| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0108/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/118 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 18.5.1., 18.5.2.2., 19.14.2.1., |
| Улсын яллагч | Н.Батмөнх |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Н.Батмөнх,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.БатД.Д-, Б.Ганчимэг,
Шүүгдэгч Б.Ч-, Д.Д-, Ц.Б-, Д.Р- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Р-, 18.5 дугаар зүйлийн 2.2 Ц.Б-, Б.Ч-, Д.Д-, 19.14 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Р-, Ц.Б-, Б.Ч-, Д.Д- нарт холбогдох эрүүгийн 2038000820041 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Р-,
Монгол Улсын иргэн, Ц.Б-,
Монгол Улсын иргэн, Б.Ч-,
Монгол Улсын иргэн, Д.Д-,
Шүүгдэгч Б.Ч-, Д.Д-, Ц.Б-, Д.Р- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байх Хилийн ... дугаар тэмдэгтээр байлдааны болон галт зэвсэг, галт хэрэгсэлтэй, морин уналгатайгаар Монгол Улсын талаас Оросын Холбооны улсын тал руу хууль бусаар хил нэвтэрч, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө буцаж Оросын Холбооны улсын талаас Монгол Улсын тал руу хууль бусаар хил нэвтэрсэн, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ч-, Д.Д-, Ц.Б-, Д.Р- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байх Хилийн ... дугаар тэмдэгтээр байлдааны болон галт зэвсэг, галт хэрэгсэлтэй, морин уналгатайгаар Монгол Улсын талаас Оросын Холбооны улсын тал руу хууль бусаар хил нэвтэрч, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө буцаж Оросын Холбооны улсын талаас Монгол Улсын тал руу хууль бусаар хил нэвтэрсэн, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 2.2, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000820041 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтушинжлэн судлав. Үүнд:
Гэрч Г.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 ондүгээр сарын 13-ны өдөр хилийн ... дүгээр тэмдэгт хүртэл хилийн манааны үүрэг гүйцэтгэх үүрэг даалгаврыг заставын дарга, хошууч Ж.М-өөс авсан. Үүний дагуу байлдагч Б.З-гийн хамтаар хилийн харуулаас 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өглөөний 9 цагт хөдөлгөөн үйлдэж Шаврын голоор явж Ногоон гол гэх газарт очиж харуул дээр хоноод 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өглөөний 9 цагаас ... дугаар тэмдэгтийн зүүн талаар 800 метр газраар Монгол Улсын талаас ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтэрсэн 5 адууны ул мөрийг илрүүлж холбоогоор мэдээлэх гэсэн боловч хүйтэнд станцын батарей суусан учир ойролцоо байх айл руу очиж утсан холбоогоор харуул руу мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94-р хуудас/
Гэрч Ж.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ Би 2020 оны 01 дүгээр сарын сарын 12-ны өдөр ахлах ахлагч Г.Х-, байлдагч Б.З- нарын бүрэлдэхүүнтэй сэргийлэх манааг “Дун цагаан хус” байнгын хилийн харуулаас Ногоон голын чиглэлд томилон хилийн ... дүгээр тэмдэгт хүртэл цасан зурвас ашиглаж ул мөрний үзлэг шалгалт хийх үүрэг өгсөн. Үүний дагуу ахлах ахлагч Г.Х- байлдагч Б.З- нар 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өглөөний 9 цагт хөдөлгөөн үйлдэж Шаврын голоор явж Ногоон гол гэх газарт очиж харуул дээр хоноод 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өглөөний 09 цагаас ... дугаар тэмдэгтийн чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр ... дугаар тэмдэгтийн зүүн талаар 800 метр газраар Монгол Улсын талаас ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтэрсэн 5 адууны ул мөрийг илрүүлж утсан холбоогоор харуул руу мэдэгдсэн... Тэгээд ангиас 2020 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 02 цагт тусгай бүлэг ирж ул мөрний үзлэг шалгалт хийсэн мөн улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй иргэдийн судалгаа хийж ар гэрийн хүмүүстэй уулзахад тус сумын 2-р багийн иргэн Бүдрагчаагийн /нас барсан/ гэр бүлийн хүнтэй уулзахад “манай хүн Сүхээгийнхээс утас авахаар явсан гэж хэлсэн” Д.Р-ийн гэрт очиход нэг хөгшин байсан асуухад” адуунд явсан” Б.Ч-ын гэрт очиж эхнэрээс нь асуухад “сумын төв явсан гэсэн” болохоор сэжигтэй санагдаад Б.Ч-ын эхнэртэй Урантэс гэгчтэй уулзахад “5 хүн хил давахаар явсан” анд явсан гэж хэлсэн. Тэгээд хил зөрчигч нарын Б.Ч-, Д.Д- гэх 2 хүнийг шар голоос гэр лүүгээ харьж явах замд нь, Бүдрагчааг/нас барсан/ гэртээ байхад Д.Р-, Ц.Б- нарыг сумын төв дээр байхад нь саатуулсан. Барьж саатуулах ажиллагааг хилийн ... дугаар ангийн хилийн төлөөлөгчийн албаны ахлах офицер Б.В.Х- гүйцэтгэсэн... 2020 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө улсын хилийн 291 дүгээр тэмдэгтийн чиглэлээр хил нэвтэрч орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-98-р хуудас/,
Гэрч В.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хилийн 231 дүсарын салбарын дарга хошууч Ж.М-өөс 2020 оны 01 дүгээр 14-ний өдөр хилийн ... дугаар тэмдгийн чиглэлээр Монгол Улсын талаас ОХУ-ын тал руу хууль бусаар хил зөрчсөн ул мөр илрүүлсэн талаар мэдээлэл ирүүлсэн. Уг мэдээллийг харуулын дарга ахлах ахлагч Г.Х- өгсөн гэсэн. Үүссэн цагийн байдлын дагуу тусгай томилгоот бүлэгт томилогдон газар орон дээр үүрэг гүйцэтгэсэн. Очсон өдрөө хаалт манаанд үүрэг гүйцэтгэж хоносон. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ОХУ-ын талтай Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалт хийж хилийн зөрчлийн ул мөр хүлээлгэн өгсөн. Тэгээд хилийн ... дугаар тэмдгийн хооронд нисдэг тэргээр хамтарсан шалгалт явуулсан. Нислэгийн дараа тэр байрлалдаа үлдэж 2 хоног үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд төвөөс өгсөн үүргийн дагуу хилийн зөрчил гаргасан байж болзошгүй иргэдийн гэрт хаалт манаа тавьсан. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр харуулын дарга ахлах ахлагч Х.М- хилийн зөрчил гаргасан байж болзошгүй Цэцэрлэг сумын иргэн Б.Ч-, Д.Д- нарыг шар гол нэртэй газар саатуулсан. Тэгээд тэдэнтэй хамт явсан гэх П.Бүдрагчаагийн гэрт очиход харуулын дарга ахлах ахлагч Хөвсгөл, дэд ахлагч Ж.М- нар саатуулсан байсан ба гурван иргэнийг аваад заставын байрлалд В.Х-лан хүргэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101-р хуудас/,
Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ 2017 о2020 он хүртэл тасралтгүй 3 жил /Цэцэрлэг сумын 2-р багийн Засаг дарга/ хийсэн... Д.Р-, Д.Д-, Б.Ч- нар нутаг усаа маш сайн мэддэг хүмүүс энэ нутагт төрж өссөн хар бага наснаасаа эхлэн амьдарсан хүмүүс юм. Өвөлдөө улсын хилийн наад талд байгаа Шаварын голоор өвөлждөг, хавар намартаа зуун модны голоор нутагладаг ...Д.Р-, Д.Д-, Б.Ч- нар нь өвөлдөө хилийн бүс нутагт нутагладаг. Одоо ч гэсэн тэнд нутагладаг” гэх мэдүүлэг /хх-ийн 102-104-р хуудас/,
Гэрч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бибуугаа 2004 онд юм уу 2005 онд Их ав ангийн бууны дэлгүүрээс шинээр нь авч байсан. Би буугаа 2007 онд юм уу 2008 онд одоогийн Завхан аймгийн Тэс суманд оршин суудаг Дашдаваа гэх хүнээр дамжуулан Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байдаг хүнд зарсан. Яг хэн гэж хүн авсан талаар мэдэхгүй байна...Би буугаа албан ёсоор хүнд шилжүүлээгүй. Буугаа галт зэвсэг эзэмших гэрчилгээнийх нь хамт өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-106-р тал/
Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Д.Д-ид 2018 оны 12 дугаар сард Винтов маркийн бууг 2.500.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-р тал/
Гэрч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...маркийн бууг Өмнөговь аймгаас 4.000.000 төгрөгөөр хүргэн Ц.Б- худалдаж авсан. Ц.Б- буу эзэмших эрх байхгүй учир миний нэр дээр шилжүүлж авахаар миний бичиг баримтыг Өмнөговь аймаг руу явуулчихсан байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110- р тал/
Гэрч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 ондүгээр сарын 22-ны өдөр Тигр буу авна гэсэн зар байхаар нь зарын дагуу залгаж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багийн Зуун мод гэх газар оршин суух П.О- гэдэг хүнтэй 4.000.000 төгрөгөөр тохиролцож зарсан...” гэх мэдүүлэг /1-р ххийн 113-114-р тал/
Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 ондүгээр сарын 18-ны өдрийн 09 цаг 10 минутын орчим хил зөрчсөн байж болзошгүй иргэн Ц.Б-гийн утасны дугаарыг олоод утас руу нь залгаж хаана байгаа талаар нь асуухад гэртээ байна гэж хэлсэн. Тэгээд танайх хаана байдаг юм бэ гэж асуухад захын клонкын хажууд байгаа. Та нар уулзах шаардлагатай бол хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд зааж өгсөн хаягаар гэрт нь очиход Ц.Б- нойлоос гарч ирж таарсан ба би өөрийгөө танилцуулаад тантай уулзах хэрэг байна гэхэд би гэртээ ороод хувцсаа өмсөөд гараад ирья гэсэн. Тэгээд Ц.Б- гэртээ орж хувцсаа өмсөөд гараад ирэхээр нь та хамт застов очих шаардлага байна. Танаас тодруулах зүйл байна гээд машиндаа суулгаж застовт хүргэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 214-р тал/
Гэрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 ондүгээр сарын 18-ний өдрийн 15-16 цагийн үед хоёр морьтой иргэн Шар гол өгсөөд...саатуулан шалгахад 3 дугаар багийн малчин Д.Д-, 2 дугаар багийн малчин Б.Ч- нар байсан...үүрч явсан 2 буу1 ширхэг дуран, сумнууд хурааж аваад ахмад В.Х-т мэдэгдсэн...”/хх-ийн 216-р хуудас/
Шинжээч Т.Бүрэнхааны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...202001 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу 7 ширхэг сум, 4 ширхэг галт зэвсэгт шинжилгээ хийсэн. Харин Б.Ч-ын төрлийн 2 ширхэг сум нь байлдааны зориулалттай гэж дүгнэсэн. Энэ нь ямар учраас байлдааны сум болоод байгаа юм гэхээр эдгээр 2 ширхэг сум нь 1979, 1975 онд үйлдвэрлэгдсэн сумнууд байсан. Уг сумны арын малгай хэсэгт үйлдвэрлэсэн тэмдэг тэмдэглэгээнд ямар зориулалттай үйлдвэрлэгдсэнийг заасан байдаг. Галт зэвсэг нь гар аргаар гол сольж залгасан залгамал буу, Харин Д.Д-ийн 3 сумнаас 1 ангийн 2 ширхэг байлдааны сум байсан. Байлдааны сум үйлдвэрлэсэн огноо нь 1978, 1981 онд тус тус үйлдвэрлэгдсэн байсан. Галт зэвсэг нь КО гэх тэмдэглэгээтэй, ан агнуурын зориулалтаар үйлдвэрлэгдсэн. Ц.Б-гийн 1 ширхэг сум нь байлдааны зориулалттай, галт зэвсэг нь ан агнуурын зориулалттай буу байсан. Эдгээр иргэдийн 5 ширхэг сум нь малгай хэсэгтээ парлел 2 хэсгийн тоон тэмдэглэгээтэй ган зүрхэвчтэй сумнууд байсан. Ер нь бол байлдааны зориулалттай ангийн зориулалттай сумыг ялгахдаа бүтэц болон малгайн хэсгийн тэмдэг тэмдэглэгээгээр нь ялгана. Байлдааны зориулалттай сум нь хошуу хэсэгтээ ган зүрхэвчтэй байх ба малгай хэсэгтээ 2 хэсэг тоон тэмдэглэгээтэй байна. Уг тоон тэмдэглэгээний 12 цагийн тэмдэглэгээ нь тухайн сумны өөрийнх загвар код, 6 цагийн тэмдэглэгээ нь тухайн сумны үйлдвэрлэсэн он байна. Үүнээс олон бичиг бичиглэл бүхий сумны калибрын тэмдэглэгээ байх бол тухайн сум ангийн зориулалттай сум гэж тодорхойлдог...Тухайн сумнууд буудлага үйлдэх боломжтой...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125-127-р тал/
Шүүгдэгч Д.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө нар тусч байхад Цэцэрлэг сумын Шар шолд байх Лувжаа гэх газраас адуугаа харахаар явсан. Тэгээд замдаа Б.Ч-ынд буухад Б.Ч-, Бүдрагчаа хоёр чонын мөр харахаар явах гэж байна. Хамт явах уу гэхээр нь хамт яваад Д.Д- ахынд ирсэн. Тэгээд 5-уулаа нийлээд чонын мөр харахаар явсан. Тэгээд чонын мөр хараад шогшоод л байсан нэлээд орой болоод модон дотор нэг байшин таарахаар нь орж цай уугаад хоносон. Тэгээд маргааш буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өглөө нь босоод тэр хавиараа мөр ул хараад нэлээд явсан боловч юм олдоогүй, тэгээд эргээд нөгөө байшиндаа ирээд цай чанаж уугаад маргааш өглөө нь буцаад явж байхад Бүдрагчаа ах нэг юм дугараад байна гээд хурдан яваарай гээд уул өөд өгссөн. Тэгээд шөнөжингөө нэг замаар цуварч явсаар байгаад үүр цайхад хул азаргын голд явж байсан. Тэгээд Бүдрагчаа, Д.Д-, Б.Ч- 3 салаад шар гол руу гэр лүүгээ явна гээд явсан, харин Ц.Б- бид 2 гэртээ харихаар салаад би сумын төв рүү явсан, Ц.Б- гэртээ харьсан байх. Тэгээд сумын төв дээр явж байхад хилийн хүмүүс дуудаж хаагуур явсан талаар асуухад болсон явдлыг бүгдийг хэлсэн...” гэх мэдүүлэг /хх- ийн 56, 138-139-р хуудас/
Шүүгдэгч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “202001 дүгээр сарын 12-ны өдөр Цэцэрлэг сумын төвөөс Д.Д- ахынд үхэр тугалыг нэмнээ хүргэж өгсөн. Тэгээд хоноод байж байтал 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр саахалт айлын хүмүүс болох Бүдрагчаа, Д.Р-, Б.Ч- нар ирж чонын мөр харна гэхээр нь Д.Д- ах бид хоёр хамт явсан. Нэлээд хэд хоногийн өмнө Д.Д- ахын малаас хэдэн хонь, ямаа чоно идсэн учир тэр газраас очиж мөр харахаар явсан бид нарын очсон газар 4 чонын мөр байсан болохоор тэр мөрийг дагаад нэг уул даваад мод руу ороод үргээж үзсэн боловч ямар ч чоно гараагүй болохоор нь тэр орчмоор явж байгаад орой болохоор нь уулынхаа ар луу орсон чинь нэг гол байсан, голын захаар уруудаад явж байтал модны хаяанд нэг байшинд байсан тэр байшинд орж хоноод өглөө буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр урд талын мод руу орж чонотой хөөцөлдөөд орой болохоор нь буцаж очоод нөгөө байшиндаа хоносон. Маргааш өглөө нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр урагшаа эргээд явж байтал Бүдрагчаа ах нисдэг тэрэг дуугарч байна гэж хэлээд буцаад Монгол Улсын тал руу шөнөжингөө яваад үүр цайхад хул азаргын голд орж ирээд Д.Р- бид 2 салж явсан. Тэгээд би морио тавихаар Д.Р-аас салаад Өгсөхийн гол руу явж Маамаа гэх айлд морио тавьчихаад маргааш нь түлээ хийлцэж өгөөд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сумын төв дээр гэртээ ирэхэд манай эхнэр хилийн цэргүүд чамайг сурч утсаар ярьсан” гэх мэдүүлэг /ххийн 68-70, 142-р хуудас/,
Шүүгдэгч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Бүдрагчаа гуай манайд ирээд намайг хониндоо явах гэж байтал маргааш өглөө чонын мөр үзэхээр явах уу гэхээр нь зөвшөөрч явахаар болоод хоносон. Маргааш өглөө нь Д.Р- манайд ирээд бид гурвуулаа чононд явахаар яриад манайхаас яваад Д.Д- ахынд очоод ярьж байгаад Д.Д-, Ц.Б- нарыг хамт авч явахаар болсон. Хэд хоногийн өмнө Д.Д-ийн хонийг чоно идсэн учраас тэр газраас очиж мөр ул харцгаая гээд явсан.Тэгээд нөгөө газраа ирэхэд 3 чононы мөр байсан учраас тэр мөрийг дагаад цааш явсаар байгаад орой болоод нэг байшин дээр очоод цай чанаж уугаад унтацгаасан. Маргааш өглөө нь дахиад нөгөө модтой ууланд хөөцөлдөөд дахин тэндээ хоноод маргааш нь мордоод явж байсан чинь нисдэг тэрэг “дугарахаар нь за болохоо болилоо” гээд буцаад шөнөжингөө яваад хул азарга гэдэг газарт ирсэн. Тэндээс Ц.Б-, Д.Р- нар гэртээ харихаар явсан. Дараа нь бид гурав гэртээ харихаар явах замд морь эцээд байхаар нь “нам мод” гэх газарт хоносон, маргааш гэрлүүгээ явж байгаад Д.Р-ийн хавиас баригдаж саатуулагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65, 146-р хуудас/,
Шүүгдэгч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай хадүү Ц.Б- 2020 оны 01 дүгээр 12-ны өдөр тугалын нэмнээ дөхүүлж өгөхөөр сумын төвөөс ирсэн. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө саахалт айлын хүмүүс болох Д.Р-, Бүдрагчаа, Б.Ч- нар манай гэрт ирсэн. Манай гэрт ирээд чонын мөр харна гээд 5-уулаа өөр өөрийн бууг аваад явсан. Бид нар манай гэрээс гараад хойд зүгт “Шилүүстэй” гэх газарт очиход 3-4 чонын мөртэй тааралдсан тэгээд мөрөө хөөгөөд цаашаа явсаар байгаад орой болоод явж байтал модон байшин таарахаар нь дотор нь цай чанаж уугаад тэндээ хоносон. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өглөө босоод нөгөө чонынхоо мөрөө мөрдөөд тэр газраараа нэлээд эргэсэн тэгээд орой болохоор шөлтэй хоол хийж идсэн, бас цай чанаж уугаад нөгөө байшиндаа хоносон. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө босоод цай чанаж уугаад буцаад явж байтал бид нарын явж байсан зүгээс нисдэг тэрэг дуугарсан учир Монгол Улсын зүг рүү шөнөжингөө яваад замдаа төөрсөн тэгээд үүр цайгаад явж байгаад газар орноо харахад “хул азаргын” голын эх рүү ороод ирчихсэн явж байсан. Тэгээд Д.Р-, Ц.Б- нар гэр лүүгээ явсан, Бүдрагчаа, Б.Ч- бид 3 гэр лүүгээ явж байгаад морь муудаад байхаар нь Хул азаргын эхэнд “нам модны өтөг” гэх газарт хоносон” өглөө нь Бүдрагчаа гэр лүүгээ явсан, тэгээд шар гол өгсөөд явж байгаад бид хоёр хилийн хүмүүст баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61, 150-р хуудас/
Хөвсгөл аймгийн Шүүхийн шилжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарынны өдрийн 17 дугаартай шинжээчийн: Б.Ч-ын гэх винтов маркийн буутай төстэй дугаарын гол төмөр дээрээ дугааргүй, ... дугаарын замагтай галт зэвсэг нь ОХУнд ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 8.2х66 мм-ийн калибр бүхий карбин бууны суурь эд анги дээр гол төмрийг гар аргаар сольж залгасан залгамал буу байна. Зориулалт тодорхойлох боломжгүй. Иргэн Б.Ч-оос хураан авсан гэх 56 мм өндөртэй хүрэн шаргал өнгийн хонгиотой, хүрэн улаан өнгийн хошуутай, малгайн хэсэгт 539, 79 гэсэн тэмдэглэгээтэй, 7,62х39мм калибртай нэг 1 ширхэг сум нь 1979 онд ОХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн ган зүрхэвчтэй ердийн сум байна. Иргэн Б.Ч-оос хураан авсан гэх 56 мм өндөртэй ногоон өнгийн хонгиотой, хүрэн улаан өнгийн хошуутай, малгайн хэсэгт 60, 75 гэсэн тэмдэглэгээтэй, 7,62х39мм калибртай нэг 1 ширхэг сум нь 1975 онд ОХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн ган зүрхэвчтэй ердийн сум байна. Тухайн сумнууд нь бялт тэсрээгүй, бүтэц өөрчлөлтгүй байх тул буудлага үйлдэгдээгүй байна. Тухайн сум нь шинжлэгдэж буй буунд тохирно. Хэрэгт хураагдсан Д.Д-ийн винтов маркийн буутай төстэй, ... дугаарын гол төмөртэй, ... дугаарын замагтай галт зэвсэг нь 1944 онд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн ко-91/30 загварын 7,62х54Р калибр бүхий винтов буу байна. Иргэн Д.Д-оос хураан авсан гэх 77 мм өндөртэй ногоон өнгийн хонгиотой, хүрэн улаан өнгийн хошуутай, малгайн хэсэгт БДЗ “7,62х54К” гэсэн тэмдэглэгээтэй, 7,62х54мм калибртай нэг 1 ширхэг сум нь ОХУ-ын Барнаулын зэвсгийн үйлдвэрт ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн сум байна. Иргэн Д.Д-оос хураан авсан гэх 77 мм өндөртэй шаргал өнгийн хонгиотой, хүрэн улаан өнгийн хошуутай, малгайн хэсэгтээ 6081 гэсэн тэмдэглэгээтэй 7.62х54В калибр бүхий сум 1 ширхэг ОХУ-д 1981 онд байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум байна. Иргэн Д.Д-оос хураан авсан гэх 77 мм өндөртэй шаргал өнгийн хонгиотой, хүрэн улаан өнгийн хошуутай, малгайн хэсэгтээ 60 78 гэсэн тэмдэглэгээтэй 7.62х54К калибр бүхий сум 1 ширхэг нь 1978 онд ОХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн сум байна. Тухайн сумнууд нь буудлага үйлдэгдээгүй байна. Тухайн сум нь шинжпэгдэж буй буунд тохирно. Хэрэгт хураагдсан Ц.Б-гийн Тигр гэх нэртэй ... дугаарын гол төмөртэй, ... дугаарын замагтай галт зэвсэг нь 2009 онд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн. Тигр загварын 7.62х54R калибр бүхий сум 1 ширхэг ОХУ-д 1981 онд байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум байна. Хэрэгт хураагдсан Д.Р-ийн калибр буутай төстэй ... дугаарын гол төмөртэй, ... дугаарын замагтай галт зэвсэг нь 1954 онд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн. Тоз-8 загварын 5.6 мм калибр бүхий буу байна. Иргэн Д.Р-аас хураан авсан гэх 24 мм өндөртэй шаргал өнгийн хонгиотой, хүрэн улаан өнгийн хошуутай, малгайн хэсэгтээ С гэсэн тэмдэглэгээтэй 5.6х1.5R калибр бүхий 1 ширхэг сум нь ОХУ-д ан агнуур, спорт, сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн сум байна. Тухайн сум нь буудлага үйлдэгдээгүй байна. Тухайн сум нь шинжлэгдэж буй буунд тохирно...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 121-р тал/
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 23-р хуудас/ Зөрчлийн хэргийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүтухай санал /1-р хх-ийн 24-25-р тал/ Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжитэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хүнд хүлээлгэн өгөх тухай тэмдэглэл /1-р хх-ийн 31-37-р тал/ Хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /1-р хх-ийн 37-р тал/ Хил зөрчигч /завдагчийн/ биед үзлэг хийсэн тухай протокол /1-р хх-ийн 38-тал/ Улсын хилээр гаргасан зөрчлийн ул мөр /амьтдын/ хүлээлгэн өгсөн акт /1-ийн 40-41-р тал/ Хилийн зөрчил гаргасан байх болзошгүй иргэдийг түр саатуулах тухай тэмдэглэл /1-р хх-ийн 42-р тал/ Сэжигтэний биед үзлэг хийсэн протокол, тайлбар /1-р хх-ийн 43-45-р тал/ Хил зөрчсөн саатуулсан Д.Д-, Б.Ч-, Ц.Б-, Д.Р- нарыг саатуулсан үеийн ажиллагааны бүдүүвч /1-р хх-ийн 46-р тал/ Хил зөрчигч, тэдгээрийн авч явсан эд зүйлийг хүлээлгэж өгсөн тухай акт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 86-87-р тал/ Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 89-р тал/ Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжитэмдэглэл /1-р хх-ийн 90-92, 207-209, 211-р тал/ Хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 130-131-р тал/ Хөрөнгө үнэлгээний тайлан /1-р хх-ийн 225-р тал/ Хил хамгаалах Ерөнхий газрын хилийн ... дугаар ангийн албан тоот /1-ийн 162-р тал/ Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын албан тоот /1-р хх-ийн 167-р тал/
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлаХөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, /1-р хх-ийн 168-190,241-250, 2-р хх-ийн 1-3-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хузаасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Ч-, Д.ДЦ.Б-, Д.Р- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байх Хилийн ... дугаар тэмдэгтээр байлдааны болон галт зэвсэг, галт хэрэгсэлтэй, морин уналгатайгаар Монгол Улсын талаас Оросын Холбооны улсын тал руу хууль бусаар хил нэвтэрч, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө буцаж Оросын Холбооны улсын талаас Монгол Улсын тал руу хууль бусаар хил нэвтэрсэн, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 2.2, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000820041 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн байх боловч шүүгдэгч Б.Ч-, Д.Д-, Ц.Б- нарын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар улсын хилээр байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэл хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.
Тодруулбал шүүгдэгч нарын улсын хилээр нэвтрүүлсэн гэх байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн сум байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодист хамаарах ойлголтыг Галт зэвсгийн тухай хуульд зааснаар “байлдааны зориулалттай галт зэвсэг” гэж байлдааны болон тусгай ажиллагаанд ашиглах зэвсэг, галт хэрэгсэл, түүний эд ангийг, сум гэсэн ойлголтыг галт зэвсэг болон галт хэрэгслээс тусад нь буюу “сум” гэж галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөрт хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг хэлнэ гэж тодорхойлжээ.
Сум нь галт зэвсэг болон галт хэрэгслээс тусдаа эд зүйл гэж томьёологдсон түүнчлэн байлдааны зориулалттай галт хэрэгсэлд сум багтана гэдгийг хуульд тусгайлан заагаагүй байна. Мөн улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч Д.РенчиндаЭрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “хязгаарлалт тогтоосон барааг” өөрчлөн найруулж хассан байх тул эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэснийг баримтлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгох тухай саналыг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Ч-, Д.Д-, Ц.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар, шүүгдэгч Д.Р-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1,1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Б.Ч-, Д.Д-, Ц.Б-, Д.Р- нар бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байх Хилийн ... дугаар тэмдэгтээр байлдааны болон галт зэвсэг, галт хэрэгсэлтэй, морин уналгатайгаар Монгол Улсын талаас Оросын Холбооны улсын тал руу хууль бусаар хил нэвтэрч, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө буцаж Оросын Холбооны улсын талаас Монгол Улсын тал руу хууль бусаар хил нэвтэрсэн гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь Гэрч Г.Х-ын мэдүүлэг /хх93-94-р хуудас/, гэрч Ж.М-ийн мэдүүлэг /хх-ийн 96-98-р хуудас/, гэрч В.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 100-101-р хуудас/, гэрч Б.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 102-104-р хуудас/, гэрч О.Б-ын мэдүүлэг /1-р хх-ийн 105-106-р тал/, гэрч Д.Б-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 108-р тал/, гэрч П.О-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 110-р тал/, гэрч С.Э-ын мэдүүлэг /1-р хх-ийн 113-114-р тал/, гэрч Н.А-ын мэдүүлэг /1-р хх-ийн 214-р тал/, гэрч Х.М-ийн мэдүүлэг /хх-ийн 216-р хуудас/, шинжээч Т.Бүрэнхааны мэдүүлэг /1-р хх-ийн 125-127-р тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шилжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 121-р тал/, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 23-р хуудас/, Зөрчлийн хэргийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /1-р хх-ийн 24-25-р тал/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хүнд хүлээлгэн өгөх тухай тэмдэглэл /1-р хх-ийн 31-37-р тал/, хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /1-р хх-ийн 37-р тал/, хил зөрчигч /завдагчийн/ биед үзлэг хийсэн тухай протокол /1-р хх-ийн 38-39-р тал/, улсын хилээр гаргасан зөрчлийн ул мөр /амьтдын/ хүлээлгэн өгсөн акт /1-р хх-ийн 40-41-р тал/, хилийн зөрчил гаргасан байх болзошгүй иргэдийг түр саатуулах тухай тэмдэглэл /1-р хх-ийн 42-р тал/, сэжигтэний биед үзлэг хийсэн протокол, тайлбар /1-р хх-ийн 43-45-р тал/, хил зөрчсөн саатуулсан Д.Д-, Б.Ч-, Ц.Б-, Д.Р- нарыг саатуулсан үеийн ажиллагааны бүдүүвч /1-р хх-ийн 46-р тал/, хил зөрчигч, тэдгээрийн авч явсан эд зүйлийг хүлээлгэж өгсөн тухай акт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 86-87- р тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 89-р тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 90-92, 207-209, 211-р тал/, хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 130-131-р тал/, хөрөнгө үнэлгээний тайлан /1-р хх-ийн 225-р тал/, Хил хамгаалах Ерөнхий газрын хилийн ... дугаар ангийн албан тоот /1-р хх-ийн 162-р тал/ зэрэг хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын улсын хилийн зөрчил, уг гэмт хэрталаарх хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдлын улмаас Эрүүгийн хуульд тусгайлан заасан Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдалд хохирол учруулахдаа өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасбаримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-, Д.Д-, Ц.Б-, Д.Р- нарыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үхүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Д-, Ц.Б-, Д.Р- нь урьд ял шийтгэл эдбайгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 187-189-р тал/- аар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Ч- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийхуудас /1-р хх-ийн 190/, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-ийн 198-199/ -оор тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, Д.Д-, Ц.Б-, Д.Р- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан калибр маркийн буу 1 ширхэг, Тигр маркийн буу 1 ширхэг, Винтов маркийн буу 2 ширхэг, сум 27 ширхэгийг, бууны ... дугаартай баримт бичгийн хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхээр Цагдаагийн байгууллагад, Эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, П.Бүдрагчаагийн, эмэширхэг, хазаар 1 ширхэг, тохом 3 ширхэгийг устгахыг, шүүгдэгч Д.Р-ийн улаан өнгийн модон эмээл, 2 ширхэг тохом /хуучин/, суран хазаар, ногт /хуучин/, Ц.Б-гийн орос хар эмээл, хазаар, тохом /хуучин/, Д.Д-ийн шар өнгийн модон эмээл 1, тохом 3 ширхэг, нэг нүдний дуран 1, сумны дайз, Б.Ч-ын нэг нүдний дуран 1 ширхэг, хар өнгийн орос хар эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхэгийг өмчлөгчид буцаан олгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж шийдвэрлэв.
П.Бүдрагчаагийн эд хөрөнгөөр битүүмжлэгдсэн улаан буурал зүсмийнгүйцсэн морийг иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэбилэгт буцаан олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2,4, 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын 4 тооны морийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах, Эрүүгийн 2038000820041 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Улсын яллагч шүүгдэгч нараас /1.963.400 /төгрөгийг эрүүгийн хэрэг хшийдвэрлэх ажиллагааны зардалд гаргуулахаар санал гаргаж байх боловч тухайн зардлын тооцоо, холбогдох баримт хэрэгт авагдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар шүүх хуваарилах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Аймгийн прокурорын газрын ерөнхий прокуророос шүүгдэгч О овогт Дын Р, Д овогт Цийн Б, Б овогт Бгийн Ч, О овогт Дын Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2, Дын Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч О овогт Дын Р, Д овогт Цийн Б, Б овогт Бгийн Ч, О овогт Дын Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “ Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. О овогт Дын Р, Д овогт Цийн Б, Б овогт Бгийн Ч, О овогт Дын Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч, Д.Д, Ц.Б, Д.Р нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Ч, Д.Д, Ц.Б, Д.Р нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч, Д.Д, Ц.Б, Д.Р нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2,4, 21.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан калибр маркийн буу 1 ширхэг, Тигр маркийн буу 1 ширхэг, Винтов маркийн буу 2 ширхэг, сум 27 ширхэгийг, бууны .... дугаартай баримт бичгийн хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн байгууллагад,
Мөн эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, П.Бгийн, эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, тохом 3 ширхэгийг устгахыг, шүүгдэгч Д.Рийн улаан өнгийн модон эмээл, 2 ширхэг тохом /хуучин/, суран хазаар, ногт /хуучин/, Ц.Бгийн орос хар эмээл, хазаар, тохом /хуучин/, Д.Дийн шар өнгийн модон эмээл 1, тохом 3 ширхэг, нэг нүдний дуран 1, сумны дайз, Б.Чын нэг нүдний дуран 1 ширхэг, хар өнгийн орос хар эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхэгийг өмчлөгчид буцаан олгохыг,
П.Бгийн эд хөрөнгөөр битүүмжлэгдсэн улаан буурал зүсмийн нас гүйцсэн морийг иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэбилэгт олгохыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2,4, 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын 4 тооны морийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
9. Эрүүгийн 2038000820041 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч, Д.Д, Ц.Б, Д.Р нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР