| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0335/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/133 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 18.5.1., 19.14.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С-,
Орчуулагч, хэлмэрч В.Хуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1....14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б.М-, Г.В.С- нарт холбогдох эрүүгийн 1...38007500040 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Оросын Холбооны улсын Буриад улсын иргэн,
Оросын Холбооны улсын Буриад улсын иргэн,
Шүүгдэгч ..Б.М, Г.В.С-.В.С нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийнЦагаан-Үүр сумын нутаг дэвсгэр хилийн ...дүгээр тэмдэгтээс 300 метрын зайд боомт бус газраар 201... оны 10 дугаар сарын 23-ны өдөр мориор таван нохой дагуулан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, улсын хилээр барааг буюу галт зэвсгийг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ..Б.М, Г.В.С-.В.С нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийнЦагаан-Үүр сумын нутаг дэвсгэр хилийн ...дүгээр тэмдэгтээс 300 метрын зайд боомт бус газраар 201... оны 10 дугаар сарын 23-ны өдөр мориор таван нохой дагуулан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, улсын хилээр барааг буюу галт зэвсгийг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1....14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1...38007500040 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: - Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасангомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, - Хилийн зөрчлийн шалгасан тухай акт /хх-ийн 4-6 дугаар хуудас/, - Хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг, шалгалт хийсэн тодорхойлолт/хх-ийн 7 дугаар хуудас/, - Хил зөрчин саатуулагдсан ..Б.М, Г.В.С-.В.С нарыг саатуулсан үеийн ажиллагааны бүдүүвч зураг /хх-ийн 8 дугаар хуудас/, - Хил зөрчигчийн биед үзлэг хийсэн протокол /хх-ийн ... дүгээр хуудас/, - Хил зөрчигчийн авч явсан зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухайпротокол /хх-ийн 10 дугаар хуудас/, - Хилийн уулзалтын протокол /хх-ийн 11-12 дугаар хуудас/, - Улсын хилийн дэглэм зөрчигчийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, - Хил зөрчигч ..Б.М, Г.В.С-.В.С нарын биед үзлэг хийсэнтэмдэглэл /хх-ийн 15, 18 дугаар хуудас/, - Хил зөрчигч ..Б.М, Г.В.С-.В.С нарын унаж явсан морь, дагуулж явсан нохойг хүлээлгэж өгсөн акт /хх-ийн 16 дугаар хуудас/, - Хилийн ... дүгээр заставын хариуцсан хэсэг ...дүгээр тэмдэгтийнчиглэлээр гарсан хилийн зөрчлийн буу, сум, галт хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай акт /хх-ийн 17 дугаар хуудас/, - Хилийн ... дүгээр заставын хариуцсан хэсэг ...дүгээр тэмдэгтийнчиглэлээр гарсан хилийн зөрчлийн зурган баримт /хх-ийн 20-27 дугаар хуудас/, - Хил зөрчигч нарын авч явсан буу, сум, хутганд үзлэг хийсэн тэмдэглэлгэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4...-55 дугаар хуудас/, - Хил зөрчигч нарын унаж явсан 2 тооны морь, авч явсан эд зүйлд үзлэгхийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 56-68 дугаар хуудас/, - Баруун ташаандаа В үсгэн тамгатай, сартай хонгор зүсмийн 6 настайТомс үүлдрийн морь, зүүн ташаандаа зөв харсан зуузай тамгатай халиун зүсмийн 8 настай Томс үүлдрийн морийг битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 71- 76 дугаар хуудас/,
- Гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...201...оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагт Хээгт байнгын хилийн харуулын дарга, ахлах ахлагч Г.Б- утсаар холбогдож хилийн ...дүгээр тэмдэгтийн баруун талаар 300 метрын газраар ОХУ-ын Буриад улсын талаас Монгол Улсын тал руу нэвтэрсэн 2 морь, 5 нохойн мөрийг тухайн өдрийн 15 цагт илрүүлсэн. Мөн мөр илрүүлээд харуулаасаа хаалт манаа томилон өөрөө мөрөөр нь мөрдөж хаалтанд оруулан хил зөрчигч 2 этгээдийг саатуулсан талаараа мэдэгдсэн...Хээгт харуулын цэгт очоод саатуулагдсан 2 иргэнд дахин үзлэг хийн хэн болохыг нь тогтоосон. Тэд ОХУ-ын Буриад улсын Г.В.С-, Ц.Б.М- гэж байсан. Ингээд 10 дугаар сарын 24-ний өглөө хил зөрчсөн этгээдүүдийг хил нэвтэрсэн газарт нь очиж саатуулсан газар оронд үзлэг шалгалт хийх, хилийн зөрчил гарсан чиглэлд очиж хил зөрчсөн ул мөрийг хамгаалалтанд авах арга хэмжээ авсан. Тэгэхэд 2 морины мөр, мөн 5 нохойн мөр илэрсэн. Тэд хил нэвтрээд хилээс дотогш ... орчим километр яваад буцсан байсан. 24-ний 15 цагт ОХУ-ын Буриад улсын Хиагтын хилийн хэсэгтэй Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтанд Хилийн албаны тасгийн дарга, Хилийн албаны ахлах офицер, Хилийн тагнуулын тасгийн ахлах ажилтан нарын хамт уулзалтанд оролцсон. Уулзалтаар ...дүгээр тэмдэгтийн чиглэлээр хил нэвтрэн орж ирсэн этгээдүүдийн морины мөрийг нөгөө талд хүлээлгэн өгсөн, мөн тухайн этгээдүүдийн нэрийг өмнө нь ОХУ-ын талд албан захидлаар хүргүүлсэн байсны дагуу тухайн 2 хүний овог, нэр регистрийн дугаар, гэрийн хаяг зэргийг нь авч ирсэн байсан. Тэрийгээ манай талд өгсөн. Тэдний талаас ар гэрт нь мэдэгдэхээр болсон...Хил зөрчсөн талаар нь асуухад нохойгоо дагаж явж байгаад төөрөөд ороод ирлээ. Нохойгоо анд сургах зорилгоор явж байсан гэсэн. Мөн Г.В.С- 1...84 онд тэр хэсгийн замаар Монгол улсын талаас өвс, тэжээл тээвэрлэж байсан, тэр замаа хараад Монгол улсын талд орж ирсэн байна гэдгээ мэдсэн гэж байсан. Тэр хоёр хүнд винтов 1, калибр 1, винтовын сум 2... ширхэг, калибрын сум 81 ширхэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/,
- Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...201... оны10 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 07 цагаас ахлах ахлагч Б-, дэд ахлагч Ч- нарын хамт хилийн ... дугаар тэмдэгтийн чиглэлд харуулын үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 15 цагийн орчим хилийн ...дүгээр тэмдэгтээс баруун гар талд 300 метрын зайд ОХУ-ын талаас Монгол Улсын хил цувж нэвтэрсэн морины мөр болон нохойн мөр илрүүлсэн. Ингээд энэ талаар ... дүгээр заставт мэдэгдээд хаалт манаагаа гаргаад мөрийг араас нь мөрдсөн. Ингээд харуулын дарга ахлагч Н-, ахлах ахлагч Ш- нарыг урдаас нь угтуулж явуулсан. Ингээд тэр 2 тухайн хил зөрчигч этгээдүүдийг Хялгаасан давааны аманд саатуулаад биед нь үзлэг хийгээд харуулын байранд авч ирсэн. Харуулын байранд авч ирэхэд тэдэнд нарийвчлан үзлэг хийхэд винтов 1, калибр 1, винтовын сум 2... ширхэг, калибрын сум 81 ширхэг байсан. ...Тэд өөрсдийгөө Буриад улсын иргэд гэж байсан ба Монгол хэлээр муухан ярьж ойлголцож байсан...Энэ хүмүүсийн хил нэвтрэн орж ирсэн хилийн ...дүгээр тэмдэгтийн хэсгээр бол ой модон дундуур моднуудыг тайраад 20 орчим метрт өргөн зурвас гаргасан байдаг. Түүгээр өнгөрч байгаа хүн бол өөр улсын хил рүү орж ирж байна гэдгээ мэдэх боломжтой. Мөн эдгээр хүмүүс нь өдөр 13 цагийн үед гэгээтэй, цаг агаар хэвийн тогтуун байх үед орж ирсэн учраас үзэгдэх орчин хязгаарлагдсан, манан будантай байсан гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс төөрсөн гэж үзэх үндэслэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/,
- Гэрч Л.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...201... оны 10 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 07 цагаас харуулын ахлагч Г.Б-, ахлах ахлагч Б-, Ч- нар харуулын үүрэг гүйцэтгэхээр явсан. Би харуулын байранд үлдсэн. Гэтэл 15 цагийн орчим ахлагч Г.Б- богино долгионы станцаар гадаад талаас нохой дагуулсан морьтой хүн орж ирсэн байна. Нутгийн гүн рүү хурханы эхээр явсан байна гээд ахлагч Н- бид хоёрыг Хурханы аманд хаалт манаанд гар гэж хэлсэн. Ингээд бид хоёр тэр даруй харуулын байрнаас гараад мориор Хурхны аманд очиход хил тал руу явсан 2 морьтой хүний шинэ мөртэй тааралдсан. Мөн нохойн мөр байсан. Ингээд мөр даган араас нь явж байгаад Хялгаасан давааны аманд хилийн ... дугаар тэмдэгтийн чиглэлд явж байгааг харсан. Ингээд бид 2 явж байгаа чиглэлээр нь амдан очоод араас нь зогс гэж анхааруулах дохио өгөхөд эргээд харахаар нь би морьтой давхин тулж очоод мориноосоо буун нэг эрэгтэйнх нь морины цулбуурнаас бариад мориноосоо буу гэхэд тэр буусан. Ингээд биед нь үзлэг хийхэд арай залуу эрэгтэй калибр буутай, бууны хүхээгэнд 5 сумтай, халаасанд нь даавуун уутанд 26 сум, ...калибрын 50 ширхэг сум байсан. Нөгөө эрэгтэйд нь винтов буу, бууны хүхээгэнд 5 сумтай, буугаа цэнэглэсэн, бүсэндээ хуйтай хутга зүүсэн, өмдний халааснаас нь 4 ширхэг винтовын сум гарч ирсэн...Тэд анх хэлэхдээ дагуулж явсан нохойнууд нь тураг хөөгөөд явчхаар нь араас нь орж ирсэн гэж хэлж байсан. ...Тэр хэсгээр зоон татаад ой модыг нь унагаж цэвэрлээд 50 орчим метр газар зоон татсан байдаг, мөн хилийн багана байгаа. Мөн ...дугаар тэмдэгт дээр хилийн хуучин өндөр цамхаг байдаг юм. Ер нь энгийн хүн 5 хараад хил нэвтэрч байна гэдгээ мэдэх боломжтой. Тэр өдөр тэнгэр цэлмэг, нартай, цаг агаар тогтуун байсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан манан, будан гэх зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 88-8... дүгээр хуудас/,
- Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...201...оны 10 дугаар сарын 23-ны өглөө 07 цагаас хилийн ...дүгээр тэмдэгтээс ...дугаар тэмдэгтийн чиглэлд харуулын дарга Г.Б-, Ч- нарын хамт үүрэг гүйцэтгэсэн. Ингээд шалгалтаа хийгээд ...дүгээр тэмдэгтийг өнгөрөөд явж байтал уг тэмдэгтийн баруун талаар 300 орчим метрийн зайд ОХУ-ын талаас манай улсын хилийг нэвтэрсэн морь болон нохойн мөр илэрсэн. Мөрийг үргэлжлүүлэн харахад нутгийн гүн рүү явсан байсан. Ингээд ахлагч Г.Б- харуулын байр руу мэдэгдээд өмнөөс нь амдан саатуулахыг үүрэг болгоод бид гурав тэр мөрийг араас нь мөрдсөн. Ингээд явж байтал харуулын байрнаас гарсан харуулын дарга Н-, Ш- нар мөр илрүүлсэн талаараа богино долгионы станцаар хэлэхээр нь бид гурав мөрөө орхин ...-...дүгээр тэмдэгтийн чиглэлд хаалт манаанд шилжсэн. Удалгүй 15 цаг 40 минутын орчим хил зөрчигч нарыг саатуулсан гэсэн мэдээг нөгөө хоёр өгөхөд харуулын дарга Г.Б- тэр хоёр дээр очихоор болоод Ч- бид хоёрт ул мөрийг үргэлжлүүлэн шалгах үүрэг өгсөн. Ингээд бид хоёр мориор явахад тэр хүмүүс мориноосоо буулгүй нутгийн гүн рүү 7-8 орчим километр яваад ... дугаар тэмдгийн чиглэлд эргэсэн байсан. Нийт явсан мөр нь 7-8 орчим километр юм. Ингээд бид ул мөрийг тэдний хилээр орж ирсэн газраас эхлээд манай харуулуудад баригдсан газар хүртэл шалгаж дуусаад байрлалдаа ирсэн. ...Тэдний явсан замыг нь тооцож үзэхэд тэд барагцаагаар 12-13 цагийн орчим хил нэвтэрсэн гэж үзэж байна. ...Тухайн хэсэгт ой модыг нь унаган хилийн зоон татсан байдаг. Тэд яг хилийн зоон татсан хэсгээр орж ирсэн байдаг. Тиймээс улсын хил нэвтэрч байна гэдгээ энгийн иргэн ч мэдэх боломжтой. Мөн тухайн өдөр тэнгэр цэлмэг нартай байсан тул төөрч будлихаар нөхцөл байдал байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн ...1 дүгээр хуудас/,
- Гэрч Т.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...201... оны 10 дугаар сарын 23-ны өглөө 07 цагаас харуулын дарга Г.Б-, ахлагч Б- нарын хамт хилийн ...дүгээр тэмдэгтээс ...дүгээр тэмдэгг хүртэл харуулын үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл өдөр 15 цагийн орчим хилийн ...дүгээр тэмдэгтийн баруун талаар 300 орчим метрийн зайд ОХУ-ын талаас манай улсын хил нэвтэрсэн хоёр морьтой хүний мөр болон хэд хэдэн нохойн мөр илэрсэн. Ингээд Г.Б- харуулын байр руу хэл хүргэж хүчлэн хамгаалалт дуудаад бид хил талаа хамгаалалтанд авсан. Тухайн хэсгээр зоон татаад ой модыг нь 20-50 метр өргөнтэй хэсгээр тайрч үзэгдэх орчинг чөлөөлсөн байдаг. Мөн хилийн манааны зам байдаг юм. Түүгээр өнгөрч байгаа хүн бол хил нэвтэрч байна гэдгээ мэдэх боломжтой. Тиймээс тэр хоёр хүнийг төөрч будилж орж ирсэн гэж үзэхгүй байна. Оросын хилийн талд ч гэсэн хилийн бүс тогтоосон таних тэмдэг зоон байдаг. Тэгэхээр хоёр улсын хил давсан гэдгээ тэдгээр хүмүүс мэдээгүй байх боломжгүй” гэх мэдүүлэг /хх-ийн ...4 дүгээр хуудас/,
- Гэрч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...201... оны 10дугаар сарын 23-ны өдөр би харуулын байрандаа байж байхад 15 цагийн орчим ахлах ахлагч Г.Б- станцаар холбогдон “...дүгээр тэмдэгтийн зүүн талаар морь болон нохойн цуваагаар явсан мөр илэрлээ, ОХУ-н талаас хил зөрчигч орж ирсэн байна” гэж хэлсэн. Ингээд би заставт мэдэгдэн тэндээс өгсөн үүргийн дагуу ахлах ахлагч Ш-гийн хамт морьтой харуулын байрнаас гарч Хурхны болдог гэдэг газраар тосож оч гэсний дагуу тэр газарт очиход хил зөрчигч нар эргэж хилийн зүг явсан шинэ мөр байсан. Ингээд Г.Б-т станцаар мэдэгдээд хил талаа бид нар хаана, та хоёр араас нь морд гэсний дагуу араас нь 1 километр орчим газар явж тэр хоёр хүнийг араас нь хөөж гүйцэж очсон. Тэгэхэд тэнд хоёр эрэгтэй хүн байсан ба тус бүрдээ морьтой, мөн 5 нохой дагуулсан байсан. Тэд биднийг араас нь хөөж ирж байгаа гэдгийг мэдээгүй. Биднээс зугтаж магадгүй тул гэнэтийн байдлаар саатуулсан зугтах боломж олгоогүй. Ингээд тэдний биед үзлэг хийхэд винтов буу, буу нь 5 сумтай, хоолойндоо сумтай байсан. Мөн халаасанд нь 1 хайрцаг сум мөн задгай 4 ширхэг нийт 2... сумтай байсан. Нөгөө эрэгтэй нь калибр буутай 5 сумтай мөн хоолойндоо сумтай, биед нь 76 ширхэг сум халаасандаа хийсэн байсан. Өөрсдөө эхлээд хэлэхдээ нохой юм хөөгөөд явчхаар нь нохойгоо авах гэж яваад араас нь ороод ирлээ гэж хэлсэн. Гэтэл дараа нь төөрөөд орж ирсэн гэж байсан. Ан хийх, нохойгоо анд сургах зорилготой явж байсан гэсэн. Тэднийг саатуулаад харуулын байр руу авч ирж байхад тавиад явуулчих гээд байсан. Тэгж байснаа дараа нь биднийг буугүй явсан гээд мэдүүлчих гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн ...7-...8 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 201... оны10 дугаар сарын 2...-ний өдрийн 138 дугаартай: “1. Шинжилгээнд хүргүүлсэн 7.62мм-ын гэх 2... ширхэг, 5ммын гэх 81 ширхэг сум нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцсэн сумнуудын бялт тэсрээгүй, бүрэн бүтэн байх тул буудлага үйлдэх боломжтой. Буудлага үйлдэж болно. 3. Хүрэн улаан өнгийн хонгио болон хошуутай, малгайн хэсэгт “188” “88” гэсэн тэмдэглэгээтэй 24 ширхэг сумнууд нь 1...88 онд Оросын Холбооны улсын Новосибирскийн зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х54R мм калибртай сум байна. 4. Ногоон өнгийн хонгиотой, хүрэн улаан өнгийн хошуутай, хошууны дээд хэсгээр З мм тугалгатай, малгайн хэсэгт “БПЗ” “7,62х54R гэсэн тэмдэглэгээтэй, 7,62х54мм калибртай 5 7 ширхэг сум нь Оросын Холбооны улсын Барнаулын зэвсгийн үйлдвэрт ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн сум байна. 5. Хар саарал өнгийн хонгиотой, саарал өнгийн тугалган хошуутай, малгайн хэсэгт “Л” гэсэн тэмдэглэгээтэй, 81 ширхэг сум нь Оросын Холбооны улсын Востокын зэвсгийн үйлдвэрт ан агнуур, сторт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн 5,6x15R мм калибртай сум байна. Тухайн сумнууд нь сум тус бүрт зориулагдан хийгдсэн бүх буунд ашиглагдана” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 101-102 дугаар хуудас/, -
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 201... оны10 дугаар сарын 2...-ний өдрийн 13... дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн буу нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн буу нь 1...5... онд Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн 250 метрийн тусгалтай, 5,6 мм калибр бүхий ТОЗ-8 маркийн буу байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн эд анги бүрэн байх бөгөөд тухайн бууны эд анги солигдсон эсэхийг тогтоох боломжгүй. Зориулалт өөрчлөөгүй байна. 4. Тухайн шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой. Буудлага үйлдэхдээ нэгийн галаар буудлага үйлдэнэ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 105-106 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 201... оны 10 дугаар сарын 2...-ний өдрийн 140 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги ГИЯ1361” гэсэн бичиг бүхий буу нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн буу нь 7,62x54R сумаар буудахаар хийгдсэн гар хийцийн залгамал буу байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн эд анги бүрэн байх бөгөөд сумны хонгио татагч 1 ширхэг хумс хугарсан байна. Тухайн бууны эд анги солигдсон эсэхийг тогтоох боломжгүй. Зориулалт өөрчилж гол төмөр, овоо, харааг салгаж гагнасан байна. Мөн тухайн бууг хэзээ, хаана үйлдвэрлэснийг тогтоох боломжгүй. 4. Тухайн шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой. Буудлага үйлдэхдээ нэгийн галаар буудлага үйлдэнэ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10...-110 дугаар хуудас/, -
Шинжээчээс мэдүүлэг авсан: “...1...5... онд Оросын Холбооны улсадүйлдвэрлэсэн ТОЗ-8 маркийн галт зэвсэг байсан. Энэ галт зэвсэг нь спорт, сургалт, ангийн зориулагтаар үйлдвэрлэгдсэн тул иргэний зориулалтай галт зэвсэг юм” гэх тэмдэглэл /хх-ийн 114 дүгээр хуудас/,
- “Томс үүлдрийн хоёр морины зах зээлийн үнэ 3.000.000 төгрөг” гэххөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 118 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Г.В.С- В.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр өгсөн: “...Би ан хийхээр нутгын танил .ын хамт 201... оны 10 дугаар сарын 8 22-ны өдөр Санага тосгон дахь гэрээсээ гарсан. Бид тус бүрдээ нэг нэг морьтой, буутай, мөн 5 нохой дагуулж гарсан. Ингээд явсаар орой болоод Даваа бэлчир гэдэг газарт хоносон. Өглөө нь босоод үүр цайж байх үед босоход манантай юм сайн харагдахгүй байсан. Ингээд явсаар нэг жалга уруудаад гол дээр ирэхэд урсгал нь эсрэгээр урсаж байхаар нь Монголын нуагт ирсэн байна гэж мэдсэн, мөн газар орны байдлыг хархад 80-д онд миний тээвэр хийж явсан газар мөн байхаар нь Монголд орж ирсэн байна гээд буцаад явж байтал хилийн харуулууд ирээд биднийг саатуулсан юм. ...Манай нутгын Даваа бэлчих гэх газар гахай элбэг байдаг болохоор нохойгоо анд сургахаар явж байсан. Хил нэвтрэх ямар нэгэн санаа байгаагүй. Өнгөрсөн жил би хилийн орчмоос самар жимс түүх зөвшөөрлийг нутгийн хилийн албанаас авсан байсан юм. ...Манантай байхад нохой түрүүлэд давхиад явсан бид араас нь дагаад явсан юм. ...Бид манантай газраар явж байгаад тэр гол дээр ирээд мэдсэн. ...Би винтов маркийн буу, 20-д сумтай байсан, мөн хутга, хүнсний зүйлс, гар чийдэн, эсгий дотортой мишок зэрэг зүйлс байсан. Морь бол шарга зүсмийн, 5-6 настай морьтой байсан. Сум нутагтаа дэлгүүрээс авч байсан. ...Улсын хил зөрчсөн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу уучлаарай” гэх мэдүүлэг /хх-ийн 141-142 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Г.В.С- В.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Монгол Улсын хил зөрчсөн буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би нутгийн танил .ын хамт 201... оны 10 дугаар сарын 22-ны өдөр Санага тосгон дахь гэрээсээ бид тус бүрдээ нэг нэг морь, буутай, мөн 5 нохой дагуулж гарсан. Ингээд явсаар орой болоод Даваа бэлчир гэдэг газарт хоносон. Ингээд өглөө 07 цагт босоод ирэхэд цас орсон байсан учраас гэртээ харихаар буцаж явсан. Гэтэл гэртээ харих замаа андуураад өөр жалгаар орсон, баримжаа алдаад юм харагдахгүй байсан. Ингэж явсаар нэг гол дээр ирэхэд урсгал нь эсрэг урсаж байхаар нь Монгол улсын хилээр давсан байна гэдгээ ойлгосон. Тэгээд буцаж явж байгаад хилийн харуулууд ирж бид хоёрыг барьсан. Миний буу 7.62 мм-н сумаар бууддаг, гар хийцийн винтов маркийн буу юм. Би хүнээс худалдаж авч байсан. Ямар нэгэн зөвшөөрөл бичиг баримт байхгүй. ...Нэмж яллагдагчаар татаж байгаа хуулийг зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 148-14..., 163 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ц.Б.М-Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр өгсөн: “Би 201... оны 10 дугаар сарын 22-ны өдөр нутгын танил С-н хамт ан хийхээр нэг нэг морь, мөн нэг нэг буутай, 5 нохой дагуулан Санага тосгон дахь гэрээсээ гарсан. Ингээд гэрээс гарч явсаар орой нь Буриад улсын хилийн цаана 5 километрт байдаг Даваа бэлчир гэдэг ууланд хоносон. Маргааш өглөө нь босоод гэртээ харихаар явсан. Ингээд явж байгаад жалга руу орж ирээд уруудаж явж ... байгаад нэг голтой тааралдахад голын ус баруун тал руугаа урсаж байсан манай нутагт бол гол эсрэг тал руу нь урсдаг юм. Ингээд Монголын хилээр орж ирсэн болохоо мэдээд буцаад явья гээд явж байтал хилийн харуулууд ирээд ирээд зогс гээд бид хоёрыг барьж харуулын байрандаа авч ирсэн. ...Ямар нэгэн зорилго байгаагүй төөрч яваад орсон байсан. ...Хил нэвтэрч байна гэдгээ мэдээгүй. ...Би цагаан шаргал өнгийн 6 настай, томс үүлдрийн морьтой, жижиг калибр маркийн буутай, мөн сумтай сумны тоог санахгүй байна, тонгорог хутгатай, богцондоо хүнсний зүйлс хийсэн, эмээлэндээ нэхий дотортой мишок ганзгалсан байсан. ...Ан хийгээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 151-152 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ц.Б.М-Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би Улсын хил зөрчсөн буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би нутгийн танил Г.В.С-ын хамт 201... оны 10 дугаар сарын 22-ны өдөр Буриад улсын Санага тосгон дахь гэрээсээ ан хийхээр морьтой, нохойтой гарсан. Ингээд бид хоёр Даваа бэлчир гэдэг ууланд хоноод өглөө босоод уулын толгой тойроод гэрлүүгээ явах гэж явсан. Тухайн үед манантай байсан учраас бид 2 явсаар байгаад нэг гол дээр ирсэн. Тэгээд явж байтал хилийн харуулууд ирээд бид хоёрыг барьсан юм. ...Ямар нэгэн зорилго байгаагүй. ...Миний буу бол манай ааваас үлдсэн буу байгаа юм. Ямар нэгэн бичиг баримт байхгүй. Калибр буу л гэдэг юм ямар нэртэйг нь би мэдэхгүй. ...Галт зэвсэг, сум хилээр нэвтрүүлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 158- 15..., 166 дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.Б.М-ийн хувийн байдлыг тодорхойлсон: -Ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 170 дугаар хуудас/,
- ОХУ-ын Хиагтын бүрэн эрхт төлөөлөгчөөс факсаар ирүүлсэн баримтын орчуулга, хуулбар /хх-ийн 175-176, 178 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.В.С-ийн хувийн байдлыг тодорхойлсон: -Ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16... дүгээр хуудас/,
- ОХУ-ын Хиагтын бүрэн эрхт төлөөлөгчөөс факсаар ирүүлсэн баримтын орчуулга, хуулбар /хх-ийн 175-177 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив шинж нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хууль бус үйлдлээр илрэх ба хохирол, хор уршиг учруулсан байхыг шаардахгүй юм.
Шүүгдэгч нар нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Хилийн тухай хууль, Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ, Эрүүгийн хуульд тусгайлан заасан Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдалд хохирол учруулж байгааг, мөн өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нар нь бүлэглэн Монгол улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг, Мөн бүлэглэн Монгол улсын хууль, Олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон барааг буюу винтов маркийн буу 1 ширхэг, ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, винтов маркийн бууны сум 2... ширхэг, ТОЗ-8 маркийн бууны сум 81 ширхэгийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь зөрчлийн талаар амаар болонхолбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хилийн зөрчлийн шалгасан тухай акт /хх-ийн 4- 6 дугаар хуудас/, хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг, шалгалт хийсэн тодорхойлолт /хх-ийн 7 дугаар хуудас/, хил зөрчин саатуулагдсан ..Б.М, Г.В.С-.В.С нарыг саатуулсан үеийн ажиллагааны бүдүүвч зураг /хх-ийн 8 дугаар хуудас/, хил зөрчигчийн биед үзлэг хийсэн протокол /хх-ийн ... дүгээр хуудас/, хил зөрчигчийн авч явсан зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай протокол /ххийн 10 дугаар хуудас/, хилийн уулзалтын протокол /хх-ийн 11-12 дугаар хуудас/, улсын хилийн дэглэм зөрчигчийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт /хх-ийн 11 13-14 дүгээр хуудас/, хил зөрчигч ..Б.М, Г.В.С-.В.С нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15, 18 дугаар хуудас/, хил зөрчигч ..Б.М, Г.В.С-.В.С нарын унаж явсан морь, дагуулж явсан нохойг хүлээлгэж өгсөн акт /хх-ийн 16 дугаар хуудас/, хилийн ... дүгээр заставын хариуцсан хэсэг ...дүгээр тэмдэгтийн чиглэлээр гарсан хилийн зөрчлийн буу, сум, галт хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай акт /хх-ийн 17 дугаар хуудас/, хилийн ... дүгээр заставын хариуцсан хэсэг ...дүгээр тэмдэгтийн чиглэлээр гарсан хилийн зөрчлийн зурган баримт /ххийн 20-27 дугаар хуудас/, хил зөрчигч нарын авч явсан буу, сум, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4...-55 дугаар хуудас/, хил зөрчигч нарын унаж явсан 2 тооны морь, авч явсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 56-68 дугаар хуудас/, баруун ташаандаа В үсгэн тамгатай, сартай хонгор зүсмийн 6 настай Томс үүлдрийн морь, зүүн ташаандаа зөв харсан зуузай тамгатай халиун зүсмийн 8 настай Томс үүлдрийн морийг битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 71-76 дугаар хуудас/, гэрч Э.М-ын мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/, гэрч Г.Б-ын мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/, гэрч Л.Ш-гийн мэдүүлэг /хх-ийн 88-8... дүгээр хуудас/, гэрч М.Б-ын мэдүүлэг /хх-ийн ...1 дүгээр хуудас/, гэрч Т.Ч-ын мэдүүлэг /хх-ийн ...4 дүгээр хуудас/, гэрч Л.Н-н мэдүүлэг /хх-ийн ...7-...8 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 201... оны 10 дугаар сарын 2...-ний өдрийн 138 дугаартай дүгнэлт /хх-ийн 101-102 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 201... оны 10 дугаар сарын 2...-ний өдрийн 13... дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10...-110 дугаар хуудас/, шинжээчээс мэдүүлэг, томс үүлдрийн хоёр морины зах зээлийн үнэ 3.000.000 төгрөг” гэх хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 118 дугаар хуудас зэрэг хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хайхрамжгүй, улсын хилийн зөрчил, уггэмт хэргийн талаарх хууль зүйн мэдлэг дутмаг байдлын улмаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдалд халдаж, Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн 1.4дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг 12 баримтлан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1....14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.1 дэх хэсэгтзааснаар Шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1....14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан тус бүрийн 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 30 /гуч/ хоногийн хорих ялаар тооцож, эдлэх хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоов.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлохбаримтаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан винтов маркийн буу 1 ширхэг, 13 ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, винтов маркийн бууны сум 2... ширхэг, ТОЗ-8 маркийн бууны сум 81 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн байгууллагад шилжүүлж, Морины эмээл 2 ширхэг, тохом 2 ширхэг, тонгорог хутга 1 ширхэг, хүрэнбариултай хутга 1 ширхэг, ногоон өнгийн бризентэн шорооны цув 2 ширхэг, нэхий дотортой мишок 2 ширхэг, бризентэн богц 2 ширхэг, модон иштэй төмөр сүх 1 ширхэг, хүрэн өнгийн гар чийдэн 1 ширхэг, хээрийн тогоо 4 ширхэг, “Сайра” нэртэй консерв 1 лааз, лаазалсан махан таташ 1 ширхэг, хөзөр 1 ширхэг, бариултай төмөр аяга 2 ширхэг, паалантай төмөр аяга 2 ширхэг, амны халбага 4 ширхэг, шүдэнз 2 хайрцаг, хоол амтлагч 17 ширхэг, Чили соус 1 ширхэг, элсэн чихэр 2 сав, даавуун ууттай давс, савхан гоймон 2 уут /720 грамм/, масло 1 уут, гурвалжин будаа 1 уут /1.75кг/, тал талх 2 ширхэг, цагирган боов 2 ширхэг, ууттай боов 1 ширхэг /455 грамм/, ургамалын тос 1 сав, морины чөдөр 2 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, /Спутник маркийн 1 ширхэг, Furbo маркийн 1 ширхэг/, хар өнгийн өмдний тэлээ 1 ширхэг, гутлын үдээс 2 ширхэг зэргийг шүүгдэгч нарт, Хэрэгт битүүмжлэгдсэн Томс үүлдрийн 2 тооны морийг тус тус хураажхэрэгцээний дагуу Хил хамгаалах ... дугаар ангид шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нарыг 201... оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс сэжигтнээр, 201... оны 10 дугаар сарын 2...- ний өдрөөс яллагдагчаар цагдан хорьсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Ц.Б.М-, Г.В.С- нарын баривчлагдаж, цагдан хоригдсон тус бүр 177 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нарын бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулахэрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлйн 4, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Г.В.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Шүүгдэгч Г.В.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүгдэгч Ц.Б.М, Г.В.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан тус бүрийн 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 30 /гуч/ хоногийн хорих ялаар тооцож, эдлэх хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б.М, Г.В.С нарт оногдуулсан 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б.М, Г.В.С нарын баривчлагдаж, цагдан хоригдсон тус бүр 177 /нэг зуун далан долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан винтов маркийн буу 1 ширхэг, ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, винтов маркийн бууны сум 29 ширхэг, ТОЗ-8 маркийн бууны сум 81 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж,
морины эмээл 2 ширхэг, тохом 2 ширхэг, тонгорог хутга 1 ширхэг, хүрэн бариултай хутга 1 ширхэг, ногоон өнгийн бризентэн шорооны цув 2 ширхэг, нэхий дотортой мишок 2 ширхэг, бризентэн богц 2 ширхэг, модон иштэй төмөр сүх 1 ширхэг, хүрэн өнгийн гар чийдэн 1 ширхэг, хээрийн тогоо 4 ширхэг, “Сайра” нэртэй консерв 1 лааз, лаазалсан махан таташ 1 ширхэг, хөзөр 1 ширхэг, бариултай төмөр аяга 2 ширхэг, паалантай төмөр аяга 2 ширхэг, амны халбага 4 ширхэг, шүдэнз 2 хайрцаг, хоол амтлагч 17 ширхэг, Чили соус 1 ширхэг, элсэн чихэр 2 сав, даавуун ууттай давс, савхан гоймон 2 уут /720 грамм/, масло 1 уут, гурвалжин будаа 1 уут /1.75кг/, тал талх 2 ширхэг, цагирган боов 2 ширхэг, ууттай боов 1 ширхэг /455 грамм/, ургамалын тос 1 сав, морины чөдөр 2 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, /Спутник маркийн 1 ширхэг, Furbo маркийн 1 ширхэг/, хар өнгийн өмдний тэлээ 1 ширхэг, гутлын үдээс 2 ширхэгийг шүүгдэгч нарт буцаан олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжилсэн 2 тооны Томс үүлдрийн морийг хурааж, хэрэгцээний дагуу Хил хамгаалах ... дугаар ангид шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б.М, Г.В.С нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР