Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 00118

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.5, 36.2 дугаар зүйлийн  4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Аймгийн прокурорын газрын ерөнхий прокуророос шүүгдэгч О овогт Дын Р, Д овогт Цийн Б, Б овогт Бгийн Ч, О овогт Дын Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2, Дын Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Шүүгдэгч О овогт Дын Р, Д овогт Цийн Б, Б овогт Бгийн Ч, О овогт Дын Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “ Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. О овогт Дын Р, Д овогт Цийн Б, Б овогт Бгийн Ч, О овогт Дын Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч, Д.Д, Ц.Б, Д.Р нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Ч, Д.Д, Ц.Б, Д.Р нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч, Д.Д, Ц.Б, Д.Р нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.        

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2,4, 21.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан калибр маркийн буу 1 ширхэг, Тигр маркийн буу 1 ширхэг, Винтов маркийн буу 2 ширхэг, сум 27 ширхэгийг, бууны 007435, 009817 дугаартай баримт бичгийн хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн байгууллагад,

Мөн эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, П.Бгийн, эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, тохом 3 ширхэгийг устгахыг,  шүүгдэгч Д.Рийн улаан өнгийн модон эмээл, 2 ширхэг тохом /хуучин/, суран хазаар, ногт /хуучин/, Ц.Бгийн орос хар эмээл, хазаар, тохом /хуучин/, Д.Дийн шар өнгийн модон эмээл 1, тохом 3 ширхэг, нэг нүдний дуран 1, сумны дайз, Б.Чын нэг нүдний дуран 1 ширхэг, хар өнгийн орос хар эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхэгийг өмчлөгчид буцаан олгохыг,

П.Бгийн эд хөрөнгөөр битүүмжлэгдсэн улаан буурал зүсмийн нас гүйцсэн морийг иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэбилэгт олгохыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2,4, 21.5 дугаар зүйлийн  1.1-т зааснаар эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын 4 тооны морийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

9. Эрүүгийн 2038000820041 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

10.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч, Д.Д, Ц.Б, Д.Р нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР