Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 00003

 

 

 

                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

2020         02             17                                            03         

 

     Б.М В.С  нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч З.Хосбаяр, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Будхүү,

Нарийн бичгийн дарга: Х.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 374 дүгээр шийтгэх тогтоолтой Ц.Б.М, Г.В.С нарт холбогдох 1938007500040 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Оросын Холбооны улсын Буриад улсын иргэн, Ц Б М, 1967 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /паспортын дугаар 8113549347/.

2. Оросын Холбооны улсын Буриад улсын иргэн, Г В С, 1957 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /паспортын дугаар 8103581874/.

Шүүгдэгч Б.М, В.Снар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг дэвсгэр хилийн 459 дүгээр тэмдэгтээс 300 метрын зайд боомт бус газраар 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мориор таван нохой дагуулан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, улсын хилээр барааг буюу галт зэвсгийг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 374 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц Б М-ийг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд заасан хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр нэвтрүүлж, “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Монгол улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрч “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г В С-ийг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд заасан хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр нэвтрүүлж, “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Монгол улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрч “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц Б М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г В С-йг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц Б М, Г В С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан тус бүрийн 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 30 /гуч/ хоногийн хорих ялаар тооцож, эдлэх хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц Б Мэ, Га В Са нарын баривчлагдаж, цагдан хоригдсон тус бүр 50 /тавь/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан винтов маркийн буу 1 ширхэг, ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, винтов маркийн бууны сум 29 ширхэг, ТОЗ-8 маркийн бууны сум 81 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн байгууллагад, морины эмээл 2 ширхэг, тохом 2 ширхэг, тонгорог хутга 1 ширхэг, хүрэн бариултай хутга 1 ширхэг, ногоон өнгийн бризентэн шорооны цув 2 ширхэг, нэхий дотортой мишок 2 ширхэг, бризентэн богц 2 ширхэг, модон иштэй төмөр сүх 1 ширхэг, хүрэн өнгийн гар чийдэн 1 ширхэг, хээрийн тогоо 4 ширхэг, “Сайра” нэртэй консерв 1 лааз, лаазалсан махан таташ 1 ширхэг, хөзөр 1 ширхэг, бариултай төмөр аяга 2 ширхэг, паалантай төмөр аяга 2 ширхэг, амны халбага 4 ширхэг, шүдэнз 2 хайрцаг, хоол амтлагч 17 ширхэг, Чили соус 1 ширхэг, элсэн чихэр 2 сав, даавуун ууттай давс, савхан гоймон 2 уут /720 грамм/, масло 1 уут, гурвалжин будаа 1 уут /1.75кг/, талх 2 ширхэг, цагирган боов 2 ширхэг, ууттай боов 1 ширхэг /455 грамм/, ургамалын тос 1 сав, морины чөдөр 2 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, /Спутник маркийн 1 ширхэг, Furbo маркийн 1 ширхэг/, хар өнгийн өмдний тэлээ 1 ширхэг, гутлын үдээс 2 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжилсэн 2 тооны Томс үүлдрийн морийг хэрэгцээний дагуу Хил хамгаалах 0257 дугаар ангид шилжүүлж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц  М, ГВС нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батзориг эсэргүүцэлдээ: ... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ. Учир нь шүүгдэгч Б.М, В.Снарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь буруу байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт 1 жилээс 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, ... гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Б.М, В.Снарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М, В.Снарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хорих ялын доод хэмжээ болох 1 жилийн хорих ялын ½ хувь буюу 6 сарын хугацаагаар хорих оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтыг тус тус буруу хэрэглэжээ. Түүнчлэн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх тогтоолоор шүүгдэгч нарт 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “хорих ял оногдуулсан хүний ял эдлэх хорих байгууллагын дэглэм”-ийг заагаагүй орхигдуулсны дээр 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр прокурорын газарт ирүүлсэн 374 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтанд шүүгдэгч нарын баривчлагдаж цагдан хоригдсон тус бүр 50 хоногийн хорих ялыг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр засварлаж ирүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг....залруулж” болно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байгаа тул анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Б.М, В.Снар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг дэвсгэр хилийн 459 дүгээр тэмдэгтээс 300 метрын зайд боомт бус газраар 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мориор таван нохой дагуулан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, улсын хилээр барааг буюу галт зэвсгийг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хуульд зааснаас хөнгөн ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл /Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод, дээд хэмжээг хэрхэн тогтоосноос шалтгаалан өөр өөр байдлаар хэрэглэхээр хуульчилсан.

Гэтэл  шүүх дээрх зүйлээс аль тохирох заалтыг  бус Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 “...шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэсэн ерөнхий заалтыг журамлан шүүгдэгч нарт хуульд зааснаас хөнгөн ял оногдуулж, “эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулиар тодорхойлох”, “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх”  хууль ёсны зарчмыг зөрчжээ.

Түүнчлэн шүүх шүүгдэгч нарын хорих ял эдлэх дэглэмийн талаар шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй, хэргийн оролцогчдод танилцуулаагүй атал шийтгэх тогтоолд залруулга хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.3, 36.14 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болжээ.

 Шүүхийн шийдвэрийн үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гэж шүүх хуралдааны явцад шийдвэрлэж,  хэргийн оролцогчдод танилцуулсан шийдвэрээ хэргийн оролцогч хэн ч үзсэн бодит байдалтай нийцээгүй, өөр байдлаар шийтгэх тогтоолд  тусгасан алдааг ойлгоно. Ийм алдаа гарсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар шийдвэрийг залруулах боломжтой бөгөөд огт шийдвэрлээгүй, хэргийн оролцогчдод танилцуулаагүй асуудлаар шүүхийн шийдвэрт залруулга хийх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд  зааснаар хураан авч, битүүмжилсэн, хуулиар хориглоогүй, хувийн хэрэгцээний эд хөрөнгийг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.М, В.Снарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                            З.ХОСБАЯР

                                                                        Б.СОСОРБАРАМ