээрх хэмжээний мөнгө байсан болов уу гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Сувдаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний охин хуулийн байгууллагад хэргийн учир шалгагдсан. Хэрэгт нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор ажилтай Отгонбаяр гэдэг хүн хяналт тавьсан талаар хэлж ярьж байсныг санаж байна. Хэрэг нь одоо шийдэгдээд дууссан талаар Амаржаргал надад хэлж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр охин маань надад “прокурор Отгонбаяр надаас 2.000.000 төгрөг нэхээд байна” гэж хэлсэн. Мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг нь бүрдүүлж өгсөн. Мөнгөний эх үүсвэрийн хувьд Төмөрхуягийн Төгөлдөр-Анандын Худалдаа хөгжлийн банкны хугацаатай хадгаламжинд нь 552.510 төгрөг байсныг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр авсан бөгөөд 7.134 төгрөг үлдсэн. Миний бие хамтран эзэмшигчээр явдаг. Би өөрөө ажил төрөл хийдэг учраас хүүхэддээ мөнгө хийж байя гэж бодсон. Энэ мөнгийг Хан-Уул дүүрэгт байрлах “Худалдаа хөгжлийн банк”-аас 12 цагийн үед цаг тохирч хоёр талаасаа уулзаад мөнгийг авсан. Хадгаламжийг эрхийнхээ дагуу би өөрөө цуцлуулсан. 2011 оноос Амаржаргал бид хоёр бага багаар хийж цуглуулж хийсэн мөнгө байгаа юм. Төмөрхуягийн Төгөлдөр-Ананд нь одоо 11 нас хүрч байгаа 5 дугаар ангийн хүүхэд. Мөн А.Түвшин-Амгалан нь Хан-Уул дүүрэгт байрлах Төрийн банкинд хугацаатай хадгаламжтай. Хамтран эзэмшигчээр нь би байдаг. Энэ дансанд хүүхдийн 20.000 төгрөг ордог. Ээж нь бас бага багаар мөнгө хийдэг. 2015 онд хадгаламжийг нээсэн. Дансанд нь байсан нийтдээ 390.000 төгрөгийг авч 23.485 төгрөгийг үлдээсэн. Миний бие энэ мөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр цуцлуулж Амаржаргалд өгсөн. Нийт авсан мөнгө нь нийлээд 950.000 төгрөг арай хүрээгүй. Тэгээд өөрт байсан багахан хэмжээний мөнгийг нэмээд 950.000 төгрөг болгосон. Үлдсэн 50.000 төгрөгийг Амаржаргалын төрсөн дүү Амарбаясгалангаас авсан. Амарбаясгалан нь Эрдэнэт хотод амьдардаг, мобайл банкаар өөрийнхөө боломжоор шилжүүлсэн. Амаржаргал дүүдээ “Отгонбаяр гэдэг хүн 1.000.000 төгрөг нэхсэн” талаар хэлсэн. Бид нэг гэр бүл болохоор мэдэж байгаа юм. Амаржаргал 1.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Отгонбаярт өгөхөөр явсан... Би 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “хүүхдэдээ хувцас аваарай,  махны мөнгө” гэж 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Учир нь би 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Капитрон” банкнаас 7.841.862 төгрөгийн зээл авсан байсан. Тэр мөнгөнөөсөө өгсөн. Уг тэтгэврийн зээлний мөнгөнөөс Амаржаргал “цалингийнхаа картанд хийе” гэж хэлээд надаас 550.000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг миний “Худалдаа хөгжлийн банк”-ны Яармагийн Сансар худалдааны төвийн АТМ-аас авсан. Харин энэ мөнгөнөөс “Отгонбаяр гэдэг хүнд 800.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн” гэж Амаржаргал сүүлд надад хэлсэн. Би “Капитрон” банкнаас 7.841.862 төгрөгийн зээл авч, мөн банкнаас өмнө авсан зээл, зээлийг хүүг хасаад 5.535.000 төгрөг үлдсэн. Энэ мөнгөнөөсөө би охиндоо эхлээд 500.000 төгрөг, дараа нь 550.000 төгрөгийг өгсөн. Отгонбаяр гэдэг хүнд өгсөн нийт 1,8 сая төгрөгөө буцааж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Баатарсайханы мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Баярсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

Гэрч А.Энхтайван мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр буюу пүрэв гарагт өглөө 09 цаг 55 минутанд Амаржаргал гэх иргэн прокурор Отгонбаяртай уулзах гэж ирсэн. Би Отгонбаяр прокурорт дотоод сүлжээгээр тухайн хүнийг нэвтрүүлэх эсэхийг асууж зөвшөөрөл авсны үндсэн дээр оруулсан. Иргэн Амаржаргал нь бүртгэлээс харахад 10 цаг 48 минутанд гарсан бүртгэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50 дугаар хуудас/,

 

П.Амарбаясгалангийн “Авилгатай тэмцэх газарт” өгсөн тайлбард “...төрсөн эгч болох П.Аын Хаан банкинд байрлах 5024564168 тоот харилцах дансанд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хаан банкинд байрлах өөрийн харилцах 5753261958 тоот данснаас 50.000 төгрөг шилжүүлсэн үнэн болно...” гэжээ /1 дүгээр хх-ийн 64 дүгээр хуудас/,

 

П.Амарбаясгалангийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 66 дугаар хуудас/,

 

П.Аын “Авилгатай тэмцэх газарт” өгсөн тайлбар /1 дүгээр хх-ийн 85-88 дугаар хуудас/,

 

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд “...50-84 УНЕ улсын дугаартай Соната-7 маркын саарал өнгийн суудлын автомашинд зүүн гар талаас эхлэн цагийн зүүний дагуу машинд кабин, багаж, моторын хэсэг үзлэгийг хийхэд хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт гарч ирээгүй...” гэжээ /1 дүгээр хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

 

Хүний биед нэгжлэг хийсэн тэмдэглэлд “...Боржигон овогт Пүрэвдоржийн Амаржаргалын биед нэгжлэг хийхэд Iphone /IMEI5013436000808981/ маркын цэнхэр өнгийн цэцэгтэй хавтастай гар утас байсныг хураан авав...” гэжээ /1 дүгээр хх-ийн 103 дугаар хуудас/,

 

Эд зүйл /гар утсанд/ үзлэг хийсэн тэмдэглэлд “...мессеж цэс рүү ороход “Obayar” гэж хадгалсан 88484078 дугаар утас руу 98359835 дугаараас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “103 iin esreg tald zogsoj bh uu” гэсэн захидал илгээсэн байв. Тус утасны гадагшаа залгасан болон гаднаас дуудлага хүлээн авсан цэс рүү орж үзэхэд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 90127772 дугаарын утаснаас 98359835 дугаарын утас руу 16:38 минутанд 2 минутын яриа, 17:21 минутанд 1 минутын яриа, 98359835 дугаараас 90127772 руу 08:28 минутанд 19 секундын яриа тус тус хийгдсэн байгааг үзлэгийн тэмдэглэлд тусгав...” гэжээ /1 дүгээр хх-ийн 105-106 дугаар хуудас/,

 

Баримт, бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 111-119 дүгээр хуудас/,

 

П.Аын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 121 дүгээр хуудас/,

 

Ц.Сувдаагийн “Худалдаа хөгжлийн банкны төлбөрийн картын хуулга /1 дүгээр хх-ийн 122 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 125-149 дүгээр хуудас/,

 

Баримт, бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дахь гүйлгээ 50000 АТМ 578 хавтсыг нээхэд 2016-11-04 гэсэн бичлэгт АТМ машины дүрс болон П.Аын 3 ширхэг зурган мэдээлэл байв.  2016-11-08-ны өдрийн 3 дахь гүйлгээ 255000 АТМ 036 хавтсыг нээхэд Хаан банкны АТМ машинаас П.А мөнгө авч буй бичлэг, зурган мэдээлэл байсныг үзлэг хийж тэмдэглэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 153 дугаар хуудас/,

 

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 228-232 дугаар хуудас/,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газар, прокурорын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №335 дугаартай “Яллагдагчийн зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /2 дугаар хх-ийн 103 дугаар хуудас/,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газар, прокурорын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №1761 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /5 дугаар хх-ийн 239-240 дүгээр хуудас/,

 

Үзлэг хийсэн тэмдэглэлд “...хяналтын прокурор Ж.Оын албан өрөөнд байрлах саарал өнгийн сейфнээс гарч ирсэн эд зүйлс баримт бичигт үзлэг хийлээ...- гэжээ /2 дугаар хх-ийн 106-111 дүгээр хуудас/,

 

Баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Ж.Оын албан ажлын 103 тоот өрөөнд 2016-11-08-ны өдөр хийсэн нэгжлэгийн явцад хураагдсан гар утаснуудад үзлэгийг явуулав...” гэжээ /2 дугаар хх-ийн 112 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримт түүнийг хадгалах тухай тогтоолд “... “88484078 Отгонбаяр” бичиглэл бүхий сим картны гэр 1 ширхэг, Самсунг маркын дэлгэгдэж онгойдог хар өнгийн гар утас 011563/00/4843302/9, S/N RPQ882924Z дугаартай, дугаар тодорхойгүй 89014104243672968829 номер бүхий сим карттай 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, Нокиа маркийн гар утас-IMEI 351997/04/440805/4 дугаартай сим картгүй, 1 ширхэг, Gmobile гэх бичигтэй хар саарал өнгийн гар утас –MEID A/1000028AC4107A дугаартай 89777000000000382025 номер бүхий Gmobile сим карт 1 ширхэг, vk MOBILE гэх бичиглэл бүхий дээшээ дэлгэгдэж онгойдог-0054293 дугаартай, симгүй гар утас 1 ширхэгийг тус тус эд мөрийн баримтаар тооцож, хавтаст хэрэгт хадгалсугай...” гэжээ /2 дугаар хх-ийн 113 дугаар хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /2 дугаар хх-ийн 114 дүгээр хуудас/,

 

Баримт, бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...Ж.Оыг байлцуулан түүний албан хэрэгцээний Dell optilex 390 маркийн хар өнгийн процессорыг түүний авчирсан dell маркийн мониторт холбож асаан улмаар PIN 850331 кодыг өөрөөр нь хийлгэн компьютерт үзлэгийг явуулав...” гэжээ /2 дугаар хх-ийн 115-116 дугаар хуудас/,

 

Баримт, бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үзлэгийн явцад хураагдсан 88484078, 90127772, 88514078, 94188923, 98359835 дугаар тус тус гадагшаа залгасан уг дугаар руу гаднаас залгасан холболтуудыг тогтоох, тодруулах зорилгоор ямар дугаараас хэзээ, хэнтэй, ямар цаг хугацаанд холбогдсон болон уг дугаарын эзэмшигч хэн болох хэргийн холбогдогчтой ямар харилцаа хамааралтай зэрэгт Юнител ХХК, Скайтел ХХК, Жи Мобайл ХХК, Мобиком ХХК-аас ирүүлсэн лавлагаа баримтуудад үзлэгийг явуулав...” гэжээ /2 дугаар хх-ийн 159-160 дугаар хуудас/,

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд “...Жавзангийн Отгонбаяр нь Голомт банкинд 1205018685 дугаарын долларын дансны хадгаламж эзэмшигч тул хадгаламжны 2016.10.18-ны өдрийн үлдэгдэл 6,596.37 ам доллараас 5000 ам долларыг битүүмжилсүгэй...” гэжээ /4 дүгээр хх-ийн 188 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...2 ширхэг CD-г эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /5 дугаар хх-ийн 221 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа /6 дугаар хх-ийн 223-238 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №6274 дугаартай дүгнэлт /Ж.О, П.А нарын дуу авианы бичлэгүүдэд шинжилгээ хийсэн тухай/,

 

Баримт бичиг, эд зүйл хүлээлцсэн тэмдэглэлд “...Ц/13 дугаартай мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 4 хуудас, Ц/13 дугаартай магадлагаанд хавсаргасан, 16543 гэсэн дугаартай 1,827,486 byte 5 трак бичлэг бүхий CD 1 ширхэг, Ц/14 дугаартай мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 12 хуудас, Ц/14 дугаартай магадлагаанд хавсаргасан 16605 гэсэн дугаартай 9,534,117 byte, 13 трак бичлэг бүхий CD 1 ширхэг болно...” гэжээ /6 дугаар хх-ийн 239 дүгээр хуудас/,

 

Нийслэлийн прокурорын газар, прокурорын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №275 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /6 дугаар хх-ийн 241-243 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ж.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хх-ийн 248 дугаар хуудас/ иргэний үнэмлэхийн лавлагаа /4 дүгээр хх-ийн 196 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /4 дүгээр хх-ийн 191 дүгээр хуудас/, шүүгдэгч П.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хх-ийн 247 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /4 дүгээр хх-ийн 211/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /4 дүгээр хх-ийн 236 дугаар хуудас/, шүүгдэгч П.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /4 дүгээр хх-ийн 233-246 дугаар хуудас/,  гэрч Ж.Энхтуяагийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 51 дүгээр хуудас/, гэрч Г.Гантуяагийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 52 дугаар хуудас/, гэрч Б.Оюунгэрэлийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 53 дугаар хуудас/, гэрч Б.Сайханцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 54 дүгээр хуудас/, гэрч С.Даваажаргалын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 55 дугаар хуудас/, гэрч С.Мөнхбаярын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 56 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч З.Өнөрзаяагийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 57 дугаар хуудас/, гэрч М.Эрдэнэбаярын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 58 дугаар хуудас/, гэрч М.Золзаяагийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59 дүгээр хуудас/, гэрч Б.Сумъяабаатарын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 60 дугаар хуудас/, гэрч М.Ганболдын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 61 дүгээр хуудас/, гэрч Б.Мөнхдалайгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 62 дугаар хуудас/, гэрч Ц.Хашбаатарын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 63 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэгээс шинээр гаргаж өгсөн шуудангийн дугтуй бүхий 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.О нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №335, №336 дугаартай “Яллагдагчийн зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай”, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №1761 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолуудыг гаргаж П.Ад холбогдох 20935612 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ж.О нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ажлын албан өрөөндөө П.Атай уулзаж “Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр эцсийн шийдвэр биш” хэмээн ойлгуулж улмаар “2.000.000 төгрөгийн туслалцаа үзүүлэх” хүсэлт тавьсан. П.А нь “хэрэгсэхгүй болсон хэрэг нь эргэж сэргээгдэх вий” гэсэн болгоомжлолын үүднээс Ж.Оын хүсэлтийг хүлээн авч Сүхбаатар дүүргийн нутагт байрлах “Яаралтай түргэн тусламжийн төв”-ийн орчим 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 800.000 төгрөгийг, нийт 1.800.000 төгрөгийг өөрийн “Соната” маркийн 58-00 УНЕ дугаартай автомашин дотор Ж.От өгсөн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Үүнд:

 

шүүгдэгч П.Аын “...Отгонбаяр прокурор “Чамаас нэг хүсэх юм байна” гэж хэлээд “чи зөвшөөрч болно, зөвшөөрөхгүй байсан ч болно” гэснээ “маргааш үдээс өмнө багтаагаад 3.000.000 төгрөг” гэснээ “за за 2.000.000 төгрөгийн туслалцаа үзүүлэх үү, тийм боломж байна уу” гэсэн. Би хэсэг чимээгүй сууж байсан. Гэтэл “маргааш үдээс өмнө багтааж бэлдээрэй” гэсэн…Надад үнэндээ мөнгө байхгүй байсан болохоор яах учираа олохгүй ээж, дүү хоёртоо “Ж.О прокурор надаас 2.000.000 төгрөг нэхээд байна” гэхэд “тэр хэрэг чинь дууссан биз дээ” гээд гайхаж байсан. Ингээд мөнгө олдохгүй болохоор нь том хүүхдийнхээ Худалдаа хөгжлийн банк дахь 500.000 гаруй төгрөг, бага хүүхдийнхээ Төрийн банк дахь сар бүр ордог хүүхдийн мөнгө нь нийлээд 490.000 орчим төгрөг байсан. 2 хүүхдийнхээ хадгаламжийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр цуцлуулаад 950.000 төгрөг болгосон. Манай дүү над руу залгаад “та яасан мөнгө олсон уу” гэхээр нь “950.000 төгрөг оллоо, байгаа мөнгөө өгчихье, одоо хаанаас гэж мөнгө хайхав дээ” гэхэд “би 50.000 төгрөг тань руу шилжүүлье, та 1.000.000 болгоод гүйцээчих” гээд над руу мөнгө шилжүүлсэн. Ж.О над руу 88484078 дугаарын утаснаас залгаад “яасан мөнгөө бүтээсэн үү” гэхээр нь “надад байгаа нь 1.000.000 төгрөг байна” гэхэд “за,за наадахыгаа аваад ир” гэсэн… Би 88484078 дугаарын утас руу нь “103-ын замын эсрэг талд зогсож байх уу” гэсэн мессеж бичээд машин дотроо зам дээр зогсож байтал машины арын суудалд суухад нь би эргэж харахгүйгээр 1.000.000 төгрөг баруун гараараа хойш нь Ж.О прокурорт өгсөн. Надтай юу ч ярихгүй машинаас буугаад явсан. Ингээд надаас дахиж мөнгө нэхэхгүй байх гэж бодсон. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 90127772 дугаарын утаснаас ”үлдсэнээ гүйцээх үү” гэхээр нь “яг одоо 500.000 төгрөг байна” гэхэд “үдээс хойш гүйцээгээрэй” гэсэн…Үдээс хойш 90127772 дугаараас дахиж залгаад “яасан мөнгөө гүйцээсэн үү” гэхэд нь “арай гүйцээгүй байна” гэхэд “за за 1.000.000 болъё 800.000 төгрөг байхад болно…” гэж хэлсэн. Ээж маань тэтгэврийн зээл авсан. Тэр мөнгөнөөс нь “цалингынхаа картанд 1 сарынхаа цалинг байршуулъя” гэж хэлээд 550.000 төгрөг авсан. Надад байсан 500.000 төгрөгөөсөө хүүхэддээ 260.000 төгрөгөөр хувцас авсан. Ингээд ямарч байсан 800.000 төгрөг болсон. Би 800.000 төгрөгөө Ж.О прокурорт өгсөн. Ж.От 1.800.000 төгрөг өгсөн нь үнэн. Хэрэгсэхгүй болгосон хэргийг маань сэргээчих вий дээ гэж айсандаа мөнгө өгсөн...” гэсэн мэдүүлгүүд,

гэрч У.Сувдаагийн “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр охин маань надад “прокурор Отгонбаяр надаас 2.000.000 төгрөг нэхээд байна” гэж хэлсэн. Мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг нь бүрдүүлж өгсөн. Мөнгөний эх үүсвэрийн хувьд Төмөрхуягийн Төгөлдөр-Анандын Худалдаа хөгжлийн банкны хугацаатай хадгаламжинд нь 552.510 төгрөг байсныг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр авсан бөгөөд 7.134 төгрөг үлдсэн. Миний бие хамтран эзэмшигчээр явдаг. Би өөрөө ажил төрөл хийдэг учраас хүүхэддээ мөнгө хийж байя гэж бодсон. Энэ мөнгийг Хан-Уул дүүрэгт байрлах “Худалдаа хөгжлийн банк”-аас 12 цагийн үед цаг тохирч хоёр талаасаа уулзаад мөнгийг авсан. Хадгаламжийг эрхийнхээ дагуу би өөрөө цуцлуулсан. 2011 оноос Амаржаргал бид хоёр бага багаар хийж цуглуулж хийсэн мөнгө байгаа юм. Төмөрхуягийн Төгөлдөр-Ананд нь одоо 11 нас хүрч байгаа 5 дугаар ангийн хүүхэд. Мөн А.Түвшин-Амгалан нь Хан-Уул дүүрэгт байрлах Төрийн банкинд хугацаатай хадгаламжтай. Хамтран эзэмшигчээр нь би байдаг. Энэ дансанд хүүхдийн 20.000 төгрөг ордог. Ээж нь бас бага багаар мөнгө хийдэг. 2015 онд хадгаламжийг нээсэн. Дансанд нь байсан нийтдээ 390.000 төгрөгийг авч 23.485 төгрөгийг үлдээсэн. Миний бие энэ мөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр цуцлуулж Амаржаргалд өгсөн. Нийт авсан мөнгө нь нийлээд 950.000 төгрөг арай хүрээгүй. Тэгээд өөрт байсан багахан хэмжээний мөнгийг нэмээд 950.000 төгрөг болгосон. Үлдсэн 50.000 төгрөгийг Амаржаргалын төрсөн дүү Амарбаясгалангаас авсан. Амаржаргал 1.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Отгонбаярт өгөхөөр явсан...” гэсэн мэдүүлгээр,

 

гэрч А.Энхтайваны “… Би Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр жижүүрээр томилогдон ажиллаж байна. Миний ажил бол гаднаас ирж буй хүмүүсийн бичиг баримтыг шалгах, холбогдох хүмүүстэй холбогдон, зөвшөөрөл авсны үндсэн дээр иргэдийг дотогш нэвтрүүлэх зэрэг чиг үүрэгтэй. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би жижүүрт гарсан. Бүртгэлийн дэвтрийг тэмдгэлгээний дагуу бичиж тэмдэглэдэг. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр буюу Пүрэв гарагт өглөө 09 цаг 55 минутанд А гэх иргэн прокурор Отай уулзах гэж ирсэн. Би О прокурорт дотуур сүлжээгээр тухайн хүнийг нэвтрүүлэх эсэхийг асууж, зөвшөөрөл авсны үндсэн дээр оруулсан. Иргэн А нь бүртгэлээс харахад 10 цаг 48 минутанд гарсан бүртгэлтэй байна…” гэсэн мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №6274 дугаартай шинжээчийн дүгнэлт /Ж.О, П.А нарын дуу авианы бичлэгүүдэд шинжилгээ хийсэн тухай/, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, П.Амарбаясгалангийн тайлбар, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №335, №336 дугаартай “Яллагдагчийн зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай”, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №1761 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолууд, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №371 дугаартай, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №376 дугаартай, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №381 дугаартай “гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолууд, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/218 дугаартай “хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай” прокурорын тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/34 дугаартай “Прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/4551 дугаартай албан бичиг, Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 06/8077 дугаартай албан бичиг, нэгжлэг хийх тухай тогтоол, хүний биед нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримт, түүнийг хадгалах тухай тогтоол, П.Аын “ХААН” банкны харилцах дансы хуулга, П.Аын “Авлигатай тэмцэх газарт” өгсөн тайлбар, Ц.Сувдаагийн нэр дээрх “Капитрон” банкны зээлийн дансны хуулга, нэгжлэг хийсэн тэмдэглэл, хүний биед нэгжлэг хийх тухай тогтоол, тэмдэглэл, эд зүйлд (гар утсанд) үзлэг хийсэн тухай тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Т.Төгөлдөр-Анандын нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар, А.Түвшин-Амгалангийн нэр дээрх Төрийн банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар, Төрийн банкны зарлагын мэдүүлгийн хуулбар, П.Аын нэр дээрх ХААН банкны депозит дансны хуулга, Ц.Сувдаагийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны хуулга, Капитрон банкны Ц.Сувдаагийн нэр дээрх тэтгэврийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэг хийх тухай тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт түүнийг хадгалах тухай тогтоол, Скайтел ХХК-аас гаргаж өгсөн 90127772 дугаарын яриа, мессежны жагсаалт, Жи Мобайл ХХК-аас гаргаж өгсөн 98359835 дугаарын яриа, мессежний дэлгэрэнгүй жагсаалт, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бүртгэлийн хуулбарын хамт, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,  Баримт бичиг, эд зүйл хүлээлцсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, ХААН банкнаас ирүүлсэн 1 ширхэг СD, Ж.Оын гэрт болон ажлын албан өрөөнд нэгжлэг хийснийг баримтжуулсан СD 2 ширхэг зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл П.А нь Ж.Отай уулзсан цаг хугацаа, мөнгө өгөх болсон шалтгаан нөхцөл, хахуульд өгсөн мөнгийг хэрхэн яаж бүрдүүлсэн зэргийг өөрөө тодорхой удаа дараа мэдүүлсэн, түүний мэдүүлгийн эх сурвалжыг гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар баталсан, П.А, Ж.О нарын утсаар холбогдсоныг үүрэн харилцаа холбооны компаниудаас гаргаж авсан лавлагаа, мэдээллээр тогтоосон, холбогдох журам, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа болох гүйцэтгэх ажлын үр дүнд цугласан дуу авианы бичлэг, уг бичлэгт хийсэн шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтууд зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Ж.О нь Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа П.Ад холбогдох эрүүгийн 20935612 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болон тухайн шийдвэр хүчингүй болж, эрүүгийн хэрэг сэргээгдэх байдал бий болгохгүй гэж П.Ааас Сүхбаатар дүүргийн нутагт байрлах “Яаралтай түргэн тусламжийн төв”-ийн орчим 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 800.000 төгрөгийг, нийт 1.800.000 төгрөгийг “Соната” маркийн 58-00 УНЕ дугаартай автомашин дотор хээл хахуульд авсан, П.А нь “эрүүгийн 20935612 дугаартай холбогдон шалгагдсан хэргийг хэрэгсэхгүй болгож, цаашид тухайн эрүүгийн хэрэг сэргээгдэж асуудал үүсгүүлэхгүй” байх гэсэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ж.От албаны чиг үүрэг, бүрэн эрх, прокурорын албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 1.800.000 төгрөгийн хахууль өгсөн гэж шүүх дүгнэв.

 

Ж.Оаас хууль тогтоомжоор олгосон эрх, үүргийн хүрээнд П.Ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж тодорхой хугацааны дараа П.Атай холбогдон өөрийнх нь гаргасан шийдвэр яаж ч магадгүй, тухайн шийдвэр цаашид хэрхэх нь П.Ааас мөнгө өгсөн эсэхээс хамааралтай байдлаар түүнд ойлгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр хахууль авсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1-т “Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон...прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл ...дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж, Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Дээд шатны прокурор прокурорын үйл ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлыг хянан шийдвэрлэх, хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, буцаан авах эрхтэй.” гэж зохицуулсан бөгөөд Ж.Оаас албаны эрх, үүргийн хувьд П.Ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг сэргээх эрх хэмжээ нь түүнээс өөр /Ж.О/ зөвхөн дээд шатны хэд хэдэн прокурорууд хянаж шийдвэрлэх үүрэгтэй.

 

Ийнхүү шүүгдэгч Ж.Оаас албан үүргийн хувьд өөрийн эрх мэдлээс хэтэрсэн үйлдлийг хийхээр П.Ад түүний эрх ашгийн төлөө гэсэн сэдэл төрүүлж, баталгаатай амлахгүйгээр мөнгө авсан үйлдэл нь Ж.О нийтийн албан тушаалтны (прокурорын) хувьд хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр бусдаас мөнгөн хөрөнгийг авч байгаа санаатай үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т гэмт хэргийн шинжийг, П.А нь өөрийн холбогдон шалгагдаж байсан эрүүгийн хэргийг дахин сэргээж шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс Ж.Оын прокурорын албан тушаалын байдал, албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан мөнгөн хөрөнгө өгч буй санаатай үйлдэл нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг тус бүр бүрэн агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Оын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг, шүүгдэгч П.Аынын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг тус тус агуулан тодорхойлогдоно.

 

Прокуророос шүүгдэгч Ж.Оыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, П.Аыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллахаар дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-д “нийтийн албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд хахууль авсан” бол оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр буюу хорих ялын дээд хэмжээг ихэсгэн заасан нь Ж.Оын эрх зүйн байдлыг дордуулахаар байна. Иймд Ж.Оын үйлдсэн “хээл хахууль авах” гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин П.Аын гэм буруутай үйлдлийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хахууль өгөх” гэмт хэргээр зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Хэдийгээр 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Хахууль өгөх” гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн харуцлагын төрөл, агуулга нэмэгдэж орсон боловч 2002 оны Эрүүгийн хуулийн “Хээл хахууль” өгөх гэмт хэрэгт оногдуулах хамгийн хүнд төрлийн ял болох хорих ялын доод хэмжээ шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд (“Хахууль өгөх” гэмт хэрэгт) багассан нь түүний гэм буруутай үйлдлийг дээрх хуулийн зүйл, хэсгээр зүйлчлэх үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хээл хахууль авагч, өгөгч талуудын харилцан ашиг сонирхол буюу Ж.Оын хувьд өөрийн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, өөрт хуулиар олгогдоогүй үйлдлийг хийхээр бусдаас мөнгөн хөрөнгө өгөхийг шаардсан, авсан, П.Аын хувьд өөрийнх нь холбогдон шалгагдаж байсан эрүүгийн хэргийг дахин сэргээж шалгуулахгүй байхын тулд зөвшилцөлд хүрч өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс прокурорт 1.800.000 төгрөг өгсөн нь тэдний харилцан ашиг сонирхлын нэгдлийг илэрхийлэн дүгнэх үндэслэл болсон.  

 

Иймд шүүх шүүгдэгч Ж.Оыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр өөрөө хээл хахууль авсан буюу 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч П.Аыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн буюу 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

Шүүгдэгч нарын хооронд ямар нэгэн автомашины дугуй олж өгөх, авах зайлшгүй шаардлага бий болоогүй, П.Ааас дугуй авахын тулд банкин дахь хүүхдүүдийнхээ хадгаламжийг цуцлах, ээжийнхээ тэтгэврийн зээлээс авах гэх мэтчилэн өөрт байх бүх мөнгөө зарцуулах нөхцөл байдал үүсээгүй, Ж.Оаас “өвлийн идэш” авах мөнгө байсан” гэсэн гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэргийн нөхцөл байдлыг нотолсон бүхий л нотлох баримтуудыг үгүйсгэх үндэслэл болохгүй, хэргийн жинхэнэ байдалтай тохирохгүй гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч П.Ааас 2019 оны 3 сарын 04-ний өдөр яллагдагчаар дахин мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй ба тухайн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар, урьд тогтвортой мэдүүлэг өгч байсан тухай мэдүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт тухайн мэдүүлгээ дахин зөв мэдүүлсэн талаар илэрхийлснээс гадна шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар түүний мэдүүлэг давхар нотлогдсон байна.

 

Түүний энэ мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болохыг тэмдэглэв.  

 

Гүйцэтгэх ажил нь нууц арга, хэрэгсэл ашиглан явуулдаг ажиллагаа бөгөөд авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор прокурорын хяналт, зөвшөөрлийн дагуу нэр бүхий шүүгдэгч нарт гүйцэтгэх ажиллагаа явуулсан, уг ажиллагааг явуулахад хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн, урвуулан ашиглаж хууль бусаар иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт мэдээлэл бүхий үр дүнг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаж мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа үйлдэж, прокурор баталгаажуулж ирүүлсэн тухайн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцох нөхцлийг бүрдүүлсэнийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.      

 

Иймээс шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчөөс гаргасан “…хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэсэн хүсэлтүүдийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн “хахууль авсан”, “хахууль өгсөн” гэмт хэргийн улмаас төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, нэр хүндийг доройтуулсан байх боловч хохирол, хор уршиг учирсан байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.  

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ж.Оын хээл хахууль авсан, шүүгдэгч П.Аын хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.О, П.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Ж.Оыг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгийг/ 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Мөн шүүгдэгч П.Ад 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.О нь мөрдөн байцаалтын шатанд нийт 14 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялаас хасч тооцохдоо хууль буцаан хэрэглэж буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг журамлах нь түүний эрх зүйн байдлыг илүү дээрдүүлж байна. Иймд Ж.Оын цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420.000 төгрөгөөр тооцож, Ж.Оаас оногдуулсан торгох ялаас /420.000*14/ 5.880.000 төгрөгийг хасч /12.240.000-5.880.000=6.360.000/ 6.360.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоов. 

 

Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүгдэгч Ж.Оыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч П.Аыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хууль зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого...ойлгоно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Оаас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг гаргуулж дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн баримт, талуудын тайлбарын дагуу  шүүгдэгч Ж.Оаас нөхөн төлсөн 1.000.000 төгрөг, Ж.Оаас хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн нийт 808.500 төгрөгөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 800.000 төгрөгийг тус тус улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ж.Оын биеэс хураан авсан 8.500 төгрөгийг Ж.От буцаан олгож, Ж.Оын нэр дээрх Голомт банкны 1205018685 тоот ам долларын хадгаламжийн данс дахь 3.000 ам долларын “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №78 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож,

 Ж.Оаас нэгжлэгийн үеэр хураан авсан Юнитель ХХК-ийн “88484048 Отгонбаяр” бичиглэл бүхий сим картны гэр 1 ширхэг, Мобиком ХХК-ийн 95248466 дугаарын сим картны гэр 1 ширхэг, “Нокиа” маркийн хар өнгөтэй, дотороо 99038448 дугаартай, гар утас 1 ширхэг, “Нокиа” маркийн хар өнгөтэй, дотороо 90127772 дугаартай, гар утас 1 ширхэг, “Самсунг” маркийн дэлгэгдэж онгойдог хар өнгийн гар утас сим картны хамт, цэнэглэгч 1 ширхэг,  “Нокиа” маркийн хар өнгөтэй гар утас 1 ширхэг, Gmobile гэх бичиглэлтэй хар саарал өнгийн гар утас, сим картны карт, vk Mobile гэх бичиглэл бүхий дэлгэгдэж онгойдог гар утас 1 ширхэг, Ж.Оын Е0349861, Е1690422 дугаарын гадаад паспорт 2 ширхэг зэргийг эзэмшигчид нь буцаан олгож,

“Хаан” банкнаас ирүүлсэн 1 ширхэг СD, Ж.Оын гэрт болон ажлын албан өрөөнд нэгжлэг хийснийг баримтжуулсан СD 2 ширхэг, “Маш нууц! Ж.О” болон “Маш нууц! П.А” гэсэн тус тусын тэмдэглэгээ бүхий цагаан өнгийн 2 ширхэг CD зэргийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

        

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Аг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж.Ог албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр өөрөө хээл хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгийг/ 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

5. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оын цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг тухайн үед буюу одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420.000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 5.880.000 төгрөгийг хасч /12.240.000-5.880.000=6.360.000/ 6.360.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч П.Ад оногдуулсан торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

 

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг, шүүгдэгч Ж.От тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

9. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу шүүгдэгч Ж.Оаас нөхөн төлсөн 1.000.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

10. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шүүгдэгч Ж.Оаас хураан авсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ж.Оын биеэс хураан авсан 8.500 төгрөгийг Ж.От буцаан олгож, Ж.Оын нэр дээрх Голомт банкны 1205018685 тоот ам долларын хадгаламжийн данс дахь 3.000 ам долларын “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №78 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож,

 Ж.Оаас нэгжлэгийн үеэр хураан авсан Юнитель ХХК-ийн “88484048 Отгонбаяр” бичиглэл бүхий сим картны гэр 1 ширхэг, Мобиком ХХК-ийн 95248466 дугаарын сим картны гэр 1 ширхэг, “Нокиа” маркийн хар өнгөтэй, дотороо 99038448 дугаартай, гар утас 1 ширхэг, “Нокиа” маркийн хар өнгөтэй, дотороо 90127772 дугаартай, гар утас 1 ширхэг, “Самсунг” маркийн дэлгэгдэж онгойдог хар өнгийн гар утас сим картны хамт, цэнэглэгч 1 ширхэг,  “Нокиа” маркийн хар өнгөтэй гар утас 1 ширхэг, Gmobile гэх бичиглэлтэй хар саарал өнгийн гар утас, сим картны карт, vk Mobile гэх бичиглэл бүхий дэлгэгдэж онгойдог гар утас 1 ширхэг, Ж.Оын Е0349861, Е1690422 дугаарын гадаад паспорт 2 ширхэг зэргийг эзэмшигчид нь буцаан олгож,

“Хаан” банкнаас ирүүлсэн 1 ширхэг СD, Ж.Оын гэрт болон ажлын албан өрөөнд нэгжлэг хийснийг баримтжуулсан СD 2 ширхэг, “Маш нууц! Ж.О” болон “Маш нууц! П.А” гэсэн тус тусын тэмдэглэгээ бүхий цагаан өнгийн 2 ширхэг CD зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О, П.А нар нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

            13. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О, П.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН