Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00310

 

Я.Ц, Б.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02078 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2352 дугаар магадлалтай,

            Я.Ц, Б.Б нарын нэхэмжлэлтэй,

            Д.Ц, Б.П нарт холбогдох

Нотариатч Д.Цгийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Пт 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулах, өвлөгдөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1-р хороолол, 39 тоот хаягт байрлах 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Бг, уг барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Цг тус тус тогтоолгох, өвлөгдөх эд хөрөнгийн эрх болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 м.кв талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны эзэмшигчээр Б.Б болон Я.Ц нарыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1-р хороолол 39 тоот хаягт байрлах 3 давхар барилгын өргөтгөлийн зоорийн өмчлөгчөөр Б.Бг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Чулуунбаатар, хариуцагч Б.П, хариуцагч нарын өмгөөлөгч З.Ганчимэг, С.Намжилмаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Нэхэмжлэгч Я.Ц миний нөхөр Б.Бямбасүрэн нь 2006 онд Нийслэлийн Засаг даргын 87 тоот захирамжаар нэгж талбарын 23/0169 тоот дугаар бүхий 140 м.кв газрыг Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт эзэмших эрхтэй болж, улмаар газар эзэмших эрхийн 0060113 тоот гэрчилгээ олгогдсон бөгөөд нөхөр маань тус газар дээр үйлчилгээ, орон сууцны зориулалттай 3 давхар барилга барьж, бичиг баримтыг нь аваагүй байж байгаад өвчний учир таалал төгссөн. Өнгөрсөн хугацаанд миний хүүхдүүд болох Б.П, Б.Б нар нь миний болон бусад ах, дүү нарынхаа хууль ёсны өвлөх эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болгон, хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээг өөр өөрийн нэр дээр гаргуулан авч, улмаар Б.П нь дээрх 3 давхар барилгын эрхийн улсын бүртгэлийг өөрийн нэр дээр бүртгүүлсний зэрэгцээ мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Иймд миний хоёр хүүхэд өвлөх эрхийн хувьд маргаж байгаа төдийгүй бусад ах, дүү нар нь хууль ёсны өвлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 532.1 дэх хэсэгт заасны дагуу өвлөх эрхтэй холбогдсон маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул Сонгинохайрхан дүүргийн нотариатч Д.Цгийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б.Пт олгосон 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээ, мөн дүүргийн нотариатч Л.Отгонбаярын 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.Бд олгосон 98 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн газраас Б.Пт олгосон Ү-2201030386 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулж, Я.Ц намайг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1-р хороолол,/18030/ Москвагийн гудамжны АОС-ын 39 тоотод 3 давхар барилгын өмчлөх эрх болон тус барилгын эдэлбэр газар болох 140 м.кв газрын эзэмших эрхийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгож өгнө үү.

Сонгинохайрхан дүүргийн нотариатч Д.Цгийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б.Пт 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь бусад хууль ёсны өвлөх эрх бүхий Я.Ц, Б.Баасансүрэн болон бидний бусад ах дүүс болох Б.Тэгшээ, Б.Жагваралмаа, Б.Должин, Б.Минжүүрдорж, н.Билгүүн нарын хууль ёсны өвлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 520.1.1-д заасны дагуу талийгаачийн хөрөнгийг түүний эхнэр, үр хүүхдүүд адил хэмжээгээр өвлөх эрхтэй атал нотариатч Д.Ц нь бидний өвлөх эрхээсээ бичгээр гаргасан татгалзал байхгүй байсаар атал хууль бусаар бусад өвлөгч өвөөс татгалзсан гэсэн үндэслэлээр Б.Пт дангаар нь өвлөх эрхийн гэрчилгээг үйлдэж өгсөн байна. Иймд нотариатч Д.Цгийн үйлдлийг хүчингүйд тооцуулах, Б.Пийн нэр дээр бүхэлдээ бүртгэгдээд байгаа талийгаачаас үлдсэн хөрөнгө болох энэхүү 3 давхар байшин болон түүний эзэмшлийн газрын өөрт ногдох хэсгийг хувь тэнцүүлэх зарчмаар өвлөх эрхээ ах Б.Паас Иргэний хуулийн 520.1.1-д заасны дагуу шаардаж байна. Дээрх өвлөх эрхийн маргаантай байгаа 3 давхар байшингийн зэргэлдээх газар болон түүн дээр байсан худалдааны павилоныг миний бие Б.Нандингаас худалдан авсан болохыг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 827 дугаар шийдвэрээр тогтоосон боловч ах Б.П нь дураараа аашлан миний өмчийн дээрх павилоныг нурааж 3 давхар өргөтгөлийг мөн барьж, улмаар өвлөх эрхийн маргаантай байгаа 3 давхар барилгын хамтаар нь улсын бүртгэлд бүртгүүлэн дангаараа өмчлөгч болсон. Нэхэмжлэгч нарын зүгээс 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, тодрууллаа. Үүнд: нотариатч Д.Цгийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б.Пт 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулах, өвлөгдөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1-р хороолол, 39 тоотод хаягт байрлах 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Бг, уг барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Цг тус тус тогтоолгох, өвлөгдөх эд хөрөнгийн эрх болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 м.кв талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны эзэмшигчээр Б.Б болон Я.Ц нарыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1-р хороолол 39 тоот хаягт байрлах 3 давхар барилгын зоорийн өмчлөгчөөр Б.Бг тогтоож өгнө үү. Б.Б миний эцэг Б.Бямбасүрэн, эх Я.Ц нар 1963 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Эцэг Б.Бямбасүрэн 2008 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Нотариатч Д.Ц нь өвлөгдөх эд хөрөнгийг өөр хүний эзэмшилд байгааг шалгалгүй 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Б.Пт тухайн эд хөрөнгийг бүхэлд нь өвлүүлэх эрхийн гэрчилгээ олгосон нь бидний эрх ашгийг давхар хохироож, өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ өвлөн авч чадахгүйд хүрч хохирсон. Иймд нотариатч Д.Цгийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б.Пт 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Миний эцэг Б.Бямбасүрэн нь 2008 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барснаар түүнээс үлдсэн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 м.кв газрын эзэмших эрх, уг газар дээрх 3 давхар барилга нь Иргэний хуулийн 515, 520.1.1-д заасны дагуу хууль ёсны өв залгамжлагч болох ах, дүү бидний 7 хүн өвлөх ёстой байсан. Б.Б миний бие талийгаач эцэг Б.Бямбасүрэнг нас барах үед ээж Я.Ц болон эцэг Б.Бямбасүрэнгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 2 дугаар байр, 268 тоот байранд хамт амьдарч байсан. Энэ хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Б.Б миний бие эх Я.Цгийн хамтаар аавыг нас барснаас хойш эцгээс үлдсэн 3 давхар барилгыг Иргэний хуулийн 527, 528 дугаар зүйлд заасны дагуу хүлээн авч, бусдад түрээслүүлэх, ашиглалтын төлбөрийг холбогдох байгууллагад нь хариуцан төлөх зэргээр үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулан өвийг эрхлэн удирдаж байсан. Ингээд Б.Бямбасүрэнг нас барсан өдрөөс хойш Иргэний хуулийн 528.3 дахь хэсэгт заасны дагуу бусад өвлөгч нар дээрх хуулийн хугацаанд ямар нэгэн хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй тул тэднийг өвөөс татгалзсан гэж тооцож, эх Я.Ц бид хоорондоо ярилцсаны үндсэн дээр нотариатч Л.Отгонбаярт хандаж, 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.Б миний нэр дээр 96 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Гэтэл бусад өвлөгчид хамаарах этгээд болох ах Б.П нь эх Я.Ц Б.Б бидэнд огт мэдэгдэлгүйгээр, өв нээгдсэнээс хойш 4 жилийн дараа Б.Тэгшээ, Б.Минжүүдорж, Б.Намсрай, Б.Должин, Б.Билгүүн нараар өвлөх эрхээс нь татгалзсан хүсэлтүүд бичүүлэн авч нотариатч Д.Цд хандан 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулан, улмаар уг өв залгамжлалын эрхийн гэрчилгээг үндэслэн өөрийн нэр дээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон аавын нэр дээр байсан 140 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг ч мөн өөртөө тус тус шилжүүлсэн байсан. Цаг хугацааны хувьд Б.Б миний бие аавыгаа нас барснаас хойш нэг жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгуулахаар нотариатад хүсэлт гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа. Харин бусад өв залгамжлагч нарын хувьд талийгаач аавтай минь хамт амьдарч байгаагүй хүмүүс тул энэ хуулийн 528.2 дахь хэсэгт заасан бусад өвлөгчдөд хамаарч байгаа. Хэдийгээр нэр бүхий 5 өвлөгч өөрт ногдох өвөөс татгалзан Б.Пт шилжүүлсэн талаарх баримт авагдсан байгаа ч тэдгээр нь аавыг нас барснаас хойш 4 жилийн дараа нотариатад хандаж гаргасан хүсэлтүүд байсан. Хэрэгт нэр бүхий 5 өвлөгчөөс Б.Пт шилжүүлсэн өвөөс татгалзах хүсэлтийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагатай. Шүүх хэргийг хянаад тэдний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр авагдсан хэдий ч, энэ нь зөвхөн тухайн нэхэмжлэгч нарын өвөөсөө татгалзсан тэрхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчинтэй байсан эсэхэд л дүгнэлт хийсэн юм. Уг хүсэлтүүд нь цаг хугацааны хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасан хуулийн хугацаанд гаргасан, хууль зүйн үр дагавар үүсгэх хүсэлт мөн эсэхтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн хэрэг биш юм. Иргэний хуулийн 528.2 дахь хэсэгт заасныг үндэслэвэл бусад өвлөгч нарын зүгээс өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор эцгээс үлдсэн маргаан бүхий өвийг эзэмдэж авсан, эрхлэн удирдсан явдал үгүй бөгөөд нотариатаар өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан нэг ч хүн байгаагүй тул тэднийг энэ хуульд зааснаар өв хүлээн авсанд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 528.3 дахь хэсэгт зааснаар тэднийг өвөөс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна. Б.Б, Я.Ц нар нь талийгаачтай хамт амьдарч байсан өвлөгчийн хувьд Иргэний хуулийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий өвийг хүлээн авахаас татгалзсан тухай хүсэлтийг нотариатад гаргаж байгаагүй тул би болон миний эх өвийг хүлээн авсанд тооцогдох хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1422 дугаар шийдвэрээр маргаан бүхий эд хөрөнгийн 3 дугаар давхрын 72 м.кв талбайн өмчлөгчөөр Б.Пийг тогтоосон бөгөөд энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд маргаан бүхий өвлөгдөх эд хөрөнгийн 3 давхрын 72 м.кв-аас бусад, доор дурьдсан үнэ бүхий барилгын давхар болон газар нь хууль ёсны өвлөгчдөд хуваарилагдах юм. Үүнд: үндсэн барилга буюу нийт 335.28 м.кв талбай, зоорийн давхар, 1-2 дугаар давхар, 140 м.кв эдэлбэр газар зэрэг болно. Үүнээс дээр дурдсан хуулийн дагуу бусад өвлөгч нар хуульд заасан хугацаанд өвийг хүлээн аваагүй, эрхлэн удирдаагүй, эзэмдэн аваагүй тал уг өвийг хуулийн дагуу хүлээн авсан өвлөгч нар болох Б.Б болон эх Я.Ц бид хоёр тэнцүү хэмжээгээр хувиарлан өмчлөх ёстой гэж үзэж байна. Өргөтгөлийн барилга нь Б.Б, Я.Ц бидэнд хууль ёсоор өвлөгдөн ирсэн 140 м.кв талбай бүхий газар дээр баригдсан. Энэхүү өргөтгөлийн барилгыг анх аав маань амьд сэрүүн байхдаа санаачилж Б.Б би барилгын суурийн газрыг ухаж, зоорийн давхрыг барьсан. Миний бие Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Саппоро төвийн хойд талд байрлах 12 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай павилионыг 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.Нандингаас худалдаж авсан байсан. Уг газрыг Б.Нандин нь газрын албатай байгуулсан 2004 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн иргэнд газар өмчлүүлэх гэрээний дагуу эзэмшиж байсан нь Б.Б надад тухайн үед газрын албанаас гэрчилгээний оронд гаргасан газрын төлбөр тодорхойлох актаар миний эзэмшилд шилжсэн. Гэтэл ах Б.П нь миний худалдаж авсан павильоныг нурааж, маргаан бүхий өвлөгдөх эд хөрөнгө болох 39 тоот барилгатай зэрэгцүүлэн миний барьсан өргөтгөлийн барилгын суурийн давхар дээр павильоны газрыг нийлүүлэн 3 давхар барилгыг барьсан. Ингээд бидний хооронд шүүхийн маргаан үүссэн. Б.П нь миний худалдан авсан дээрх павильонтой холбогдуулан Б.Саруул, Б.Соёл болон Б.Б бидний хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, түрээсийн төлбөр гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасныг 2011 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 827 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан ба 1 дэх шаардлага болох нотариатын үйлдлийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хангаагүй. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт энэ талаар маш тодорхой тусгаж, дүгнэсэн. Миний бие аавын 39 тоот барилгатай зэрэгцүүлэн өргөтгөлийн барилга барих зорилгоор 2009 оны 4 дүгээр сард барилгын хундаамны нүх ухуулж, улмаар зоорийн давхрын торхыг өөрийн хөрөнгөөр барьж босгосон. Гэтэл ах Б.П миний бэлдсэн дээрх зоорийн барилгын торхон дээр хучилт хийж дээш нь 3 давхар байшин босгосон. Ингэхдээ Б.П нь миний худалдаж авсан павилионыг хууль бусаар нурааж, павилион байсан газрыг өргөтгөлийн барилгын шатны хэсэг болгож ашигласан. Улмаар уг өргөтгөлийн барилгын зоорийн давхрыг миний бие өөрийн хөрөнгө хүчээр босгосон байтал тэр хэсгийг надад өмчлүүлэлгүйгээр өмчлөх эрхийн бүртгэлийг дан ганц өөрийн нэр дээр гаргуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, миний өмчлөх эрхийг хохироосон. Өргөтгөлийн барилгын суурийн ажлыг хийсэн н.Батбаяр, н.Мөнхжаргал нарын тодорхойлолтоор болон мэдүүлгээр нотлогдоно. Иймд эх Я.Ц, Б.Б бидний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Пийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь маргаан бүхий 39 дүгээр байрны хууль ёсны эзэмшигч болно. Гэтэл Б.Б, Я.Ц нар нь миний эзэмшлийн дээрх объектыг булаацалдан шүүхээр 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаанд маргаж байна. Уг эд хөрөнгөнд үнэлгээ хийх хүсэлт гаргасны дагуу “Итгэлт-Эстимэйт” ХХК-иар 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байна. Үүний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хөрөнгийн үнэлгээг шүүхэд гаргаж өгсөнтэй танилцахад барилгыг 182.883.800 төгрөгөөр үнэлсэн. Үндсэн барилгын 3-р давхар нь 54.865.200 төгрөгийн үнэлгээтэй бөгөөд 2010 онд 3 шатны шүүх намайг эзэмшигчээр тогтоосон. Дээрх барилгын зоорийн давхар нь 36.576.800 төгрөг, 1, 2-р давхар тус бүрийг 45.721.000 төгрөгөөр, нийтдээ 128.018.000 төгрөгийн үнэлгээтэй зоорийн болон 1, 2-р давхарт маргаж байна. Маргаж буй барилгын зоорийн болон 1, 2-р давхарт үнэлгээ хийсний дагуу 128.018.000 төгрөгийн хөрөнгийг Иргэний хуулийн 520.1.1-д заасан байна. Нийт 10 өвлөгчөөс Б.Цэрэннадмид 2011 онд нас барсан бөгөөд өвлөгч Б.Тэгшээ, Б.Намсрай, Б.Должин, Б.Минжүүрдорж, Б.Билгүүн нар өвлөх эрхээ надад нотариатаар гэрчлүүлэн зохих хуулийн дагуу шилжүүлсэн болно. Өвлөгч Б.Жагваралмаа, Б.Билгүүн, Б.Должин нар нь 2014 оны 03 дугаар сараас 2015 оны 06 дугаар сар хүртэл шүүхээр өвлөх эрхээ нэхэмжлэн маргалдсан боловч шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд нэхэмжлэгч нар нь давж заалдах шатны шүүхэд хандаагүй болно. Дээрх нийт 9 өвлөгчөөс 5 нь өвлөх эрхээ надад шилжүүлсэн бөгөөд Б.Жагваралмаагийн өвлөх эрхийг шүүх хэрэгсэхгүй болгосон. Иймд надтай нийлээд 6 өвлөгчийн өвлөх эрх надад байгаа бөгөөд Б.Жагваралмаагийн өвлөх эрхийг хүчингүй болгосон тул Б.Б, Я.Ц нар надтай маргаж байна. Иймд дээрх маргаан бүхий 128.018.000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээтэй давхруудыг 8 өвлөгчид хуваахад 1 өвлөгчид 16.002.250 төгрөг ногдож байна. Маргаж буй өвлөгч нар болох ээж, дүү нартай энэхүү барилгын 45.721.000 төгрөгийн үнэлгээтэй үндсэн барилгын 2-р давхрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох саналтай байна. Өргөтгөлийн барилгыг өвлүүлэгч нас барснаас хойш буюу 2009-2017 онуудад баригдсан болно. Энэхүү барилгыг барихын тулд миний бие өнөөг хүртэл удаа дараа цалингийн зээл болон “Мандах газар” ХХК, Ж.Равдандорж нарын хөрөнгө оруулалтаар барьж босгосон. Ж.Равдандоржтой хамтран ажиллах гэрээ байгуулан хөрөнгө оруулсан тул 3 давхрыг нотариатаар гэрчлүүлэн өгөхөөр тохиролцсон. Мөн “Мандах өргөө” ХХК-иас хөрөнгө оруулсан хэмжээгээр нь удаан хугацаагаар эзэмшүүлэхээр гэрээ байгуулсан байгаа. Нотариатчийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгох үндэслэлд 7 хүний өмчлөлд байх ёстой гэсэн атлаа одоо хоёр хүн л авах гээд байгаа нь ойлгомжгүй. Өмнөх шүүхийн шийдвэрээр Б.Бг энэ хаягт байгаагүй гэдгийг тогтоосон. 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б.П миний нэхэмжлэлтэй нотариатч н.Отгонбаярт холбогдох иргэний хэргийн 420/2785/С тоот дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Б.Б нь өвлүүлэгчтэй хамт амьдарч байгаагүй болох нь УБ1017895 тоот дугаартай өөрийнх нь иргэний үнэмлэхээр тогтоогдсон байна” гэж тусгагдсан байдаг. Энэ нь 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр олгогдсон Б.Бгийн 98 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр юм. Дараагийн үйлдэл нь нэхэмжлэгч намайг хууль бусаар, бусад хүнд мэдэгдэлгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээг гаргаж авсан гэдэг. Гэтэл өөрөө 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар авсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож байгаа. Дараа нь 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугааргүй өвлөх эрхийн гэрчилгээ байсан нь 2014 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч н.Эрдэнэчимэгээр удирдуулсан шүүх хуралдааны явцад гэнэт гарч ирсэн. Энэ талаар би Монголын Нотариатчдын танхимаар шалгуулахад Б.Бд олгосон нотариатын үйлдэл байхгүй байсан. Мөн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хийгдсэн 29 дугаартай нотариатч н.Отгонбаярын нотариатын үйлдэл гарч ирсэн. Ингээд нотариатч н.Отгонбаяр нь нэг газарт, хоёр иргэнд 3 удаа баталгаа хийж өгсөн байдаг. Монголын Нотариатчдын танхимаас авсан баримт хавтаст хэрэгт байгаа. Өөрөө хууль бус нотариатын үйлдлийг 3 удаа хийлгэж, түүнийгээ дарсан. 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би Нийслэлийн газрын албанд очихдоо энэ асуудлыг мэдсэн. Нийслэлийн газрын албаны дүүрэг, хороог хариуцсан мэргэжилтэн надад, “Б.Б чи газраа өөрийнхөө нэр дээр өгөх хүсэлт гаргасан байна” гэхээр нь би Б.Б биш, ямар учиртай юм бэ, надад харуул гэхэд надад хальт харуулсан. Хувилаад өг гэхэд хүсэлт бичээд ав гэсэн. Ингээд өргөдөл бичээд авахын хооронд Б.Б өөрийн хүсэлтээр бүх материалаа өөрийн хүсэлтээр татаад авчихсан байсан. Яагаад буцаагаад авсан бэ гэхэд 98 тоот нотариатчийн үйлдэл, өргөдөл зэрэг нь байсан. Тэр дор нь шалгуулах гэхээр ээж минь холбогдсон байсан тул чадаагүй. Б.Б нь шүүх эмнэлгээр гэмтлийн зэрэг тогтоолгож, улмаар прокурорын шатан дээр Б.Бд 1 болон 2 давхрын түлхүүрийг өгч, найр тавьж байж гомдолгүй гэж бичүүлээд прокурорын шатнаас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд Б.Б тус объектыг ашиглаж л байсан. Би урсгал засвар, газрынхаа төлбөрийг төлж л байсан. Ах, дүү нараасаа өвийн татгалзал бичүүлэх, хаягаа хөөцөлдөх, мөнгө төгрөг байхгүйн улмаас сунжраад 2012 онд анх Б.Б, Я.Ц хоёрыг үлдээгээд Д.Ц гуайгаар газрын гэрчилгээ гаргаад, үл хөдлөхийн гэрчилгээг гэрчлүүлсэн. Б.Бгийн үйлдлээс хууль ёсны хувьд илүү байсан. Б.Б өөрөө 3 удаа хууль бусаар нотариатын гэрчилгээ хийлгэж, түүнийгээ нуусан. Дугааргүй гэрчилгээ гарч ирснээс хойш 3 жил, 8 сарын хугацаанд би нотариатч н.Отгонбаяраар хийлгэсэн бүх өвлөх эрхийн гэрчилгээг бүгдийг нь шүүхээр хүчингүй болгуулсан. Шүүх өв залгамжлалын хөрөнгөд өмчлөгчийн асуудлыг шийдэхгүй. Үндсэн барилгын 1, 2-р давхрыг өөрийн нэр дээр өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол энэ өмч ийм ийм хөрөнгөөр, ингэж бүтсэн учир энэ миний өмч юм гэх байтал шүүхэд үүнийгээ нотлоогүй, дандаа өвийн юм, би ээжтэйгээ цуг байсан юм гэж тайлбарладаг нь ойлгомжгүй. Шүүхэд өгсөн баримт нь н.Батбаяр, н.Мөнхжаргал гэх 2 хүнээр худал тодорхойлолт бичүүлж авсан байдаг. Өргөтгөлийн хэсгийг 2009 оны 4 дүгээр сард энэ хоёр хүн барьж өгсөн гэж байгаа. Уг нь бол 2009 оны 05 дугаар сарын 09-ний өдөр суурийг нь ухаж, 07 дугаар сард тэгшилж, намар 08-09 дүгээр сард суурийн хундаамыг блокоор хийсэн. Суурийг 2009 оны 7 дугаар сард миний ах н.Намсрай, түүний эхнэр н.Долгорсүрэн хоёроор газрыг нь ухсан хойно 50.000 төгрөг өгч тэгшлүүлж байсан юм. Үндсэн барилгын суурийн 1 болон 2-р давхар нь Э.Ариунчимэг гэх миний хамт амьдарч байсан хүний эмээгээс нь өвлөгдсөн байрыг зарж байж анхны санхүүжилтийг бий болгож босгосон. Дараа нь өргөтгөлийг барихад миний удаа дараагийн цалингийн зээл болох 60 гаруй сая төгрөг, н.Равдандоржтой хамтран ажиллах гэрээний дагуу 60 гаруй сая төгрөг оруулсан, “Мандах газар” ХХК-тай харилцан тохиролцож 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгосон. Б.Б, Я.Ц нар нь уг барилгын газрын хувьд гэрчилгээн дээр тусгагдсаны дагуу өөрт ногдох хувийг л нэхэмжлэх эрхтэй болохоос, уг барилгыг бариагүй, хөрөнгө нийлүүлээгүй, өмчлөгчөөр тогтоолгох эрхгүй юм. Энэ хугацаанд миний барьж бүтээсэн, аав минь амьд сэрүүн байхдаа надтай цуг 1 болон 2 давхрыг барьж үлдээсэн, нас барснаас нь хойш өргөтгөлийг нь барьж босгосон, хаягийг нь өөрийн нэр дээр авсан, газрын гэрчилгээний төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж байгаа хөрөнгө юм. Миний бүтээж, босгосон барилгыг түрээсэлж амьдралаа өөд нь татаж яваа. Одоог хүртэл ямар нэгэн ажил хийгээгүй. Миний ах, дүү нарыг миний эсрэг турхирч шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч, тэр нь 2015 оны 5 дугаар сард хэрэгсэхгүй болсон. Тэр дундаас эгч н.Должин нь өөрийн хүсэлтээр татгалзсан. Миний өмчлөлийн газар, гэрчилгээ дээр маргах ёсгүй. Яагаад гэвэл миний аавын үлдээсэн 72 м.кв байрыг энэ хоёр хүн өөрсдийн нэр дээр шилжүүлээд авсан. Миний бие 2010 оны шүүх хуралдаанд нэхэмжлэлээсээ татгалзсан. Үүнийг ойлгодоггүй. Байрыг ч авах ёстой, ааваас үлдсэн үнэт эдлэл, бүгдийг авах ёстой, та нар бол авах ёсгүй гэсэн бодолтой байдаг. 2008 онд н.Нандингаас павильон авсан гэж байгаа. Үүнийг миний орлогоос, энэ байшингийн түрээсийн эх үүсвэрээр миний нэр дээр авч байсан. 2008 онд Б.Бгээс 1.000.000 гаруй төгрөг гарахгүй. Сүүлд эхнэр н.Буяндэлгэр болон өөрийн нэр дээрх Хаан банкны дансны хуулга харуулж байсан ч, үүгээр миний эд хөрөнгийг хэмжихгүй. Энэ байрны засварт ч хүрэхгүй мөнгө юм. 1999 оны газрыг 2004 оноос барьж эхлээд 2013 онд дуусч, урд талын дээврийн гүйцэтгэл 90 хувь болж байхад Б.Б надтай маргалдаж эхэлсэн. Хүнээс 3 удаа хулгай хийчхээд нэг удаа бичиг баримтын бүрдэл дутуу үйлдлийг хууль бус гээд байгаа нь хүний хувьд ичмээр, хүн чанаргүй үйлдэл юм. Өдий болтол байшин, газрын гэрчилгээ миний нэр дээр байдаг. Энэ байшинг Б.Бтэй огт хуваалцаж болохгүй. Үндэслэл нь төвийн нэг халаалт, бохир, нэг цахилгааны эх үүсвэр, нэг газартай. Төрсөн ахтайгаа 9 жил шүүхээр маргаад ойлголцож чадаагүй хүн одоо надтай нэг байшинд ойлголцож байх боломжгүй. Уг нь өвлөх эрхээ л шаардах ёстой. Гэтэл удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилдөг. Эсвэл хэргийг зориудаар удаашруулж, түрээсийн төлбөрийг удаан хугацаанд авах сонирхолтой байдаг юм уу, мэдэхгүй. Би төрсөн ахаа хүндэлдэг, ёс зүйтэй, цагаан сараар ирж золгодог байсан бол надад хамаа алга. Олон хоног хөдөлмөрлөж, өр зээл тавьж босгосон эд хөрөнгөө ийм шуналтай, ажилгүй, улсад нэг ч жил ажиллаж, татвар төлж байгаагүй хүнд өгмөөргүй санагдаж байна. Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх үед миний бие “1, 2-р давхрыг чи ав” гэхэд хүлээж аваагүй. Энэ барилгыг барихад Э.Ариунчимэгээс 42.000.000 төгрөг, н.Равдандоржоос 66.000.000 төгрөг, “Мандах газар” ХХК-иас 86.000.000 төгрөг авсан бөгөөд энэ өр одоо болтол дуусаагүй байна. Ийм учраас Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Цгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.П нь 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр талийгаач эцэг Б.Бямбасүрэнгийн нэр дээр байгаа СХД-ийн 12-р хорооны нутагт байрлах 23/0169 тоот нэгж талбарын дугаартай 0060113 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 140 м.кв газрыг эзэмших эрхийг өвлөн авах хүсэлтийг холбогдох баримтын хамт өгсөн. Уг баримтууд дотор түүний ах, дүүс Б.Минжүүрдорж, Б.Намсрай, Б.Билшгүүн, Б.Должин нар дээрх газрыг эзэмших эрхийг өвлөхөөс татгалзаж, Б.Пт өвлөх эрхээ шилжүүлэх хүсэлтээ бичгээр гаргасан. Талийгаач Б.Бямбасүрэн нь 2008 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан бөгөөд түүнээс хойшх хугацаанд өвлөгдөх газар эзэмших эрхийг өвлөх хүсэлтээ хууль ёсны өвлөгч нар нотариатын газар гаргаагүй хэмээн өвлөгч Б.П мэдүүлсэн нь нэхэмжлэлд дурдсанаар үнэн болох нь нотлогдож байна. Миний бие өвлөх эрхээс татгалзсан өвлөгч нарын хүсэлт, бусад хууль ёсны өвлөгчдийг Иргэний хуулийн 528.3 дахь хэсэгт заасныг үндэслэн өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзээд Б.Пийн хүсэлтийг хүлээн авч, Иргэний хуулийн 515, 531 дүгээр зүйлд заасныг үндэслэн СХД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 м.кв хэмжээ бүхий 0060113 тоот гэрчилгээ бүхий газрыг эзэмших эрхийг өвлөх, өвлөх эрхийн гэрчилгээг Б.Пт олгосон. Энэ үйлдлээ хуульд заасны дагуу олгосон гэж үзэж байна. Б.П нь өвлөх эрхийн асуудлаар маргаан гарвал өвлөгчийн хувьд бусад өвлөгчдийн гомдлыг хариуцна гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч, гаргасан хүсэлтдээ дурдсан байсан. Одоо бусад өвлөгч нар өвийн асуудлаар маргаан гаргаж байгаа бол Б.П нь гомдлыг эвлэрэн шийдэж өгөхгүй байгаад миний бие харамсаж байна. Шүүх шаардлагатай гэж үзвэл Б.Пт олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болговол миний зүгээс татгалзах зүйлгүй. Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон материал бидний гар дээр байхгүй Нийслэлийн архивт шилжүүлсэн тул уг архиваас үзэж болно. Надад гаргаж өгөх баримт байхгүй гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02078 дугаар шийдвэрээр: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар нотариатч Д.Цгийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ Б.Пт олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Ц, Б.Б нараас өвлөгдөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо,1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны 39 тоотод байрлах 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Бг, уг барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Цг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо,1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны 39 тоот хаягт байрлах 140 м.кв талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны эзэмшигчээр Б.Б болон Я.Ц нарыг тогтоож, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж 39 тоотод байрлах, Ү-2201030386 тоот гэрчилгээтэй 3 давхар өргөтгөлийн барилгын зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.Бг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Цы нотариатч Л.Отгонбаярын 2009 оны 12-р сарын 02-ны өдөр иргэн Б.Бд олгосон 98 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай, улсын бүртгэлийн газраас иргэн Б.Пт олгосон Ү-2201030386 дугаартай улсын бүртгэлийг гэрчилгээг хүчингүйд тооцуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц, Б.П нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Ц, Б.Б нарт олгож шийдвэрлэжээ.

           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2352 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02078 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны 39 тоот хаяг бүхий 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Бг, мөн барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Цг тус тус тогтоосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хууль ёсны” гэсний дараа “хамтран” гэж нэмж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны 39 тоот хаяг бүхий 3 давхар өргөтгөлийн барилгын зоорийн давхрын өмчлөгчөөр тогтоолгох Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Я.Ц, Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2352 дугаар магадлалын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Учир нь давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.Б миний СХД-ийн 12-р хороо, 1-р хороолол, 39 тоот хаягт байрлах 3 давхар барилгын өргөтгөл, зоорийн давхрын хэсгийн өмчлөгчөөр Б.Бг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд заасанд нийцүүлж үнэлж дүгнэлгүй шийдвэрлэсэн тул магадлалын хянавал хэсэгт “Б.Пийг өв нээгдсэн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан Б.П Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт зааснаар өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэсэн нь бодит байдалд нийцээгүй дүгнэлт юм. 3 дахь нэхэмжлэлийн шаардлагын хянавал хэсэгт “Өв нээгдсэн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан Б.П Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт зааснаар өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэсэн нь бодит байдалд нийцээгүй дүгнэлт юм. Иймд энэ дүгнэлтийн хэсгийг залруулна. 4 дэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт гомдол гаргаж байгаа болно. Үүнд: Б.П нь ИХ-ийн 528.3-т зааснаар өвөөс татгалзсан, аавыг нас барснаас хойш 1 жил 9 сарын дараа буюу 2009 оны 11 сарын 25-наас уг байрны 3 давхарт амьдрах болсон гэдгээ хавтаст хэрэг 1-ийн 97 хуудас Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2011 оны 03 сарын 21-ний өдрийн 519 шийдвэрт өөрөө нотолсон мөн шүүхээр тогтоосон төлбөрөө төлөөгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх захирамжаар давхар батлагдана. Иймд Б.П нь өвийг эзэмдэн авсан эрхлэн удирдсан хүн яавч биш юм. 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 184 шийдвэрт “Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ" гэж заасан ба бусад өвлөгч нар болох Б.П, Б.Тэгшээ, Б.Жагварламаа, Б.Должин, Б.Билгүүн нар нь дээрх хуульд заасан хугацаанд өв хүлээн авахаар хүсэлт, өргөдөл гаргаагүй, зохих байгууллагад хандаж байсантай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь хуульд зааснаар нотолж чадаагүй байна гэж дүгнэсэн байна. Б.П нь ээж бид хоёрын зөвшөөрлийн үндсэн дээр гуравдугаар давхарыг өмчлөн авсан, ээж бид хоёр өвлөгдөн ирсэн хөрөнгөнөөсөө зөвхөн гуравдугаар давхрыг эзэмшихийг зөвшөөрч гаргасан үйлдэл болохоос, Б.Пийг эзэмдэн авсан эрхлэн удирдсан гэх хуулийн үр дагавар үүсгэх бичиг биш өөрөөр ойлгогдох боломжгүй юм.

2010 оны 10 сарын 22-ны өдрийн 1422 шийдвэр, амины орон сууцны 39-р байрны 3 давхар болон байшин нь тусдаа өмчлөх эрх нь гарсан байшин болно. Ээж бид хоёр 140 м.кв газрыг өвөөр хүлээн авахаас татгалзсан баримт байхгүй бөгөөд хэрэгт авагдаагүй газар эзэмших эрхээ өөр хүнд өгөөгүй. Хавтаст хэрэг 2-ийн 283, 284, 285, 286, 287, 288, 289-428 хуудас Газар ашиглаж, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт болон бусад төлбөр төлж байсан баримтууд, хавтаст хэрэг 3-ийн 676-679 УБДС ТӨХК хийсэн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, төлбөр тавилтын түүх зэрэг миний хийж байсан гэрээ болон бусад баримтууд. Миний барьсан АОС-ны 39 барилгын өргөтгөлийн барилгын суурийн давхар дээр барилга барьж павильоныг минь нурааж газрыг нь шатны хэсэг болгон ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжин өөрийн санаагаа гүйцээхийн тулд байшинд нүүж орсныхоо дараа дугаар авч барьж босгосон гэж бүртгэлийн мэдүүлэг бөглөн, өвлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ, хууль бус арга хэрэглэн авсан нь Б.Пийг өвийг эзэмдэн авч эрхлэн удирдсан гэж үзэх нь цаг хугацааны хувьд нотлох баримт болох үндэслэл болж чадахгүй юм. АОС-ны 39-р барилгын бүх төлбөр тооцоог ашиглалтад орсон цагаас нь эхлэн одоог хүртэл би төлж ирсэн. Б.П шүүхээр тогтоолгосон 3 давхрын зардлаа сүүлд баригдсан байшингийн усны төлбөрөө хүртэл надаар төлүүлж байгаа, энэ талаар шүүхийн шийдвэр хавтаст хэрэг 1- 97 дугаар хуудас 2011 оны 03 сарын 21-ний 519 дүгээр шийдвэр байдаг ч Б.П шүүхийн шийдвэрийг өөрт нь ашиггүй бол биелүүлэхийг хүсдэггүй, намайг дарамталж тооцоогоо салгаж авдаггүй, 2010 оны 10 сарын 22-ны өдрийн 1422 шийдвэрээр Б.Пт зөвхөн 3 давхрыг өмчлүүлэхээр заасан байгаа ч шүүхийн шийдвэрийг үл тоон одоо энэ байшинг 100 хувь өөрийн өмчлөлдөө бүртгүүлсэн байгаа. Иргэний хуулийн 528-д энэ хуулийн хугацааг иргэний хуульд зааж өгөхдөө санаандгүй нэг жилийн дотор эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан бол өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заагаагүй байх. Эрхлэн удирдаж эзэмдэн авсан гэдэг нь талийгаач буюу өвлөгчтэй хамт амьдарч байсан, эрхэлж байсан ажил хэргийг нь хуулийн хугацаанд аваад эрхлээд явж байсан хүнийг л өвлөгч гэж заасан гэж ойлгож байна. Талийгаач АОС-ны 39-р барилга барих явцад Б.Пийн салсан эхнэр болох н.Ариунчимэгээс 8 орчим сая төгрөг зээлийн журмаар авч улмаар мөнгийг нь өгөх болоход хадгаламж зээлийн хоршооны хүүтэй адил хүү авна хэмээн нэхэж, мөнгийг нь өгч чадахгүй буюу санхүүгийн хүндрэлд орсон байх үед манайд ирж ааваас мөнгөө нэхэж, заналхийлдэг байсан. 2008 оны 2 сар аав нас барснаас хойш ах Б.П нэг жил гаран хугацаанд манайд ирээгүй. Тухайн үед АОС-ны 39 тоот байшингаа түрээслэж өөрөө ч ашиглан мөнгө олж эхлэх үед Б.П ах мөнгөө хэд дахин нугалж өгөхийг шаардаж эхэлсэн. Ингээд мөнгө өгөх боломж алга гэхэд байшинд орж амьдаръя гал түлэх хэцүү байна гэхэд нь 3 давхарт ороод амьдарч бай гэж ээж маань ахад хэлж Б.П ах ч байшингийн 3 давхарт орсныхоо дараа нотариатад орж “бичиг хийж өг би та хоёртой ахиж мөнгө төгрөг нэхэж маргаан хийхгүй” гэж шаардсаар бичиг хийлгэж аваад түүнийгээ шүүхэд өгч дээд шүүх хүртэл явсан. Үүнээс улбаалан 3 шатны шийдвэр гарсан. Талийгаач өөд болсон айлд хамаатан садан хүмүүс нэг хэсэгтээ орж гарах нь хумигддагтай холбоотой энэ хуулийн хугацааг бодолцож талийгаачтай ойр байдаг байсан хүмүүст давуу эрхээр нэгдүгээр зэргийн өвлөгч болох бололцоог хууль ханган нэг жил гэж гаргасан гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд Б.Б миний бие маргаан бүхий өргөтгөлийн 3 давхар барилгын зоорийн давхрын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагаа нотолж доорх баримтуудыг өгсөн.

1. Хэргийн 2-р хавтас 469 дүгээр хуудсанд СХД 12-р хороо Саппоро төвийн хойд талд байрлах 12 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай павильоны газрыг Б.Нандин нь Газрын албатай байгуулсан 2004.08.04-ний өдрийн Иргэнд газар өмчлүүлэх гэрээний дагуу эзэмшиж байсан.

2. Хэргийн 1-р хавтас 21 дүгээр хуудсанд 2012.05.13-ны өдрийн 827 дугаар шийдвэр. Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.Нандингийн эзэмшлийн дээрх газрыг Б.Б намайг худалдан авсан болохыг дүгнэсэн.

3. Хэргийн 2-р хавтас 439-443 дугаар хуудсанд Б.Б миний бие өргөтгөлийн барилга барих зорилгоор суурийн давхрыг барьж босгосон байдлыг харуулсан фото зураг, ийнхүү барьж бэлэн болгосон суурийн давхар дээр ах Б.П хучилт хийж, улмаар дээш өргөтгөлийн барилга барьж байгаа байдлыг харуулсан фото зургууд.

4. Хэргийн 2-р хавтас 459-460 дугаар хуудсанд гэрч Б.Мөнхжаргалын мэдүүлэг. Миний хүсэлтээр хундаам буюу суурийн ажлыг гүйцэтгэсэн болохыг гэрчилсэн.

5. Хэргийн 1-р хавтас 59-60 хуудсанд “Сэрүүн Сэлбэ” ХХК-ийн хайрганы үйлдвэрээс 2009 оны 08 сарын 18-ны өдөр 6 м.куб, 8 м.куб хайрга шороо худалдан авч өргөтгөлийн барилгын суурийн давхарт хэрэглэснийг нотолсон баримт хэргийн 473 хуудас. Иргэн Д.Батбаяртай хамт суурийн даврахын зурагт харагдаж байгаа блокон хэсгийн доор 60х60 см-ийн өргөнтэй бүс бетон цутгасан дээр нь суурийн блокоор олон удаа кран хөлсөлж байшингийн суурийн давхрыг босгосон. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Нэхэмжлэгч Б.Бгийн шүүхэд гаргасан баримт нь цаг хугацааны хувьд болон уг зоорийн давхарт оруулсан болохыг шууд нотлохгүй, гэрч н.Мөнхжаргалын мэдүүлэг хэргийн баримтаас зөрүүтэй, мөн гэрч Б.Тэгшээ, Б.Минжүүрдорж нар үгүйсгэсэн мэдүүлгийг өгсөн, эргэлзээтэй” гэсэн нь өргөтгөлийн барилгын суурийн давхрыг би өөрийн хоёр гараар, өөрийн хөрөнгөөр барьж босгосон миний хөрөнгө, баримт цаг хугацааны хувьд шууд нотлохгүй гэж шүүх дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй дүгнэлт хийжээ. Би иргэн Б.Мөнхжаргалтай хамт өргөтгөлийн барилгын зөвхөн суурийн ул бетоны ажлыг хийснийг шүүх бүтэн суурийн давхрыг Б.Мөнхжаргал барьсан гэж ойлгон буруу дүгнэлт хийсэн. Мөн энэ суурийн давхрын ажлыг хавар эрт эхлэн хийсэн нь тухайн суурийн давхар баригдсан газар урьд нь 6 дугаар байрыг барьсан ажилчдын 00 байсантай холбоотой үнэр гарч магадгүй гэж суурийн ажлыг эрт эхлүүлсэн. Иргэн Д.Батбаяртай хамт суурийн давхрын зурагт харагдаж байгаа блокон хэсгийн доор 60х60 см-ийн өргөнтэй бүс бетон, хаалганы арк цутгасан дээр нь суурийн блокоор дүүргэлт хийн, олон удаа кран хөлсөлж байшингийн суурийн давхрыг босгосон. Намайг энэ өргөтгөлийн барилгын суурийн ажлыг хийж байхад ах, дүү нараас хүн оролцоогүй болохоор ямар хүн яаж хөлсөлж ажиллуулж байсныг мэдэхгүй байж хуурамч тодорхойлолт мэдүүлэг шүүхэд өгсөн. Хэргийн 57 дугаар хуудсанд ах Б.Тэгшээгийн гаргасан тодорхойлолт байна. Намайг үгүйсгэсэн мэдүүлэг нь Б.Пийн захиалгаар өгсөн. Б.Тэгшээ ахад мөнгө өгнө хэмээн удаа дараа тодорхойлолт, мэдүүлэг өгүүлж байсан. Мөн дүү Б.Намсрай, Б.Минжүүрдорж нараар мөн мөнгө амлан миний адил үйлдэл хийлгүүлж байсан, 2011 оны 03 сарын 23-нд бичсэн тодорхойлолтод хэлсэн байна. Энэ тодорхойлолт цаг хугацааны хувьд шүүх хуралд мэдүүлэг өгснөөс урьд нь гаргасан тодорхойлолт болохыг анхаарах нь зүйтэй. Хоёр сая төгрөг амлан хийлгэж байсан ба амласан мөнгөө өгөөгүй гэж ах Б.Тэгшээ хэлсэн. Миний худалдаж авсан павильоныг нураан шатны хэсэг болгон миний барьсан барилгын суурийн давхар дээр хучилтын хавтангаар хучиж барилга барьсан нь Б.Пийн өмч болгох үндэслэл болно гэж бодохгүй байна. Хэрэв Б.П өөрөө суурийн давхар барьсан юм бол тэрийгээ нотлох ёстой, нотолсон баримт байхгүй. Б.П хууль бус арга хэрэглэн номер, өвлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарган авсан нь Б.Пийг суурийн давхрын өмчлөгчөөр тогтоох, өвийг эрхлэн удирдсан, эзэмдэн авсан өвлөгчөөр тогтоох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Улмаар уг өргөтгөлийн барилгын зоорийн давхрыг Б.Б миний бие өөрийн хөрөнгө хүчээр босгосон байтал тэр хэсгийг надад өмчлүүлэлгүйгээр, өмчлөх эрхийн бүртгэлийг дан ганц өөрийн нэр дээр гаргуулж аван үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, миний өмчлөх эрхийг хохироосон талаарх бүхий л нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад үндэслэлгүйгээр шүүх энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2352 дугаар магадлалыг дээрх үндэслэлээр хянан үзэж, 3 дахь заалтын хянавал хэсэгт Б.Пийг өв нээгдсэн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан Б.П, Иргэний хуулийн 528.1, 528.2 дахь хэсэгт зааснаар өвийг хүлээн авсан гэж үзнэ гэсэн нь бодит байдалд нийцээгүй дүгнэлт юм. Энэ дүгнэлтийг залруулан 4 дэх СХД-ийн 12 дугаар хороо, 1-р хороолол 39 тоот хаягт байрлах, Ү-2201030386 тоот гэрчилгээтэй, 392,54 м.кв талбайтай хариуцагч Б.Пийн өмчлөлд бүртгэгдсэн уг өргөтгөлийн барилгын зоорийн давхрын хэсгийн өмчлөгчөөр Б.Б намайг тогтоох нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Пийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 184/ШШ2017/02078 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2352 тоот магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч Я.Ц, Б.Б нарт маргаан бүхий барилгын 1, 2 давхрын 50 хувийн өмчлөгч, мөн зоорийн давхрыг бүхэлд нь нэхэмжлэгч нарт өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч нар адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж заажээ. Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар миний эх Я.Ц, түүний хүүхдүүд Б.Тэгшээ, Б.Жагваралмаа, Б.Должин, Б.Минжүүрдорж, Б.Билгүүн, Б.Намсрай, Б.П, Б.Б нар нь хууль ёсны өвлөгч бөгөөд эдгээрээс Иргэний хуулийн 528.5 дахь хэсэгт заасны дагуу Б.Тэгшээ, Б.Должин, В.Минжүүрдорж, Б.Билгүүн, Б.Намсрай нар нь өвлөх эрхээ Б.П надад шилжүүлэхээр зааж өвлөхөөс татгалзсан хэлцэл хийсэн бөгөөд энэ хэлцлийг хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3483 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа. Мөн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 972 дугаартай Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор өв нээгдсэн хөрөнгийн хэмжээг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Энэ ч үүднээс өв нээгдсэн гэх хөрөнгө буюу маргаан бүхий 39 тоот 3 давхар барилга, 140 м.кв газрын үнэлгээг шүүхээс шинжээч томилуулж үнэлгээ хийсэн бөгөөд үнэлгээгээр 140 м.кв газрын үнэлгээ 63.525.000 төгрөг, Зоорийн давхрын үнэлгээ 36.576.800 төгрөг, 1 дүгээр давхрын үнэлгээ 45.721.000 төгрөг, 4-2 дугаар давхрын үнэлгээ 45.721.000 төгрөг гэж гарсан бөгөөд маргаж буй барилгын 3 дугаар давхрын өмчлөгчөөр 2010 онд тогтоосон 1 шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа. Иймээс маргаж байгаа зоорь, 1, 2 дугаар давхар болон газрын үнэлгээ нийт 191.543.800 төгрөгийн үнэлгээтэй байна. Энэ үнэлгээ бүхий хөрөнгийг дээр дурдсанаар хууль ёсны өвлөгч нарт адил хэмжээгээр хуваах нь зүйтэй бөгөөд миний бие надад хууль ёсоор өвлөх эрхээ шилжүүлсэн 5 өвлөгчийн хувь болон өөрт ногдох хэсэгтэйгээ нийлээд дээрх 191.543.800 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгөөс 6 хүнд ногдох хэсгийг авах ёстой байсан. 191.543.800:8=23.942.975 төгрөг /1 хүнд ногдох хөрөнгө/

Гэтэл шүүх өвийн хэмжээг хөрөнгийн үнэлгээнд үндэслэж үнэн зөв хувиарласангүй. Мөн Б.П надад өвлөх эрхээ шилжүүлсэн өвлөгч нарт оногдох хэсгийг гаргуулаагүй бүгдийг Я.Ц, Б.Б нарт өгсөнд гомдолтой байна. Б.Бг шүүх өвийг хүлээн авсан гэж үзэж байгаа нь буруу юм. Ц.Баасанцэрэн манай аавыг нас барахад хамт амьдарч байгаагүй бөгөөд энэ нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 120/2785/с дугаартай шийдвэрээр нотлогдоно. Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Б.Б нь өвлүүлэгчтэй хамт амьдарч байгаагүй болох нь УБ1017895 дугаартай өөрийнх нь иргэний үнэмлэхээр тогтоогдсон..." гэж дүгнэжээ. Мөн Б.Бг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “тухайн хөрөнгийг эрхлэн удирдсан, эзэмдсэн” гэж бичжээ. Б.Б нь эцэг бид хоёрын барьж бий болгосон дээрх барилгад ямар ч хөрөнгө оруулаагүй, гар оролцоогүй байхад шүүх ингэж дүгнэсэн нь буруу юм. Нэхэмжлэгч нар нь энэхүү барилгад өөрсдөө хөрөнгө оруулаагүй нь удаа дараагийн шүүхийн шийдвэрт тусгагдсан байтал өмчлөгчөөр тогтоосон магадлал гарсан байна. Нэхэмжлэгч нар нь өвлөх эрхээ өөрт ногдох хэмжээгээр хувь тэнцүүлэн шаардах эрхтэй болохоос өмчлөх эрхгүй юм. Нэхэмжлэгч нар өвийн журмаар өвлөгдөх уг газар эзэмших эрхийг удаа дараа хууль бусаар өөрсдийн нэр дээр шилжүүлэх гэж нотариатч Л.Отгонбаяраар газар дээр хууль бус өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байсныг иргэний хэргийн шүүхээр хүчингүй болгуулсан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсаар атал өвлөгдөх, өмчлөх эрхийг нь хариуцагч намайг хязгаарласан мэтээр нэхэмжлэл гаргаад байгаа нь буруу юм. Дээрх газар энэхүү барилгыг өөрийн өмчөөр улсын бүртгэлд холбогдох хууль журмын дагуу бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан болно. Учир нь миний эзэмшил, өмчлөлийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн Ү- 2201030386 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй өмчийн 170 сая 835 мянга 300 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, газар эзэмших эрхтэй маргаж байгаа мөртлөө газар болон уг байшингийн үнэлэгдсэн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг огт төлөөгүй, өмчлөгч болохоо нотлоогүй болно. Нийслэлийн иргэний хэргийн шүүхээс Иргэний хуулийн 528.1, 528.2 дах хэсэгт заасан заалтыг зөрчин миний өвлөх эрхийг хязгаарласан магадлал гаргасан. Миний бие нь маргаж буй барилгыг өөрийн болон бусдын хөрөнгө оруулалттай барьж босгосон тул барилгын 3 дугаар давхар, өргөтгөлийн барилгын зоорийн давхар болон 1,2,3 дугаар давхрын өмчлөгчөөр тогтоогдсон бөгөөд үүнтэй нэхэмжлэгч нар маргаагүй болно. Харин нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг ханган барилгын 1,2 дугаар давхар болон зоорийн давхрыг өвлүүлсэн магадлал гаргасан байна. Талийгаач ааваас минь өвлөгдсөн СХД-т байрлалтай 3 өрөө орон сууц болон Өвөр гүнтийн зуслангийн газар, үнэт эдлэл зэргийг Б.Б бүгдийг хуурамчаар өв нээлгэн өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэн авсан байдаг. Энэ нь өмнөх шүүхийн шийдвэрүүдэд тусгагдсан байгаа. Магадлал нь хариуцагч миний болоод надад өвлөх эрхээ шилжүүлээд нас барсан ах Б.Намсрай, дүү Б.Минжүүрдорж нар хуулийн дагуу өвлөх эрхээ надад шилжүүлсэн, ах Б.Тэгшээ, эгч Б.Должин, дүү Б.Билгүүн нарын өвлөх эрхийг хязгаарласан байна. Нэхэмжлэгч нар миний эсрэг 2014 оноос одоог хүртэл иргэний шүүхээр маргах хугацаандаа нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа солих, эгч дүү нарыг минь турхиран миний эсрэг нэхэмжлэл гаргуулах, хууль бус нотариатын үйлдэл гаргаж тавих зэргээр цаг хугацаа хожих, гэрчээр худал мэдүүлэг өгүүлэх зэргээр хууль зөрчсөн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Шүүх нотлох баримтуудыг нягт нарийн судалж үзэхгүй өвлүүлэгчийн бусад өвийг хүртэл бүгдийг өөрийн болгосон Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаад гомдолтой байна. Миний өмчлөлийн 512 м.кв барилгын үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2201030386 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэлийн үнэн зөв эсэх нь шүүхээр тогтоогдоогүй байхад нэхэмжлэгч нарт өмчлөгчөөр хуваан өмчлүүлж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 184/ШШ2017/02078 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2352 дугаар магадлал тус бүрийг хянан үзэж тэдгээрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, үндсэн болон өргөтгөлийн барилгын зоорийн  давхрыг  нэхэмжлэгч Я.Ц, Б.Б болон хариуцагч Б.П нар хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоож, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Пийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч Я.Ц, Б.Б нар хариуцагч Д.Цд холбогдуулан 2012 оны 04 сарын 25-ны өдөр 140 м.кв газар эзэмших эрхийн өвлөх эрхийн 17 дугаартай гэрчилгээг Б.Пт олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, хариуцагч Б.Пт холбогдуулан өвлөгдөх эд хөрөнгийн эрх болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 39 тоот хаяг бүхий 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Бг, уг барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Цыг тус тус тогтоолгох, өвлөгдөх эд хөрөнгийн эрх болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 м.кв талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны эзэмшигчээр Б.Б болон Я.Цыг тогтоолгох, мөн дээрх барилгын 3 давхар өргөтгөлийн зоорийн давхрын өмчлөгчөөр Б.Бг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Б.П дээрх шаардлагыг эс зөвшөөрч “...маргаан бүхий 39 дүгээр байрны хууль ёсны эзэмшигч нь., ...надтай нийлээд 6 өвлөгчийн өвлөх эрх надад байгаа... үндсэн барилгын 2 дугаар давхрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох саналтай байна. Өргөтгөлийн барилга өвлүүлэгч нас барснаас хойш баригдахад удаа дараа цалингийн зээл болон бусдын хөрөнгө оруулалт орсон, ...нотариатын өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгох үндэслэлд 7 хүний өмчлөлд байх ёстой гэсэн атлаа одоо хоёр хүн л авах гээд байгаа нь ойлгомжгүй. Миний өмчлөлийн газар, гэрчилгээн дээр маргах ёсгүй, нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргажээ.

Хариуцагч Д.Ц “...шүүх шаардлагатай гэж үзвэл Б.Пт олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болговол миний зүгээс татгалзах зүйлгүй” гэжээ.

Анхан шатны шүүх нотариатч Д.Цгийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ Б.Пт олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Я.Ц, Б.Б нараас өвлөгдөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж 39 тоотод байрлах 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Бг, уг барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Цг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж 39 тоот хаягт байрлах 140 м.кв талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны эзэмшигчээр Б.Б болон Я.Ц нарыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж 39 тоотод байрлах, Ү-2201030386 тоот гэрчилгээтэй 3 давхар өргөтгөлийн барилгын зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.Бг тогтоосон байна.    

Давж заалдах шатны шүүх “... 39 тоот хаяг бүхий 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Бг, мөн барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Цг тус тус тогтоож, ...39 тоот хаяг бүхий 3 давхар өргөтгөлийн барилгын зоорийн давхрын өмчлөгчөөр тогтоолгох Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор” анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.  

1/ Нэхэмжлэлийн эхний шаардлагын тухай: Нотариатч Д.Ц нь Б.Пт 140 м.кв газар эзэмших эрхийн өвлөх эрхийн 17 дугаартай гэрчилгээг олгохдоо Б.Тэгшээ, Б.Билгүүн, Б.Должин, Б.Минжүүрдорж, Б.Намсрай нарын 140 м.кв газрын эзэмших эрхийг өвлөхөөс татгалзсан хүсэлтийг үндэслэл болгосон, харин өвлүүлэгч Б.Бямбасүрэнгийн эхнэр Я.Ц, төрсөн хүүхэд Б.Жагваралмаа, Б.Б нар уг өвөөс татгалзсан эсэхийг тодруулаагүй нь тогтоогдсон тухай анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна. 

Иймээс өвлөх эрхийн 17 дугаартай гэрчилгээг хариуцагч Б.Пт олгосон нотариатчийн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1., Нотариатын үйлдэл хийх зааврын  8.2.11 дэх заалтыг зөрчсөн байх тул 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Пт 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч Д.Цгийн үйлдлийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6, 31.3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

2/ Хариуцагч Б.Пт холбогдуулан … 39 тоот хаяг бүхий 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Бг, уг барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Цыг тус тус тогтоолгох, өвлөгдөх эд хөрөнгийн эрх болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 м.кв талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны эзэмшигчээр Б.Б болон Я.Цыг тогтоолгох шаардлагын тухай:

Өвлүүлэгч Б.Бямбасүрэн нь 2004-2007 онд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 140 м.кв газар дээрээ үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгыг барьсан, өмчлөх эрхээ баталгаажуулж бүртгүүлээгүй байсан бөгөөд 2008 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барснаар газар эзэмших эрх болон 3 давхар барилгын хувьд Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

Өвлүүлэгч буюу нас барагч Б.Бямбасүрэнгийн эхнэр Я.Ц, түүний хүүхдүүд Б.Тэгшээ, Ө.Жагваралмаа, Б.Должин, Б.Минжүүрдорж, Б.Билгүүн, Б.Намсрай, Б.П, Б.Б нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан хууль ёсны өвлөгчид мөн бөгөөд Б.Тэгшээ, Б.Минжүүрдорж, Б.Намсрай нар нь өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөгдөх эд хөрөнгө болох барилгыг болон түүний суурийн 140 м.кв газрыг хүлээн аваагүй, хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар өвөөс татгалзсан гэж шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.1, 40.2-т зааснаар үнэлжээ.

Харин өвлөгч Б.Билгүүн, Б.Должин, Б.Жагваралмаа нар дээрх барилга болон 140 м.кв газрын өв залгамжлагч, хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Б.Должин нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Б.Билгүүн, Б.Жагваралмаа нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тухай хуулийн хүчин төгөлдөр болсон 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3483 дугаар шийдвэр хэрэгт авагдсан байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд өвлүүлэгчийг нас барах үед хамт амьдарч байсан эхнэр Я.Ц, өв нээгдсэн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан хүү Б.П, Б.Б нарыг өвлүүлэгч Б.Бямбасүрэнгийн өвийг хүлээн авсан гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т нийцжээ.

Хариуцагч Б.П нь барилгад өөрийн хөрөнгийг оруулсан үндэслэлээр Б.Бд холбогдуулан өвлөгдөх эд хөрөнгө болох 3 давхар барилгын 1, 2, 3 дугаар давхрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг шүүх өмнө нь шийдвэрлэсэн байх ба уг барилгын 3 дугаар давхрын өмчлөгчөөр тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1422 дугаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд Улсын Дээд шүүх 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхийн тогтоолд “...барилгад хөрөнгө оруулалт хийсэн гэх барилгын өмчлөгчөөр тогтоолгох Б.Пийн шаардлагын үндэслэл баримтаар нотлогдоогүй ч маргааны зүйл болсон барилгын 3 дугаар давхрыг түүний өмчлөлд шилжүүлэхийг Я.Ц болон дүү Б.Минжүүрдорж, Б.Жагваралмаа, Б.Тэгшээ, Б.Намсрай нар зөвшөөрсөн, бусад өв залгамжлагч нар маргаагүй зэрэг байдлыг үндэслэн шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 520, 528, 532 дугаар зүйлд нийцсэн” гэж дүгнэсэн байх тул  өөрийн хөрөнгөөр барьсан 3 дугаар давхар нь өвийн зүйлд хамаарахгүй гэх хариуцагч Б.Пийн тайлбар, татгалзал үндэслэлгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж шүүх дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч Б.П нь дээрх 3 давхар барилгыг 2009 онд өргөтгөж барьсний дараа 3 давхар барилгын хамт нийт 512 м.кв дуусаагүй барилгад 39 дугаар авч, шинээр барьж босгосон гэж бүртгэлийн мэдүүлэг гаргасан ба улсын бүртгэлд Б.Пийн нэр дээр бүртгэгдсэн 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 000216685 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагджээ.

Түүнчлэн Б.Пт 140 м.кв газрын эзэмших эрхийг баталгаажуулж олгосон 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0400951 дугаартай гэрчилгээ хэрэгт авагдсан байх бөгөөд хэргийн нөхцөл байдал, холбогдох баримтаас үзэхэд хариуцагч Б.П нь өвлөгдөх эд хөрөнгө болон эрхийн тухайд дангаар эзэмшиж, өмчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул хуульд зааснаар өвийг хүлээн авсан Я.Ц, Б.Б нар нь өвлөх эрхийнхээ дагуу 3 давхар барилгын 1, 2 дугаар давхар болон зоорийн давхрын өмчлөгчөөр тогтоолгохоор, мөн газар эзэмших эрхийг хамтран эзэмшихээр шаардах эрхтэй гэж давж заалдах шатны шүүх тайлбарлахдаа Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасныг үндэслэсэн нь хуульд нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хуулийн өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтыг хэрэглэн маргаан бүхий 39 тоот хаяг бүхий 3 давхар барилгын 1 дүгээр давхрын   өмчлөгчөөр Б.Бг, уг барилгын 2 дугаар давхрын  өмчлөгчөөр Я.Цыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн зохицуулалтыг нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд зөв тайлбарлан хэрэглээгүй буюу маргаан бүхий хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг өв залгамжлалын маргаанд хамааралгүй гэж дүгнэсэн нь буруу, түүнчлэн газар эзэмших эрхийг хариуцагч Б.П өвлөх эрхтэй болохыг шүүх анхаараагүй алдаа гаргасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, Иргэний хуулийн өмчийн болон өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлажээ.

Гэвч  тус барилгын зоорийн давхар нь өвлүүлэгчийн өвлөгдөх хөрөнгө байхад уг хөрөнгийн 50, 50 хувийн өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг тогтоосон нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д  нийцээгүй тул хяналтын шатны шүүхээс магадлалд өөрчлөлт оруулна.

3/ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 39 тоот хаягт байрлах 3 давхар барилгын өргөтгөлийн зоорийн давхрын өмчлөгчөөр Б.Бг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухай: Нэхэмжлэгч Б.Б нь өргөтгөл барихад зоорийн давхарт хөрөнгө оруулсан, төлбөр төлж актаар эзэмшиж байсан павильоны 12 м.кв газарт уг өргөтгөлийн шатны хэсэг баригдсан гэж уг зоорийн давхрын өмчлөгчөөр тогтоолгоно гэжээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд өргөтгөлийн барилга өвлүүлэгчийг нас барснаас хойш баригдсан, өргөтгөлийн зоорийн давхрын зарим талбай нэхэмжлэгч Б.Бгийн бусдаас авсан талбайд баригдсан, уг зоорь нь өв залгамжлалын маргаан бүхий 3 давхар барилгын салшгүй хэсэг болсон байна.  Түүнчлэн үндсэн барилгын зоорийн давхар нь  өвийн хөрөнгөнд хамаарч байх тул  Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 108 дугаар зүйлийн 108.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Я.Ц, Б.Б, хариуцагч Б.П нарыг нийт зоорь буюу үндсэн болон өргөтгөлийн барилгын зоорийн давхрыг тус бүр 33.33 хувиар өмчлөх эрхтэй гэж тогтоох үндэслэлтэй байх тул энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулав.

  Иймээс зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон одоо үүссэн маргааны шийдлийг нэгтгэн дүгнэвэл, маргаан бүхий гурван давхар барилгын 1 дүгээр давхрыг Б.Б, 2 дугаар давхрыг Я.Ц, 3 дугаар давхрыг Б.П, уг барилгын үндсэн болон өргөтгөлийн барилгын зоорийн давхрыг Б.Б, Я.Ц Б.П нар тус бүр 33.33 хувиар тус тус өмчлөх эрхтэй гэж, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны 39 тоот хаягт байрлах 140 м.кв талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны хамтран эзэмшигчээр Б.Б,  Я.Ц, Б.П нарыг тогтоосон байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бгийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Б.Пийн гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2352 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02078 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг  “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны 39 тоот хаяг бүхий 3 давхар барилгын 1 дүгээр давхрын өмчлөгчөөр Б.Бг, мөн барилгын 2 дугаар давхрын өмчлөгчөөр Я.Цг тус тус тогтоосугай”  гэж  өөрчлөн,  шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны 39 тоот хаяг бүхий 3 давхар үндсэн болон өргөтгөлийн барилгын зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.Б, Я.Ц, Б.П нарыг тогтоосугай” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Пийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч Б.Бгийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                               ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН