Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 00133

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлйн 4, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Ц.Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

              Шүүгдэгч Г.В.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

              2. Шүүгдэгч Ц.Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

              Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Шүүгдэгч Г.В.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүгдэгч Ц.Б.М, Г.В.С нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан тус бүрийн 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 30 /гуч/ хоногийн хорих ялаар тооцож, эдлэх хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б.М, Г.В.С нарт оногдуулсан 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б.М, Г.В.С нарын баривчлагдаж, цагдан хоригдсон тус бүр 177 /нэг зуун далан долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

              6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан винтов маркийн буу 1 ширхэг, ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, винтов маркийн бууны сум 29 ширхэг, ТОЗ-8 маркийн бууны сум 81 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж,

              морины эмээл 2 ширхэг, тохом 2 ширхэг, тонгорог хутга 1 ширхэг, хүрэн бариултай хутга 1 ширхэг, ногоон өнгийн бризентэн шорооны цув 2 ширхэг, нэхий дотортой мишок 2 ширхэг, бризентэн богц 2 ширхэг, модон иштэй төмөр сүх 1 ширхэг, хүрэн өнгийн гар чийдэн 1 ширхэг, хээрийн тогоо 4 ширхэг, “Сайра” нэртэй консерв 1 лааз, лаазалсан махан таташ 1 ширхэг, хөзөр 1 ширхэг, бариултай төмөр аяга 2 ширхэг, паалантай төмөр аяга 2 ширхэг, амны халбага 4 ширхэг, шүдэнз 2 хайрцаг, хоол амтлагч 17 ширхэг, Чили соус 1 ширхэг, элсэн чихэр 2 сав, даавуун ууттай давс, савхан гоймон 2 уут /720 грамм/, масло 1 уут, гурвалжин будаа 1 уут /1.75кг/, тал талх 2 ширхэг, цагирган боов 2 ширхэг, ууттай боов 1 ширхэг /455 грамм/, ургамалын тос 1 сав, морины чөдөр 2 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, /Спутник маркийн 1 ширхэг, Furbo маркийн 1 ширхэг/, хар өнгийн өмдний тэлээ 1 ширхэг, гутлын үдээс 2 ширхэгийг шүүгдэгч нарт буцаан олгосугай.

              7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжилсэн 2 тооны Томс үүлдрийн морийг хурааж, хэрэгцээний дагуу Хил хамгаалах 0257 дугаар ангид шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б.М, Г.В.С нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР