Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

 

 

 

 

        Г.Бд холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Энхтуяа,

шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ц.Алтанцол,

хохирогч П.Б, Г.П, С.Б, Д.Д,

хохирогч П.Б, Д.Ө, Г.П, С.Б, Д.Д, Г.Б, О.А, Б.Пүрэвсүрэн нарын өмгөөлөгч П.Батжаргал,

хохирогч Ж.Б, Д.Э нарын өмгөөлөгч Д.Алтантуяа,

хохирогч, иргэний хариуцагч “ФФФ” ХХК-ийн захирал П.Г, түүний өмгөөлөгч

Р.Оюунцэцэг, 

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Г.Буяннэмэх, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Б, Д.Э нарын өмгөөлөгч Д.Алтантуяа, хохирогч П.Б, Д.Ө, Г.П, С.Б, Д.Д, Г.Б, О.А, Б.Пүрэвсүрэн нарын өмгөөлөгч П.Батжаргал, шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ц.Алтанцол нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Бд холбогдох 201401050152 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Булгадар овгийн Ганхуягийн Г.Б, Улаанбаатар хотод 1991 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “ФФФ” ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан, ам бүл 3; эх, ахын хамт амьдардаг, хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 7 дугаар гудамжны 109 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УХ91032399/

 

Г.Б нь “ФФФ” ХХК-д борлуулагчаар 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа бараа бүтээгдэхүүн борлуулалтын орлогоос 101,686,400 төгрөгийг завшсан,

мөн “ФФФ” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа компаниас дутагдуулсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөх зорилгоор тус компаний нэрийг ашиглаж өмнө нь харилцаж байсан бараа захиалагч нарт “бараа ховор байгаа, захиалгыг урьдчилан авч байгаа” гэж  хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр” худалдааны төв, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” худалдааны төв, Баянгол дүүргийн 6, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” зах, “Орхон” худалдааны төв, “Хар хорин” захын бараа захиалагч нар болох:

хохирогч П.Бээс 2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 8.160.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг, нийт 9,960,000 төгрөг,

хохирогч С.Бээс 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 2,900,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 771.500 төгрөг, нийт 3,671,000 төгрөг,

хохирогч Б.Пүрэвсүрэнгээс 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2,070,000 төгрөг,

хохирогч Д.Эээс 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 2,650,000 төгрөг,

хохирогч Д.Дгээс 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1,450,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,800,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 2,743,000 төгрөг, нийт 5,999,300 төгрөг,

хохирогч Г.Баас 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2,736,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 686,000 төгрөг, нийт 3,422,000 төгрөг,

хохирогч Д.Өоос 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 8,800,000 төгрөг,

хохирогч Д.Оаас 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2,900,000 төгрөг,

хохирогч О.Ааас 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 3,250,000 төгрөг,

хохирогч Г.Поос 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 3,636,000 төгрөг,

хохирогч Г.Эаас 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1,450,000 төгрөг,

хохирогч А.Гоос 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 3,430,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 10,330,000 төгрөг,

хохирогч О.Маас 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2,820,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,160,000 төгрөг, нийт 3,980,000 төгрөг,

хохирогч Б.Сгаас 2013 оны 11 дүгээр сарын 1-нээс 3-нийг хүртэлх хугацаанд нийт 15,250,000 төгрөг,

хохирогч Б.Наас 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 1,715,000 төгрөг,

хохирогч Ж.Баас 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,250,000 төгрөг, нийт 7,250,000 төгрөг,

хохирогч Г.Баас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг,

хохирогч Э.Лагаас 2013 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 857,500 төгрөг,

нийт 18 хохирогчоос 29 удаагийн үйлдлээр 90,190,800 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Г.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хохирлын хэмжээ 101,688,400 төгрөг гэснийг 25,693,200 төгрөг болгон өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,

Прокуророос Г.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт болгон өөрчилж, түүнийг албан тушаалын байдлаа ашиглан, бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 4 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж,

“ФФФ” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №01 дүгээр прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Баас нийт 115,884,000 төгрөгийг гаргуулан 25,693,200 төгрөгийг “ФФФ” ХХК-д, хохирогч Б.Сд 15,250,000 төгрөг, Д.Өид 8,800,000 төгрөг, О.Аад 3,250,000 төгрөг, С.Бэд 3,671,000 төгрөг, Д.Эт 2,650,000 төгрөг, А.Гт 10,330,000 төгрөг, Д.От 2,900,000 төгрөг, Г.Эт 1,450,000 төгрөг, Д.Дд 5,999,300 төгрөг, О.Мт 3,980,000 төгрөг, П.Бт 9,960,000 төгрөг, Г.Бд 3,422,000 төгрөг, Г.Пид 3,636,000 төгрөг, Э.Лд 857,500 төгрөг, Б.Н 1,715,000 төгрөг, Ж.Бт 7,250,000 төгрөг, Б.Пүрэвсүрэнд 2,070,000 төгрөг, Г.Бт 3,000,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Бын үйлдлийн гол шинж нь хохирогч, иргэний хариуцагчаар тогтоогдсон “ФФФ” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа уг компанид учруулсан 101,688,400 төгрөгийн хохирлоо барагдуулахдаа нэр бүхий 17 хохирогчоос бараа захиалгын мөнгө гэж авсан 90,185,000 төгрөгийн 75,992,800 төгрөгийг шилжүүлэн, өр дарсан нь баримтаар нотлогдож, тогтоогдсон байхад анхан шатны шүүх “ФФФ” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосноор нэр бүхий 17 хохирогч хохирлоо барагдуулах эрх нь зөрчигдөж, үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Г.Бын эрх зүйн байдал дордож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасныг буруу хэрэглэн ял оноосон гэж үзнэ.

Г.Б нь “ФФФ” ХХК-д 101.688.400 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон ба шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль буцаан хэрэглэж, түүний үйлдсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэйг прокуророос зөв зүйлчилсэн байхад анхан шатны шүүх 25,693,200 төгрөг болгон хохирлын хэмжээг үндэслэлгүй бууруулсан гэж үзэж байна.

Нэр бүхий 17 хохирогч нь Г.Б гэх хувь хүнд нь мөнгө төлж бараа захиалсан зүйл байхгүй. Харин “ФФФ” ХХК-ийн ажилтны хувьд нь мөнгө өгсөн талаар бүгд мэдүүлж байхад түүний энэ үйлдлийг албан тушаалын байдлаа ашиглан бусдыг залилсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь, иргэдийн өгсөн бараа захиалгын мөнгө нь Г.Бын компанид төлөх өрийг дарахад зарцуулагдсан ба компаний ажилтны хууль бус үйлдлийн улмаас компанид учирсан хохирлыг иргэдийн мөнгөөр барагдуулах нь хууль бус бөгөөд энэ нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх заалтыг шууд зөрчиж, хууль бусаар авлагаа барагдуулсан байхад анхан шатны шүүх компаний хохирлыг буруу тооцож үндэслэлгүй бууруулсан гэж үзнэ.

Г.Бын хувьд нэр бүхий 17 иргэнээс авсан мөнгөнөөс 14,192,200 төгрөгийг залилан мэхэлж хувьдаа авснаа хүлээсэн нь хохирлын хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх боломжтой байна. Дээрх үндэслэлүүдээс дүгнэхэд: Ажилтны учруулсан хохирлыг байгууллага хариуцах хуульд заасан заалтын дагуу /Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх заалт/ нэр бүхий 17 хохирогчоос бараа захиалгын мөнгө гэж Г.Бын авсан 90,185,000 төгрөгийн 75,992,800 төгрөгийг иргэний хариуцагчийн хувьд “ФФФ” ХХК барагдуулах талаар магадлалд зааж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлавал Г.Бын үйлдэл нь “ФФФ” ХХК-д учруулсан 101,688,400 төгрөгийн хохиролтой. Байгууллагаас завшсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар нэр бүхий 17 иргэний хохирсон мөнгөнөөс 14,192,200 төгрөгийг залилсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэж шийдвэрлэх нь хуулийг зөв хэрэглэх үндэслэл гэж үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах. Яллагдагчийн үйлдлийн зүйлчлэлийг дээрх байдлаар зөв тогтоосноор 2015 Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Бын үйлдсэн хэргийг өршөөлд хамруулан, хэрэгсэхгүй болгож тус тус магадлан шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргасан.” гэв.

 

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Ц.Алтанцол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Бд холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтууд болох гэрч, хохирогч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөнгө өгсөн, авсан, бичгийн бусад баримтуудад анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй. Иргэний хариуцагч болон Г.Бын үндэслэл муутай, мэдүүлэг, тайлбарт хөтлөгдөн, хэргийн бусад нотолгоо, баримтууд, хохирогчидын мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлтүүд, санхүүгийн баримтуудыг үгүйсгэн хэргийн талаар болон ялтны гэм буруугийн талаар алдаатай дүгнэлт хийн, хохирлын талаар нэр бүхий 17 хохирогч нарыг хохироосон шийдвэр гаргасанд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна.

Нэр бүхий 17 хохирогч “ФФФ” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байсан Г.Бд бараа, материал захиалж, Г.Б тэдгээр иргэдээс урьдчилан захиалга хийж, барааны үнэ гэж нийт 90,190,800 төгрөгийг хүлээн авч, түүнээс 75,992,800 төгрөгийг компаний санхүүд тушааж, 14,192,200 төгрөгийг хувьдаа завшсан.

Г.Б нь борлуулахаар хүлээн авсан байгууллагын барааны үнэ 101.688.400 төгрөгийг дутагдуулсан байна. Яллагчаас дээрх Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх, шүүх хуралдаанаар хэлэлцээд Иргэдийн хохиролд тооцогдох 75,992,800 төгрөгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирлоос хасч, хохирлыг 25,693,200 төгрөг гэж тооцоод “2015 оны Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож, залилангийн гэмт хэргийн зүйлчлэлийг 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар зүйлчлэн өөрчилж, Г.Баянжаргапд 4 жил хорих ял оногдуулсан ба хохирол болох 115,884,000 төгрөгийг гаргуулан компани болон нэр бүхий 17 хохирогчид олгуулахаар зааж шийдвэрлэсэн байна.

Нэр бүхий 17 хохирогчийн барааны захиалга компаний санхүүд ирээгүй боловч мөнгө нь борлуулагч Г.Бын төлбөрт буюу байгууллагын авлагад 75,992,800 төгрөгийн хувьд тооцогдох ёстой гэсэн анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь зөвхөн төлбөр авагч “ФФФ” ХХК-ийн талаас буюу иргэний хариуцагч болон яллагдагч Г.Б нарын тайлбар, мэдүүлэг дээр үндэслэж байгаа болохоос хэргийн бусад нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдохүй байгаа тул анхан шатны шүүхийн алдаатай дүгнэлт, шийдвэрийг давж заалдах шатны шүүх доорх байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү.

Санхүүгийн шинжээч нарын дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлгийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсгийн хохирлыг шүүгдэгч Г.Баас бүрэн хэмжээгээр хариуцуулан компанид олгуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирол болох 90,190,800 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагчаас 75,992,800 төгрөгийг гаргуулах, үлдэх 14,192,200 төгрөгийг Г.Баас гаргуулан нэр бүхий 17 хохирогчид олгох ба түүний хохирол, гэм бурууг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн өөрчилж, 2015 оны Өршөөлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Г.Бд өршөөл үзүүлэн хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн өөрчлөлтийг оруулснаар хууль ёс, шударга байдал болон ялтны хохирол, гэм бурууд нийцсэн шийдвэр болно гэж үзэж байна.” гэв.

 

Хохирогч Ж.Б, Д.Э нарын өмгөөлөгч Д.Алтантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Г.Б нь нэр бүхий 17 хохирогчоос 90,190,800 төгрөгийг залилж авснаас 75,992,800 төгрөгийг 18 дахь хохирогч гэгдэх П.Гийн “ФФФ” ХХК-ийн болон хувийн дансанд хийсэн болох нь нотлох баримтуудаар нотлогдсоор байтал шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 7 дахь хэсэгт хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-ийг хэрэглээгүй, “ФФФ”  ХХК-ийг хууль бусаар иргэний хариуцагчаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, 17 хохирогчийн хохирлоо барагдуулах эрхийг хаасан. Түүнчлэн хохирлын 90,190,800 төгрөгөөс 75,992,800 төгрөгийг “ФФФ” ХХК-ийн дансанд орсон гэдгийг прокурор тогтоосноо шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлж байсан байхад хэргийг прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэж чадаагүй зэргээс хэргийн бодит байдалтай нийцээгүй тогтоол гарсан байна.

Шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 3 дахь хэсэгт “Прокуророос шүүгдэгч Г.Быг... үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 болгон өөрчилж, түүнийг албан тушаалын байдлаа ашиглан... гэм буруутайд тооцсугай” гэж албан тушаалын байдлаа ашигласнаар ялыг хүндрүүлсэн мөртлөө 7 дахь
хэсэгт албан тушаалаа ашиглуулсан “ФФФ” ХХК-ийг иргэний хариуцагчаас чөлөөлсөн нь
хууль зүйн үндэслэлгүй, мөн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн
асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад, түүнчлэн хохирогчдын хохирлоо барагдуулах эрх
ашгийг хамгаалахад ноцтой зөрүү үүсгэж байна.

2016 оны 12 дутаар сарын 7-ны өдрийн шүүх хурлын бичлэгт “ФФФ” ХХК-ийн ахлах нягтлан бодогч Батсугирын гэрчээр өгсөн мэдүүлгийг уншиж сонсгох хүсэлт гаргахад тухайн хуралд Батсугир нь шүүхийн танхимд байсан гэдэг үндэслэлээр шүүх хурлын бичлэгийг үзүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дэх хэсэгт “гэмт үйлдлийн замаар олсон мөнгийг эд мөрийн баримт” гэсэнтэй шүүгдэгч Г.Бын нэр бүхий 17 хохирогчдоос авсан мөнгөний 75,992,800 төгрөгийг “ФФФ” ХХК-ийн дансанд шилжүүлсэн нь тогтоогдсоор байхад уг эд мөрийн баримтыг мөн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар устаж үрэгдэхээс хамгаалах арга хэмжээ аваагүйгээр үл барам тус компанийг иргэний хариуцагчаас чөлөөлж, хууль бус шийдвэр гаргасан.

Иймд шийтгэх тогтоолын 7 ба 8 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, нэр бүхий 17 хохирогчдод учруулсан 90,190,800 төгрөгийг иргэний хариуцагч “ФФФ” ХХК-иас гаргуулах өөрчлөлт оруулж, шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хохирогч П.Б, Д.Ө, Г.П, С.Б, Д.Д, Г.Б, О.А, Б.Пүрэвсүрэн нарын өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх “ФФФ” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Баас хохирогч нарт учруулсан хохирлыг гаргуулж шийдвэрлэхдээ гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн заалтуудыг буруу хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас хохирогч нарын эрх зүйн байдлыг дордууллаа. Үүнд:

“ФФФ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хэрэгт авагдсан тус компаний санхүүгийн баримт, уг баримтуудыг үндэслэн гаргасан аудитын болон шинжээчийн дүгнэлтүүдээр импортоор бараа оруулж ирэн, борлуулалт хийдэг худалдааны компани буюу борлуулалт хийх нь энэ компаний үндсэн үйл ажиллагаа болох нь тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, захирлын тушаал, хариуцлагатай ажилтны анкет, хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь худалдааны компаний борлууллагч албан тушаалд ажиллаж, компаний үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байх явцдаа бусдад хохирол учруулсан байдаг.

Өөрөөр хэлбэл Г.Б нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад гэм хор учруулсан гэмт хэргийн замаар олсон мөнгө буюу хохирогч нараас авсан мөнгөө компаний дансанд тушаасан нь нотлогддог.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зааснаар “ФФФ” ХХК-иас хохирол гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 15 дугаар тогтоолын 5.1-д “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч, хуулийн этгээд хамаарна” гэж заасан тул гэм хорыг хариуцах хуулийн этгээд “ФФФ” ХХК байх тул уг компанийг иргэний хариуцагчаар татаж хохирлыг барагдуулах үндэслэлтэй.

Гэтэл анхан шатны шүүх энэ талаар “ФФФ” ХХК-ийн удирдлага болон холбогдох албан тушаалтнууд нь мэдээгүй, борлуулагч Г.Бд ийм чиг үүрэг өгөөгүй байх тул “ФФФ” ХХК-ийг, Г.Бын гэмт үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг арилгах үндэслэлгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл “ФФФ” ХХК болон хохирогч нарын хооронд урьдчилгаа аван бараа захиалах талаар гэрээ байхгүй, хохирогч нар өөрсдөө илтэд болгоомжгүй хандан шүүгдэгч Г.Бд их хэмжээний төгрөг өгсөн гэж үзэхээр байна гэж илт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Учир нь “ФФФ” ХХК нь өөрийн борлуулалтын ажилтан Г.Бын барааны падааныг үнэн зөв эсэх болон борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавиагүй, хариуцлагагүй, замбараагүй үйл ажиллагааны улмаас Г.Б нь компанид үүсгэсэн өрөө барагдуулахын тулд хохирогч нараас “барааны урьдчилгаа” нэрээр авсан мөнгөө 2013 оны 11 дүгээр сард 28,314,600 төгрөгийг тус компаний захирал П.Гийн дансанд, 2013 оны 11 дүгээр сард 27,823,000 төгрөгийг нягтлан бодогч М.Батсугирын дансанд, 2013 оны 12 дугаар сард 17,640,240 төгрөгийг П.Гийн дансанд нийт 2013 оны 11, 12 дугаар сард 73,777,840 төгрөгийг хийсэн нь болох нь “Сэц түшиг” ХХК-ийн аудитын дүгнэлт, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 169 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Бд 8,160,000 төгрөгийн зарлагын падаан, хохирогч Д.Дд 2,743,000 төгрөгийн зарлагын падаан, 1,450,000 төгрөгийн падаан, хохирогч Д.Өид 8,800,000 төгрөгийн зарлагын падаан зэрэг “ФФФ” ХХК-ийн падаануудыг шүүгдэгч Г.Б нь урьдчилгаа мөнгө хүлээж авахдаа гарын үсгээ зуран хүлээлгэж өгсөн байдаг ба эдгээр “ФФФ” ХХК-ийн зарлагын падаанууд нь “ФФФ” ХХК болон хохирогч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч, гэрээ хийгдсэний нотолгоо юм.

Гэмт хэрэг гарахад уг компани нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж, санхүүгийн бүртгэлийг хийдэг байсан нь нөлөөлсөн. НББТХ-ийн 7.1-д “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 7.7-д “анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэлд тайланд тушаахыг хориглоно”, 8.2-д “аж ахуйн нэгж байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилтийг заавал хэрэглэнэ” гэж заасныг зөрчсөн. /2016.1.1 хүчингүй болсон/ Энэ нь нярав Цэрэндуламын падаан бичдэггүй гэх мэдүүлэг, хар дэвтэр, шүүгдэгчийн гарын үсэггүй хар дэвтрийн бичилтийг бараа хүлээн авсан мэтээр тооцож, санхүүгийн тайлан, мэдээндээ тусгасан байдал болон зээлээр бараа өгсөн, авлага цуглуулсан /хх-43-49 “Сэц түшиг”/ гэх санхүүгийн баримтуудыг шалгаж, харилцагч нартайгаа тооцоо нийлдэггүй зэрэг санхүүгийн салан задгай байдлаас үүдэлтэйгээр харилцагч нартаа хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Тухайлбал: Зээлээр бараа борлуулсан гэх талаар шүүгдэгч Г.Б болон “ФФФ” ХХК нь 2013 оны 10 дугаар сард 31,914,800 төгрөгийн барааг 13021006, 13021003, 13021005, 13021004, 13021007, 13021008, 13021011, 13021012, 13021013, 13021016, 13021017, 13021018 тоот 12 ширхэг падаан, 2013 оны 11 дүгээр сард 33,306,800 төгрөгийн шоко үрэл, 13021111, 13021112, 13021113, 13021117-13021128 хүртэл дугаартай 14 ширхэг дараалсан дугаар бүхий падаан /падааны дугаарыг харахад л хуурамч гүйлгээ болох нь тодорхой харагдана/-аар 31,914,800 төгрөгийн барааг зээлээр борлуулсан гэж баримт бүрдүүлсэн байдаг.

Гэтэл энэ хугацаанд бодит байдал дээр Г.Б нь нэг ч удаа зээлээр бараа борлуулж байгаагүй ба харин эсрэгээр барааны урьдчилгаа гэж хохирогч нараас бэлэн мөнгө авч байсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон.

Авлага цуглуулсан гэх талаар мөн 2013 оны 12 дугаар сард Г.Б нь 56,617,000 төгрөгийн авлага цуглуулсан гэж “Сэц түшиг аудит” ХХК дүгнэсэн нь огт худал болохыг ойлгоход санхүүгийн тусгай мэдлэг шаардлагагүй юм. Учир нь Г.Б нь дээр дурьдснаар бараа зээлээр хэзээ ч өгч байгаагүй тул авлага цуглуулах ямар ч боломжгүй тул “авлага” нэрээр тушаагдсан 56,617,000 төгрөг нь хохирогч нараас барааны “урьдчилгаа” гэж авсан мөнгө болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 56,617,000 төгрөг нь “ФФФ” ХХК-ийн дансанд орсон нь дээрх шинжээчийн дүгнэлт байсан, байгаагүй ялгаагүй дансны хуулгаар тогтоогдож байгаа юм.

Г.Б нь онц их хэмжээний үнийн дүн бүхий бараа дутагдуулж, үүнийгээ нуухын тулд хуурамч падаан бичих, улмаар харилцагч нараас урьдчилгаа нэрээр мөнгө авч байсныг “ФФФ” ХХК-ийн нягтлан бодогч мэдэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй юм. Учир нь Г.Бын борлуулдаг “шоко үрэл” эрэлт хэрэгцээ ихтэй ховор бараа тул зээлээр боруулах ямар ч шаардлага байхгүйг нягтлан бодогч нар нь мэдсээр байж “шоко үрэл” зээлээр борлуулсан мэтээр 13021006, 13021003, 13021005, 13021004, 13021007, 13021008, 13021011, 13021012, 13021013, 13021016, 13021017, 13021018 тоот 12 ширхэг падаан, 2013 оны 11 дүгээр сарын 13021111, 13021112, 13021113, 13021117-13021128 хүртэл дугаартай 14 ширхэг дараалсан дугаар бүхий падаануудыг хүлээж авсан нь үнэмшилгүй байдаг. Эндээс “ФФФ” ХХК нь борлуулалтаа хянаж чаддагүй байдал тодорхой харагдаж байх ба Г.Б нь энэхүү хяналтгүй байдлыг нь ашиглаж, борлуулалт хийх явцдаа бусдад онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож байна.

Иймд хохирогч 17 иргэнд учруулсан хохирол 90.185.000 төгрөгийг иргэний хариуцагч “ФФФ” ХХК-иас гаргуулахаар шийтгэх тогтоолын заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Хохирогч П.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “9,960,000 төгрөгийг бараа захиалж “ФФФ” ХХК-д өгсөн. Гэхдээ Г.Бд хувь хүн талаас нь өгөөгүй. 2013 оны 4 дүгээр сараас хойш дандаа урьдчилгаа мөнгө өгдөг байсан. Шоко үрлийн захиалга авахдаа хуурамчаар хомсдол үүсгэсэн. Тэр нь зээлээр өгдөг бараа биш. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Бид нарын мөнгө П.Гийн дансанд орсон.” гэв.

 

Хохирогч Г.П “шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй” гэв.

 

Хохирогч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би “ФФФ” ХХК-ийн барааг 2013 оны 5 дугаар сараас авч борлуулсан. Герман үрэл гэх бараа нь манай зах зээлд ховор байдаг. Том компаниуд оруулж ирдэггүй, жижиг компаниуд оруулж ирдэг. Тэр бараа нь ирээд хомсдол үүсдэг. Тийм учраас олдоц ховор байгаа бараа зарвал борлуулалт сайн байдаг. “ФФФ” ХХК-д мөнгөө өгсөн, Г.Б гэх хувь хүнтэй харьцаагүй.” гэв.

 

Хохирогч Д.Д “шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй” гэв.

 

Хохирогч, иргэний хариуцагч “ФФФ” ХХК-ийн захирал П.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 4 санхүүгийн нягтлан бодогч, 3 борлуулагчтай, нэг төрлийн бараа борлуулдаг. Жилдээ 200,000,000-300,000,000 төгрөгийн татвар улсад төлдөг. Хохирогч нар компанид мөнгө өгч байна гэдгээр Г.Бд мөнгө өгсөн. Гэхдээ Г.Б хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байгаа. Манайх үйл ажиллагаа явуулснаас хойш нэг ч удаа урьдчилгаа мөнгө авч байгаагүй. Г.Б манай компанид 9 сарын хугацаанд ажиллахдаа 10-11 дүгээр сарын хооронд 20 хоногийн хугацаанд хохирогч нараас урьдчилгаа мөнгө авсан. Бид нар бүх газруудаас нэг ч удаа урьдчилгаа мөнгө авч байгаагүй гэсэн баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Энд байгаа хүмүүс манай компаний санхүүгийн баримтыг хүчингүй гэж хэлээд байна. Бид нарын хувьд тамга, тэмдэгтэй, Монгол Улсын санхүүгийн баримт гэхээсээ илүү олон улсын санхүүгийн баримтаар үйл ажиллагаа явуулдаг. Г.Б 1 удаа 1 ширхэг бараа авахад 5 баримтад гарын үсэг зурдаг. Энэ нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогддог.

Хохирогчийн хувиар ярьвал Г.Б компаниас бараа авч гараад, хуурамч баримт бүрдүүлээд компанид 25,693,200 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Үүнийгээ Г.Б тухайн үед хүлээн зөвшөөрөөд “мөнгөө яасан бэ” гэхэд “ахдаа халуун усны газар бариулах гээд өгсөн” гээд ахыгаа дагуулж ирээд гурвалсан гэрээ байгуулсан.” гэв.

Хохирогч, иргэний хариуцагч П.Гийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг иргэний хариуцагч болон өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Шийтгэх тогтоол нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, хэргийн бодит байдалтай тохирсон, хууль зүйн үндэслэл бүхий тогтоол гарсан учраас хэвээр үлдээх саналтай байна. Г.Бын өмгөөлөгч нар болон хохирогч нар гомдол гаргахдаа иргэний хариуцагчаар татагдсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна гэсэн. Г.Бын гэмт хэргийн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Г.Б ямар байдлаар 19 хохирогч нараас мөнгө авч завшсан бэ гэвэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар тухайн байгууллага төлөөд дараа Г.Б өгөх ёстой гэсэн. Хэдийгээр Г.Б “ФФФ” ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан боловч тухайн компаниас тухайн барааг авч гарсан 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа. 342,768,000 төгрөгийн бараа аваад 316,581,266 төгрөгийг төлөхөд, 25,693,200 төгрөгийн үлдэгдэлтэй гэж гарсан. Энэ нь анх П.Гийг хохирогчоор тогтоогоод байцаалт авахад хохирлын хэмжээ нь 25,693,200 төгрөг байсан. Бид нарт хэзээ ч 101,688,400 төгрөгийн хохирол учирсан гэсэн асуудал яригдаагүй. Анх прокурор яллах дүгнэлтэд 101,688,400 төгрөгийн хохирол учруулсан гэж үндэслэлгүй тогтоосныг анхан шатны шүүх зөвтгөөд компанид учирсан хохирол 25,693,000 төгрөг болохыг тогтоосон. Г.Бын гэмт үйлдэл нь анх өөрийнх нь шунахай сэдэлт субъектив санаа зорилготойгоор мөнгө авсан гэдэг нь тогтоогдож байгаа. Компани хэзээ ч урьдчилгаа мөнгө авдаггүй гэсэн баримт хэрэгт цугларсан нотлох баримтад байгаа. Нөгөө талаар 19 хохирогч компаниас бараа зээлээр авч байгаа бол ямар нэгэн байдлаар компаний падаан, санхүүгийн анхан шатны баримт байх ёстой. Тийм зүйл огт байхгүй. Хэрэгт хохирогч нар анх байцаалт өгөхдөө хэзээ ч компаний падаан байгаагүй, урьдчилгаа мөнгө өглөө гээд кассын орлогын баримт өгөх ёстой байтал тийм зүйл огт байгаагүй. Хохирогч нар өөрсдөө Г.Бын үгэнд итгээд өгсөн. Хэрвээ компаниас ажил үүргээ гүйцэтгэж байгаад урьдчилгаа мөнгө авсан юм бол ямар нэгэн байдлаар тэр хүмүүс санхүүгийн баримт бичиг авах ёстой. Мөрдөн байцаалтын шатанд тийм баримт байсан уу гэж бүх хохирогч нараас асуухад тийм баримт өгөөгүй. Урьдчилгаа мөнгө авч байгаа шоко үрэл авна гээд Г.Бд өгсөн. Гэтэл Г.Б компаний нэрийг ашиглаад бусдаас залилж, мөнгө авсан нь тогтоогдсон. Манай компаний хувьд 101,688,400 төгрөгийн хохирол учирсан гэсэн нэг ч мэдүүлэг байгаагүй. Энэ нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр батлагддаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 169 дүгээр дүгнэлтээр Г.Б “ФФФ” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 25 нэр төрлийн 232,409 ширхэг бараа аваад 342,274,466 төгрөгийн бараа борлуулж, компанид 316,581,266 төгрөгийг тушаасан. Г.Б нь энэ хугацаанд 25,693,200 төгрөгийг төлөхөөр гарсан байна гэх шинжээчийн 2 удаагийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлт нь манай компаний анхан шатны баримтыг үндэслэж гарсан. Гэтэл хохирогч нар Г.Бын залилж мэхэлсэн мөнгийг компани авсан юм шиг яриад байна. Г.Б нь компаниас 25 нэр төрлийн бараа авч гарсан. Борлуулалт хийгээд заримыг нь тухайн үед бэлэн мөнгөөр борлуулбал шууд тушаадаг. Зарим барааг итгэл үзүүлсэн хүмүүстээ зээлээр өгдөг. Тэр зээлээр өгсөн барааныхаа мөнгийг дараа нь аваад компанид тушаадаг үйлдлүүд харагддаг. Тэрнээс биш компани Г.Быг явуулж хохирогч нарыг залилаад ир, урьдчилгаа мөнгө аваад ир гэж хэлээгүй. Тэгэхээр Г.Бын залилан мэхэлсэн үйлдэл холбогдлыг яагаад компани хариуцах ёстой вэ. Г.Баас авч чадахгүй юм байна, мөнгөтэй компаниас авна гэдэг. Тэгэхээр хуулийн дагуу болсон бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримт зэрэг бүх зүйлээр үндэслэж байж шийдвэрлэх ёстой. Шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь буруу гэсэн. Тухайн байгууллага гэрээ буюу албан тушаалаар ажиллаж байхдаа үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан байхыг шаарддаг. Гэтэл Г.Бын үйлдэл тийм үйлдэл мөн үү. Г.Б өөрөө субъектив санаа зорилгоор, шунахайн сэдэлтээр компанийнхаа нэрийг ашиглаж хүмүүсээс мөнгө авсан байна. Тэгэхээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Мөн анхнаасаа 25,693,200 төгрөгийн хохиролтой гэж мэдүүлэг өгч байсан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор Н.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт улсын яллагчийн зүгээс 101,688,400 төгрөгийг компаниас завшсан гэдгээр хохирлын хэмжээг тогтоосон. Г.Б компанид 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 28-ны хооронд ажилласан. Үүнтэй холбогдуулаад 4 дүгнэлт гарсан. Тэр 4 дүгнэлтэд 25,693,200 төгрөг дутсан гэж гардаг. Гэхдээ энэ дүгнэлтэд шинжээч нараас асуусан асуулт, нотлох баримтад цугларсан баримтаар өмгөөлөгч нарын яриад байгаа 75,992,800 төгрөг тэр тооцоонд нь орсон. Өөрөөр хэлбэл 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 18 хохирогчоос авсан нийт 90,190,800 төгрөгийг залилж авсан. Энэ мөнгийг энэ хугацаанд “ФФФ” ХХК-ийн захирал П.Г, нягтлан бодогч М.Батсугар нарын Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжиж орсны дараа энэ тооцоог оруулж байж шинжээч нарын дүгнэлт гарсан. Хэрэв Г.Б эдгээр хүмүүсээс авсан 75,992,800 төгрөгийг энэ компанид төлсний дараа 25,693,200 төгрөг дутсан учраас улсын яллагчаас хэрэв төлөөгүй байсан бол 101,688,400 төгрөг гарах ёстой гэж үзсэн. Яагаад гэвэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан хохирлын хэмжээ гэдэг бол тухайн үед шууд учирсан хохирлын хэмжээгээр тооцоо гарах ёстой. Ингэж үзээд 101,688,400 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан бүрэлдэхүүн байна гэж үзсэн. Үүнтэй холбогдуулаад компаний буруутай үйл ажиллагаа үүнд гарч ирдэг. Өөрөөр хэлбэл компани манайх бараагаа зээлээр олгодоггүй. Тооцоогоо тухай бүртээ хийж байсан гэж ярьдаг боловч /4-р 236-246, 314/ Худалдаа хөгжлийн банкны Г.Бын өөрийнх нь дансанд 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 6-ны хоорондох дансны орлогыг тооцоод үзэхээр 58,445,000 төгрөг 29 удаагийн үйлдлээр шилжсэн. Өөрийнхөө нэрээр оруулсан байдаг. Үүний зарцуулалтыг үзэхээр их хэмжээгээр гардаггүй. Мөрдөн байцаалтын шатанд Г.Б 7 удаа мэдүүлэг өгөхдөө “би хүмүүст барааг нь өгөөд бэлэн мөнгөөр авдаг. Авсан мөнгөө өөрийнхөө данс руу хийгээд ээжийн бие муу учраас сардаа 8,000,000 төгрөгөөр хагалгаанд ороход зарцуулдаг. Өөрийнхөө хувийн хэрэгцээнд энэ хэмжээний мөнгийг зарцуулсан” гэдэг. Тэгэхээр 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний хооронд үндсэндээ дансаараа 58,445,000 төгрөгийг авч ашигласан байхад “ФФФ” ХХК “бид орлогоо сар бүр тооцож байсан” гэдэг. Тэгэхээр миний яриад байгаа зүйлийн цаана хохирогч нарын 75,992,8000 төгрөгийг оруулсан гэдэг нь харагддаг. Мөрдөн байцаалтад Г.Б, гэрч Улаанхүү зэрэг хүмүүс 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 26-ны хооронд 18 хохирогчоос авсан мөнгөний 75 хувийг нь өмнө компанидаа өртэй байсан учраас өрөө дарахын тулд 75 хувийг нь компанийн данс руу хийгээд үлдсэн мөнгийг нь өөртэй ашигласан гэдгээ тогтвортой хүлээсэн нь нотлогддог. “ФФФ” ХХК нь 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 26-ны хооронд бараа бүтээгдэхүүнийг бусдад ийм их хэмжээгээр нийлүүлээгүй. Захиалга авахдаа юу гэж авдаг вэ гэхээр Шоко үрэл, оюутны хоол гэх аргаар авсан... Залилах гэмт хэргийн сэдэл нь анхнаасаа компанид дутагдуулсан өрөө төлөхийн тулд хохирогч нараас мөнгийг нь “урьдчилгаа мөнгө өгөхгүй л бол энэ бараанаас хоцорно” гээд, урьд тогтоосон итгэлээр авсан. Г.Бын үйлдлүүд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148, 150 дугаар зүйл гэдэг нь тус тусдаа бие даасан бүрэлдэхүүнтэй, тус тусдаа төгссөн гэмт хэрэг... Иргэний нэхэмжлэлийн асуудлыг шүүх эрх мэдлийнхээ хэмжээнд шийдвэрлэх боломжтой... Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн хохирлын хэмжээнд нотлох баримт хэргийн гэм бурууг шийдвэрлэхэд хангалттай цугларсан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн хохирлын хэмжээг 25,693,200 төгрөг болгосон ч гэсэн зүйлчлэлд нөлөөлөөгүй. Шийтгэх тогтоол нь гэм буруугийн асуудал, Эрүүгийн хуулийг хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзээгүй учраас эсэргүүцэл бичээгүй тул шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх, Г.Бд холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Г.Б нь “ФФФ” ХХК-д 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл борлуулагчаар ажиллах хугацаандаа борлуулалтын орлогоос 25,693,200 төгрөгийг завшсан,

мөн “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Саруул”, “Барс”, “Орхон”, “Хар хорин” худалдааны төвүүдийн харилцагчид болох:

П.Бээс 2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 8,160,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг, нийт 9,960,000 төгрөг,

С.Бээс 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 2,900,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 771,500 төгрөг, нийт 3,671,000 төгрөг,

Б.Пүрэвсүрэнгээс 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2,070,000 төгрөг,

Д.Эээс 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 2,650,000 төгрөг,

Д.Дгээс 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1,450,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,800,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 2,743,000 төгрөг, нийт 5,999,300 төгрөг,

Г.Баас 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2,736,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 686,000 төгрөг, нийт 3,422,000 төгрөг,

Д.Өоос 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 8,800,000 төгрөг,

Д.Оаас 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2,900,000 төгрөг,

О.Ааас 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 3,250,000 төгрөг,

Г.Поос 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 3,636,000 төгрөг,

Г.Эаас 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1,450,000 төгрөг,

А.Гоос 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 3,430,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 10,330,000 төгрөг,

О.Маас 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2,820,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,160,000 төгрөг, нийт 3,980,000 төгрөг,

Б.Сгаас 2013 оны 11 дүгээр сарын 1-нээс 3-нийг хүртэлх хугацаанд нийт 15,250,000 төгрөг,

Б.Наас 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 1,715,000 төгрөг,

Ж.Баас 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,250,000 төгрөг, нийт 7,250,000 төгрөг,

Г.Баас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг,

Э.Лагаас 2013 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 857,500 төгрөг, нийт 18 иргэнээс бараа захиалгын урьдчилгаанд төлсөн 90,190,800 төгрөгийг байгууллагад тушаалгүй хувьдаа завшсан болох нь:

 

- хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Бийн “... 2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “ФФФ” ХХК-ийн борлуулагч Г.Б гэх хүн ирээд бараа захиалах уу гэхээр нь шоко үрэл 240 хайрцаг, оюутны хоол 50 хайрцагийг захиалж, барааны урьдчилгаа 8,160,000 төгрөг өгсөн... 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ирээд паприка чипсний урьдчилгаа мөнгө гэж 1,800,000 төгрөг аваад явсан... хэзээ ирэх талаар асуухад 7 хоногийн дотор ирнэ гэж хэлсэн. Тэгтэл чипс, шоко үрэл, оюутны хоол ч ирээгүй... шоко үрэл, оюутны хоол дээр падаан бичиж өгсөн, чипсэн дээр падаан бичүүлж аваагүй. Учир нь би лангуун дээрээ олон хүнтэй байсан учраас амжаагүй... надад нийт 9,960,000 төгрөгийн хохирол учирсан... өмнө нь бараа захиалахдаа “ФФФ” ХХК-д урьдчилгаа мөнгө өгдөг байсан. Бараа нь 10-20 хоноод ирдэг...” /1-р хх-20/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Бийн “... 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр “ФФФ” ХХК-ийн борлуулагч Г.Б “удахгүй бараа ирэх гэж байна, та бараа захиалах уу, цөөхөн бараа ирэх тул урьдчилгаа мөнгө өгсөн хүмүүст л бараагаа тараана” гэж хэлсэн. Тэгэхээр нь шоко үрэл 100 граммтайг 100 хайрцаг захиалж, урьдчилгаа 2,900,000 төгрөг өгсөн... энэ бараа нь ирээгүй байхад 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Г.Б дахин ирээд “өөр бараа дахин ирж байгаа, захиалах уу, захиална гэвэл урьдчилгаа мөнгөө” гэхээр нь паприка чипс 10 хайрцаг..., оюутны хоол 10 хайрцаг... 2 барааны урьдчилгаа 771,500 төгрөг өгсөн... падаан бичиж өг гэсэн чинь падаан дууссан гэж хэлэхээр нь хар дансны дэвтэр дээрээ мөнгө авсан тухай гарын үсгийг зуруулсан... би нийт 3,671,000 төгрөгийн хохиролтой... урьд өмнө бараа захиалж авдаг байсан. Ингэхдээ урьдчилгаа мөнгө өгдөг байсан. Бараа удлаа гэхэд 1 сар болоод ирдэг. Жишээ нь: 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1,200,000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 2,400,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг урьдчилж төлөөд бараагаа авч байсан юм...” /1-р хх-24-25/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Дгийн “... 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “ФФФ” ХХК-ийн борлуулагч Г.Б ирээд “барааны захиалга авч байна” гэхээр нь... 50 хайрцаг шоко үрэл авахаар урьдчилгаа мөнгө 1,450,000 төгрөг өгсөн. Падаан нэхсэн чинь “Баатараа та хоёр нийлж авч байгаа юм чинь 100 ширхэгийн падаан Баатараад бичээд өгье” гэж хэлсэн... 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “чипс ирээд байгаа авах уу, авна гэвэл урьдчилгаа мөнгө өг” гэхээр нь 30 хайрцаг чипс захиалж, урьдчилгаа мөнгө 1,800,000 төгрөг өгсөн. Чипсэн дээр падаан бичиж өгсөн… 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “оюутны хоол ирж байгаа” гэхээр нь... 10 хайрцагийг захиалж, урьдчилгаа 343,000 төгрөг, нэмж паприка чипс захиалж 2,400,000 төгрөг өгсөн... нийт 5,999,300 төгрөгийн хохирол учраад байна... Захиалсан бараанууд удаж ирдэг байсан. Би итгэсэн. Учир нь урьд өмнө урьдчилгаа мөнгөө аваад бараагаа авчираад өгдөг байсан...” /1-р хх-30-31/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Бы “... 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “ФФФ” ХХК-ийн борлуулагч Г.Б ирээд “барааны захиалга авч байна, урьдчилж мөнгө өгөх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь шоко үрэл 50 хайрцаг... оюутны хоол 20 хайрцаг... паприка чипс 10 хайрцаг... захиалж урьдчилгаа мөнгө гэж 2,736,000 төгрөг өгсөн... 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Г.Б ирэхээр нь оюутны хоол 20 хайрцаг... захиалж 686,000 төгрөг өгсөн. Нийт 3,422,000 төгрөг өгсөн юм... падаан бичиж өгөөгүй дууссан гэж хэлэхээр нь хар дэвтэр дээрээ бичүүлж авсан... урьд өмнө урьдчилгаа өгч захиалж байсан, бараа нь мөн ирдэг л байсан... ” /1-рхх-35-36/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Өийн “... “ФФФ” ХХК-ийн борлуулагч Г.Б 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ирээд “барааны мөнгө урьдчилан авч байгаа, бараа 1 cap болоод ирнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь 100 граммтай шоко үрэл 200 хайрцаг, нэг хайрцаг дотроо 20 ширхэг, 1 бүрийн үнэ 1450 төгрөг, паприка чипс 50 хайрцаг, 1 хайрцаг дотроо 20 ширхэгтэй, 1 бүрийн үнэ 3000 төгрөгийн бараа захиалж, урьдчилгаа мөнгө 8,800,000 төгрөг өгсөн. Надад падаан бичиж өгсөн... урьд нь урьдчилгаа мөнгө өгч захиалж байсан... удлаа гэхэд 1 cap болоод ирдэг байсан...” /1-р хх-39-40/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Оын “... 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “ФФФ” ХХК-ийн борлуулагч Г.Б ирээд “захиалга авч байна, урьдчилгаа мөнгө өгөх үү, бараа 1 cap болоод ирнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь 100 хайрцаг шоко үрэл... захиалж урьдчилгаа 2,900,000 төгрөгийг өгсөн. Падаан нэхэхэд “дууссан, хэд хоногоос өгье” гэж хэлээд алга болсон... урьд өмнө нь “ФФФ” ХХК-д урьдчилгаа мөнгө өгч бараа захиалж авдаг байсан...” /1-р хх-43-44/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Аын “... 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр “ФФФ” ХХК-ийн борлуулагч Г.Б ирээд “барааны захиалга авч байна, урьдчилгаа мөнгө өгөх үү, бараа 1 сарын дараа ирнэ” гэхээр нь паприка чипс 30 хайрцаг... шоко үрэл 50 хайрцаг... захиалж, урьдчилгаа 3,250,000 төгрөг өгсөн. Падаан өгөөгүй дууссан гэж хэлсэн. Тэгэхээр нь дэвтэр дээрээ гарын үсэг зуруулж авсан... урьд өмнө нь “ФФФ” ХХК-д урьдчилгаа мөнгө өгч бараа авдаг байсан...” /1-р хх-46-47/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Пийн “... 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “ФФФ” ХХК-ийн борлуулагч Г.Б “ирээд бараа захиалга авч байна, урьдчилгаа мөнгө өгөх үү” гэхээр нь оюутны хоол 20 хайрцаг... паприка чипс 15 хайрцаг... 50 хайрцаг шоко үрэл... захиалж, урьдчилгаа 3,636,000 төгрөг өгсөн... урьд өмнө нь урьдчилгаа мөнгө өгч бараа захиалж авдаг байсан... падаан дууссан гэхээр нь дэвтэр дээрээ гарын үсэг зуруулж авсан...” /1-р хх-50-51/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Эын “... 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “ФФФ” ХХК-ийн борлуулагч Г.Б ирээд “бараа захиалга авч байна, урьдчилгаа мөнгө” гэхээр нь 50 хайрцаг шоко үрэл... захиалж 1,450,000 төгрөг өгсөн... мөнгө авахдаа 50 хайрцаг үрэлнийхээ падааныг бичиж өгсөн... урьд өмнө урьдчилгаа мөнгө өгөөд бараа захиалж авч байсан...” /1-р хх-55-56/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнгийн “... Г.Бд 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 600 ширхэг шоко үрэл захиалж, 870,000 төгрөг өгсөн. Мөн өдрөө паприка чипс 40 ширхэгийг захиалж 1,200,000 төгрөг өгсөн. Ингээд нийт 2,070,000 төгрөг болсон... урьд өмнө нь урьдчилгаа мөнгө өгч байсан... падаан нэхсэн чинь дууссан гэхээр нь хар дэвтэр дээрээ хүлээж авлаа гэж гарын үсэг зуруулж авсан...” /1-р хх-59/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Эийн “... 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр “ФФФ” ХХК-ийн борлуулагч Г.Б “ирээд барааны захиалга авч байна, урьдчилгаа мөнгө өгөх үү” гэхээр нь шоко үрэл 1000 ширхэгийг нэг бүрийн үнэ 1450 төгрөг, паприка чипс 400 ширхэгийг нэг бүрийн үнэ 3000 төгрөгөөр бодож бараагаа захиалж, урьдчилгаа 2,650,000 төгрөг өгсөн... Үүнээс хойш бараа, мөнгөө авч чадаагүй... падаан дууссан гэхээр нь өөрийнхөө дэвтэр дээр Г.Баар гарын үсэг зуруулсан... энэ компанид бараа захиалахдаа урьдчилгаа мөнгө өгч захиалдаг байсан...” /1-р хх-62/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Гийн “... 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр “ФФФ” ХХК-ийн борлуулагч Г.Б ирээд “манай компаний бараа 2013 оны 12 дугаар сарын дундуур ирж байгаа учраас урьдчилгаа мөнгө авч байна” гээд 100 хайрцаг герман үрэлний 2,900,000 төгрөг, 100 хайрцаг оюутны хоолны 3,430,000 төгрөг аваад явсан. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дахиж ирээд 50 хайрцаг паприка чипсний мөнгө 3,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 40 хайрцаг герман үрэлний мөнгө гэж 1,000,000 төгрөг тус тус аваад явсан... Би баримт аваагүй, зүгээр л мөнгийг итгээд өгөөд явуулсан. Угаасаа л гурван жил хамтран ажиллахдаа баримт үйлддэггүй байсан...” /1-р хх-201/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Мын “... 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Г.Б ирээд “манай бараа 2013 оны 12 дугаар сарын 20-нд ирнэ, тэгээд манайх хүмүүсээс урьдчилгаа захиалга авч мөнгийг нь авч явна, та хичнээн төгрөгийн бараа авах юм” гэсэн. Би Г.Баас ер нь урьд өмнө байнга ингэж бараа авдаг байсан... бөгөөд надаас нийт 4 удаа урьдчилгаа гэж мөнгө аваад бараагаа сүүлд нь нийлүүлж байсан болохоор итгээд тэр өдөр 2,820,000 төгрөгийг өгсөн... 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байх Г.Б ирээд “манай бараа 2 хоногийн дараа ирнэ, та захиалга хийх бол мөнгөө одоо урьдчилаад өг” гэхээр нь нэмж 1,160,000 төгрөг буюу нийт 3,980,000 төгрөг өгсөн. Г.Бд би мөнгө өгөхдөө өгсөн авсан ямар нэг баримт үйлдээгүй урьд нь бас баримт авах гэхээр баримт дууссан гээд өгдөггүй байсан. Ер нь баримт үйлдэхгүй, өгөөд аваад сурчихсан болохоор нэг их юм бодоогүй өгчихсөн...” /1-р хх-218-219/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Сгийн “... “ФФФ” ХХК-иас үрлэн чихэр авч борлуулдаг бөгөөд тэдний бараа цөөхөн тоогоор ирдэг болохоор борлуулагч нар нь эхэлж бид нараас өгөх барааныхаа үнийг урьдчилж аваад дараа нь бараагаа нийлүүлдэг байсан. Ингээд 2013 оны 11 дүгээр сарын 1-нээс 3-ны өдөр хүртэл тус компаний борлуулагч Г.Б “2013 оны 12 дугаар сарын сүүлээр бараа ирнэ, тэгэхээр танайд бараа нийлүүлнэ” гэж хэлээд 15,250,000 төгрөгийг авч явсан юм... Г.Бд мөнгө өгөхдөө ямар нэгэн баримт бичиг үйлдээгүй бэлнээр нь өгчихсөн, урьд нь баримт авах гэхээр баримт дууссан гээд Г.Б өгдөггүй байсан. Тэгээд бараагаа авчраад өгчихдөг болохоор тэгж баримт үйлдэхгүй авчихдаг байсан...” /1-р хх-220-221/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Бын “... “ФФФ” ХХК-ийн борлуулагч Г.Б гэж залуутай харьцаж, түүнээс Герман улсад үйлдвэрлэсэн ууттай үзэмтэй үрлэн чихэр болон оюутны хоол гэх мэт хүнсний бүтээгдэхүүн авч худалдан борлуулаад 2 жил болсон бөгөөд мөнгө төгрөгөө өгөлцөж, авалцаад зүгээр л яваад байсан юм... 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Г.Б нь ирдэгээрээ ирээд “бараа удахгүй ирэх гэж байгаа” гэж хэлээд тэр өдөр 3,000,000 төгрөг бэлнээр авсан. Маргааш нь ирээд 3,000,000 төгрөг, 15-ны өдөр мөн ирээд 1,250,000 төгрөг авсан бөгөөд нийт 7,250,000 төгрөгийг надаас авч явсан... Г.Б нь надаас мөнгө авахдаа ямар нэгэн баримт үйлдэж өгөөгүй. Урьд өмнө ч гэсэн ингээд л бэлнээр нь авч яваад дараа нь бараагаа авчираад өгчихдөг болхоор итгээд өгчихсөн юм...” /1-р хх-222-223/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Бын “... Г.Б нь урьдчилж ирээд барааныхаа мөнгийг аваад явна. Ингээд хэсэг хугацааны дараа бараагаа авчирч өгдөг байсан. Ийм маягаар наймаа хийгээд 2 жил гаран болсон юм. Тэгсэн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г.Б ирээд “бараа маргааш буух гэж байгаа, манай компани барааныхаа захиалгын мөнгийг урьдчилж авч байна, та мөнгөө одоо урьдчилж өгөх хэрэгтэй, тэгэхгүй бол ирсэн бараа нь дуусаад танд хүрэхгүй шүү” гэхээр нь түүнд бэлэн 3,000,000 төгрөг өгсөн... урьд өмнө ингээд мөнгөө бэлнээр нь өгөөд бараагаа дараа нь авчихдаг байсан болохоор итгээд мөнгөө өгчихсөн...” /1-р хх-224-226/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Лхагвын “... 2013 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Г.Б нь ирээд “бараа удахгүй бууна, барааны урьдчилгаа мөнгө авч явна, та хэдэн төгрөгийн бараа захиалах юм” гэхээр нь 857,500 төгрөг өгч бараа захиалсан. Ер нь Г.Б нь бараагаа өгөхөөсөө өмнө урьдчилгаа мөнгөө авч яваад, дараа нь бараагаа авчирч өгдөг байсан бөгөөд мөнгө авсан тухай баримт, падаан үйлдэж өгч авдаг...” /1-р хх-226-227/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Нын “... 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Г.Б ирээд “манай бараа 2013 оны 12 дугаар сарын 20-ны дотор ирэх гэж байгаа компаний барааныхаа мөнгийг урьдчилж аваад гаалийн төлбөр болон гадаад худалдааны төлбөр тооцоо хийх гэж байгаа тул барааныхаа мөнгийг урьдчилж авч байгаа. Бараа авахаар бол урьдчилаад мөнгөө өг” гэхээр нь түүнд 1,715,000 төгрөгийг өгсөн...” /1-р хх-228-229/,

-хохирогч, “ФФФ” ХХК-ийн захирал П.Гийн “... манай байгууллагад 25,693,200 төгрөгийн хохирол учирсан байна. Мөн манай байгууллагад хөндлөнгийн “Сэц түшиг Аудит” ХХК-иар 1,000,000 төгрөгөөр хийлгэсэн зардлаа гэм буруутай этгээдээс гаргуулж авмаар байна...” /3-р хх-74/,

- гэрч Э.Энхзаяагийн “... Манай падаан 3 хувь байдаг. Эх хувь нь цагаан өнгөтэй, дунд талынх нь хувь цэнхэр өнгөтэй. Худалдан авагчид үлдэх арын буюу 3 дахь хувь нь ягаан өнгөтэй. Г.Баас Даваасүрэн гэх хүнд бичиж өгсөн падаан нь ягаан өнгөтэй байна. Харин энэ дугаартай падааныхаа эх хувийг компанид өгсөн боловч Даваасүрэн биш харин Барс захын лангуу түрээслэгч Болд гэх хүнд падааныг бичиж өгсөн байсан. Үүнээс үзэхэд Г.Б падаан бичихээсээ өмнө худалдан авагчид өгөх ягаан падааныг өөртөө авч үлдээд тэрхүү ягаан өнгийн падаан дээр Даваасүрэн гэх хүнд бичиж өгсөн юм шиг байна... учир нь дугаар нь хороор гарсан атлаа барааны нэр дүнг балаар бичсэн байна... 13021110 дугаартай падааныг хүлээлгэн өгсөн 2013 оны 12 сарын эхээр тулгалт хийхэд Г.Б энэхүү падааныг алга болсон гэж хэлсэн юм...” /1-р хх-65-66, 67, 68/,

- гэрч М.Батсугирын “... оюутны хоолыг 2013 оны 10 дугаар сард л авсан. 2013 оны 11, 12 дугаар саруудад захиалга аваагүй. Харин паприка чипс, шоко үрэл байнга орж ирдэг...” /1-р хх-70/,

- мөн түүний “... Би Худалдаа хөгжлийн банкны 471004237 дугаар данстай... уг дансанд 2013 оны 11 дүгээр сарын 2-ноос 12-ны өдрүүдэд 27,823,000 төгрөгийн орлого Г.Баас орсон. Уг орлого нь борлуулалтын орлого юм...” /3-р хх-75/,

- гэрч М.Очирпүрэвийн “... Г.Б эдгээр худалдааны төвүүдээс мөнгө аваад л гараад ирдэг байсан. Ямар учиртай мөнгө болох талаар нь асуухаар авлагаа авсан юм аа гэж хэлдэг байсан. Энэ авсан мөнгөө оройдоо Худалдаа хөгжлийн банк орж тушаадаг байсан. Хэний данс руу хэдэн төгрөг тушааж байгааг би мэдээгүй...” /1-р хх-78/ гэсэн мэдүүлгүүд,

- Г.Бын Худалдаа хөгжлийн банкин дахь 471003756 тоот дансны харилцагчийн дансны хуулга /1-р хх-184-188/,

- П.Гийн Худалдаа хөгжлийн банкин дахь 471003261 тоот дансны харилцагчийн дансны хуулга /1-р хх-166-169/,

- М.Батсугирын Худалдаа хөгжлийн банкин дахь 471004237 тоот дансны харилцагчийн дансны хуулга /1-р хх-183/,

- Г.Бын Хас банкин дахь 1730000124 тоот дансны хуулга /4-р хх-137/,

- “ФФФ” ХХК-ийн борлуулагч Г.Бын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ажилд авах тухай “ФФФ” ХХК-ийн захирлын 13/02 тоот тушаал, хавсралтын хамт /1-р хх-131-139/,

- Ч.Цэрэндуламын гаргаж өгсөн хар дэвтрийн хуулбарт “10 дугаар сарын 10, 15, 31, 11 дүгээр сарын 22, 12 дугаар сарын 4, 6-ны өдрүүдэд Г.Б гарын үсэг зурж, бараа хүлээн авсан байна” гэх баримт /4-р хх-27-34/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас Г.Бд бараа урьдчилан захиалж, мөнгө шилжүүлж өгөхдөө үйлдсэн баримтууд /1-р хх-26-28, 37, 41, 48, 52-53, 57, 60, 63/,

- “Улиастай ван аудит” ХХК-ийн аудитын тайлан /5-р хх-23-28/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Г.Б “ФФФ” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 25 нэр төрлийн 232,409 ширхэг 342,274,466 төгрөгийн бараа борлуулж /Хавсралт-1/, компанид 316,581,266 төгрөгийг ХХБ-ны 471002236, 471002295, 471003261, 471004237 тоот данснууд болон компаний кассанд бэлнээр тушаасан байна. Г.Б нь 2013 оны 3 дугаар сарын 18-наас 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа 342,274,466 төгрөгийн бараа борлуулж, ... нийт 316,581,266 төгрөгийг тушаасан… “ФФФ” ХХК-д 25,693,200 төгрөг төлөхөөр байна... Шинжээч Ж.Бадамсүрэнгийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан 168 дугаар дүгнэлт болон “Улиастай ван аудит” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр гаргасан дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /5-р хх-30-33/,

- Г.Бын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба шүүхээс бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй байна.

 

Анхан шатны шүүх, Г.Быг “ФФФ” ХХК-ийн борлуулалтын орлогоос 25,693,200 төгрөг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Харин Г.Б нь “ФФФ” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа нэр бүхий 18 харилцагчдын бараа захиалгын урьдчилгаанд төлсөн 90,190,800 төгрөгийг байгууллагад тушаалгүй хувьдаа завшиж, уг мөнгөний зарим хэсгээр өмнөх өрөө барагдуулж, үлдсэнийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх “ФФФ” ХХК-ийн нэрийг ашиглаж, харилцагчдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилсан гэж үндэслэл муутай дүгнэлт хийж, уг үйлдлийг залилах гэмт хэргээр зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.      

 

Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Г.Б нь “ФФФ” ХХК-д 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ыг хүртэл хугацаанд борлуулагчаар ажиллаж байсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар, ийнхүү ажиллах хугацаандаа 18 харилцагч иргэдээс 2013 оны 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 26-ны хооронд бараа захиалгын урьдчилгаа төлсөн 90,190,800 төгрөгийг авсан нь хохирогчдын мэдүүлэг болон бэлэн мөнгө хүлээж авсан баримтууд, Г.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогджээ.

 

“ФФФ” ХХК-аас бараа захиалахдаа урьдчилгаа мөнгө төлж авдаг байсан ба Г.Бд өгсөн мөнгийг ч мөн тус компаниас бараа захиалах зорилгоор өгсөн гэдгийг хохирогчид бүгд мэдүүлсэн болно.  

 

Г.Б нь “ФФФ” ХХК-ийн борлуулалтыг хариуцаж, худалдаа эрхлэгчидтэй компанийг төлөөлөн харилцдаг байсан нь хохирогчдын мэдүүлгүүд, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр худалдаа эрхлэгч нэр бүхий иргэдийн бараа захиалгын мөнгийг ажил олгогч “ФФФ” ХХК-д тушаагдах хүртэл хугацаанд итгэмжлэн хариуцсан ажилтан байжээ.

 

Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл Г.Б нь бараа захиалгын урьдчилгаанд төлсөн 90,190,800 төгрөгийг байгууллагад тушаалгүй хувьдаа хэрэглэн завшсан байна.

 

            Залилан мэхлэх гэмт хэргийн онцлог шинж нь хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг бий болгох, бодит байдлыг нуух зэргээр өмчлөгчийг төөрөгдөлд оруулсан, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгө, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байхаар хуульчлагджээ.

 

Г.Б нь барааны захиалга авах үедээ “ФФФ” ХХК-д боруулагчаар ажиллаж байсан ба бараа захиалахад урьдчилгаа төлж авдаг асуудал өмнө нь ч тухайн байгууллагын үйл ажиллагаанд илэрч байсан, хохирогчид Г.Бын үйлдэлд хууртсан, төөрөгдсөн байдал тогтоогдоогүй учир холбогдох хэргийг залилах гэмт хэргээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй байна.  

 

            Иймд прокуророос Г.Бын үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй. Харин Г.Бын үйлдэл залилах гэмт хэргийн шинжгүй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсгээр хэргийг зүйлчилж, өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгохыг хүссэн өмгөөлөгч Ц.Алтанцол, Ш.Мягмарцэрэн нарын давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Г.Бын үйлдсэн бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгож, түүнийг нэн даруй суллаж шийдвэрлэв.

 

            2013 оны 4 дүгээр сарын 30-наас эхлэн 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд буюу 18 харилцагчдаас барааны захилга авахаас өмнө Г.Бын байгууллагад тушаах ёстой мөнгөний зөрүү 36,114,599 төгрөг тушаагдаагүй ба барааны захиалга авсан 11, 12 дугаар сард тушаах ёстой мөнгө нь 65,492,800 төгрөг байсан нь “Улиастай Ван-Аудит” ХХК-ийн тайлан /5-р хх-28/-аар тогтоогджээ.

 

Гэтэл Г.Баас “ФФФ” ХХК-тай холбоотой данс болох захирал П.Гийн Худалдаа хөгжлийн банкин дахь 471003261 тоот дансанд 2013 оны 11 дүгээр сарын 13-наас 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 16 удаагийн гүйлгээгээр 41,703,840 төгрөг, нягтлан бодогч М.Батсугирын Худалдаа хөгжлийн банкин дахь 471004237 тоот дансанд 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 7 удаагийн гүйлгээгээр 27,823,000 төгрөг, нийт 69,526,840 төгрөгийг тушаасан байдлаас дүгнэхэд “... барааны захиалгын урьдчилгаанд төлсөн 90,190,800 төгрөгийн 70 орчим хувийг байгууллагад тушаасан...” гэх Г.Бын мэдүүлэг үндэслэлтэй байна.

 

Нөгөө талаар Г.Б нь “ФФФ” ХХК-д боруулагчаар ажиллаж байх үедээ нэр бүхий 18 иргэнээс барааны захиалгын урьдчилгаанд төлсөн мөнгийг завшиж хохирол учруулсан байхад анхан шатны шүүх ажил олгогчийг гэм хорын хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байх тул уг хохирлыг мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчаар татагдсан, ажил олгогч “ФФФ” ХХК-аар төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолд:

 

            А. “Прокуророос Г.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг бүхэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн,

            “Г.Быг байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Бд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалтууд оруулсугай.

Б. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5, 7 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

В. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Баас 25,693,200 төгрөг гаргуулан хохирогч “ФФФ” ХХК буюу П.Гт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч “ФФФ” ХХК-иас 90,180,800 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Сд 15,250,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Өид 8,800,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Аад 3,250,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Бэд 3,671,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Эт 2,650,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Гт 10,330,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.От 2,900,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Эт 1,450,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Дд 5,999,300 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Мт 3,980,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Бт 9,960,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Бд 3,422,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Пид 3,636,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Лд 857,500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Н 1,715,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Бт 7,250,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнд 2,070,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Бт 3,000,000 төгрөг тус тус олгосугай” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Г.Быг нэн даруй суллаж, түүнд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          Т.ӨСӨХБАЯР

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН